Forever Fashion

2007-11-28 - Б.Сарнай: Би 10 сартайдаа бийр барьсан
Ангилал: Монгол

Японд суралцаж байх хугацаандаа загварын хэд хэдэн уралдаанд орж, удаа дараа тэргүүн байр эзлЯпонд суралцаж байх хугацаандаа загварын хэд хэдэн уралдаанд орж, удаа дараа тэргүүн байр эзлэж байсан, эх орондоо бүтээлээ удахгүй толилуулах гэж буй загвар зохион бүтээгч, зураач Б.Сарнайтай уншигч таныг уулзуулья. -Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач? -Аав минь төрийн шагналт зураач До. Болд, харин ээж Дүрслэх урлагийн дээд сургуулийн /ДУДС/ багш профессор, зураач Я.Оюунчимэг гэхээр хүмүүс илүү таних байх. Би уран зургийн ертөнц дунд өссөн. Аав намайг 10 сартай байхад л бийр бариулж, цаас сараачуулсан гэдэг. Багаасаа зураг сонирхдог байсан ч зураач болно гэж төлөвлөөгүй юм. Аав, ээжийг дагаж бүжгэн жүжиг үзсээр байгаад бүр “дурлаад” балетчин болох хүсэл өвөрлөн уран гимнастикаар хичээллэдэг байлаа. Харин аав “Миний охин зураач болсон нь дээр” гэж хэлэхэд би дургүйцсэн юм. Удалгүй аав Франц руу ажлаар явж, тэр хойгуур нь аавыгаа санасандаа ч тэр үү зурж үзмээр санагдаад ДУДС-ийн багш Лхагвасүрэнгийн урланд очиж дадлага хийж, баахан магтуулаад түүндээ урамшин санаа шулуудсан даа. Дунд сургуулиа төгсөөд ДУДС-д чимэглэх уран зургийн ангид Нарангэрэл багшийн урланд суралцсан. Энэ үед хувцас загвар огт сонирхож байгаагүй. Харин ээж минь “загвар зохион бүтээгч эмэгтэй хүнд сайхан мэргэжил шүү” гэж хэлдэг байсан. ДУДС-ийг төгсөж байхад Японд суралцах боломж гарч, загварын зохион бүтээгч болсон. Одоо зургаа зурж, түүнээсээ сэдэвлэн хувцасныхаа загварыг гаргадаг. Миний загварууд уран зурагтай ойрхон байгааг анзаарсан биз дээ. -Харин тийм. Авангард талруугаа гэмээр ч юм уу? -Өдөр тутмын өмсгөл гэхээсээ илүү өндөр моод талдаа ажиллахыг боддог. -Өндөр моод гэж юу вэ? -Давтагдашгүй, цор ганц, гар ажиллагаа ихтэй загварууд байдаг. Жишээлбэл Жон Галлиано, Александр Макүин, Рей Кавакубо гээд Парисын haute couture загвар зохион бүтээгчдийн загваруудыг нэрлэж болно. -Сүгиногийн хувцас загварын институтээ төгсөөд сургуульдаа багшилж байсан. Гадаадад гарсан хүмүүс эргэж ирэх дургүй байдаг. Тэнд ажиллаж, амьдрахад илүү дээр байгаагүй хэрэг үү, яагаад хоёрхон жил болоод эргээд ирэв ээ? -Төгсөх ангид байхад сургуулийн захирал надад ажиллах санал тавьсан. Өнгө будагтай сүлэлдэж өссөн болохоор илүү мэдрэмжтэй, бас суралцах хугацаандаа хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцсон болохоор тийм санал тавьсан байх. Тэндээ хоёр жил ажилласан. Гэхдээ Японд ажиллахын тулд бүхнийг доороос нь эхэлдэг уламжлалтай болохоор хугацаа их хэрэгтэй. Урлан цэвэрлэж, ахмад ажилчиддаа туслан, оюутнууддаа анхаарал тавих гээд ажил ихтэй болохоор уран бүтээлдээ цаг гаргаж чадахгүй байсан гээд олон зүйл нөлөөлсөн. Монголд ажиллах орчин чөлөөтэй, бас цаг хугацааны хувьд тэгэж таарсан. Бас хүн эх орондоо эзэн нь байх ёстой гэдгийг ойлгосон болохоор ийм шийд гаргасан. -Дуучид од болохыг хүсдэг бол манай зураачид юунд хүрэхийг хүсдэг вэ? -Дэлхийд танигдсан бүтээл гаргахсан гэж мөрөөддөг. Манайд чадалтай зураачид байдаг ч дарагдаад байх шиг. Дэлхийн чансаатай бүтээлүүд байдаг ч тэр бүхнийгээ ил гаргаж, хүмүүст хүргэхдээ дутагдалтай санагддаг. Тийм болохоор зураачид энэ тал дээр анхаарч, сайн бүтээлээ хүмүүст хүргэхийн төлөө ажиллах хэрэгтэй. -Харин таны зорилго юу вэ? -Бодсон зүйл олон байгаа. Ойрын зорилго гэвэл ирэх сарын сүүлээр Сүгиногийн хувцас загварын институт, ДУДС-ийн хамтарсан хувцас дизайн болоод дүрслэх урлагийн “Friendship Fashion&Art” нэртэй мэргэжлийн уран бүтээлчдийн ур чадварыг харуулах зорилготой наадам зохиох гэж байгаа. Японы талаас манай сургуулийн захирал, нэр хүндтэй дизайнер Ниномия Токо өөрийн загварууд болон оюутнуудын бүтээлээрээ, манай талаас дизайнер багш нар болон шилдэг оюутнуудын бүтээл оролцоно. Мөн энэ үеэр үзэсгэлэн гаргахаар ярилцаж байгаа. Одоогоор энэ ажилдаа анхаарлаа хандуулаад байна. -Энэ салбарын хүмүүсийн хувьд үзүүштэй арга хэмжээ болох нээ? -Загвар зохион бүтээгчид, зураачдаар хязгаарлагдахгүй. Япон-Монголын харилцааг сонирхдог хүн бүхэнд сонирхолтой байна гэж бодож байгаа. -Та Японы хэд хэдэн загварын тэмцээнд оролцож, саяхан Австрийн Вена хотноо уран бүтээлээ дэлгээд ирсэн. Харин Монголын загварын шоунуудад оролцож, загвар зохион бүтээгчидтэй хамтран ажилладаг уу? -Монголын томоохон тэмцээн, уралдаанд орох бодол байгаа ч ирээд удаагүй болохоор амжаагүй байна. Цаашдаа болох байх аа. Би ДУДС-ийн багш нартайгаа хамтран ажилладаг. -Загварын чиглэлээр багагүй ажил хийжээ. Харин уран зургийн үзэсгэлэн гаргаж байсан уу? -Гэр бүлийн хамтарсан “Зүүдэн говь” нэртэй үзэсгэлэн Токио хотноо гаргасан. Тэр үзэсгэлэнгээ энд “Vision&Reflection” нэртэй урчуудын эвлэлийн галерейд гаргасан. Удахгүй Венад ажилласан бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй байгаа. -Гэр бүлийн хамтарсан үзэсгэлэн гэснээс танай хүн бас зураач гэв үү? -Нөхөр маань банк, санхүүгийн мэргэжилтэй. Гэхдээ урлагт сонирхолтой, мэдрэмжтэй хүн. Багаасаа зураг зурдаг байсан гэсэн. Тэгээд сая Венад анхны зургаа зурсан нь хүмүүст таалагдаж, зарагдсан. Галерейн эзэн ч их магтаж байсан. Цаашдаа яахыг нь би хэлж мэдэхгүй. Бас охин маань зурдаг болоод байгаа. -Дөнгөж ой өнгөрч байгаа биз дээ? -Тийм. Аав маань харин 10 сартайдаа бийр барьсан миний амжилтыг эвдэнэ гээд охиныг минь найман сартай байхад нь бийр бариулсан. Одоо миний охин ч зурах дуртай байгаа. -Өвөө тань гарын уртай түүхч хүн байсан, аав ээж хоёр чинь зураач, өөрөө зураач гэхээр дөрөв дэх үеийн зураач бэлтгэгдэж байна гэсэн үг үү? -Одоохондоо охинд маань энэ нь таалагдаж байгаа ч цаашдаа яахыг мэдэхгүй. Өөрөө хожим шийдэх биз. Бид нарыг зураач бол гэж шахаж шаардаагүй ч хажууд хүн зурахыг хараад “би бас зурахсан” гэж боддог юм. Тэгээд л уран зургийн гайхамшигт татагдаад зураач болсон гэх үү дээ. Манайхны ажил хамаатан саданд маань нөлөөлөөд тэд зураг зурна гээд урлан дээр ирдэг юм. -Танай урлан дээр зургийн сургалт явагддаг гэл үү? -Чөлөөт урлан байгаа юм. Сонирхсон хүнд уран зургийн боловсрол олгох, бусадтай хамтран бүтээл туурвих орчныг бүрдүүлсэн газар байгаа. Аав, ээж хоёрын зургийг үнэлж, хайрладаг солонгос хүн “Enacoree art club” нэртэй урлан байгуулсан нь тэр. Тэндээ гэр бүлээрээ ажилладаг. http://www.mongolnews.mn/-c

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2007-12-01 -
Бичсэн: mgloo
wow, tanidag hun yavj baina shd :)
[Permanent Link]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 69 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax