2007-04-05 - Блогоос
November 27, 2006
UB Fashion Week 2006
Бичсэн: Jagie
Хоёр-гурван долоо хоног блогдоогүй болохоор хобби хөдлөөд байна л даа. Энд тогтмол бичих нь миний хувьд бүүр зуршил болжээ, хааяадаа энд тэнд явахдаа хүртэл үүний талаар Бодрол дээр ингэж тэгж бичнэ дээ, тэгээд биччихвэл тэр тэгж хариу бичих байх даа ухааны юм бодох боллоо. Блогдолт маань нэг ёсны дон болж байгаагийн шинж юм уу даа.
Саяхан Чингис зочид буудалд зохиогдсон “Улаанбаатарын Загварын Долоо Хоног - 2006″ загварын шоуны үеэр иймэрхүү зүйл бодсоор байгаад гутал хувцасыг нь ч олигтой харж чадсангүй. Загварууд нь ч яах вэ, чамин тансаг, гоё ганган, өвөрмөц гэхээсээ илүү түгээмэл талдаа, дизайнер нь Fashion TV-г хэт их үзсэнийг ерөнхийд нь илтгэхүйц зүйлүүд байлаа. Гэхдээ хорооллын дэлгүүр бүрт өрөөстэй байх улиг болсон хувцас өмсөж байснаас Урлах эрдмийн дизайнеруудын загвараас авч өмссөн нь хамаагүй дээр юм билээ. Ядаж л made to order юм хийлгэнэ. За тэр загвар нь ч яахав, миний ярих гэсэн зүйл биш. Яагаад ч юм би fashion week гэхээр нь Нью Йорк, Парисын загварын долоо хоногуудархуу юм төсөөлөөд л, УБ-ын “хэн нь хэн бэ” тэнд сууж байх юм бодсон юм. Гэтэл загварын шоуг нь үздэг хүн бараг байдаггүй юм байна. Танхимд нь бөөнөөрөө шуугилдах оюутнууд, том том аппарат үүрсэн зурагчдаас өөр хүн байсангүй. Байгаа хэд нь хувцасыг нь сонирхохоосоо илүүтэй хэдэн моделийг нь сонжиж суугаа харагдсан.
“Улаанбаатарын загварын долоо хоног”-ийн ерөнхий зохион байгуулагчаар нь Урлах Эрдмийн Дээд Сургууль ажилладаг юм билээ. Анхны удаа зохиож байгаа болохоор сурталчилга сайн явуулж, үзэгчдийг цуглуулах туршлага дутсан байх ухааны юм бодтол тус арга хэмжээ дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байна гэх юм. Тэгэхээр хангалттай хугацаа байсан л болж таарна. Загварын шоуг нь аль болох олон хүн үзээд, худалдаж авахыг нь аваад, шүүмжлэхийг нь шүүмжлээд байвал дизайнеруудад нь л хэрэгтэй баймаар юм. Тэгсэн гарууд хэдэн оюутнуудаасаа 3000 төгрөг авч шоу тавьсан болоод л өнгөрүүлчих болтой юм аа. Уул нь арга хэмжээгээ илүү өргөн хүрээнд сурталчлаад, хүмүүсийн анхаарлыг татаж чадвал хүмүүс ч гэсэн тэдний бүтээгдэхүүнээс авдаг болох биз. Тэгвэл импортын гутал хувцасны борлуулалтаас жоохон ч гэсэн тоншиж эхлэнэ дээ.
http://www.bodrol.com/blog -oocБичсэн: designer
|
[Сэтгэгдэл бичих]
[Найздаа илгээх]
|
Сэтгэгдлүүд
|
|
|