Forever Fashion

2008-03-21 - “Үнсгэлжин”-гээс дэлхийн топ модель төрсөн
Ангилал: Монгол

“Үнсгэлжин”, “Style”, “Crazy jeans” зэрэг уралдааныг санаачлан зохион байгуулагч нь Соёлын тэргүүний ажилтан, тэргүүний арга зүйч багш Н.Нармандах. Тэрбээр Монголын хүүхдийн ордны загвар зохион бүтээгч, загвар өмсөгчийн дугуйлагийн багшаар тасралтгүй 24 дэх жилдээ ажиллаж буй. Мөн “Үнсгэлжин охин төв” төрийн бус байгууллага байгуулан үйл ажиллагааг нь явуулдаг. Н.Нармандах эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан сурагчдын дунд “Style-5” уралдаанаа зохион байгуулахаар завгүй ажиллаж явна. Ингээд түүнтэй уулзаж тус уралдааны талаар болон хийж бүтээж буй ажлынх нь талаар ярилцсан юм. -Танай “Үнсгэлжин охин төв”-өөс “Style-5” шилдэг загвар өмсөгч шалгаруулах уралдааныг зохион байгуулах гэж байна. Энэ уралдааныхаа талаар тодруулахгүй юу? -Манай “Үнсгэлжин охин төв” байгуулагдаад дөрвөн жил болж буй ашгийн бус байгууллага юм. Өнгөрсөн хугацаанд хүүхдүүдийн дунд шилдэг загвар зохион бүтээгч, загвар өмсөгчдийг шалгаруулах “Crazy jeans”, “Style” зэрэг тэмцээнийг зохион байгуулж үүгээрээ авьяастай хүүхдүүдийг тодруулан авьяас чадварыг нь хөгжүүлэх, энэ чиглэлийнх нь сургуульд сургах тал дээр анхаарч ажиллаж байна. Энэ талын гүүр нь болсоор яваа гэхэд болно. Энэ удаа манай төвөөс зохион байгуулдаг “Style” загвар өмсөгч шалгаруулдаг уралдаан тав дахь удаагаа зохиогдох гэж байна. Энэ удаагийнхаа уралдааныг 10-14, 15-17 насны гэсэн хоёр ангиллаар явуулахаар төлөвлөөд байгаа. Уралдааны маань гол зорилго нь хүүхдүүдийг багаас нь зөв алхаа гишгээтэй болгох, олон нийтийн дунд биеэ зөв авч явах, боловсон хувцаслах соёлд сургах. Мөн багаасаа энэхүү мэргэжлийн амт шимтийг мэдэрч, багаасаа бэлтгэгдэх сайн талтай. -Таныг “Үнсгэлжин” уралдааны санаачлагч гэдэг юм билээ, тус уралдааныг анх хэдэн онд зохион байгуулж байв? -”Үнсгэлжин” уралдааныг одоогоос 14 жилийн өмнө санаачилж, зохион байгуулж байсан. Ирэх жил 15 жилийнх нь ой болно. Бид энэ ойгоо их өргөн хүрээнд өвөрмөц зохион байгуулж өнгөрүүлэхээр ажиллаж байна. -”Үнсгэлжин” тэмцээнийг анх юунаас үүдэж санаачлав? -Би өөрөө загвар зохион бүтээгч, загвар өмсөгчийг бэлтгэдэг багш учраас л тэр байх. Ер нь хүүхдүүдээс маш сайн сэтгэмж, сонин содон бүтээл төрдөг юм. Тийм учраас тэдний дунд энэ чиглэлийн уралдаан тэмцээнийг зохион байгуулбал зүгээр юм гэх бодол төрдөг байсан. Тэгээд л анх зохион байгуулаад үзсэн дээ. Түүнээс хойш тасралтгүй 14 жил явагдаж байна. Бүр 21 аймгийн авьяаслаг хүүхдүүд оролцох болсон. Миний хувьд маш урамтай байгаа. Дэлхийн топ модель Ч.Содтуяа, Г.Гантогоо зэрэг чадварлаг загвар өмсөгчид анх энэ л тэмцээнээс гараагаа эхэлсэн. -Тэгвэл “Үнсгэлжин охин төв” төрийн бус байгууллагыг яагаад байгуулах болов? -Нэгдүгээрт хүн өөрийн гэсэн хийж бүтээсэн зүйлтэй байх хэрэгтэй. Хоёрдугаарт хэн ч үр хүүхдүүддээ өвлүүлэх өв хөрөнгөтэй байдаг шүү дээ. Энэ утгаараа тус төвийг байгуулсан гэж ойлгож болно. Тиймдээ ч би ганц охиноо өөрийнхөө мэргэжлийг өвлүүлэхээр Соёл урлагийн их сургуулийн хувцас дизайны ангид сургаж байгаа. Тэгэхээр “Үнсгэлжин охин төв”-ийн ирээдүйн үйл ажиллагааг охин маань үргэлжлүүлнэ гэсэн үг шүү дээ. Ер нь хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага ховор юм шиг санагддаг. Манай төвийн хамгийн гол онцлог нь ашгийн бус байгууллага гэдэгт л байгаа юм. Асар их авьяас чадвартай хэрнээ сургалтын төлбөрөө төлж чадахгүй амьдралын түвшин доогуур айлын хүүхдүүд байдаг. Ийм хүүхдүүдийг дэмжиж ажилладаг. Сая л гэхэд амжиргааны түвшин доогуур орлоготой өрхийн хүүхдийг дэмжих төвд хандан “Үнсгэлжин-2000” уралдаанд тэргүүн байр эзэлсэн С.Туул гэдэг охиныг их сургуулийн сургалтын төлбөрийг чөлөөлсөн байх жишээтэй. Энэ мэт олон ажлыг хийж байна. -”Үнсгэлжин охин төв”-өөс зохион байгуулж буй үйл ажиллагаануудынхаа зардлыг яаж зохицуулдаг вэ? -Аливаа үйл ажиллагаанаасаа олсон орлогоороо хүүхдүүдээ урамшуулж, заал болон зар сурталчилгаа зэрэг бусад санхүүгийн асуудлыг зохицуулдаг. Эхэндээ энэ асуудал жаахан хэцүү байсан л даа. Гэсэн хэдий ч давах ёстой, хийх ёстой гэж мэрийгээд л болгож эхэлсэн. Хүүхдийн төлөө хийж буй зүйл аяндаа болдог юм билээ. Одоо манай төвөөс зохион байгуулж буй алив тэмцээнүүдийг хүсэн хүлээдэг хүүхдүүд жил ирэх тусам олширсоор байна. -Хүүхдүүдийн дунд уралдаан тэмцээн зохион байгуулахад хүндрэлтэй зүйл гардаг л байх? -Тэгэлгүй яахав. Манайханд ялж, ялагдаж сураагүй нэг муу зан ажиглагдаад байдаг юм. Ялангуяа эцэг эхчүүд голдуу иймэрхүү асуудал үүсгэдэг. Өөрийнх нь хүүхэд байр эзлээгүй бол сонин хэвлэлүүдэд миний эсрэг ташаа мэдээлэл өгөх асуудал гарч байсан удаатай. Тийм болохоор би цаашид зохион байгуулах тэмцээнүүдээ үзэгчдээр шүүлгэж, ардчилсан байдлаар шалгаруулах төлөвлөгөөтэй байгаа. Д.МЭНДБАЯР http://ubtimes.mn/

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 54 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax