:) За хувийн шалтгаанаас болоод блогтоо бичиглэл оруулсангүй нэлээд удчихлаа гэж.
Загварын тархалт үндсэн 3 хэсэгт хуваадаг.
1. Уламжилалт буюу дээрээс доош
2. Нийтийн тархалт буюу хөндлөн
3. Урвуу буюу доороос дээш
Энэ тархалтыг энгийнээр тайлбарлавал
1. Уламжилалт буюу дээрээс доош- одууд дээдчүүл эхлэж өмсөж хэргэлэх дараа нийтээрээ өмсөж эхлэх
2. Нийтийн тархалт буюу хөндлөн - олонх өмсөж эхлэх түүнээс санаа авж нийтээрээ хэрэглэх
3. Урвуу буюу доороос дээш -этгээд хувцаслалттай хүмүүс эхэлж өмсөх дараа нь нийтээрээ өмсөж эхлэх
Монголд хөндлөн тархалт 90 хувийг эзэлдэг байх гэхэд бараг буруудахгүй байх. Харин сүүлийн үед Солонгосын олон ангит савангийн дууриуд гарж эхэлсэнээс хойш дээрээс доош буюу уламжилалт тархалт нилээн хүчээ авж олон залуус солонгос одуудын мягаар хувцаслах болсон энэ нь ч сайшаалтай хэрэг манайх шиг үлгэр жишээ аваад хуулбарлаад хувцаслачих "од"-гүй газар. Хүмүүс нь гоё хувцаслаж байвал хот нь өнгөлөг харагдана шүүдээ. За тэр гэрэлт хотод гэгээ нэмдэг миний хайртай этгээд хүмүүс буюу доороос дээш урвуу тархалт streetwear-ыг түгээж байгаа хүмүүс бол Subculture буюу монголоор яг юу гэдгийг нь мэдэхгүй юм бодвол "Дагвар соёл" биз өөрийнхөөрөө нэрэлчихэе үүнийг дэлгэрүүлэгч залуусийн түүх яахын аргагшүй 1950иад оны "Залуусын соёл" youth culture-тэй салшгүй холбоотой. Энэ "залуусын соёл"ын хэсэг дагвар соёлууд нь өөр өөрийн үзэл бодол сонирхолтой залуус болох : модууд, тэдди боёс, рокууд, панкуд, хиппичүүд гэх мэтийн хүмүүс орно.
Манайхан ихэнхдээ энэ соёлоос айж эмээж, аль болох болохгүй бүтэхгүй нөхдүүд л энэ зүйлстээ зууралдаж байдаг ёр нь бараг муу ёрын нөхдүүд гэх нь холгүй байлаг. Тэгвэл эдгээр дагвар соёл яагаад үүссэн юм бол? яагаад яг одоо монголд бага багаар хүчээ авж эхэлж байна? Дагвар соёл бол товчихондоо өөрсдийн дуу хоолойг бусдад хүргэх гэсэн залуусын бүлэглэлүүд юм. Нийгэм доройтолд орж ажилгүйдэл, бүрхэг ирээдүй харагдах болсон үед бухимдсан залуус өөрсдийн этгээд хувцаслалт авираараа нийгэмд анхааруулга өгж байгаа хэрэг. Монголын өнөөгийн нийгэм хямарлын байдалтай ажилгүйдэл ихтэй залууст ийх зүйлс байхгүй ирээдүйдээ итгэх итгэ бага багаар замхарж байгаа болхоор энэ бүхэн хүчээ авж байгаа хэрэг тэд өөрсдийн дуу холойг хүргэхийг хүсэж байгаа асуудал. Нөгөө талаас харах юм бол мэдээлэл олж авах сувгууд чөлөөтөй болсонтой холбоотой хөгжимийн олон урсгалыг даган түүний хувцаслах хэв маяг орж ирж байгаа нь тэр.
Энэ этгээд хүмүүс гэж бидний бодох хүмүүс хувцасаараа эрх чөлөөг эдлэж байгаа бүлэг. Та нарын хувцастай миний хувцас адил байх албагүй учир нь бид өөр өөрийн дотоод ертөнцтөй бид өөр гэсэн үндсэн санаа.
Олон дизайнерууд урвуу тархалтаас санаа авж коллекц хийдэг онгодоо оруулдаг энэ хүмүүс байгаа цагт энэ голдирол үргэлжилсээр л байх болно. Хүмүүс амархан уйддаг тиймээс ч шинэ юм үргэлж хайж сонирхож байдаг. Хүмүүсийн сонирхол бол дизайнер хүний гол түлхүүр хүн сонирхохгүй зөвхөн өөртөө зориулж хувцас хийж байгаа бол тэр хүн дизайнер гэж хэлхэд хэцүү л асуудал. Энэ этгээд хүмүүсийг сонирхох нийгмийн сонрхол улам ихсэж түүнээс санаа авж нийтийн хувцслалт ч гэсэн өөрчилөгдөж байна.
Этгээд хувцаслалтын хамгийн том газар бол яах аргагүй Япон орон. дэлхийн аль ч оронд тийм массийн этгээд хувцаслалттай хүмүүстэй таарахгүй.
За хоосон бичхээр хэдэн зураг хавсаргачихая илүү сонирхолтой биз
.

  Бичсэн: designer
|