|
2007-02-27 - “Гоёл-2007″ наадмаас
Наадмын эргэн тойрноос танд хүргэе.
“Гоёл-2007″ наадмын топ модель Г.Уранцэцэг: 10 жил хөдөлмөрлөсний маань үр дүн гарлаа
-Та энэ жилийн шилдэг “Ton модель” боллоо. Анхны сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Энэ жилийн “Гоёл-2007″ наадмаар отгон топ модель болсондоо маш их баяртай байна. Дизайнеруудын холбооны нийт удирдлагууд болон дизайнерууд, моделиуддаа бүгдэд нь баярлалаа гэж хэлье. Загвар өмсөөд 10 жил болж байгаа. Харин өнөөдөр топ модель болсондоо сэтгэл их хөдөлж байна. Арван жил хөдөлмөрлөсний маань үр дүн гарлаа.
39 настай топ Э.Одгэрэл гоолиг биеэ гайхуулж, отгон топ Пүүжээ хамгийн цоглог нь байлаа
Загвар өмсөгч бүсгүйчүүд микрофон бариад гарч ирлээ… Тэд энэ удаа тайзнаа загвар үзүүлэхээр бус дуулахаар гарч ирсэн нь энэ. Ийнхүү Энхцацрал, Дэлгэрмаа тэргүүтэй модель охид “Монголын гоёо” хэмээх Камертон, Киви, Номинжин нарын дуулдаг гайхалтай сайхан дууг тэднээс дутахааргүй дуулсан нь үзэгчдэд томоохон сюрприз болж чадсан. “Гоёл-2007″ наадмыг МҮТВ-ийн нэвтрүүлэгч Чимгээ, “Чанву” Гантулга нар хөтлөн явуулсан. Хөтлөгч Чимгээ энгэр нь задгай, урт гоёлын даашинзаар гоёсон нь модель хүүхнүүдээс дутахааргүй гайхалтай харагдаж байсныг дурьдахгүй өнгөрч болохгүй байх. Наадам эхэлмэгц тайзнаа Э.Одгэрэл, Д.Болормаа, Д.Цолмон, Ч.Туяацэцэг, Д.Пүрэвсүрэн, Ундраа гээд Монголын cop болсон зургаан топ модель ажил хэрэгч бүсгүйчүүдийн гоёмсог хослолтой зэрэгцэн гарч ирж, үзэгчдийгдуу алдууллаа. Toп модель Э.Одгэрэл уян налархай хөдөлгөөн, хорьхон настай охидынх шиг бие хаагаараа үзэгчдийг ёстой л алмайруулав. Ер бусын гоолиг бие хаа, үзэсгэлэнт төрх нь түүнийг өөртэй нь зэрэгцэн алхах 20 ч хүрээгүй “нялх” охидоос ялгагдахааргүй харагдуулж байсныг нуух юун. Тэрээр ОХУ-ын дизайнерийн бүтээсэн “Цветы” нэртэй зуны гоёмсог даашинзны загварыг үзүүлэн тайзнаа эргэлдэх үеэрээ толгой нь эргэж, хөл алдаад унах дөхсөн нь үзэгчдийг нэгэн зэрэг мөн л дуу алдууллаа. Үүнийг эс тооцвол тэрээр өчүүхэн ч алдаа гаргасангүй. Үнэхээрийн “perfect” байж чадсан шүү. Топ Болороогийн хувьд тэрээр топуудаасаа гадна тайзан дээр шавь нарынхаа хамтаар зэрэгцэн алхаж, тэдэн дотроосоо аргагүй л ур чадвараараа ялгарч байсан. Өнгөрсөн жилийн отгон топ модель Пүүжээ тайзнаа спорт стилийн хувцас өмсөн, “пудль” үүлдрийн цав цагаан гөлөг хөтлөн гарч ирэх нь тун ч цоглог харагдав. Бусад топуудын хувьд ч мэргэжлийн акулууд гэсэндээ арай л өөр… Энэ жилийн фото моделиор тодорсон загвар өмсөгч Энхцацралыг дуучин Болдын клипэнд тоглосноор нь залуус анддаггүй. Тэрээр тайзнаа энхрийхэн төрхөөрөө инээмсэглэн үзэгчдийн эгдүүг хүргээд авсан. Үзэсгэлэнт моделиудын зургийг хором ч алдалгүй авах зурагчдын дунд суусан Америк зурагчинд Энхцацрал ихэд таалагдсан нь илт. Шар толгойт эр фото моделийг гарч ирэх бүрт нь шаламгайлан зургийг нь авахын зэрэгцээ нүдээ хүртэл ирмээд авах нь харагдав. Харин энэ жилийн шилдэг эмэгтэй модель Түмээгийн хувьд тэрээр тун ч даруухан нэгэн ажээ. “Шилдэг эмэгтэй загвар өмсөгч” номинацид шалгаран, шагналаа гардахаар гарахдаа нүдэндээ нулимс цийлэгнүүлснээр баярласан сэтгэлээ илэрхийлсэн тэрээр өөрт нь баяр хүргэн алга таших үзэгчдийн өмнө ичингүйрэн нүүр нь улайж орхисон. Энэ жилийн шинэхэн топ модель Урнаа ер бусын эрэмгий, сүр жавхлантай гоо төрхөөрөө яах аргагүй үзэгчдийг жинхэнэ байлдан дагуулж чадсан. Түүнийг энэ жилийн топ болно гэдэгт олон хүн итгэлтэй байсан. Тиймээс ч ёстой юм ёсоороо болж тэр топ болсон. Сонирхуулахад удахгүй болох шинэ жилийн гоёлын даашинзны чиг хандлага нь бариу урт бөгөөд нуруу ил гарсан даашинз зонхилох юм байна. Мөн ханцуйгүй, гар болоод мөр ил гарсан эдгээр даашинзууд нь өнгийн хувьд ихэвчлэн үндсэн тод өнгүүд голчилно. Тухайлбал нэг өнгө дагнасан тод улаан, цэнхэр, эсвэл хар, цагаан гэхмэтчилэн… Энэ нь бүсгүй хүний гоолиг бие галбирыг бүрэн илэрхийлж чадахуйц загвар бөгөөд ирэх шинэ жилээр өөртөө итгэлтэй гоо бүсгүйчүүдийн тэргүүн сонголт байж чадах нь ээ.
Азийн топ модель Д.Болормаа: Би 2007 оны хамгийн азтай бүсгүй байх болно
-Долоон жилийн дараа “Гоёл”-ын тайзан дээр гарлаа. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Сэтгэл маш өндөр байна. Тайз намайг үгүйлсэн, тайзыг би үгүйлжээ. Ард түмэн ч бас өндөр сэтгэгдэлтэй намайг хүлээж авч байна. Өнөөдөр би мэргэжил нэгт топ моделиудтайгаа нэг тайзан дээр алхаж байгаадаа их баяртай байна. Маш олон хүн намайг “Гоёл”-ын тайзан дээрээс харахыг хүлээж байсан. Тэр олон хүний хүсэлтийг биелүүлж чадсандаа бао баяртай байна. Үүнээс гадна би Урнааг топ модель болоосой гэж маш их боддог байлаа. Өнөөдөр топ модель болсонд нь их баяртай байгаа. Урнаа бол топ модөль болох
бүх шалгуурыг давсан, энэ нэрийг өргөж чадах охин гэдгийг нь би 100 хувь баталж чадна.
-Энэ удаа та долоогийн тоог бэлэгшээдэг болохоороо “Гоёл-2007″-д оролцож байгаа гэж сонсогдсон?
-Тийм шүү, би 2007 оныг л хүлээж байсан. 1997 онд би Азийн топ модель болж байсан бол 2007 онд эргэн тайзнаа ирлээ. Долоогийн тоо надад аз авчирдаг. Миний хамгийн хайртай тоо. Өнөөдөр шавь нартайгаа, бас топуудтайгаа мөр зэрэгцэн тайзнаа гарлаа. Сэтгэл маш их хөдөлж байна. Одоо 2007 он гарах гэж байна. Ирэх 2007 он бол минийх. Энэ онд би хамгийн азтай, хийморьтой бүсгүй байх болно гэдэгтээ итгэлтэй байгаа.
-Өнөөдөр та “Анунгоо” компанийн нэрэмжит “Bella beauty” номинацид шалгарлаа?
-Маш их гайхсан. “Болормаа…” гээд нэр гарахаар нь өөрийгөө гэж бодоогүй. Охидоос нэг нь юм байх гэж бодоод зогсоод л байсан. Гэтэл “Азийн топ модель…” гэж дахин тодруулаад зарласан. Тэгээд л “Анунгоо” компанийн нэрэмжит их сайхан шагналыг гардлаа. “Bella beauty” номинацид хамгийн гоё үстэй моделиор тодорсондоо баяртай байна.
-Та цаашид хичнээн жил тайзнаа загвар өмсөнө гэж боддог вэ?
-2007 он маань ирсэн учраас одоо ингээд л цаашид тайзнаа гарсаар байх болно гэсэн үг. Одгэрэл бид хоёрын хувьд бие хаа бүх л юм маань байж байгаа юм чинь хөгширтлөө өмсөнө гэж боддог. Хэзээ тайз биднийг голно, тэр болтол л өмсөнө дөө. Энэ жилийн наадмын нэг онцлог нь зургаан топ модель хамт оролцлоо. Өмнө нь хэзээ ч ийм олон топууд цугтаа “Гоёл”-д орж байсан түүх байхгүй. Энэ бол анхных. Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-02-27 - “Гоёл-2007″
Тэнгэрлэг гоо сайхнаар цалгисан “Гоёл-2007″ наадам өнгөрөгч баасан гаригаас ням гаригийг дуустал бүтэн гурав хоног СТӨ-ний тайзнаа болж өндөрлөлөө. Тус наадамд 60 гаруй загвар зохион бүтээгч, зургаан топ модель тэргүүлсэн 58 эмэгтэй, 21 эрэгтэй загвар өмсөгч оролцлоо. Наадмын ерөнхий шүүгчээр Монголын дизайнеруудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Байгалмаа ажилласан бөгөөд бүрэлдэхүүнд нь дизайнер Н.Соёлмаа, Баяртням, мөн ОХУ-ын Улаан-Үдээс хүрэлцэн ирсэн дизайнер Лариса Загданова, Москва хотын тэргүүн шүүгч Андреева, УГЗ Б.Жигжидсүрэн нар байсан. Мөн ОХУ-ын Москва хотноо жил бүр уламжлал болон зохиогддог миссийн тэмцээний энэ жилийн болон өнгөрсөн жилийн дэд болон тэргүүн өргөмжлөлт бүсгүйчүүд ирж загвар өмсжээ.
“Гоёл-2007″ наадмын шилдгийн шилдгүүдээр:
-”Оёмол загварын шилдэг” номинацид “Монголжингоо” дээд сургуулийн зохион бүтээх товчооны дизайнер н.Саранцэцэг,
-”Сүлжмэл загварын шилдэг” номинацид “Гоёо” компаний дизайнер н.Азцэнгэл,
-”Савхи, үслэг загварын шилдэг”-ээр “Дизайнер” клубын дизайнер н.Болортуяа.
-”Гутал цүнхний загварын шилдэг”-ээр “Урлах эрдэм”-ийн дээд сургуулийн дизайнер н.Эрдэнэчимэг нар шалгарсан юм.
-Шилдэг зохион бүтээх товчоогоор “Дизайнер” клуб
-”Шилдэг захирал” номинацийн эзнээр “Амно” оёдлын үйлдвэрийн захирал Уранчимэг. Шилдэг дизайнераар
-Үндэсний хувцасны загварт “Шилмэл загвар” компанийн дизайнер н.Батзогсоол,
-Гоёлын хувцасны загвараар “Эвсэг” компанийн дизайнер н.Алимаа
-Өдөр тутмын хувцасны төрлөөр ШУТИС-ын Үйлдвэрлэлийн технологи дизайны сургуулийн дизайнер н.Ишдорж,
-Уран сэтгэмжийн хувцасаар Монгол-Солонгосын техникийн коллежийн дизайнер н.Мижиддорж
-”Гоёл-2007″ наадмын “Гранпри” шагналыг “Говь” компаний дизайнер н.Нямсүрэн
-”Шилдэг фото агентлаг” номинацид “Look” фото агентлаг
-”Шилдэг фото” моделоор загвар өмсөгч н.Энхцацрал
-Дэд байрын загвар өмсөгчөөр Ч.Ундрал,
-”Шилдэг эрэгтэй” загвар өмсөгчөөр н.Ганзориг,
-”Шилдэг эмэгтэй” загвар өмсөгчөөр Э.Түмэнжаргал
-Ton моделиор загвар өмсөгч Г.Уранцэцэг шалгарч, хамгийн отгон топ боллоо. Шагналын хур буусан энэ үдэш “Анунгоо” компани ч өөрийн нэрэмжит шагналыг “Bella beauty”, “Bella style” гэсэн хоёр номинацид шалгаруулсан бөгөөд Азийн топ модель Д.Болормаа, шинэхэн бас хамгийн отгон топ модель Г.Уранцэцэг нар дээрх номинациудад тодорлоо. Тус компани өөрсдийн оруулж ирдэг алдарт “Bella” фирмийн үсний будгаар “Гоёл-2007″-д оролцсон бүх загвар өмсөгчдийн үсийг будсан төдийгүй тус наадмыг үзэж сонирхсон хүн бүрт үсний будгаа гарын бэлэг болгон өгсөн юм. Шилдгүүдийн шагналыг шүүгчдээс гадна Монголын Дизайнеруудын холбооны ерөнхийлөгч Ч.Энхтайван, тус холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Мянганбаяр нар урилгаар гардуулан өгсөн юм. Ийнхүү шинэ жилийн гоёлыг тодорхойлсон “Гоёл-2007″ наадам гурав хоногийн турш үргэлжиллээ.
2006.12.19 Өглөөний сонин Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-02-27 - “Гоёл” гэдэг наадам хэвлэлийнхнээс 100 ам.доллар нэхсэн
Тэгсэн. Үнэн. Тэд “Гоёл” наадмыг сурвалжлах гэсэн манай сонины, бас бусад сонины гэрэл зурагчдаас “ногоон” мөнгө нэхсэн-
“Гоёл” наадам болж гэнэ ээ. Болж гэхээс өөр юу хэлэхэв. Уг нь бол өдийд тэр наадмыг үзээд, өчигдөр уншигчиддаа сонин хачныг нь дуулгачих байлаа. Уншигчид аль гурав хоногийн өмнө эхэлсэн наадмын тухай өчигдөр бодвол хэвлэлээс хайсан байлгүй. Өдөр тутмын сонингуудын ихэнхэд нь “Гоёл”-ын тухай нэг ч өгүүлбэр байгаагүйг та анзаарсан байх. Харамсалтай байна. Чимээгүй өнгөрсний учир нь бид “унтчихсан” байсандаа биш, мэдээллийг шинээр нь, сайхан зургаар гоёод “амттайгаар нь” уншигчиддаа хүргэх гэсэн хэвлэлийнхэнд тийм боломж олдоогүй юм. “Гоёл” наадмыг зохион байгуулагчид Монголын хувцас загварын өнгө төрх хэмээн цоллож ирсэн энэ наадмаа мөнгөний авдар, эсвэл дээдсийн зугаа гэж “том” эндүүрсэн бололтой. Ажлаа хийж яваа, тэр бүү хэл өөрсдийнх нь хийсэн ажлыг сурталчлах гэж очсон хэвлэлийнхэн биднээс тэд 100 “ногоон” нэхэж алмайруулав. “Гоёл” гэдэг наадмыг сурвалжилж, гараа гаргаж урласан хувцаснуудыг нь олонд таниулахын тулд гэрэл зурагчид халааснаасаа, редакцаасаа 100 ам.доллар тоолж өгөөд өөрсдийнх нь бүтээсэн өндөр босгыг алхах юм гэнэ. “Ардын эрх”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”…эд бүгд өдөр тутмын чөлөөт хэвлэлүүд. Тоёл” байтугай Монголын түүхийг бичилцэж яваа нэр хүндтэй сонинууд. Тэдгээрт ажилладаг гэрэл зурагчид ч гэсэн хэдэн хүүхийй зураг дамлаж, шагладаг наймаачид биш. Ингэж хэлэхийн учир нь 100 ам.доллар нэхэхдээ тэд тэгж харддаг юм гэнэ лээ. Шаардлагатай үед бид редакциасаа мөнгө гаргуулаад хэдэн зуун км сурвалжлаганд явдаг. Гэхдээ “Гоёл” гэдэг хувцасны наадмыг сурвалжлахын тулд 100 ам.доллар төлнө гэдэг арай л биш юм аа. Үзлээ гэхэд бид юу хардаг билээ. Эсгийгээр хийсэн элдэв хувцасыг нь бид л сонин юм, гоё юм гэж гайхмар болдог болохоос, энэ чинь XXI зуунд амьдарч байгаа бидний өмсөх, сонирхох хувцас биш ээ. Jonn Galliano, Roberto Cavalli, Calvin Klien, Dolce Gabbanna, Tommy Hilfiger, Tom Ford гээд өнөөдөр дэлхийн загварын ертөнцийг хэдхэн алдартай дизайнерууд атгаж байна. Тэд аль хэдийн ирэх жилийн хавар, зун, намар, өвлийн хувцасны загварыг тодорхойлчихсон шүү дээ. Бүр 2009 оны загварыг тэд бий болгочихсон байгаа. Гэтэл манайхан тэднээс олигтойхон хуулбарлачихаж ч чаддаггүй л биз дээ. Өнөө л хэдэн зууны өмнөх, эрт балар үеийн эсгий, хүн даахын аргагүй, хэтэрхий их торго, дурдан, толгойн даруулга. Энэ жил готик стилийн хувцас, энгэр, мөрөөрөө оёдолгүй, вандуй хэлбэрийн хүрэм, цамц дэлхий даяар хит болж байхад манайд л алга. “Гоёл”-ын тайзан дээр ч бас алга л байсан гэж хэд хэдэн хүн хэлсэн. Ийм байж, ийм л наадам хийдэг байж, хэвлэлийнхэнд мандатыг нь “ногоон” мөнгөөр шаглаж яах гэсэн юм бол доо.
Б.Бадмаа
2006.12.19 Ардын эрх Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-02-27 - “ГОЁЛ-2007” наадам шагналын хураа буулгалаа
Соёлын тєв єргєєний тайзыг гурван єдєр эзэмшсэн “Гоёл 2007” наадам єндєрлєж шилдгvvдээ тодруулав. Их тайз нилдээ гэрэл асгарсан цагаахан. Наадмын салхийг хагалсан топ модель Болормаа, Одгэрэл нарын ємссєн даашинз, костюм бас цасан цагаан. Гоёл ийнхvv єнгєлгєєр эхэллээ. Энэ жилийн “Гоёл-2007 наадамд 20-иод байгууллагын 60 гаруй зохион бvтээгчийн бvтээлийг толилуулсан юм. Бас энэ наадам олон онцлогтой гэж зохион байгуулагчид нь ярьж байлаа.
Тvvний дотроос энэ жилийн наадамд ОХУ-ын дизайнерууд, загвар ємсєгчидтэйгээ ирсэн. Загвар ємсєгчид нь нэгдvгээр зэрэглэлийнх хийгээд мисс-ийн тэмцээнд шалгарч байсан “хєєрхєн”-vvд гэнэ билээ.
Манайхан юугаараа дутаа аж. Нэгэн vдэш, нэг тайзан дээр Монголын зургаан топ модель хєл нийлvvлэн гарлаа гээд… Бас загвар ємсєгчид бvгд зэрэгтэй гэж танилцуулж байсан даа.
Монгол охид, бvсгvйчvvд vндэсний хувцсаа ємсєхєєрєє гараад єгєх юм гэдгийг “Шилмэл загвар” компанийн Б.Батзогсоол, Болормаа нарын урласан “Хан Хєхий” нэртэй vндэсний хувцасны vзvvлбэрээс харж болох ажээ. Бортгон малгай, гоёмсог ууж гээд vндэсний хэв маягийг тун донжтой харуулсан хувцсыг дандаа топ моделиуд ємсчээ.
Тэгвэл загвар зохион бvтээгч Д.Овдогмидын урласан эсгий материалаар хийсэн чєлєєт загвар огт єєрийг харагдуулав.
Уг загварыг орос бvсгvйчvvд ємссєн нь дэндvv зохисон гэлтэй.
Ерєєс бvтээл бvр л нэгийг хэлж шинийг мэдрvvлж байх шиг санагдсан. Их тайзыг чимэглэх загвар ємсєгчид алхаа гишгээ, алиахан харц, аятайхан инээмсэглэлээрээ vзэгчдийг “ангайлгасаар” л.
“Гоёо” компанийн У.Аз цэнгэлийн “Изабелла” загвар донж сайтайгаараа, -М.Баярмаа, Б.Алтангадас нарын “Хонгорхон охид” загвар эвлэг энхрийгээрээ,
-“Амно” компанийн “Урьхан” загвар єнгє, хийцийг “найзлуулж” чадсанаараа гээд гайхамшигтай vзvvлбэрvvд хєвєрнє.
ОХУ-ын дизейнеруудын vндэсний хэв маягаа шингээсэн даашинзууд. Тvvний дотор “Цветы” нэртэй загвар залуусын нvдийг vнэхээр хужирлах шиг болсон. “Дархан нэхий”, “Говь” компанийн нэхий, ноолуур хувцсуудыг єргєн хэрэглэдэг ч Гоёл” наадмын тайзнаас огт єєр єнгє тєрх эндээс харах юм билээ.
Хоёр, гурван жилийн ємнє ч тийм л байсан. Харин тэр “гоёо”-нууд нийтэд хvрсэнгvй гэж vзэгчид ярилцаж байхыг сонсов.
Гэхдээ эднийхний шинэ загварууд vнэндээ аваргалмаар л харагдах. Мэргэжлийн хvмvvсийн яриаг сонсвол “Гоёл-2007” наадмын загварын чиг хандлага бvр 1990-ээд оны хэв загвар руу эргэж эхэллээ.
Тухайн vед галбирт хувцас давамгайлж байж. Энэ нь ялангуяа бvсгvйчvvдийн бие дэндvv ил задгай, тодруулж хэлбэл, хагас нvцгэн гэмээр загвар голлож байсан бол єнєєгийн єдєр тутмын хийгээд гоёлын даашинзны хийц энгийн даруу, биед тохирсон байдалтай байгаа нь харагдлаа гэж ярилцаж байлаа.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн жил болж улсын баяр наадам гурван єдєр vргэлжилсэнтэй адил. “Гоёл-2007” наадам мєчєєгєє єгсєнгvй бас гурван орой наадав даа.
Тэгээд шилдгvvдээ тодруулав. Yндэсний хувцасны, гоёлын, авангард загварын, сvлжмэл загварын, гутал цvнхний гээд 10-аад номинацын тусгай шагналыг загвар зохион бvтээгч Баярзул, Б.Саранчимэг, А.Баянзул, У.Батбаясгалан, Уламбаяр, Саранцэцэг, Алимаа, Х.Мижиддорж нар хvртэж шагнуулав.
Тэгвэл загвар зохион бvтээгчдээс “Говь” компанийн дизайнер Б.Нямсvрэн “Гоёл-2007” наадмын Гран-при шагналын эзэн болов.
Мєн эмэгтэй шилдэг загвар ємсєгчєєр Тvмэнжаргал, эрэгтэй шилдгээр Ганзориг нар шалгарсан юм. Шилдэг фото моделийн шагналыг загвар ємсєгч Энхцацрал хvртэв. Бас “аварга” тєрсєн наадмын нэг нь энэ “Гоёл” наадам болов. Тэр аварга нь загвар ємсєгч Уранцэцэг. Энэ бvсгvй Топ модель гэдэг алдар хvртэж тvvний Гранпри шагналаа гардах тэр мєч энэ наадмын оргил хэсэг болсон юм. Жилдээ ганцхан “Гоёл” наадмаа гэж.
Zuunii Medee Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-02-27 - “Театр мода” Монголд хєл тавилаа
|
Нийтлэлийн №: 5399 | Нийтэлсэн: 2006-12-15 Zuunii Medee
Энэ сарын 13-ны vдэш 19.00 цаг ялимгvй єнгєрч байхад Улсын драмын эрдмийн театрын vvдийг татав. Зорьж ирсэн vзвэр маань цагтаа эхэлсэн бололтой. Театрын vvдэнд эгнэсэн олон машинаас єєр зvйл алга аа.
Урилгаа vзvvлэн театрын vvдээр орох зуураа Э.Баярзултай (дизайнер) тааралдлаа. Их л тэвдсэн байдалтай мэндлээд зєрєв. Yзвэрийн танхимд орвол шоу хэдийнэ эхэлчихэж. Yндэсний хувцсыг авангард загвартай хослуулан урласан хувцсуудыг загвар ємсєгчид сонирхуулна. Гэхдээ тэд тайзны нэг талаас гарч ирэн хэд алхаад эргээд орохгvй юм. Yггvй vйлдэл жvжиглэлээрээ ямар нэг санааг илэрхийлэх мэт. Догширч, хилэгнэсэн хатад. Эсвэл хайр хишгээ харамгvй єгєх бурхад лугаа адил. Амьдрал хайр энэрэл, жаргал хvссэн бvхэнд хvслийг нь харамгvй гvйцэлдvvлэх мэт. Ємссєн хувцасных нь ур хийц эгэлгvй, эд нь тансаг торго байх юм.
Энэхvv загварын шоуны эхний хэсэг бvхэлдээ vзэгчдийг гайхшруулаад авав. Энэ бол Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хvрээнд зохиосон ажлуудын отгон арга хэмжээний нэг болох “Театр мода” загварын шоу юм. Уг шоуг “Монгол костюмс” компанийн дэргэдэх “Чимбай” загварын агентлагийн ерєнхий дизайнер Э.Баярзул бие даан гаргаж байгаа нь энэ.
“Театр мода” vндсэн гурван хэсгээс бvрдсэн. Эхний коллекц нь авангард хэв маягийг vндэсний, гоёлын загвартай хослуулсан байсан бол хоёр дахь коллекцоос монгол туургатан, монгол ахуй, зан заншил, бvсгvйчvvдийнх нь ємсгєл, айл гэрийн эзэгтэй, эхийн ачлалын тухай єгvvлэх юм. Энэ коллекц арваад гараатай. Yзэгдэл бvрт гарч буй охид тус тусын дvрийг бvтээнэ. Тухайлбал, цэрэгт явж буй хvvгийнхээ араас сvvн цацал єргєж буй эхийн тухай єгvvлнэ.
Хоёрдугаар хэсгийн хамгийн оргил хэсэг нь єлгийтэй бяцхан vрээ бvvвэйн дуу аялан нойрсуулж буй vзэгдэл. Энэ хэсгийг vзсэн vзэгчид алга нижигнvvлэн ташиж байсан юм. Yнэхээр ч эх хvн, эхийн сэтгэл гэж юутай ч зvйрлэхийн аргагvй агуу зvйл ажээ. Гэтэл хаа нэгтэйгээс цангинасан хоолойгоор Кармен бvсгvй дуугаа дуулсаар гарч ирэв. Yзэгчид УДЭТ-ын гоцлол дуучин ардын жvжигчин Ч.Мєнхшvрийг гарч ирнэ гэж тєсєєлєєгvй байсан болоод ч тэр vv дуу алдам алга ташицгаав. Тvvнтэй зэрэгцэн хар, улаан даашинзтай хоёр бvсгvй гарч ирэн бvжиглэнэ. Гэхдээ энэ хоёрыг мэргэжлийн бvжигчид эсвэл жvжигчид гэж андуурав. Тэд зєвхєн загвар ємсєгчид.
Кармен бvсгvй дуугаа дуулсаар тайзны араар ороход тайзан дээр хэдийнэ хавар болжээ. Шуурга дэгдэн хvчтэй салхи салхилж дараа нь хаврын анхны бороо оров. Энэ бол “Театр мода”-гийн гурав дахь коллекц. “Арван хоёр сар” нэртэй. Бас дєрвєн улиралтай. Тиймдээ ч тайзан дээр хангай дэлхий аашаа vзvvлсэн нь энэ байж. Yvлтэй зэрэгцэн хаврын гурван сарыг илтгэх дэгжин атлаа, ихэмсэг бvсгvйчvvд хєлхєлдєнє. Хавар дуусч зуны зугаатай єдрvvд иржээ. Цэцгэстэй ч зvйрлэмгvй хээнцэр охидын дэгжин алхаа vзэгчдийг алмайрууллаа. Ийнхvv улирал бvхэн, сар бvрийг илтгэсэн ногоон, шар, бор, цагаан гээд тєрєл бvрийн даашинзтай охид тус шоуг тєгсгєсєн юм. “Театр мода” эхнээсээ тєгсгєл хvртлээ vзэгчдийн алга ташилтаар дvvрэн байсан.
Уг шоуны эзэн vйлчин бvсгvй Э.Баярзул ч тоглолтын тєгсгєлд тайзан дээр сэтгэл хангалуун гарч ирсэн юм. Тvvнийг Монголын залуучуудын холбооноос шилдэг залуу медалиар, бас шоуг найруулан тавьсан “Чимбай” загварын агентлагийн захирал Э.Шинэтуяаг мєн шагнаж цааш цаашдын уран бvтээлд нь урам хайрласан билээ. Yнэхээр ч “Чимбай”-гийнхан “Театр мода”-г Монголд хєл тавиуллаа, єнгєллєє. Цаашид єргєжиж тэлэх нь ч харагдаж байна билээ. Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-02-27 - “Гоёл-2007”-д дєрвєн номинац шинээр нэмэгджээ
Нийтэлсэн: 2006-12-12 Zuunii Medee
Монголын дизайнеруудын холбоо “Гоёл” наадмыг 19 дэх жилдээ зохион байгуулж байгаа билээ. Тус наадамд гоёлын, єдєр тутмын, авангард, vндэсний гэсэн дєрвєн шилдэг номинацийг шалгаруулдаг байсан бол энэ жилийн “Гоёл”-д оёмол, сvлжмэл, vслэг болон арьсан гуталны загвар гэсэн дєрвєн шинэ номинац нэмэгдсэн байна. Монголын долоон топ моделиос гадна 50 гаруй эмэгтэй, 20 орчим эрэгтэй загвар ємсєгч энэ жилийн “Гоёл”-ын тайзнаа алхана. Урилгаар ОХУ-ын загвар ємсєгчид оролцоно. Харин Францын шилдэг загвар ємсєгчид тодорхой хариу єгєєгvй байгаа аж. Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-02-27 - Хамтдаа
2007-02-25 - Уриалга
Сайн байна уу Дизайнеруудаа
Сайн байна уу мэргэжил нэгт нөхөд минь. Миний хүсэл бол Монголын хувцас загварын ертөнцөд өчүүхэн ч гэсэн хувь нэмэрээ оруулах түүнийг нэг алхам болтугай ургашлуулах юм. Над шиг үзэл бодолтой хүмүүс олон л байдаг байх тиймээс бүгдээрээ танилцая хамтран хичээцгэе гэж уриалах гэсэн юм. Би ганцаараа зүтгээд 0,1 мм-ээр ургашлуулах байх харин бид нэгдэж чадвал ядаж 1 см тэгээд 1 метр, 1 км … түүнчлэн хичнээн хол явуулж чадахыг үгүйсгэх аргагүй. Та нарын ихэнх нь Монгол шиг Ready-to-wear муу хөгжсөн бараг хөгжөөгүй гэж хэлж болох, худалдан авах чадвар муу ийм газар яаж дизайн хөгжих юм гэж хэлэх л байх. Буруутгах аргагүй 2 том гүрний дунд Хятад улсын хямд барааны бодолгод цохиулчихсан хамгийн хямд үйлдвэрлэх боломжоос чинь 2 дахин хямд чанаргүй бараанд даруулчихсан нэг тийм газар болоод хувирчихсаныг бүгд л мэдхээс хойш. Ийм байна гээд бид шантарж болохгүй бид энэ дотоодын зах зээлээ ядаж хангаж байж өөрсдийгөө дизайнер гэж хэлж чадах нүүртэй болно. Гадаадын бараа зарагдадгүй зах зээлтэй орон гэж бараг байхгүй байх тиймээс бид өрсөлдөх хэрэгтэй бид огцом өөрчилөлт хэзээ ч хийж чадахгүй болхоор алдарт ” Fashion changes gradually ” гэдгээр аажим өөрчилөлтийг хийх хэрэгтэй шантрахгүй, ухрахгүйгээр. Монголын загварт их юм хийж байгаа хийхийг хүсдэг чадварлаг залуус олон олон байна гэвч хамтарж ургашилах тал дээр жаахан дутагдалтай юм шиг санагддаг мөн манай дизайнерууд мэдээлэл цуглуулах боловсруулах тал дээрээ дутмаг хэвшимэл санаанд хэт баригдчихсан үндэсний хувцасаар гарж ирнэ гэж зтгэж бүгд л дээл хийсэн хүмүүс, минийхээр хамгийн том алдаа нь тэд хүмүүст биш өөрсөддөө зориулж хийдэгт байгаа байх за тэгээд монголын загварын ертөнц эргэн тойронг нь алдааг нь шүүмжилвэл тоймгүй их зүйл болох биз оноод ургаштай зүйл хийж байгаа магтах ёстой хүмүүс ч олон л байгаа байх. Дотор нь байгаа болхоор тэр бүхнийг харж чаддаггүй, харсан ч мэдээлэл муу харьцуулах зүйл багатай болхоор төдий хайхрахгүй байна иймээс ургашилж чадахгүй дороо л эргэлдээд байна.
Иймээс би энэ блогийг нээж Монголд болон гадаадад байгаа мэргэжилдээ хайртай санаа зовж явдаг адил үзэл бодолтой мэргэжил нэгт оюутан, дизайнер зйлуустайгаа хамтрахыг хүссэн юм. Энэ блог та нарт үргэлж нээлттэй бүгдээрээ танилцая хамтдаа хичээцгэе мэдлэгээ солилцоё мэдээлэлээ солилцоё үзэл бодлоо хуваалцая.
Хором бүрээ загварт Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-02-24 - Би
Жирийн л нэгэн залуу Монголынхоо хувцас дизайны урлагт өөрийн биеээ зориулахаар шийдсэн. Дэлхийн өнцөг булан бүрт суралцаж ажиллаж байгаа мэргэжил нэгт зорилго нэгэнгүүдтэйгээ танилцаж нөхөрлөх хүсэлтэй.
Залуу дизайнеруудаа нэгдэцгэе хамтдаа хувь нэмрээ оруулая.
Хором бүрээ загвараар амьдар... Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-02-24 - Хувцас гэж юу вэ?
Хором бүрт өөрчилөгдөн хувирч байдаг дэлхий ертөнц түүн дээр амьдрагч хүмүүн бидний салашгүй нэгэн хэсэг нь яахын аргагүй хувцас билээ. Баян ч бай ядуу ч бай та энэ нийгэм дээр амьдарч бусадтай мөр зэрэгцэн яваа л бол өөрийн биений, оюун санааны нэгэн хэсэг болсон хувцасыг заавал өмсөх л болно. Textıle-д байхад минь багш маань эхнийхээ лекцэн дээр хуьвцасны тухай яриад " хүн дөнгөж төрөөд хувцасанд өлгийдүүлэн түүнтэй анх танилцан энэ хорвоогоос салах хүртэлээ түүнтэй л хамт байж салахдаа хүртэл түүндээ өлгийдүүлэн энэ ховоог орхидог" гэж хэлж байж билээ. Мөн хүнс, хувцас 2 бол хүн төрөлхтөний зайлшгүй номер 1 , 2 - дугаар хэрэгцээ юм гэж заалгаж байлаа. Энэ бүхнийг сонсоод энэ мэргэжилийнхээ утга учирыг хүч чадлыг улам илүү мэдэж ойлгож сурахыг хүсэж байлаа. Хэн нэгэн нь хувцас яахаараа оюун санааны хэсэг байдаг билээ тэр чинь биеийг бүрхэх халуун хүйтэнээс хамгааалах л үүрэгтэй биздээ гэж бодож юуны магад, хувцасны анх үүссэн үүрэг шаардалга нь энэ мөнөөс мөн гэхдээ энэ нэгээхэн хэсэг нь л болж хувирсан. Хүмүүс байгалын хувиралт дулааны өөрчилөлт зэргээс биеээ хамгаалж амьтаны үс , арьс , урамлын навч зэргийг ашиглаж эхэлсэн бөгөөд эдгээр нь хувцасны өвөг эцэг нь болох юм бүгд адилавтар зүйл хэрэглэж байх тэр үед хүний бусдаас онцгойрох төрөлх чанар илэрж овгийн ахлагч , овог доторх нөлөө бүхий хүчирхэг хүмүүс нь өнөөх хувцасан дээрээ нэмэлт гоёл чимэглэл хадаж зүүж өөрийгөө илүү гэдгээ хувцасаараа харуулахыг оролдож эхэлсэн байгаа юм за тэгээд минийхээр бол энэ нь Загварын эхлэл л байсан байх гэж бодном. Онцгойрох хүсэл нь оюун санааны нэгээхэн хэсэг бөгөөд хувцас үүссэн үеээсээ энэ утга хамт байсныг гэрчилэх мэт. Одоо цагт энэ байдал нь илүү тод тодорхой болж байгаан. Хамгийн энгийн жишээ авхад : Танд 20 $ байлаа гэж бодоё. Таны хэрэгцээ намар болж байгаа болхоор ноосон цамц авах байлаа. Дэлгүүрт таньд байгаа мөнгөнд тохирох адил үнэтэй 10 төрлийн загвар байна. Та шууд ороод огт харалгүй нүдээ аниад 1-ийг нь сонгоод мөнгөө өгөхгүй нь ойлгомжтой ямарваа нэгэн байдлаар загвар, өнгө, материал, нэхээс гээд л сонголтоо хийгээд худалдан авна. Тухайн худалдаж авсан цамц таны биений хэсэг болж харин таны сонгосон хийц загвар өнгө материйл зэрэг нь таны оюун санааны хэсэг болж байгаа юм.
Дизайн бол бүх юм, түүнгүй нэг ч зүйл байхгүй. Таны ойр орчимд байгаа бүхий л зүйлс дизайн түүний олон салбаруудаас гарсан бүтээлүүд. Яагаад бүх зүйл дизайн болчихов? Хүн сэтгэл ханамжийг хүсэж түүгээрээ аз жаргалын нэгээхэн хэсгээ бүрдүүлдэг, бид дизайнерууд түүний төлөө хүмүүст тэраз жаргалын хэсэг болсон сэтгэл ханамжийг бэлэглэхийн төлөө оюун ухаанаа дайчилан ажилдаг хүмүүс. Тиймээс бүгдээрээ сэтгэл ханамжтай жаргалтай амьдарж өдөр бүр хором бүр гоё сайхан хувцаслацгая Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
|