Forever Fashion

2008-10-21 - WINDOW.MN
Ангилал: Загвар

Window.mn дээр Гоёл 2008, наадамын нэлээд дажгүй зурагнууд байна ороод сонирхоорой.

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2008-10-18 - Эрхэмсэг үдэш
Ангилал: Загвар

Бөмбөрийн нүргэлэх дуут чимээ, аялгуу айзамд хөг орох мэт загвар өмсөгч бүс­гүйчүүд эрхэмсэгхэн алхана. Өмссөн хувцасныхаа уран шаглаа, донж маягийг зөвхөн өөр дээр нь л тусах тэр олон мянган харцанд мэдрүүлж, гоо сайхны таашаал, утга төгөлдөр орон зайг бэлэглэх нь тэдний үүрэг хийгээд үнд­сэн ажил нь аж. Ийм бодол ардын зураач Ү.Ядамсүрэн­гийн ач, төрийн шагналт зу­раач Я.Үржнээгийн охин Ү.Юмжирын “Гламур” нэртэй загварын шоуг үзэж суухад төрж байв. “Улаанбаатар” ресторанд зохиогдсон уг шоу эрхэмсэг гэгээн үдэш гэж юу болохыг хүрэлцэн ирсэн зочдод мэд­рүүлээд авсан. Тасалбар нь багагүй өндөр үнэтэй байсан. Тиймдээ ч цөөн тооны “ча­нар­тай” үзэгчдийг цуглуулсан байлгүй. Өвлийн болон өдөр тутмын гоёлын 100 гаруй загварыг үзүүлсэн юм. Өв­лийн улирал хаяанд ирсэн энэ цагт уг арга хэмжээ охид бүсгүй­чүүдэд ихээхэн “хө­рөн­гө оруулалт” өгсөн байх. Ач холбогдол нь ч үүнд оршиж байгаа болов уу. Загвар зохион бүтээгч бүсгүй “Гламур” шоугаа өвөө аавынхаа дурсгалд зориул­жээ. Ардын зураач Ү.Ядам­сүрэн гуайг нийтэд алдарш­сан түүхэн зургуудаас гадна үндэстний угсаатан зүйн чиглэлээр олон арван бүтээл туурвисныг мэдэх билээ. Н.Гантулга Зурагчин: Я.Аранжинбаатар Огноо: 2008-10-14 www.dailynews.mn-c

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2008-10-14 - Вашингтоны загварын үдшийг монгол дээлээр эхлүүлжээ
Ангилал: Загвар

Мэдээ: -Сайн явж ирэв үү. Ва­шингтонд болсон загварын долоо хоног ямаршуухан болж өндөрлөв. Энэ тухай ярихгүй юу? -Олон улсын хэмжээнд зохиогддог тус арга хэмжээ өнөө жил ес дэх удаагаа болж өндөрлөлөө. Тус загварын долоо хоног Америкийн заг­варын ертөнцийнхний дунд болдог наадмын томоохонд тооцогддог юм билээ. Ди­зайнер Э.Баярцэцэг бид хоёр Вашингтон хотод болсон олон улсын загварын цуг­луулгын үдэшлэгт уригдаж очсон. “DC fashion week” нэртэй­гээр долоо хоног үргэлжилсэн энэ арга хэмжээнд Монгол, Итали, Казахстан, Унгар, Узбекстан гээд дэлхийн олон орны 100 гаруй дизайнер оролцсон. Түүнчлэн энэ сарын 21-ний өдөр зохиогдсон загва­рын цуглуулгын үдшийг нээж, хамгийн эхэнд үндэснийхээ хувцсыг олонд сонирхуулах үүрэг бидэнд оногдсон юм. Монгол дизайнеруудын бү­тээсэн хувцсыг өмсөж олонд хүргэх 60 гаруй загвар өмсөгч өөрсдийн танилцуулах хууд­саа бариад хэдийнэ тэнд ирчихсэн байсан. -Тэр үдшийн нээлт мон­гол дизайнеруудын ур­ла­сан загвараар эхэлсэн нь ямар учиртай юм бэ? -Загварын үзүүлбэрт орол­цохоор холоос уригдаж ирсэн зочид гэдэг утгаар монгол хувцсыг хамгийн түрүүнд сонирхуулах эрх олгосон юм. -Тэгэхээр монгол үн­дэсний ямар хувцсыг тэнд сонирхуулав. Хүмүүс хэр хүлээж авсан бэ? -Бид хоорондоо ярьж бай­гаад миний зохион бүтээсэн ХII-ХIII зууны үеийн монгол хатдын өмсгөл бүхий заг­вараар эхлүүлж, дизайнер Э.Баярцэцэгийн “Үдшийн хатад” коллекциор өндөр­лөсөн. Тэдгээр загваруудаас “Зоос” коллекци маань үзэгч­дийн анхаарлыг хамгийн ихээр татсан гэж болно. Тэ­гээд ч монгол хөөмийн аялгуу “Зоос” загвартай хосолсныг биширсэн үзэгчид дуу алд­сан. Уг нь ямар ч загварын үдэш чимээ шуугиангүй, намуухан болж өндөрлөдөг. Гэтэл энэ удаад монгол хувцас­ны үзүүлбэр дуусах хүртэл хүмүүсийн алга та­шилт үргэлжилсээр байсан нь бидэнд их урам өгсөн юм. Ер нь монгол хувцасны үндсэн өнгө нь тод, асар их бэлгэдэл агуулагдаж байдгаа­раа өвөрмөц юм л даа. Улаан өнгө гал, цэнхрээр хөх тэн­гэрийг бэлгэдсэн байх жи­шээний. Тухайн үдэш шүүгчид болон энгийн хүмүүс “Монгол хув­цас зохиомж сайтай. Илэр­хийлэх чадвараар ч маш сайн болжээ” гэж хэлж байсан юм. Энэ удаагийн загварын долоо хоногт бид хоёулхнаа оролцоод ирлээ. Бидний дээрх арга хэмжээнд оролцох зардлыг “Монгол костюмс” төвөөс гаргасан. -Тэгэхээр нийт хэдэн хувцсаар загварын арга хэмжээнд оролцсон гэж? - “Зоос”, “Хатдын үдэш”, “Янжинлхам” болон “Монгол костюмс” төвийн судлаач, зураач, дизайнеруудын бү­тээ­сэн “Эзэнт гүрний бахар­хал” коллекциудаар оролцсон. Нэг коллекци гэхэд арваад хувцастай. Торгоор хийсэн 40 гаруй монгол дээлийг гоёл чимэглэлтэй нь авч явах тийм ч амар байгаагүй. Мон­гол дизайнеруудын хувьд анх удаа загварын энэ томоохон арга хэмжээнд оролцож бай­гаа учраас бид хичээсэн. Үүний үр дүнд, ирэх сарын 19-нд Нью-Йорк хотноо болох загва­рын шоунд оролцох са­налыг бидэнд тавьсан юм. Ямартаа ч тэндхийн хүмүүст Монголын тухай ойлголтыг өгч чадлаа гэж үзэж байна. Учир нь тэд­ний дунд “Монголоос энэ хүртэл сар гаруй хуга­цаанд явж ирсэн үү” гэж асуух хүн ч байсан. Тухайн үед монгол үндэсний хувцсыг Америкийн загварын ертөн­цөд таниулс­ныг олон хүн шагшин ярьж байсан юм. Тэдний дунд тус улсад аж төрдөг мон­голчууд ч байв. -Гадаадад амьдардаг монголчуудтай тухтай ярьж амжив уу. Тэд ямаршуухан аж төрж байна? - Хэд хэдэн хүнтэй дотно танилцсан. Манай монгол­чуудаас нэлээд хэдэн хүн Америкийн загварын томоо­хон компаниудад туслах ди­зайнерээр ажилладаг юм би­лээ. Энэ нь тэдний хэр авь­яастай, хөдөлмөрч гэдгийг илтгэнэ. Тэд өөрсдийн ажил­ладаг байгууллагынхаа нэр хүнд бүхий дизайнеруудад монгол үндэсний хувцсыг сонирхуулахаар дагуулж ир­сэн байсан. Монголчуудад өөрт нь байдаг болоод ч тэр үү үн­дэснийхээ хувцасны гай­хамш­гийг төдийлөн үнэлдэг­гүй. Гэтэл гадаадынхан энэ бүх­нийг цоо шинээр хардаг. -Таныг орчин үеийн загвартай монгол дээл ур­ласан гэж байсан. Ийм хувц­сыг загварын долоо хо­ногт хүмүүс хэр их со­нир­хов? -Юутай ч загварын долоо хоногийг сонирхохоор ирсэн хүн бүр содон загвар, сонин детальтай орчин үеийн мон­гол дээл гээд гайхширч байна лээ. Зарим хүн монгол дээл­ний талаар ямар ч төсөө­лөлгүй байснаа хэлсэн. Ха­рин тэнд амьдардаг монгол­чууд өдөр тутамд өмсөх дээл байна уу гэж ихэд сураглаж ирсэн. Тиймээс бид энэ мэт дараа дараагийн арга хэм­жээнд оролцохдоо өдөр ту­тамд өмсөх монгол дээлтэй очих хэрэгтэй гэж үзсэн. -”DC fashion week” нэр­тэй энэ арга хэмжээ бизне­сийн чиглэлээр зохиогд­дог болохоор дизайне­рууд өөрс­дийн бүтээлээ ху­дал­дах боломжтой гэж сонс­сон. Энэ үнэн үү? -Бизнесийн чиглэлээр зохиогддог гэдэг ч үнэндээ дэлхийн олон орны дизай­неруудын нэг дор цугларч, бие биедээ бүтээлээ сонир­хуулдаг арга хэмжээ гэдгээ­рээ онцлог. Нөгөөтэйгүүр, нэр хүндийн асуудал гэж үз­дэг юм билээ. Бид бусад орны дизайнеруудын адил бү­тээлийнхээ танилцуулгыг авч очсон. Харамсалтай нь цаг хугацаа давчуу байсан боло­хоор энэ тал дээр анхаарах ч сөхөө байгаагүй. Монгол дээ­лийг “онлайнаар худалдах уу” гэж олон хүн асуусан. Бид тэр бүрт “Монгол костюмс” тө­вийн вэб сайтыг хэлж өгсөн. -Тэгэхээр таны болон монгол дизайнеруудын урласан дээл хэдээр үнэ­лэгдэх вэ? -Одоогоор үнэ ханш тог­тоогоогүй. Хэрэв авахаар бол тухайн үед ярьж байгаад үнэлэх байх. Ч.Анна Зурагчин: dn Огноо: 2008-09-30 www.dailynews.mn-c

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2008-09-20 - Орчин үеийн монгол дээлээрээ Вашингтоны загварын өдөрлөгт уригджээ
Ангилал: Загвар

“Europt fashion week” нэртэй загварын долоо хоног АНУ-ын Вашингтон хотноо зохиогдоно. Энэхүү өдөрлөгт оролцох Монголын дизайнерууд өчигдөр тус хотыг зорилоо. Загварын долоо хоногт “Монгол костюмс” төвийн ди­зайнер Э.Баярцэцэг, Э.Баярзул нар өөрсдийн уран бүтээлээрээ оролцож буй нь манайхны хувьд анхных ажээ. Арилжааны чиглэлээр хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү заг­варын долоо хоногт дизайнер Э.Баярцэцэг “Янжинлхам”, “Хатдын үдэш”, Э.Баярзул “Зоос” коллекциудыг сонир­хуулахаар болжээ. Түүнчлэн “Монгол костюмс” төвийн суд­лаач, зураач, дизай­неруудын хамтран бүтээсэн “Эзэнт гүр­ний бахархал” коллекцийг ч энэ үеэр олонд хүргэх юм байна. Монгол үндэсний дээлийг орчин үеийн хувцастай хослуулан урласан дизайнеруудын бүтээ­лийг тусгайлан үнэлээд буй аж. Энэ үнийг Вашингтоны загварын компаниуд тог­тоодог байна. “Монгол кост­юмс” төвийн мэргэжилтэн Н.Солонгын хэлж буйгаар Монголын дизайнеруудын урласан хувцас тус бүр 600-2000 ам.доллараар үнэ­лэгджээ. Сонирхуулахад, загварын долоо хоногийн үеэр нийтэд хүргэх “Эзэнт гүрний бахар­хал” коллекци нь Москва хотноо болсон “Этно Эрато” наадмаас Гран при, “Зоос” коллекци нь ретро стилийн хувцасны номинацид хоёр­дугаар байрын шагналыг хүртэж байжээ. “Этно Эрато” нэртэй энэ наадам дээд зэрэглэлийн үндэсний хувцас шалгаруулах зорилготойгоор жил бүр болдог юм байна. Ч.Анна Зурагчин: Я.Аранжинбаатар Огноо: 2008-09-16 www.dailynews.mn-c

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-05 - Блогоос
Ангилал: Загвар

November 27, 2006

UB Fashion Week 2006

Бичсэн: Jagie

Хоёр-гурван долоо хоног блогдоогүй болохоор хобби хөдлөөд байна л даа. Энд тогтмол бичих нь миний хувьд бүүр зуршил болжээ, хааяадаа энд тэнд явахдаа хүртэл үүний талаар Бодрол дээр ингэж тэгж бичнэ дээ, тэгээд биччихвэл тэр тэгж хариу бичих байх даа ухааны юм бодох боллоо. Блогдолт маань нэг ёсны дон болж байгаагийн шинж юм уу даа. Саяхан Чингис зочид буудалд зохиогдсон “Улаанбаатарын Загварын Долоо Хоног - 2006″ загварын шоуны үеэр иймэрхүү зүйл бодсоор байгаад гутал хувцасыг нь ч олигтой харж чадсангүй. Загварууд нь ч яах вэ, чамин тансаг, гоё ганган, өвөрмөц гэхээсээ илүү түгээмэл талдаа, дизайнер нь Fashion TV-г хэт их үзсэнийг ерөнхийд нь илтгэхүйц зүйлүүд байлаа. Гэхдээ хорооллын дэлгүүр бүрт өрөөстэй байх улиг болсон хувцас өмсөж байснаас Урлах эрдмийн дизайнеруудын загвараас авч өмссөн нь хамаагүй дээр юм билээ. Ядаж л made to order юм хийлгэнэ. За тэр загвар нь ч яахав, миний ярих гэсэн зүйл биш. Яагаад ч юм би fashion week гэхээр нь Нью Йорк, Парисын загварын долоо хоногуудархуу юм төсөөлөөд л, УБ-ын “хэн нь хэн бэ” тэнд сууж байх юм бодсон юм. Гэтэл загварын шоуг нь үздэг хүн бараг байдаггүй юм байна. Танхимд нь бөөнөөрөө шуугилдах оюутнууд, том том аппарат үүрсэн зурагчдаас өөр хүн байсангүй. Байгаа хэд нь хувцасыг нь сонирхохоосоо илүүтэй хэдэн моделийг нь сонжиж суугаа харагдсан. “Улаанбаатарын загварын долоо хоног”-ийн ерөнхий зохион байгуулагчаар нь Урлах Эрдмийн Дээд Сургууль ажилладаг юм билээ. Анхны удаа зохиож байгаа болохоор сурталчилга сайн явуулж, үзэгчдийг цуглуулах туршлага дутсан байх ухааны юм бодтол тус арга хэмжээ дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байна гэх юм. Тэгэхээр хангалттай хугацаа байсан л болж таарна. Загварын шоуг нь аль болох олон хүн үзээд, худалдаж авахыг нь аваад, шүүмжлэхийг нь шүүмжлээд байвал дизайнеруудад нь л хэрэгтэй баймаар юм. Тэгсэн гарууд хэдэн оюутнуудаасаа 3000 төгрөг авч шоу тавьсан болоод л өнгөрүүлчих болтой юм аа. Уул нь арга хэмжээгээ илүү өргөн хүрээнд сурталчлаад, хүмүүсийн анхаарлыг татаж чадвал хүмүүс ч гэсэн тэдний бүтээгдэхүүнээс авдаг болох биз. Тэгвэл импортын гутал хувцасны борлуулалтаас жоохон ч гэсэн тоншиж эхлэнэ дээ. http://www.bodrol.com/blog -ooc

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-27 - Fashion?
Ангилал: Загвар

Fashion яг юу гэсэн үгтэй дүйцэх вэ? Энэ тухай их л бодох юм даанч миний мэдлэг хомс юм уу хэлний баялаг үгсийн сан дутмаг юм уу ер болохгүй л юм. Д.Алтангэрэл гуайн англи монгол толь бичгээс харахад Fashion-янз, маяг, хэлбэр, загвар, хэлбэр дүрс оруулах гэж бичсэн байх юм. Ерөнхийдөө ихэнх хүмүүс загвар гэдэг үгтэй дүйцүүлдэг бид ч загвар зохион бгтээгч , загвар өмсөгч гэж бичигдэдэг. Миний хувийн бодлоор загвар гэдэг design гэдэг үгтэй тохироод загвар зохион бүтээгч маань desıgner болох юм шиг тэгвэл тэр Fashion гэдэг тодорхойлолт маань хаачив? Бид бүгд дизайнерууд "Дизайн" гэсэн том айлын хүүхдүүд өөр өөрийн гэсэн нэртэй / график, веб, интэрер, үнэт эдлэл, тавилга, хувцас гээд л олон олон төрөл/бүгд л загвар зохион бүтээгчид. Тэгвэл fashıon маань хувцас гэвэл илүү ойртох болж байна уу? Хувцасны загвар зохион бүтээгч гээд... Мэргэжилийн хүрээнд аливаа шууд болон бусад орчуулга хийхэд хамгийн хүндрэлтэй зүйл бол үгийн дүйцэх утга олох явдал байдаг. Миний мэдлэг хомс юмуу эсвэл тэр гадаад хүмүүс нэрэлгээг хэтэрхий түгээмэл олон янзаар өгөөд байна уу? Монгол хэлэнд нэг л үг дүйцдэг үгийг арван өөр нэрээр нэрлэх юм уг нь тэр нь зөв бөгөөд илүү ойлгомжтой тэгээд орчуулхаар тэр бүх өөр өөр шинж чанартай адил хүрээний үг монгол хэлэнд маань нэг л үгтэй дүйцчих юм ай мэдэхгүй гэж. Энэ нэpэлгээг нэг цэгцлэхгүй бол. Үг гэдэг угаасаа амьд зүйл нийгэмд шинээр төрж үхэж алга болж байдаг гэж багш маань зааж байсан санагдана тэгвэл бид яагаад тэр мэргэжилийн үгийг шууд аваад хэрэглэж болохгүй гэж? Хожимын хүмүүст илүү амар болох байхдаа тэгвэл. Хошиноор тайлбарлахад хэргэлдэггүй худлаа монгол нэр томъёо толгой эргүүлэхийн л нэмэр биздээ. Энгийн жишээ гэхэд би дэлгүүрт ороод худалдагчаа надад нэг "цахим тооцоолох машин" үзүүлээч гэвэл энэ юугаа яриад байгаа гар вэ гэх хүн олон л гарах байх, эргүүлээд тооний машин өгөх ч хүн бий байлгүй тэрэн шиг нийтээр хэргэлдэг үгийг шууд утгаар нь ашиглавал хэн хэнд л хэрэгтэй байх. Загварт Орос улсын байр суурь нэрэлгээ хэрэглэгдэх нь ховор тиймээс тэр орос хуучин үгсээ шинэ үгсээр солицгоовол таарна. Fashıon гэдэг хувцас гэдэг үгтэй шууд дүйцүүлэх нь даанч тиймхэн уг нь илүү л өргөн утгатай үгсэн.

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-03 - Этгээд хүмүүс
Ангилал: Загвар

Өнөөдөр уг нь "Shop research"  хийх санаатай жаахан дэлгүүр хэссэн юм тэгсэн юун юм судлах мантай бөөн бөөн хүмүүсийн давалгаанд түрэгдэн урссаар байгаад дэлгүүрээс гарчихдаг байгаа бүх газар адилхан бөөн хүмүүс худалдан авхийн дон туссан мэт дайралдан булаалдан байх юм тэгээд бодож байлаа миний Монгол хэзээ нэг ийм их худалдан авах чадвартай хүмүүстэй болох болдоо гэж. За энэ ч яахав үндсэн сэдэвдээ ороё. Би чөлөөт цагаараа хүмүүсийг ажиглах тун их сонирхолтой зүгээр л харах, яаж будаж, юу өмссөн зохиж уу үгүй юу яаж харагдахийг хүссэн юм бол яагаад ийм хувцасласан юм бол гээд л... жишээ нь энд хүйтэн болохгүй үргэлж халуунаараа байдаг гэтэл олон охидууд өвлийн үстэй гутал, хавар намрийн түрийтэй гутал зузаан ноосон цамц гээд л халуунд тээр болхоор юмс өмссөөд явах нь элбэг хэрэв хэн нэгэн Монголд зун үстэй гутал өмсөөд явбал бид яаж хүлээж авдаг билээ ?  Этгээд , гажиг, за тэгээд зарим нь галзуу тэнэг гэх мэтээр хэлж хардаг. Монголд яагаад энгэж хүлээж авдаг юм бол? Загвар хөгжөөгүйгээс үү? хуучин сэтгэлгээтэйгээс үү? бүгд төсөөтөй хувцаслах сонирхолтой юм уу? Юм үзэж хараагүйгээс үү? Залуус нь зориггүйгээс үү? за тэгээд олон асуулт гарж ирнэ дээ. Загварын тархалт  үндсэн 3 хэсэгт хуваадаг. 1. Уламжилалт буюу дээрээс доош 2. Нийтийн тархалт буюу хөндлөн 3. Урвуу буюу доороос дээш  Энэ тархалтыг энгийнээр тайлбарлавал 1. Уламжилалт буюу дээрээс доош- одууд дээдчүүл эхлэж өмсөж хэргэлэх дараа нийтээрээ өмсөж эхлэх 2. Нийтийн тархалт буюу хөндлөн - олонх өмсөж эхлэх түүнээс санаа авж нийтээрээ хэрэглэх 3. Урвуу буюу доороос дээш -этгээд хувцаслалттай хүмүүс эхэлж өмсөх  дараа нь нийтээрээ өмсөж эхлэх /этгээд хувцаслалт гэдгийг  streetwear-тай адил утгаар ойлгоорой шууд үгчилхээр утгын хувьд жаахан эвгүй болчих гээд Гудамжний хувцас гэхээр нийтээр гадуур өмсдөг зүйл эсвэл бүүр тэнэмэл хүмүүс санаанд ороод :) / үргэлжилнээ гэж дарагийн удаа гүйцээнээ

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-02-24 - Хувцас гэж юу вэ?
Ангилал: Загвар

Хором бүрт өөрчилөгдөн хувирч байдаг дэлхий ертөнц түүн дээр амьдрагч хүмүүн бидний салашгүй нэгэн хэсэг нь яахын аргагүй хувцас билээ. Баян ч бай ядуу ч бай та энэ нийгэм дээр амьдарч бусадтай мөр зэрэгцэн яваа л бол өөрийн биений, оюун санааны нэгэн хэсэг болсон хувцасыг заавал өмсөх л болно. Textıle-д байхад минь багш маань эхнийхээ лекцэн дээр хуьвцасны тухай яриад " хүн дөнгөж төрөөд хувцасанд өлгийдүүлэн түүнтэй анх танилцан энэ хорвоогоос салах хүртэлээ түүнтэй л хамт байж салахдаа хүртэл түүндээ өлгийдүүлэн энэ ховоог орхидог" гэж хэлж байж билээ. Мөн хүнс, хувцас 2 бол хүн төрөлхтөний зайлшгүй номер 1 , 2 - дугаар хэрэгцээ юм гэж заалгаж байлаа. Энэ бүхнийг сонсоод энэ мэргэжилийнхээ утга учирыг хүч чадлыг улам илүү мэдэж ойлгож сурахыг хүсэж байлаа. Хэн нэгэн нь хувцас яахаараа оюун санааны хэсэг байдаг билээ тэр чинь биеийг бүрхэх халуун хүйтэнээс хамгааалах л үүрэгтэй биздээ гэж бодож юуны магад, хувцасны анх үүссэн үүрэг шаардалга нь энэ мөнөөс мөн гэхдээ энэ нэгээхэн хэсэг нь л болж хувирсан. Хүмүүс байгалын хувиралт дулааны өөрчилөлт зэргээс биеээ хамгаалж амьтаны үс , арьс , урамлын навч зэргийг ашиглаж эхэлсэн бөгөөд эдгээр нь хувцасны өвөг эцэг нь болох юм бүгд адилавтар зүйл хэрэглэж байх тэр үед хүний бусдаас онцгойрох төрөлх чанар илэрж овгийн ахлагч , овог доторх нөлөө бүхий хүчирхэг хүмүүс нь өнөөх хувцасан дээрээ нэмэлт гоёл чимэглэл хадаж зүүж өөрийгөө илүү гэдгээ хувцасаараа харуулахыг оролдож эхэлсэн байгаа юм за тэгээд минийхээр бол энэ нь Загварын эхлэл л байсан байх гэж бодном. Онцгойрох хүсэл нь оюун санааны нэгээхэн хэсэг бөгөөд хувцас үүссэн үеээсээ энэ утга хамт байсныг гэрчилэх мэт. Одоо цагт энэ байдал нь илүү тод тодорхой болж байгаан. Хамгийн энгийн жишээ авхад : Танд 20 $ байлаа гэж бодоё. Таны хэрэгцээ намар болж байгаа болхоор ноосон цамц авах байлаа. Дэлгүүрт таньд байгаа мөнгөнд тохирох адил үнэтэй 10 төрлийн загвар байна. Та шууд ороод огт харалгүй нүдээ аниад 1-ийг нь сонгоод мөнгөө өгөхгүй нь ойлгомжтой ямарваа нэгэн байдлаар загвар, өнгө, материал, нэхээс гээд л сонголтоо хийгээд худалдан авна. Тухайн худалдаж авсан цамц таны биений хэсэг болж харин таны сонгосон хийц загвар өнгө материйл зэрэг нь таны оюун санааны хэсэг болж байгаа юм. Дизайн бол бүх юм, түүнгүй нэг ч зүйл байхгүй. Таны ойр орчимд байгаа бүхий л зүйлс дизайн түүний олон салбаруудаас гарсан бүтээлүүд. Яагаад бүх зүйл дизайн болчихов? Хүн сэтгэл ханамжийг хүсэж түүгээрээ аз жаргалын нэгээхэн хэсгээ бүрдүүлдэг, бид дизайнерууд түүний төлөө хүмүүст тэраз жаргалын хэсэг болсон сэтгэл ханамжийг бэлэглэхийн төлөө оюун ухаанаа дайчилан ажилдаг хүмүүс. Тиймээс бүгдээрээ сэтгэл ханамжтай жаргалтай амьдарж өдөр бүр хором бүр гоё сайхан хувцаслацгая

Бичсэн: designer

[Шууд холбоос]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн