|
2007-04-07 - XIII зууны язгууртны дээл бvтнээрээ олдлоо
|
| Холбогдох сайт: |
Оруулсан єдєр: 2004/12/24 Уншсан тоо: 160 |
|
 |
| |
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Хэрлэн Баян-Улаан уулын Бухын хошуу хэмээх газраас эртний нэгэн булш олджээ. eнгeрсeн оны наймдугаар сард Монголын vндэсний тvvхийн музейн эрдэм шинжилгээний ажилтнууд болон археологчид тоногдсон булшны талаар мэдээлэл аваад очиж шинжлэхэд алтадсан бvс, чулуун шигтгээтэй бvсний арал, тeмeр эдлэл, дeрee хутга зэрэг ховор олдвор баснаас нарийн урласан нэгэн aye эрдэмтдийн анхаарлыг ихэд татсан байна. Уг булш XIII-XIV зууны vеийн язгууртны булш болох нь тодорхой. Хоргойгоор битvv ширсэн бэлхvvсээрээ нарийхан, хормой нь хуниастай дэрэвгэр, олон товчтой энэхvv дээл нь одоогийн монгол дээлтэй адилгvй перс номын зураг, хятадын Юань улсын vеийн монголчуудыг дvрсэлсэн зураг дээрх дээлтэй тeстэй гэнэ. Анх удаа бvтнээрээ олдсон маш ховор олдвор чиг одоогоор сэргээн засварлаж буй ажээ.
http://mglclub.com/ 24-12-2004Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-04-05 - Блогоос
Өөрийн зочилдог блогуудаараа орж явтал нэг блоггер маань сонирхогчоос мэргэжилийн болохоор шийдээд анхны алхамаа хийж. Энэ бичиглэлийг нь уншсан чинь нэг л сайхан сэтгэл хөдлөөд анх өөрөө сургуульд орж хүссэн мэргэжилээ эзэмших болсондоо баярлаж догдолж байсан тэр л 1999 он минь, огт өөр ертөнц болохыг бүрэн мэдрэсэн 2002 он илүү ихийг сурах мэдэх хэрэгтээгэй ойлгосон 2006 гээд л Fashıon-той холбоотой сайхан жилүүдээ дурсчихлаа. Анх хичээл ороод дуртай зүйлийг минь багш ярьж эхлэхэд л би зөв газраа байна гэж бодож билээ. Хүн болгон өөрөө өөрийнхөө мөрөөдөлд үнэнч байж зөв газраа байгаасай, мөнгө нийтийн жишэг бусадын таалалд нийцэх мэтээр мэргэжилээ бүү сонгоосой. Мэргэжил бол бидний жигүүр мөрөөдөлд минь хүргэх хүссэн газарт минь хүртэл нисэж чадах, өөрөө сэтгэлээсээ хүсэж сонгоогүй жигүүр өөрт нь яаг таарсан хэзээ ч байхгүй нэг бол том нэг бол жижиг, таараагүй жигүүр тэнцвэрээ олж хол нисэх нь ховор эсвэл жигүүртээ атлаа нисэж чаддаггүй тахиа, тэмээн хяруул шиг байна биз. Дэлхий нэтийн нэг блог дээр "ядуурал" гэж нэг бичлэг байсан юм хүн хүн өөрийнхөөрөө л хариулсан байналээ миний бодлоор бол хамгийн ядуу хүн мөрөөдөлгүй хүн байх тайлбар хэрэггүй биздээ. Хүссэнээ хий /нийгэмд хор учируулахгүй бол / мөрөөдөлдөө үнэнч бай ханатлаа мөрөөд хэзээ нэгэн цагт мөрөөдөл биелэж л таарна.
Enjoy!
Wednesday, April 04, 2007
It's Wet in the City...by a Fashion Student
Yes today was completely soaking in the New York City raining all day. You see I can say this because I am official a fashion student at Berkeley College of NYC right between 5th and Madison Ave. I started class actually class on April 3, I went to orientation on the 2nd. However even though I commute from NJ to NY I absolutely do mind because being in New York is aspiration for a place where I want to work and live one day. Okay let me talk about my fashion 101 class: Introduction into the Fashion Business, my Professor is really nice guy he worked for Gucci for a couple of years. The class is of course pretty fast paced but being a 101 course I learn about the history of fashion starting from the year 1770 to the Rose Bertin the world first designer to the Charles Worth the world first coutour designer. I am really excited about taking this course because for so long I have a strong interest in fashion now I can really get educated on the business. One of my first assignment that's due tomorrow was to write a one page about the Macy's Flower Show at Herald Square. I took some pictures:





Also what I love about my fashion class is that there are many people from diverse backgrounds so it great to see what they wear to class because that's biggest inspiration of style is to see what people wear on the street or in the classroom. Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-04-05 - Блогоос
November 27, 2006
UB Fashion Week 2006
Бичсэн: Jagie
Хоёр-гурван долоо хоног блогдоогүй болохоор хобби хөдлөөд байна л даа. Энд тогтмол бичих нь миний хувьд бүүр зуршил болжээ, хааяадаа энд тэнд явахдаа хүртэл үүний талаар Бодрол дээр ингэж тэгж бичнэ дээ, тэгээд биччихвэл тэр тэгж хариу бичих байх даа ухааны юм бодох боллоо. Блогдолт маань нэг ёсны дон болж байгаагийн шинж юм уу даа.
Саяхан Чингис зочид буудалд зохиогдсон “Улаанбаатарын Загварын Долоо Хоног - 2006″ загварын шоуны үеэр иймэрхүү зүйл бодсоор байгаад гутал хувцасыг нь ч олигтой харж чадсангүй. Загварууд нь ч яах вэ, чамин тансаг, гоё ганган, өвөрмөц гэхээсээ илүү түгээмэл талдаа, дизайнер нь Fashion TV-г хэт их үзсэнийг ерөнхийд нь илтгэхүйц зүйлүүд байлаа. Гэхдээ хорооллын дэлгүүр бүрт өрөөстэй байх улиг болсон хувцас өмсөж байснаас Урлах эрдмийн дизайнеруудын загвараас авч өмссөн нь хамаагүй дээр юм билээ. Ядаж л made to order юм хийлгэнэ. За тэр загвар нь ч яахав, миний ярих гэсэн зүйл биш. Яагаад ч юм би fashion week гэхээр нь Нью Йорк, Парисын загварын долоо хоногуудархуу юм төсөөлөөд л, УБ-ын “хэн нь хэн бэ” тэнд сууж байх юм бодсон юм. Гэтэл загварын шоуг нь үздэг хүн бараг байдаггүй юм байна. Танхимд нь бөөнөөрөө шуугилдах оюутнууд, том том аппарат үүрсэн зурагчдаас өөр хүн байсангүй. Байгаа хэд нь хувцасыг нь сонирхохоосоо илүүтэй хэдэн моделийг нь сонжиж суугаа харагдсан.
“Улаанбаатарын загварын долоо хоног”-ийн ерөнхий зохион байгуулагчаар нь Урлах Эрдмийн Дээд Сургууль ажилладаг юм билээ. Анхны удаа зохиож байгаа болохоор сурталчилга сайн явуулж, үзэгчдийг цуглуулах туршлага дутсан байх ухааны юм бодтол тус арга хэмжээ дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байна гэх юм. Тэгэхээр хангалттай хугацаа байсан л болж таарна. Загварын шоуг нь аль болох олон хүн үзээд, худалдаж авахыг нь аваад, шүүмжлэхийг нь шүүмжлээд байвал дизайнеруудад нь л хэрэгтэй баймаар юм. Тэгсэн гарууд хэдэн оюутнуудаасаа 3000 төгрөг авч шоу тавьсан болоод л өнгөрүүлчих болтой юм аа. Уул нь арга хэмжээгээ илүү өргөн хүрээнд сурталчлаад, хүмүүсийн анхаарлыг татаж чадвал хүмүүс ч гэсэн тэдний бүтээгдэхүүнээс авдаг болох биз. Тэгвэл импортын гутал хувцасны борлуулалтаас жоохон ч гэсэн тоншиж эхлэнэ дээ.
http://www.bodrol.com/blog -oocБичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-04-04 - GQ: Америкийн шилдэг залуу дизайнерууд
Зарим загвар зохион бүтээгчид шуугиан тарьж зарим нь урлагын бүтээл хийж байдаг харин тэгвэл зарим нь "хувцас" хийдэг байна. Азаар бидэнд олдсон сонголтондоо түшиглэн бид сүүлийн бүлэгт багтах дизайнеруудын бүтээлийг худалдаж авдаг. Тэд бол тайзан дээрээс гараараа даллах хоосон хүмүүс биш жинхэнэ амьдрал дээрх үйлдвэрлэлд ажиллах барагдашгүй авьяастай хүмүүс. Тэд та бидний өглөө босоод яаран өмсөх хувцаснаас авхуулаад үдэшлэгт өмсөх хувцасыг хүртэл танд хэрэгцээтэй бүгдыг хийдэг. Яагаад "залуу" гэсэн тодотголыг өгсөн бэ гэхээр тэдний зарим нь гараагаа эхлээд удаагүй зарим нь энэ талбарт цөөхөн хэдэн жил болж байгаа болхоор ийнхүү тодотгосон юм. Товчоор эдгээр авьяаслаг залуу дизайнеруудын хэн нь ч одоогоор Madison Avenue-д дэлгүүрээ нээгээгүй, эсвэл томоос том дэлгүүргүй, сүлжээ олон салбаргүй ч тэд бидний өмсдөг дэгжин цаг үеээсээ хоцроогүй хувцасыг хийдэг биднй хувьд ч хамгийн чухал нь энэ.
Тим Хамелтоны хувцаснаас
Тим Хамелтон
Яах аргагүй Америка стандартын классик бөгөөд дэгжин хувцас хийдэг. Би үе үеийн бэлэгдэл болсон эрэгтэй хувцасыг дахин сэргээж шнэчилэн хийхийг хүсдэг гэж хэлэх дуртай нэгэн. Худалдааны голидорлын хувьд нийтийн жишэгийг дагадаггүй ч, чанар болон таарамж гэдгийг сайн мэддэг. Тэрээр жинхэнэ дизайн нь дүр төрхөөс ч илүү гэдгийг ойлгодог
Helmut Lang хувцаснаас
Майкел ба Николь Коловос
Michael ба Nicole Colovos, Habitual жинсэн хувцасны шошгоны ар дахь 2 дизайнер. Одоо тэд хурц шийдэл бүхий загвартай завсарын өнгөтөй хувцас хийн дэлгэрүүлж байна. Минималист Helmut Langтай адилтгаж болохгүй. Тэдний хувцаснууд нь чамин нарийн деталь хэсгүүдтэй байдаг аж.
Adam+Eve хувцаснууд
Адам Липпес
33 настай Бупаллогийн уугуул энэ эр Oscar de la Renta-д хамгийн залуу захирлаар ажиллаж байсан юм. Мөн тэрээр залуусын авхаар дугаарлан зогсох basic T-shirts, боксер дотуур хувцас зэргийг саначилсан нэгэн. Дээд зэргийн нимгэн хөвөн даавуугаар хийсэн баялаг өнгөний сонголт бүхий хэтэвчинд чинь тохирсон үнэ бүхий хувцас тэднйх. Манай дотуур хувцас гайхамшигтай гэж Липпес хэлж байна. Шинэхэн байгуулагдсан гэхэд хэзээний олны танил болсон дэлгүүр сонголт арвин дэгжин хувцас, тэдний ирээдүй улам сайхан харагдаж байна.
Michael Bastian хувцаснаас
Майкел Бастиан
Майкел Бастиан өнгөрсөн жилээс өөрийнхөө нэрийн шошго бүхий хувцас хийж эхэлжээ. Урьд нь тэрээр Bergdorf Goodman-д эрэгтэй хувцас хариуцсан захирлаар ажиллаж байсан юм. Хуучнаа дурсахдаа тэрээр : Бид үргэлж олж чадахгүй зүйлсээ ярьдаг байсан, гайхалтай бариу цамц, гайхалтай V зах гээд л өнөөх классик Америка зүйлс бидний хүсдэг гэхдээ байдаггүй зүйл гэжээ. Түүний загварууд нь 1970 оны шинэ англи хувийн ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид шиг дэгжин хэзээ ч хуучирахгүй загвар, судалтай поло цамц, товцтой захтай сорочка, мөрний танаас гээд л...
Nice Collective хувцаснаас
Жое халлер - Ян Ханнула
Тэд 1996 оноос Nice Collective шошго бүхий хувцас хийж эхэлжээ. Тэдний гол зорилго нь нэртэй бранд болох өөрийн шөнийн клубтэй болох. Хувцасны хувьд бариу цэрэг загварын хүрэм, брэжэнт/canvas/өмд, ноолууран цамц, зурагтай пудволк гээд л одод хүртэл дурлах болсон хувцаснуудыг /зураг дээр Chris Martin, Trent Reznor, U2-гийн гишүүд ба Gavin Rossdale/Сан Франциско дахь урландаа бүтээцгээж байна. Тэд хэлэхдээ бид 2 анх 95 онд дискон дээр танилцсан тэгээд олон нийтлэг сонирхолтойго мэдэж авсан ба гайхамшигтай дууг анх сонсоод төрсөн сэтгэгдэл шиг бүтээлүүд хийхийг хичээж байна гэжээ.
Band of Outsiders хувцаснаас
Скот Стернберг
Ohio-д төрсөн тэрээр ажилынхаа гарааг Los Angeles-т CAA-гийн агентаар эхэлжээ. Гэвч энэ амьдарлын хэв маяг түүнд огт тохирохгүй байлаа. Тэрээр би багын байж чадаагүй зөвхөн хэсэг нь л байсан тэгээд ч энэ миний сонирхох зүйл биш гэдгийг мэдсэн гэж байв. Багадсан мэт товчтой захтай сорочка хөвөн даавуун зангиа, хүрэм бүгд гараар оёсон, Яг л бидний аавууд өмсөж байсан шиг өнгөрсөнг өнөө үед өмсөх гэж би үүнийг хэлнэ хэмээн загваруудынхаа тухай тэрээр хэллээ.
Barker Black-ийн хувцаснаас
Крик ба Дэррик Миллер
2003 он Minnesota-гийн ах дүү Крик ба Дэррик Миллер , Английн гуталын бренд Barker дээр үндэслэн өөрсдийн Barker Black-аа нээжээ. Бид уламжлалт хувцаслалтанд сонирхолтой гэж 34 настай Ralph Lauren-ний хуучин дизайнер тэрээр өгүүлж байна. 125 жилийн туршлага бүхий Английн үйлдвэр ах дүү нарын арга яс бүхий логотой гуталыг үйлдвэрлэж эхэлсэн байна.
Nom de Guerre-гийн хувцаснаас
Nom de Guerre
Энэ баг 4н үндсэн гишүүнтэй. Marc Jacob-ийн хуучин дизайнер Иса Саалаби/сууж байгаа/, W сэтгүүлийн хуучин эдитор Холу Харнсонгкрам, /баруун голд/; Вил Витний DJ, /дээр/; графитти зураач Девон Түрнбул /баруун цаана/ Эдгээр залуус залуусын амралтаараа болон үдэш өмсөх дуртай стилийн хувцасыг хийдэг байна.
GQ сэтгүүлээс Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-04-04 - "Гоёл-2005" наадам болж єнгєрлєє
|
Ирж байгаа жилийн хувцас загварын єнгийг илтгэж, загварын ертєнцийнхний хийсэн бvтээснээ тайлагнах єрсєлдєєний гол талбар болсон «Гоёл-2005» наадам єнгєрсєн амралтын єдрvvдэд «Улаанбаатар палас»-ын концертын их танхимд болж, 30 гаруй дизайнер, 100-гаад загвар ємсєгч оролцож, шинэ загварын 500 орчим хувцас олны нvдийг хужирлалаа.
Наадмаас шинэ залуу дизайнер, загвар ємсєгчид олноор оролцсон нь загварын ертєнцєд шинэ vе гарч ирснийг илтгэж байна. Мєн Орос, Хятадаас хvндэт зочид ирсэн байсан бєгєєд зарим нь шvvгчдийн бvрэлдэхvvнд багтжээ. Ирэх жилийн гоёлын даашинз торон сиймгэр атлаа гял цал гоёл ихтэй, дэрэвгэр хормойтой чамин хийцтэй байх бол vндэсний хувцсанд эсгийг янз бvрийн хээ угалзаар ширж чимэглэсэн хvрэм, дээлнvvд голлох бололтой байна. Харин єдєр тутмын хувцаснуудад торон болон атласан материалан оруулгатай загвар зонхилох шинжтэй.
17 дахь жилдээ болсон тус наадмын хамгийн том шагнал буюу «Гран-при» цомыг «Цаст Монгол» компанийн дизайнер Цогтгэрэл хvртэж, шилдэг зохион бvтээх товчоогоор «Говь» компани шалгарсан юм.
«Гоёл-2005» тусгай байруудад дараах дизайнерууд шалгарлаа.
- Уран сэтгэмжийн хувцасны тєрєлд бие даан оролцсон дизайнер Д.Овдогмид
- Гоёлын хувцасны тєрєлд бие даан оролцсон дизайнер Л.Цолмонгэрэл /энэ бvсгvйн «Only one» загвар vзэгчдээс єндєр vнэлэлт авсан/
- Єдєр тутмын хувцасны тєрєлд «Очир» компанийн дизайнер Одончимэг
- Vндэсний хувцасны тєрєлд «Монголжингоо» зохион бvтээх товчооны дизайнер Ганчимэг /тvvний зохион бvтээсэн эсгийн хvрэмнvvд хурц тод хээ угалзаар чимэглэгдсэн тун дэгжин болсон байв/
Шилдэг дизайнерууд
- Уран сэтгэмжийн тєрєлд ШУТИС-ийн Vйлдвэрлэлийн технологийн дээд сургуулийн Ишдорж
- Гоёлын хувцасны тєрєлд «Дархан нэхий» компанийн дизайнер Баяртням
- Єдєр тутмын хувцасны тєрєлд «Шилмэл загвар» компанийн дизайнер Батжаргал
- Vндэсний хувцасны тєрєлд «Дизайнер» клубын загвар зохион бvтээгч Х.Мижиддорж, Н.Зоригт нар тодорлоо.
Тvvнчлэн топ моделиор Баярзул, шилдэг загвар ємсєгчєєр Мєнхнаран, єсєх ирээдvйтэй загвар ємсєгчєєр Анхцэцэг, шилдэг фото моделиор Энхзул, шилдэг фото зурагчнаар «Зев» фото агентлагийн зурагчин Гелад нар шалгарсан юм.
www.mda.mn сайтаас «Гоёл-2005» наадамд авьяас чадлаа сорьсон зарим дизайнер, загвар ємсєгчдийн тухай мэдээллийг авч болно.
Monday, December 13 2004 /Newtimes.mn/
http://mglclub.com/ Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-04-03 - Монгол залуугийн бүтээсэн загварын машин Францын ирээдүйг тодорхойлно
Францад автомашины "Рено", "Пежо", "Ситроен" гэсэн гурван том үйлдвэр бий. Тэдгээрээс "Рено" ньнөгөө хоёрынхоо нийт бүтээгдэхүүнтэй тэнцэх хэмжээний олон машин үйлдвэрлэдэг аварга үйлдвэр. Зуу гаруй жилийн түүхтэй энэ үйлдвэр эдүгээ дэлхийд айргийн тавдд ордог бөгөөд загвар зохион бүтээх төвдөө онцгой анхаарч, билиг авьяастай гадаад, дотоодын мэргэжилтнийг урьж ажиллуулдаг аж. Тэр зуу гаруй зохион бүтээгчийн дотор АНУ, Герман, Япон,Солонгос, Голланд, Австрали зэрэг орны мэргэжилтэн бий. Тэдний дунд ганцхан монгол залуу байдаг нь Тунгаагийн Эрдэнэчулуун.
Т.Эрдэнэчулуун нийслэлийн 23, нэгдүгээр дунд сургуулийг төгсөөд, Политехникийн дээд сургуулийн бэлтгэл ангид нэг жил, дараа нь Прага хотод чех хэлний бэлтгэл нэг жил хийгээд 1992-1998 онд Карлын их сургуулийн философийн тэнхмийн урлаг судлалын ангид суралцан урлаг судлаач мэргэжлээр төгсчээ. Дунд сургуульд байхаасаа л машин техникийн сэтгүүл цуглуулж эхэлсэн бөгөөд "Наяад оны үед манай нийслэлд гадаадын хорь орчим загварын машин байсан. Түүний дотор Францын нэг хуучин Пежо байсан"-ыг одоо ч ярьдаг. Тэр анх Германы "Фольксваген", Чехийн "Шкода" зэрэг машины үйлдвэр хамтран зарласан машины загварын уралдаанд оролцжээ. 700 орчим хүн уг уралдаанд хүчээ сорьсноос Африкийн халуун оронд байдаг нэгэн зүйл могойн нэрээр нэрлэсэн "Мамба" нэмээх загвар шагналт байрт орсон нь Т.Эрдэнэчулууных байв. Дэгдэх гэж байгаа дэлэнч шиг хэлбэртэй, хөх өнгийн тэр "Мамба" машин хэдийгээр цаасан дээр үлдсэн ч загвар зохион бүтээгчийн хувьд ирээдүйн зүг эргэлтгүй жолоо залах их замын гараа нь болж өгчээ.
Түүнээс хойш хоёр жилийн дараа Чехословакийн машины үйлдвэр мөн л дизайны уралдаан зарлаж. Тэр уралдаанд Т.Эрдэнэчулуун өнгөц харахад өвөрмөц юмгүй мэт санагдах зөөврийн жижиг тэрэгний загвараар оролцжээ. Түүний гол нууц нь эргэдэг хаалганд байсан гэнэ. Их хотын гудамжаар том, бага оврын ачаа зөөх зориулалт бүхий машин тэрэгний хаалга гадагшаа онгойдог учир замд яваа бусад машинд саад болдог. Тэгвэл тэр энэхүү загвараараа ийм машины хаалгыг дотроо эргэдгээр солих цоо шинэ санаа дэвшүүлсэн нь замын хөдөлгөөнд огт саад болохгүй, чөлөөтэй зорчих боломжтой болохыг харуулжээ. Харин сургууль төгсөх жил нь Францын "Рено" үйлдвэр сууриа тавьсны 100 жилийн ойг тэмдэглэх жил боллоо. Энэ үеэр шинэ машины загвар зохион бүтээх олон улсын уралдааныг "Рено" ивээн тэтгэж, Европ даяар зохион байгуулсан байна. Монгол улсын иргэн, Карлын их сургуулийн төгсөх ангийн оюутан Т.Эрдэнэчулуун "Сандал" загвараараа энэ удаа дөрөвдүгээр байр эзлэв. Тэр зуны халуун өдрүүдэд эмэгтэйчүүдийн хөнгөн, салхи татсан шаанайхаас санаа аван "Сандал" гэсэн содон нэртэй машины загвар бүтээжээ.
Улмаар сургуулиа төгсмөгц Английн автомашины загвар зохион бүтээх хамгийн алдартай сургуульд орж суралцахаар шийдэж. Харин "Coventry university" сургуулийн дизайны анги жилдээ 20 гаруй мянган ам.долларын төлбөртэй болохоор хоёрдугаар курсээсээ сургалтын зардлаа төлөх бэрхшээлтэй тулгарч, хуучин танил "Рено" үйлдвэрийн удирдлагад хандан захидал бичиж туслахыг хүсчээ. Ийн тус үйлдвэрт хандах болсны учир нь, түрүү жил нь "Рено"-гоос зарласан олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлж, шалгарсан таван хүний төслөөр Парис хотод үзэсгэлэн гаргахад Т.Эрдэнэчулуун урилгаар оролцон тус үйлдвэрийн дарга, ерөнхийлөгч ньүйлдвэртээ ажиллахыг урьсан явдал байжээ. Гэвч тэр суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд "тэгвэл бирдэнтэй харилцаатай байгаарай" гэсэн юмсанж. Түүний захидлын хариу ч удалгүй ирж, "Ноён Эрдэнэчулуун таныг манай үйлдвэрт загвар зохионб үтээгчээр ирж ажиллахыг урьж байна" гэсэн баяртай мэдээ байжээ.
Гурван жилийн өмнө "Рено" үйлдвэр мэргэжилтнүүдийнхээ дунд "Ирээдүйн машин" сэдэвт загвар зохион бүтээх уралдаан зарлаж, гурван сарын дараа Францын ирээдүйн машины дөрвөн загвар бэлэн болов. Тэдгээрээс нэгийг шилж сонгохоор үйлдвэрийн удирдлага хуралдахад, Т.Эрдэнэчулууны зураг төсөл шалгарч, "Рено" үйлдвэрийн ирээдүйн шинэ үеийг тодорхойлохоор сонгогдсон байна. Ингээд түүний загвараар ганцхан ширхэг машин үйлдвэрлэн Женев хотноо болсон олон улсын үзэсгэлэнд тавьжээ.
Энэ үзэсгэлэн нь өнгөрсөн гуравдугаар сард болсон бөгөөд Ази, Европ, Америкийн олон үйлдвэрийн ганган, хурдан, өвөрмөц хийц бүхий хараа булаам олон арван машины загвар тавьсан байв. Энд Т.Эрдэнэчулууны "Салхи" буюу "Wind" нэртэй, номин цэнхэр өнгөтэй, хоёр хүний суудалтай, харваас салхи татуулан хурдлам авсаархан, дэлхийд цорын ганц ширхэг үйлдвэрлэсэн машинаа өөрөө унаж, салхи татуулан хурдалж яваагаа үзүүлжээ. Англи, Герман, Солонгос, Япон, Бельги, Голландын сэтгүүлчид машиныг нь жолоодож хурдлан шалгасан аж. Ингэж "Салхи" Францын төв телевиз, сэтгүүл, сониныг нэг хэсэг шуугиулаад авал. "Францын ирээдүйн машины шинэ салхийг "Wind" хагаллаа", "Женевийнг автосалоны нэгэн гайхамшиг нь "Wind" байлаа", "Wind" хэмээх шинэ од" гэж бичиж байв. Мөн нэгэн сэтгүүлд "Салхи" үнэхээр сэтгэл татаж, хараа булааж байна. Хаалгыг нь нээгээд чанх дээрээс нь харвал агаарт дүүлж яваа жигүүртэн лугаа адил. Хурдхан үйлдвэрлэж олны хүртээл болгоосой" гэж бичсэнийг үзвэл хүмүүсийг хорхойг үнэхээр хөдөлгөсөн байгаа биз.
Ийн Монголын билиг авьяаст залуучууд улсынхаа нэрийг хорвоогийн цээжинд өргөж яваагийн нэгэн жишээ энэ. Францын тэргүүлэх машины үйлдвэрийн загвар зохион бүтээгч ийм хүү төрүүлсэн нь аав, ээжийн бахархал, ийм мэдлэг, мэргэжилтэй шинэ үеийг бий болгосон нь Монгол улсын бахархал билээ.
2004.10.11, Зууны мэдээ
 Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-04-02 - Dior-ийн сэлгээ
-----------Hedi Silmane----------------------Kris Van Assche-------
March 29th, 2007 @ 1:38 PM- Paris
Дэлхийн хамгийн нөлөө ихтэй чадварлаг эрэгтэй хувцасны дизайнер ажлаасаа гарлаа.
Бараг жил шахуу үргэлжилсэн Хэди Слиман ба Диорын менежмэнтийн багыхан ойлголцохгүй байгаа яриа эцэслэж энэ пүрэв гаригт Диорын загварын ордоныхон албан ёсоор Хедигийн оронд Крис Ван Асшетай хамтарж ажиллахаар болсоноо зарлалаа. Christian Dior Couture Крис Ван Асшийг Диорын Dior Homme for the Ready-to-Wear and Accessories collections буюу Диорын эрэгтэй бэлэн хувцас ба гоёл чимэглэл хариуцсан даргаар томилжээ. Харин тэд Слимантай юу болсон талар юу ч хэлээгүй байна.
Энэ лбан тушаал нь Крис Ван Асшийн хувьд огцом дэвшилт юм. Тэрээр урьд нь Слиманы туслахаар Yves Saint Laurent болон Dior Homme-д ажиллаж байжээ.
Крис Ван Асше Континентийн хамгийн шилдэг хувцас дизайны сургууль болох Antwerp Royal Academy of Fine Arts-ийг төгсжээ. 2005 онд тэрээр Диорын ажиллаа орхин өөрийн шошго брэндийг бий болгон ашиллаж байсан ба худалдан авагчид шүүмжилэгчидийн анхаарлыг татаж тэднээс сайн гэсэн дүгнэлт авч байсан юм.
Ажилаа хүлээн аваад Крис Ван Асше: "Christian Dior бол couture-ийн жинхэнэ дүр төрх. Би энэ баялаг өв уламжилалтай өвөрмөц бөгөөд гайхалтай чадварлаг арын албатай хамтарж ажиллах болсондоо маш их талархаж байна. Энэ бүхэн миний бүтээлийг уам сайн хүчирхэг болгох болно гэжээ.
Үүн дээр нэмж Сидней Толедано /Ерөнхийлөгч, CEO - Christian Dior Couture-ийн/ Манай чадварлаг багатай Крис Ван Асше хамтран ажиллахаар болсоныг зарлаж байгаадаа туйлын таатай байна гэжээ.
Крис Ван Асшег Диор түүний өсөн дээшилж байгаа нэр хүнд болон энэ 1 сард Pitti-д болсон дэлхийн хамгийн чухал эрэгтэй хувцасны үзэсгэлэн худалдаа Florentine fair дээрх бүтээлээс нь болж сонгосон байх гэж үзэж байна.
Тэгвэл Слиман ямарч ярилцлага өгөөгүй байгаа ба Диорын энэ шийдвэр нь тэдний хоорондох удаан үргэлжилсэн үл ойлголцол эцэс болж Слиманы өөрийн брэндээ нээх эмэгтэй хувцаслуу орох хүслийх нь эхлэл болох юм.
Энэ бүхэний ард Диорын нөлөө бүхий хувь эзэмшигч Бэрнард Арнаулт байж болох юм. Слиман Диор 2ын үл ойлголцол, зөрчилдөөн нь 9н сарын өмнө 2006-оны 7-р сард Парист болсон эрэгтэй хувцасны шовун дээр Слиман Арнаулт болон Толедано нартай хамт зураг авхуулхаас татгалзаснаас эхэлсэн юм.
Слиман Диорыг энэ зууны шилдэг эрэгтэй хувцасны дизайнер нэртэйгээр орхиж байна. Тэрээр одоо үеийн цор ганц хамгийн шилдэг эрэгтэй хувцасны дизайнер юм. Түүний бүтээлийг одод булаалдан өмсдөг ба Spring/Summer 2007 коллекц нь дээр нь Mick Jagger, Elton John, Baz Luhrmann болон Karl Lagerfeld нар байсан нь тиймч гайхмаар зүйл биш юм.
Одоо бид зөвхөн юу болохыг харах л үлдлээ Слиманы эрэгтэй хувцасны гайхалтай чадвар нь түүний эмэгтэй хувцасанд хэрхэн харгадахыг цаг хугцаа л харуулах болно.
Fashion Wire Daily-гээс хэсэгчилэн орчуулав.
Dior Homme S/S 2007
[kml_flashembed movie="http://www.youtube.com/v/56Q2cn1VBOw" width="425" height="350" wmode="transparent" /]
Kris Van Assche 07/08 Paris
[kml_flashembed movie="http://www.youtube.com/v/ze_p8MIDhiA" width="425" height="350" wmode="transparent" /]
Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-04-02 - “Донж” төвийн тэргүүн Төгөлдөр “Донж” нэртэй сэтгүүл гаргажээ
|
| Холбогдох сайт: |
Оруулсан єдєр: 2004/12/12 Уншсан тоо: 212 |
|
 |
| |
Сэтгүүл нь ч гарсан даруйдаа л дууссан гэнэ.Хүн болгон өөрийнхөө гадаад үзэмжинд сэтгэл хангалуун байж чаддаггүй болохоор этгээд донжтой энэ ноёнтоны зөвлөгөө тун ч үнэ цэнэтэй байдаг.Тийм ч учраас “Донж” сэтгүүл гарсан дороо л дууссан бололтой. Сэтгүүлд “Өөрийгөө өөрчилмөөр байна уу” “Чимэг зүүлт , жижиг эдлэл “”Толинд харж сур” гээд таныг имижээ олоход туслах олон үнэт зөвлөгөө бий. Бусдад донжоо олох замы нь зааж өгдөг энэ ноёнтой өөрөө ч маш донжтой.Өмссөн зүүснээрээ хүмүүст жишээ болж чаддаг . Тиймээс сүүлийн үед зарим уран бүтээлчид Донжийн Төгөлдөрөөр стиль имижээ заалгах хоббитой болоод байгаа.Чих зөөлөн шавь нарынх нь рейтинг нь ч өндөр яваа юм.
http://mglclub.com 12-12-2004Бичсэн: designer |