|
2007-12-21 - Топ модель Э.Одгэрэл: Мэргэжлийнхээ шаардлагын дагуу ажилладгаас өөрөөр бусдаас илүү гарах юм надад байхгүй
Бардам харц, дэгжин алхаатай топ молель Э.Одгэрэл "Гоёл 2008" наадмын тайзнаа нисч байгаа мэт гарч ирэхэд үзэгчид алга ташилтаар хүлээж авлаа.
Намирсан үс нь хийсч, энгэр задгай цээжээрээ итгэл дүүрэн түрэн алхах тэрээр загварын тайзыг ганцаар эзэгнэж, өөр хэн ч үл үзэгдэнэ. Түүнийг би энэ удаа загварын "акул" гэж нэрлэмээр санагдлаа.
-"Гоёл" наадмын эхний өдрийн шоу тоглолт амжилттай болов уу. Та өнөөдөр /өчигдөр/ ямар загварын компаниудын хувцсыг өмсөв өө?
-Ямар болсныг үзэгчид маань шүүх байх. Өнөөдөр би "Шилмэл загвар" компани, "Торго" компани болоод мэдээж өөрийнхөө нүүр царай болсон "Гоёо" компанийн хувцсыг өмсөж үзүүлсэн.
-Ердөө гуравхан компанийн загварыг өмсөж сонирхуулсан юм уу. Уг нь загварын компаниуд бүгд л топ моделиудаараа хувцсаа өмсүүлэх дуртай байдаг юм билээ?
-Харин тэгдэг юм аа. Энд тэндээс энийг өмсөөч, тэрийгээ ч өмсөөч гэж дуудаад аягүй хэцүү байдаг. Гэсэн ч анхнаасаа найруулагчтайгаа тэр, тэр компанийн хувцсыг тэгж өмсөнө гээд тохирчихсон байдаг болохоор өөр өөрсдийнхөө гараан дээр тохирсон хувцсаа өмсөөд гардаг. Ямар сайндаа дизайнеруудаасаа зугтаагаад энэ өрөөнд бид хэд хувцсаа сольж байна.

-Өнөөдөр та нэг ээлжийн сандаал, туфла цүнхэлж ирсэн байна. Гэхдээ туфль, сандаалаа их хайрласан байдалтай цүнхэнд хийж байгаа нь сонин санагдлаа. Нүүр будагч нар л ийм цүнхэд будаг шунхаа хийчихсэн явж байгаа харагддаг. Мэдээж таарч тохирсон, хөлд дадашсан туфль гэдэг загвар өмсөгчдийн гол хэрэглүүр байх?
-Тийм ээ, тийм. Ямар хувцас өмсөхөөсөө шалтгаалаад туфль, сандаалаа тохируулаад өмсдөг. Зарим дизайнерууд хувцсандаа тохирсон туфль, гутлыг бэлдсэн байдаг. Гэхдээ ихэнхи дизайнерууд туфла, сандаалыг нь орхичихдог. Тэгэхээр яалт ч үгүй өөрсдийнхөө туфла, сандаалыг өмсөж таардаг.
-Харин танд туфлинууд төрөл бүрээрээ байдаг байх. Тэр дундаас тайзан дээр өмсөхөд эвтэйхэн нь хэд байдаг бол?
-Мэдэхгүй ээ. Хэд хэдэн туфла байдаг. Яг тэр, энэ гэж хэлж мэдэхгүй байна.
-Тэгэхээр энэ удаагийн "Гоёл" наадам 20 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлогтой. Гэхдээ найман топ модель маань наймуулаа оролцож амжаагүй юм аа даа?
-Ер нь бол бүгдээрээ шахуу байгаа. Д.Болормаа, Баярзул хоёр л байхгүй байна. Гэхдээ Болормаа маргааш хүрээд ирнэ. Тэгэхээр бүгдээрээ байгаа гэж болно. Ер нь бол долоо, наймуулаа зэрэг цугларахад хэцүү байдаг.

-Тэгэхээр "Гоёл" наадам зохион байгуулагдсанаас хойш таны хувьд хэд дэх удаа оролцож байна вэ?
-Би яг тоолж үзээгүй юм байна. Би чинь 1986 оноос хойш бараг тасралтгүй загвар өмсөж байна. Гэсэн ч хэдэн удаа оролцсоноо тоолж үзсэнгүй.
-Он удаан жил загвар өмсжээ. Үнэхээр ч та загварын тайзыг эзэгнэдэг юм билээ. Хүмүүс таныг гарч ирэх тоолонд алга ташин хүлээж авч байсан?
-Алга ташиж байна уу/ инээв.сурв/. Хүмүүсийн алга ташиж байгааг мэдэрдэг л дээ. Би өөрөө энэ ажлыг мэргэжил гэж боддог. Аливаа мэргэжилд ямар нэгэн шаардлага тавьдаг шиг яг л тэр шаардлагын дагуу өөрийгөө авч явдаг гэж боддог. Түүнээс биш бусдаас илүү гараад байгаа юм надад байхгүй. Энэ бол угаасаа миний мэргэжлийн шаардлага.
-Гэхдээ бусад загвар өмсөгчдөөс илүү хүлээн зөвшөөрөгдсөн учраас үзэгчид таныг гарч ирэх тоолонд алга ташин хүлээж авсан байлгүй дээ?
-Хэн ажилдаа хэрхэн хандаж байна гэдэг нь зэрийтэлд мэдрэгддэг байх л даа. Миний хувьд олон жил загварын тайзнаа гарсан болохоор тайз, хувцас гээд бүх л зүйлийг мэдэрдэг болсон. Нэг ёсондоо ажилдаа дадлагашиж, туршлагажсан гэх үү дээ. Ямартаа ч намайг тэгж хүлээж авч байгаа нь мэдрэгдсэн бол баярлалаа гэж хэлмээр байна.

-Та олон жилийн турш Монголынхоо брэнд болсон загваруудыг хамгийн түрүүнд өмсөж ирсэн. Тэгэхээр Монголын брэндүүдийн чанарыг их сайн мэдэж байгаа байх. Алийг нь өмсөх дуртай вэ?
-Ер нь жил жилийн "Гоёл"-д шилмэл загварын хувцсыг өмсчихдөг. Бас ноолууран бүтээгдэхүүнийг жилийн жилд өмсдөг. Нөгөөтэйгүүр хамгийн их зохион байгуулалт сайтай болохоор нь "Урлах эрдэм" дээд сургуулийн хувцсыг өмсөх дуртай. Хэн хэн хэзээ өмсөж, хэзээ хаана гарах вэ гэдэг нь тодорхой байдаг юм. “Торго" салон бас их ойлгомжтой байдаг. Тэднийх энэ жил анх удаа "Гоёл" наадамд орж байна. Тэгээд мэдээж Гоёо брэндийг өмсдөг. Энэ жилээс Соёлмаа эгч маань Гоёо брэндийн дизайнераар ажиллаж байгаа. Ер нь бол олон жилийн турш "Гоёл" наадамд ороод сурчихсан дизайнерууд ямар загвар өмсөгчдөө юугаа өмсүүлэх вэ гэдгээ мэддэг болчихдог учраас бидэнд амар байдаг.
Амьдрал дээр ч гэсэн би эдгээр брэндүүдийн хувцсыг өмсөх дуртай.
-Соёлмаа эгч "Гоёо" компанийн дизайнераар ажиллах болжээ. Харин та Соёлмаа эгчийн олон ч хувцсыг өмсөж ирсэн байх. Ер нь манай дизайнеруудаас хэнийх нь загвар танд таалагддаг вэ?
-1986 онд анх загвар өмсөгч болсноосоо хойш Соёлоо эгчийн хувцсыг өмсөж ирсэн. Харин тухайн дизайнерын хувцсанд үнэлэлт дүгнэлт өгөх хүн нь би биш л дээ. Би зөвхөн тэдний хувцсыг мэргэжлийн төвшинд хүмүүст хүргэх ёстой. Дизайнер юу хүсэж байна, тэр хэмжээнд нь гаргах ёстой.
Харин сайн дизайнерууд манайд олон байдаг. Хамгийн гол нь материалын зөв сонголт, биенд суусан суулт зэрэг нь сайн байхаас гадна маш нямбай хийцтэй, гүйцэтгэл сайтай хувцсыг би өмсөх дуртай.
Тухайлбал хэн ч харсан хаана нь ч утсаар тогтоогоогүй хувцсыг өмсөхөд урамтай байдаг. Энэ нь гүйцэтгэл сайн байгаагийн шинж. Мэдээж ийм хувцсыг өмсөөд тайзан дээр гарахад хаанаас нь ч юу нь ч сугараад гараад ирэх вий гэж санаа зовохгүйгээр сэтгэл амар өмсдөг. Би хамгийн гол нь энийг л хардаг.

-Таныг Монголын нэртэй загвар өмсөгчдийн нэг гэдгийг бид мэднэ. Харин сүүлийн үед гарч ирж байгаа залуу загвар өмсөгчдийнхөө талаар ямар бодолтой явдаг вэ?
-Зөндөө олон хүүхдүүд загвар өмсдөг болжээ. Чухамдаа загвар өмсөгчийн ажлыг эдгээр хүүхдүүд юу гэж үнэлж, дүгнэдгийг би хэлж мэдэхгүй. Зарим нь зүгээр л завтай цагтаа загвар өмсдөг байж магадгүй. Гэтэл зарим нь хэн нэгний нүдэнд өртөх гэж загвар өмсдөг байж болно. Нөгөө хэсэг нь зүгээр л хэн нэг найз охиноо дагаад загварын ертөнц рүү ордог байж болох юм. Миний хувьд хөндлөнгөөс харахад загвар өмсөгчийн ажлыг мэргэжил хэмжээнд үнэлж, хариуцлагатай ажил хэмээн хандаж байгаа хүүхдүүд ганц нэг ажиглагддаг.
-Охидууд янз бүрийн сонирхлоор загварын ертөнцөд хөл тавьдаг тухай та ярилаа. Харин та өөрөө ямар сонирхлоор загвар өмсөж эхэлж байв аа?
-Намайг загвар өмсөж эхлэх үед хүмүүст загварын талаар ойлголт муухан байсан. Тиймээс би анх загвар өмсөгч гэж хэн байдаг, юу байдаг юм гэсэн ойлголтгүй л орж байлаа. Зүгээр л энэ ажил нь өөрөө надад их таалагддаг байсан. Ингэж ажилласаар байгаад өдөр ирэх тусам ажиллаж байгаа орчин, хүмүүсийнх нь байгаа байдал зэргээс мэдрэмж авч өнөөдрийг хүртэл мэргэжлийн төвшинд ажиллаж ирсэн.
-Загварынханд эрэмбэ, дараа гэж байдаг тухай яригддаг?
-Энэ бол бичигдээгүй хууль юм шиг байна лээ. Манай охидууд томчуудаа хүндлэх, эрэмбэтэй байх тал дээр нэлээн хүмүүжилтэй санагддаг. Сайн багш нар нь хэлж өгдөг байлгүй дээ.
-Зарим топ моделиуд загварын агентлагтай болсон. Гэтэл та энэ талаар огт ам ангайхгүй юм?
-Би энэ талаар огт бодож байгаагүй. Монголд зөндөө олон загварын агентлагууд хичээллэж байна. Тэд тодорхой хэмжээгээр нэрээ гаргаж, өөрийн гэсэн школтой болжээ. Үүнийг би Монголын нөхцөлд хангалттай гэж боддог.
-Танд хамгийн сүүлийн асуултаа тавъя. Энэ асуулт жаахан хувийн тал руугаа ч байж магадгүй.
Таныг үргэлж янз бүрээр хэлж, яриад байхаар хэцүү санагддаг уу?
-Үгүй ээ. Надад ерөөсөө хэцүү санагддаггүй. Намайг муу хэллээ гээд би ямар хазгар, доголон болчих биш. Юм боддоггүй ээ.
С.Бэлэгмаа
www.gogo.mn Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-12-21 - 'Гоёл-2008'' наадам 20 нас хvрлээ
Огноо: 2007-12-17 12:11:00
Бємбєрийн хэмнэл дор “Гоёл 2008” эхэллээ. Ногоон толгойтой, бас хачин этгээд дvртэй гурван бємбєрчний тоглолтыг богинохон хар даашинзаар ижилссэн загвар ємсєгч охид тvрлээ.
Тэдний араас vндэсний хєгжмийн “Алтан ураг” хамтлаг, DJ нартай хорших нь бvр ч амттай. Монголчуудын ирэх жилийн гоёлыг тодорхойлох тус наадам энэ онд 20 настайгаа золгож буй. Бvсгvйгээр бол нас бие гvйцэж, гоо vзэмж нь бvрдсэн vе. Энэ утгаар ємнєхєєс єєр, нэлээд чансаатай наадам байх болов уу.
Ємнє цав цагаан тайз цэлийнэ. Загвар зохион бvтээгчдийн бvтэн жилийн хєдєлмєрийг vзэгчид бид эндээс олж харах нь ээ. Амжилт хvсье.
Наадмыг Монгол телевизийн нэвтрvvлэгч Чимгээ, жvжигчин Гантулгын хамт нээлээ. Хєтлєгч бvсгvй ягаан єнгийн, торгомсог даашинз ємсєн нь тайзан дээрээс тун гайхалтай харагдана. Суудлаа эзлэхээс нь ємнє vзэгчдэд тараасан “Бизнес леди” /”Бизнесмен”/ сэтгvvл дээр тvvнийг “Гоёл” наадмыг хамгийн олон удаа хєтєлсєн гэж байсансан. Энэ удаа 20 гаруй байгууллагын 70 гаруй дизайнер ур ухаанаа уралдуулах аж. Харин тэдний бvтээлийг 100 гаруй загвар ємсєгч сонирхуулна.
“Шилмэл загвар” компанийн дизайнер Баярзул єдєр тутмын хувцасны загваруудаараа эхний гарааг эхлvvлэв. Араас нь загвар зохион бvтээгч Уянгын гоёлын болон vндэсний хувцас хєвєрлєє. Охидын vсийг “WELLA” компанийхан гоёх vvрэг хvлээжээ. Мєн моделиудын чихэнд “Сваровский” гялалзана.
“Гоёо” компанийн ноолууран хувцасны загваруудыг танилцуулах ээлж ирэв. “Дєчин насанд амьдрал эхэлнэ” загварыг дизайнер Соёлмаа санал болгож буй аж. Намбалаг бvсгvйчvvд энгийн хэрнээ эрхэмсэг харагдана.
Энэ бvхний дараа “Ноосон зангилаа” компанийн “Цахирмаа” загварыг толилуулав. Хонины нарийн ноосыг хєвєн даавуутай хоршуулсан нь тун дажгvй шийдэл санагдана. Харин ийм хувцсыг ємсєхєд биед хэр эвтэй байдаг бол.
Жил бvр уламжлал болсон энэ наадамд Оросын дизайнерууд бvтээлvvдээ танилцуулдаг нь ёс. Харин энэ удаа Буриадын загвар зохион бvтээгч Лариса Дагданова гоолиг бvсгvйчvvдээ дагуулаад ирж. Орос vндэсний хувцасны элементvvдийг тусгасан тvvний даашинзуудын хийц манайхнаас арай л ондоо. Єнгє, материалын сонголт нь ч нийтлэг бус.
Харин загвар ємсєгч охидынх нь галбир гоё ч ємссєн хувцсаа vзэгчдэд хvргэх чадвараараа манай загвар ємсєгчдийг арай л гvйцэхгvй байна уу даа. Эв хавгvй том том гишгэж, юм л бол дороо эргэх дуртай юм, тэд.
Удаахь нь “Classic feeding” хэмээх гоёлын хувцасны загвар байлаа. Ноолуурыг єєр материалтай эвийг нь олон авцалдуулсан нь энэ коллекцын онцлог болж. Харин морин спортынхны ємсгєлєєс санаа авсан жокей стилийн загварууд vзэгчдийн анхаарлыг илvvтэй татсан болов уу, нижигнэсэн алга ташилт илгээнэ лээ. Эрмэг байрын энэ загваруудыг торгон оруулга зєєллєжээ.
Наадам “пауз” авав. Сvvдэртсэн тайзан дундаас гэнэт цагаан хунгууд хєвєн гарч ирэх нь тэр. Мэргэжлийн гэж хэлмээргvй тарган, туранхай тэр хунгууд жигд бус хэмнэлээр бvжнэ. Нуурандаа бушуухан шумбаасай.
Загвар ємсєгч охид тайзан дээр vсний засалт, нvvрний будалтаараа ижилсэх учиртай. Энэ дvрмийг топууд зєрчжээ. Тэд єєр єєрсдийнхээ имижийг гаргахыг илvvд vзсэн нь илт.
Ийнхvv жигдэлдэг нь уг нь vзэгчдийн анхаарлыг загвар ємсєгчдєд бус тэдний vзvvлж буй ємсгєлд нь хандуулах гэснийх. Гэвч загварын ертєнцєд дєнгєж хєл тавьж охидын зарим нь хувцсаа vзvvлэхээс илvv хувийн тоглолт хийх нь цєєнгvй харагдана.
Дараагийн vзvvлбэр авангард загварууд байлаа. Наймаалж, далайн морь зэрэг усны амьтадтай тєстэй хvvхнvvд тайзан дээр эгнэв.
Удалгvй Монгол, Солонгосын техникийн коллежийн загвар зохион бvтээгч Мижиддоржийн vндэсний хувцасны загварууд vргэлжлэв. Тvvний дээлvvдийг судалгаа сайтай гэж магтмаар боловч vе vе хангvг vнэр ханхлах аж. Загвар ємсєгчдийн хувьд урт дээл ємсєж, тайзан дээр байрлуулсан шатны учрыг олж алхана гэдэг амаргvй байдаг бололтой. Гэвч тайзан дээр тvргэн тvргэн алхлан, тийм ч хол бус зай туулах нь vзэгчдэд заримдаа тухайн загварын нарийн ширийнийг ажих зав зай єгєхгvй бололтой юм. Энэ хэрээр загвар ємсєгчдийн хєдєлмєр талаар єнгєрч мэднэ.
Загвар зохион бvтээгч Саранцэцэгийн гоёлын даашинзуудын хэлбэр хийцээс гадна єнгє, материалын сонголт гээд санаа авах зvйл олон аж. Мєн “Торго” салоны загвар зохион бvтээгч Болдын монгол vндэсний хувцасны загварууд нvд хужирлаж байсан. Монгол дээлний деталиудыг европ маягийн даашинз дээр эвийг нь олж буулгасан єдєр тутмын загварууд нь “Хар сувд”, харин vндэсний хувцасны коллекц нь “Донж” нэртэй аж. Тус салонынхон “Гоёл” наадамд анх удаа оролцож буй.
“Монголжингоо” дээд сургуулийн “Монголжингоо” загварууд ч бас тэднийхээс хол дутахгvй. Ялангуяа, дээлэн дээр хээг зээглэж, хатгасан нь гэрлийн тусгалд солонгорон харагдах аж.
Yзэгчдийн алга ташилтаар мялаасан єєр нэг загвар бол “Уран шандас” компанийн “Дєрвєн улирал” байсан. Ноосон даавуун дээр ноосон утсан хатгамал тун аятайхан хоршжээ. Нисэгчийн малгай, цэргийн дvрэмт хувцсан дээр цэцэг, бас vхэр, анаашны хєгжилтэй дvр мэлтийж байвал танд ямар санагдаж байна. Эсрэг, тэсрэгийн хуулийг эндээс олж харна.
“Эвсэг”, “Yслэг эдлэл”, “Алтай кашмир”… Энэ жагсаалт ингэсхийгээд єндєрлєв. “Киви”-гийн охид, “Камертон”-чууд, мєн дуучин Маралжингоо “Гоёл” наадмын дууг дуулаад тайзан дээр гараад ирэхийг бодвол тоглолт дуусч байгаа бололтой.
Хорин нас хvрсэн “бvсгvй”-н баяр баясгаланг эндээс олж харсангvй. Єнгєрсєн хугацаанд тєрсєн топуудыг нэг дор цуглахыг харна гэж санасан юмсан. Тэдний зарим алга. Загвар зохион бvтээгчдийн нvд гялбам загваруудыг олж vзнэ гэж бодсон юмсан. Сэтгэл хєдєлсєнгvй. Тєрсєн єдрийн баяр гунигтай байлаа. Тєрсєн єдрийн баяр єнєєдєр єндєрлєнє.
Б.Хонгормаа
www.olloo.mn Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-12-21 - Гоёл 2008
|
Памбага.Нэт сурвалжилга хэсгээс бэлтгэсэн "Гоёл" 2008 наадмын талаар товч бєгєєд тодорхой мэдээллэхэд... Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл-2008” наадам 3 єдєр vргэлжилж 15ны єдєр єндєрлєв. “Гоёл” наадамд 20-иод үйлдвэр, компанийн 70 гаруй загвар зохион бүтээгч оролцсож, тэдний бүтээсэн загварыг 100 гаруй загвар өмсөгч “Гоёл”-ын тайзнаа өмсөж, сонирхуулав.
Энэ удаагийн наадмын шилдэгvvдээр:
Загвар зохион бүтээгч,
гранпри: Н.Соёлмаа “Гоёо” компанийн загвар зохион бүтээгч, “40 насанд амьдрал эхэлдэг” коллекциороо
Yндэсний хувцасны шилдэг загвар зохион бүтээгч: Н.Энхтуяа “Гоёл-2001” наадмын шилдэг загвар зохион бүтээгч.
Єдөр тутмын хувцасны шилдэг зохион бүтээгч : Болд “Торго” салон,
Савхин, үслэг эдлэлийн шилдэг зохион бүтээгч: Мөнхсайхан нар шилдгээр тус тус шалгарав.
Шилдэг загвар өмсөгчидөөр:
“Гоёл-2008”-ын өсөх ирээдүйтэй загвар өмсөгч: Н.Пүрэвдулам
Фото модель: Ж.Баярмаа
дэд байрын загвар өмсөгч: Д.Батцэцэг
Оны шилдэг эрэгтэй загвар өмсөгч: Баяржаргал
Эмэгтэй шилдэг загвар өмсөгчөөр: Н.Гаравсүрэн
Топ моделиор загвар өмсөгч: Алимаа нар тус тус шалгарав.
Энэ жил "Гоёл" наадам 20 жилийнхээ ойтой золгож байгаа юм. Нийт зохион байгуулагч, оролцогч, дэмжигч нартаа Монголын загварын ертєнцєд хувь нэмрээ оруулж байдагт талархалаа илэрхийлэе.
Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-12-17 - “ГОЁЛ-2008″ НААДМЫГ 6 ТОП МОДЕЛЬ ЧИМЛЭЭ
Жил жилийн “мода”-ыг тодорхойлж, загварынхныг доргиодог “Гоёл 2008″ хувцас загварын наадам сайхан бүхнийг нэгэн тайзнаа цогцлоохоор сүр дуулиантай эхэллээ. Наадам эхлэх хугацаа хэдийнэ өнгөрсөнд бага зэрэг бухимдсан үзэгчдийн сэтгэлийг хөгөлж, олон бөмбөрийн цоглог чимээ тэднийг суудлаас нь өндөлзүүлэн, наадам эхлэх дохиог өгсөн юм. МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Чимгээ болон үзэгчдэдээ Монгол Чань Ву гэгддэг жүжигчин Гантулга нар “Гоёл” наадмыг хөтөлдөг жам ёсоороо энэ жилийн наадмыг ч хөтөлсөн. Тайз заслын хувьд тун чиг тааруухан харагдаж байсан ч шилдэг дизайнеруудын бутээсэн гоёлоор гангарсан шинэ хуучин загвар өмсөгч бүсгүйчууд тайзнаа алхаж эхэлмэгц дутуу нь гүйцэж, дундуур нь нөхөгдсөн. Хорь дахь удаагийн “Гоёл” наадмыг ” Алтан ураг” хамтлагийнхан яруу тансаг хөгжмөөрөө улам ч сүржин болгож байлаа. Харин “Гоёл 2008″ наадамд найман топ модель наймуулаа оролцоно гэж байсан ч эхний өдрийн байдлаар топ модель Д.Болормаа өвчтэй гэсэн шалтгаанаар ирээгүй бол топ модель Н.Баярзул үрийн зулай үнэрлээд удаагүй учраас оролцож чадсангүй. Тиймээс Э.Одгэрэл тэргүүтэй зургаан топ модель “Гоёл” наадмыг чимсэн гэж болно.
ПҮҮЖЭЭ НОГООН ЛИНЗ ЗҮҮЖ, ХҮЙСЭНДЭЭ ҮНЭТ ЭДЛЭЛ ШИГТГЭСНЭЭР БАС Л БУСДААС ОНЦГОЙРОВ
“Хувьсал” продакшны жүжигчин, топ модель Д.Пүрэвсүрэн хамгийн сүүлд “Миний хайрыг хүлээ” нэртэй жүжгийн гол дүрийг бүтээсэн билээ. Энэ жүжгийнхээ дараа “Хувьсал”-ынхан түр хугацаагаар завсарлага авч, мэргэжил боловсролдоо анхаарал тавихаар өөр өөрийн эрдмийн зам мөрийг хөөцгөөсөн гэхэд болно.Тиймээс ч Пүүжээ Сингапур луу явж хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэхээр суралцаж байгаад хэдхэн хоногийн өмнө эх орондоо эргэн ирээд байгаа юм. Мэдээж түүний ирсэн гол зорилго нь “Гоёл” наадамд оролцох явдал. Гэхдээ тэр өнгөрсөн жилийнхээ имиджийг тэгтэл нь өөрчлөөгүй байлаа. Монголын Наоми Кембил болж, жигд борлуулсан зүс царай, бие бялдараараа өнгөрсөн жилийн “Гоёл” наадамд сюрприз болсон тэрээр энэ жил тас хараар нүдээ будан, ногоон линз зүүж, хүйсэндээ үнэт эдлэл шиптэсэн нь бас л бусдаас онцгойруулж орхисон. Чухамдаа үеийнхээ загвар өмсөгчдөөс ур чадвар, алхаа гишгээ, биеэ авч яваа байдал, бардам дүр төрхөөрөө аргагүй ялгарч байсан Пүүжээ магадгүй Э.Одгэрэлийн орыг залгасан загварын брэнд болох болов уу гэсэн бодол үзэгчдэд төрсөн биз ээ. Тэр тун содон, гайхалтай байсан.
ТОП МОДЕЛЬ Э.ОДГЭРЭЛ БУСДААС ТАСАРХАЙ ГЭДГЭЭ БАТАЛЛАА
20 дахь удаа зохиогдож буй “Гоёл” наадмын салхийг хагалж гоёлын даашинз өмссөн топ моделиуд тайзан дээр гарч ирсэн юм. Хар, цагаан, шар, ногоон, улаан, ягаан гээд өнгө өнгийн хөх, цээж гарсан гоёлын даашинзтай топ моделиуд бардам харц, итгэлтэй алхаа гишгээгээр үзэгчдийг өөрийн эрхгүй байлдан дагуулж байлаа. Тэр дундаа энгэр цээж, гуя шилбэ нь гарсан тас хар өнгийн даашинзтай топ модель Э.Одгэрэлийг гарч ирэхэд үзэгчид алга ташин, баяртайгаар хүлээн авч байсан. Хэдийгээр жил жилийн гоёл наадмын дараа топ модель Э.Одгэрэлийг залуу загвар емсөгчиддөө байр сууриа тавьж өгөхийг хүсдэггүй, 40 хүрсэн ч тайзнаасаа буух дургүй байна гэхчилэнгээр элдэв янзаар хэлдэг ч түүнийг байхгүй бол “Гоёл” наадам үнэхээр юу ч биш юм гэдэг нь харагдсан. Учир нь залуу охидоосоо дутахааргүй зүс царай, бие бялдартай Э.Одгэрэл “Гоёл” наадмын тайзыг жинхэнэ загварын акул мэт эзэгнэж байгааг харахад өөрийн эрхгүй бахархах сэтгэгдэл төрж байсан. Загвар өмсөгчийн ажлыг мэргэжил болгон эзэмшсэн тэрээр аргагүй туршлагатай, чадварлаг загвар өмсөгч юм гэдгийг бид нэгэнт хүлээн зөвшеөрөхөөс өөр аргагүйд хүрчээ.
ЗАЛУУ ЗАГВАР ӨМСӨГЧИД ТУРШЛАГАГҮЙТЭВ
Анхны юм бүхэнд алдаа оноотой байдаг болохоор шинэ залуу загвар өмсөгчид багагүй сандарцгааж байгаа харагдсан. Тайзан дээрээ алхаж чадахгүй шахам байж загвар өмсөөд “Гоёл”-д орж байгаа нэгэн байхад хэтэрхий их биеэ барьснаасаа болоод хөл, гар нь салганан зогсох зарим залуу загвар өмсөгчид хувцсаа ч үзүүлж чадахгүй байдалтай харагдсан. Уртадсан даашинзныхаа хормойнд бүдэрчих гээд явж чадахгүйгээсээ болоод емссен хувцасаа гутааж байсан залуу загвар өмсөгчид туршлагагүй, бас чадваргүй гэсэн үнэлгээг үзэгчдээс хүртэж байсан. Түүнээс гадна ОХУ-аас арав гаруй загвар өмсөгчид ирж оролцсон нь манайхнаас арай л өөр уур амьсгалыг тайзан дээр бүрдүүлж байлаа.
“ДЭЛХИЙН МИСС”-ИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦООД ИРСЭН Г.ОЮУНГЭРЭЛ ТОПУУДААС ДУТАХААРГҮЙ БАЙЛАА
Монгол бүсгүйчүүдийн гоо сайхныг дэлхий дахинд таниулаад ирсэн мисс Г.Оюунгэрэл “Гоёл” наадмын үеэр топ моделиудаас дутахааргүй харагдаж байлаа. Жил жилийн “Гоёл” наадмыг найман топ моделиуд маань эхлүүлж, хаадаг бол Г.Оюунгэрэл топуудтай зэрэгцэн “Гоёл” наадмын тайзан дээр итгэл дүүрэн алхаж байсан. Загвар өмсөхийн зэрэгцээ “Сайхан бүсгүй”-н тэмцээнүүдэд оролцож, өөрийнхөө гоо сайхныг бүрэн утгаар нь таниулахыг хүссэн тэрээр “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцох үеэрээ толгой дээрээ аяга тавин Үндэснийхээ “Үелзүүр” бүжгийг гаргууд сайн бүжиглэж, шаггүй авъяастай гэдгээ харуулсан. Тэгээд ч олон орны бүсгйүчүүдээс 20 дугаар байранд орж, Монгол гэдэг нэрийг дэлхийн тавцанд гаргасан тэрээр загварын ертөнц өөрийн гэсэн өнгө төрхийг нэгэнт олж чаджээ.
ГОЁО БРЭНД ДИЗАЙНЕР СОЁЛМААГИЙН БҮТЭЭЛҮҮДЭЭР ЗИНДААРХАВ
“Дэлхийг Монгол ноолуураар гоёно” гэсэн уриатайгаар ажил үйлсээ явуулдаг Гоёо брэнд энэ удаа загвар зохион бүтээгч Соёлмаагийн загваруудаар зиндаархсан гэж болно. Сүүлийн хэдхэн жилийн дотор эрч хүчтэй гарч ирсэн Гоёо брэнд шулуун шударга зантай нэрт дизайнер Соёлмааг хэрхэн урвуулж чадсан нь тодорхой бус ч ямартаа ч түүний бүтээлүүдээр энэ удаа олны анхаарлыг татаж орхисон. “Дөчин насанд амьдрал эхэлдэг” нэртэй загваруудаараа оролцсон Соёлмаа Гоёо брэндийн дизайнер болж, дэлхийг Монгол ноолуураар гоёхоор ийнхүү давшилж эхэлжээ. Түүний гараа дөнгөж эхэлж байгаа гэдэгт итгэлтэй байна.
ЭРЭГТЭЙ ЗАГВАР ӨМСӨГЧИД “АРАЙ Ч ДЭЭ”
Эрэгтэй хүн загвар өмсөнө гэдэг ойлголт саяхныг хүртэл манайхны сэтгэлд нэг л хоногшиж өгөхгүй байсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд эрэгтэй загвар өмсөгчдийн тоо илт давуу нэмэгдсэн. Гэхдээ эмэгтэйчүүдийнхээ тоог яаж гуйцэхэв. Тиймээс ч цөөн тооны эрэгтэй загвар өмсөгчид этгээд дүр төрх, имидж сайтай л байвал дор нь нэрд гарч, энд тэндэхийн плакантны нүүр царай болдог. Харамсалтай нь манай эрэгтэй загвар өмсөгчид өндөр л бол загвар өмсөгч болчихдог гэсэн хомсхон ойлголттой явдаг бололтой. Бас эмэггэй загвар өмсөгчидтэйгээ адил тураах жортой хоол, янз бүрийн дэглэм барьдаг юм биш байгаа гэсэн инээдтэй бодол төрж байсан. Учир нь манай эрэгтэй загвар өмсөгчид дэндүү туранхай, бүр хүүхнүүдээсээ ялгагдахааргүй бие хаатай ажээ. Хэдийгээр эмэгтэй загвар өмсөгчид өндөр, туранхай байх ёстой ч эрэгтэй загвар өмсөгчид хувцас тогтоох хэмжээний бие бялдрын хөгжил сайтай байвал хэний ч сэтгэлд аятайхан санагдах нь ойлгомжтой. Харин манай эрчүүд “арай ч дээ” гэмээр туранхай, бүр хэрзгэр болохоор тэгтлээ од болж, онцгойрч харагддаггүй бололтой.
ДУУЧИН Д.БОЛД АМЬДРАЛДАА ЮМ ЮМ Л ҮЗЭЖ ЯВНА
Загварынхнаас гадна урлагийнхан ч энэ орой Гоёл 2008″-д мориллоо. Уран хөдөлгөөнт балетаар хэсэг амьсгалсаны дараа дуучин Д.Болд гэнэт гарч ирэн үзэгчдийг гайшруулав. Харин наадам дуусах үед “Монгол Гоёо” дуу эгшиглэж эхэлсэн. Гэтэл дуучид нь тайзнаа уван цуван гарч ирсэн боловч дуучин Болд, Маралжингоо, Ганаа нараас гадна охидын Киви хамтлагийнхан ирсэн байлаа. Уг нь энэ дууны клипэн дээр өөр олон дуучид оролцдог ч тэд энэ удаа понаграмм тавиад, халтуурдаж байгаа нь андашгүй харагдсан. Мэдээж энэ байдлаасаа ичсэн дуучин Д.Болд ч тайзны ар луу орох үедээ “Хүн амьдралдаа юм юм л үзэх юм даа” гэж байгаа нь сонсогдсон. Тэгэхээр Болд амьдралдаа юм юм л үзэж яваа бололтой.
Нийтлэгдсэн хэвлэл: Өглөөний сонин
www.sonin.mn-c Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-12-14 - УЭДС-ийн UFW07
2007-12-13 - “HAIR STYLE-2008”
Э.ХАРЦАГА (2007-12-03)
Мэргэжлийн үсчин, гоо сайханчдын холбоо, “Матрикс” салонтой хамтран “Чингис” зочид буудалд өнгөрөгч баасан гаригт “HAIR STYLE-2008” шоу үзүүлбэр зохион байгууллаа.
Шилдэг 12 салон оролцсон энэ удаагийн шоуны үс засалтын гол онцлог нь геометрийн дүрсийг санагдуулам хааш яайш юм шиг тайралт, гоёл, хуримын загвар голлож байв. Үс засалтын шинэ техник, шинэ урсгалыг гаргахыг оролцогчид чармайжээ.
Шоуг “Билэг” их дэлгүүр ивээн тэтгэж моделиуд болон бүжигчдийн хувцсыг гаргасан байна. Хувцас загварын шоунд нэг хүн олон загвар үзүүлж болдог. Харин үс засахад ийм боломж байдаггүй. Нэг удаа л тайзан дээр гарна. 100 орчим модель оролцож, 100 төрхийг харууллаа. Зөвхөн үс засалтын хэв маягийг харуулаад зогссонгүй, нүүр будалт, боди арт, хувцас загварын үзүүлбэр үзүүллээ.
Мэргэжлийн үсчид тайзан дээрх үс засах үзүүлбэрээ тавхан хоромд багтаасан бол “Цэрэнханд” салоны мастер үсчин Цэрэнханд морин хуур тоглож байгаа гурван залуугийн үсийг ганцхан аялгуу тоглох хугацаанд засаж амжсан нь Манай үсчдийн чадварыг харуулав. Энэ үеэр Монголын үсчин, гоо сайханчдын холбооны тэргүүн Ж.Довчинсүрэн “Олон улсын уралдаанд манайхан багаараа гурав, хуримын үс засалтын төрөлд наймдугаар байрт оржээ. Мөн 170 орноос шилдэг 40 шүүгч шалгаруулахад манай улс багтжээ” гэсэн шинэ мэдээг дуулгалаа.
http://www.mongolnews.mn/ Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-12-12 - "Гоёл” наадам
Анх 1988 онд гараагаа эхэлсэн Гоёл” наадам энэ онд 20 жилийн ойтойгоо золгож байгаа билээ. Тиймээс Гоёл” наадмын 20 жилийн ойг зохион байгуулагчид нь тун ч нүсэр тэмдэглэхээр бэлтгэжээ. Энэ сарын 13-15-ны єдрvvдэд болох “Гоёл-2008” наадмын загварын тайзнаа 50 дизайнер ур ухаанаа уралдуулах юм байна. Түүнчлэн мэргэжлийн агентлагуудаас шалгаруулсан 15 эрэгтэй загвар өмсөгч, 55 эмэгтэй загвар өмсөгч оролцох аж. Мөн ОХУ-аас арван загвар өмсөгч дизайнеруудын хамт ирэх юм байна. Шоуны ерөнхий найруулгыг “Неrо” энтертайнмент хийж байгаа бөгөөд номинацийн хувьд оёмол, нэхмэл, савхин хувцас, жижиг эдлэл, гутал зэрэг номинациуд нэмэгджээ. Гурван өдөр зохиогдох наадмын эхний хоёр өдрийн тасалбарын үнэ 8000 байх бол шалгаруулалтын эцсийн өдрийн тасалбарын үнэ 15000 байх гэнэ. “Гоёл” наадмын дараа үзэсгэлэн худалдаа болох уу гэсэн сэтгүүлчийн асуултад Шилмэл загварын ордны ерөнхий захирал хатаггай Ч.Оюунцэцэг “Бид хоёр ч удаа дуудлага худалдаа зохион байгуулсан боловч амжилт олоогүй. Харин хүссэн хүмүүс өөрсдөө тухайн байгууллагатай нь холбоо бариад хувцсаа худалдаад авчихдаг юм билээ. Ер нь бол “Гоёл” наадамд орсон хувцас загварууд арав хоногтоо багтаад зарагдаад дуусчихдаг юм” хэмээн хариуллаа. Манай улсын загварын ертөнцөд топ гэх тодотголтой найман загвар өмсөгч байдаг. Эдгээр загвар өмсөгчид бараг бүгдээрээ “Гоёл” наадамд оролцох юм байна. Харин загвар өмсөгч С.Оюунтуяа Германаас ирж чадахгүй гэсэн бол “Урлах эрдэм ” дээд сургуулийнхан ч энэ удаа тус наадамд оролцохгүй гэдгээ мэдэгджээ.
2007.12.12 Монголын мэдээ
www.sonin.mn-c Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-12-11 - "Урлах эрдэм" UFW07
2007-12-10 - Хэнд ч, хаана ч байхгvй зангиа
Aжил хэрэгч, жентельмен эрийг зангиагаар нь тодорхойлдог. Тиймдээ ч эр хvн бvр гоёмсог зангианы дэргэдvvр зvгээр єнгєрдєггvй билээ.
Дизайнер Ч.Усанболор “Tie collection 2007” зангианы vзэсгэлэнгээ “Занаду арт” галерейд нээжээ. Тэрбээр монгол дээл оёх технологи болох гар аргын урлалыг ашиглан зангиануудаа урласан бєгєєд vндэсний хээ, дvрсийг євєрмєцєєр ашиглан єєр хаана ч, хэнд ч байхгvй цор ганц хийцийн зангиануудаа дэлгэжээ.Зангианууд єнгєний єргєн сонголттойгоос гадна дийлэнх нь торгон. Гэхдээ ноолуур, савхиар бvтээсэн євєрмєц зангиа ч байна. Ч.Усанболор гоёлын зангиануудаа чулуу, шvрээр чимэглэсэн нь содон харагдаж байв. Гоёлын, єдєр тутмын, энгийн гэх мэт хvний хэрэгцээ бvрт тохирохуйц олон тєрлийн зангианаас Та сонголтоо хийж болох нь ээ. Тvvнээс гадна тун удахгvй шинэ жил болох гэж байгаа болохоор бусдын анхаарлыг татаж чадахуйц содон гоёмсог зангиаг Та эндээс л олж болохоор. Мєн хайртай залуу, халамжит ханьдаа санаа тавьдаг бvсгvйчvvд хайртдаа зориулах шинэ жилийн бэлгээ сонгож амжаагvй бол “Занаду арт”-аар ороод гараарай. Yзэсгэлэн энэ сарын 9 хvртэл vргэлжилнэ.
Ц.МЄНХЖАРГАЛ
www.unen.mn -c Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-11-29 - УЭДС-ийн UFW07
|