2007-04-14 - Гялгар уут = ?
Гоёлын даашинз хийх санаатай сэдэл бодоoд гялгар уутны ерөнхий хэлбэрийг ашиглая гэж бодоoд жаахан гялгар уут судалсан чинь ийм нэг мэдээлэл байна. Нээх хуучины эд биш л бололтой
Дэлхийд алдартай дотуур хувцасны Японы компани Truimph International гялгар уутны өндөр хэрэглээ хор уршгийг эсэргүүцэн шинэ дотуур хувцас “No! Shopping Bag Bra” хийжээ /хөхөвч гэдэг байхаа :) / Энэ нь та бидний өргөн хэргэлдэг гялгар уутны оронд хэрэглэж болох эд юм байна. Гол учир нь таны зүүж байгаа хөхөвч хүнсний тор болж хувирна гэж байгаа. Сонирхолтой л юм. Доорх зураг хэрхэн хөхөвчөө тор болгох заавар нь гэнэ.
Харин асуудалын гол нь / нэг блоггерийн бичсэнээр/ юмаа худалдаж авчихаад кассны дэргэд хэрхэн хөхөвчөө тайлж тор болгох? Тэгээд юм авах тоолондоо хөхөвчөө тор болгоод хөхөө савлаад явах уу? Хүнсээ авч явах нь гол ч хөхөө хайрлах хамгаалах хэрэггүй гэж үү? Хэрэв энэ охин шиг хөхөвчтөйгөө хүнсээ авсан тохиолдолд хөхөө юугаар хаахав гэнэ хэхэ хөгжилтөй л юм.
Илүү сонирхож байвал япон хуудаслуу нь ороод уншаарай хэл мэддэг хүнд арвин л бичиг байх шиг байна.
http://www.triumphjapan.com/ Бичсэн: designer
|
[Сэтгэгдэл бичих]
[Найздаа илгээх]
|
Сэтгэгдлүүд
|
|
|