Forever Fashion

2007-04-24 - Монголын шилдэг fashion дизайнер
Ангилал: Монгол

Миний толгойд хэдэн асуулт эргэлдээд байгаа юм та нар хариулж өгөөч -Монголын хамгийн сайн хувцас дизайнерыг хэн гэж боддог вэ? -Яагаад ? -Өөр хэн хэн гэж хувцас дизайнеруудыг мэдэх вэ?

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-24 - Монгол vндэсний хувцас олон улсын наадмаас гран при хvртжээ
Ангилал: Монгол

"Этно эрато-2007" нэртэй олон улсын vндэсний хувцасны дээд зэрэглэлийн загвар шалгаруулах наадам ОХУ-ын Москва хотноо амжилттай болж єндєрлєв. Єдгєє найм дахь жилдээ зохиогдож байгаа энэхvv нэр хvндтэй загварын наадамд дэлхийн 70 гаруй орны дизайнер, загвар зохион бvтээгчид ур ухаанаа уралдуулсан аж. Харин "Этно эрато-2007" наадмын тайзнаа монгол vндэсний загвар анх удаа гарч, олны сонирхлыг татсан байна. Учир нь, тус наадамд эх орноо тєлєєлж "Монгол Костюмс" тєвийн уран бvтээлчид оролцсон бєгєєд монгол vндэсний хувцасны гайхамшгийг дэлхийн загварын мэргэжилтнvvдэд дэлгэсэн гэнэ. Энэ наадамд оролцсон загварын бvтээлийг зургаан тєрлєєр шалгаруулдаг учраас нэг номинацид дор хаяж, гучин тєрлийн загвар єрсєлдсєн гэсэн vг. Тиймээс ердєє л хоёрхон єдєр vргэлжилсэн уг наадмын vзvvлбэрт нийтдээ 170 гаруй коллекц бvтээлийг сонирхуулжээ. Тэгвэл "Монгол-Костюмс" тєвийн дизайнерууд "Этно эрато-2007" наадмын дєрвєн номинацид єрсєлдсєн бєгєєд тун амжилттай оролцсон байна. Тухайлбал "Монголын олон vндэстэн ястан" нэртэй загварын хувцас нь энэхvv наадмын гран при буюу "Vндэсний хувцасны дээд зэрэглэлийн бvтээл" номинацийн тэргvvн байрын шагнал хvртжээ. Харин XIII зууны vеийн хатдын ємсгєл бvхий "Их гvрэн" загварын хувцас нь тус наадмын "Дорнын шилдэг хувцас" номинацийн хоёрдугаар байрт шалгарсан бол, наадмын "Ретро" номинацид єрсєлдсєн "Зоос" коллекци мєн л хоёрдугаарт тодорч. Vvний зэрэгцээ, олон улсын vндэсний хувцасны дээд зэрэглэлийн загвар шалгаруулах зорилготой тус наадмын "Vндэснии элементийг тусгасан орчин vеийн загвартай єдєр тутмын хувцас" номинацид оролцсон "Хvч чадалтай гоо vзэсгэлэн" нэртэй загварын бvтээл тусгай байрын шагналтай буцсан гэнэ. Наадамд оролцсон загваруудыг "Монгол Костюмс" тэвийн дэргэдэх "Чимбай" салоны моделиуд сонирхуулсан аж. Ийнхvv "Этно эрато-2007" олон улсын наадмын дєрвєн номинацид амжилттай оролцсон монгол vндэсний хувцасны коллекци загварууд гран при шагнал, шилжин явах цомтой ирэх нь. Гэхдээ тус наадмаас шалгарсан бvтээлvvдийг нэгтгэж, vндэсний хувцасны загварын гала тоглолт хийсэн гэнэ. Ташрамд сонирхуулахад, "Монгол Костюмс" тєвийн дизайнерууд ирэх долдугаар сард зохиогдох олон улсын хувцас загварын фестивальд оролцох юм бвйна. Харин Дэлхийн монголчуудын хувцас загварын холбооноос жил бvр уламжлал болгон зохион байгуулдаг уг фестивалийн энэ удаагийн шалгаруулалт "Монгол шилтгээн"-д єрнєх юм гэсэн. Єнєєдрийн монгол 78 /499 Р. Мєнгєнцэцэг Нийтэлсэн: 2007-04-20 15:36:02 , Мэдээний дугаар: #54394    www.olloo.mn

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-24 - Гоёл 2007
Ангилал: Бүлэггүй

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-24 - Т.Амарзаяа: Манай загвар vнэхээр онцгой байлаа
Ангилал: Монгол

Б.ДААРИЙМАА Олон улсын vндэсний хувцасны “Этно-Эрато” наймдугаар наадам ОХУ-ын Москва хотноо болж “Монгол костюмс” компанийнхан амжилттай оролцоод ирсэн билээ. ОХУ, БНХАУ гээд олон орны 40 шахам vзvvлбэрээс “Монгол олон vндэстэн ясны загвар” нэгдvгээр байр эзэлсэн бол “Их гvрэн”, “Зоос” загварууд хоёр, “Хvч чадал ба гоо vзэсгэлэн” загвар тусгай байрт шалгарсан. Энэ талаар тус компанийн дизайнер Т.Амарзаяатай ярилцлаа. -Тэмцээний сониноос яриагаа эхэлье. Та ємнє нь ямар тэмцээнд оролцож байв? -Би 2002 онд ДУДэС-ийг тєгсч 2004 оноос “Монгол костюмс” компанид ажиллаж байна. Манай компани vндэсний хувцсыг хойч vедээ євлvvлэх, сурталчлах зорилгоор ажилладаг. Москва хотноо болсон тэмцээнд Монголын загвар vнэхээр онцгой байлаа. Шvvгчид хажуугаар єнгєрєх бvртээ хувцсуудыг барьж vзээд л… Yvнийг нь харахад дизайнер хvний хувьд сайхан санагдаж байсан. Якут, Казахстан гээд гоё хувцастай улс орон олон байсан. Шагнал авахгvй ч гэсэн гала тоглолтод оролцоход л тэд бєєн баяр болж байв. Манайхаас очсон дєрвєн загвар бvгдээрээ шагнал хvртсэн. Монголын дизайнерууд бvгд энэ тэмцээнд оролцох юм бол цахиур хагалах юм билээ. Ялангуяа авангард загвар ноёлж байсан. Тэмцээнд оролцогчдоос суралцах зvйл их байсан л даа. Тэгээд ч тэмцээний нэр хvнд єндєр. Дэлхийд гарах боломжийг нээж єгдєг гэсэн. Єнгєрсєн жил би Євєрмонголын Ордост болсон олон улсын vндэсний хувцасны наадамд “Донж” бvтээлээрээ I байр эзэлсэн. Энэчлэн олон тэмцээнд оролцсон. -Саяны тэмцээнд “Хvч чадал ба гоо vзэсгэлэн” загвар тань тусгай байрын шагнал хvртсэн. Загварынхаа нэрийг єєрєє єгдєг vv? -Хvмvvс загварынхаа нэрийг євєрмєц єгч гэдэг. Нэрний талаар нэг их боддоггvй. Тэгээд л таарчихдаг юм. Дєрвєн загвар тэмцээнд оролцсоноос миний загварын гараа хамгийн сvvлд таарсан. Мэдээж эндээс явахдаа єндєр зорилго тавьсан л даа. -Тусгай байр эзэлсэндээ гонсгор байгаа юм уу даа? -Тийм ээ. Гэхдээ шvvгчид, vзэгчдээс хамгийн єндєр vнэлэлт авсан хувцсаар шалгарсан. Бvтээлийн санаа олон жил сэтгэлд дуншсан. Тэмцээнд зориулж сарын хугацаанд урласан. Урагшаа явж материалаа сонгож ирснээс гадна эсгvvр, оёдол гээд бvх зvйлд гар бие оролцсон. Яагаад “Хvч чадал ба гоо vзэсгэлэн” гэж нэрлэв гэвэл учиртай. Эртний хатдын гоёдог байсан хувцасны vндэс угсааг судалсан. Ихэмсэг бардам зангийн цаана гоо vзэсгэлэн нуугддаг гэдгийг хувцсаараа гаргаж ирэхийг зорьсон доо. -Урласан хувцас тань бусдаас юугаар ялгардаг вэ? -Манай vндэсний хувцас баялаг элементтэй. Миний урласан хувцас гар ажиллагааны чимэглэлээр бусдаас ялгардаг. Нарийн чимхлvvр ажлыг хувцсандаа шингээх дуртай гэсэн vг л дээ. Донж, єнгє нь хvртэл євєрмєц болдог. Зээгт наамал, шvрэн чимэглэлийг тvлхvv оруулж єгдєг юм. -Єрсєлдєгчид ямар байв? -Эхний гурван хувцас шагнал хvртсэн болохоор минийх шагналгvй болов уу гэж бодсон. Єрсєлдєгчид vнэхээр хvчтэй байсан л даа. Шагналын дvнг олон цагаар догдолж хvлээсэн. Шvvгчид ч гэсэн манайд шагнал єгье гэсэн бодолтой байх шиг санагдсан. Оросууд тэмцээнээ vнэхээр шударга зохион байгуулдаг юм билээ. Манайд хуйвалдаан ороод тэмцээн гэхэд хэцvv болдог. Энэ нь харин сайхан юм билээ. -Хамтрах санал ирсэн vv? -Белорусь, Казахстаныхан зардлыг нь даая, тэмцээнд оролцооч гэж урьсан. Хамтран ажиллах саналууд ч ирсэн байгаа. Гэхдээ одоогоор шийдсэн зvйл байхгvй. -Зорилгоо тодорхойлсон уу? -Цаашид илvv ихийг хийж дэлхийд гаръя гэсэн бодолтой байгаа. Эхлээд сайн бvтээлтэй болох нь чухал байна. Монгол vндэсний хувцас гайхамшигтай, дэлхийд гарах боломж бий гэдгийг энэ тэмцээнээс мэдэрлээ. Зорилгынхоо тєлєє уйгагvй зvтгэнэ. -Хамгийн анх загварын ертєнцєд хєл тавьснаа дурсвал? -Сонин асуулт байна. Охидын єдєр тутмын ноосон эдлэлээр хувцас хийж загварын ертєнцєд хєл тавьж байлаа. Yvгээрээ “Хаврын гоёл”-д амжилттай оролцож байсан маань санаанаас гардаггvй юм. Єнєєдєр vндэсний хувцсаа урлаад суух боломжийг энэ загвар надад олгосон гэдэгт итгэдэг. -Та бvхний хувцсыг ємсч амилуулдаг манай загвар ємсєгчдийн ур чадвар тэмцээнээс ямар vнэлэлт авсан бэ? -Манай компани єдєр болгон загварын шоу тоглолт хийдэг болохоор загвар ємсєгчид бэлтгэл сайтай нь харагдсан. Хєгжмєє сайн сонсч, мэдрэмжтэй нь илт байсан. Бусад орныхон манай загвар ємсєгчдєд ам сайтай байна билээ. Гол нь бид Монголдоо vзvvлдэг загварын бичлэгийг авч явахаа мартсан байсан. Телевиз болгон л бичлэг байна уу гэж нэхэж байлаа. Манай ЭСЯ-ныхан болон монголчууд маань бидний загварыг бахархаж нvдэндээ нулимстай vзсэн. Дуучин Б.Амархvv хvртэл ирж бидэнтэй зургаа татуулсан. Оросын дизайнеруудын холбоо биднийг их vнэлсэн гээд яриад байвал олон зvйл байна. “Чинбай” салоны загвар ємсєгчид бидэнтэй хамт явсан юм. http://www.unen.mn

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-23 - О.Болд: Монгол хувцас дэлхийд эзлэх бидний орон зай
Ангилал: Монгол

О.Болд: Монгол хувцас дэлхийд эзлэх бидний орон зай Б.ХОНГОРМАА (2007.02.16) Энэ удаагийнхаа зочноор “Торго” салоны загвар зохион бүтээгч О.Болдыг урив. О.Болдын урласан “Хархорин”, “Алтан говь”, “Шигтгээ” зэрэг цуглуулга нь түүний төдийгүй Монголын нэрийн хуудас хэдийнэ болжээ. -Загвар зохион бүтээгчидтэй уулзаж байхад олонх нь зураач мэргэжилтэй байх юм. -Арван жилд байхдаа би хувцас загвар их сонирхдог байсан. Гэвч цагаа тулахаар СУИС-ийн харьяа ДУДС-ийн уран зургийн ангид орчихсон юм. Дүрслэх урлагийн суурь нь уран зураг. Өнгө, дүрс, зохиомж нь дизайн, график, уран баримал, барилга зэрэг урлагийн суурь болдог юм. Тиймээс суурь мэргэжлээр таван жил сурсан надад дизайнер болоход дөхөм байсан. Ер нь уран зураг дээр хувцас загварын бүхий л зүйл харагддаг юм л даа. Тухайлбал, зураг дээр зохиомж гэж ярьж байхад хувцас дээр силуэт гэх жишээтэй. Өнгө будгийн хувьд ч адил. Монгол хувцасны чиг хандлагыг хараад байхад 2000 оноос өмнө нэлээд баруунжсан маягтай байсан. Загварын хувьд ч тэр, материалын хувьд ч тэр. Гаднынхныг дуурайсан, бас гол төлөв авангард чиглэлийн. Харин сүүлийн үед загвар зохион бүтээгчид үндэсний хэв загвараа илүү гаргаж, үүгээрээ амжилт олж болно гэдгийг харж чадсан юм болов уу. Европ хувцсаар, ялангуяа оёдлын арга технологиор Англи, Солонгос, Хонконг зэрэг улстай өрсөлдөнө гэдэг амаргүй. Түүний оронд өөрийн гэсэн загвар, өөрийн гэсэн оёдлын технологиор ялгарах нь арай дөхөм. Монгол хувцсыг манайхаас өөр газар гаргаж ирэхгүй нь мэдээж. Ингэж л бид дэлхийн загварынхны анхааралд өртөж, орон зайгаа олж авна. -Сүүлийн үед дэлхийн хувцас загварын чиг хандлагыг оросууд тодорхойлж байна. Энэ утгаараа орос үндэсний хувцасны хэв маяг түлхүү орж ирсэн гэж үзэж байгаа юм билээ. -Орост хувцас з агвар маш хурдацтай хөгжиж байгаа. Түүнээс гадна оросууд Fashion TV-д өөрийн сувгаа нээсэн. Дэлхийд алдартай дизайнеруудтай эн зэрэгцэхүйц В.Юдашкин зэрэг сайн загвар зохион бүтээгчид төрсөн. Энэ утгаараа өөрсдийн уламжлал соёлыг дэлхийн загварын чиг хандлагад тусгаж өгч байгаа зэрэг зүйл ажиглагддаг л даа. -Үүнтэй ижил манай үндэсний хувцасны элемент дэлхийн хувцас загварын чиг хандлагад тусгалаа олсон тохиолдол бий юү? -Бий. Хүмүүсийн сайн мэдэх нэг жишээ бол Жорж Лукасын найруулсан “Оддын дайн” киноны сүүлийн анги дээр олон үндэстний хувцаснаас тусгасан байдаг. Энд халх эхнэрийн дэргэр үс мөн хавчаараас санаа авсан байна лээ. Бас “Кристиан Диор”-ын Жон Галено байна. Тэр мөн л халх эхнэрийн үсний гэрийг аксессуар дээр тусгасан коллекц гаргасан. -Танай шоуг үзээд гаднынхан манай үндэсний хувцаснаас чухам юуг илүү онцгойлж байх юм. -Өнгө загвар, материалын сонголт гээд бүгдийг нь сонирхоно. Бас аксессуарыг. Ялангуяа, товч шилбэ зэрэг элементүүдийг илүү анхаарч үздэг. Гэхдээ зарим нэг загварыг Хятадынхтай андуурах тохиолдол бий. Яагаад андуурдаг вэ гэвэл манай монгол хувцас Ази дундаа нэлээд нийтлэг л дээ. Тухайлбал, бидний хэлж заншсан лам энгэр Монголоос гадна Хятад, зүүн Азийн орнууд, Япон, Солонгос зэрэг орнуудад их дэлгэрсэн. Энэ бүхнийг монголчуудын байлдан дагуулалтай холбож үздэг юм билээ. Мөн хожим Манжийн дарангуйллын үед манж нар өөрийн хувцсыг эзэлж авсан орны иргэдэд тулгаж өмсүүлэх зэргээр аль болох уусгаж авах бодлого явуулж байснаас үүдэн ийнхүү ижил төстэй болсон тал ажиглагддаг. -Тэгвэл манай хувцас Азийн бусад үндэстнийхээс юугаараа ялгардаг вэ? -Оёдлын арга ажиллагаа юм уу, бэлгэдлийн хувьд бусдаас өөр. Ер нь манай хувцас бусдыг бодвол хэрэглээ, гоёл гэхээсээ илүү бэлгэдэл түлхүү агуулсан. Чимэг зүүлтийн хувьд ч гэсэн бараг дахин давтагдашгүй гэж хэлж болохоор. Бас манай хувцас эмжээр, хошмог ихтэй. Энэ нь нэг талаар хувцасны чимэглэлтэй холбоотой. Нөгөө талаар хувцасны эдэлгээг уртасгадаг сайн талтай. Гуравдугаарт, нөгөө л бэлгэдэлтэй холбоотой. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувцсанд өргөн, нарийн хошмог их. Энэ нь эртний монголчууд “Хүний буян заяа хувцсандаа байдаг” гэж үздэгтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, буян заяаг эдгээр эмжээр, хошмогоор барьж тогтоож байна гэсэн үг. Гутлын хувьд аваад үзье л дээ. Монгол гуталд ямар ч үдээс, цуурга байхгүй нь нүүдлийн аж ахуй эрхэлж байгаа хүнд өмсөж, тайлахад амар байх болно. Мөн гутлын хоншоор ээтэн байдаг нь дөрөөн дээр сайн тогтоход хэрэгтэй. Монголчууд эртнээс байгаль дэлхийгээ хайрлаж ирсэн улс. Алхаж гишгэхдээ хүртэл чулуу хөндөхгүй гэснээс ийм болсон гэдэг домог ч байдаг. Малгайны орой дээрх сампин гэхэд сумны зэвээс үүссэн бөгөөд бас тэнгэрээ дээдлэн шүтэх үүднээс нударганы дотор талыг заавал номин хөх өнгөөр хийдэг байж. -Үндэсний хувцсыг урлахад энэ мэт мэдлэг их хэрэг болно биз? -Өө, хэрэгтэй зүйл энд тэнд гарсан бол харж л явдаг юм. Угсаатны зүйч Амгалан гуай, бас Энхбат, Хандын Нямбуу гуайн бичиж хэвлүүлсэн зүйлийг олж уншихыг хичээдэг. Гэхдээ чинээнд нь тултал судална гэж хаа байх вэ. Ер нь би “Торго”-д орж ирэхээс өмнө монгол хувцасны талаар бага мэддэг байж. Ер нь ажил хийж байж юм сурдаг юм байна. -Зэргэлдээ улс үндэстний хувьд манай, танай хувцас гэж ялгаж салгах амаргүй юм шиг. Гэтэл ямар ч улс үндэстэн өөрийн соёлоороо бахархаж гайхуулан, аливаа зүйлийн анхдагч байхыг эрхэмлэдэг нь ёс. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ? -Манай орны хувьд тухайн нийгмийн байдлаас болоод түүхийн үнэн дарагдаж ирсэн. Бас угсаатны зүйн судалгаа орхигдож, уламжлагдаж ирсэн нь ч ховор. Харин сүүлийн үед “Монгол костюмс” төвийнхөн энэ тал дээр нэлээд дорвитой зүйл хийж, өргөн цар хүрээтэй ажиллаж байна уу даа гэж боддог юм. Би дээр хэлсэн. Манжийн дарлалтай холбоотой ижил төстэй хувцас бий болсон гэж. Гэхдээ зөвхөн төрийн албан хаагчид ноёд түшмэдийн хувцас л ийм байна уу гэхээс энгийн ард түмэн өөрсдийнхөө уламжлалыг авч үлдсэн байдаг юм билээ. -Манай загвар зохион бүтээгчдийн урласан дээл хувцас заримдаа Монголын гэх элементийг нэг дор хэтэрхий цуглуулчихсан мэт санагддаг юм. -Элементүүдийн харьцаа, зохиомжийг тооцохгүй хэтэрхий авангард загвар руу оруулж эвдэх гээд байдаг тал бий. Харин өнгөрсөн “Гоёл” наадамд дизайнеруудын ур чадвар их сайжирсан санагдсан. Өнгөний зохицол, зохиомжийн хувьд ч тэр.Гэхдээ манай дизайнеруудын нэг сул тал бол ижил төстэй загвар гаргаж, бие биенээ дуурайх явдал. Уг нь бусдаас зөвхөн санаа авч өөрийн болговол хангалттай. Би Жон Галено зэрэг гадаадын алдартай дизайнеруудын хийсэн бүтээлээс санаа авч тухайн элементийг монгол хувцастайгаа яаж хослуулбал зүгээр вэ гэдгийг олж харахыг хичээдэг. Түүнээс биш бие биенээсээ хуулаад байх юм бол яваандаа уйтгартай болно шүү дээ. -Тийм л дээ. Та тэгээд хойшид юун дээр илүү анхааръя гэж бодож байна? -Үндэсний хувцасны гол гол элементүүдийг өөрчлөх хэрэггүй юм шиг байгаа юм. Харин зохиомжийн хувьд, бас материал, өнгөөр тоглолт хийж өгвөл зүгээр байх. Дэлхийн хувцас загварын чиг хандлага жил ирэх тусам аксессуар бага, их энгийн тал руугаа болж байгаа юм билээ. 2001 онд Нью-Йоркт болсон террорист халдлагаас хойш нийгэм эдийн засагт, хувцас загварт ч тэр нэг удаагийн бас хэтэрхий үнэтэй биш, харин чанар сайн эдэлгээ урттай хэрэглээг илүүд үзэх болсон тухай уншиж байсан юм байна. Гэвч бид өнгөрсөн аравдугаар сард Францад загваруудаа сонирхуулах үед тэндхийн алдартай дизайнерууд манай хувцасны тансгийг гайхаж байсан. Бас “Хэдийгээр ийм хандлага байгаа ч биднийг дуурайх хэрэггүй” гэж зөвлөж байлаа. -Торгоор хувцас урлана гэдэг өөр бусад материалаас арай илүү ур ухаан шаардах уу? -Даавуу, хагас ноосон материалыг бодвол унана, сунана, агшина гэсэн ойлголт байхгүй. Жаахан даргардуу байдаг юм. Тиймээс бараг материалдаа тохируулж загвараа зохионо доо. Ямар ч байсан торгоныхоо шинж чанарыг бодолцож загвар гаргахгүй бол хөдөлгөөн хязгаарлах ч юм уу байдал ажиглагддаг. Гэхдээ санаагаа баригдмал болгочихгүйн тулд атлас, үслэг эдлэл зэрэг өөр материалтай хослуулна л даа. http://www.mongolnews.mn/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-23 - Торго салон
Ангилал: Монгол

Торго салоны Дизайнер О.Болдын "Хар хорин" , "Алтан говь" коллекшион " Торго" шовуны зураг Бусад http://www.torgo.mn/-ээс

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-23 - Нью Ёоркын Artexpo-д Монголчууд оролцов
Ангилал: Монгол

Нью Ёорк (artexpos.com) – Нью Ёорк хотноо жил бүр болдог олон улсын үндэсний болон орчин үеийн урлагийн үзэсгэлэн худалдаанд Б. Сувд захиралтай Mongol Costumes загвар зохион бүтээх товчооны дизайнер Баярзул олон үндэстэн ястны хувцасны загвараараа амжилттай оролцсон тухай тус хотоос Ч. Үржинбадам мэдээлж байна. Энэхүү үзэсгэлэн худалдаа нь 500 гаруй галлерей, уран бүтээл хэвлэгч болон дилерүүд, мянга мянган уран бүтээлчид оролцдог дэлхийн хамгийн том экспо юм.

Хорин ес дэх жилдээ болж байгаа тус наадамд Монголоос хамгийн анхны Гоёл наадмыг шүүж байсан Б. Сувд, хөтлөгч байсан Ч. Үржинбадам болон загвар өмсөгчөөр оролцож байсан С. Ижилцэцэг, Оюун нар тус арга хэмжээнд хамтдаа оролцсон нь онцлог байлаа. Мөн загвар өмсөгчөөр зүүн эргээс голцуу цугларсан Монгол охидууд үндэсний хувцсаа өмсөн, олны нүдийг хужирлалаа. Зурагнуудыг www.urjee8.blogspot.com гэсэн блогноос үзэж болох нь байна.

http://mongolmedee.net/-ээс

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-23 - тайван
Ангилал: Бүлэггүй

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-23 - транс жэндер
Ангилал: Этгээд

тайван За хичээл эхэлцэн зав багатай тэр бүр шинэчэлж чадалгүй удчих шиг боллоо. За энэ ч яахав. Дизайны хичээл дээр нэг даалгавар хийж байгаа юм тэгсэн багштай үзэл сурталын зөрчилд ороод , залуу хүн галтай байх нь арга ч үгүй байх гэхдээ дизайнер хүн байж бодолтой байх ёстой гэж бодлоо мэдээж нэг өдрийн багш 1000 өдрийн эцэг гэж юу боллоо гэж маргалдахав надад эрдэм зааж өгж байгаа хүнтэй. Маргааны гол сэдэв нь миний хийсэн ажил маань транс жэндер хүмүүст зориулсан юм шиг байна гэнэ. Ашигласан зураг / дээр байгаа зураг уг нь тайваны одууд буяны үйлс нүцгэлсэн нь гэсэн нийтлэл байсан юм /бүтээл гаргалгаа маань тийм байна гэх тэгээд бараг трансжэндер хүмүүст юм хийх нь гутамшиг ухааны юм хэлж байхын. хэхэ тэгээд л бодлоо хэн байх нь хувь хүний л сонголт чамайг эрэгтэй эмэгтэй гэж ялгаврлахгүй байхад яагаад тэр хүмүүсийг үзэн ядах ёстой гэж? Миний хувьд тэднийг энгийнээр л хүлээж авдаг гэй ч бай лесби, томбоё, ледибоё гээд бүгд л өөр өөр бүлэгт байгаа болхоос биш адилхан л хүмүүс шүүдээ ази, нигер, цагаан арьстан гэдгээс ялгаа юу байна. Хүмүүс өөрсдөөс нь жаахан өөр болхоор л айж үзэн ядаж эхэлдэг байх тэдний ярилцлагыг уншихад ихэнх нь бусад хүмүүс биднийг шууд л дайраад л барьж аваад секс хийх гэж байгаа юм шиг айдаг бидэнд таалагддаг таалгдаггүй хүмүүс гэж байна бид бусадтай адил гэж их бичсэн байдаг. Нээрээ л тэгж хүмүүс айдаг юм шиг байгаан ямар ч эр , эм хүн эсрэг хүйстэнээ хараад шууд дайрж барьж аваад л .... байдаггүй биздээ яаж бодхоороо тэгж сэтгэдэг байнаа хөгжилтөй л юм. Жэндер энэ тэр гэхээр ялангуяа хөөрхий транс жендер дотроос эр байж байгаад эмэгтэй болсон улсууд их хэлмэгдэдэг юм шиг. Хөөе тэр гомо өө муу гомоо, пээ эрэгтэй юм байж нүүрээ будчихаж, банзал өмсцөн байнаштээ, ичмээр юм гаж донтон гээд л нэг эмэгтэй өмд өмсөөд явж байвал хэн ч хөөе томбоё эсвэл өө муу лесби, богинохон үстэй юм байна гээд л ярьдаггүй биздээ? Хүн бүрийн хүсэл л гоё сайхан харагдах өрөөлд биш өөртөө таалагдах нь хамгийн чухал өөрөө өөрийнхөө төлөө яваа нэгнийгээ гадуурхах муухай биздээ. Трансжэндер хүмүүс хувцас хийхэд цээжэн бие нь эмэгтэй юм болхоор эмэгтэй суурь үлгэр л ашиглах байх эр байсан гээд эрэгтэй суурь үлгэр дээр хувцас хийхгүй нь мэдээж тиймээс яагаад тэдэнд хувцас хийх дэмий гэж би л лав дуртай хийж өгнө харин ч сонирхолтой байх байх. Энэ дээхэн үеийн солонгосийн трансжендэр поп хамтлаг гэнэ би л лав эрэгтэй гэж хэлэхгүй л юм байна за тэгээд алдарт Харисү хэн эрэгтэй байсанд нь итгэх юм хоёрын хооронд сэтгэл дундуур эр байснаас эмэгтэй болоод явж байвал өөрсөдөд нь сайхан байдаг байхдоо энэ Леди хамтлагийн нэг гишүүн бид илүү нэг сорвитой эмэгтэй хүмүүс гэсэн байналээ. "Леди" [kml_flashembed movie="http://www.youtube.com/v/gqiheQFWhds" width="425" height="350" wmode="transparent" /] Харисү [kml_flashembed movie="http://www.youtube.com/v/jsgdN8lorqY" width="425" height="350" wmode="transparent" /]

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-22 - MN FTV
Ангилал: Бичлэг

[kml_flashembed movie="http://www.dailymotion.com/swf/4jc1JyVvfuVg8cGxS" width="425" height="335" wmode="transparent" /] [kml_flashembed movie="http://www.dailymotion.com/swf/4MM8DRQGB5ToGcIr1" width="425" height="335" wmode="transparent" /] TB25-aac 

Бичсэн: designer

[Шууд холбоос]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Хуудас: 14 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн