Дэлхийн vс засалтын чиг хандлагыг илэрхийлсэн наадам удахгvй болох гэж байна. “Hair Style 2008” эл наадмыг Монголын мэргэжлийн vсчин, гоо засалчдын холбооноос зохион явуулах гэж байгаа аж. Наадмын талаар тус холбооны тэргvvн Ж.Товчинсvрэнтэй ярилцсан юм.
-Наадам хэзээ болох вэ?
-Дэлхийн vс засалт, нvvр будалтын загвар, чиг хандлагыг монголчууддаа мэдрvvлэх зорилгоор энэхvv наадмыг зохион явуулах гэж байна. Наадам ирэх сарын 30-нд “Чингис”-т болно. Энэ арга хэмжээнд “Матрикс”, “Every good”, “Цэрэнханд”, “Одноо”, “Sky” зэрэг манай улсын шилдэг салоны vсчид оролцох юм. Энэ vеэр vзэгчид vс засалтын дэл¬хийн чиг хандлагатай танил¬цахаас гадна шинэ жилийн гоёлын vс засал¬таа ч сонгох боломжтой. Мєн боди арт, хувцасны шоу vзvvлбэр, “Ники¬тон”, “Хар сарнай” хамтлагийн уран бvтээлээс сонирхох болно.
-Дэлхийн vс засалтын чиг хандлагатай танилцана гэлээ. Ямар чиг хандлагатай байна вэ?
-Солонгос хэв загварын vс засалтаар манайхан vсээ засуулдаг. Ихэвчлэн шаталсан хэлбэртэй тайралт байсан. Ийм тайралт тав, зургаан жил ноёрхлоо. Хvмvvс ч энэ хэв загвараас гарч чадахгvй байна. Магадгvй энэ нь vсчингvvдтэй хол¬боо¬той байх. Ямар загварын vс за¬салт моод болж байгааг тэд єнєєдєр мэдэхгvй байна. Иймээс манай холбоо энэ талаар таниулъя, хэв заг¬варыг нь єєрчлєх зорилгоор энэхvv наадмыг зохиож байна. Дэлхийн хандлага дээрх хэлбэрийн тайрал¬таас хэдийнэ татгалзсан шvv дээ. Тэгш болон геометрийн дvрстэй тайралт голлох болсон. Тодруулбал, дугуй, хазгай, ардаа тэгш хэмтэй зэрэг тайралт юм. Энэ нь залуу охид, дунд эргэм насныхан гээд бvх хvмvvст тохирно. Дэгжин, ихэмсэг бас хээнцэр ч харагдуулдаг юм. Энэ хэлбэрийн тайралтыг АНУ-ын “Vidal” салоны vсчид анх гаргасан юм билээ. Одоо энэ засалт зонхилж байгаа.
-Наадам хэдэн номинациар болох вэ?
-Нэгдvгээрт, эрэгтэй, эмэгтэй тайралт номинациас орчин vеийн этгээд тайралт, єнгє будгийн шийд¬лийг сонирхож болно. Хоёрдугаарт, гоёл хvндэтгэлийн vсний засалтаас шинэ жилийн гоёлоо бэлтгэж болохыг зєвлєе. Энэ засалтын vзvvлбэрийг топ модель, олны танил загвар ємсєгчид vзvvлнэ. Гуравдугаарт, уран сэтгэмж харуулсан загвар, дєрєвдvгээрт, хуримын засалт гэсэн номинацтай.
-Бvсгvйчvvдийн шинэ жилийн гоёл гэхээр vсээ овоолсон засалт голлодог. Энэ байдал єєрчлєгдєх vv?
-Yнэхээр шинэ жилийн гоёо гэхээр орой дээрээ vсээ овоол¬сон загвар ноёлдог шvv дээ. Ихэнх бvсгvйчvvд vvнээс зал¬хах болсон. Зарим нь энэ байд¬лыг эвдэж, єєрчлєхийн тулд vсээ задгай тавих нь ч бий. Иймээс энэ бvхнийг єєрчилсєн, євєрмєц хэв маягтай гоёл гаргах зорилготой байгаа. Ер нь vс гэдэг урлаг болохыг хvмvvст мэдрvvлнэ. Тэгээд ч тухайн хvний дvр тєрхийг хувцас, нvvр будалт, vс тодорхойлдог шvv дээ. “Yс сайхан бол зvс сайхан” гэдэг ч vvний жишээ. Ийм болохоор олон улсын хэмжээнд мєр зэрэгцэн явахын тєлєє л манай vсчид ажиллах ёстой.
-Тив, дэлхийн тэмцээнд шvvгчээр оролцох эрх Танд єгсєн гэсэн. Энэ талаар тодруулахгvй юу?
-Дэлхийн мэргэжлийн vсчин, гоо засалчдын холбооноос 150 орноос 40 мэргэжлийн шvvгчийг шалгаруулсан юм. Yvнд манай улс багтаж чадсанд баяртай байна. Мэдээж энэ нь манай улсын vсчин, гоо засалчдын чадвар олон улсын тавцанд хvртэл хєгжсєний илэрхийлэл. Шvvгчийн эрх єгєхєд 100 асуулт тест хэлбэрээр тавьсан. Тухайлбал, vсний загвар vзvvлээд тvvнд оноо єгєх ёстой. Хэрвээ 30 оноо єгєх мэргэжлийн vсний тайралттай загварт 20 оноо єгвєл, та мэргэжлийн биш байна гээд хасах жишээтэй. Шалгуур єндєртэй юм билээ.
-Удахгvй мэргэжлийн vсчин, гоо засалчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно гэж байсан. Та шvvгчээр оролцох уу?
-АНУ-ын Чикаго хотноо ирэх оны эхээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд оролцох vсчин, гоо засалчдаа мєн энэхvv наадмын vеэр шалга¬руулна. Хэрвээ дэлхийн аварга шалгаруулах тэм¬цээнд тухайн улсаас гурван хvн оролцвол тэмцээн шvvх эрх олгодог юм билээ. Ер нь манайхан дэлхийн болон азийн аваргад амжилттай оролцож ирсэн. Єнгєрсєн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд наймдугаар байр эзэлсэн бол азийн аваргаас хоёр мєнгє, хvрэл зэрэг багагvй амжилтыг vзvvлсэн билээ.
-Боди арт vзvvлбэр болно гэсэн. Тодруулахгvй юу?
-Хvмvvс боди арт гэхээр шивээстэй холбож ойлгодог. Мэргэжлийн бус хvмvvс ч шивээс ихээр хийх болсон. Гэтэл vvнийг доод тал нь зураачийн мэргэжилтэй хvн хийх ёстой. Иймээс боди арт гэж чухам юуг хэлдэг юм бэ гэдгийг л энд vзvvлнэ.
www.unen.mn
Бичсэн: designer
|