Forever Fashion

2007-03-01 - Сонингоос
Ангилал: Мэдээлэл

Өдрийн Сонин

2007 оны 02-р сарын 16, 11:19

Өнгөрсөн наймдугаар сард Уругвай улсын загвар өмсөгч Люсел Рамос хэт тураалаас болж нас барсан билээ. Үүний дараа Бразилийн бас нэгэн загвар өмсөгч нас барсан юм. Уг явдлаас болж дэлхийн томоохон загварын агентлагууд загвар өмсөгчдийг 57 килограммаас доош жинтэй байхыг хориглох шийдвэр гаргасан байна.

Харин тус улсын цагдаагийн ажилтнууд Люсел Рамосын дүүг гэртээ нас барсан байхыг нь олжээ. Тэрбээр мөн загвар өмсөгч байсан бөгөөд эмч нар үхлийн шалтгааныг хоол сойсноос болсон гэж үзсэн байна.

Албаны хүмүүс 18-аас дээш насны, 175 сантиметрээс дээш өндөртэй загвар өмсөгчдөд 56 килограммаас доош жинтэй байхыг нь хориглосон бөгөөд 18-аас доош насныхныг тайзан дээр гаргахыг хориглох тухай ярилцаж байгаа ажээ.

"Хүүхнүүдийн толгойг эргүүлэх буюу моделүүд таргалав"

Origo.mn

2007 оны 01-р сарын 26, 19:35

Загвар өмсөгчид хэт туранхай байгаа нь охидууд өөрсдийнхөө биеийг чамлахад хүргэж байгаа түүх дахин нэг бүлгээр өргөжив: Испанийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага нь Испани эмэгтэйчүүдийн хувцасны хэмжээг дундажаар тооцоолж гаргахаар болов.

Учир нь хувцасны үйлдвэрлэгчид өөрсдийн дураар хэмжээгээ тогтоох нь наандаж худалдан авагчид өөрсөд нь таарах хэмжээг мэдэхгүйд хүргэж, цаанадаж харьцангуй туранхай хүмүүст таарах хувцас хийснээрээ зарим хүмүүст анорекси мэтийн өөрийн биеийн байдалд дургүйцах сэтгэл мэдрэлийн өвчин үүсгэхэд хүргэж байна гэж үзжээ.

12-оос 70 насны 8000 эмэгтэй оролцох уг судалгааны дүнд гарах дундаж хэмжээний дагуу бүтээгдэхүүнээ хэмжих ээ Zara, Mango зэрэг том хувцасны компаниуд амлаж ээ. Үүнээс гадна дэлгүүрийн витринд байх хүүхэлдэйнүүд ч гэсэн “томрохоор” болов.

Эрүүл мэндийн яамны хэлж байгаагаар одоогийн хүүхэлдэйнүүд “энэ дэлхий дээр байдаггүй биеийн харицаануудтай” учир мөн л анорексиг дэлгэрүүлж байна гэжээ.

Х.Булган

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-01 - Хувцас ємсдаг заншлын тухайд
Ангилал: Мэдээлэл

Нийтэлсэн: 2005-08-05 15:56:30 , Мэдээний дугаар: #247

Юуны ч тухай ярилаа гэсэн, алхам бvрт маань биднийг тєєрєгдvvлж самууруулдаг ёс заншлын улмаас бий болсон элдэв саад тотгорыг даван туулах шаардлага зvй ёсоор тулгардаг.

Дєнгєж сая би, жилийн хvйтэн сэрvvн энэ цагт, саяхан нээгдсэн ард тvмнvvд болох индианчууд болон мавруудад хамаатуулан бидний нотолдогчлон, чармай нvцгэн явах нь дулаан уур амьсгалын vр дагавар уу, аль эсвэл анхандаа бvх хvн л тэгж шалдан явдаг байсан уу гэж бодож vзэв.
Ариун сударт єгvvлдгээр бол, тэнгэрийн дор буй бvхэн нэг л ижил хуулинд захирагддаг. Сэтгэн боддог хvмvvс иймэрхvv жам ёсны болон зохиомлоор бодож олсон хуулиудын хоорондох ялгааг тодруулах шаардлагатай асуудлыг авч vзэхдээ хуурамч, хиймэл гэх боломжгvй хорвоогийн ерєнхий зvй тогтолд л ханддаг. Гэтэл бvхий л хvн єєрийн оршихуйг нєхцєлдvvлэхийн тулд зvv утсаар зэвсэглэхэд хvрдэг нь илэрхий тул гагцхvv бид л ийнхvv гадны туслалцаагvйгээр, vнэн байдлаараа єєрийгєє харуулж чаддагтvй гэж хэлэх аргагvй юм. Ямар ч ургамал, мод, амьтан ер нь амьд биетvvд бvгд байгалиас заяагдсан цаг уурын таагvй нєлєєллєєс хамгаалж чадахуйц бvрхvvлтэй байдаг шvv дээ.
Proptereaque fere res omnes aut corio sunt
Aust seta, aut comnes, aut callo, aut cottise (Амьтан бvхэн эсвэл арьсаар, эсвэл vс ноосоор, эсвэл хальс хайрсаар бvрхэгдсэн байдгийн учир ч тэр. лат ), нэгэн цагт бид ч бас тиим л байсан, гэвч байгалийн гэрлийг хиймэл гэрэлтvvлгээр сольсон шигээ зvй ёсны зvйлийг бид зээлдмэл юмсаар орлуулжээ.
Энэ заншил маань vнэндээ хамгаас энгийн зvйлийг байж болшгvй юм'мэтээр бодоход хvргэснийг олж харахад тийм ч хэцvv биш. Хэрэг дээрээ, хувцасны тухай ямар ч ойдголтгvй'ард тvмнvvд яг л биднийх шиг цаг агаарын нєхцєлд амьдардаг. Тvvнээс гадна нvд, ам, чих, хамар зэрэг хавьгvй мэдрэмтгий эрхтнvvд маань ил байдаг бєгєєд єнєєгийн тариачид ч бидний євєг дээдсийн нэгэн адил энгэр задгай явдаг шvv дээ. Хэрэв бид тєрснєєсєє эхлээд л ємд юмуу банзал ємсдєг ёсноос холуур явсан бол, хvний биеийн хамгийн бээрэг тэр хэсгvvд эгээ л хурууны єндєг, хєлийн тавхайнх шиг зузаан арьсаар бvрхэгдэхбаЙсан нь лавтай.
Vvнд итгэхэд яагаад хэцvv байдаг вэ? Миний хэрэглэж заншсан хувцас болон манаЙ нутгийн тариачдын ємсдєг зvйлсийн хооронд яг л нvцгэн хvнээс хэр ялгардгийн дайны тийм ялгааг би олж хардаг. Тухайлбал, Тvрэг нутагт хичнээн хvн ариун нэрээ эрхэм гэдгийн улмаас нvцгэн явцгаадаг гээч! Дvн євлийн хvйтнээр цамцнаас єєр юу ч vгvй хэрнээ чихээ далдартал нэхий дээлэнд шургасан хvмvvсээс дутуугvй хээвнэг алхаж буй нэгэн гуйлгачныг хараад, хэн ч билээ дээ, яаж ийм хvйтэнд тэсч явж байгааг нь асуусан аж. «Ноёнтоон, та бас нvvрээ юугаар ч халхлаагvй байна шvv дээ. Тvvн шиг би тэр чигээрээ л нvvр гэсэн vг» гэж цаад хариулсан гэдэг.
Хэрэв би андуураагvй бол, Флорецийн херцог ордныхоо алиалагчдаас "Ингэтлээ дулаалсан би даараад байхад чи ийм муу хувцастай атлаа яагаад шижим ч vгvй байна вэ?" гэж асуухад, «Та миний зєвєлгєєг дагаж, яг л над шиг єєрєє байгаа бvхнийг дээр дээрээс нь давхарлаад ємсєєд vзээч. Тэгвэл та ч даарахаа болино." хэмээсэн нь италичуудын тунд яригддаг.
Нумидын хаан Масинисс бvр євгєн болсон хойноо хvртэл хичнээн ч жавартай, шуургатай, аадартайд, яаж ч ятгаад малгай ємсдєггvй байман гэнэ. Ромын эзэн хаан Семтимий Северийн тухай ч мєн тэгж ярьцнаадаг юм билээ.
Египетчvvдийн персvvтэй хийсэн дайны vеэр тэмдэглэгдэн vлдсэн аль аль талынх нь сурвалж бичгээс vзвэл алагдсан египетчvvдийн хуйхны арьс дайсныхыгаа хавьгvй хатуу, бєх байсныг тэдний vсийг хар багаас нь тонгоргоор мєлчийтєл хусдаг, ямагт толгой нvцгэн явдаг, харин персvvд цаг vргэлжид зулайгаа битvvлдэгтэй холбон тайлбарласан жишээг Херодот дурджээ.
Агесилай хаан нэлээд єндєр насалтлаа євєл, зуны аль ч цагт нэг янзын хувцсаа ємсдєг байв. Светонийн мэдээлснээр бол, Цезарь байнга цэргvvдийнхээ ємнє vг хэлдэг бєгєєд нартайд ч, хуртайд ч ялгаагvй голдуу явган, толгой нvцгэн байдаг аж. Ханнибалын талаар ч мєн тийн хэлэлцдэг.
tum vertice nudo
Excipere insanos imbres ( Азарган бороонд ч толгой нvцгэн. лат). Бирмийн хаант улсад он удаан жил амьдраад саяхан буцаж ирсэн нэгэн венеци эр бичихдээ, тэндхийн эрчvvд нь ч, хvvхнvvд нь ч бvхий л хувцсыг ёсчлон ємсдєг атлаа ямагт хєл нvцгэн явдаг, морь унахдаа хvртэл гутал хэрэглэдэггvй гэсэн байна. «Эрvvл байхын тулд хєл толгой хоёр ямар ч халхавч ємсгєлгvй, бие махбодоороо байгальтай хvрэлцэж байх ёстой » гэж Платон зєвлєсєн байдаг нь тун сонирхолтой юм шvv.
Манай энэ цаг vеийн хамгийн аугаа их удирдагчдын нэг болох Польшийн ван хэзээ ч бээлиы хэрэглэдэггvй, гэртээ ємсдєг малгайгаа ямар ч vед бvр євлийн цагт ч солидоггvй гэнэ билээ.
Би хvрмээ бvрэн товчлохгvйгээр гадагш гарах тухай тєсєєлдєг ч vгvй байха, манай хєрш тариачдын хувьд энгэрээ задгайлалгvйгээр явах нь бvтэж vхмээр явдал болно. Ромчууд сvмд мєргєхдєє болон єндар дээд хvмvvсийн ємнє толгой нvцгэн зогсдог нь хvндэтгэл vзvvлсэн гэхээсээ чийрэг эрvvлээ гайхуулсан хэрэг байсан юм гэж Варрон vзсэн нь бий.
Нэгэнт, хvйтэн жавар хийгээд элдэв хувцас, нємрєг хэдэрч дассан францчуудын тухай яриа эхэлснийх, манай цэргийн жанжин Мартен Дю Беллегийн єгvvлснийг нэмье. Люзсембург руу хийсэн аян дайны vеэр маш аймшигтай хvйтэн болж л дээ. Агуулахад байсан дарсыг тэр сvхээр цавчаад цэргvvддээ жинлэн тvгээж, цаадуул нь дарсаа сагсанд хийн зєєж байсан гэдэг. Яг л Овидийн хэлсэнчлэн,
Nudaque consisfunt formam servantia testae
Vina, nes hausta meri, sed data trusta bibunt (Савнаас унасан хєлдvv дарс тэр л хэлбэрээ хадгалдаг. Тvvнийг балгаж уудаггvй, Жижигхэн хагачдаг. лат)
Моет нуурын цутгалан хавьд маш хvйтэн болдог бєгєєд яг тэр газарт Митридата жанжин дайсны явган цэргийг бут цохисон атлаа зун нь тэдэндээ ялагдсан ажээ.
Ромчууд карфагенчуудтай тулалдаж байхдаа Плаценцийн ойролцоо олонтаа ялагдсан бєгєєд учир нь тэр хавийн хvйтэнд цэргvvдийнх нь цус хєрч, гар хєл бээрч гvйцдэг байжээ. Тэгэхэд Карфагений жанжин Ханнибал цэргvvдээ дулаацуулах гэж тvvдэг асааж, баг сумангуудад тос тvгээж байжээ. Цэргvvд биеэ тосолсноор булчин шєрмєс нь илvv уян хатан болж, тэнгисийн хvйтэн жаварт ажирдаггvй байсан гэдэг.
Герегчvvд Вавилоноос ухран гарах болсон нь тэдэнд хувцсаа сольж ємсєх шаардлага гарсаны улмаас учирсан бэрхшээлтэй холбоотой аж. Армений ууланд, аймшигтай цасан шамарганд єртсєн тэд тєєрч замаа замаа алдсан бєгєєд хэдэн єдрийн турш юу ч идэж уугаагvйн дээр унаа морьд нь vхэж, олонхи цэрэг цасанд гялбан сохорч, vлдсэн нь хэдий ухаан мэдрэл бvрэн боловч гар хєлєє хєлдє,єн хєшиж орхижээ.
Хvйтнээс хамгаалахын тулд vр жимснийхээ моддыг євєл болмогц газар булдаг ард тvмнийг Александр харсан байдаг.
Сонирхуулахад Мексикийн хаан єдєрт дєрвєн удаа хувцсаа сольдог, нэг ємссєнийгєє ахиж хэзээ ч хэрэглэдэггvй байжээ. Хэрэгцээгvй болсон эдгээр тэдгээр хувцсаа тэрээр шан харамж болгон тvгээдэг байсан бєгєєд яг vvнчлэн нэг ч таваг, нэг ч халбага сэрээ хаантанд хоёр дахь удаагаа хэрэг болоогvй Аж.

Орчуулсан Г.Аюурзана

http://www.babu.mn-ээс

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-02-27 - Сонингоос
Ангилал: Мэдээлэл

Хуучин блог дээрээсээ хэдэн загвартай холбоотой хуучин мэдээнүүд олж тавьлаа. Зав болбол энэ 7 хоногтоо Монголд үйл ажилгаа явуулдаг загвар зохион бүтээгч бэлтгэн гаргадаг сургуулийд мөн ТВ25ийн бичлэгнээс Гоёл2007, Театр Мода, Зугтсан гоо үзэсгэлэн зэрэг бичлэгүүд мөн дизйгнеруудын тухай  юм бичнээ. Сайхан байнаа гэж Парисийн бэлэн хувцасны загварын 7 хоног эхэлчихсэн. Тэрнээс ч бичлэг юм тавинаа.

Бичсэн: designer

[Шууд холбоос]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Хуудас: 2 » Нийт: 2
Өмнөх | Дараагийн