Чєлєєтэй сэтгэж чадвал бид хэний ч дор орохгvй
Загвар зохион бvтээгч Ч.Ганчимэг олон улсын загварын наадамд оролцож шагналт байранд шалгарчээ. Тvvнтэй уулзаж загварын чиг хандлага, уран бvтээлийн тухай хєєрєлдлєє.-Олон улсын загвар зохион бvтээгчдийн наадамд оролцох саналыг хэдийд авсан бэ? -Манай сургууль энэ тэмцээнд хоёр дахь жилдээ оролцлоо. Бид хятадын загвар зохион бvтээгчдийн товчоотой харилцаатай байдаг. Энэ шугамаар мэдээлэл авсан. Ємнєх жил оролцсон туршлага дээрээ тvшиглээд сая болж єнгєрсєн тэмцээнд амжилттай оролцсондоо баяртай байна. -Тэмцээнд манайхаас хэр олон загвар зохион бvтээгч оролцсон бэ? -Энэ удаад ганцаараа явсан. Дэлхийн хэмжээний том наадмын тайзан дээр улсынхаа далбааг єргєж явах сайхан байдгийг мэдэрсэн. -Энэ тэмцээнд ямар улсууд оролцсон бэ. Хэдэн хvн єрсєлдєв? -Дэлхийн 22 орны 32 дизайнер оролцлоо. Зохиогдож байгаа газар нь Бээжин хот болохоор хятадын 2-3 дизайнер оролцсон. Итали, Орос, Унгар, Герман, Америк зэрэг орнуудаас нэг нэг хvн л оролцсон. -Тэргvvн байрыг ямар орны загвар зохион бvтээгч авсан бэ. Загва¬рынх нь онцлог юу байв? -Италийн загвар зохион бvтээгч, 30 настай эмэгтэй энэ тэмцээний тэргvvн байрын шагналыг авсан. Тvvний загвар євєрмєц шийдэлтэй, сэдэвт нэг их баригдаагvй, чєлєєтэй сэт¬гэс¬нээрээ онцлог байлаа. Миний л хувьд их дажгvй санагдсан. -Тэмцээнд оролцогчид чєлєєт загвараар єрсєлдсєн vv. Эсвэл? -Тэмцээнийг зохион байгуулагчдын зvгээс сэдэв єгдєг. Энэ удаагийнх “Хуримын хувцас буюу сvйт бvсгvй” гэсэн сэдэв байлаа. Дvгнэх журмын хувьд авангард тал руугаа тvлхvv анхаардаг. Сэтгэлгээний ур чадвар нэлээд шаарддаг юм билээ. -Орон орны ёс заншил єєр шvv дээ. Тэгэхээр хуримын хувцас ч бас євєрмєц онцлогтой байсан болов уу? -Тийм шvv. Гэхдээ л оролцогчид єєрийн орны vндэсний хувцасны хэв загварыг нэг их тусгаагvй байна лээ. Аль болох л чєлєєтэй сэтгэж, этгээд, євєрмєц загвар бvтээхийг зорьсон нь илт байсан. Єєрєєр хэлбэл, орчин vе рvvгээ хандаж, эрэлхийлэл хийсэн шинэлэг, содон байхыг зорьсон гэдэг юм уу даа. -Тэмцээнд оролцогч загвар зохион бvтээгчид энэ жилийн хуримын даашинзыг ямархуу єнгє, хэлбэр хийцтэйгээр тєсєєлєв дєє? -Маш чєлєєтэй авангард загварыг голлосон. Харин єнгєний хувьд улаан цэнхэр ягаан гээд янз бvрийн єнгийг сонгож байна. Би ч гэсэн хуримыг даашинзныхаа нэгийг нь улаан, нєгєєг нь уламжлалыг дагуулж цагаан єнгє сонгон хийж тэмцээнд оролцсон. -Энэ хаврын бvсгvйчvvдийн гоёлд ямар єнгє загвар голлох бол? -Охид бvсгvйчvvд маань ямар нэг загварт баригдалгvй маш чєлєє¬тэй сэтгэж хувцас¬ладаг болсон нь ажиглагдаж байна. Єнгєний хувьд тод єнгє давамгайлах байх. -Тэгвэл єєрийн тань загвар юу илэрхийлэхийг зорьсон бэ? -Ерєнхийдєє орчин vеийн чиг хандлагыг илэрхийлэхийг зорьсон. Єнєєдрийг хvртэл хувцасны хэв загвараа алдаагvй, стильдээ vнэнч яваа ард тvмэн гэдэг утгаар нь индиан, кобайчуудын хувцаснаас санаа авсан зvйлvvд бий. -Уралдаанд оролцогчид бvтээлээ хийгээд авч очсон уу. Очоод хийсэн vv? -Гурван сарын ємнє эскизний уралдаанаа зарладаг юм билээ. Єнгєрсєн 12 дугаар сард дээрх уралдаанд нь би эскизээ явуулсан. Тэгээд нэгдvгээр сарын сvvлчээр “Танай загвар шалгарсан” гэсэн хариу авч хувцсаа хийх оёх ажилдаа орсон. Энд байхдаа хувцасаа хийгээд авч явсан. -Уралдааны шалгуурын тухайд? -Биднээс маш их ур чадвар шаардсан. Загварын шоу эхлэхээс 3-4 хоногийн ємнєєс шалгаж эхэлдэг юм билээ. Орон орны нэртэй дизайнерууд шvvгчээр ажилласан. Бидний загваруудыг эхлээд дэлгэж тавиад эсгvvр, зохион бvтээлт, оёдол, оёдлын технологи талаас нь шалгадаг. Материалын чанарыг vнэлдэг. Дараа нь моделиуд ємсч зохих ёсны дvнг шvvгчдээс танилцуулж байсан. Єєртєє итгэлтэй байсан уу. Эсвэл? -Маш олон чадварлаг єрсєлдєгчтэй уралдлаа. Тэдний загварууд материал сайтай, маш их сэтгэж хийсэн. Хийх аргын хувьд ч маш чадварлаг ажилласан тал харагдаж байсан. Сvрдэж байсан хэдий ч би єєртєє итгэлтэй оролцсон. -Ємнє нь ямар тэмцээн уралдаануудад оролцож байв? -”Хаврын гоёл”, “Євлийн гоёл”, “Бахархалт vндэсний хувцас” зэрэг загварын наадмуудад оюутан байхаасаа оролцож эхэлсэн. Ер нь л ямар нэгэн загварын тэм¬цээн, шоуг алгасахгvй оролцохыг хичээдэг дээ. -Загвар зохион бvтээгч мэргэжлийг хаана эзэмшив? -2004 онд “Монголжингоо” дээд сургуулийг энэ мэргэжлээр тєгссєн. Тєгсєєд сургуульдаа багшлах урилга хvлээж аваад, багш нартайгаа гар сэтгэл нийлж хоёр дахь жилдээ ажиллаж байна. Хажуугаар нь уран бvтээлээ хийдэг дээ. -Олон улсын загвар зохион бvтээгчдийн тэмцээн жил бvр зохиогддог уу. Ярилцлагынхаа тєгсгєлд энэ тэмцээний гол зорилгыг тодорхойлооч гэвэл? -Олон улсын залуу дизайнеруудын дунд зохиогддог уламжлалт тэмцээн. Оролцогчдын хувьд 35-аас доош насных байх ёстой гэсэн шалгуур тавьдаг. Залуу загвар зохион бvтээгчдийн ур чадвараа єсгєх, мэргэжилдээ дадлагажихад дэмжих талаас тус дєхєм болоход тэмцээний гол зорилго оршдог. (Єнєєдрийн монгол 66/233) Ч.YЛ-ОЛДОХ zuuniimedee.mn Бичсэн: designer
|