Forever Fashion

2007-04-08 - Дизайнер клуб
Ангилал: Монгол

Дизайнер клуб-ын захирал Я.Лхагважав: Туркээс оруулж ирэх 200-300 сая долларын vнэтэй vйлдвэр Монголд асар их хэмжээний хохирол учруулна

“Євлийн гоёл-2005” наадмын тэргvvн шагналыг хvртсэн “Дизайнер клуб”-ын захирал ноён Я.Лхагважавыг “Бизнес ток” буландаа урьж оролцууллаа. Тус клубын загвар зохион бvтээгчдийн зохион бvтээсэн “Халх бvсгvйн хувцас” хэмээх vндэсний vзэмжит хувцас, єдєр тутмын болоод гоёлын, спортын савхин хувцаснууд vзэгчдийн таашаалд нийцсэн тєдийгvй, энгийн сvлжмэл цамц гэж эндvvрэхvйц савхин сvлжмэл коллекци нь олон улсын загварын ертєнцєд ч урьд хожид vзэгдээгvй шинэ бvтээл болсон юм. “Дизайнер клуб” vйл ажиллагаагаа явуулснаар Монголын хамгийн том нь байгаад дампуурсан арьс ширний vйлдвэрийн хэсэг ажилчид ажлын байраар хангагдсан нь энэ аж. -Танд амжилт хvсье. Танай компани анх хэзээ vvсгэн байгуулагдсан бэ? -Анх 2000 онд дєрвєн оёдолчинтой, нийт наймуулаа байгуулагдаж, “Дизайнер Клуб” гэж нэрлэсэн. Тухайн vед хувь хvний захиалга аваад л оёдог, бас материал борлуулдаг байсан. Ер нь vйлчлvvлэгчдийн санаачилгаар манайх байгуулагдсан л даа. Одоо 40-єєд хvний бvрэлдэхvvнтэйгээр зах зээлд тэргvvлэхийн тєлєє vйл ажиллагаагаа явуулж байна. -Та энэ чиглэлийн мэргэжилтэй юу? -Автомашины зохион бvтээх мэргэжилтэй. Гэхдээ дизайн ордог л доо. Машины дизайн загвар зохион бvтээх чиглэлээр бvтэн семестр хичээл орж байсан. 1989 онд Минскд энэ мэргэжлээр тєгссєн. -Автомашины загвар зохион бvтээгч мэргэжил эзэмшсэний хувьд ямар машин сонирхдог вэ? -Хvмvvс автомашиныг техникийн зориулалтаар нь, хэзээ, хаана юунд хэрэглэхээ голчлон харж сонгодог. Хэдийгээр хvмvvсийн зиндаа, хєрєнгє чинээнээс хамааралтай боловч автомашины имиж чухал vvрэгтэй байдаг. Жишээ нь: Том биетэй хvн эксель унаад явснаас 24 маягийн машин авсан нь илvv зохимжтой. Эсвэл эсрэгээр. Албан хаагч хvн спорт тєрлийн машин унавал зохимж муутай. Энэ тєрлийн машин рок дуучин ч юм уу, тамирчин хvнд илvv зохимжтой. Тэгэхлээр автомашинд ч гэсэн имиж гэж байдаг. Тэр хvний ажил vйлсэд ч гэсэн нєлєєлдєг хvчин зvйлийн нэг. Ажил, гэр хоёрын хооронд явдаг хvн танк шиг “LAND”унаад явбал утгагvй. -Ер нь мэргэжлээрээ ажилласан уу? -Мэргэжлээрээ бараг ажиллаагvй, голдуу худалдааны чиглэлээр бизнес хийдэг байлаа. Хятадын барааг Орос руу гаргаж худалдаалдаг байгаад Монголдоо ирж vйлдвэр байгуулсан. Савхин хувцас зардаг байсан болохоор хvний эрэлт хэрэгцээ ямар байна, алдаа оноо, загвар гээд олон зvйлийн мэдлэгтэй болсноос vvдээд энэ санаа тєрсєн хэрэг. Улс болгоны худалдан авагчид єєр єєр. Орост хувцсыг ханцуйгvй ч байсан, арьсандаа дефекттэй, том нvхтэй байсан ч худалдаад авчихдаг. Монголчууд дэлхий дээр хамгийн хэцvv худалдан авагчид. Учир нь, хvн ам цєєн, танин мэдэхvйн чадвар єєр байдгаас тэр байх. Монголд худалдан авагч нар нь мэргэжлийн маш єндєр тvвшинд бэлтгэгдсэн, танин мэдэхvй єндєртэй хvмvvс. Арьсыг маш сайн мэддэг. Yхрийнх ямар вэ, хониных ямар вэ гэдгийг нарийн судалчихсан хvмvvс. Европд бол хийц сайтай л бол юуны арьс вэ, ямар технологиор боловсруулагдсан бэ гэдгийг тэр бvр сонирхдоггvй. Барууны хувцсыг ажиглахад маш их дефект анзаарагддаг. Ялаа идсэн гэмтэл нь арьсан дороо байж байдаг. Тэр бол жирийн vзэгдэл. Монголд тийм байх юм бол жирийн хvн ч авахгvй. Бид бvтээгдэхvvнээ бараг зєвхєн Монголд зориулж хийж байгаа. Олон улсад хvлээн зєвшєєрєгдєх, єрсєлдєх, улсынхаа нэрийг гаргах бvтээгдэхvvн хийхийн тєлєє бид ажилладаг. -Тийм “хэрсvv” худалдан авагчдын таалалд нийцvvлэн оёсон бvтээгдэхvvнvvд дэлхийн аль ч єнцєгт чанараар гологдохгvй гэсэн vг vv? -Чанарын хувьд №1. Гэхдээ харьцангуй ойлголт. Яг Монголд хийж байгаа шиг материалаар Европд хийвэл таарахгvй. Манайхан арай зузааныг сонирхдог бол европууд маш хєнгєн, нимгэн савхин эдлэлийг сонирхдог. Цаг агаар нь дулаан учраас тэр. Европд євєлдєє -2-3 байхад Монголд –20 градус хvртэл хvйтэрдэг болохоор арга ч vгvй биз дээ. Тэгэхээр Барууны хэрэглэгчдэд тохирсон материал шаардлагатай. Ирээдvйд хийхээр тєлєвлєсєн зvйл байгаа л даа. Яг одоогоор тийм материалыг боловсруулдаг газар Монголд байхгvй. Импортолж оруулж ирдэг. Дэлхий дээр цєєн тооны, загвар сайтай хувцас л vнэд хvрч байгаа. Yйлдвэрийн аргаар олноор хийсэн хувцас vнэ багатай. Худалдан авагч нар тэр болгон яг ижил хувцас ємсєх сонирхолгvй болчихсон. Манай Монголын давуу тал бол жижиг дунд vйлдвэрvvд байхад заавал аварга том корпорацитай байх шаардлагагvй юм. Америкт бол тийм боломж маш их байгаа. Нэгдvгээрт, єєрсдєє загвараараа аваад явна, хоёрт, хийж байгаа бvтээгдэхvvний чанараар илvv гарах боломжтой. Бидний хувьд экспортын аугаа зах зээл гэвэл Орос гvрнийг нэрлэнэ. Ганц хvндрэл нь хоёр улсын гаалийн асуудал байна. 70% татвар тавьчихсан байдаг учраас Монголоос бараа очиход худалдан авах боломжгvй. Тэнд Хятад, Туркийн бараа хямдхан худалдаалагддаг. Учир нь тэдгээр улсын бараанууд хэзээ ч Орост хуулийн дагуу орж ирдэггvй. Бvх юм нь каргогоор явдаг. Хvргэлтийн журмаар явагддаг учраас татвар тєлєгдєхгvй. Нэг кг нь хоёроос гурван доллар байдаг тул манайх єрсєлдєх ямар ч боломжгvй юм. Манай бараа таалагдаад манайхаас аваад Орос руугаа гаргадаг хvмvvс байдаг. Их хэмжээгээр гаргах бол Хятадаар дамжуулж гаргадаг. Нэг vгээр хэлбэл Хятадаас авсан барааныхаа гахайн дотор манай барааг хийж Орос руу гаргадаг. Хэрвээ дээгvvр тvвшинд гаалийн асуудлыг зохицуулбал худалдааны маш том боломж манайд нээгдэнэ. Дэлхийн олон улсын худалдааны зарчмыг манайх барьж татваргvй болох бодлогоор ажиллавал асар их боломж бий. Хэдийгээр Оросын одоо байгаа зарчмаар хууль бус явж болох ч надад тийм сонирхол алга. Хуулийн дагуу явбал мэдээж амжилтанд хvрнэ. Одоогоор бид нар хvлээзнэсэн л байдалтай байна. Тэгэхээр Оросын асуудлыг шийдчихвэл цаашид Америк, Европ бол либерал улсууд юм чинь боломжтой болно гэсэн vг. Тэр зvг рvv гарцаа хайх нь ирээдvйн асуудал. Ер нь гадаад зах зээл рvv орохгvй бол зєвхєн дотоодын зах зээлээ харвал ирээдvйгvй л дээ. -Арьсаа гаднаас импортолдог гэлээ. Яг хаанаас авдаг вэ? -Манай улсын арьс боловсруулдаг хамгийн том vйлдвэр маань дампуурчихсан. Жижиг хувийн vйлдвэрvvд л ажиллаж байна. Эдгээрийн олдоц маш муу. Чанарын тvвшин хангадаггvй. Ерєєсєє дундаж ч биш, дунджаас доош хvмvvсийн хэрэгцээг л хангадаг. Дундаж хvмvvс нь заавал импортын барааг сонирхдог. Yйлдвэр байвал болчихно гэж манайхан бодож байгаа ч экологийн талаасаа маш хvнд л дээ. Арьс ширний боловсруулалтаас хєгжингvй орнууд шууд татгалзаад байгаа. Энэ нь буурай орнуудад л явагдаж байгаа. Японд хэзээ ч арьс боловсруулдаггvй. Япон арьс боловсруулах технологио Солонгост гаргачихсан. Арьсны хаягдлыг бvрэн цэвэрлэж хэзээ ч чаддаггvй, маш их хаягдал гардгаас тэр. Орчин vеийн тvвшинд тийм vйлдвэр байгуулах боломжгvй. Маш єндєр vнэтэй. Байгалийг асар их бохирдуулдаг учраас эргээд мєнгєєр тєлєх юм бол олсон орлогоосоо хэдэн зуу дахин илvv зардал гаргадаг. -Шеврет, шевроны vйлдвэрvvд дампуурчихсан байхад бас нэг томоохон хэмжээний арьс ширний vйлдвэр оруулж ирсэн гээд байгаа? -Туркээс 200-300 сая долларын vнэтэй vйлдвэр оруулж ирэх асуудал яригдаж байгаа. Цэвэрлэх байгууламж зэрэгт байгаль орчны хатуу хяналт тавих ёстой. Зээл тєслийн чиглэлээр ийм хэмжээний vйлдвэр оруулж ирэхэд асар их хэмжээний хохирол амсана гэсэн vг. Яагаад гэвэл єнєєдрийн дэлхийн зах зээл дээр хамгийн сvvлийн vеийн цэвэрлэх лаборатори тэрбум долларын єртєгтэй байдаг. Тэгэхлээр энэ мєнгєний 70,80 хувь нь тээврийн зардал, хуучин технологи, мэргэжилтний хєлс байдаг. Манайд гашуун туршлага байна. Yvнтэй ижил тєстэй GM, Италийн тєслєєр санхvvжvvлж дампуурсан булгарын vйлдвэр гэх мэт. Бизнест амдаж, угтаж хєгжие гэсэн ухагдахуун байдаг. Хамгийн сvvлийн vеийн технологи оруулж ирэхгvйгээс хойш зах зээлд єрсєлдєх нь битгий хэл араас нь гvйцэх боломжгvй болно. Тvvний оронд хийсэн улсаас чанартай материалыг нь аваад дэлхийн зах зээлд єрсєлдєхvйц бvтээгдэхvvн хийж чаддаг байх хэрэгтэй. Мєн дэлхийн худалдааны борлуулдаг сvлжээтэй хамтарч ажиллах, эсвэл Монголд худалдааны сvлжээ байгуулж болно. Бид яахав, чанартай юм хийе. Хэн нэг нь цаашаа борлуулаг. Бид голдуу Ємнєд Солонгосоос арьсаа захиалгаар авдаг. Хятадаас орж ирсэн нь харьцангуй єєр тєрлийнх байдаг. Хvмvvс Италийнх сайн гэж ярьдаг. Италид ялгаагvй л чанартай, чанаргvй янз бvрийн vйлдвэр байдаг шvv дээ. Дэлхийн зах зээлийн хамгийн чанартайг нь л авах хэрэгтэй. Хятадад хийж чадаж байвал авах хэрэгтэй. Гэхдээ Хятад ойрын 5-10 жилд дэлхийн тvвшинд хvрэх боломжгvй. Арьс шир боловсруулахад наад зах нь цахилгааны асуудал байна. Тог тасрах л юм бол арьсны чанарт єєрчлєлт орчихдог. Бvтээгдэхvvнээс гадна хамгийн гол асуудал ус, усны зєєлєн чанар гээд зєндєє юм бий. Хоёрт, тvvхий эд. Манайд vхрийн хувьд тєрєлжєєгvй. Зєвхєн тэдэн vхэр єсгєвєл мянгат малчин болно гэдэг системээр явж ирсэн. Гэтэл хєгжингvй орнуудад арьсны, махны чиглэлээр тєрєлжєєд тvvгээрээ ч ашгаа олдог. Арьсыг нь ялаа шумуул идэхгvй, vс нь унахгvй зэрэг нь яг тэр бизнест тохирдог. Бид дэлхийн зах зээлд аль орны арьс хямд байгааг тvvж авдаг. Бидний авч байгаа Ємнєд Солонгосын арьс бол Солонгост vржvvлсэн малынх биш шvv дээ. Австрали, Америк, Бельги юм уу аль хямдхан байгааг нь авдаг. Нэгэнт Америк тvvхий эдийг хамгийн сайн хийж байгаа болохоор Америк арьс авах хэрэгтэй. Америкийнхийг 65 доллараар авдаг. Хятадынхыг 10 доллар байсан ч авахгvй. -Загварын хувьд? -Тэр хамгийн чухал асуудал. Загвар сайн байж бvтээгдэхvvн борлогдоно. Хоёрт, хvний биед тєдийчинээ эвтэйхэн байх шаардлагатай. Єнгє vзэмж, бvх донжийг нь тааруулах хэрэгтэй болно. -Савхин хувцасны ач холбогдлын талаар ярихгvй юу? -Хvний биед хамгийн тохиромжтой хувцас. Хэдийгээр шинжлэх ухаан хєгжсєн ч савхийг дуурайлгаж хийж чадахгvй байгаа. Яагаад гэвэл, савхи єєрєє амьд организмаас гаралтай болохоор дулаан дамжуулалт, дулаан хадгалалттай байдаг. Нейлон, ноолууран, нэхий хувцас бол цахилгаанждаг, ус бороонд нордог. Савхи бол эсрэгээр, усанд норохгvй, дулаахан, эрvvл мэнд талаас чийг даахгvй, биед эвтэйхэн, хєнгєн, бєх бат чанартай. Наад захын жишээ дурдахад гэнэтийн ослын vед хэрвээ савхин хувцастай явсан тохиолдолд гал гарвал биед наалдахгvй, тvлэгдэлт єгєхгvй. Натурал хувцас учраас харин ч хамгаалж єгдєг. Эрvvл мэндийн хувьд савхин хувцас маш давуу талтай. Европчууд савхийг хааяа л ємсдєг. Монголчуудын хувьд хавар, намарт кашемир ємсвєл шороо наалдаад цэвэрлvvлэхэд бєєн зардал гардаг. Савхи ємсвєл шороог нь арчаад л болчихно. Тэр утгаараа монголчуудад маш их зохицсон хувцас л даа. -Монголд савхин хувцасны брэнд vйлдвэрлэх боломж ч бий гэсэн vг vv? -Яг энэ тал дээр манай компани ажиллаж байна. 3 сарын 4-нд шоу хийнэ. Бид Монголчуудын савхин хувцасны брэндийг бий болгоно. Цаашид олон брэнд гарна байх. Эхнийхийг нь одуудтайгаа, шилдэг загвар ємсєгчидтэйгээ хамтран хийнэ. -Хэдэн оноос “Гоёл”-д оролцож эхэлсэн бэ? -Гоёл наадамд 2005 онд анх удаа оролцсон. Манай шинэ загваруудыг маш их сонирхож байгаа. Мотоциклийн хувцас, ангийн хувцас, савхиар сvлжиж хийх гээд л урьд нь хийгдэж байгаагvй загваруудаар орсон. Нэмж хэлэхэд, шоун дээр Монголд байдаг дэлхийн хамгийн том vйлдвэрvvдийн бvх мотоциклууд гарна. Yvнтэй уялдуулаад хамгийн олон мотоциклийн хувцасны загварыг гаргана. 150 шинэ загвар хийж байгаа. Сая Германаас хувцсаа тvрээслvvлж, 6 сард vзэсгэлэнд оролцох санал ирсэн. Одоогоор энэ vзэсгэлэнд яваад байх боломж байхгvй. Ний нуугvй хэлэхэд, зардал их гардаг. “Гоёл”-ын дараа Японд загваруудаа явуулаач гэсэн санал ирсэн. -Савхин сvлжмэл цамц урьд ємнє дэлхийн жишигт хийгдэж байсан эсэхийг мэдэхгvй юм байна. “Євлийн гоёл”-д орж байсан уу? -Би урьд ємнє олж хараагvй, сонсоогvй. Манай компанийн зохион бvтээгч хийсэн л дээ. Тэрнээс оросууд vзмэр болгож тавъя гэж худалдаж авсан. Эмэгтэй дєрєв, эрэгтэй дєрєв найман коллекц хувцас хийсэн. Нэг охинд таараад авах гэхэд нь би болиулж байсан. Яг юунд ємсєх юм гэхэд єдєр тутамд гэсэн. Урлагийн бvтээл учраас тайзан дээр гарах, дисконд орох vедээ ємсч болох юм гэдэг vvднээс хориглосон хэрэг. -Одоо танай худалдааны цэгvvд хаана байрладаг вэ? -3-р хорооллын “Гоёл тєв” дээр нэг цэг, “UB mart”-ын гурван давхарт нэг цэг байрладаг. -Бvрэлдэхvvний хувьд? -Мэдээж санхvvгийн хувьд єргєжин тэлээд бvрэлдэхvvн нэмэгдээд явж л байгаа. Хэр зэрэг гэдгийг хэлэх хэцvv л дээ. -Оёдолчид хэр цалин авах вэ? -Дээр vед Монгол савхи гээд Югославын хєрєнгє оруулалтаар боссон, vнэтэй машинууд суурилуулсан аварга том vйлдвэр байсан. Тэр дампуураад хэдэн хулгана л vлдсэн. Би тэр vйлдвэрээс тоног тєхєєрємж худалдаж авсан. Тэгэхэд тэр асар том vйлдвэрийг юу ч vгvй болгоод, энд тэнд овоолж шидсэн байсан. Хамгийн vнэтэй юм нь тэр vйлдвэрийн ажилчид. Тэр хvмvvсээс одоо манайд ажиллаж байгаа. Тэр vеийн асар том vйлдвэрийн нэгээхэн хэсэг нь ч гэсэн манайд шингэсэнд би бахархаж явдаг. Гал унтраад бєхєхийн даваан дээр жижиг зулууд асч эхэлж байна гэсэн vг. Тодорхой хугацааны дараа тэр vйлдвэрийн хэмжээнд хvрнэ гэж бодож байгаа. Одоогоор чанарын хувьд хvрчихсэн ч, ганцхан массын хувьд болоогvй байна. Нэгэнт зах зээлээ олчихвол толгой євтгєх асуудал биш. Ємнє нь бидэнд удирдлагын болоод боловсон хvчин, маркетинг талаас судлах маш их бэлтгэл ажил бий. -“Дизайнер клуб“ гэж нэрлэсний учир...? -“Дизайнер клуб” гэсний учир нь ирээдvйд гадаадын дизайнеруудын хэмжээнд, тэд нараас илvv гарах зорилготой, Монголын шилдэг дизайнерууд манай компанид цуглараад ажил vйлсээ ярьдаг, шийдлээ олдог, шилмэл дизайнеруудын клуб болох зорилготой юм. -Та хэдэн настай вэ. Ер нь гэр бvлийнхээ талаар товчхон танилцуулахгvй юу? -39 настай. Эхнэр, гурван хvvхэдтэй. Эхнэр Нарантуяа маань Минск хотод Технологийн дээд сургууль тєгссєн технологич хvн. Хоёр охин нэг хvvтэй. Сургууль тєгсєєд л хоёулаа бизнес хєєж эхэлсэн. Монголоос тарваган малгай, шуба аваачаад Орост зарахад нэг дахин нугардаг байлаа. Тийм болохоор тэр vеийн оюутнууд сургуульд сурах сонирхолгvй болчихдогсон. Ирээдvйгээ бодоод л ямар ч байсан тєгсєєд Монголдоо очъё гэж шийдсэн. Монголд ирсэн чинь vйлдвэрvvд дампуурчихсан, нэг сургуульд багшаар ажиллах ч юм уу, ирээдvй бvрхэг болчихсон байсан. Тэгээд л бизнес хийхээс єєр аргагvй болсон. -Нэлээд баян оюутнууд байсан гэсэн vг vv. Суурь хєрєнгє байсан уу? -Тэр vед суурь хєрєнгє гэх юмгvй л дээ. Гэхдээ тєгсєєд ирэхдээ хоёр мотоцикл, мебель ширээ, сандал гээд тухайн vедээ эрэлт хэрэгцээтэй ховор зvйлсийг оруулж ирсэн. Минскт “Ява” мотоцикл угсардаг. Тэр нь 1100 рубль. Монголд аваачихаар 12 мянган тєгрєг хvрдэг гэхээр гурав нугарч байгаа юм. Вьетнамчууд болохоор нэг контейнер торго юм уу, контейнер хайруулын таваг ч юм уу зєєдєг. Цаанаас нь ЭСЯ-наас нь хуваарилдаг байсан байх. Монголчууд болохоор юу дуртайгаа багтахаар нь зєєдєг байсан. Жижиг сажиг ч гэлээ тэр vедээ л том наймаа гэх vv дээ. Арай гэж 100 мянган тєгрєгтэй болтол, 50 мянга болонгуут их бухимдсан. Тэр vеийн 100 мянган тєгрєг залуусын хувьд чамлахаар мєнгє биш. Тэр эрчиндээ бvх мєнгєндєє тарваган шуба аваад Орос руу гаргатал єнєє “сохорсон биш завшив” гэгчээр аймаар их єсдєг байгаа. Хэрвээ тэгэхэд мєнгєний ханш унаагvй бол хэзээ ч бvх мєнгєндєє бараа дарахгvй. Бизнес бол нэг алдвал олж харж л чадвал, алдаанаас илvv ашиг хайдаг. Нэгэнт ашиг олсон бол дахиад явах, эсвэл єєр зvйл рvv шилжих зэргээр бизнес улам єсєєд л явдаг. Яг модны мєчир шиг салаалаад явдаг. Гэхдээ гол юмаа л аваад явах хэрэгтэй, тэгэхгvй бол мєчир нь даахгvй хугарах аюултай. -Шатаж vзсэн vv? -Мэдээж, шатаж vзээгvй хvн гэж байхгvй. Бурхны авралаар тийм том юм тохиолдоогvй. Орос 1990-ээд онд хэцvv байсан. 1992 онд Хятадад хээр явж байтал нvцгэн талд машин эвдэрчихээд долоо хоног цасан шуурганд суусан юм байна. Пиг дvvрэн ачаатай автобустай яваад хєдєє суучихаад долоо хоног хоол ундгvй байсан нь ердєєсєє санаанаас гардаггvй юм. Битvvнд нэгэн Євєрмонгол айлд идсэн гайхалтай сайхан амттай, гурилтай банштай хоол ямар сайхан амттай байсны учрыг долоо хоносны дараа ойлгож билээ. Тухайн vедээ хамгийн харамсалтай нь эх оронд маань цагаан сарын баяр болж байлаа. Шинийн нэгнээс шинийн найман хvртэл долоо хоног унд хоолгvй байсан. Сахал vсэндээ баригдаад хvн танихын аргагvй болсон. Азаар найз нар маань машинтай буцаж ирээгvй бол хэцvv л юм болох байсан байх. Машины гэрэл харангуутаа Робинзон Крузо шиг баярласан гээд л бод доо. Хамгийн аз жаргалтай мєч тэр л байсан. -Одоо хэдий хэрийн хєрєнгєтэй болсон бол? -Миний хувьд хангалттай. Гэхдээ энэ харьцангуй ойлголт. Зарим хvн тэрбумийг их мєнгє гэдэг. Хvн хэдий хэр хэмжээний мєнгийг их гэдэг вэ гэвэл хvн бvр л єєр єєрєєр хариулах нь мэдээж хэрэг. Миний хувьд сэтгэл зvйн хувьд хангалттай хэмжээний мєнгє надад байна. Дуртай ажлаа хийгээд, зах зээлд єєрийн гэсэн байр суурьтай яваа. -Танд баярлалаа.

http://www.mongolmedia.com/

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 150 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax