Forever Fashion

2008-08-30 - Ноолуур амилсан үдэш
Ангилал: Бүлэггүй

http://www.yes.mn/data/file/YES_WEBZINE/902318341_e9aa4690_govi20080307.gif Энэ жилийн хавар, намрын ноолууран хувцасны хэв загварыг тодорхойлох шинэ бүтээгдэхүүн танилцуулах “Gobi magic-2008” шоуны үеэр авсан фото зургуудыг таны өмнө дэлгэж байна. “Говь” компанийн үйл ажиллагааг дэмждэг 200 хүн урилгаар сонирхсон энэ “аминчхан” арга хэмжээ “Улаанбаатар зочид” буудалд болсон юм. “Говь”-ийн загвар зохион бүтээгчдийн ур ухаан шингэсэн 120 гаруй загварыг топ модель Урнаа тэргүүтэй “Шилмэл загвар”-ын 30 гаруй залуу загвар өмсөгч тайзнаа үзүүлэв. “Non stop” буюу зогсолтгүй үргэлжлэх шоуны өмнө хөлийн танхимын дэлгэцнээ ямааны ноолуур хэрхэн дэгжин бүсгүйн тансаг гоёл болон хувирдагийг сонирхуулж байсан. Хар хөшгөөр доторлон, шөнийн оддыг санагдуулам гэрлээр чимсэн тайзнаа загвар зохион бүтээгчдийн ур ухаанаар ноолуур ямар хувцас болсныг үзэх аж. Үггүй жүжгээр үзүүлбэр эхэлж торго, хоргой, үслэг эдлэлээр чимсэн чамин загварууд “Gobi magic-2008” шоуны салхийг хагалсан. Дараагийн үзүүлбэр сонгодог загварууд. Шотланд маягийн сонгодог шоон хээтэй хүрэм, ногоон, бор өнгийн эрхэмсэг атлаа дур булаам төрхийг илэрхийлэх даашинз, хослолоор гоёсон хүүхнүүд тайзан дээр эгнэв. Араас нь гоёлын, өдөр тутмын, чөлөөт, спортын загварууд, ноолууран даавуу, драпан хослол пальто, шотланд загварын нэхмэл ороолтууд солонгын өнгөөр эрээлжилсэн. Хоёр цагийн турш зогсолтгүй үргэлжилсэн шоуны үдшийн даашинзны загварууд зочдын сонирхлыг хамгийн их татлаа. Шүр, чулуун шигтгээгээр гоёж, өнгө өнгөөр барлаж хээлсэн ноолууран даашинзууд үнэхээр дэгжин харагдаж байв. Тайз, орчин, загвар, гэрэлтүүлэг зэрэг нь зохицсон уг шоуны зохиомж, найруулгыг “Mongol Mix Project”-ын залуус хийсэн аж. Yзэгчдийн алга ташилтаар мялаасан сүүлчийн үзүүлбэр бол монгол хатдын ноолуураар урласан гоёл байсан. “Gobi” хэмээх дөрвөн үсгээр хээлэн эмжсэн цагаан ноолууран дээл, уужийг үзэгчдэд сонирхууллаа. Араас нь торго мэт хээлсэн ноолууран дээлтэй, дөрвөн хүчтэний дүрсийг эгээ л амьд мэт буулгасан нөмрөг бүхий дөрвөн бүсгүй гарч ирсэн юм. Энэ шоуг үзсэн хүн бүрийн сэтгэлд дэлхийн тавцанд Монголын нэрийг тахлах үндэсний брэндтэй болжээ гэсэн бодол төрсөн байх. Дашрамд хэлэхэд, “Gobi magic-2008” шоу үзүүлбэрийг жилд хоёр удаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. www.yes.mn

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2011-06-04 -
Бичсэн: Зочин
алга ташилт
[Permanent Link]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 51 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax