2007-04-02 - «Хаврын гоёл»-д оролцохоор Улаан-Yдээс зочид иржээ
Дизайн урлагийн чиглэлээр сургалт явуулдаг мэргэжлийн сургуулийн оюутнуудын дунд уламжлал болгон зохиодог «Хаврын гоёл» наадмыг Монголын дизайнеруудын холбооноос зургаа дахь жилдээ зохион байгуулж буй бєгєєд дєрвєн єдєр vргэлжилж, бямба гаригт шилдгvvдээ тодруулах юм.
Уг наадамд 11 сургуулийн 20-иод оюутан бvтээлээ «сойх» тєдийгvй Улаан-Yдийн их сургуулиас ч дизайнер, загвар ємсєгчид иржээ. Анх удаа гадаадын зочид оролцож буй нь энэ удаагийн наадмын онцлог агаад цаашдаа ч гадныхныг урих бодолтой байгаа талаар Монголын дизайнеруудын холбооны захирал Д.Байгаль ярив.
«Хаврын гоёл»-д хvч ухаанаа уралдуулж буй залуу дизайнеруудын хувцсыг «амилуулахаар» 60-аад загвар ємсєгч бэлтгэлээ базааж байна. Наадмын зохион байгуулалт болоод шалгаруулах тєрлийн хувьд ємнєх жилvvдийнхээс єєрчлєгдєєгvй аж. Тухайлбал, авангард, єдєр тутмын, vндэсний, гоёлын гэсэн дєрвєн vндсэн тєрєлд тэргvvн, тусгай байрын шагнал олгож, шилдэг загвар зохион бvтээгчид Гранпри шагнал гардуулна. Yvнээс гадна интерьер, vйлдвэрлэлийн дизайны зэрэг бусад тєрлєєр ч шилдгvvдийг тодруулах юм.
Шилдэг сургууль, шилдэг загвар зохион бvтээгч оюутнуудыг «гаргаж ирдгээрээ» энэ наадам ижил тєрлийн бусад уралдаануудаас ялгаатай билээ. Тvvнчлэн дизайны бус єєр мэргэжлээр суралцаж байгаа загвар зохион бvтээх сонирхолтой оюутнууд ч «Хаврын гоёл»-д бие даан оролцож болох ажээ. Одоогоор хоёр оюутан хувиараа оролцохоор мэдvvлгээ ирvvлээд байна.
/MN Today/ 13-05-2004 http://mglclub.com Бичсэн: designer
|
[Сэтгэгдэл бичих]
[Найздаа илгээх]
|
Сэтгэгдлүүд
|
|
|