Forever Fashion

2007-06-23 - “Хөх гоёл 2” хувцаслах урлагийг тодотгоно
Ангилал: Монгол

“NUDE” fashion group 2007 оны 5-р сарын 8-нд “Занаду арт галерей”-н танхимд шинэлэг хийгээд сонирхолтой “Хөх гоёл-2” үзэсгэлэнгээ гаргасан билээ. Эдгээр залуус анх 2005 оноос биеэ даан ажиллаж, ердөө жилийн дараа 2006 онд Эх үрсийн баярын өмнөхөн “Хөх гоёл-1” үзэсгэлэнгээ монголчууддаа толилуулсан юм. Энэхүү үзэсгэлэнг жил бүр зохион байгуулах бөгөөд үүгээрээ өөрсдийн хийж бүтээсэн зүйлсийг олон нийтэд тайлагнах зорилготой юм байна. Ихийг мөрөөддөг, олныг ч амжуулдаг энэ залуус дэлхийд алдартай монгол брэнд өмд гаргахаар зорихын зэрэгцээ дуучин Болд, МУГЖ Ариунаа, дуучин Номин, Амгаа, Боогий, Эби, Паараа, “Гала”, “Камертон”, “Сүнс”, “Нэгэн зүгт”, “Перфект” зэрэг шинэ залуу хамтлаг, Монголын анхны интернет “TV5” телевизийн хөтлөгчдийн хувцасны дизайнераар ажиллажээ. Мөн жүжигчин Өөдөөгийн “Надтай хамт” нэвтрүүлгийн “Fashion” булангаар 6 сарын турш хуучин хувцсыг шинэ загварын болгон өөрчилсөн нь олны анхаарлыг нэлээд татсан билээ. Уншигч та “Nude” группийн залуусын бүтээлүүдийг манай галерейд хэзээ ч ирж сонирхож, худалдан авч болох юм. Ингээд тус группийн ахлах дизайнер Э.Батбэхтэй ярилцлаа. -Эрэгтэй хүн дизайнер байхын давуу болон бэрхшээлтэй тал юу вэ? -Ер нь дэлхийд эрэгтэй дизайнер маш олон байдаг. Тэднээс нэлээд хувь нь амжилттай ажиллаж байгаа. Харин дээхэн үеийн нийтлэг ойлголтоос болоод монгол эрчүүд юм оёх нь ховор тул эрэгтэй дизайнер одоохондоо цөөн байж болох юм. Гэвч сүүлийн жилүүдэд олширч байгаа. Хүндрэлтэй нь захиалагчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байдгаас хэмжээгээ өгөхдөө ичих, хувцсаа тайлахгүй байх тохиолдлууд нэлээд гардаг л даа. -Шигтгээ нааж бүтээл хийх санаа яаж төрснөө хуваалцах уу? -Барилгын шилэн хийц шиг шилээр хийдэг хувцасны чимэг байдаг л даа. Үүнийг арай өөр хэлбэрт оруулж үзье гээд уг чимэглэлүүдийг дүрс гарган нааж хийсэн. Манайд хэлхэж хийсэн чимэг элбэг, харин шууд нааж хийсэн бүтээл ховор байх аа. -Хийхэд хамгийн их чадвар шаардсан бүтээл чинь аль вэ? -Бид энгийн нэг хувцас захиалгын газар биш учраас загварууд дээрээ маш анхаарч ажиллахыг эрмэлздэг. Бүгдийг нь л мэргэжлийн зүгээс нэлээд бодож боловсруулдаг учраас манайд захиалсан хувцас бүр урлагийн бүтээл болж гардаг. Одоохондоо хүндрэлтэй гэх загварууд гараагүй байгаа. -Хийсэн хувцсаа амьдлаг болгохын тулд юунд илүү анхаардаг вэ? -Хувцас хийнэ гэдэг зураг зурахтай яг ижил. Ялгаа нь материал дээр зохиомж, өнгө, загвар, эсгүүр, нугалаа гэх мэт зүйлс ашиглан урладаг. Дизайнерууд үргэлж шинэ загвар, эсгүүр, нугалаа хайж явахаас гадна уг бүтээлээ хүнд хүргэхэд анхаарах хэрэгтэй л дээ. Загварын шоунд гэхэд хаана, ямар тайз, орчинд, ямар өнгө гэрэл, дуу чимээтэй хослуулах зэргийг нарийн бодох хэрэгтэй. Бид 2006 онд дан жинсэн өмдөөр Богдын музейд багахан хэмжээний шоу хүртэл зохион байгуулж байсан. -Мэргэжлийн хүний зүгээс “Хөх гоёл-1”, “Хөх гоёл-2”-ын ялгаа, онцлогийг дүгнэхгүй юу? -“Хөх гоёл-1” дээр зөвхөн жинсэн өмдийг олс, гэрийн хана, гэрэлтүүлэгтэй хослуулан инстоляци бүтээл хийсэн бол “Хөх гоёл-2” дээр илүү олон төрлийг хамруулж, жинсэн өмд, гоёлын даашинз, плакат, коллаж зэргийг ашигласан байгаа. “Хөх гоёл-2”-д бэлтгэж судалгааны ажил ч нэлээн хийсэн. Шинэ материал, шинэлэг ажиллагаатай бүтээлүүд түлхүү оруулсан юм. Мөн өнгө, хандлага, уур амьсгалыг орчинтой нь хослуулахыг оролдсоны зэрэгцээ гэрэл гэгээтэй гэдэг үүднээс гоёлын даашинзнууд бүгд гэрэлтүүлэгтэй, харин амьдралын бэрхшээлийг бэлгэдсэн өгсөж, уруудаж буй шатан дээр өмднүүдийг зохиомжлон байрлуулсан. Ер нь бүтээл бүхэн маань цаанаа нэгийг илтгэж байгаа. -Олон нийтийн хамгийн их таашааж байгаа бүтээл… -Дээр дурьдсан өмдөөр хийсэн инстоляци, мөн нааж бүтээсэн коллажууд хүмүүст ойлгогдохоор өгүүлэмжтэй, шинэлэг болсон. Өмднүүдийг хатуу хэвэнд оруулан алтлаг, мөнгөлөг боронзоор өнгө оруулсан нь нэг талаас баримал мэт харагдаж, харин коллажууд гэгээлэг, чамин, гялалзаж харагддаг учраас хүмүүст их хүрсэн байж болох юм. -Манайхны хувцаслах соёлыг мэргэжлийн хүний хувьд дүгнэхгүй юу? -Манайд нэг хандлага их түгээмэл байна. Идэхээсээ өмнө гоёхыг боддог.  Тиймээс ч захиалга маш их ирдэг. Эдгээр захиалгуудыг бид хувь хүний саналын дагуу гэхдээ урлаг руу хандуулж шийдвэрлэж өгдөг л дөө. Харин загвараа шууд тулгаж хэлсэн захиалгыг хийхээс зайлсхийдэг. Сүүлийн жилүүдэд манайхан хувцаслах соёл дээр харьцангуй өргөн мэдлэгтэй болж байгаа нь илт мэдрэгддэг шүү. -Ойрын төлөвлөгөө? -Энэ зундаа лэнд-арт, мөн гудамжинд инстоляци хийх бодолтой байгаа. Үүгээрээ хувцсыг гадаад орчинтой нь холбохыг оролдоно. Энэ бол манайдаа шинэлэг зүйл л дээ. Мөн энэ оны 10-р сард монгол зургийг нэлээд олон зүйлтэй хослуулан, зүгээр л нэг монгол зургийн үзэсгэлэн бус аль болох сонирхолтой хэлбэрээр зохион байгуулах бодолтой байгаа. -Өөрсдийн гараар оёогүй, гадуур байдаг бэлэн хувцас ашиглан бүтээл хийж байсан уу? -Улаан-Үд хотод орос үндэсний хувцсаар инстоляци хийж байсан. Их сонирхолтой санагдаж байсан шүү. Учир нь бид хэрэглэгдэх бүх зүйлсээ өөрсдөө хийдэг байсан. -Харахад л шууд монгол гэдэг нь танигдахаар загварууд хэр их хийсэн бэ? -Энэ тал дээр нэлээд ажилласан, одоо ч хичээн ажиллаж байгаа. Загварууд дээрээ шилбэ, товч зэргийг оруулахаас гадна үндэсний хувцсыг залуучууд маань тэр бүр хэрэглэж чадахгүй байгааг харгалзан жинсээр дээл, хантааз зэргийг өдөр тутмын загварт оруулан шинэлэг, өмсөхөд эвтэйхнээр шийдэхийг хичээж байна. Мөн загварууд дээрээ монгол зураг хэвлэх бодолтой байгаа юм. Залуучууд бидний шинэ загварыг хүлээж авна гэдэгт итгэлтэй байгаа шүү. -Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье! 2007.06.21 Үг www.sonin.mn 

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2010-05-27 -
Бичсэн: COCHRANGina
It is understandable that cash can make people autonomous. But what to do if someone doesn't have cash? The one way is to receive the loans and just auto loan.
[Permanent Link]

2008-09-30 -
Бичсэн: ulzii
hi ta buhentei holboootoi bh gesiiin hervee bolomjtoi bol diplomat huvtsaslaltiin tuhai medeelel uguuch tnx
[Permanent Link]

2007-08-18 -
Бичсэн: designer
tnx. Moogii, холбоотой байж бололгүй яахав. Хүн бүрт нээлттэй блог шүүдээ.
[Permanent Link]

2007-08-12 -
Бичсэн: moogii
Найзууд аа. Та бүхэнтэй холбоотой байж болох уу? Би итали улсад амьдарч сурдаг боловч эх оронч үзэлтэй та бүхнийхээ ололт амжилтыг чих нүд тавин суудаг нэг шүү. Хэрвээ эндээс санаа авах мэдээллийн туслалцаа хэрэгтэй бол бичээрэй.Италид байгаа хужаа нар 7 хоногтоо энд гарч байгаа загваруудыг нутаг руугаа цаг алдахгүй дамжуулж нөгөөдүүл нь дор нь үйлдвэрлээд Европ руу гялс шахаж байна ш дээ. эмайл хаяг moncashmere@yahoo.it
[Permanent Link]

2007-08-12 -
Бичсэн: moogii
хип хоп чиглэлийн хувцасанд үндэсний загвар санаануудаа оруулах гээд үзвэл? Хужаа нарт санаагаа алдав,
[Permanent Link]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 89 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax