Forever Fashion

2007-04-23 - транс жэндер
Ангилал: Этгээд

тайван За хичээл эхэлцэн зав багатай тэр бүр шинэчэлж чадалгүй удчих шиг боллоо. За энэ ч яахав. Дизайны хичээл дээр нэг даалгавар хийж байгаа юм тэгсэн багштай үзэл сурталын зөрчилд ороод , залуу хүн галтай байх нь арга ч үгүй байх гэхдээ дизайнер хүн байж бодолтой байх ёстой гэж бодлоо мэдээж нэг өдрийн багш 1000 өдрийн эцэг гэж юу боллоо гэж маргалдахав надад эрдэм зааж өгж байгаа хүнтэй. Маргааны гол сэдэв нь миний хийсэн ажил маань транс жэндер хүмүүст зориулсан юм шиг байна гэнэ. Ашигласан зураг / дээр байгаа зураг уг нь тайваны одууд буяны үйлс нүцгэлсэн нь гэсэн нийтлэл байсан юм /бүтээл гаргалгаа маань тийм байна гэх тэгээд бараг трансжэндер хүмүүст юм хийх нь гутамшиг ухааны юм хэлж байхын. хэхэ тэгээд л бодлоо хэн байх нь хувь хүний л сонголт чамайг эрэгтэй эмэгтэй гэж ялгаврлахгүй байхад яагаад тэр хүмүүсийг үзэн ядах ёстой гэж? Миний хувьд тэднийг энгийнээр л хүлээж авдаг гэй ч бай лесби, томбоё, ледибоё гээд бүгд л өөр өөр бүлэгт байгаа болхоос биш адилхан л хүмүүс шүүдээ ази, нигер, цагаан арьстан гэдгээс ялгаа юу байна. Хүмүүс өөрсдөөс нь жаахан өөр болхоор л айж үзэн ядаж эхэлдэг байх тэдний ярилцлагыг уншихад ихэнх нь бусад хүмүүс биднийг шууд л дайраад л барьж аваад секс хийх гэж байгаа юм шиг айдаг бидэнд таалагддаг таалгдаггүй хүмүүс гэж байна бид бусадтай адил гэж их бичсэн байдаг. Нээрээ л тэгж хүмүүс айдаг юм шиг байгаан ямар ч эр , эм хүн эсрэг хүйстэнээ хараад шууд дайрж барьж аваад л .... байдаггүй биздээ яаж бодхоороо тэгж сэтгэдэг байнаа хөгжилтөй л юм. Жэндер энэ тэр гэхээр ялангуяа хөөрхий транс жендер дотроос эр байж байгаад эмэгтэй болсон улсууд их хэлмэгдэдэг юм шиг. Хөөе тэр гомо өө муу гомоо, пээ эрэгтэй юм байж нүүрээ будчихаж, банзал өмсцөн байнаштээ, ичмээр юм гаж донтон гээд л нэг эмэгтэй өмд өмсөөд явж байвал хэн ч хөөе томбоё эсвэл өө муу лесби, богинохон үстэй юм байна гээд л ярьдаггүй биздээ? Хүн бүрийн хүсэл л гоё сайхан харагдах өрөөлд биш өөртөө таалагдах нь хамгийн чухал өөрөө өөрийнхөө төлөө яваа нэгнийгээ гадуурхах муухай биздээ. Трансжэндер хүмүүс хувцас хийхэд цээжэн бие нь эмэгтэй юм болхоор эмэгтэй суурь үлгэр л ашиглах байх эр байсан гээд эрэгтэй суурь үлгэр дээр хувцас хийхгүй нь мэдээж тиймээс яагаад тэдэнд хувцас хийх дэмий гэж би л лав дуртай хийж өгнө харин ч сонирхолтой байх байх. Энэ дээхэн үеийн солонгосийн трансжендэр поп хамтлаг гэнэ би л лав эрэгтэй гэж хэлэхгүй л юм байна за тэгээд алдарт Харисү хэн эрэгтэй байсанд нь итгэх юм хоёрын хооронд сэтгэл дундуур эр байснаас эмэгтэй болоод явж байвал өөрсөдөд нь сайхан байдаг байхдоо энэ Леди хамтлагийн нэг гишүүн бид илүү нэг сорвитой эмэгтэй хүмүүс гэсэн байналээ. "Леди" [kml_flashembed movie="http://www.youtube.com/v/gqiheQFWhds" width="425" height="350" wmode="transparent" /] Харисү [kml_flashembed movie="http://www.youtube.com/v/jsgdN8lorqY" width="425" height="350" wmode="transparent" /]

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-27 - Панк рок
Ангилал: Этгээд

luunz.net-ээс авав Өнөөдрийн хөгжимийн ертөнцийн хөгжилд маш том нөлөө үзүүлсэн нэг чиглэл бол панк рок хөгжим гэж үздэг. Энэ урсгал нь уламжлалт чиг хандлагыг эвдэж, өөрөөсөө олон жанар урсгалыг төрүүлжээ. Панк рок хөгжимийн түүхээс Панк рок үүсэх гол нөлөө Энэ урсгал хэзээ хаана үүсэн тухай ихээхэн маргалддаг. Хэдийгээр хэд хэдэн янзаар панк рокийг тодорхойлдог ч хөгжимийн энэ чиглэл хөгжих эхлэлийг дараах байдлаар үздэг. Анх 60-аад оны үеийн гарашд бэлтгэл хийдэг группүүдыг нэрлэдэг байв. Соникз зэрэг дуу хөгжимийн ямар ч мэдлэггүй группүүд гарч ирэв. Хөгжимийн зүй зохилдлог онолын мэддэггүй “ачаар” зөрчисөн шинэ хандлага гаргаж чаддаг байв. 60-аад оны дундаас сүүл хүртэл Дэтройт-д Stooges болон MC5 зэрэг группүүд түүхий, улс төрийн агуулгатай, crude дуунуудаа гаргаж эхэллээ. Тэдний концерт ихэвчлэн хүчирхийлэл танхайралаар дүүрэн, хөгжимийн ертөнцийн нүдийг нээсэн гэж үздэг. Түүний дараагаар гарч ирсэн групп бол Velvet Underground. Andy Warhol-оор удирдуулсан энэ групп их чанга дуу чимээтэй, хөгжимийн ойлголтуудыг ухамсаргүй, хараар өргөжүүлж байв. Дараагийн гол нөлөө үзүүлсэн групп бол Glam Rock. David Bowie New York Dolls зэрэг жүжигчид ой гутам хувцаслаж, сенсац болж амьдарч, чанга хогийн рок н рол дуунуудыг гаргаж байв. Нью Йорк: Анхны панк рокууд 70-аад оны дунд үеэс Нью Йоркт жинэхэнэ панк рок хөгжим сонсогдох болжээ. Ramones, Wayne County, Johnny Thunders and the Heartbreakers, Blondie ба the Talking Heads зэрэг группүүд CBGB хэмээн нэрлэгдэх Бовэри дүүрэгт тоглох болжээ. Байрлал, хөгжимийн нөлөө, танил зэргээрээ нэгдэн нийлж байв. Тэд өөрсдийн стилийг хөгжүүлж, зарим нь панк рок байхаа болив. Энэ үед Лондонд ч мөн панк рок аажимаар хөгжиж эхэлжээ. Лондонд Английн панк урсгал улс төр эдийн засгийн нөлөө ихтэй. Тухайн үеийн Английн эдийн засаг доройтсон, ажилгүйдлийн хэмжээ дээд цэгтээ хүрсэн үе. Английн залуучууд уур хилэн, эрх баригчдийн эсрэг эсэргүүцэл тэмцэлээр дүүрсэн, ажилгүй байв. Эндээс панк хэв маяг үүсч, нэг дэлгүүрт төвлөрөх болов. Секс гэдэг нэртэй энэ дэлгүүрийг Malcolm McClaren нээжээ. Тэрээр Нью Йоркд хувцасны дэлгүүр нээсэн нь амжилтгүй болж АНУ-аас дөнгөж ирээд байв. Дахин дэлгүүр нээхээр шийдэхдээ дэлгүүртээ ажилладаг залуучууд, тэдний нийлдэг залуучуудын стилд гол анхаарлаа хандуулав. Эндээс домогт Секс Пистолз төрж, тэднийг дуурайгчид, дагагчид маш хурдан олширчээ. Секс Пистолзийн фанатуудын дунд Блумлэй Континжэнт хэмээх гудамжныхаа нэрээр нэрлэгдсэн танхай залуучууд байж, анхны концертийг үзсэнээс хойш олон группүүд үүсэв. Жилийн дотор The Clash, The Slits, Siouxsie & the Banshees and Generation X болон X-Ray Spex зэрэг группүүд гарч ирлээ. Ийнхүү Английн панк хүчээ авчээ. Панк рокийн тэсрэлт 70-аад оны сүүлээр гэхэд панк нэгэнт үүсч, биеэ даасан нэгэн хүчтэй урсгал болон нэгдсэн байлаа. Хурдацтай тархаснаар энэ хөгжимийн урсгалаас олон тооны хөгжимийн дэд жанар үүссэн билээ. DIY буюу Өөрөө хийх хандлагыг шинэ үеийн хөгжимчид эрчимтэй хэрэглэж өвөрмөц өнгө аястай өөрсдийн төрхийг бий болгосон юм. Панк хөгжимийг ойлгохын тулд урсгал чиглэлүүдийн талаар ойлголттой байх хэрэгтэй биз. Секс Пистолз, Рамонез л ганцхан панкууд байхаа болж, өөр өөрийн гэсэн нөлөө, хөгтэй ургалууд үүсийм. Anarcho Punk Секс Пистолын анхны дуу болох Нэгдсэн Вант улсын анархизм гэдэг дуунаас үүдэлтэй гэж үздэг. Энэ чиглэл зөвхөн анархизмийг дуулдаггүй ч улс төрийн утга хүчтэй агуулдаг. Дууны үгнүүд улс төрийн асуудлуудыг хөндсөн засгийн газрыг эсэргүүцсэн байдаг. Красс групп хөдөлгөөн өрнүүлж, улс төрийн өөрчлөлт хийхийг уриалж, бусад панк группуудыг үл хайхран, өөрсдийн итгэл үнэмшилээ дуу хөгжимөөрөө илэрхийлэхийг зорьсон. Эндээс Красс бичлэгийн студи байгуулагдаж Flux Of Pink Indians болон KUKL (залуу Björk дуулдаг байв) анархо панк бичлэгүүдийг хийж байв. Энэ урсгалын гол төлөөлөгчид: Crass, Flux Of Pink Indians, Against Me!, Subhumans, Propagandhi Celtic Punk Ирландийн ардын хөгжмийн зэмсэгийг панк рокт хэрэглэсэн. Хөгжмийн урсгал гэдэг утгаараа 80аад онд ирландын үндэсний соёлоо лондонд цууриатуулахыг хүссэн Pogues хэмээх панк группаас эхлэдэг. Сэлтик панкууд ихэвчлэн ирландын ардын болон улс төрийн дуунууд тоглодог. Энэ урсгалын гол төлөөлөгчид: The Pogues, Flogging Molly, Dropkick Murphys, The Tossers, Blood or Whiskey Hardcore Хүнд панк далаад оны сүүл, наяаад оны эхээр америкийн томоохон хотуудад зэрэг зэрэг хүчээ авч эхэлсэн. Бусад урсгалуудаасаа илүү хүндэрсэн, хурдан хэмнэлтэй энэ урсгалын дуунууд ихэвчлэн богино хэмжээтэй бөгөөд маш хүчирхийлэл, солиорол илэхийлсэн байдаг. Анхдагчуудын тоонд Лос Анжелсийн Black Flag Уошингтон ДС-гийн Minor Threat орох төдийгүй шоу концертууд дээрх эрчтэй хөлөгөөнүүдийг хийдэг байлаа. Хардкорын гол нэгтгэж байдаг элемент бол ая хэмнэл, харин дууны үг, утга агуулга групп бүрийн хувьд ялгаатай байдаг. Энэ чиглэлээс траш метал хөгжимийн урсгал үүсчээ. Энэ урсгалын гол төлөөлөгчид: Black Flag, Minor Threat, Dead Kennedys, Bad Brains, The Germs Pop Punk Хардкор чиглэлийг бодвол илүү уянгалаг поп панк урсгал нь панкын бусад урсгалаасаа илүү Битлз зэрэг 60-аад оны поп группүүдын стилтэй байдаг. 88 онд Lookout Дуу бичлэгийн студи байгуулагдсанаар энэ чиглэл хүчтэй хөгжиж эхэлсэн Калифорнид байрлах энэ лэбл хардкор панктай өрсөлдөн бичлэгүүдээ гаргаж эсэхлсэн. Screeching Weasel групп болон Green Day гэх хэдэн хүүхдүүдийн дуунуудыг бичиж гаргаж эхэлсэнээр поп хөгжимийн адил хүчтэй тархасийм. 1994 онд Green Day группийн гаргасан Dookie цомог сайн зарагдаж амжилт авчирсанаас хойш Offspring, NOFX зэрэг группүүд гарч ирсэн. Энэ байдлаараа панкийн урсгалууд дотроос хамгийн борлуулалт сайтай, шилдэг дууны жагсаалтад байнга шалгарч байдаг. Энэ урсгалын гол төлөөлөгчид: Buzzcocks, Green Day, Screeching Weasel, Offspring, NOFX, The Descendents, blink-182, New Found Glory, Sum 41 Cowpunk Панк рок болон каунтри хөгжимийн өвөрмөц нэгдэл. Энэ урсгалын гол төлөөлөгчид: Jason and the Scorchers, The Old 97s, Uncle Tupelo Psychobilly 50-иад оны рокабили хөгжим панк рок хөгжимийн элементүүдийг агуулдаг. Johnny Cash-ийн "One Piece at a Time" дууны үгний psychobilly Cadillac гэдэг хэсгээс уг урсгалыг нэрлэх болжээ. Мөн тавиад оны хөгжимийн элементүүд их агуулдаг, бас гитар, винтэж орган зэрэг хөгжимийн зэмсэг түлхүү тоглож, 50иад оны стилээр хувцасладаг. Энэ урсгалын гол төлөөлөгчид: The Cramps, Hillbilly Hellcats, The Reverend Horton Heat Riot Grrrl Жендерийн асуудлыг хөндсөн улс төрийн агуулгатай дуулдаг. Мэдээж ийм чиглэлийн хамтгагийн гишүүд эмэгтэйчүүд байв. Богино хугацаанд дуулагдаж байв. Удалгүй энэ урсгал алга болсон. Энэ урсгалын гол төлөөлөгчид: Bikini Kill, Bratmobile, Heavens to Betsy, Huggy Bear Ska Punk Лондонгийн энд тэндгүй панкуудад жамайкачууд олноор түрэн орж ирэх болсоноор ска панк урсгалыг үүсгэсэн. Жамайка ска хөгжимийн элементүүдтэй панк урсгал холилдож, скаг бодвол илүү хурдан хүнд хэмнэлтэй болсон. Мөн бүрээ тоглох нь олон. Clash зэрэг анхдагчид ска регий хэмнэл оруулах оролдлог хийж байсан ч 80-аад оны сүүл 90-ээд оны эхэн үеийн америкийн ска панк группүүд чиг сонсогдож, хөгжөөгүй билээ. Энэ урсгалын гол төлөөлөгчид: Operation Ivy, Citizen Fish, Less Than Jake, The Mighty Mighty Bosstones Street Punk Oi гэж мөн нэрлэгдэх энэ урсгал 70аад оны сүүлээс үүсэлтэй. Энэ хандлаг ажилчин анги руу илүү чиглэсэн гэж үздэг. Панкийн анхны давалгааны үед панк групүүд болон фанатууд баян чинээлэг нийгмийн давхрагийнханд чиглэсэн байдаг гэж үздэг. Эндээс гудамжны панк үүссэн бөгөөд панк урсгалын гангста рэп гэж хэлж болно. Дуунуудаараа үгүйрч ядуурч үхэх, цагдаагийн балмад байдал зэрэг хүнд хатуу утгатай болон доод давхаргынхан нэгдэхийг уриалан дуулдаг. Сүүлийн үед наргих цэнгэх болон нийгмийн асуудлуудыг мөн хөндөх болсон. Мөн багагүй хэмжээний арьсны өнгөөр ялгаварлагч байгууллагууд холбогддог. Энэ урсгалыг үүсэн хөгжих үеэр нео-нацист байгууллагууд байгуулагдаж байсантай холбоотойгоор энэ урсгалыг арьсны өнгөөр ялгаварлах үзэл давамгайлсан гэж үзэх буруу ойлголт үүсжээ. Үнэндээ харин ч эсрэгээрээ ихэнх стрийт панк группүүд арьсны өнгөөр ялгаварлахыг эсэргүүцдэг байв. Энэ урсгалын гол төлөөлөгчид: Cock Sparrer, Exploited, Swingin' Utters, The Cockney Rejects

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-27 - Этгээд хүмүүс / Үргэлжлэл/
Ангилал: Этгээд

:) За хувийн шалтгаанаас болоод блогтоо бичиглэл оруулсангүй нэлээд удчихлаа гэж. Загварын тархалт үндсэн 3 хэсэгт хуваадаг. 1. Уламжилалт буюу дээрээс доош 2. Нийтийн тархалт буюу хөндлөн 3. Урвуу буюу доороос дээш Энэ тархалтыг энгийнээр тайлбарлавал 1. Уламжилалт буюу дээрээс доош- одууд дээдчүүл эхлэж өмсөж хэргэлэх дараа нийтээрээ өмсөж эхлэх 2. Нийтийн тархалт буюу хөндлөн - олонх өмсөж эхлэх түүнээс санаа авж нийтээрээ хэрэглэх 3. Урвуу буюу доороос дээш -этгээд хувцаслалттай хүмүүс эхэлж өмсөх дараа нь нийтээрээ өмсөж эхлэх Монголд хөндлөн тархалт 90 хувийг эзэлдэг байх гэхэд бараг буруудахгүй байх. Харин сүүлийн үед Солонгосын олон ангит савангийн дууриуд гарж эхэлсэнээс хойш дээрээс доош буюу уламжилалт тархалт нилээн хүчээ авж олон залуус солонгос одуудын мягаар хувцаслах болсон энэ нь ч сайшаалтай хэрэг манайх шиг үлгэр жишээ аваад хуулбарлаад хувцаслачих "од"-гүй газар. Хүмүүс нь гоё хувцаслаж байвал хот нь өнгөлөг харагдана шүүдээ. За тэр гэрэлт хотод гэгээ нэмдэг миний хайртай этгээд хүмүүс буюу доороос дээш урвуу тархалт streetwear-ыг түгээж байгаа хүмүүс бол Subculture буюу монголоор яг юу гэдгийг нь мэдэхгүй юм бодвол "Дагвар соёл" биз өөрийнхөөрөө нэрэлчихэе үүнийг дэлгэрүүлэгч залуусийн түүх яахын аргагшүй 1950иад оны "Залуусын соёл" youth culture-тэй салшгүй холбоотой. Энэ "залуусын соёл"ын хэсэг дагвар соёлууд нь өөр өөрийн үзэл бодол сонирхолтой залуус болох : модууд, тэдди боёс, рокууд, панкуд, хиппичүүд гэх мэтийн хүмүүс орно. Манайхан ихэнхдээ энэ соёлоос айж эмээж, аль болох болохгүй бүтэхгүй нөхдүүд л энэ зүйлстээ зууралдаж байдаг ёр нь бараг муу ёрын нөхдүүд гэх нь холгүй байлаг. Тэгвэл эдгээр дагвар соёл яагаад үүссэн юм бол? яагаад яг одоо монголд бага багаар хүчээ авж эхэлж байна? Дагвар соёл бол товчихондоо өөрсдийн дуу хоолойг бусдад хүргэх гэсэн залуусын бүлэглэлүүд юм. Нийгэм доройтолд орж ажилгүйдэл, бүрхэг ирээдүй харагдах болсон үед бухимдсан залуус өөрсдийн этгээд хувцаслалт авираараа нийгэмд анхааруулга өгж байгаа хэрэг. Монголын өнөөгийн нийгэм хямарлын байдалтай ажилгүйдэл ихтэй залууст ийх зүйлс байхгүй ирээдүйдээ итгэх итгэ бага багаар замхарж байгаа болхоор энэ бүхэн хүчээ авж байгаа хэрэг тэд өөрсдийн дуу холойг хүргэхийг хүсэж байгаа асуудал. Нөгөө талаас харах юм бол мэдээлэл олж авах сувгууд чөлөөтөй болсонтой холбоотой хөгжимийн олон урсгалыг даган түүний хувцаслах хэв маяг орж ирж байгаа нь тэр. Энэ этгээд хүмүүс гэж бидний бодох хүмүүс хувцасаараа эрх чөлөөг эдлэж байгаа бүлэг. Та нарын хувцастай миний хувцас адил байх албагүй учир нь бид өөр өөрийн дотоод ертөнцтөй бид өөр гэсэн үндсэн санаа. Олон дизайнерууд урвуу тархалтаас санаа авж коллекц хийдэг онгодоо оруулдаг энэ хүмүүс байгаа цагт энэ голдирол үргэлжилсээр л байх болно. Хүмүүс амархан уйддаг тиймээс ч шинэ юм үргэлж хайж сонирхож байдаг. Хүмүүсийн сонирхол бол дизайнер хүний гол түлхүүр хүн сонирхохгүй зөвхөн өөртөө зориулж хувцас хийж байгаа бол тэр хүн дизайнер гэж хэлхэд хэцүү л асуудал. Энэ этгээд хүмүүсийг сонирхох нийгмийн сонрхол улам ихсэж түүнээс санаа авж нийтийн хувцслалт ч гэсэн өөрчилөгдөж байна. Этгээд хувцаслалтын хамгийн том газар бол яах аргагүй Япон орон. дэлхийн аль ч оронд тийм массийн этгээд хувцаслалттай хүмүүстэй таарахгүй. За хоосон бичхээр хэдэн зураг хавсаргачихая илүү сонирхолтой биз .э1э2 э3э4 э5э6

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-05 - Этгээд хүмүүс
Ангилал: Этгээд

Өнөөдөр уг нь “Shop research”  хийх санаатай жаахан дэлгүүр хэссэн юм тэгсэн юун юм судлах мантай бөөн бөөн хүмүүсийн давалгаанд түрэгдэн урссаар байгаад дэлгүүрээс гарчихдаг байгаа бүх газар адилхан бөөн хүмүүс худалдан авхийн дон туссан мэт дайралдан булаалдан байх юм тэгээд бодож байлаа миний Монгол хэзээ нэг ийм их худалдан авах чадвартай хүмүүстэй болох болдоо гэж.

За энэ ч яахав үндсэн сэдэвдээ ороё. Би чөлөөт цагаараа хүмүүсийг ажиглах тун их сонирхолтой зүгээр л харах, яаж будаж, юу өмссөн зохиж уу үгүй юу яаж харагдахийг хүссэн юм бол яагаад ийм хувцасласан юм бол гээд л… жишээ нь энд хүйтэн болохгүй үргэлж халуунаараа байдаг гэтэл олон охидууд өвлийн үстэй гутал, хавар намрийн түрийтэй гутал зузаан ноосон цамц гээд л халуунд тээр болхоор юмс өмссөөд явах нь элбэг хэрэв хэн нэгэн Монголд зун үстэй гутал өмсөөд явбал бид яаж хүлээж авдаг билээ ?  Этгээд , гажиг, за тэгээд зарим нь галзуу тэнэг гэх мэтээр хэлж хардаг.

Монголд яагаад энгэж хүлээж авдаг юм бол? Загвар хөгжөөгүйгээс үү? хуучин сэтгэлгээтэйгээс үү? бүгд төсөөтөй хувцаслах сонирхолтой юм уу? Юм үзэж хараагүйгээс үү? Залуус нь зориггүйгээс үү? за тэгээд олон асуулт гарж ирнэ дээ.

Загварын тархалт  үндсэн 3 хэсэгт хуваадаг.

1. Уламжилалт буюу дээрээс доош

2. Нийтийн тархалт буюу хөндлөн

3. Урвуу буюу доороос дээш 

Энэ тархалтыг энгийнээр тайлбарлавал

1. Уламжилалт буюу дээрээс доош- одууд дээдчүүл эхлэж өмсөж хэргэлэх дараа нийтээрээ өмсөж эхлэх

2. Нийтийн тархалт буюу хөндлөн - олонх өмсөж эхлэх түүнээс санаа авж нийтээрээ хэрэглэх

3. Урвуу буюу доороос дээш -этгээд хувцаслалттай хүмүүс эхэлж өмсөх  дараа нь нийтээрээ өмсөж эхлэх

/этгээд хувцаслалт гэдгийг  streetwear-тай адил утгаар ойлгоорой шууд үгчилхээр утгын хувьд жаахан эвгүй болчих гээд Гудамжний хувцас гэхээр нийтээр гадуур өмсдөг зүйл эсвэл бүүр тэнэмэл хүмүүс санаанд ороод :) /

үргэлжилнээ гэж дараaгийн удаа гүйцээнээ

[Шууд холбоос]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн