Forever Fashion

2007-04-02 - Монголын анхны загвар өмсөгч Д.Бямбасүрэн: Ерөнхийлөгч Багабандийг залууд нь винонд гүйлгэдэг байлаа
Ангилал: Монгол

 
-Анх загвар өмсөөд тайзан дээр гарахад хэцүү байв уу, олон төрлийн хувцас өмсдөг байв уу? -Тэр үеийн анхны тайз үзэсгэлэн чимэглэлийн ордонд одоо ч байгаа. Одоогийн тайз засал шиг өндөр довжоотой тайзан дээр дөрвөн улирлын хувцас анх өмссөн. Гоёлын платье, хавар намрын пальто, шуба өмсөж байсан бөгөөд ер нь хэмжээ загвараараа тэргүүлэх зэрэглэлийн хувцаснуудыг 4-5 жил буюу 1965 оноос хойш Үйлдвэрчний эвлэлийн дээд сургуульд хойшооявтлаа өмссөн. Анх гурван эрэгтэй, дөрвөн эмэгтэй нийт долоон л загвар өмсөгчтэй байлаа. Эмэгтэйгээс Чанцал, Баярмаа, Цэнд-Аюуш, Сугармаа эрэгтэйчүүдээс Байгаль, Жамбалдорж гэдэг залуучууд байсан. -Анхны загвар өмсөгчийн маань биеийн харьцаа хэд байв? -Миний өндөр 160, бүсэлхийгээрээ их нарийхан байдаг байсан. Одоогийн загвар өмсөгчдийн 90-60-90 гэсэн харьцаанд дөхөж байсан байх. Үс гэзэгний хувьд урт, хоёр салаа гэзэгтэй байсан бөгөөд загвар өмсөхдөө л задгай тавьж байсан. Дунд нь нэг удаа хагас тайрсан байх даа. Гэхдээ нүүр амаа нэг их буддаггүй байсан. Пудр нэг их тавихгүй багаасаа жаахан тодхон шиг өнгөөр буддаг байлаа. Тухайн үед буд гэж шаардаж байсан. Гэхдээ надад одоо ч будаг их зохидоггүй жаахан л тавьдаг. Уруулын будаггүй байж чаддаггүй нарийхан цагаан царайтай том нүдтэй зарим улсууд харц их ширүүнтэй л гэдэг юм. Өөрийгөө боломжийн хэмжээнд аятайхан авч явахыг хичээдэг байсан. Одоо нас 50 гарч байна. өөртөө анхаарал их тавьж чадвал ямар ч хүн сайхан харагдана. Би нэг их гоёод байдаггүй байсан. -Загвар өмсөгч байсан болохоор эрчүүдийн харцыг булаадаг сайхан бүсгүйчүүдийн нэг байсан байх? -Ер нь аятайхан төрсөн залуу зандан байхад хүнд таалагдаж өөрөө ч гэсэн хүн таалалгүй яахав. Анхны загвар өмссөнөөс хойш сонин сэтгүүл дээр ч нэлээн их гарсан байх хамт сурч байсан хүмүүсээс захидал авч л байсан. Захиа бичсэн хүмүүсийн ганцад нь ч харамсалтай нь хариу бичиж үзээгүй. Өөрийнхөө зурсан зургаар л явж амьдрал ахуйгаа сонгосон. Загвар өмсөгч байсан болоод ч тэр үү олон хүмүүсийн анхаарал татдаг учраас амархан нөхөртэй болж 17-н насандаа хүүхэдтэй болсон. Гэхдээ шууд суугаад амьдаръя гэсэн бодол төрдөггүй байсан. Учир нь ээж аав тэтгэвэрт, амьдрал хэцүү байснаас гадна өөрөө бас сургуульд сурах ажилтай байлаа. Тэр үед чинь төрөөд 45 хоноод л сургуульд орчихдог байсан. Одоогийнх шиг хүүхэд гаргалаа гээд 3 жил болдоггүй байсан. -Таныг "Учиртай гурван толгой"-н анхны Нансалмаа нарын нэг АЖ Хандсүрэн эгчийн дүү гэж сонссон юм байна? -Манай гэр бүлд олны танил дөрвөн ч хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүсийн нэг нь миний авга эгч Хандсүрэн. Хандсүрэн эгч их сайхан бүсгүй байсан бөгөөд миний ээж ч бас сайхан бүсгүй байлаа. Миний ээж уран оёдолчин, хүрээ маягийн өдөн болон шляпан малгай өмсдөг саран болон сувдан зүүлт хэрэглэдэг сайхан торгон монгол дээл өөрөөсөө эмжиж их хийдэг бүсгүй байсан. Тийм болохоор драмын театрын дуучид жүжигчид гэсэн Хандсүрэн эгчийн найзууд ирж дээлээ их хийлгэдэг байсан. Эд мөнх эзэн нь хэврэг гэдэг болохоор ээж минь нас барсан ч одоо оёсон дээл нь надад бий. Миний ээж тэр үедээ хүрээний сайхан хүүхнүүдийн нэг, сайн оёдолчин байсан. Ээжийн минь гарын ур надад ч гэсэн үлдэж би хүн гулйгүй хувцсаа өөрөө зохиогоод оёод өмсчихдөг байсан. -Анхны загвар өмсөгчийн нүдээр одоогийн загвар өмсөгчид ямархуу харагдаж байна? -Аятайхан тод өнгийн хувцас өмсдөг, бие, царай зүс сайхан болж. Нэг анхаарах зүйл бол явдал дээр хэтэрхий жигд хөлөө зөрүүлж тавьсан хэлбэрийг барьсан байна. Зүгээр нэг хэвийн эргэлт хийгээд байдаг бөгөөд хөгжмийнхөө аялгуу хэмд явах нь зөв л дөө гэхдээ анхаарах зүйл их байдаг. Миний бодлоор бол биеэ чөлөөтэй сайхан авч явж хувцасныхаа сайхныг биеийнхээ гоо сайхантай хослуулж үзүүлж чаддаг байх ёстой. Хувцас бурхан бие чөтгөр гэдэг үг байдаг. Хэтэрхий хиймэл будалттай юм шиг санагдсан хүнд өөрийн гэсэн будалттай байх хэрэгтэй. Үс гэзгийн хувьд өөрийн хэлбэр галбирт зохицуулдаг нь ямаршуу үед байдаг юм бол гэж бодогдох үе гарна. Одоогийн загвар өмсөгчдөөс Болормаа, Шүрэнцэцэг хоёр арай гайгүй зохиомжийг нь тааруулаад өөрийнхөө өмсөж байгаа хувцсаа өмсдөг болж. Гэхдээ хүнд зохих хувцас ч байна зохихгүй хувцас ч байна. Нэг шүүмжлэлтэй хандах юм бол хэтэрхий их зохиомж орсон загвартай хувцас өмсөх юм. Нэг талаараа хүн болгон тэр загварын хувцсыг чинь өмсөөд гудамжинд явахгүй. Солонгос, Япон, Хятад, Европ, азийн орнуудын бараа таваар их элбэг болсон учраас тухайн орны загвартай хувцас гудамжинд өмсдөг болсон байна. -Монголын анхны загвар өмсөгч загвар зохион бүтээгч бүсгүй маань ямархуу бүсгүй байв? -Загвар зохион бүтээх талаасаа би хэмжээ аваад үлгэр тавилгүйгээр хувцас хийдэг онцлогтой байсан бөгөөд өөрөө материалаа аваад хувцсаа хийгээд өмсчихдөг байсан. Тэр үедээ солонгын өнгөтэй ногоон өнгийн материалаар платье хийж өмсдөг тэр нь наранд солонгорч харагддаг, бороо орохоор ногоон платьен дээрээ цув өмсөөд ногоон өнгийн зоонток барьчихдаг нь хүмүүст их содон харагддаг байсан юм билээ. Хавар намарт улаан пальто өмсөөд, улаан ноосон ороолт мөрөн дээрээ хаячихдаг нэг л их улаан хүн явдаг байсан юм шиг байгаа юм. Тэр үед хүмүүс тод өнгийн хувцас өмсдөггүй байсан болохоор зарим улсууд чи тэр хувцастайгаа явж байхад гоё харагддаг байж билээ хэлдэг юм. Одоо яагаад хэлээд байна гэвэл тэр үед мисс их шалгаруулдаггүй байж хэрэв шалгаруулдаг байсан бол чи ч гарцаагүй түрүүлэх байсан гэж хэлдэг юм. Булган хувцас хүмүүс огт хэрэглэдэггүй байхад хүрээтэй булган малгай өмсдөг байлаа. -Их л содон бүсгүй байсан болохоор эрчүүд харц шидэж хайр зарлах нь элбэг байсан бахй? -Манайхан заримдаа нөхрөөс маань Бямбаа гуай их сайхан хүүхэн байж билээ тийм биз дээ. Доржпүрэв ахаа гээд асуухаар тийм л болоод би суусан байхгүй гэж хэлдэг. Тийм болохоор таалагддаг л байсан байх. Би энэ чинь эр хүн гэж нэг их сүйд болдоггүй байсан. Гэхдээ намайг явж байхад таван хүн зөрсөн бол гурав нь эргэж хардаг байсан. Чи гүй ээ мөн сайхан хүүхэн байж билээ даанч намайг тоодоггүй байж билээ гэж хэлэх хүмүүс олон. Би тэгэхээр нь хэлдэг байхгүй юу, тоох гэж яах юм болж байна хүн болгонтой сайн байна уу гэж мэндлээд харсан хүн болгонтой толгой дохиод байх хэрэг үү энэ чинь их хэцүү та нар өөрсдөө л дуугарах хэрэнгтэй гэж хэлдэг байсан. Ер нь эрчүүд надаас их айдаг байсан юм шиг билээ. -Сайхан хүүхэн болохоор халдаж зүрхэлдэггүй байсан гэж үү? -Сайхан хүүхэнд шууд халдаж чаддаггүй, тоогдохгүй байх гэж айдаг юм билээ. Бүүр сүүлд чи миний нүдэнд тусдаг л байсан. Мэндлээд мэндлээд яахав дээ сайн л бол харц тулгараад өнгөрнө гэж ярих хэлэх юм байсан ч чаддаггүй байсан гэж одоо л хэлж байгаа юм чинь. Тэгээд бодохоор эрэгтэй хүн бас халширч л явдаг байсан байгаа юм. -Гунхсан нэгэн нь намайг тоохгүй, гутлаа чирснийг нь би тоохгүй гэж эрчүүд боддог гэж хэлэх гээд байнаа даа? -Санал нийлнэ, яг л тэгж боддог байсан юм шиг байгаа юм. -Надаас чамд навчнаас цэцгэнд гэсэн үгтэй захиаг таны үеийн залуус их бичдэг байсан байх, захиа бол их авдаг уу? -Нэг их олон захиа авдаг байсан гэхэд хаашаа юм гэхдээ хоосон байдаггүй л байсан. Чамтай танилцвал ямар вэ өөрөө юу гэж бодож байна гэсэн захиа авч байсан. Тэрэн дотор өөрөө хэрвээ намайг таньдаг бол өөртэй чинь танилцахыг хүсэж байна өөрөө захиа бичнэ үү гэсэн үгтэй захиаг 7-р ангийн хүү өгсөн. Өөрөө намайг мэдэг бол гэхээр би өөрөө захиа өгсөн хүнээ мэдэлгүй яахав дээ. Авчраад өгч буй болохоор ойлгомжтой. Тухайн үедээ тэр хүүхэд таалагдаагүй юмуу яасан юм бас л нөгөө дуугүй хариу бичдэггүй чигээрээ өнгөрчихсөн. Гэхдээ одорхой бичихээс нөгөө хүүхэд маань эмээж л байсан байгаа юм. Гэтэл одоогийн хүүхдүүд их нүүрэмгий болж, хамт суугаад энэ надад захиа өгсөн гэж ярьдаг шиг байгаа юм. Бидний үед чинь гэртээ очоод нууж уншдаг байлаа ш дээ. -Та түрүүн эрэгтэй хүүхдүүдийг нэг их тоодоггүй гээд байсан, яагаад тоодоггүй байсан юм, хөвгүүд өөрийг тань хэр их шоглодог байв уу? -Намайг огт шоглодоггүй байсан. Би ихэвчлэн эрэгтэй хүүхэдтэй тоглодог байлаа. Ямар сайндаа 5-р ангиа төгсөөд зусланд амарч байхдаа ажилчны районы иргэдийн хурлын тэргүүлэгч хийж байгаа том биедээ Сувдаа гэдэг эрэгтэй хүүхэдтэй гахай тоглодог байсан. Сувдаа маань манай пионерын бүлгийн ахлах удирдагч байсан бөгөөд эрэгтэй хүүхдүүд нь их сайхан ааштай олон зангүй амар байдаг байсан. Гэтэл одоогийн залуучууд их уйтгартай яагаа ч үгүй байж биеэ их тоосон, таахалзсан архи ууж тамхи татдаг ёс суртахууны доголдол гаргадаг болж. Наад зах нь хөгшин хүн гудамжинд явж байхад 5-6 ангийн бололтой хүүхдүүд дайраад унагах шахах нь энүүхэнд Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа бид нарын үеийнх их даруу, одоо охидууд хөвгүүдтэй хамт тоглобол яадаг юм бүү мэд. -Загвар зохион бүтээгчид олонтой байв уу, бэлтгэл хийхдээ хувцас сонголтоо хийдэг байв уу? -14-15-тай охидууд байсан болохоор одоог бодоход их бүрэг ичимхий хүнээс айдаг эмээдэг ёс суртахууны хувьд ч гэсэн сайн. Цагтаа эрт цуглардаг байнга бэлтгэл хийдэг байсан. Тэр үед хоршооллын дэргэд эсгүүр загварын ордон байсан. Шинэ жил, баяр ёслолоор загвар их үзүүлдэг байсан. Одооных шиг микро автобусаар авч яваад, хувцас дараалуулж авч өгдөг байсан. Оёдлын үйлдвэрийн дэргэд сүлжмэлийн үйлдвэр гэж байсан. Тэнд спортын хувцас, малгай, өмд, цамц хийнэ. Их л аятайхан өвлийн хувцсандаа бол шуба, үнэгэн малгай гэх мэт олон төрлийн хувцас өмсөж гутлын үйлдвэрт очиж хөлний хэмжээгээ өгөөд гутал захиалдаг байсан. Саяхан нас барсан даа. Гавьяа-Оролцоо гэж анхны загвар зохион бүтээгч инженер хэмжээ авдаг байсан. Үйлдвэрийн хөгжил тэр үед одоогийнхоос харин ч дээр байсан. 2000 ажиллагсадтай хоёр ээлжээр ажилладаг одоо бол хувийн байгууллагад шилжсэн ийм байх шив дээ. -Эрчүүд маань эмэгтэйчүүдээ гологдоодгадаад хүмүүстэй их суух болсон нь юутай холбоотой юм бол? -Охидууд боловсон зан суртахуунтай, өөрөө өөрийгөө хүндэтгүүлэх болж. Эрчүүд маань тэр талаараа дутагдалтай өөрөө өөрийгөө эмэгтэй хүнд илэрхийлэх чадвараар дутмаг болохоор харьцаа сайтай эмэгтэй хүнийг хүндэлж чаддаг хүнд бүсгүйчүүд маань татагдаад байна. Манай эрчүүд дотор бүсгүйчүүдээ машин автобуснаас тосоод авдаг хүн ховор түлхээд гаргах нь халаг байгаа нь их хэцүү харагддаг. Аль ч орчинд хоёр л хүйс хоёр л хүн амьдарч байгаа. Энэ ажил сургууль нас зөрүү байсан ч эмэгтэй хүнийг хүндэтгэх ёыг дагаж байх хэрэгтэй. Гэр бүлийн орчин хэцүүгээс нийгмийн зан суртахуун алдагдаж байна. Бие биенийхээ үгийг дагаж зөвшилцөх хэрэгтэй. Дурлал гэж яриад бичээд дуулаад байдаг тэгсэн мөртлөө дурлал хайр хоёроо ялгахгүй шахам байна. Эр эм хоёр л нэгэндээ дурлахаас эцэг охин хоёр дурлалцахгүй тэгэх юм бол зөрчил үүснэ. эр эм хоёрын ёсонд дурлаж хайрлалцан хамт суудаг ёстой. Гэтэл одоо бол уулзсан болгондоо хайр дурлал зарладаг болж. Хүүхдийн хүмүүжилд Араншин нэвтрүүлэг их чухал. Эр хүний тэвчээртэй чанар амьдралд ихийг туулж өнгөрүүлнэ дээ. Тиймээс эрчүүд нь сайн бол айл гэр амар амгалан байна гэж залуучуудад хэлэх байна. -Хойно сурч байхад чинь гадаад хүмүүс сууя гэж хэлдэг байв уу? -Хойно сурч байхад эрчүүд хаялга хаядаг л байсан. Үр хүүхэдтэй байсан болохоор нэг их тоодоггүй хоолоо хамт хуваагаад иддэг байсан. Харин ээж маань намайг төгсөөд ирсний дараа хүн чинь их муухай юм хоёр охиноо төгсөөд ирэхээр нь Ленинград, москва тахилаа өргөхөө больчихлоо чамайг арай гайгүй зүс царайтай болохоор гадаад хүнтэй суучих вий гэж айдаг байлаа гэж хэлж байсан. Миний ээж хүртэл хардаж байсан байгаа юм. Тэр үед Оросод сургахаар жилд таван хүн л явуулдаг байсан бөгөөд нэг л эмэгтэй, 20 хүрч байсан охин явсан нь би байсан. Бусад нь бүгд хөгшин 40 гарсан хүмүүс явдаг байлаа. Харин нэг сонирхолтой нь тэр үед манай оюутны байранд ерөнхийлөгч Багабанди дарга байдаг байсан юм билээ. Бид нэг үеийн оюутнууд байсан гэсэн үг. Шинэ жилийг оюутнууд нийлээд их сайхан тэмдэглэдэг байсан бөгөөд намайг нэлээн сайн зохион байгуулдаг гээд оюутнууд надад их сайн ямар нэг юм зохиогдоход би зохион байгуулдаг байлаа. Нэг шинэ жилээр бусад сургуулийн хүүхдүүд манай сургуулийнхантай хамтарч тэмдэглэхээр болоход бас л би зохион байгуулсан. Гэтэл тэр үдэшлэгт Гантөмөр нэг хүү дагуулж ирсэн нь Багабанди ерөнхийлөгч байсан байж. Би тэр үед Багабандийг танихгүй ш дээ. Туранхай бор банди ирэхээр нь Багабанди чи явж вино авчир гээд гүйлгэж байсан байгаа юм. Одоо бол том дарга болж дээ 2004.10.11, Мянганы зууч

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 160 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax