Forever Fashion

2007-04-01 - Берлин
Ангилал: Монгол

2006 оны 4н сарын 05нд Берлинд болсон Монгол хувцасны шовуны зураг гэнэ. Харахад " Шилмэл Загвар"ын хувцаснууд байна. Фотог http://www.mongolei-zentrum.de/ 05.04.2006 in Berlin Mongolian Modern Fashion Show Бусад зураг

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-01 - Гоёл 2007
Ангилал: Монгол

Хайгаад хайгаад зурагнууд орж ирэхгүй байгаа гоёл гэж байгаа 4хөн зурагтай хэхэ уг нь түрүү жилийнхээсээ ч олон зурагтай л баймаар гайхмаар гэж. Гоёл 2007 зураг байвал линкийг нь эсвэл файлаар явуулж тус болоорой гэж. Гоёл 2007 Зурагчин : Б.Бямба-Очир http://www.mongolnews.mn/ Бусад зураг Гоожуур.ком-оос авав. http://goomongol.mn/-c

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-01 - Гоёл 2006
Ангилал: Монгол

Интэрнэтэд хамгийн их зураг нь орсон Гоёл наадамдаа. Бусад зураг одоогоор бүх зургыг хараахан оруулж амжаагүй болно :)

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-31 - Хаврын Гоёл 2005
Ангилал: Монгол

Нийт 54 зурагтай. Уг нь их л зураг баймаар олон хувцас гарсан гоёл болсон шиг санах юм. нэтэд оруулсан нь л иймхэн байна даа. Хаврын гоёл ер нь их дажгүй уран сэтгэмж давамгайлосан байдаг болохоор сонирхолтой байдаг юм. Даанч мэргэжилийхнээс өөр сонмрхох хүн бараг байдаггүй байхаадаа. Бусад зураг

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-31 - Гоёл 2005
Ангилал: Монгол

Мэргэжилийн дизайнер ах эгч нартайгаа өрсөлдөж эхэлсэн жил анхны оролцсон өвлийн Гоёл маань. Гоёлоо санаж байна шүү хурдхан Монголдоо очиж Гоёлдоо орох юмсан. Манайх шиг хавар/зун, өвөл/намрын шову болдоггүй газар бидний хүсэн хүлээдэг хамгын том баяр байхгүй юу. Найзууд, үеийхэн, том том ах эгч нар, хүндэлдэг дизайнерууд, багш нарынхаа бүтээлийг хараад л тэдэнтэй мөр зэрэгцэн өрсөлдөж байгаадаа хальт баяралчихаад л хэхэ гоёл ч гоё шүү. Бусад зураг

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-31 - Хаврын Гоёл 2004
Ангилал: Монгол

Миний анхны оролцсон хаврын гоёл гэж байгаа. Анх удаа тайзны ард хийсэн бүтээлээ хүмүүст харуулах гэж дизайнер дүрдээ орсон уралдаандаа сайхан дурсамжтай гоёл болсон юм. Танидаг хүмүүс хальт орж харвал би арзайгаад л олонтой хэсэгт зогсож байгаа гэж. Ер нь оюутанууд Хаврын гоёлд бололцоогоороо л орж л байх хэрэгтэй зөвхөн сургууль дотроо тэнхимдээ өрсөлдөх өрсөлдөөн биш бусад сургууль хүүхдүүд юу хийдэг өөрөө хаана нь байгааг жилдээ ганц болдог энэ уралдаанд л орж үзэхгүй бол яаж мэдхэв, мэдэрхэв. Бусад зураг

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-31 - Гоёл 2003 наадам
Ангилал: Монгол

Шинэ оны олон олон баярын анхдагч нь болдог "Гоёл" наадам єнгєрсєн бямба, ням гаригт болж єнгєрлєє. "Гоёл-2003" наадамд энэ удаа арав гаруй байгууллагын дизайнерууд бvтээлээ ирvvлснийг 400 гаруй хvнээс шигшиж шалгаж авсан 70 шахам загвар ємсєгч ємсч vзvvлсэн юм. Мєн энэхvv наадамд гурав дахь жилдээ урилгаар оролцож байгаа Буриадын дизайнер Лариса Дагдановагийн загварууд "Гоёл-2003"-ын нэгэн нvд хужирлах зvйл нь байлаа. Тэрээр єєрийн загвар ємсєгчидтэйгээ ирсэн бєгєєд тvvний бvтээлvvдийн ихэнхийг орос vндэсний хувцасны онцлогийг орчин vеийн хийц загвартай хослуулсан загварууд зонхилж байв. Лариса Дагданова, Монголын Дизайнеруудын холбоо/МДХ/-ны ерєнхий нарийн бичгийн дарга Байгальмаа, "Шилмэл загвар" ХХК-ийн захирал Оюунцэцэг, МДХ-ны тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvн Хvнийхvv, Зориг, Нармандах, "Престиж" компанийн захирал Тєгєлдєр, кино найруулагч Б.Жигжидсvрэн нарын бvрэлдэхvvн тэмцээнийг шvvсэн юм. * * * "Гоёл" наадам тэр жилийнхээ хувцасны моод загварыг тодорхойлдог. Тэр ч утгаараа хувцас загварын компаниуд болон загвар зохион бvтээгчдийн хувьд хамгийн том наадам, уралдаан тэмцээн нь болдог. Наадамд оролцогчид уламжлал ёсоороо vндэсний, єдєр тутмын, гоёлын, сонгодог, уран сэтгэмжийн загваруудыг толилуулсан. Ирэх жил бидний ємсєх хувцас ямар байх бол гэж та сонирхож байна уу. Ерєнхийдєє єнгєрсєн зун, хавар, намрын гоёл нэг их єєрчлєгдєхгvй бололтой. Эрээн мяраан цацаг чимэг, энд тэндээ ялимгvй "уранхай" жинсэн ємд, сvлжмэл ноосон хувцас, цээж, энгэр задгай гоёмсог цамцнууд моодноос гарахгvй нь. Мєн vндэсний хээ хуартай орчин цагийн загварын хувцаснууд ч нэн хэрэгцээтэй хэвээрээ байх болно. Охид, бvсгvйчvvдийн банзал, даашинз гурвалжилсан хормойтой байх бєгєєд цацагтай жинсэн болон сvлжмэл бvс ч орхигдсонгvй. Ємд, даашинз, цув, пальто бvгд дvрс єнгєний хослол бvхий биед эвтэй чєлєєт загварынх байх аж. Харин эрчvvдийн єдєр тутмын болон гоёлын костюм нь vндсэн материалтайгаа ижил єнгийн боловч vл мэдэг ялгагдах судал маягийн оруулгатай байх нь. Мєн костюм нь євдєгнєєс дєнгєж дээгvvр урттай, ар тал нь урт, ємдний дээгvvр єєр єнгийн єргєн бvстэй гээд янз бvрийн л хэлбэр хийцтэй байх юм байна. Цэвэр даавуун болон сvлжмэл ноосон цамц ч тэдний єдєр тутмын хувцасны нэг хэсэг нь болно. Ер нь цацаг хиймэл vсэн гоёо ямар ч хувцаснаас "салахгvй". Цамц, ємд, банзал, даашинз, цvнх, малгай, гутал бvр булган шубанд ч цацаг байна. Мєн донж маяг нь таарсан хээ, угалз, хувцасны єнгєтэй адил том том зvvлт, єргєн бvс таныг хvлээж байна. “Гоёл-2003” наадмын шагналтнууд Хvндэт єргємжлєл-Буриадын загвар зохион бvтээгч Лариса Дагданова Ивээн тэтгэгч байгууллагын шагнал-загвар ємсєгч Оюунномин, Тунгалаг, Соёлмаа Тусгай шагнал "Солонго" тєвийн дизайнер Ж.Нарантуул Vндэсний хувцас-Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн дизайнер Х.Байгальмаа, Є.Баянтуул нарын "Сондор хатад" загвар Сонгодог хувцас-дизайнер Т.Одончимэгийн цvнхний загварууд Єдєр тутмын хувцас-дизайнер Лхамцэрэн гийн чєлєєт хувцасны загварууд Гоёлын хувцас-Урлах эрдмийн дээд сургуулийн "Романс" загвар Уран сэтгэмж-дизайнер Л.Ишдорж, Р.Юмжирмаа нарын загварууд Шилдэг загвар Vндэсний хувцас-"Шилмэл загвар" компанийн дизайнер Д.Мєнхцэцэгийн загварууд Сонгодог хувцас-"Мэжиксит" компанийн "Харчууд" загвар Уран сэтгэмж-Дизайнер Ариундэлгэр "Миний Монгол" загвар Гоёлын хувцас-"Ганга гоёл" компанийн дизайнер Т.Туулын "Цэцэгсийн давалгаа" Єдєр тутмын хувцас "Дархан нэхий" компанийн дизайнер Баяртнямын "Шинэ сор" Шилдгийн шилдэг Гран-при шагнал "Говь"компанийн дизайнер Н.Долгормаагийн гоёлын загварууд Шилдэг загвар зохион бvтээгч товчоо- Шинжлэх ухаан технологийн их сургууль Ирээдvйтэй залуу загвар зохион бvтээгч- "Шилмэл загвар" компанийн Г.Уртбаяр /"Камертон"хамтлаг загварыг нь ємссєн./ Vйлдвэрлэлийн тэргvvний дарга-Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал Даваасvрэн Ирээдvйтэй загвар ємсєгч-Гангамєрєн Дэд байрын загвар ємсєгчид-Ариунболд / Халиунаа Шилдэг загвар ємсєгч-Мандахбаяр / Баярзул "Гоёл-2003"-ын топ модель-Д.Туяацэцэг МЗХ-ны "Авьяас" алтан медаль- "Говь" хувьцаат компанийн дизайнер Н.Долгормаа

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-31 - Гоёл 2004
Ангилал: Монгол

Миний бодлоор хамгын сонирхолтой гоё болж чадсан гоёл наадам. Бусад зураг

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-31 - Гоёл 2003
Ангилал: Монгол

Нийт олдсон 130 зурагтай. Хэрвээ та нарт гоёл болон бусад загварын тоглолтуудтай холбогдолтой зурагнууд байвал надад илгээж туслаарай ашигын бус зорилгоор ашигланаа санаа зоволтгүй. Бусад зураг

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-31 - Гоёл 2002
Ангилал: Монгол

МИний олосноор гоёл 2002 той холбоотой 62 зураг байна бүгдийг нь тавибал бөөгнөрсөн юм болно биз тиймээс бусадыг нь "Зураг" холбоосоор ороод хараарай. Өөрт таалагдсан хэдэн зургаа тавив.

Бичсэн: designer

[Шууд холбоос]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Хуудас: 18 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн