Forever Fashion

2007-08-03 - Боди арт
Ангилал: Мэдээлэл

ёо ёооо болиёоо арайчдээ ийм нийтлэл бичиж л байдаг нөгөөхийг нь хэвлэж л байдаг таарсан сэтvvлч сонин болдоо, ямарч судалгаа мэдлэг байхгүй зүгээр захы иргэн ирээд санаандаа орсон юмаа ярьж өгсөнийг бичдэг юмуу хаашаа юм. Бүүр ичиж орхилоо. Ядаж байхад сүүлийн бие даалт маань scarification буюу сорвин шивээс байсаныг ч хэлэхүү. Цус нь гожоод тогтохгүй ч гэх шиг ямарч анхан шатны мэдэгдэхүүнгүй, арьс давхаргатай байдаг гэдгийг ядаж мэдчихээд бичмээр юмдаа. "Хамгийн аймшигтай нь элдэв дэгээнд өлгөгдөж, олсоор хүртэл өөрсдийгөө дүүжилж байгаа нь яг л аймшгийн кино мэт" хаанаас юу олоод төгсгөл хийсэн юм болдоо Харамсалтай ~~~

2007.08.2 Өглөөний сонин Хэт их шивээс хийлгэвэл амьдаараа өмхийрнөХүний биеийн 60-аас илүү хувь шарх сорви, пирсинг болвол биед хор хөнөөлтэй гэж эмч нар үздэг. Гэтэл сүүлийн үед этгээд, эрсдэлтэй боди артыг шүтэгчид дэлхий даяар улам олширсоор, салонууд борооны дараахи мөөг шиг ургасаар. Хүй нэгдлийн урлаг одоо ч моодны хэвээр Африкийн зарим омгийнхон биеэ элдэв шарх, сорвиор гоёдог. Тэд бусдаас ялгарахын тулд биеэ зориуд шархлуулж, аймшигт сорвитой болдог. Янз бүрийн ёслол болгонд зориулж, өөр өөр өвөрмөц сорви “урладаг”. Жишээлбэл дайчин эр болохын тулд нэг төрлийн, харин дээш ахиж эрх мэдэлтэй болвол өөр шивээс сорви хийлгэж байлаа. Орчин үед энэ нь нэг ёсны урлаг болжээ. Моодны бөгөөд эрсдэлтэй урлаг. Ер нь сорвийг маш олон төрлөөр урладаг. Эдгээрээс хамгийн хэцүү бөгөөд аймшигтай нь ухаж хийх. Маш энгийн технологитой. Хүний арьсны дээд хэсгийг зүсч аван, хүссэн дүрс, хэмжээтэй сорвио бүтээдэг. Сорви хийх ажиллагааны үеэр мэдээ алдуулдаг гэж сурталчилдаг ч ямар ч мэдээ алдуулалт хийсэн байлаа, цус урссан ийм мэс ажилбарын дараа морфины үйлчилгээ дуусахаар юу болохыг төөөл дөө. Танд дор хаяж гурван хүндрэл учирна, цус гоожилтыг зогсоох, яаж цусны халдвар авахгүй байх, дотоод эрхтнүүд хавагнахаас сэргийлэх гээд. Энэ бол ёстой жинхэнэ тамлал. Таны нуруу эсвэл мэс хүргэсэн газрууд шарх эдгэртэл нэлээд хэд хоног хавагнаж, хавдана. Хэрэв ямар нэг хүндрэл гарахгүй, антибиотик уух шаардлага гараагүй бол аз дайрсан гэж бод. Шивээс бол боди артын нэг чиглэл Одоо түүгээр хэнийг ч гайхуулахгүй. Орчин үеийн шивээсүүд арьсыг цоолсон бус харин усан будгийн зураг мэт харагддаг. Дэлхий даяар шивээсний мастеруудын дунд олон улсын тэмцээн, наадам, уралдаан явагдаж, тэд ур чадвараараа өрсөлддөг. 2007 оны Берлиний “Тату хатан хаан” тэмцээний ялагч бүсгүй. Тэр даашинз өмсөөгүй, шалдан байгаа нь энэ. Хэрэв таны шивээсний хэмжээ биеийн гадаргуугийн 30 хувиас их бол хүний цусны нарийн хялгасан судсууд болон тунгалагийн системийн ажиллагаа гэмтэж, хүн амьдаараа өмхийрнө. Энэ бүхэн мэдээж сайнаар төгсөхгүй. Цусны халдвар, гэдэс нээгдэх зэргээр хүндрэл учирдаг. Шивээсний нэг сайн тал бол аваар осолд өртсөн эсвэл “хийсвэр” хийлгэсний дараа үүссэн шарх сорвийг түүгээр нууж болно. Гэтэл зарим нь арай дэндүү “солиотой” загнадаг, жишээлбэл нүдэндээ шивээс хийлгэдэг. Тэр хүн аз болоход сохроогүй, гэтэл гоё хээ угалз болсонгүй гэж ихэд харамсч байжээ. Хамгийн сүүлийн үеийн моод бол эрсдэлтэй пирсинг. Эдгээр хүмүүсийг толгойдоо юмтай гэдэг нь үнэн бололтой. Харин тэдэнд өөрсдөд нь таалагддаг гэнэ. За яахав, тэдний өөрсдийн мэдэх хэрэг гэж орхимоор. Гэтэл боди артаар гоёгчдын далан хувь нь 18 нас ч хүрээгүй хүмүүс байдаг аж. Өсвөр насны, тэгээд бэлгийн бойжилт дуусаагүй үед ийм хөндлөнгийн “зэрлэг” оролцоо юунд хүргэхийг хэн ч таах аргагүй. Хөвгүүд төдийгүй охид ч олноороо элдэв төрлийн шивээс хийлгэдэг. Хамгийн аймшигтай нь элдэв дэгээнд өлгөгдөж, олсоор хүртэл өөрсдийгөө дүүжилж байгаа нь яг л аймшгийн кино мэт.

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 84 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax