Б.ДААРИЙМАА
Олон улсын vндэсний хувцасны “Этно-Эрато” наймдугаар наадам ОХУ-ын Москва хотноо болж “Монгол костюмс” компанийнхан амжилттай оролцоод ирсэн билээ. ОХУ, БНХАУ гээд олон орны 40 шахам vзvvлбэрээс “Монгол олон vндэстэн ясны загвар” нэгдvгээр байр эзэлсэн бол “Их гvрэн”, “Зоос” загварууд хоёр, “Хvч чадал ба гоо vзэсгэлэн” загвар тусгай байрт шалгарсан. Энэ талаар тус компанийн дизайнер Т.Амарзаяатай ярилцлаа.
-Тэмцээний сониноос яриагаа эхэлье. Та ємнє нь ямар тэмцээнд оролцож байв?
-Би 2002 онд ДУДэС-ийг тєгсч 2004 оноос “Монгол костюмс” компанид ажиллаж байна. Манай компани vндэсний хувцсыг хойч vедээ євлvvлэх, сурталчлах зорилгоор ажилладаг. Москва хотноо болсон тэмцээнд Монголын загвар vнэхээр онцгой байлаа. Шvvгчид хажуугаар єнгєрєх бvртээ хувцсуудыг барьж vзээд л… Yvнийг нь харахад дизайнер хvний хувьд сайхан санагдаж байсан. Якут, Казахстан гээд гоё хувцастай улс орон олон байсан. Шагнал авахгvй ч гэсэн гала тоглолтод оролцоход л тэд бєєн баяр болж байв. Манайхаас очсон дєрвєн загвар бvгдээрээ шагнал хvртсэн. Монголын дизайнерууд бvгд энэ тэмцээнд оролцох юм бол цахиур хагалах юм билээ. Ялангуяа авангард загвар ноёлж байсан. Тэмцээнд оролцогчдоос суралцах зvйл их байсан л даа. Тэгээд ч тэмцээний нэр хvнд єндєр. Дэлхийд гарах боломжийг нээж єгдєг гэсэн. Єнгєрсєн жил би Євєрмонголын Ордост болсон олон улсын vндэсний хувцасны наадамд “Донж” бvтээлээрээ I байр эзэлсэн. Энэчлэн олон тэмцээнд оролцсон.
-Саяны тэмцээнд “Хvч чадал ба гоо vзэсгэлэн” загвар тань тусгай байрын шагнал хvртсэн. Загварынхаа нэрийг єєрєє єгдєг vv?
-Хvмvvс загварынхаа нэрийг євєрмєц єгч гэдэг. Нэрний талаар нэг их боддоггvй. Тэгээд л таарчихдаг юм. Дєрвєн загвар тэмцээнд оролцсоноос миний загварын гараа хамгийн сvvлд таарсан. Мэдээж эндээс явахдаа єндєр зорилго тавьсан л даа.
-Тусгай байр эзэлсэндээ гонсгор байгаа юм уу даа?
-Тийм ээ. Гэхдээ шvvгчид, vзэгчдээс хамгийн єндєр vнэлэлт авсан хувцсаар шалгарсан. Бvтээлийн санаа олон жил сэтгэлд дуншсан. Тэмцээнд зориулж сарын хугацаанд урласан. Урагшаа явж материалаа сонгож ирснээс гадна эсгvvр, оёдол гээд бvх зvйлд гар бие оролцсон. Яагаад “Хvч чадал ба гоо vзэсгэлэн” гэж нэрлэв гэвэл учиртай. Эртний хатдын гоёдог байсан хувцасны vндэс угсааг судалсан. Ихэмсэг бардам зангийн цаана гоо vзэсгэлэн нуугддаг гэдгийг хувцсаараа гаргаж ирэхийг зорьсон доо.
-Урласан хувцас тань бусдаас юугаар ялгардаг вэ?
-Манай vндэсний хувцас баялаг элементтэй. Миний урласан хувцас гар ажиллагааны чимэглэлээр бусдаас ялгардаг. Нарийн чимхлvvр ажлыг хувцсандаа шингээх дуртай гэсэн vг л дээ. Донж, єнгє нь хvртэл євєрмєц болдог. Зээгт наамал, шvрэн чимэглэлийг тvлхvv оруулж єгдєг юм.
-Єрсєлдєгчид ямар байв?
-Эхний гурван хувцас шагнал хvртсэн болохоор минийх шагналгvй болов уу гэж бодсон. Єрсєлдєгчид vнэхээр хvчтэй байсан л даа. Шагналын дvнг олон цагаар догдолж хvлээсэн. Шvvгчид ч гэсэн манайд шагнал єгье гэсэн бодолтой байх шиг санагдсан. Оросууд тэмцээнээ vнэхээр шударга зохион байгуулдаг юм билээ. Манайд хуйвалдаан ороод тэмцээн гэхэд хэцvv болдог. Энэ нь харин сайхан юм билээ.
-Хамтрах санал ирсэн vv?
-Белорусь, Казахстаныхан зардлыг нь даая, тэмцээнд оролцооч гэж урьсан. Хамтран ажиллах саналууд ч ирсэн байгаа. Гэхдээ одоогоор шийдсэн зvйл байхгvй.
-Зорилгоо тодорхойлсон уу?
-Цаашид илvv ихийг хийж дэлхийд гаръя гэсэн бодолтой байгаа. Эхлээд сайн бvтээлтэй болох нь чухал байна. Монгол vндэсний хувцас гайхамшигтай, дэлхийд гарах боломж бий гэдгийг энэ тэмцээнээс мэдэрлээ. Зорилгынхоо тєлєє уйгагvй зvтгэнэ.
-Хамгийн анх загварын ертєнцєд хєл тавьснаа дурсвал?
-Сонин асуулт байна. Охидын єдєр тутмын ноосон эдлэлээр хувцас хийж загварын ертєнцєд хєл тавьж байлаа. Yvгээрээ “Хаврын гоёл”-д амжилттай оролцож байсан маань санаанаас гардаггvй юм. Єнєєдєр vндэсний хувцсаа урлаад суух боломжийг энэ загвар надад олгосон гэдэгт итгэдэг.
-Та бvхний хувцсыг ємсч амилуулдаг манай загвар ємсєгчдийн ур чадвар тэмцээнээс ямар vнэлэлт авсан бэ?
-Манай компани єдєр болгон загварын шоу тоглолт хийдэг болохоор загвар ємсєгчид бэлтгэл сайтай нь харагдсан. Хєгжмєє сайн сонсч, мэдрэмжтэй нь илт байсан. Бусад орныхон манай загвар ємсєгчдєд ам сайтай байна билээ. Гол нь бид Монголдоо vзvvлдэг загварын бичлэгийг авч явахаа мартсан байсан. Телевиз болгон л бичлэг байна уу гэж нэхэж байлаа. Манай ЭСЯ-ныхан болон монголчууд маань бидний загварыг бахархаж нvдэндээ нулимстай vзсэн. Дуучин Б.Амархvv хvртэл ирж бидэнтэй зургаа татуулсан. Оросын дизайнеруудын холбоо биднийг их vнэлсэн гээд яриад байвал олон зvйл байна. “Чинбай” салоны загвар ємсєгчид бидэнтэй хамт явсан юм.
http://www.unen.mn Бичсэн: designer
|