Forever Fashion

2007-04-02 - Матрикс шоу болно
Ангилал: Монгол

 
Манай рок попынхон, урлаг, улс төрийнхний үйлчлүүлдэг, оддын салон ч гэгддэг Матрикс салон удахгүй та бүхэнд үс, хувцасны загвар, шивээс персинг хослуулсан гайхамшигтай шоуг толилуулах гэж байна. Энэ шоу олон онцлогтой болох гэнээ. Үс сайхан бол зүс сайхан гэсэн үг байдаг. Үнэхээр ч хүний хараа булаан сайхан үсээ янзлуулсан байхад хүн бүр л “Чи хаана ингэж гоё болоо вэ” гэж дуу алддаг. Тэгвэл бүсгүйчүүдийн хамгийн сайн нөхөр Матрикс салоныхан үйл ажиллагаагаа өргөтгөх, олон нийтэд үйлчлэх үүднээс жил бүр Матрикс нэртэй нижгэр шоуг зохион байгуулдаг. Ихэвчлэн рок поп, кино одод Матрикс салоноор үйлчлүүлдэг болохоор зарим хүмүүс зөвхөн оддын л салон юм байна гэж ойлгох нь цөөнгүй байдаг. Харин тэд энэ ойлголтыг үгүйсгэж үсээ засуулахыг шинэ имиж бүрдүүлэхийг хүссэн хүн бүхэнд манай хаалга нээлттэй гэж ярьцгаадаг. Тийм ч учраас энэ сарын 22-ны 20 цагт UB Паласын laserland-нд нэгэн үдшийг залуустай хамт өнгөрүүлэхээр шийдсэн байна. Энэ жилийн Матрикс салоны шоу урьд жилийнхийг бодвол илүү өргөн цар хүрээтэй мөн Монгол үндэсний уламжлалт стилийг түлхүү оруулсан гэдгээ хэлсэн. Таны хайртай хамтлаг дуучид зөвхөн энэ үдэш л Матрикс салоны урласан хувцас өмсөж, түүндээ тохирсон үс засалт хийлгэх юм байна. Сонирхолтой нь энэ үдэш рок поп хамтлаг, дуучдын биен дээр шивээс хийж, бүр пивоор үс угаах юм гэсэн шүү. 3 цаг гаруй үргэлжлэх энэ шоун дээрээс залуус та бүхэн 2004 оны намрын үс засалт, хувцасны загварыг харж болно. Билетийн үнэ 4 мянган төгрөг. Тэдэнтэй АПУ, Неондокарашин, Бэйчишинь компани хамтран ажиллаж байгаа юм байна. 2004.09.20 Бэлтгэсэн сурвалжлагч Д.Болормаа /tv5.mn/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-02 - "Урлах эрдэм" ДС-ийн захирал Г.Тунгалаг: Энэ намар биеийн галбирыг тодотгосон сонгодог стилийн хувцаснууд моод болж байна
Ангилал: Монгол

 
Монголын загварын ертөнцийг шинэлэг загваруудаар байлдан дагуулж байдаг "Урлах эрдэм" дээд сургуулийн оюутнуудын бүтээлийг гадныхан шагшин магтдаг. Өнгөрсөн зун "Summer show хэмээх загварын долоо хоногийг "Чингис" зочид буудалд амжилттай зохион байгуулсан тус сургуулийн захирал Г.Тунгалагтай уулзлаа. -Таныг философийн мэргэжилтэй гэж сонссон юм байна. Харин яагаад загварын ертөнцөд нэвтрэх болсныг чинь сонирхож болох уу? -Загварын ертөнц гэдэг миний асар их сонирхол. Ямар ч хүнд үндсэн мэргэжлээс нь гадна сонирхдог зүйл байгаад тэр нь яваандаа амьдралынх нь утга учир болон хувирах тохиолдол бий. Угаасаа моод, стиль, имиж гэдэг бол хүний гадаад төрх, хувцаслалт төдий ойлголт биш юм. Тухайн хүний сэтгэлгээ, дотоод ертөнц, гоо сайхны мэдрэмж гээд олон зүйл үүнд хамааралтай. Би энэ талаар нэлээд сайн судалж биеэ бэлдэж байж тодорхой зорилготойгоор энэ салбарт орж ирсэн. Нөгөө талаар, нийгэм хөгжихөд үндэсний үйлдвэрлэлийг зайлшгүй хөгжүүлэх хэрэгтэй,гэтэл боловсон хүчнийг бэлдэх асуудлыг шийдэхгүй бол болохгүй шүү дээ. Ингээд 1993 онд монголын анхны дизайн үйлдвэрлэлийн дээд сургууль болох Урлах Эрдмийг байгуулсан юм. Өнөөдөр 12 жилийн дараа УЭДС дизайны олон чиглэлээр сургалт явуулдаг салбаруудтай, загвар зохион бүтээх товчоотой жилдээ 900 гаруй шинэ загвар үйлдвэрлэдэг, хавар намрын коллекцуудаа толилуулдаг, 3000 гаруй нэгж загварын фондтой дизайн үйлдвэрлэлийн томоохон байгууллага болон хөгжөөд байна. -Таны охин Энхчимэг ч Монголын өмнөө барьдаг шилдэг дизайнеруудын нэг. Охины чинь хүсэл сонирхолд таны нөлөө их байсан байх, тийм үү? -Би хүү, охинтой. Тэднийгээ хамгийн сайн сургуульд сургаж, өндөр боловсрол эзэмшүүлэн, өв тэгш хүмүүс болгох гэж хичээж, гоо сайхны мэдрэмж, дотоод ертөнц, авьяасыг нээхэд бүхий л талаас туслах үүргээ биелүүлсэн. Хүүхдүүдээ бага балчираас нь л уран зураг, театр, сонгодог урлагийг шимтэн сонирхдог болгосон нь тэдний хүмүүжилд онцгой нөлөө үзүүлсэн гэж боддог. Охиноо дизайн урлагийн хүн болгох тийш хөтөлсөн, өөрт нь ч их авьяас байсан, мөн уйгагүй тэвчээртэй хөдөлмөрлөсөн. Тэгээд УЭДС-ийг төгсөөд, Англид мэргэжил дээшлүүлсэн, Японд хувцас загварын уралдаанд түрүүлсэн, Монголын хамгийн том бие даасан коллекцуудын үзүүлбэрийг хийж байсан гээд тоочвол их юм бий. Монголын дизайнеруудаас анх удаа Fashion TV-д бүтээлээ бичүүлсэн. Энэ бол маш том амжилт. Би хүү, охин хоёртойгоо ярилцах, санал солилцох бүртээ өөрийнхөө хөдөлмөрийн үр шимийг мэдэрч сэтгэл сэргэдэг. -Ингэхэд монголын хувцас загварын түвшин Азид ч юмуу, ер нь хаахнуур явна вэ? -Загварын ертөнц нэг л байдаг. Түүний хөгжлийн чиг хандлагыг Парисын гэх мэт том том загварын орднууд тодорхойлдог юм. Бид дэлхийн загварын ертөнцийн нэг хэсэг учраас уран бүтээлээ тэр чиг хандлагын дагуу хийх ёстой. Гэхдээ дизайнерууд өөр өөрийнхөөрөө өвөрмөцөөр илэрхийлдэг гэж хэлж болох юм. Манай загварын товчоо зөвхөн өнгөрсөн жилд л гэхэд 900 гаруй шинэ загвар туршсан. 2003 оны 11-р сард монголд анх удаа Улаанбаатарын загварын 7 хоног зохиож, мөн энэ сарын 6-р сард Summer show хийлээ. Үүгээрээ олон түмэнд загвараа үзүүлэхийн сацуу орчин үеийн хувцасны загвар гэж юу хэлээд байгааг харуулсан гэж бодож байна. Дизайнеруудын өөрийн бүтээсэн нэгэн стиль, утга санаагаар холбогдсон дахин давтагдашгүй загваруудаас бүрдсэн шинэ коллекцийн үзүүлбэрийг 7 хоногийн хугацаанд тодорхой зохион байгуулалттай ээлж дараалан үзүүлэхийг Fashion week гэдэг болохоос дэлгүүрүүдийн гаднаас худалдахаар оруулж ирсэн массаар үйлдвэрлэгдсэн барааг сурталчлахыг хэлдэггүй юм. Fashion week зохиож байна гэдэг бол дэлхийн соёлт ертөнцтэй нэг агаараар амьсгалж байна гэсэн үг. -Дизайнер, загвар өмсөгчийн ажил салшгүй холбоотой байдаг. Харин хөлс хүчээ шавхаж байж урласан загварыг нь манай моделиуд амилуулахдаа хэр вэ? -Манайд загвар өмсөгчид олноор бэлтгэгдэж байна. Тэдэнд өмнө нь загвар өмсөж байсан хүмүүс багшилж байгаа нь дэлхийн хэмжээнд шинэлэг гэх юмуу даа. Учир нь моделиудыг дизайнерууд л бэлтгэх ёстой, тэгж ч ирсэн. Харин өнөөгийн байдлаар монголдоо Болороогийн Монгол модель агентлаг хамгийн мэргэжлийн гэж болох моделиудтай, тийм учраас бид бүх үзүүлбэрүүдээ тэдэнтэй хамтарч хийдэг. -Хувцас загварын мэргэжлийн хүнтэй ярилцаж байгаагийнх энэ намрын загвар ямар байхыг асуулгүй өнгөрч болохгүй нь? -Өнгөрсөн зун аль болох хурц тод өнгөтэй спорт стилийн загварууд болон биеийн ихэнх хэсгийг ил гаргаж, гоо сайхныг магтан дуулсан загварууд зонхилж байсан. Харин намар болоод ирэнгүүт өнгөнүүд арай бүдгэрэхийн зэрэгцээ хар, улаан, улаан сонгодог өнгө, цахилгаанжсан мэт гэгдэх хөх өнгө моодонд хэвээр байна. Материалын хувьд ноосон ба хагас ноосон даавуунууд зонхилно. Загварын хувьд 60-аад оны жижгэвтэр пальто моод хэвээр. Аль болох биеийн галбирыг тодотгосон цэмцгэр, сонгодог стилийн хувцаснууд моод болж байгаа. Дээр нь маш гоё нэхээстэй ороолт, цамц, малгай ч энэ намрын гоёлыг тодорхойлно. Бид энэ намар, ирэх өвлийн загварын хандлагыг хэрхэн илэрхийлж байгаагаа 10-р сард УЭДС-иас 2 дахь удаагаа зохиох Улаанбаатарын загварын 7 хоногоор үзүүлэх болно. -Гутлыг ч бас орхигдуулж болохгүй байх, тийм үү? -Мэдээж. Энэ намрын гутлын загвар нь өндөр нарийхан өсгийтэй, сонгодог, хэт урт биш, шөвгөр хошуутай байна. Мөн хөлийн хуруу тойрсон дугуй хоншоортой гутал моодонд ихээр орж ирсэн байгаа. -Манайхан ихэнхдээ хар, бараан өнгийн хувцас өмсдөг. Хэдий хар өнгө сонгодог өнгө гэдэг ч манайхны царайны өнгөнд зохицолдоо нь хэр байдаг юм бол? -Үнэн л дээ. Гэхдээ хар өнгийн буруу гэж юу байх вэ. Тухайн хүн тэр бараан царайгаа засах, гоо сайхандаа анхаарах хэрэгтэй болов уу. Хар өнгө нь бүх өнгийг өөртөө шингээсэн хамгийн тансаг өнгө юм. Хар өнгийн хувцастай та баяр ёслолд ч явж болно, уй гашуугаа ч илэрхийлж болно, өдөр тутмын ажилдаа ч хар өнгийн хувцсаар гоёж болно, тиймээс хүн бүр дуртай байх нь аргагүй шүү дээ. -Ингэхэд таны өдөр тутмын болоод гоёлын хувцасны тоо чамгүй их гарах байх. Барагцаалбал? -Хувцасны тоо нь чухал биш. Би хар өнгийг голчилж, классик хааяа романтик стилээр хувцаслах дуртай. Харин цүнх, төрөл бүрийн алчуур ороолт эмэгтэй хүнд олон байх ёстой гэж үздэг. 2004.09.11, Хүмүүсийн амьдрал http://mglclub.com/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-02 - «Хаврын гоёл»-д оролцохоор Улаан-Yдээс зочид иржээ
Ангилал: Монгол

 
Дизайн урлагийн чиглэлээр сургалт явуулдаг мэргэжлийн сургуулийн оюутнуудын дунд уламжлал болгон зохиодог «Хаврын гоёл» наадмыг Монголын дизайнеруудын холбооноос зургаа дахь жилдээ зохион байгуулж буй бєгєєд дєрвєн єдєр vргэлжилж, бямба гаригт шилдгvvдээ тодруулах юм. Уг наадамд 11 сургуулийн 20-иод оюутан бvтээлээ «сойх» тєдийгvй Улаан-Yдийн их сургуулиас ч дизайнер, загвар ємсєгчид иржээ. Анх удаа гадаадын зочид оролцож буй нь энэ удаагийн наадмын онцлог агаад цаашдаа ч гадныхныг урих бодолтой байгаа талаар Монголын дизайнеруудын холбооны захирал Д.Байгаль ярив. «Хаврын гоёл»-д хvч ухаанаа уралдуулж буй залуу дизайнеруудын хувцсыг «амилуулахаар» 60-аад загвар ємсєгч бэлтгэлээ базааж байна. Наадмын зохион байгуулалт болоод шалгаруулах тєрлийн хувьд ємнєх жилvvдийнхээс єєрчлєгдєєгvй аж. Тухайлбал, авангард, єдєр тутмын, vндэсний, гоёлын гэсэн дєрвєн vндсэн тєрєлд тэргvvн, тусгай байрын шагнал олгож, шилдэг загвар зохион бvтээгчид Гранпри шагнал гардуулна. Yvнээс гадна интерьер, vйлдвэрлэлийн дизайны зэрэг бусад тєрлєєр ч шилдгvvдийг тодруулах юм. Шилдэг сургууль, шилдэг загвар зохион бvтээгч оюутнуудыг «гаргаж ирдгээрээ» энэ наадам ижил тєрлийн бусад уралдаануудаас ялгаатай билээ. Тvvнчлэн дизайны бус єєр мэргэжлээр суралцаж байгаа загвар зохион бvтээх сонирхолтой оюутнууд ч «Хаврын гоёл»-д бие даан оролцож болох ажээ. Одоогоор хоёр оюутан хувиараа оролцохоор мэдvvлгээ ирvvлээд байна. /MN Today/   13-05-2004   http://mglclub.com

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-02 - Make up
Ангилал: Бичлэг

Монгол дуучдын клип үзэж байхад ийм маягын будалттай тийм ч олон клип байдаггүй байх. 2 уулаа сайхан дуу сайн ч клип. Нүүр будалт нь өвөрмөц шүү. Ариунаагийн клипны нүүр будалт Мөнгөлдөйх юмдаг Отгоогийх харин хэн байсан юм болдоо. [kml_flashembed movie="http://www.youtube.com/v/jyaSeElwRVo" width="425" height="350" wmode="transparent" /] [kml_flashembed movie="http://www.youtube.com/v/xdCmAki5Yt4" width="425" height="350" wmode="transparent" /]

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-02 - СУУРЬ ХУВЦАС НУРУУГ ГЭДГЭР, БЭЛХYYСИЙГ НАРИЙН, МЄРИЙГ ТЭГШ ХАРАГДУУЛАХ ШИДТЭЙ
Ангилал: Монгол

  

  Холбогдох сайт: Оруулсан єдєр: 2003/09/29  Уншсан тоо: 238  
«Улаан-баатар» зочид буудалд саяхан «Lingeriе show» нэртэй дотуур хувцасны загварын шоу болсон юм. Эл шоуг загвар ємсєгчдийн «Эра» тєв, «Диана» дэлгvvр хамтран зохион байгуулсан билээ. «Диана» дэлгvvрийн эзэн С.Оюунчимэгтэй ийн ярилцав -Сайхан шоу явуулсанд баяр хvргэе. Энэ арга хэмээний ач холбогдлын талаар та юу хэлэх вэ? -Дотуур хувцасны шоу гэхээр л нvцгэн хvvхнvvд гvйлдээд байдаг юм гэсэн сэтгэлгээг бид эвдэж чадсан болов уу гэж бодож байгаа. Бид хэрэглээний, гоёлын, авангард хувцасны vзvvлбэр сонирхуулсан. Авангард загварын тэр хувцсыг бvсгvйчvvд минь ємсєхгvй л дээ. Шоугаа сонирхолтой болгох гэж ийм тєрлийг багтаасан юм. Манай дизайнерууд дотуур хувцасны загвар зохиож байгаагvй. Шоуд зориулж загвар зохион бvтээгч Цолмонгэрэл анх удаа ийм бvтээл гаргалаа. Yзэгчдэд их таалагдсан. Бусад буюу хэрэглээ, гоёлын загварын дотуур хувцас нь манай дэлгvvрийнх байсан л даа. -Дотуур хувцас гэхээр л хоёр зvйлийн хувцсыг гэж ойлгодог. -Гэрийн халат, усны болон унтлагын хувцас, хєхний даруулга, дотоож, суурь хувцас бvгд л энэ ойлголтод багтана. -Шоуд таны хэлснээр суурь хувцасны загвар тvлхvv байсан. Хvмvvст хvргэх гэж илvv анхаарал тавьжээ гэж би бодсон. -Манай бvсгvйчvvд суурь хувцсыг тарган хvмvvс л єєгєє дарах, харвингаа далдлахын тулд ємсдєг гэж бодоод байдаг. Бvх биеийн даруулга гэсэн нэртэй болохоор нь ч тэр байх. Уг нь тийм биш юм. Би бол тvvнийг суурь хувцас гэж хэлнэ. Ийм хувцас ємссєн бvсгvй цэгцтэй, гуалиг харагдана. Суурь хувцас нурууг гэдгэр, бэлхvvсийг нарийн, мєрийг тэгш харагдуулах шидтэй. Єєрийгєє гоё сайхан байгааг мэдэрсэн бvсгvй сэтгэл єєдрєг алхана биз дээ. Би єєрєє ємсдєг юм. Yvнийгээ тайлчихаар дєрвєлжин хvvхэн л болчихно шvv дээ. (инээв) Тиймээс тайлах тун дургvй. -Суурь хувцсыг vйлчлvvлэгчид чинь хэр сонгодог вэ? Жаахан махлаг бvсгvйчvvд худалдаж авах нь элбэг биз? -Охид голдуу авна. Гоёлын даашинзныхаа дотуур ємсєх гэсэн юм гэдэг. Суурь хувцас ємссєн хvн ядаж л нэмж таргалахгvй шvv. -«Диана» гэсэн хаягтай дэлгvvр, лангуу олон байх юм. Олонх нь дотуур хувцас зардаг. Бvгд танай салбар уу? -Yгvй ээ. Манайх чинь том компани биш шvv дээ. III хорооллын «Нарлаг» их дэлгvvр, Сvхбаатарын талбайн дэргэдэх Тєв зєвлєлийн холбооны байрны I давхарт байрладаг. «Диана» фирмийн дотуур хувцас худалдаалдаг юм. -«Диана» Английн фирм vv? -Англи, Францын хамтарсан фирм. Хонконгод байрладаг юм. Олон улсын чанарын тэмдэгтэй бvтээгдэхvvн гаргадгаараа дэлхийд зартай фирм. 60 гаруй оронд бvтээгдэхvvнээ экспортлодог, 20-н оронд салбар vйлдвэртэй. «Бvсгvй хvний гоо сайхныг нэмэн, амьдарлыг нь аз жаргалтай болгоё» гэсэн утга бvхий уриатай юм билээ. Єнгєрсєн жил «Диана» фирмтэй танилцсан юм. Тэнд очиход 30 гаруй дамжлага дээр 2000 инженер технологич, 3000 ажилтан ажиллаж байв. Фирмийнхэн «Дотуур хувцсаар мэргэшсэн 2000 гаруй дизайнертай хамтарч ажилладаг. Манай фирм Азийнхны дотуур хувцасны загварыг тодорхойлогч тєв нь болж чадсан» гэж бардам хэлж байсан. -Энэ фирм хэчнээн тєрлийн дотуур хувцас vйлдвэрлэдэг вэ? -Хєхний даруулга гэхэд л 40 гаруй тєрлийн загвараар vйлдвэрлэдэг юм билээ. Манай дэлгvvр 30-аад загварыг нь борлуулдаг. «Диана» фирм «Диана», «Жалуси», «Роуалстаил» зэрэг дєрвєн тєрлийн бvтээгдэхvvн vйлдвэрлэдэг. «Жалуси» нь монголчуудын худалдан авах чадварт илvv тохирдог. «Диана» загварынх нь vнэтэй. Хамгийн хямд хєхний даруулга нь гэхэд л манай ханшаар 50-60 мянган тєгрєгийн vнэтэй байх жишээтэй. Бид ийм бvтээгдэхvvнийг цєєн тоогоор л авдаг юм. -За баярлалаа. 150 МЯНГЫН YНЭТЭЙ УНТЛАГЫН ХУВЦАС ЗАХИАЛЖ БОЛНО Улсын их дэлгvvр, «Ачлал», «Нарлаг» их дэлгvvр болон «Lingeriе shop», «Марс» тєв ер нь худалдааны газар болгонд дотуур хувцасных гэж «ємчлєгдсєн» лангуу байх аж. Бараа бvтээгдэхvvний чанар, тухайн дэлгvvрийн нэр хvнд зэргээсээ хамаарч барааных нь vнэ єєр єєр. Хєхний даруулга л гэхэд эдгээр дэлгvvрт 1000-20000 тєгрєгийн ханштай байв. Хэмжээ, хийц, vзэмж нь ч мэдээж нєлєєлдєг биз. «Нарлаг» их дэлгvvрийн II давхарт байх дотуур хувцас худалдаалдаг тасагт дотоож 1000-8000, суурь хувцас 40000, унтлагын хувцас 20-150 мянган тєгрєгийн ханштай байв. 150 мянга хэмээх «том» vнэтэй унтлагын хувцсыг сонирхлоо. Торгомсог зєєлєн эдээр урласан чамин хийцтэй тэр хувцас «Диана»-гийнх гэнэ. Худалдагч бvсгvй «Ийм хувцсыг хаа нэг хvн авдаг юм. Бид каталог vзvvлж, сонирхсон барааг нь авчирч єгдєг» гэлээ. Энэ тасагт худалдаалах дотоож, хєхний даруулга гэхэд л янз бvр. Хєх єргєгчтэй, єргєгчгvй, массажтай болон том, жижиг хєхтэй эмэгтэйчvvдэд гээд бvгд єєрийн «эзэнтэй». Тvvнээс гадна хєхний бэрсvvг арилгах эмчилгээ бvхий хєхєвч ч байх юм. Хєлрєлтєєс хамгаалах, хєхний хорт хавдраас урьдчилан сэргийлнэ гэсэн сурталчилгаа бvхий хєхний даруулга байгаа нь шинэ загварынх гэнэ. Ийм «шидтэй» бараа нь 10-25 мянган тєгрєгийн vнэтэй байлаа. Харин барааны зах буюу «Наран туул» захад худалдах дотуур хувцас харьцангуй хямд юм. Ийм фирмийнх, загварынх гэж хэлэх боломжгvй том «гахайд» vрчийтэл нь чихсэн эмэгтэй, эрэгтэй дотоож нэг бvрийн vнэ нь 300-500, хєхний даруулга нь 500-1000 тєгрєгийн vнэтэй аж. Ямар дотуур хувцас ємсєх нь бvсгvй таны хэтэвчний зузаан, жинхэнэ «амьд» барааг сонгох чадвар л мэдэж. /MN Today/   2003-09-29   http://mglclub.com/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-02 - ТОРГО «УЙЛУУЛСАН» YДЭШ
Ангилал: Монгол

Монголчууд ер нь ганган хvмvvс юм. Тэд тун эртнээс торго хэмээх нандин гоёлтой нєхєрлєсєн улс. Энэ нь магадгvй дэлхийд алдартай Торгоны их зам манайхаар дайрч єнгєрдєг байсантай холбоотой биз. Хvvхдээсээ эхлээд хєгшдєє хvртэл торгоор гоёдог монголчуудын хувьд тvvгээр зєвхєн дээл зэрэг vндэсний хувцас урлаж болно гэсэн хэвшмэл ойлголт vеэ єнгєрєєсєн бололтой. Долдугаар сарын 11-ний vдэш «UB palace»-ийн их танхимд болсон «Торго» fashion show vvнийг баталж єглєє. «Торго» салоны урласан загваруудыг Монголын топ моделиуд ємсч сонирхуулсан энэ шоуг «Жи энтертаймэнт» продакшныхан зохион байгуулсан. Загвар ємсєгчдєєс гадна шоунд оролцсон дуучид, хамтлагийнхныг ч vндэсний, тэр дундаа торгон хувцсаар гоёсон энэ наадам єнгєрсєн дєрєвдvгээр сараас хэрэгжиж эхэлсэн «Торго» тєслийн хаалт болж байгаа юм билээ. Болормаа, Цолмон, Байгальмаа, Туяацэцэг, Тvмэнхvслэн, Одгэрэл нарын топ моделиудаас гадна «Монгол модель» агентлагийн загвар ємсєгчид єнгє єнгийн торгоор урласан 60 орчим загвар vзvvлсний 15 нь Монголын ястнуудын иж бvрэн гоёл байлаа. Халх, баяд, єєлд, барга, буриад олон ястны бvсгvйчvvд юугаар гоёж, яаж хувцасладаг байсныг тэд иж бvрнээр нь харуулахыг зорьсон гэж «Торго» салоныхон ярьж байлаа. Толгойн мєнгєн хэрэглэл, шvр сувдан ээмэг зvvлт гээд бvгдийг нь ёс журмынх нь дагуу хийх гэж тэд их мэрийсэн гэнэ. Орчин vеийн хувцсанд vндэсний хувцасны хэв маягаас оруулан урласан нь хvмvvсийн анхаарлыг их татаж байсан.Торгон даашинз, хослол, тэр ч байтугай эрэгтэй хvний костюмыг ч торгоор урлаж болох аж. Энд vзvvлсэн загвар бvгд тус салоны загвар зохион бvтээгч Д.Мєнхбаясгалангийн бvтээл аж. Байгуулагдаад гурван жил болж байгаа «Торго» салоныхон давхардсан тоогоор 1600 орчим хvнд vйлчилсэн. Хvр хорхойн шvлсээр нэхсэн сайн чанарын торгоор урладаг болохоор vнэ нь жаахан єндєр гэсэн. Хєтлєгч Р.Мєнхсайханы ємссєн торгон хvрэм 80 мянга байхад топ моделиудын «амилуулсан» зарим загвар хоёроос гурван мянган ам.доллараар бvтсэн хэмээн тоглолтын ємнє болсон хэвлэлийн бага хурал дээр сонирхуулж байсан. Тvvнээс гадна торгоныхоо хээг єєрсдєє захиалан зєвхєн єєртєє зориулсан євєрмєц хээтэйг захиалж болох тухай ярьж байсан. Энэ шоуны гол зорилго нь торгоор урласан vндэсний хувцсыг гоёлд болон єдєр тутам ємсч болно гэдгийг л харуулах гэж зохион байгуулагчид нь тодорхойлж байсан нь энэ vдэш тун сайн биелэх шиг болсон. Зєвхєн гадаадынхан биш vндэсний хувцсандаа нvд дассан монголчууд ч торгоны ид шидийг биширч байлаа. Чухамдаа торго «уйлуулна» гэж энэ биш vv гэх vг чих дэлсч байсан юм. /MN Today/    2003-07-16         http://mglclub.com/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-02 - ПАРИСТ МОНГОЛ ХУВЦАСНЫ ШОУ ЗОХИОНО
Ангилал: Монгол

“Монгол модель” компанийн захирал, топ модель Д.Болормаатай уулзлаа -Энэ зуны гоёлыг тодорхойлно уу? -Ер нь хvмvvс зун цагт хєл гараа ил гаргасан хувцас сонгодог. Єнгєний хувьд цагаан, цайвар, саарал бас тод єнгє зонхилох байх. Миний хувьд энэ зун ягаан, улаан хувцас сонгоно. Хамгийн гол нь даашинз цамцтайгаа, гутал, цvнхээ тохируулах нь чухал. Охид, залуус энэ зун ємд, банзал дээрээ тод єнгийн цамц ємсч гангарах байх. -Монголын орчин vеийн дизайны тєвшин хэр байгаа вэ? -Yгvй яах вэ, дажгvй. Монголын загвар ємсєгчид хэдийнээ Азид мєрєє гаргаж эхэлсэн. Єєрийн vндэсний гэж харагдахуйц дизайнтай байгаа гэж хэлмээр байна. Манай “Монгол модель” компанийнхан “Торго” салонтай хамтран ирэх сард Францын Парис хотод vндэсний хувцасны шоу зохиох гэж байгаа. -Яг ямар шоу болох вэ. Хэдэн загвар ємсєгч оролцох юм бэ? -”Торго” салон Монголын 14 ястны хувцсыг сэргээн шинээр хийсэн юм билээ. Эдгээр хувцсыг vзvvлж, Монгол орноо сурталчилах юм. Шоунаас олсон орлогыг эмнэлгийн байгууллагад хандивлана. “Монгол модель” компанийн таван загвар ємсєгч явна. Бид энэ далимд Европ руу замаа нээж, Францын “Элит”, “Women” зэрэг агентлагтай холбоо тогтоох юм. -Та vндэснийхээ хувцсанд хэрхэн ханддаг вэ? -Ээж маань дээл их ємсдєг. Ер нь торго моодонд орж байгаа шvv дээ. Би ч гэсэн торгон хувцсанд их дуртай болоод байгаа. Манай залуус vндэснийхээ хувцсыг орчин vеийн загварт оруулж, ємсєх боллоо. Торго оёдол их голдог болохоор чамбай хийц шаарддаг. Торгоор хийсэн vндэсний хувцас эмэгтэй хvнийг эрхэмсэг, сайхан харагдуулдаг. /Century News/  2003-05-26 http://mglclub.com/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-01 - Arkadius
Ангилал: Бичлэг

Arkadius (Arkadiusz Weremczuk) Польш гаралтай Лондонд амьдардаг дизайнер. Тэрээр Польшийн Лублинд 1969 оны 7-р сарын 5нд багшын гэр бүлд төржээ. 1988-1992 онд тэрээр Польшийн Jagiellonian University-д сурч төгсөн бөгөөд улмаар загварын мэдлэгээ улам нэмэгдүүлэх зорилгоор Польш нутгаа орхин Тусканыг зорьжээ. Тэрээр хэлэхдээ би загварт үнэхээр татагдчихсан байсан гэвч тэр үед Польшд загвар, дизайн гэгч байгаагүй болхоор би яг л " хуурай газар байгаа загас шиг" байсан тиймээс ч өөрийн мөрөөдөлин ертөнцөө бий болгохын төлөө, өөрийнхөө мөрөөдөлд амьдархын төлөө явсан юм гэжээ. Тусканд тэрээр Англи явах мөнгө олох зорилгоор гал тогоонд ажиллаж байлаа. Дараа нь тэрээр Мюнхенрүү нүүж нэг хэсэг тэнд график дизайны газар ажиллажээ. 1994 онд хүссэн газар болох Лондонд ирж чадлаа. Түүний гол зорилго нь Central Saint Martins College of Art and Design-д сурах явдал байв. Гэвч тэрээр хангалттай хэмжээнд англи хэлийг эзэмших хэрэгтэй байлаа, тэгээд эхлээд англи хэлнийй сургуульд сурхаар шийджээ. Аркадиус Лондонд ирсэн маань миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан тохиолдол гэж байв. 1994 оны 9 сар тэрээр Central Saint Martins College of Art and Design-ны бэлтгэл курст хамрагдлаа, 1995 онд Жанет Лансе-Хүгесээр удирдуулсан баклаврын "Fashion Design with Marketing" ангид орж чадлаа. 2 дахь жилдээ тэрээр Изабелла Бловтой танилцан, ажлын байртай болж мөн түүний тусламжтайгаар Alexander McQueen-тэй танилцжээ. 1997 онд тэрээр өөрийн Arkadius London шошготой боллоо. Мөн боломжийн хэдэн үйлчилэлүүлэгчидтэй болоод амжисан байв. 1999 онд болсон түүний төгсөлтийн коллекцыг Daily Mail ивээн тэтгэж, мөн Шведийн Ebel цагны компани хамтарж ажиллах санал тавьжээ.Энэ хамтын ажиллагаа нь 2000 оны 9 сарын Лондонгийн загварын 7 хоногууд хүртэл үргэлжилсэн юм. Тэрээр 2000 онд British Fashion Council-аас New Generation Award шагнал, Elle Style Award шагналаар мөн 2001 онд NESTA-гаас шилдэг болж шагнагдаж байлаа. Тэрээр тун өвөрмөц сэтгэлгээтэй нэгэн бөгөөд коллекцуудынх нь сэдэлүүд нь маш гайхамшигтай байж чаддаг. Жишээ нь A/W 2004 /2005-д Америка , Иракийн дайн (Unıted States of Mınd) A/W 2005/2006-д Азарган тахиа(Le Cock) гэх мэт ер нь бүгд л гоё доо жаахан нүцгэн биеийг алдаршуулах дуртай. Загвар сонирходог, дизайны оюутан бол үзэх л ёстой коллекцууд. Өөрийнх нь хуудсанд бүх коллекц нь байгаа орж үзвэл илүү сонирхолтой байх байх дууны эфект, дүрс ашиглалт гээд л. http://www.arkadius.com/ Доор 3 коллекцыг нь хавсарлаа сайхан коллекцууд байгаа. S/S 2000 Luciana, O! [kml_flashembed movie="http://www.youtube.com/v/vCF6s3Rp9jc" width="425" height="350" wmode="transparent" /] A/W 2000/2001 The Queen of Sheba [kml_flashembed movie="http://www.youtube.com/v/PWfgO35mwoo" width="425" height="350" wmode="transparent" /] A /W 2003/2004 Urban Orchid [kml_flashembed movie="http://www.youtube.com/v/rqT4-kuX-4Q" width="425" height="350" wmode="transparent" /]

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-01 - Соёлмаа
Ангилал: Монгол

Монголын захын нэг хүнээс хэн гэдэг дизайнерийг таних вэ гэж асуувал хамгийн түрүүнд хариулах хариулт нь мэдээж дизайнер Н.Соёлмаа байх байх. Монголын хувцас загварын түүхэнд асар олон үнэт өөрчилөлтүүдийг хийж чадсан энэ эмэгтэйн загварууд дотроос хамгийн алдартай нь яах аргагүй түүний Хатад коллекц. Загвар бүр нь нэртэй өөр өөрийн гэсэн онцлогыг тусгаж чадсан бүтээл. Бараг дизайнер Н.Соёлмаагийн хатад коллекцоос хойш Монголын дизайнерууд үндэсний хувцасаар дагнаж эхэлсэн гэж хэлэхэд буруудахгүй л байх. 19 зураг Бусад зураг

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-01 - Театр Мода зураг
Ангилал: Монгол

"Театр Мода"-гийн хэдэн зураг байна/14/. Сонирхолтой л юм. Фликрээс олсон юм. Фотог Copyright: Luke Distelhorst Бусад зураг

Бичсэн: designer

[Шууд холбоос]

Миний тухай
Everything is fashion
Сүүлийн бичлэгүүд
. монголын дизайнер олон улст
. Үзэгчдийг гонсойлгосон "Хаврын гоёл" наадам
. “ХЭН СЭТГЭЖ БАЙНА, ТҮҮНД ЗОРИУЛАВ” гэдэг уриа их таалагдсан
. Хаврын гоёл - Дизайн сургалт 2010
. “Versace” группын ерөнхийлөгч Санто Версаче Монголын загварын ертөнцийг шимтэн үзлээ
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Хуудас: 17 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн