Forever Fashion

2007-04-21 - Х.Мижиддорж: Дизайнер бол зvгээр загвар зохиож, хувцас хийдэг хvн биш
Ангилал: Монгол

Х.Мижиддорж: Дизайнер бол зvгээр загвар зохиож, хувцас хийдэг хvн биш by smoz on Tuesday, January 16 @ 14:36:08 MST

“Гоёл-2007” наадмын vндэсний хувцасны тєрєлд шилдэг дизайнераар шалгарсан “Дэгжин” салоны загвар зохион бvтээгч Х.Мижиддоржтой ярилцлаа. -”Гоёл-2007” наадамд vндэсний хувцасны хэдэн загвараар оролцов. Таны загварын онцлог юу вэ? -Манай салон vндэсний хувцасны тєрлєєр долоон загвар мєн гоёлын даашинз, савхин хувцасны загвараар оролцсон. Жил бvрийн “Гоёл” наадам дизайнеруудын ур чадвар, ирэх жилийн загварын хийц єнгийг тодорхойлдог учраас энэ жилийн “Гоёл” наадамд дэгжин маягийн загваруудаар оролцохыг бодсон. Yндэсний хувцасны хувьд тайзан дээр ємсч байгаа загварт монгол дарханы аргаар хийсэн алт, мєнгєн зvvлт чимэглэлийн зvйл хийж байж сvртэй харагдана. Яг одоо vндэсний хувцсанд монгол дарханы аргаар хийсэн зvvлт чимэглэл байхгvй байгаа. Тийм болохоор дарханы ийм зvvлтийг загвартаа хийж єгсєн. Миний зохиосон загварын хувцас бvр дээр ийм зvvлт чимэглэлийг хийснээрээ онцлогтой. Сvvлийн vед монгол vндэстнийг сурталчлахын тулд гоё шинэлэг загвар зохиохыг зорьж байна. Европ маягийн стильтэй, хурц тод єнгєтэй байгаа. Тэгээд уран сэтгэмжийн шилдэг дизайнер гэсэн шагнал хvртсэн. -Yндэсний хувцсыг дэгжин харагдуулахын тулд чимэг зvvлт хийсэн гэлээ. Таны загварт жинхэнэ алт, мєнгє орж чадсан уу? -Ихэвчлэн зэсээр, мєн мєнгєний уусмал оруулаад ширхэг бvрийг зэс, мєнгєєр хийсэн. -Єєр ямар чимэглэл байвал vндэсний хувцас дэгжин харагдах бол? -Хатгамал байна. Гар ажиллагаа ихтэй зvйл хосгvй vнэтэй гоё хувцас болж хvнд таалагддаг. Тийм болохоор манай салон гар ажиллагаа шаардсан зvйл хийхийг илvvд vздэг. -Хурц тод єнгийн загвараар оролцсон гэлээ. Энэ жил vндэсний хувцасны ямар єнгє, загвар зонхилох бол? -Єдєр тутмын хувцасны хувьд монголчууд хятад дээл их ємсдєг. Мєн сvvлийн vед торгыг зvгээр эмжээд л дээл хийдэг. Энэ нь Хятад дээл болж харагддаг. Тийм учраас vндэсний єв уламжлалаа дээдэлж vндэсний загвараа хадгалах нь чухал. Бидний гаргаж байгаа vндэсний єдєр тутмын загвар уламжлалаа сэргээсэн, хээ угалз оёсон байгаа. Монголчуудын хувьд хээ нь хvртэл утга агуулга, бэлгэдэлтэй байдаг шvv дээ. Хvн єнгє дагаж хувцаслах биш, тэр vе єнгє загварыг аваад єєрийн дvр тєрхєндєє тохируулж ємсвєл зvгээр. Yvнийг л тэр жилийн єнгє, загвар гэж ойлгодог. -Yндэсний хувцасны хээ, угалзыг гараараа хийдэг vv? -Сvvлийн vед машинаар оёдог болчихсон. Энэ нь гараар оёсноос хамаагvй цэвэрхэн гоё болно. Гэхдээ гараар оёвол vнэлэгдэшгvй хосгvй бvтээл болно. -Yндэсний хувцсыг торгоноос єєр ямар материалаар хийж болох вэ? -Єєр материалыг торготой хольж хийж болох юм. Хэрвээ холихгvй бол vндэсний гэдэг утгаа алдана. Гэхдээ заавал торгоор хийнэ, єєр материалаар хийж болохгvй гэсэн зvйл байхгvй. -Хvний стиль имиж, донж тєрхєнд тохируулж загварыг зохиодог байх. Та дизайнер хvний хувьд vйлчлvvлэгчийнхээ юуг нь онцолж харж загвар зохиодог вэ? -Хvнийг харангуутаа зан ааш сэтгэгдлийг нь таньдаг гэдэг. Хvнд зориулж гоё загвар зохиохын тулд их хєдєлмєр зарцуулна шvv дээ. Ингэж хийсэн зvйлийг ємсєєд алхаж байгаа хvн эвгvй гишгэхэд л тэр гоё хийсэн зvйл vгvй болдог. Тийм учраас загварыг хvнд тохируулж зохиохоос гадна ямар vед ємсєхийг нь, нvvрний будалт, алхаа гишгээнд нь тохируулбал илvv юм болов уу гэж дизайнер хvний хувьд боддог. Тvvнээс дизайнер бол загвар зохиож хувцас хийж хvнд єгдєг хvн биш. -Та Хятадын загварын наадмаас “Сайн зурж тєлєвлєсєн дизайнер” шагналыг авсан байна. Энэ тухайд? -Ер нь хэд хоног суугаад зурж загвар гаргах нь боломжгvй. Дизайнер хvн юу хийх гэж байгаагаа судлах ёстой. Орчин vед ямар загвар дутагдаад байгааг судлах хэрэгтэй. Yvний дараа загвараа зураад амилуулах нь л сайн зурж тєлєвлєх юм даа. -Та уран сэтгэмжээр загвар зохиохдоо юуг илvv анхаардаг бол? -Тєгс сайхан биш ч гэлээ чадах хэмжээгээрээ хувцас хийхийг зорьж байна. Хийсэн зvйлдээ бардахгvй дутуу байгааг нь олж харж тvvнээс илvv гоё хувцас хийхийг зорьдог. -Толгойн сvрлэг чимэглэлтэй загвар урьд нь байсан уу, эсвэл шинээр зохиосон таны загвар уу? -Чингисийн vеийн ч юм уу, эртний хатны хувцас ийм байсан гэсэн музейд тавигдсан загвар байдаггvй. Ерєнхийдєє vндэсний хувцас ийм байсан гэдгийг л дизайнерууд гаргаж ирдэг. Ном зохиол, судалгаанаас vзэж зохиодог байх. -Дэлхийн шилдэг vндэсний хувцсаар Монгол vндэсний хувцас шалгарсан. Шилдэг болоход юу чухал байсан бол? -Мисс Ундармаа vндэсний хувцас ємсч хоёр удаа дэлхийн тэмцээнд оролцсон. Манай загвар “Шилдэг vндэсний хувцас” гэсэн номинацид шалгарсан байна лээ. Гар ажиллагаа дарханы урлаг нэлээд орсон учраас шилдгээр шалгарсан болов уу. Эцэст нь хэлэхэд, дэгжин алхацгаая гэж монголчууддаа хэлмээр байна.

www.zuuniimedee.mn

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-21 - “АМЬДРАЛ ЧИНИЙ ТЄЛЄЄ”...
Ангилал: Монгол

“АМЬДРАЛ ЧИНИЙ ТЄЛЄЄ”... by smoz on Monday, February 26 @ 11:17:38 MST

Хvн гэдэг гурван цагийн хэлхээсэнд амьдрах жамтай. Тэр дундаа єнгєрсєн цагийн амьдрал тvvхээс сургамж авч ирээдvйдээ тэмvvлж амьдрах учиртай. 1937-1939 оны их хэлмэгдvvлэлт бол манай тvvхийн хар толбот он жилvvд билээ. Энэ гашуун vнэн тvvхийг Д.Энхболдбаатарын “Амьдрал чиний тєлєє” жvжиг бидэнд хvvрнэх гэж байна. Энэ жvжиг ирэх сарын 2-нд нээлтээ хийнэ. Жvжгийн ерєнхий зураач Д.ОТГОНЗАЯА, хувцасны зураач дизайнер Б.ЛХАМАА нартай ЖYЖИГТ ОРОЛЦСОНООРОО ЄВЄЄДЄЄ СЭТГЭЛИЙН ЗУЛ ЄРГЄЖ БАЙНА Єрєєнд ороход ерєнхий зураач хоёр зураачийн хамт жигд бус будагтай улаан єнгийн даавуун дээр хэлмэгдсэн хvмvvсийн нэрсийг улаан будгаар бичиж буй харагдав. Нэрсийг харвал Юнрэн.Ч 1879-1938, Юvлхэр. Д 1889-1938, Яринга.Х 1900-1938 гэж бичсэн нь нvдэнд тусав. -Хэчнээн хvмvvсийн нэр бичиж байна? -Зєндєє. Хэлмэгдсэн 26 мянган хvний нэрсээс vсгийн дарааллаар дээжлэн авч бичиж байна. Нэрсийг ажиглаж байхад голдуу 30-аад насны хvмvvс байх юм. 90 настай хvн ч хэлмэгдэж байжээ. Миний євєг эцэг бас хэлмэгдсэн байсан. Энэ жvжгээрээ би євєг эцгийнхээ дурсгалд сэтгэлийн зул єргєж байна. Зарим хvн євєє, эмээгийнхээ нэрийг бичvvлэх гэж авчирч єгч байна. Нэрс бичсэн даавууг театрын зааланд єлгєх юм. Энэ жигд бус будагтай даавуу хvний амийг илтгэж байгаа юм. -Энэ жvжгийн тайзыг ямар онцлогтой тавьж байна вэ? -Энэ жvжгийн тендерт бид “Монголжингоо” багаараа орж шалгарсан. Энэ багийн гишvvд нь vндсэндээ “Монголжингоо” сургуулийн багш нар. Найруулга, зураг, хувцас, жvжгийн хєгжим гээд бvхий л зvйлийг бид єєрсдєє гvйцэтгэж байна. Энэ жvжгийн гол санаа бол хvнийг хэрхэн хэлмэгдvvлж, цуст аллага явуулж байсныг vзvvлэх. Хэлмэгдvvлэлт зєвхєн нэг хvнд бус, айл гэрийн амьдрал, хайр сэтгэл, аз жаргалыг хvртэл хэлмэгдvvлж байгааг єгvvлэхийг зорьсон. Энэ бол Монголын эмгэнэл юм. Энэ санаандаа тохируулж єнгє будгийн сонголт хийсэн. Анх зохиолыг уншихад жvжгийн єнгє нvдэнд харагдсан. Тайз ерєнхийдєє хар саарал, гол онцлох дvрvvдийг єнгєт байдлаар тодотгож vзvvлж байгаа. Хэлмэгдvvлэлт зєвхєн тухайн цаг vед ч бус, энэ цаг vед байгааг давхар єгvvлж буй. Ер нь єргєн хэмжээнд хийгдсэн гэж дvгнэж байгаа. Тайзны хувьд богино хугацаанд олон vзэгдлийг vзvvлж чадах онцлогтой. Єєрєєр хэлбэл, нэг vзэгдэл vзvvлээд хєшиг хаагдаж vзэгчдийг уйдаахгvй гэсэн vг. Шинэлэг болгоныг жvжигт тусгахыг хичээсэн. Тайзны тойргоор эргэдэг хєдєлгєєн дээр давхар эргэдэг шийдлийг хийсэн. -Хэр их судалгаа хийв? -Цэргийн болон Улс тєрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан музейгээр явж нэлээд судалгаа хийлээ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос зохих зєвлєгєє авсан. Архивын бичиг баримтаас харахад 7000 гаруй эмэгтэй хvн буудуулсан юм билээ. Одоогийн залуус хэлмэгдvvлэлтийн талаар тєдийлєн мэдээлэл, ойлголт байдаггvй. Тэгэхээр энэ жvжгийн тvvхэн vнэ цэнийг vнэлж баршгvй. Б.ЛХАМАА: ЖYЖГИЙН ХУВЦАСНЫ ЄНГЄН ДЭЭР ИХ АЖИЛЛАСАН -Манай уншигчдад єєрийгєє танилцуул- на уу? -Би “Монголжингоо” дээд сургуульд хувцасны дизайнер багшаар ажилладаг. Энэ жvжигт хувцасны зураач, дизайнераар ажиллаж байна. Жvжиг 1937 оны их хэлмэгдvvлэлтийн тухай єгvvлдэг. Бид юуны ємнє тухайн нийгмийн шинж байдал, холбогдох музей зэрэг газруудаар явж сар гаруй судалгаа хийсэн. Yvний дvнд тvvхэн цаг vеийн хувцсыг жvжгийн vзэл санаатай уялдуулан гаргаж ирсэн. -Жvжгийн сургуулилтаас харж байхад лам нар саарал дээл ємссєн байх юм. Энэ ямар учиртай вэ? -Тухайн нийгмийн амьдрал бvрхэг саарал байсан учраас тvvнийг хувцсанд тусгаж жvжгийн бvхий л давхаргын хувцсыг хєх саарлаар шийдэж єгсєн. Урьд ємнєх жvжгvvдэд лам нарын хувцсыг бодитоор нь буюу шар, улаан гэсэн тод єнгєєр vзvvлдэг байсан. Их хэлмэгдvvлэлтийн он жилvvд лам нарын хувь заяанд хvндээр тусч байсныг харуулахын тулд тэдний хувцсыг хєх саарлаар хийсэн. Орхимж нь хvртэл саарал. Сонин шийдэл болсон юм. Ер нь єнгєн дээр их ажилласан. Yvгээрээ онцлог гэж болно. Єнгє гэдэг бvхний илэрхийлэл байдаг. Зарим нэг гол дvрийн хувцсыг тод єнгєєр хийсэн. Тухайлбал, Заяын гэгээний Лхаадан аграмбын дээл орхимж нь уламжлалт єнгєєрєє байгаа. Энэ нь дээд гэгээн хvн гэдгийг илэрхийлж байгаа юм. Мєн гол дvр болох Дvvрэнжин бvсгvйн хувцас бусдыгаа бодвол арай гэгээн саарал єнгєтэй. Тэгш-Идэртэй хайр сэтгэлээрээ амьдарч байхдаа тэнгэр шиг єнгєтэй дээлтэй байснаа амьдралын эрхээр Дарамбалсантай амьдрах vед дээлний єнгє солигдож хєх сааралд хувирч байгаа. Ер нь аграмбын хувцас хийхэд нэлээд судалгаа шаардагдсан. Тэр vеийн аграмбууд их уран хийцтэй малгай ємсдєг байж. Ердийн vед ємсдєг, хурлын vед ємсдєг малгай ялгаатай байсан байна. Энэ талаар бурханч лам Г.Пvрэвбатаас лавлаж, зураг хєргийг авсан. -Энэ жvжигт зориулж хэдэн хувцас оёод байна вэ? -Нийтдээ 17 цэрэг офицерын иж бvрэн дvрэмт хувцас, 12 лам, ард иргэд эмэгтэйчvvдийн хувцсыг оёсон. Том бvрэлдэхvvнтэй жvжиг гэж ойлгож болно. Нэг зvйл хэлэхэд, цэрэг офицерын хувцсыг хийхдээ бодит загварыг хуулбарлаагvй. Yзэл санаатай уялдуулж жаахан эвдэж шийдсэн зvйл бий. Цэрэг офицеруудын хувцсанд ногоон єнгийг тодотгож єгсєн байгаа. Ер нь энэ жvжигт нийгмийн давхаргыг тодотгож байгаа єнгє нь бусад анги давхаргад давтагдахгvй байгаа. Ард иргэдийн дээлийг хєхєлбєр єнгєєр эмжсэн. Энэ єнгє нь цэрэг офицерын хувцсанд давтагдахгvй байх жишээтэй. -Ємнє нь театрын хувцасны зураач дизай- нераар ажиллаж бай-сан уу? -2002 оноос хойш, хаврын “Гоёл” наадамд оролцож байна. 2003 онд “Гоёл”-д гоёлын хувцасны загварын Гран-при шагналыг хамтлагаараа хvртэж байсан. Ер нь би Хvннvгийн эд єлгийн зvйл, хувцсыг судалдаг. Энэ сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. Хамгийн сvvлд 2006 онд мэргэжлийн дизайнеруудын “Гоёл” наадамд бvтээлээрээ оролцоод ОХУ-ын “Имиж” тєвийн шагнал авсан. Театрын хувцасны зураачаар урьд нь ажиллаж байсангvй. Энэ ажил их хєдєлмєр шаардсан, бас их сонирхолтой юм байна. Бид хувцасны загвар зохион бvтээхдээ аль болох шинэ чєлєєт санааг гаргадаг. Гэтэл театрын хувцас зохион бvтээх нь жаахан єєр. Хувцсыг жvжгийн vзэл санаа, тvvхэн цаг уялдуулах гээд их нарийн ажиллагаа юм. Ер нь жvжиг олон талын хамтын хєдєлмєрєєр бvт- дэг нь харагдаж байна. Энэ жvжгийн зохиолыг уншиж байхад єнєєдрийн залуус эмээ, євєєгийнхєє хэлмэгдvvлэлтэд єртєж байсан тvvхэн цаг vеийг ойлгож мэдрэх хэрэгтэй юм байна гэдэг бодол тєрж байсан.

www.zuuniimedee.mn

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-20 - “Шилмэл загвар “ХХК-ийн захирал, хатагтай Ч.Оюунцэцэг
Ангилал: Монгол

“Шилмэл загвар “ХХК-ийн захирал, хатагтай Ч.Оюунцэцэг: Энэ ажлаа хийгээд үүгээрээ дуусна гэж бодож явсаар өдийг хүрсэн

Дэлхийн 38 орноос шалгаруулан Испани улсаас олгодог “17 th international award for excellence in products & services ” шагналыг Монгол Улсын “Шилмэл загвар” ХХК-ийн хамт олон хүртжээ Мэргэжилдээ зүрх сэтгэлээ өгсөн олон эмэгтэйгийн нэг нь Оюунцэцэг захирал юм. Тэр үеийн хэллэгээр ЗХУ-ын дээд сургуульд загвар зохион бүтээгчийн мэргэжил эзэмшсэн түүний амьдрал, хувь заяа өдгөө баруун дөрвөн замын дунд дүнхийх “Шилмэл загварын ордон”-той салшгүй холбоотой. Монголын хувцас загварын ертөнцөд ихийг хийж бүтээсэн түүний хөдөлмөр зүтгэл, сүүлийн үед ахиц дэвшилттэй яваа энэ салбарын үйл ажиллагаанд шууд нөлөөлсөн. Элдэв, амбиц нэр төр хөөцөлддөггүй “Шилмэл загвар” ХХК-ийн хамт олны ажлын ололт, амжилтыг дэлхий ажиглаж байсан байх юм. Нэг л өдөр энэ хамт олон дэлхийн 38 орны үйлдвэр, үйлчилгээний салбарын сайчуултай зэрэгцэн зөвхөн хувцас загварын чиглэлээр Монголын “Шилмэл загварын ордон” шалгарсан гэсэн баярт мэдээг дуулаад чихэндээ итгээгүй гэдэг. Бид хатагтай Оюунцэцэгтэй Испани улсаас шагналаа хүртэж ирээд тун удаагүй байхад нь уулзсандаа баяртай байна. -Танд болон “Шилмэл загвар” ХХК-ийн хамт олонд олон улсын нэр хүнд бүхий шагнал хүртсэнд баяр хүргэе. Энэ шагналын тухайд манайхан нэг их сайн мэдэхгүй байх? -Испани, Мадридаас захидал ирсэн. Тэр захидалд “ОУ-ын бизнесийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ” гэсэн шагналд танай байгууллага шалгарсан тул шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ирж оролцоно уу” гэсэн урилга байсан. Ингээд манайхаас төлөөлөн хоёр хүн оролцож шагналаа гардан аваад, хилийн чанадад тусгай амжуулах ажил байсан учраас хэсэг саатаад ирлээ. Энэ үйл ажиллагаанд 38 орны үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд оролцсон. Тус байгууллагууд номинациудаар олгосон шагналыг гарддаг. Загварын чиглэлээр гэхэд жилдээ зөвхөн нэг байгууллагад олгодог шагналыг “Шилмэл загварын ордон”-ы хамт олон хүртсэн. Нэр хүнд бүхий шагналын эзэн болсондоо манай хамт олон баяртай байгаа. -Энэ нь хэдэн жилийн түүхтэй арга хэмжээ вэ? -Энэ жилийнхтэй нийлээд 37 дахь удаагийн арга хэмжээ юм билээ. ОУ-ын байгууллагын хамтарсан шагнал. -Монгол улс зөвхон загварын чиглэлээр шагнал авахад бусад орны бизнесмэнүүдийн сонирхлын гадуур өнгөрнө гэж байхгүй байх? -Бөс даавуу үйлдвэрлэгч компанийнхан арга хэмжээнд оролцсон. Тэдэнтэй уулзаж, санал бодлоо солилцсон. 38 улсын лидерүүдэд өөрсдийнхөө үйл ажиллагааг танилцуулах бололцоо олдсон л доо. Латви, Литви улсын худалдааны төлөөлөгчид энэ чиглэлээр хамтран ажиллахыг их сонирхож байсан. Тэднээр дамжуулаад цаашид загварын байгууллагатай холбогдох боломж нээгдсэн. -”Шилмэл загвар” зөвхөн монголдоо биш, дэлхийд танигдсан брэнд боллоо? -Манай үйлчилгээ хүмүүст хүрсэн байна. Ер нь “Шилмэл загвар ” гэсэн брэнд аль эрт бий болчихсон гэж боддог. Монголын “Шилмэл загварын ордон”-ыг чухам ямар шалгуураар ийнхүү шагналд тодорхойлсон гэдгийг бид гайхаад байгаа. Монголоос манайхыг тодорхойлоогүй юм билээ. “Бид өөрсдөө танайхыг судалж шалгаруулсан. Манайх олон улсын түвшинд судалдаг” гэж хэлсэн. Судлаад үзэхээр энэ шагналыг дэлхийд нэртэй том компаниуд хүртэж явсан байдаг. Энэ удаад Азиас Филиппин, Монгол улс шагнал гардсан. Манайхны урласан Европ чиглэлийн загваруудыг тэд сонирхож байна лээ. Ер нь Монгол улс дэлхийд тодорхой хэмжээгээр загварын түвшинд танигдаж байгаа юм байна гэсэн бодол төрсөн. Монголын “Шилмэл загварын ордон”-оос гээд танилцуулахад хүмүүс халуун дотно алга ташилт бэлэглэж, харьцаж байгаа нь хүртэл арай л өөр санагдсан . Бид “Цорын ганц загвар” гэсэн үйлчилгээ үзүүлдэг -”Шилмэл загварын ордон” та хоёрыг хөндлөнгийн хүмүүс хүртэл салгаж ойлгохын аргагүй болсон гэдэгтэй та маргахгүй байх. Харин энэ байгууллагатай хувь заяагаа холбохдоо ийм олон жил ажиллана гэсэн төлөвлөгөө байсан уу? -Би 10-р ангиа төгсөөд Украйны Киевийн Хөнгөн үйлдвэрийн дээд сургуульд хувцас загварын мэргэжлээр суралцсан. Монголоос загварын чиглэлээр суралцагчдын хувьд анхдагч нь би байлаа. Төгсч ирээд тэр үеийнхээр бол “Шилмэл загвар зохион бүтээх товчоон”-д загварчин, ерөнхий зохион бүтээгч, дэд захирал, тэгээд захирал болсон. Одоог хүртэл байгууллагаа ч солиогүй, мэргэжлээ ч солиогүй яваа. Төгсөж ирсэн даруйдаа загварчин байлаа. Олон жил удирдах ажил хийж, мэргэжлийн баг бүрдүүлэх тал дээр гайгүй туршлагажиж л явна. Намайг төгсч ирэх үед хувцас загварын үйл ажиллагаанд менежмент их дутагдалтай үе таарсан. Номын дуу сонссон хүн чинь тэр бүгдийг мэргэжлийн байгууллагын хэмжээнд хүргэх байдлаар ахиулж ажилласан. Одоо бол ордны хэмжээнд ажиллах бололцоотой болсон гэж бодож байгаа. -Удирдах ажил хийж байгаа ч гэсэн хааяа загвараа зохион бүтээж кайф авъя гэж боддог уу? -Цаг бараг гардаггүй байсан. Миний ажил МДХ-той нэлээн уялдаатай. Тэнд тодорхой хэмжээний сонгуульт ажил хийдэг. -Жирийн хүмүүс “Шилмэл загварын ордон” гэхээр дээдсүүдийн үйлчилгээ гээд сүрдсэн маягтай. Танайхан үйлчлүүлэгчдэд ямар нэгэн ялгавар тогтоодог уу? -Тийм биш. Ер нь дизайнеруудын оюуны бүтээлийг өндрөөр үнэлж, дизаийер хүнээр загвар гаргуулаад, зөвхөн өөртөө зориулсан үйлчилгээ авна гэдэг мөн чанартаа маш үнэтэй байх ёстой юм. Манайх өндөр ашиг гэхээсээ хүмүүсийнхээ худалдан авах чадварт түшиглээд бусад захиалгын газруудтай бараг ойролцоо жишиг үнээр үйлчилдэг. Давуу тал нь гэвэл мэргэжлийн дизайнерууд зөвлөгөө өгч, тухайн үилчлүүлэгчийн имижд тааруулахад маш их анхаардаг. Сүүлийн үед бид “Цор ганц загвар” гэсэн үйлчилгээ үзүүлж байгаа. Манайд хийгдсэн загвар хэзээ ч давтагдахгүй. Ер нь манай костюмыг хүмүүс их таалдаг. Тийм болохоор костюм, гоёлын, үндэсний хувцасны захиалга маш их байдаг. -Танай дизайнерууд хаана төгссөн мэргэжилтнүүд вэ? -Сүүлийн үед Хятадад бэлтгэгдсэн дизайнерууд ажиллах болсон. Тэд мэдээж сургууль төгсөж ирүүтээ чадвартай дизайнерын хэмжээнд ажиллаж чадахгүй. Туршлагатай дизайнеруудаас суралцах шугамаар мэргэжлээ эзэмшдэг. Хийж буй ажил нь тэдэнд маш том сургууль болдог. -”Өвлийн Гоёл” наадам та бүгдийн ажлын салшгүй нэг хэсэг тийм үү? -1988 оноос эхэлж “Өвлийн Гоёл” наадмыг зохион байгуулсан. Анх “Өвлийн гоёл”-ыг зохион байгуулж байхад их л залуухан байсан даа. Одоо бол “Гоёл” хүмүүсийн хүсэн хүлээдэг наадам болсон байна. -Энэ жилийн наадам өмнөх жилүүдийнхээсээ хэр ялгаатай болох бол? -Хөдөө орон нутгаас дизайнер, загвар өмсөгчид оролцоно. загвар өмсөгч чинь бараг мэргэжил болчихлоо. Энэ жил тодорхой хугацаагаар мэргэжсэн загвар өмсөгчдийг түлхүү оролцуулна. Одоо загвар өмсөгчид маань нэгдсэн бэлтгэлд хамрагдаж байгаа. Үзэгчдийн хувьд ч шинэ зүйлд дасаж, хуучнаасаа салж чаддаггүй хүнд л байдаг сэтгэхүй давамгайлдаг болохоор энэ нь арай дөхөмтэй байх. Зөв алхаж, зөв харьцаж сурах нь эмэгтэй хүний эрхэмсэг оршихуй -Танай хамт олон “Гоёл”-д ямар нэг сюрприз барих байх? -Түүнийг урьдчилж хэлмээргүй байна. -”Шилмэл загварын ордон”-д загварын дамжаа хичээллэдэг. Гэхдээ энд заавал загвар омсөгчийг бэлтгэдэг гэж хүмүүс буруу ташаа ойлгох хэрэггүй байх? -Тухайн хүүхдийн гоо зүйн хүмүүжил, түвшинг нь дээшлүүлэх зорилгоор анхан шатны сургалтанд суухад нэг сарын дараа тэс өөр хүүхэд болчихдог. Зөв алхаж, зөв харьцаж сурах нь эмэгтэй хүний эрхэмсэг оршихуй шүү дээ. Сүүлийн үед өмд их өмссөнөөс хүүхдүүдийн алхаа их өөрчлөгдсөн. Манай сургалтанд 28 настай хүн ч явдаг. Хүн зөв алхаж суръя гэж шийдсэн тохиолдолд хэдэн настай ч суралцаж болно шүү дээ. Нас тогтсон эмэгтэйчүүдэд хандаж хэлэхэд аэробик бол манай сургалтын салшгүй нэг хэсэг юм. “Шилмэл загварын ордон” шинэ байранд орсноор мэргэжлийн загварын ордны дэлхийн жишигт нэлээн ойртсон гэж бодож байгаа. Загварын шоу зохиох заал, үйлдвэрлэлээ явуулдаг цех, сургалт хийдэг заал, захиалгын салон, загварын фитнессийн өрөө гээд шаардлагатай бүхэн байна. Иж бүрнээр нь тохижуулсан. Гэхдээ бидэнд хийх зүйл их байна. -Олон жил үйл ажиллагаа явуулсан хуучин байр чинь хэдий ээлтэй ч гэсэн дорвөн замын дунд дүнхийсэн шинэ байранд ороод үйл ажиллагаа өргөжүүлнэ гэхээр танай хамт олон баяртай байсан уу? -Тийм. Хуучин байр маань хэдийгээр ээлтэй ч гэсэн одоогийн шаардлагыг хангахааргүй болсон. Тэнд хоёр байгууллага байсан учраас нэгийнх нь явуулж байгаа үйл ажиллагаа нөгөөгийнхөө үйл ажиллагаанд зохицохгүй гэх мэтчилэн дотоод асуудал их. -Таны хувьд 10 жилийн дараа шилмэл загвар хэр өргөжсөн байх бол ? -10 жилийн өмнө ийм хэмжээнд хүрэх болов уу яах бол гэж эргэлзэж байсан. Хуучин байшинд байхад мэргэжлийн хэмжээнд ажлаа хийгээд гүйцэтгэж байсан болохоор олонд танигдсан. Одоо өөрийн байртай болсон учраас өөрийгөө бүрэн дайчлах боломж улам их боллоо. Үйлчлүүлэгчид маань энэ байранд дагаад л ирсэн. -Танай бүтээгдэхүүнийг амилуулдаг загвар өмсөгчдийн тухайд та ямар бодолтой явдаг вэ? -Хамгийн агуу нь гэвэл тол модель Одгэрэлийг нэрлэнэ. Энэ хүн 20 жил загвар өмсчихлөө. 20 жилийн өмнөх загвар өмсөгчийн шаардлага байсан билээ. Энэ хугацаанд өөрийгөө дайчлаад, цаг үедээ тохируулж хөрвөөд явна гэдэг бол хэрийн хүнд байхгүй чанар. -Анх загварын ертөнцөд орж ирэхэд хөгтэй явдал нэлээн тохиолдож байсан байх? -Анх намайг сургуулиа төгсөж ирэхэд буюу 1986 онд загвар үзүүлэлт гэдэг нь ингэж оёсон, ингэж бүтээсэн гэдэг тайлбартайгаар зүгээр алхуулаад л үзүүлдэг байсан. Тийм өнгийн хүрмийг халаасанд нь тийм оруулга хийж урлав гээд л, яагаав Оросын “Эрдэнэ нуусан гар” кинонд гардаг шиг. /инээв. сур/ Одоо тэр үетэй харьцуулбал тэс өөр болжээ. Ер нь загварын ертөнцөд өөрийн мэдрэмж, авьяас байхаас гадна нүд тайлах хэрэгтэй. Намайг төгсөөд ирэхэд ОУ-ын үзэсгэлэнд ганцааранг минь баахан хувцастай явуулахад их сандарч билээ. Энэ ч үүднээс би дизайнерууддаа нэлээн хатуу шаардлага тавьдаг. Тэдэнд итгэл хүлээлгэх, өөрсдөөр нь чөлөөтэй бодож сэтгүүлэх зарчмыг баримталж ажиллуулдаг. Хилийн чанадад явуулж, нэг ёсондоо нүдийг нь тайлуулдаг. Дизайнерууд жилдээ дор хаяж нэг нэг удаа гадагшаа явдаг. Өдий хүртэл нөхөр маань л тусалж, дэмжиж ирсэн -Таныг монголдоо төгсөөд ирэхэд хамгийн анхны багш нь ямар хүн байсан бэ? -Тэр үед зураач, дизайнер, технологчид нь сайн хүмүүс байсан. Бие даагаад нэг бүтээгдэхүүнтэй “ноцолддог” учраас үйлдвэрээс ялгаатай нь суралцах боломж илүү өргөн. Оёдлын үйлдвэрүүдэд хуваарилагдсан зохион бүтээгчид хөгжихөд жаахан дутагдалтай. Намайг загварын ертөнцөд анх хөтөлсөн дарга маань загварын мэргэжилтэн Цэндсүрэн гэдэг хүн байлаа. Тэр хүнээс суралцсан зүйл их бий. -Танай гэр бүлийн хүн чинь юу хийдэг вэ ? -Манай гэр бүлийн хүнийг Г.Болдбаатар гэдэг. Инженер мэргэжилтэй хүн бий. Бид хоёр хүүхэдтэй. -Хүүхдүүд нь таныг мэргэжлийг өвлөх болов уу? -Манай хүүхдүүд зураг зурах авьяастай. Манай аав зураач хүн. Тэгэхээр энэ мэргэжлийг сонгоход аавын минь авьяас надад нөлөөлсөн байх. Аав Хэнтийн, ээж маань Ховдынх. Ээж насаараа цэргийн эмч хийсэн. Хүний унаган хүмүүжил тодорхой хэмжээнд төлөвшихөд их нөлөөлдөг гэж боддог. -Тухайн үедээ дизайны чиглэлээр суралцана гэдэг нэлээд этгээд сэтгэлгээтэйд тооцогдоно биз? -Тэгэлгүй яахав. Манай аав, ээж хоёр чинь хоёулаа Орост сургууль төгссөн. Тухайн үед хойно төгссөн хүмүүс их өөр сэтгэлгээтэй. Аав, ээж хоёр багаасаа хотод өссөн. Тухайн үед нэг гэр бүлийн хоёр сэхээтэн байх чинь ховор тохиолдол шүү дээ. Бид аав, ээжээсээ дөрвүүлээ. Биднийгээ ч их дээд сургууль төгсгөж сайхан сайхан мэргэжил эзэмшүүлсэн буянтай хүмүүс. Бид өөр өөр мэргэжил эзэмшсэн ч зүс царай, зан чанар, хүмүүжлээрээ их төстэй. Том ах минь мөн л үйлдвэрлэлийн инженер хүн. Энэ чиглэлээрээ бизнес эрхэлж байгаад өөд болсон. -Аавдаа загнуулах зүйл хийж байв уу. Таныг хараад байхад их дөлгөөхөн хүн шиг санагддаг? -Манай аав, ээж хоёр биднийг нэг их загнаж байгаагүй. Загнуулдаггүй хүүхдүүд их чөлөөтэй байдаг. Аав, ээж загнахгүй юм чинь гээд элдвээр хэл ам таталж үзсэнгүй. Бид их гэрсэг хүүхдүүд байлаа. -Тухайн үедээ загвар өмсөгч, загвар зохион бүтээгчийн ховорхон мэргэжилтэй бүсгүйг гэр бүлийн хүн нь хэр зэрэг ойлгодог байсан бол? -Анх гэрийн сайн эзэгтэйн үүргийг гүйцэтгэж чадахгүй, цаг наргүй ажилтай болохоор манай хүн жаахан ойлгохгүй талдаа ханддагсан. Гэвч энэ байдал удаан үргэлжлээгүй ээ. Манай гэр бүлийн хүн хожим нь миний ажлыг их сайн ойлгож дэмждэг болсон. Энэ бизнес эрхэлж өдийг хүртэл манай нөхөр л их тусалж дэмжиж байлаа. Хоёр хүүх маань биеэ даасан гэр амьтай хүүхдүүд. Өөрсдийнхөө юмыг өөрсдөө угаагаад л… Хүүхдүүдээ муухай хоол хийсэн ч “сураг” гэж бодоод нөхөр бид хоёр дуугүй л өнгөрдөг. -Шантрах үе байсан уу? -Ер нь шантрах юм гардаг ч яагаад ч юм надад өөр ажил хийе гэсэн бодол ерөөсөө төрөөгүй. Энэ ажлаа хийгээд үүгээрээ дуусна гэж бодож явсаарөдийг хүрсэн. Сургуулиа төгсөөд ирэхэд энэ чиглэлээрээ багшил гэдэг санал тавьсан ч хэрэв багшилсан бол тийм ч удаан ажиллахгүй байсан болов уу. -Таны хувьд эмэгтэй хүний хамгийн эрхэмлэх ёстой зүйл юу вэ? -Эмэгтэй хүн сайн ээж, сайн эхнэр байхёстой гэж боддог. Хамгийн гол нь хүн шударга хүнлэг байх ёстой. Хүнлэг байгаад тэнүүн байсан хүний ажил ямар ч байсан бүтээд байгаа санагддаг. Ямар ч байсан болно доо гэж бодоод явахад ажил бүтээд байдаг. Зайцевийн загварын шоу миний сэтгэлээс ер гардаггүй -Олон эмэгтэй хүнтэй ажиллахад ой мод урттай богинотой гэдэг шиг сайн муу санаатай хүнтэй таарч л явсан уу? -Янз бүрийн хүнтэй таарч байгаа юм. Сэргээд босоод иртэл сайхан үг хэлдэгхүнч байсан. Сэтгэлээр унаж байхад нь унагаад хаях юмсан гэсэн хүмүүс ч байсан. Итгээд хамтраад ажиллаж байсан хүмүүс зах зээлд ороход танигдахын аргагүй болоод мөнгө чухал юм шиг зан гаргаж л байсан. Тэр хүмүүст цаг хугацаа харуулана даа гээд л холдоход үнэхээр цаг хугацаа харуулж байгаа юм. Ер нь хүнд мөнгө гол биш сэтгэл гол шүү дээ. -Та мэргэжилдээ үнэхээр дур сонирхолтой юм. Залуу хүүхдүүдтэй ажилладаг болохоор өөдрөг сайхан явахад нөлөөлдөг үү? -Би ер нь бэрхшээлийг тоодоггүй. Тэгээд энд чинь муу юм бодохын аргагүй шүү дээ. Залуу сайхан хүүхдүүд, гоё хувцас гээд дандаа л гэрэл гэгээтэй зүйл дунд амьдарч байна. Илүү гоё зүйл олж харахын төлөө л тэмүүлдэг. Уг нь сайн эзэгтэй байх ёстой. Сүүлийн үед муу эзэгтэй болчихоод байна. Манай нөхөр арын ажлыг хийж байна. Долоо хоногт нэг удаа л хоол хийж байна. -Таны хобби? -Оюутан байхдаа спортоор их хичээлдэг байлаа. Одоо бол кино үзэх, гадагшаа явж юмыг харьцуулж үзэх дуртай. Тэнд очоод хүмүүс нь юу өмсөж байгааг хардаг. Дэлгүүрээр ороод ямар бараа хамгийн их гүйлгээтэй, энэ зах зээлд ноёлж байгааг харах ч сайхан шүү. Энд тэндхийн загварын шоуг их үздэг. Европын орнуудын ихэнхийг үзсэн. Зайцевын загварын ордны шоу миний сэтгэлээс ер гарддаггүй. Тэдний костюмийн загварууд нь маш их таалагдсан. -Монголын загварын ертөнцөд ийм л юм дутуу байна даа гэх бодол төрж байсан уу? -Шинэ дизайнеруудад сайн юм шиг, атгаг, хорон юм санаатай хүний ажил бүтэхгүй байгаа юм шиг дэмжээсэй гэж боддог. Хамгийн гол нь дизайнеруудад материалаг бааз дутуу байдаг учраас ажиллахад их хүндрэлтэй. Нөгөө талаас загвар үзүүлж байгаа охидын нь илүү харна уу гэхээс яг загварын бүтээлийг ойлгож тогтож харах үзэгч ховорхон байдаг. Түүний цаана олон хүний хүч хөдөлмөр шингэдэг гэдгийг ойлгож үзэж харж байгаасай гэж хүсдэг. Захиалагчидтай уулзаж, санал бодлоо солилцоход хүмүүсийн сэтгэлгээ харьцангуй өөрчлөгдвж байгаа нь анзаарагддаг. Энэ нэг талын дэвшил юм. Хувцас гэдэг хэрэглээ биш урлагийн нэг төрөл гэдгийг хүмүүс мэдэрч эхэлсэн. Үүнд “Шилмэл загварын ордон”-ынхон ч нэлээд үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. -Материалаа хаанаас нийлүүлдэг вэ? -Бид материалаа олон газраас авдаг. Италиас нарийн ноосон материал авдаг. Уг нь дизайнер гэдэг чинь өөрсдөө даавуугаа гаргаад, бэлэн бүтээгдэхүүн болгох дараагийн шатны ажилдаа орох ёстой. Манайд тийм бололцоогүй учраас бэлэн материал дээр ажилладаг. Гадаадын дизайнеруудыг харахад загварчилгааны ажлаас илүү загвартаа тохирох шинэ материал зохиож, захиалах тал дээр илүү ажилладаг. Бид голцуу өргөн хэрэглээний материалыг худалдаж авдаг. Том дизайнеруудын захиалсан шинэ материалыг авахад асар үнэтэй. Бид Европоос костюмын даавуугаа, гоёлын даашинзны материалаа голчлон азийн орнуудаас авдаг. Улсын нэр сүртэй холбоотой том арга хэмжээнд оролцохоор явж байгаа хүмүүс ихэвчлэн манайхаар хувцсаа хийлгэдэг. -Ажлаасаа хэсэг хугацаагаар холдоод жигтэйхэн санасан үе байсан уу? -Тийм үе ховор шүү. Ер нь ажлаасаа холдсон үед ажил руугаа л тэмүүлдэг. Миний ихэнх цаг ажил дээр өнгөрдөг. -Удирдагч эмэгтэйн хувьд ажилтнууддаа ямар тавьдаг гол зарчим юу вэ? -Хамгийн гол зарчим бол шударга ажиллах ёстой. Худлаа хэлээд хоосон яриад явахыг тэвчдэггүй. -Энэ хугацаанд хэр олон хүнийг ажлаас нь халсан бэ? -Халагдсан хүмүүс бий. Манайд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг харахад ихэнх нь өрх гэр толгойлсон байдаг. Тэр болгоныг халаад байхыг боддогүй. Н.Энгүүн Зиндаа /2006.12.08/

http://news.banjig.net/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-20 - Mongol Costumes
Ангилал: Монгол

МОНГОЛ КОСТЮМС ТӨВ

Манай байгууллага нь Монгол vндэстний бахархал болсон vндэсний хувцасны гайхамшиг тvvний арвин их тvvх соёлыг залуу хойч vедээ євлvvлэн vлдээж эх оронч сэтгэлгээг тєлєвшvvлэх, тvvхийн vнэт зvйлийг цуглуулан хадгалан хамгаалж уламжлуулах, гадаад дотоодын жуулчин гийчинд сурталчилах, монгол загварыг дэлхийд таниулах, vндэсний vйлдвэрлэлийг хєгжvvлэх, загварын ертєнцєд чадварлаг дизайнер, загвар ємсєгчдийг бэлтгэж чиг хандлагыг тодорхойлж сурталчлахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Одоо манай байгууллага нь “Монгол костюмс” музей, хувцас захиалгын “Чимбай” салон, vндэсний хувцсаа сурталчлах “Монгол хувцасны гайхамшиг” загварын vзvvлбэр, загвар ємсєгчдийг бэлдэх “Чимбай” модель агентлаг, Бэлэг дурсгалын “Чимбай” дэлгvvр гэсэн чиглэлээр vйл ажиллагаа явуулж байна. Манай “Монгол костюмс” тєв нь Монголын ард тvмний хувцасны тvvх, ёс заншлийн онцлогийг харуулсан олон ястны хувцас хэрэглэл, эдийн соёлын зvйлсийг дэлгэн vзvvлэхээс гадна эрдэм шинжилгээний ажил, хурал, илтгэл зэргээр тvvхч, эрдэмтэн судлаачидтай хамтран ажилладаг юм.

VЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

• 2004 оны 9-р сард Олон Улсын vндэсний хувцасны vзэсгэлэнг Монголд анх удаа Дэлхийн аялгуу олон улсын монгол дахь салбартай хамтран Art gallery-d амжилттай зохион байгуулав. • 2004 оны 9 сард Олон улсын эрдэм шинжилгээний конференц НСИОУХVрээлэнтэй хамтран зохион байгуулж шилдэг илтгэл шалгаруулан шагнаж шалгарсан шилдэг бvтээлээр ном хэвлvvлэв. • 2005 оны 1-р сард Улаанбаатар сантай хамтран Японы Нагоя хотод Монгол Vндэстний хувцасны vзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан. • 2005 оны 3-р сард ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Vдэд Дэлхийн Монгол туургатны “Торгон зам” фестивальд амжилттай оролцож Гранпри шагналыг Н.Тємєрбаатар, Ариундэлгэр, тусгай шагналыг Э.Баярзул, Чимбай салоны хамт олон хvндэт єргємжлєл хvртэв. • 2005 оны 7-р сард “Монгол костюмс музей” нээлтээ хийж vйл ажиллагаагаа эхлэв. • 2005 оны 7-р сарын 22-24 хооронд Дэлхийн Монгол туургатны олон улсын 2-р фестивалийг “Монгол хувцас” нэртэйгээр Улаанбаатар хотноо “Монгол костюмс” ХХКомпанийн байранд болон Аялал жуулчлалын Гvрv баазад амжилттай зохион байгуулсан. • 2005 оны 9-р сард “Чимбай” модель агентлаг vйл ажиллагаагаа эхлэв. • 2005 оны 10-р сард “Чимбай” сургалтын тєв оёдол эсгvvр, зээгт наамал, хатгамлаар сургалтаа эхлэв. • 2005 оны 10 сард “Их Монгол- 800 жил” ажлын комисстой уулзаж 2006 оны 6 сард болох “Vндэсний Хувцасны єдрvvд” арга хэмжээг зохион байгуулах эрхээ авав. • 2005 оны 11 сард “Монгол костюмс” Хэвлэл мэдээллийн тєв нээлт болж анхны хэвлэлийн бага хурлаа хийв. Энэ єдєр Урлах Эрдэм Дээд сургуулийн “Улаанбаатарын загварын 7 хоног” арга хэмжээний нээлт “Монгол костюмс” ХХКомпанийн байранд болов. • 2005 оны 11 сарын 21-нд АНУ-ын ерєнхийлєгч Жорж Бушийн айлчлалаар ирсэн дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын тєлєєлєгчдєд зориулсан Монгол хувцасны vзэсгэлэнд амжилттай оролцсон. • 2005 оны 12 сарын 10-18 хvртэл Академийн дэргэдэх Дизайнер Залуучуудын Тєв, “Монгол костюмс” ХХК-тай хамтран “ГОЁЛЫН ДААШИНЗ” загварын vзvvлбэрийн 7 хоног, Vзэсгэлэн худалдааг анх удаа амжилттай зохион байгуулав. • 2005 оны 12 сарын 21-нд дизайнер Овдогмид, Баярцэцэг нарын загварын тайлан vзvvлбэрийг амжилттай зохион байгуулав. • 2006 оны 4-р сард Монголын хvчит бєхчvvдтэй хамтран “Vндэсний хувцасны єдрvvд” арга хэмжээний хvрээнд хувцас загварын vзvvлбэр зохиов. • 2006 оны 5-р сард Африкийн Танзани улсад болсон “Аялал жуулчлалын мисс” шалгаруулах тэмцээнээс Монгол vндэсний хувцас Шилдэг vндэсний хувцас шагнал авсан. • 2006 оны 6-р сарын 21-нд Интерном номын их дэлгvvрт “Монгол костюмс” гэрэл зургийн цомог, “Чингис хаанаас дээд vеийн євєг дээдсийн Монгол хувцас” номын баярын нээлт болов. • 2006 оны 6-р сарын 22-нд “Фотомон” агентлагтай хамтран тvvхэн фото зургийн vзэсгэлэн худалдааны нээлтийг хийн байнга ажиллуулж байна. • 2006 оны 6-р сарын 20, 21,22-ны єдєр “Vндэсний хувцасны єдрvvд” арга хэмжээг Солонгос Монголын дизайнер, загвар ємсєгчидтэй хамтран Соёлын тєв єргєєнд амжилттай зохион байгуулав. • 2006 оны 7-р сарын 8,9-нд Дэлхийн Монгол туургатны “Монгол хувцас” олон улсын 3-р фестивалийг амжилттай зохион байгуулав. • 2006 оны 7-р сарын 31-нээс 8-р сарын 10-нд ЄМЄЗО-ны Хєх хотод болох “Цагаан сvлд” олон улсын фестивальд “Чимбай” салоны дизайнерууд, “Чимбай” модель агентлагын загвар ємсєгчид оролцов. • 2006 оны 9-р сарын 02-нд Гэрлэх ёслолын ордонтой хамтран “Монгол хурим” хувцас загварын шоу тоглолтыг гэрлэх ёслолын ордонд зохион байгуулав. • 2006 оны 10-р сарын 14-нээс 12-р сарын 01-ны хооронд єєрсдийн байранд хуримын хувцасны vзэсгэлэн худалдааг зохион байгуулсан. • 2006 оны 10-р сарын 23,24-нд нийслэл хот vvсэн байгуулагдсаны 367 жилийн ойд зориулан Нийслэлийн засаг даргын тамгын газар, МVХАVТ хамтран зохион байгуулсан Hi – Tech Улаанбаатар 2006 vзэсгэлэнд амжилттай оролцон “Монгол vндэсний шилдэг хувцас vйлдвэрлэгч” байгууллагаар тодрон цом, єргємжлєл хvртсэн. • 2006 оны 12-р сарын 13-нд Улсын драмын эрдмийн театрт “Театр Мода” нэртэйгээр загварын тоглолтонд цоо шинэ урсгал чиглэлийг гарган харуулсан тоглолтыг амжилттай зохион байгуулсан. http://lavlav.mn/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-20 - Дизайнер оюутан залуучуудын мэдээллийн тєв
Ангилал: Монгол

Дизайнер оюутан залуучуудын мэдээллийн тєв

    ДОЗМТ нь дизайны урлагийн чиглэлээр суралцаж буй оюутан сурагчид сонирхогчид болон энэ урлагт хїчээ сорьж уран бїтээлээ туурвих гэсэн хїсэлтэй залуусыг хамтран ажиллаж харилцан бие биеэсээ суралцан цаашид єєрийн арга барил хэв маягаа тодорхойлон хєгжїїлж, улмаар монголын дизайны урлагийг хєгжїїлэхэд  бодитой хувь нэмэр оруулахад тус дєхєм болох зорилгоор байгуулагдсан юм. Бид 1997 оны 11 сард уг тєвийг албан ёсоор їїсгэн байгуулж їйл ажиллагааны зорилго чиглэл, цаашдын зорилтоо тодорхойлсон юм. Манай тєвийн їйл ажиллагааны гол чиглэл нь уран бїтээлч залуучуудын шинэ санааг дэмжин бодит бїтээл болгох, хийсэн бїтээл, тєсєл санаачлагыг дэмжин уран бїтээлийн їзэсгэлэн, тайлан тоглолт, їзїїлбэрийг нийтийн хїртээл болгох , урлагийн урсгал чиглэлээр сонгон туурвисан эрдэм шинжилгээний илтгэлийг дизайны чиглэлээр суралцдаг оюутнуудын сургалтын судлагдахуун болгох, нээлттэй хэлэлцїїлэг маргааны журмаар шинэ їзэл бодол чєлєєт сэтгэлгээг хєгжїїлэх зэрэг олон тєрлийн ажил зохион байгуулах явдал юм. Бид хїїхэд залуучууд болон нийт хэрэглэгчдийг  ахуйн болон тансаг хэрэглээний єргєн сонголттой шинэ цаг їед  гоо зїйн   єндєр мэдрэмжтэй, єєртєє итгэлтэй єєдрєг амьдрахад дизайны урлаг хичнээн чухал зайлшгїй болохыг уран бїтээлээрээ ойлгуулж мэдрїїлэх чухалчилдаг билээ.. ДОЗМТ нь ТИС ийн ХЄЇТС,СУИС-ын ДУДС,УЭДС,ЇЇТДС , "Ногоон морь" "Модерн арт" зэрэг сургуулиудтай хамтран ажиллах, мєн гадаадын их дээд сургуулиудын дизайнер оюутан залуустай холбоо тогтоон харилцан суралцах боломж уудыг судалж байна.Манай тєвд Монголын шилдэг дизайнер оюутан залуус нэгдэж хамтран ажилладаг бєгєєд энэ тєвийг санаачлагч дизайнер Мєнхдэлгэр, Ариундэлгэр нар єєрсдийн уран бїтээлээрээ "Хувцас биш хувцас " нэртэй тайлан тоглолтоо їзэгчдэд толилуулж олны талархлыг хїлээсэн билээ. Миний зурсан зураас, дїрс бїхэн миний амьдралын агшин бєгєєд бодож сэтгэснээ зурж дїрслэх нь танд барьж буй итний эрхэм нандин бэлэг бєгєєд харин би бол таны анд нєхєр юм шїї. Мєнхдэлгэр                          moda02.gif (139221 bytes)        moda03.gif (108646 bytes)         moda04.gif (131754 bytes) http://www.owc.org.mn/masox/salbaruud.htm 

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-19 - MN FTV
Ангилал: Бичлэг

[kml_flashembed movie="http://www.dailymotion.com/swf/3IG9ciNSuyIQvd0Zl" width="425" height="335" wmode="transparent" /] [kml_flashembed movie="http://www.dailymotion.com/swf/3qBlZ7MuGYAL9d0U7" width="425" height="335" wmode="transparent" /] TB25-aac 

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-14 - Гялгар уут = ?
Ангилал: Гадаад

Гоёлын даашинз хийх санаатай сэдэл бодоoд гялгар уутны ерөнхий хэлбэрийг ашиглая гэж бодоoд жаахан гялгар уут судалсан чинь ийм нэг мэдээлэл байна. Нээх хуучины эд биш л бололтой Дэлхийд алдартай дотуур хувцасны Японы компани Truimph International гялгар уутны өндөр хэрэглээ хор уршгийг эсэргүүцэн шинэ дотуур хувцас “No! Shopping Bag Bra” хийжээ /хөхөвч гэдэг байхаа :) / Энэ нь та бидний өргөн хэргэлдэг гялгар уутны оронд хэрэглэж болох эд юм байна. Гол учир нь таны зүүж байгаа хөхөвч хүнсний тор болж хувирна гэж байгаа. Сонирхолтой л юм. Доорх зураг хэрхэн хөхөвчөө тор болгох заавар нь гэнэ. Харин асуудалын гол нь / нэг блоггерийн бичсэнээр/ юмаа худалдаж авчихаад кассны дэргэд хэрхэн хөхөвчөө тайлж тор болгох? Тэгээд юм авах тоолондоо хөхөвчөө тор болгоод хөхөө савлаад явах уу? Хүнсээ авч явах нь гол ч хөхөө хайрлах хамгаалах хэрэггүй гэж үү? Хэрэв энэ охин шиг хөхөвчтөйгөө хүнсээ авсан тохиолдолд хөхөө юугаар хаахав гэнэ хэхэ хөгжилтөй л юм. Илүү сонирхож байвал япон хуудаслуу нь ороод уншаарай хэл мэддэг хүнд арвин л бичиг байх шиг байна. http://www.triumphjapan.com/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-10 - Монголд анх удаа ''Монгол дээл''-ний баяр боллоо
Ангилал: Монгол

Yндэсний гоёл Монгол дээл єдєр тутмын хэрэгцээнээс гарч баяр ёслолын vед л ємсєж хэрэглэдэг бэлгэ тэмдгийн шинжтэй болсон гэхэд хилсдэхгvй.

Тэгвэл vндэснийхээ бахархал болсон монгол дээлээ сурталчлах, олон тvмэнд таниулах зорилгоор "Монгол костюм" компани болон МYБХ-ны барилдаан зохион байгуулах зєвлєл хамтран "Монгол дээл" vндэсний хувцасны баярыг зохион байгууллаа. Энэхvv баярт 21 аймгийн 17 vндэстэн ястны дээл хувцасны vзvvлбэр цугласан олны нvдийг хужирлаад зогсоогvй эрт дээр vеэс хадгалагдаж ирсэн ховор нандин эдлэлvvдээрээ жирийн иргэд гоёж оролцсон нь баярыг улам ч тєгєлдєржvvлж, vндэснийхээ хувцсыг дээдлэх сэтгэлгээ аргагvй дутагдаж байсныг илтгэх мэт. 1891 оноос євлєгдєн ирсэн ээжийнхээ гоёл зvvсгэлээр гоёсон, 78 настай буурал А. Долгоржав гуай, 1920 онд нэгэн жин тээгч єєрийн охиноо айлд бэр болгож єгєхдєє бэлэглэсэн найман ембvv цалин цагаан мєнгєєр чимсэн зvvсгэлийг євлєн авсан Ж.Жавзмаа гээд олон vе дамжсан буриад vндэстний хувцас, зvvлт олны анхаарлыг гойд татаж байлаа. Yvнээс анзаарахад буриад зон олон маань vндэснийхээ хувцсыг илvv их хайрлаж, нандигнаж явдаг нь илт. Энэхvv баяраар аймаг, цэргийн цолтой бєхчvvд, улсын начин цолтой бехчvvд барилдан, монгол дээл монгол эрийн ид хавыг гайхуулсан vзvvлбэр vзvvлсэн нь олны мэлмийг баясгасан vйл явдал болсон юм. "Монголжингоо" дээд сургуулийн багш Ч.Ганчимэг: Би єєрийн бvтээсэн хувцсаа гадаадынханд худалдах дургvй -"Монгол дээл"-ний баярт та ямар бэлэгтэй ирсэн бэ? -Би энэ баярт "Монголжин" загвараараа оролцож байна. Монголжингоо дээд сургуулийг загвар зохион бvтээгчээр тєгсєєд одоо сургуульдаа багшилж байна. Энэ загвараа анх хоёрдугаар дамжааны оюутан байхдаа "Yндэсний хувцасны судалгаа" гэсэн курсын ажлаараа хийж байсан. Монгол vндэсний эмэгтэйчvvдийн тvvхэн хувцасыг судалж, эртнээс юу ємсєж ирснийг нарийн судалсны vндсэн дээр энэ хувцасыг зохион бvтээсэн. -Энэ загвараа ямархуу хугацаанд бvтээсэн бэ? -Нийт хоёр сарын хугацаанд бvтээсэн. Ямар нэгэн туслахгvйгээр єєрєє ганцаараа бvх зургаа зураад, эсгvvрийг хийгээд оёж байсан. Миний анхны бvтээл, гоё болж чадсан гэж vзсэн vvднээс энэ хувцсандаа хайртай байдаг. -Єєрийн урласан бvтээлээ худалдаж байв уу? -Мэдээж зарах эрх нь надад байдаг. Гадаадын жуулчид, хувь хvмvvс янз бvрийн санал тавьж байсан. Би бvтээлээ гадаадынханд зарах дургvй. -Монгол хувцас урлахад тvvх сохєж судлах хэрэгтэй байдаг байх нь тийм vv? -Манайд "Монгол vндэсний хувцасны музей гээд саяхан "Чимбай" салон дээр байгуулагдлаа. Энэ бахархуутай зvйл. Намайг оюутан байхад 2000 онд "Угсаатны зvйн музей" гэдгээс єєр хувцасны музей байдаггvй байсан. Гэхдээ бид оюутан юм чинь монгол хувцсаа судлахын тулд адаглаад "Богд хааны музей"-г vзэх хэрэгтэй болно. Тэгээд номын сангуудаар байгаа vндэсний хувцастай холбоотой ном хэвлэлийг vзэх шаардлагатай болдог. Монгол хувцасны баяр болж байгаад маш их баярлаж байна. Цаашид энэ баярт жил бvхэн оролцоно. Г.Долгоржав : 1910 онд ээжийнхээ хэрэглэж явсан зvvлтээр гоёсон -Таны энэ нандин ховор хийцтэй гоёл зvvлт олны анхаарлыг татаж байна. Хичнээн жилийн тvvхтэй эд вэ? -Намайг Д.Долгоржав гэдэг. Одоо нас сvvдэр 78 хvрч байна. Яс vндэс Агийн буриад. Би бага эалуугаасаа л юм оёдог байсан. Дээлээ єєрєє урласан, харин гоёл зvvлт нь ээжээс минь надад уламжилж ирсэн. Дээр vеийн нэгэн буриад дархан хийсэн юм гэдэг. Хадгалагдаж яваад уламжлаад надад ирсэн. -Хичнээн ембvv мєнгє орсныг нь мэдэх vv? -Сайн мэдэхгvй байна. Цул цагаан мєнгєєр хийсэн эд. Манай ээжийн аав хийлгэж єгсєн гэнэ билээ. 1891 онд манай ээж тєрсєн. Саяхан 1985 онд 94 нас хvрээд єєд болсон. Би хориод жил хадгалж байна. Yндэсний хувцасны баяр гээд ойрмогхон л болдог боллоо шvv дээ. Намайг ийм эдлэлтэйг мэдчихээд дуудахаар нь ирээд оролцдог юм. Yvнийг уг нь залуухан хvухнvvд ємсєєд гарвал гоё юм л даа. Хvvхдvvд авахгvй л юм байна. -Хажуу талын энэ зvvлтvvд ямар учиртай юм бэ? -Ингэж л зvvж гоёдог байсан л даа. Уг нь хоёр талдаа байсан юм. Нэг талынх нь эгч нар аваад тусдаа гарсан. Тус тусдаа хуйтай хутга, чимхvvр, зvvний гэр, ховол гээд зургаан єєр тєрлийн зvйл байдаг юм. Єєр гоё гоё юм байгаа л даа. Дутуу болчихсон. Манайх таван охинтой Дугаржавынх гэдэг айл байсан. Хамгийн бага нь би. Эгч нар тарааж, хувааж аваад надад ноогдсон нь л энэ байна. -Ээж чинь тэр vедээ ноёны хатан байсан юм уу? -Зvгээр энгийн жаахан малтай, юмтай л айлын охин байсан юм билээ. Доржийн Чимид гэдэг айлынх ганц охиндоо л ийм гоё юм хийлгэсэн гэж ярьдаг юм. -Хvvхдvvдийнхээ нэгэнд нь євлvvлнэ биз дээ? -Би ганц охинтой, таван хvvтэй хvн. Ганц охиндоо л єгєх байх. Зиндаа сонины 2006 оны 02-р сарын дугаар 08 Д.Баасанбаяр http://www.babu.mn/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-10 - Загвар зохион бvтээгч Ч.Ганчимэг
Ангилал: Монгол

Чєлєєтэй сэтгэж чадвал бид хэний ч дор орохгvй gana-ha14.jpg Загвар зохион бvтээгч Ч.Ганчимэг олон улсын загварын наадамд оролцож шагналт байранд шалгарчээ. Тvvнтэй уулзаж загварын чиг хандлага, уран бvтээлийн тухай хєєрєлдлєє.-Олон улсын загвар зохион бvтээгчдийн наадамд оролцох саналыг хэдийд авсан бэ? -Манай сургууль энэ тэмцээнд хоёр дахь жилдээ оролцлоо. Бид хятадын загвар зохион бvтээгчдийн товчоотой харилцаатай байдаг. Энэ шугамаар мэдээлэл авсан. Ємнєх жил оролцсон туршлага дээрээ тvшиглээд сая болж єнгєрсєн тэмцээнд амжилттай оролцсондоо баяртай байна. -Тэмцээнд манайхаас хэр олон загвар зохион бvтээгч оролцсон бэ? -Энэ удаад ганцаараа явсан. Дэлхийн хэмжээний том наадмын тайзан дээр улсынхаа далбааг єргєж явах сайхан байдгийг мэдэрсэн. -Энэ тэмцээнд ямар улсууд оролцсон бэ. Хэдэн хvн єрсєлдєв? -Дэлхийн 22 орны 32 дизайнер оролцлоо. Зохиогдож байгаа газар нь Бээжин хот болохоор хятадын 2-3 дизайнер оролцсон. Итали, Орос, Унгар, Герман, Америк зэрэг орнуудаас нэг нэг хvн л оролцсон. -Тэргvvн байрыг ямар орны загвар зохион бvтээгч авсан бэ. Загва¬рынх нь онцлог юу байв? -Италийн загвар зохион бvтээгч, 30 настай эмэгтэй энэ тэмцээний тэргvvн байрын шагналыг авсан. Тvvний загвар євєрмєц шийдэлтэй, сэдэвт нэг их баригдаагvй, чєлєєтэй сэт¬гэс¬нээрээ онцлог байлаа. Миний л хувьд их дажгvй санагдсан. -Тэмцээнд оролцогчид чєлєєт загвараар єрсєлдсєн vv. Эсвэл? -Тэмцээнийг зохион байгуулагчдын зvгээс сэдэв єгдєг. Энэ удаагийнх “Хуримын хувцас буюу сvйт бvсгvй” гэсэн сэдэв байлаа. Дvгнэх журмын хувьд авангард тал руугаа тvлхvv анхаардаг. Сэтгэлгээний ур чадвар нэлээд шаарддаг юм билээ. -Орон орны ёс заншил єєр шvv дээ. Тэгэхээр хуримын хувцас ч бас євєрмєц онцлогтой байсан болов уу? -Тийм шvv. Гэхдээ л оролцогчид єєрийн орны vндэсний хувцасны хэв загварыг нэг их тусгаагvй байна лээ. Аль болох л чєлєєтэй сэтгэж, этгээд, євєрмєц загвар бvтээхийг зорьсон нь илт байсан. Єєрєєр хэлбэл, орчин vе рvvгээ хандаж, эрэлхийлэл хийсэн шинэлэг, содон байхыг зорьсон гэдэг юм уу даа. -Тэмцээнд оролцогч загвар зохион бvтээгчид энэ жилийн хуримын даашинзыг ямархуу єнгє, хэлбэр хийцтэйгээр тєсєєлєв дєє? -Маш чєлєєтэй авангард загварыг голлосон. Харин єнгєний хувьд улаан цэнхэр ягаан гээд янз бvрийн єнгийг сонгож байна. Би ч гэсэн хуримыг даашинзныхаа нэгийг нь улаан, нєгєєг нь уламжлалыг дагуулж цагаан єнгє сонгон хийж тэмцээнд оролцсон. -Энэ хаврын бvсгvйчvvдийн гоёлд ямар єнгє загвар голлох бол? -Охид бvсгvйчvvд маань ямар нэг загварт баригдалгvй маш чєлєє¬тэй сэтгэж хувцас¬ладаг болсон нь ажиглагдаж байна. Єнгєний хувьд тод єнгє давамгайлах байх. -Тэгвэл єєрийн тань загвар юу илэрхийлэхийг зорьсон бэ? -Ерєнхийдєє орчин vеийн чиг хандлагыг илэрхийлэхийг зорьсон. Єнєєдрийг хvртэл хувцасны хэв загвараа алдаагvй, стильдээ vнэнч яваа ард тvмэн гэдэг утгаар нь индиан, кобайчуудын хувцаснаас санаа авсан зvйлvvд бий. -Уралдаанд оролцогчид бvтээлээ хийгээд авч очсон уу. Очоод хийсэн vv? -Гурван сарын ємнє эскизний уралдаанаа зарладаг юм билээ. Єнгєрсєн 12 дугаар сард дээрх уралдаанд нь би эскизээ явуулсан. Тэгээд нэгдvгээр сарын сvvлчээр “Танай загвар шалгарсан” гэсэн хариу авч хувцсаа хийх оёх ажилдаа орсон. Энд байхдаа хувцасаа хийгээд авч явсан. -Уралдааны шалгуурын тухайд? -Биднээс маш их ур чадвар шаардсан. Загварын шоу эхлэхээс 3-4 хоногийн ємнєєс шалгаж эхэлдэг юм билээ. Орон орны нэртэй дизайнерууд шvvгчээр ажилласан. Бидний загваруудыг эхлээд дэлгэж тавиад эсгvvр, зохион бvтээлт, оёдол, оёдлын технологи талаас нь шалгадаг. Материалын чанарыг vнэлдэг. Дараа нь моделиуд ємсч зохих ёсны дvнг шvvгчдээс танилцуулж байсан. Єєртєє итгэлтэй байсан уу. Эсвэл? -Маш олон чадварлаг єрсєлдєгчтэй уралдлаа. Тэдний загварууд материал сайтай, маш их сэтгэж хийсэн. Хийх аргын хувьд ч маш чадварлаг ажилласан тал харагдаж байсан. Сvрдэж байсан хэдий ч би єєртєє итгэлтэй оролцсон. -Ємнє нь ямар тэмцээн уралдаануудад оролцож байв? -”Хаврын гоёл”, “Євлийн гоёл”, “Бахархалт vндэсний хувцас” зэрэг загварын наадмуудад оюутан байхаасаа оролцож эхэлсэн. Ер нь л ямар нэгэн загварын тэм¬цээн, шоуг алгасахгvй оролцохыг хичээдэг дээ. -Загвар зохион бvтээгч мэргэжлийг хаана эзэмшив? -2004 онд “Монголжингоо” дээд сургуулийг энэ мэргэжлээр тєгссєн. Тєгсєєд сургуульдаа багшлах урилга хvлээж аваад, багш нартайгаа гар сэтгэл нийлж хоёр дахь жилдээ ажиллаж байна. Хажуугаар нь уран бvтээлээ хийдэг дээ. -Олон улсын загвар зохион бvтээгчдийн тэмцээн жил бvр зохиогддог уу. Ярилцлагынхаа тєгсгєлд энэ тэмцээний гол зорилгыг тодорхойлооч гэвэл? -Олон улсын залуу дизайнеруудын дунд зохиогддог уламжлалт тэмцээн. Оролцогчдын хувьд 35-аас доош насных байх ёстой гэсэн шалгуур тавьдаг. Залуу загвар зохион бvтээгчдийн ур чадвараа єсгєх, мэргэжилдээ дадлагажихад дэмжих талаас тус дєхєм болоход тэмцээний гол зорилго оршдог. (Єнєєдрийн монгол 66/233) Ч.YЛ-ОЛДОХ zuuniimedee.mn

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-08 - Дизайнер клуб
Ангилал: Монгол

Дизайнер клуб-ын захирал Я.Лхагважав: Туркээс оруулж ирэх 200-300 сая долларын vнэтэй vйлдвэр Монголд асар их хэмжээний хохирол учруулна

“Євлийн гоёл-2005” наадмын тэргvvн шагналыг хvртсэн “Дизайнер клуб”-ын захирал ноён Я.Лхагважавыг “Бизнес ток” буландаа урьж оролцууллаа. Тус клубын загвар зохион бvтээгчдийн зохион бvтээсэн “Халх бvсгvйн хувцас” хэмээх vндэсний vзэмжит хувцас, єдєр тутмын болоод гоёлын, спортын савхин хувцаснууд vзэгчдийн таашаалд нийцсэн тєдийгvй, энгийн сvлжмэл цамц гэж эндvvрэхvйц савхин сvлжмэл коллекци нь олон улсын загварын ертєнцєд ч урьд хожид vзэгдээгvй шинэ бvтээл болсон юм. “Дизайнер клуб” vйл ажиллагаагаа явуулснаар Монголын хамгийн том нь байгаад дампуурсан арьс ширний vйлдвэрийн хэсэг ажилчид ажлын байраар хангагдсан нь энэ аж. -Танд амжилт хvсье. Танай компани анх хэзээ vvсгэн байгуулагдсан бэ? -Анх 2000 онд дєрвєн оёдолчинтой, нийт наймуулаа байгуулагдаж, “Дизайнер Клуб” гэж нэрлэсэн. Тухайн vед хувь хvний захиалга аваад л оёдог, бас материал борлуулдаг байсан. Ер нь vйлчлvvлэгчдийн санаачилгаар манайх байгуулагдсан л даа. Одоо 40-єєд хvний бvрэлдэхvvнтэйгээр зах зээлд тэргvvлэхийн тєлєє vйл ажиллагаагаа явуулж байна. -Та энэ чиглэлийн мэргэжилтэй юу? -Автомашины зохион бvтээх мэргэжилтэй. Гэхдээ дизайн ордог л доо. Машины дизайн загвар зохион бvтээх чиглэлээр бvтэн семестр хичээл орж байсан. 1989 онд Минскд энэ мэргэжлээр тєгссєн. -Автомашины загвар зохион бvтээгч мэргэжил эзэмшсэний хувьд ямар машин сонирхдог вэ? -Хvмvvс автомашиныг техникийн зориулалтаар нь, хэзээ, хаана юунд хэрэглэхээ голчлон харж сонгодог. Хэдийгээр хvмvvсийн зиндаа, хєрєнгє чинээнээс хамааралтай боловч автомашины имиж чухал vvрэгтэй байдаг. Жишээ нь: Том биетэй хvн эксель унаад явснаас 24 маягийн машин авсан нь илvv зохимжтой. Эсвэл эсрэгээр. Албан хаагч хvн спорт тєрлийн машин унавал зохимж муутай. Энэ тєрлийн машин рок дуучин ч юм уу, тамирчин хvнд илvv зохимжтой. Тэгэхлээр автомашинд ч гэсэн имиж гэж байдаг. Тэр хvний ажил vйлсэд ч гэсэн нєлєєлдєг хvчин зvйлийн нэг. Ажил, гэр хоёрын хооронд явдаг хvн танк шиг “LAND”унаад явбал утгагvй. -Ер нь мэргэжлээрээ ажилласан уу? -Мэргэжлээрээ бараг ажиллаагvй, голдуу худалдааны чиглэлээр бизнес хийдэг байлаа. Хятадын барааг Орос руу гаргаж худалдаалдаг байгаад Монголдоо ирж vйлдвэр байгуулсан. Савхин хувцас зардаг байсан болохоор хvний эрэлт хэрэгцээ ямар байна, алдаа оноо, загвар гээд олон зvйлийн мэдлэгтэй болсноос vvдээд энэ санаа тєрсєн хэрэг. Улс болгоны худалдан авагчид єєр єєр. Орост хувцсыг ханцуйгvй ч байсан, арьсандаа дефекттэй, том нvхтэй байсан ч худалдаад авчихдаг. Монголчууд дэлхий дээр хамгийн хэцvv худалдан авагчид. Учир нь, хvн ам цєєн, танин мэдэхvйн чадвар єєр байдгаас тэр байх. Монголд худалдан авагч нар нь мэргэжлийн маш єндєр тvвшинд бэлтгэгдсэн, танин мэдэхvй єндєртэй хvмvvс. Арьсыг маш сайн мэддэг. Yхрийнх ямар вэ, хониных ямар вэ гэдгийг нарийн судалчихсан хvмvvс. Европд бол хийц сайтай л бол юуны арьс вэ, ямар технологиор боловсруулагдсан бэ гэдгийг тэр бvр сонирхдоггvй. Барууны хувцсыг ажиглахад маш их дефект анзаарагддаг. Ялаа идсэн гэмтэл нь арьсан дороо байж байдаг. Тэр бол жирийн vзэгдэл. Монголд тийм байх юм бол жирийн хvн ч авахгvй. Бид бvтээгдэхvvнээ бараг зєвхєн Монголд зориулж хийж байгаа. Олон улсад хvлээн зєвшєєрєгдєх, єрсєлдєх, улсынхаа нэрийг гаргах бvтээгдэхvvн хийхийн тєлєє бид ажилладаг. -Тийм “хэрсvv” худалдан авагчдын таалалд нийцvvлэн оёсон бvтээгдэхvvнvvд дэлхийн аль ч єнцєгт чанараар гологдохгvй гэсэн vг vv? -Чанарын хувьд №1. Гэхдээ харьцангуй ойлголт. Яг Монголд хийж байгаа шиг материалаар Европд хийвэл таарахгvй. Манайхан арай зузааныг сонирхдог бол европууд маш хєнгєн, нимгэн савхин эдлэлийг сонирхдог. Цаг агаар нь дулаан учраас тэр. Европд євєлдєє -2-3 байхад Монголд –20 градус хvртэл хvйтэрдэг болохоор арга ч vгvй биз дээ. Тэгэхээр Барууны хэрэглэгчдэд тохирсон материал шаардлагатай. Ирээдvйд хийхээр тєлєвлєсєн зvйл байгаа л даа. Яг одоогоор тийм материалыг боловсруулдаг газар Монголд байхгvй. Импортолж оруулж ирдэг. Дэлхий дээр цєєн тооны, загвар сайтай хувцас л vнэд хvрч байгаа. Yйлдвэрийн аргаар олноор хийсэн хувцас vнэ багатай. Худалдан авагч нар тэр болгон яг ижил хувцас ємсєх сонирхолгvй болчихсон. Манай Монголын давуу тал бол жижиг дунд vйлдвэрvvд байхад заавал аварга том корпорацитай байх шаардлагагvй юм. Америкт бол тийм боломж маш их байгаа. Нэгдvгээрт, єєрсдєє загвараараа аваад явна, хоёрт, хийж байгаа бvтээгдэхvvний чанараар илvv гарах боломжтой. Бидний хувьд экспортын аугаа зах зээл гэвэл Орос гvрнийг нэрлэнэ. Ганц хvндрэл нь хоёр улсын гаалийн асуудал байна. 70% татвар тавьчихсан байдаг учраас Монголоос бараа очиход худалдан авах боломжгvй. Тэнд Хятад, Туркийн бараа хямдхан худалдаалагддаг. Учир нь тэдгээр улсын бараанууд хэзээ ч Орост хуулийн дагуу орж ирдэггvй. Бvх юм нь каргогоор явдаг. Хvргэлтийн журмаар явагддаг учраас татвар тєлєгдєхгvй. Нэг кг нь хоёроос гурван доллар байдаг тул манайх єрсєлдєх ямар ч боломжгvй юм. Манай бараа таалагдаад манайхаас аваад Орос руугаа гаргадаг хvмvvс байдаг. Их хэмжээгээр гаргах бол Хятадаар дамжуулж гаргадаг. Нэг vгээр хэлбэл Хятадаас авсан барааныхаа гахайн дотор манай барааг хийж Орос руу гаргадаг. Хэрвээ дээгvvр тvвшинд гаалийн асуудлыг зохицуулбал худалдааны маш том боломж манайд нээгдэнэ. Дэлхийн олон улсын худалдааны зарчмыг манайх барьж татваргvй болох бодлогоор ажиллавал асар их боломж бий. Хэдийгээр Оросын одоо байгаа зарчмаар хууль бус явж болох ч надад тийм сонирхол алга. Хуулийн дагуу явбал мэдээж амжилтанд хvрнэ. Одоогоор бид нар хvлээзнэсэн л байдалтай байна. Тэгэхээр Оросын асуудлыг шийдчихвэл цаашид Америк, Европ бол либерал улсууд юм чинь боломжтой болно гэсэн vг. Тэр зvг рvv гарцаа хайх нь ирээдvйн асуудал. Ер нь гадаад зах зээл рvv орохгvй бол зєвхєн дотоодын зах зээлээ харвал ирээдvйгvй л дээ. -Арьсаа гаднаас импортолдог гэлээ. Яг хаанаас авдаг вэ? -Манай улсын арьс боловсруулдаг хамгийн том vйлдвэр маань дампуурчихсан. Жижиг хувийн vйлдвэрvvд л ажиллаж байна. Эдгээрийн олдоц маш муу. Чанарын тvвшин хангадаггvй. Ерєєсєє дундаж ч биш, дунджаас доош хvмvvсийн хэрэгцээг л хангадаг. Дундаж хvмvvс нь заавал импортын барааг сонирхдог. Yйлдвэр байвал болчихно гэж манайхан бодож байгаа ч экологийн талаасаа маш хvнд л дээ. Арьс ширний боловсруулалтаас хєгжингvй орнууд шууд татгалзаад байгаа. Энэ нь буурай орнуудад л явагдаж байгаа. Японд хэзээ ч арьс боловсруулдаггvй. Япон арьс боловсруулах технологио Солонгост гаргачихсан. Арьсны хаягдлыг бvрэн цэвэрлэж хэзээ ч чаддаггvй, маш их хаягдал гардгаас тэр. Орчин vеийн тvвшинд тийм vйлдвэр байгуулах боломжгvй. Маш єндєр vнэтэй. Байгалийг асар их бохирдуулдаг учраас эргээд мєнгєєр тєлєх юм бол олсон орлогоосоо хэдэн зуу дахин илvv зардал гаргадаг. -Шеврет, шевроны vйлдвэрvvд дампуурчихсан байхад бас нэг томоохон хэмжээний арьс ширний vйлдвэр оруулж ирсэн гээд байгаа? -Туркээс 200-300 сая долларын vнэтэй vйлдвэр оруулж ирэх асуудал яригдаж байгаа. Цэвэрлэх байгууламж зэрэгт байгаль орчны хатуу хяналт тавих ёстой. Зээл тєслийн чиглэлээр ийм хэмжээний vйлдвэр оруулж ирэхэд асар их хэмжээний хохирол амсана гэсэн vг. Яагаад гэвэл єнєєдрийн дэлхийн зах зээл дээр хамгийн сvvлийн vеийн цэвэрлэх лаборатори тэрбум долларын єртєгтэй байдаг. Тэгэхлээр энэ мєнгєний 70,80 хувь нь тээврийн зардал, хуучин технологи, мэргэжилтний хєлс байдаг. Манайд гашуун туршлага байна. Yvнтэй ижил тєстэй GM, Италийн тєслєєр санхvvжvvлж дампуурсан булгарын vйлдвэр гэх мэт. Бизнест амдаж, угтаж хєгжие гэсэн ухагдахуун байдаг. Хамгийн сvvлийн vеийн технологи оруулж ирэхгvйгээс хойш зах зээлд єрсєлдєх нь битгий хэл араас нь гvйцэх боломжгvй болно. Тvvний оронд хийсэн улсаас чанартай материалыг нь аваад дэлхийн зах зээлд єрсєлдєхvйц бvтээгдэхvvн хийж чаддаг байх хэрэгтэй. Мєн дэлхийн худалдааны борлуулдаг сvлжээтэй хамтарч ажиллах, эсвэл Монголд худалдааны сvлжээ байгуулж болно. Бид яахав, чанартай юм хийе. Хэн нэг нь цаашаа борлуулаг. Бид голдуу Ємнєд Солонгосоос арьсаа захиалгаар авдаг. Хятадаас орж ирсэн нь харьцангуй єєр тєрлийнх байдаг. Хvмvvс Италийнх сайн гэж ярьдаг. Италид ялгаагvй л чанартай, чанаргvй янз бvрийн vйлдвэр байдаг шvv дээ. Дэлхийн зах зээлийн хамгийн чанартайг нь л авах хэрэгтэй. Хятадад хийж чадаж байвал авах хэрэгтэй. Гэхдээ Хятад ойрын 5-10 жилд дэлхийн тvвшинд хvрэх боломжгvй. Арьс шир боловсруулахад наад зах нь цахилгааны асуудал байна. Тог тасрах л юм бол арьсны чанарт єєрчлєлт орчихдог. Бvтээгдэхvvнээс гадна хамгийн гол асуудал ус, усны зєєлєн чанар гээд зєндєє юм бий. Хоёрт, тvvхий эд. Манайд vхрийн хувьд тєрєлжєєгvй. Зєвхєн тэдэн vхэр єсгєвєл мянгат малчин болно гэдэг системээр явж ирсэн. Гэтэл хєгжингvй орнуудад арьсны, махны чиглэлээр тєрєлжєєд тvvгээрээ ч ашгаа олдог. Арьсыг нь ялаа шумуул идэхгvй, vс нь унахгvй зэрэг нь яг тэр бизнест тохирдог. Бид дэлхийн зах зээлд аль орны арьс хямд байгааг тvvж авдаг. Бидний авч байгаа Ємнєд Солонгосын арьс бол Солонгост vржvvлсэн малынх биш шvv дээ. Австрали, Америк, Бельги юм уу аль хямдхан байгааг нь авдаг. Нэгэнт Америк тvvхий эдийг хамгийн сайн хийж байгаа болохоор Америк арьс авах хэрэгтэй. Америкийнхийг 65 доллараар авдаг. Хятадынхыг 10 доллар байсан ч авахгvй. -Загварын хувьд? -Тэр хамгийн чухал асуудал. Загвар сайн байж бvтээгдэхvvн борлогдоно. Хоёрт, хvний биед тєдийчинээ эвтэйхэн байх шаардлагатай. Єнгє vзэмж, бvх донжийг нь тааруулах хэрэгтэй болно. -Савхин хувцасны ач холбогдлын талаар ярихгvй юу? -Хvний биед хамгийн тохиромжтой хувцас. Хэдийгээр шинжлэх ухаан хєгжсєн ч савхийг дуурайлгаж хийж чадахгvй байгаа. Яагаад гэвэл, савхи єєрєє амьд организмаас гаралтай болохоор дулаан дамжуулалт, дулаан хадгалалттай байдаг. Нейлон, ноолууран, нэхий хувцас бол цахилгаанждаг, ус бороонд нордог. Савхи бол эсрэгээр, усанд норохгvй, дулаахан, эрvvл мэнд талаас чийг даахгvй, биед эвтэйхэн, хєнгєн, бєх бат чанартай. Наад захын жишээ дурдахад гэнэтийн ослын vед хэрвээ савхин хувцастай явсан тохиолдолд гал гарвал биед наалдахгvй, тvлэгдэлт єгєхгvй. Натурал хувцас учраас харин ч хамгаалж єгдєг. Эрvvл мэндийн хувьд савхин хувцас маш давуу талтай. Европчууд савхийг хааяа л ємсдєг. Монголчуудын хувьд хавар, намарт кашемир ємсвєл шороо наалдаад цэвэрлvvлэхэд бєєн зардал гардаг. Савхи ємсвєл шороог нь арчаад л болчихно. Тэр утгаараа монголчуудад маш их зохицсон хувцас л даа. -Монголд савхин хувцасны брэнд vйлдвэрлэх боломж ч бий гэсэн vг vv? -Яг энэ тал дээр манай компани ажиллаж байна. 3 сарын 4-нд шоу хийнэ. Бид Монголчуудын савхин хувцасны брэндийг бий болгоно. Цаашид олон брэнд гарна байх. Эхнийхийг нь одуудтайгаа, шилдэг загвар ємсєгчидтэйгээ хамтран хийнэ. -Хэдэн оноос “Гоёл”-д оролцож эхэлсэн бэ? -Гоёл наадамд 2005 онд анх удаа оролцсон. Манай шинэ загваруудыг маш их сонирхож байгаа. Мотоциклийн хувцас, ангийн хувцас, савхиар сvлжиж хийх гээд л урьд нь хийгдэж байгаагvй загваруудаар орсон. Нэмж хэлэхэд, шоун дээр Монголд байдаг дэлхийн хамгийн том vйлдвэрvvдийн бvх мотоциклууд гарна. Yvнтэй уялдуулаад хамгийн олон мотоциклийн хувцасны загварыг гаргана. 150 шинэ загвар хийж байгаа. Сая Германаас хувцсаа тvрээслvvлж, 6 сард vзэсгэлэнд оролцох санал ирсэн. Одоогоор энэ vзэсгэлэнд яваад байх боломж байхгvй. Ний нуугvй хэлэхэд, зардал их гардаг. “Гоёл”-ын дараа Японд загваруудаа явуулаач гэсэн санал ирсэн. -Савхин сvлжмэл цамц урьд ємнє дэлхийн жишигт хийгдэж байсан эсэхийг мэдэхгvй юм байна. “Євлийн гоёл”-д орж байсан уу? -Би урьд ємнє олж хараагvй, сонсоогvй. Манай компанийн зохион бvтээгч хийсэн л дээ. Тэрнээс оросууд vзмэр болгож тавъя гэж худалдаж авсан. Эмэгтэй дєрєв, эрэгтэй дєрєв найман коллекц хувцас хийсэн. Нэг охинд таараад авах гэхэд нь би болиулж байсан. Яг юунд ємсєх юм гэхэд єдєр тутамд гэсэн. Урлагийн бvтээл учраас тайзан дээр гарах, дисконд орох vедээ ємсч болох юм гэдэг vvднээс хориглосон хэрэг. -Одоо танай худалдааны цэгvvд хаана байрладаг вэ? -3-р хорооллын “Гоёл тєв” дээр нэг цэг, “UB mart”-ын гурван давхарт нэг цэг байрладаг. -Бvрэлдэхvvний хувьд? -Мэдээж санхvvгийн хувьд єргєжин тэлээд бvрэлдэхvvн нэмэгдээд явж л байгаа. Хэр зэрэг гэдгийг хэлэх хэцvv л дээ. -Оёдолчид хэр цалин авах вэ? -Дээр vед Монгол савхи гээд Югославын хєрєнгє оруулалтаар боссон, vнэтэй машинууд суурилуулсан аварга том vйлдвэр байсан. Тэр дампуураад хэдэн хулгана л vлдсэн. Би тэр vйлдвэрээс тоног тєхєєрємж худалдаж авсан. Тэгэхэд тэр асар том vйлдвэрийг юу ч vгvй болгоод, энд тэнд овоолж шидсэн байсан. Хамгийн vнэтэй юм нь тэр vйлдвэрийн ажилчид. Тэр хvмvvсээс одоо манайд ажиллаж байгаа. Тэр vеийн асар том vйлдвэрийн нэгээхэн хэсэг нь ч гэсэн манайд шингэсэнд би бахархаж явдаг. Гал унтраад бєхєхийн даваан дээр жижиг зулууд асч эхэлж байна гэсэн vг. Тодорхой хугацааны дараа тэр vйлдвэрийн хэмжээнд хvрнэ гэж бодож байгаа. Одоогоор чанарын хувьд хvрчихсэн ч, ганцхан массын хувьд болоогvй байна. Нэгэнт зах зээлээ олчихвол толгой євтгєх асуудал биш. Ємнє нь бидэнд удирдлагын болоод боловсон хvчин, маркетинг талаас судлах маш их бэлтгэл ажил бий. -“Дизайнер клуб“ гэж нэрлэсний учир...? -“Дизайнер клуб” гэсний учир нь ирээдvйд гадаадын дизайнеруудын хэмжээнд, тэд нараас илvv гарах зорилготой, Монголын шилдэг дизайнерууд манай компанид цуглараад ажил vйлсээ ярьдаг, шийдлээ олдог, шилмэл дизайнеруудын клуб болох зорилготой юм. -Та хэдэн настай вэ. Ер нь гэр бvлийнхээ талаар товчхон танилцуулахгvй юу? -39 настай. Эхнэр, гурван хvvхэдтэй. Эхнэр Нарантуяа маань Минск хотод Технологийн дээд сургууль тєгссєн технологич хvн. Хоёр охин нэг хvvтэй. Сургууль тєгсєєд л хоёулаа бизнес хєєж эхэлсэн. Монголоос тарваган малгай, шуба аваачаад Орост зарахад нэг дахин нугардаг байлаа. Тийм болохоор тэр vеийн оюутнууд сургуульд сурах сонирхолгvй болчихдогсон. Ирээдvйгээ бодоод л ямар ч байсан тєгсєєд Монголдоо очъё гэж шийдсэн. Монголд ирсэн чинь vйлдвэрvvд дампуурчихсан, нэг сургуульд багшаар ажиллах ч юм уу, ирээдvй бvрхэг болчихсон байсан. Тэгээд л бизнес хийхээс єєр аргагvй болсон. -Нэлээд баян оюутнууд байсан гэсэн vг vv. Суурь хєрєнгє байсан уу? -Тэр vед суурь хєрєнгє гэх юмгvй л дээ. Гэхдээ тєгсєєд ирэхдээ хоёр мотоцикл, мебель ширээ, сандал гээд тухайн vедээ эрэлт хэрэгцээтэй ховор зvйлсийг оруулж ирсэн. Минскт “Ява” мотоцикл угсардаг. Тэр нь 1100 рубль. Монголд аваачихаар 12 мянган тєгрєг хvрдэг гэхээр гурав нугарч байгаа юм. Вьетнамчууд болохоор нэг контейнер торго юм уу, контейнер хайруулын таваг ч юм уу зєєдєг. Цаанаас нь ЭСЯ-наас нь хуваарилдаг байсан байх. Монголчууд болохоор юу дуртайгаа багтахаар нь зєєдєг байсан. Жижиг сажиг ч гэлээ тэр vедээ л том наймаа гэх vv дээ. Арай гэж 100 мянган тєгрєгтэй болтол, 50 мянга болонгуут их бухимдсан. Тэр vеийн 100 мянган тєгрєг залуусын хувьд чамлахаар мєнгє биш. Тэр эрчиндээ бvх мєнгєндєє тарваган шуба аваад Орос руу гаргатал єнєє “сохорсон биш завшив” гэгчээр аймаар их єсдєг байгаа. Хэрвээ тэгэхэд мєнгєний ханш унаагvй бол хэзээ ч бvх мєнгєндєє бараа дарахгvй. Бизнес бол нэг алдвал олж харж л чадвал, алдаанаас илvv ашиг хайдаг. Нэгэнт ашиг олсон бол дахиад явах, эсвэл єєр зvйл рvv шилжих зэргээр бизнес улам єсєєд л явдаг. Яг модны мєчир шиг салаалаад явдаг. Гэхдээ гол юмаа л аваад явах хэрэгтэй, тэгэхгvй бол мєчир нь даахгvй хугарах аюултай. -Шатаж vзсэн vv? -Мэдээж, шатаж vзээгvй хvн гэж байхгvй. Бурхны авралаар тийм том юм тохиолдоогvй. Орос 1990-ээд онд хэцvv байсан. 1992 онд Хятадад хээр явж байтал нvцгэн талд машин эвдэрчихээд долоо хоног цасан шуурганд суусан юм байна. Пиг дvvрэн ачаатай автобустай яваад хєдєє суучихаад долоо хоног хоол ундгvй байсан нь ердєєсєє санаанаас гардаггvй юм. Битvvнд нэгэн Євєрмонгол айлд идсэн гайхалтай сайхан амттай, гурилтай банштай хоол ямар сайхан амттай байсны учрыг долоо хоносны дараа ойлгож билээ. Тухайн vедээ хамгийн харамсалтай нь эх оронд маань цагаан сарын баяр болж байлаа. Шинийн нэгнээс шинийн найман хvртэл долоо хоног унд хоолгvй байсан. Сахал vсэндээ баригдаад хvн танихын аргагvй болсон. Азаар найз нар маань машинтай буцаж ирээгvй бол хэцvv л юм болох байсан байх. Машины гэрэл харангуутаа Робинзон Крузо шиг баярласан гээд л бод доо. Хамгийн аз жаргалтай мєч тэр л байсан. -Одоо хэдий хэрийн хєрєнгєтэй болсон бол? -Миний хувьд хангалттай. Гэхдээ энэ харьцангуй ойлголт. Зарим хvн тэрбумийг их мєнгє гэдэг. Хvн хэдий хэр хэмжээний мєнгийг их гэдэг вэ гэвэл хvн бvр л єєр єєрєєр хариулах нь мэдээж хэрэг. Миний хувьд сэтгэл зvйн хувьд хангалттай хэмжээний мєнгє надад байна. Дуртай ажлаа хийгээд, зах зээлд єєрийн гэсэн байр суурьтай яваа. -Танд баярлалаа.

http://www.mongolmedia.com/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Хуудас: 15 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн