2007-04-20 - Mongol Costumes
МОНГОЛ КОСТЮМС ТӨВ
Манай байгууллага нь Монгол vндэстний бахархал болсон vндэсний хувцасны гайхамшиг тvvний арвин их тvvх соёлыг залуу хойч vедээ євлvvлэн vлдээж эх оронч сэтгэлгээг тєлєвшvvлэх, тvvхийн vнэт зvйлийг цуглуулан хадгалан хамгаалж уламжлуулах, гадаад дотоодын жуулчин гийчинд сурталчилах, монгол загварыг дэлхийд таниулах, vндэсний vйлдвэрлэлийг хєгжvvлэх, загварын ертєнцєд чадварлаг дизайнер, загвар ємсєгчдийг бэлтгэж чиг хандлагыг тодорхойлж сурталчлахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Одоо манай байгууллага нь “Монгол костюмс” музей, хувцас захиалгын “Чимбай” салон, vндэсний хувцсаа сурталчлах “Монгол хувцасны гайхамшиг” загварын vзvvлбэр, загвар ємсєгчдийг бэлдэх “Чимбай” модель агентлаг, Бэлэг дурсгалын “Чимбай” дэлгvvр гэсэн чиглэлээр vйл ажиллагаа явуулж байна. Манай “Монгол костюмс” тєв нь Монголын ард тvмний хувцасны тvvх, ёс заншлийн онцлогийг харуулсан олон ястны хувцас хэрэглэл, эдийн соёлын зvйлсийг дэлгэн vзvvлэхээс гадна эрдэм шинжилгээний ажил, хурал, илтгэл зэргээр тvvхч, эрдэмтэн судлаачидтай хамтран ажилладаг юм.
VЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН
• 2004 оны 9-р сард Олон Улсын vндэсний хувцасны vзэсгэлэнг Монголд анх удаа Дэлхийн аялгуу олон улсын монгол дахь салбартай хамтран Art gallery-d амжилттай зохион байгуулав.
• 2004 оны 9 сард Олон улсын эрдэм шинжилгээний конференц НСИОУХVрээлэнтэй хамтран зохион байгуулж шилдэг илтгэл шалгаруулан шагнаж шалгарсан шилдэг бvтээлээр ном хэвлvvлэв.
• 2005 оны 1-р сард Улаанбаатар сантай хамтран Японы Нагоя хотод Монгол Vндэстний хувцасны vзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан.
• 2005 оны 3-р сард ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Vдэд Дэлхийн Монгол туургатны “Торгон зам” фестивальд амжилттай оролцож Гранпри шагналыг Н.Тємєрбаатар, Ариундэлгэр, тусгай шагналыг Э.Баярзул, Чимбай салоны хамт олон хvндэт єргємжлєл хvртэв.
• 2005 оны 7-р сард “Монгол костюмс музей” нээлтээ хийж vйл ажиллагаагаа эхлэв. • 2005 оны 7-р сарын 22-24 хооронд Дэлхийн Монгол туургатны олон улсын 2-р фестивалийг “Монгол хувцас” нэртэйгээр Улаанбаатар хотноо “Монгол костюмс” ХХКомпанийн байранд болон Аялал жуулчлалын Гvрv баазад амжилттай зохион байгуулсан.
• 2005 оны 9-р сард “Чимбай” модель агентлаг vйл ажиллагаагаа эхлэв.
• 2005 оны 10-р сард “Чимбай” сургалтын тєв оёдол эсгvvр, зээгт наамал, хатгамлаар сургалтаа эхлэв.
• 2005 оны 10 сард “Их Монгол- 800 жил” ажлын комисстой уулзаж 2006 оны 6 сард болох “Vндэсний Хувцасны єдрvvд” арга хэмжээг зохион байгуулах эрхээ авав.
• 2005 оны 11 сард “Монгол костюмс” Хэвлэл мэдээллийн тєв нээлт болж анхны хэвлэлийн бага хурлаа хийв. Энэ єдєр Урлах Эрдэм Дээд сургуулийн “Улаанбаатарын загварын 7 хоног” арга хэмжээний нээлт “Монгол костюмс” ХХКомпанийн байранд болов.
• 2005 оны 11 сарын 21-нд АНУ-ын ерєнхийлєгч Жорж Бушийн айлчлалаар ирсэн дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын тєлєєлєгчдєд зориулсан Монгол хувцасны vзэсгэлэнд амжилттай оролцсон.
• 2005 оны 12 сарын 10-18 хvртэл Академийн дэргэдэх Дизайнер Залуучуудын Тєв, “Монгол костюмс” ХХК-тай хамтран “ГОЁЛЫН ДААШИНЗ” загварын vзvvлбэрийн 7 хоног, Vзэсгэлэн худалдааг анх удаа амжилттай зохион байгуулав.
• 2005 оны 12 сарын 21-нд дизайнер Овдогмид, Баярцэцэг нарын загварын тайлан vзvvлбэрийг амжилттай зохион байгуулав.
• 2006 оны 4-р сард Монголын хvчит бєхчvvдтэй хамтран “Vндэсний хувцасны єдрvvд” арга хэмжээний хvрээнд хувцас загварын vзvvлбэр зохиов.
• 2006 оны 5-р сард Африкийн Танзани улсад болсон “Аялал жуулчлалын мисс” шалгаруулах тэмцээнээс Монгол vндэсний хувцас Шилдэг vндэсний хувцас шагнал авсан.
• 2006 оны 6-р сарын 21-нд Интерном номын их дэлгvvрт “Монгол костюмс” гэрэл зургийн цомог, “Чингис хаанаас дээд vеийн євєг дээдсийн Монгол хувцас” номын баярын нээлт болов.
• 2006 оны 6-р сарын 22-нд “Фотомон” агентлагтай хамтран тvvхэн фото зургийн vзэсгэлэн худалдааны нээлтийг хийн байнга ажиллуулж байна.
• 2006 оны 6-р сарын 20, 21,22-ны єдєр “Vндэсний хувцасны єдрvvд” арга хэмжээг Солонгос Монголын дизайнер, загвар ємсєгчидтэй хамтран Соёлын тєв єргєєнд амжилттай зохион байгуулав.
• 2006 оны 7-р сарын 8,9-нд Дэлхийн Монгол туургатны “Монгол хувцас” олон улсын 3-р фестивалийг амжилттай зохион байгуулав.
• 2006 оны 7-р сарын 31-нээс 8-р сарын 10-нд ЄМЄЗО-ны Хєх хотод болох “Цагаан сvлд” олон улсын фестивальд “Чимбай” салоны дизайнерууд, “Чимбай” модель агентлагын загвар ємсєгчид оролцов.
• 2006 оны 9-р сарын 02-нд Гэрлэх ёслолын ордонтой хамтран “Монгол хурим” хувцас загварын шоу тоглолтыг гэрлэх ёслолын ордонд зохион байгуулав.
• 2006 оны 10-р сарын 14-нээс 12-р сарын 01-ны хооронд єєрсдийн байранд хуримын хувцасны vзэсгэлэн худалдааг зохион байгуулсан.
• 2006 оны 10-р сарын 23,24-нд нийслэл хот vvсэн байгуулагдсаны 367 жилийн ойд зориулан Нийслэлийн засаг даргын тамгын газар, МVХАVТ хамтран зохион байгуулсан Hi – Tech Улаанбаатар 2006 vзэсгэлэнд амжилттай оролцон “Монгол vндэсний шилдэг хувцас vйлдвэрлэгч” байгууллагаар тодрон цом, єргємжлєл хvртсэн.
• 2006 оны 12-р сарын 13-нд Улсын драмын эрдмийн театрт “Театр Мода” нэртэйгээр загварын тоглолтонд цоо шинэ урсгал чиглэлийг гарган харуулсан тоглолтыг амжилттай зохион байгуулсан.
http://lavlav.mn/Бичсэн: designer
|
[Сэтгэгдэл бичих]
[Найздаа илгээх]
|
Сэтгэгдлүүд
|
|
|