|
2007-11-28 - “Hair Style 2008” наадaм
Дэлхийн vс засалтын чиг хандлагыг илэрхийлсэн наадам удахгvй болох гэж байна. “Hair Style 2008” эл наадмыг Монголын мэргэжлийн vсчин, гоо засалчдын холбооноос зохион явуулах гэж байгаа аж. Наадмын талаар тус холбооны тэргvvн Ж.Товчинсvрэнтэй ярилцсан юм.
-Наадам хэзээ болох вэ?
-Дэлхийн vс засалт, нvvр будалтын загвар, чиг хандлагыг монголчууддаа мэдрvvлэх зорилгоор энэхvv наадмыг зохион явуулах гэж байна. Наадам ирэх сарын 30-нд “Чингис”-т болно. Энэ арга хэмжээнд “Матрикс”, “Every good”, “Цэрэнханд”, “Одноо”, “Sky” зэрэг манай улсын шилдэг салоны vсчид оролцох юм. Энэ vеэр vзэгчид vс засалтын дэл¬хийн чиг хандлагатай танил¬цахаас гадна шинэ жилийн гоёлын vс засал¬таа ч сонгох боломжтой. Мєн боди арт, хувцасны шоу vзvvлбэр, “Ники¬тон”, “Хар сарнай” хамтлагийн уран бvтээлээс сонирхох болно.
-Дэлхийн vс засалтын чиг хандлагатай танилцана гэлээ. Ямар чиг хандлагатай байна вэ?
-Солонгос хэв загварын vс засалтаар манайхан vсээ засуулдаг. Ихэвчлэн шаталсан хэлбэртэй тайралт байсан. Ийм тайралт тав, зургаан жил ноёрхлоо. Хvмvvс ч энэ хэв загвараас гарч чадахгvй байна. Магадгvй энэ нь vсчингvvдтэй хол¬боо¬той байх. Ямар загварын vс за¬салт моод болж байгааг тэд єнєєдєр мэдэхгvй байна. Иймээс манай холбоо энэ талаар таниулъя, хэв заг¬варыг нь єєрчлєх зорилгоор энэхvv наадмыг зохиож байна. Дэлхийн хандлага дээрх хэлбэрийн тайрал¬таас хэдийнэ татгалзсан шvv дээ. Тэгш болон геометрийн дvрстэй тайралт голлох болсон. Тодруулбал, дугуй, хазгай, ардаа тэгш хэмтэй зэрэг тайралт юм. Энэ нь залуу охид, дунд эргэм насныхан гээд бvх хvмvvст тохирно. Дэгжин, ихэмсэг бас хээнцэр ч харагдуулдаг юм. Энэ хэлбэрийн тайралтыг АНУ-ын “Vidal” салоны vсчид анх гаргасан юм билээ. Одоо энэ засалт зонхилж байгаа.
-Наадам хэдэн номинациар болох вэ?
-Нэгдvгээрт, эрэгтэй, эмэгтэй тайралт номинациас орчин vеийн этгээд тайралт, єнгє будгийн шийд¬лийг сонирхож болно. Хоёрдугаарт, гоёл хvндэтгэлийн vсний засалтаас шинэ жилийн гоёлоо бэлтгэж болохыг зєвлєе. Энэ засалтын vзvvлбэрийг топ модель, олны танил загвар ємсєгчид vзvvлнэ. Гуравдугаарт, уран сэтгэмж харуулсан загвар, дєрєвдvгээрт, хуримын засалт гэсэн номинацтай.
-Бvсгvйчvvдийн шинэ жилийн гоёл гэхээр vсээ овоолсон засалт голлодог. Энэ байдал єєрчлєгдєх vv?
-Yнэхээр шинэ жилийн гоёо гэхээр орой дээрээ vсээ овоол¬сон загвар ноёлдог шvv дээ. Ихэнх бvсгvйчvvд vvнээс зал¬хах болсон. Зарим нь энэ байд¬лыг эвдэж, єєрчлєхийн тулд vсээ задгай тавих нь ч бий. Иймээс энэ бvхнийг єєрчилсєн, євєрмєц хэв маягтай гоёл гаргах зорилготой байгаа. Ер нь vс гэдэг урлаг болохыг хvмvvст мэдрvvлнэ. Тэгээд ч тухайн хvний дvр тєрхийг хувцас, нvvр будалт, vс тодорхойлдог шvv дээ. “Yс сайхан бол зvс сайхан” гэдэг ч vvний жишээ. Ийм болохоор олон улсын хэмжээнд мєр зэрэгцэн явахын тєлєє л манай vсчид ажиллах ёстой.
-Тив, дэлхийн тэмцээнд шvvгчээр оролцох эрх Танд єгсєн гэсэн. Энэ талаар тодруулахгvй юу?
-Дэлхийн мэргэжлийн vсчин, гоо засалчдын холбооноос 150 орноос 40 мэргэжлийн шvvгчийг шалгаруулсан юм. Yvнд манай улс багтаж чадсанд баяртай байна. Мэдээж энэ нь манай улсын vсчин, гоо засалчдын чадвар олон улсын тавцанд хvртэл хєгжсєний илэрхийлэл. Шvvгчийн эрх єгєхєд 100 асуулт тест хэлбэрээр тавьсан. Тухайлбал, vсний загвар vзvvлээд тvvнд оноо єгєх ёстой. Хэрвээ 30 оноо єгєх мэргэжлийн vсний тайралттай загварт 20 оноо єгвєл, та мэргэжлийн биш байна гээд хасах жишээтэй. Шалгуур єндєртэй юм билээ.
-Удахгvй мэргэжлийн vсчин, гоо засалчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно гэж байсан. Та шvvгчээр оролцох уу?
-АНУ-ын Чикаго хотноо ирэх оны эхээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд оролцох vсчин, гоо засалчдаа мєн энэхvv наадмын vеэр шалга¬руулна. Хэрвээ дэлхийн аварга шалгаруулах тэм¬цээнд тухайн улсаас гурван хvн оролцвол тэмцээн шvvх эрх олгодог юм билээ. Ер нь манайхан дэлхийн болон азийн аваргад амжилттай оролцож ирсэн. Єнгєрсєн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд наймдугаар байр эзэлсэн бол азийн аваргаас хоёр мєнгє, хvрэл зэрэг багагvй амжилтыг vзvvлсэн билээ.
-Боди арт vзvvлбэр болно гэсэн. Тодруулахгvй юу?
-Хvмvvс боди арт гэхээр шивээстэй холбож ойлгодог. Мэргэжлийн бус хvмvvс ч шивээс ихээр хийх болсон. Гэтэл vvнийг доод тал нь зураачийн мэргэжилтэй хvн хийх ёстой. Иймээс боди арт гэж чухам юуг хэлдэг юм бэ гэдгийг л энд vзvvлнэ.
www.unen.mn
Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-11-28 - Б.Сарнай: Би 10 сартайдаа бийр барьсан
Японд суралцаж байх хугацаандаа загварын хэд хэдэн уралдаанд орж, удаа дараа тэргүүн байр эзлЯпонд суралцаж байх хугацаандаа загварын хэд хэдэн уралдаанд орж, удаа дараа тэргүүн байр эзлэж байсан, эх орондоо бүтээлээ удахгүй толилуулах гэж буй загвар зохион бүтээгч, зураач Б.Сарнайтай уншигч таныг уулзуулья.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Аав минь төрийн шагналт зураач До. Болд, харин ээж Дүрслэх урлагийн дээд сургуулийн /ДУДС/ багш профессор, зураач Я.Оюунчимэг гэхээр хүмүүс илүү таних байх. Би уран зургийн ертөнц дунд өссөн. Аав намайг 10 сартай байхад л бийр бариулж, цаас сараачуулсан гэдэг. Багаасаа зураг сонирхдог байсан ч зураач болно гэж төлөвлөөгүй юм. Аав, ээжийг дагаж бүжгэн жүжиг үзсээр байгаад бүр “дурлаад” балетчин болох хүсэл өвөрлөн уран гимнастикаар хичээллэдэг байлаа. Харин аав “Миний охин зураач болсон нь дээр” гэж хэлэхэд би дургүйцсэн юм.
Удалгүй аав Франц руу ажлаар явж, тэр хойгуур нь аавыгаа санасандаа ч тэр үү зурж үзмээр санагдаад ДУДС-ийн багш Лхагвасүрэнгийн урланд очиж дадлага хийж, баахан магтуулаад түүндээ урамшин санаа шулуудсан даа. Дунд сургуулиа төгсөөд ДУДС-д чимэглэх уран зургийн ангид Нарангэрэл багшийн урланд суралцсан. Энэ үед хувцас загвар огт сонирхож байгаагүй. Харин ээж минь “загвар зохион бүтээгч эмэгтэй хүнд сайхан мэргэжил шүү” гэж хэлдэг байсан. ДУДС-ийг төгсөж байхад Японд суралцах боломж гарч, загварын зохион бүтээгч болсон. Одоо зургаа зурж, түүнээсээ сэдэвлэн хувцасныхаа загварыг гаргадаг. Миний загварууд уран зурагтай ойрхон байгааг анзаарсан биз дээ.
-Харин тийм. Авангард талруугаа гэмээр ч юм уу?
-Өдөр тутмын өмсгөл гэхээсээ илүү өндөр моод талдаа ажиллахыг боддог.
-Өндөр моод гэж юу вэ?
-Давтагдашгүй, цор ганц, гар ажиллагаа ихтэй загварууд байдаг. Жишээлбэл Жон Галлиано, Александр Макүин, Рей Кавакубо гээд Парисын haute couture загвар зохион бүтээгчдийн загваруудыг нэрлэж болно.
-Сүгиногийн хувцас загварын институтээ төгсөөд сургуульдаа багшилж байсан. Гадаадад гарсан хүмүүс эргэж ирэх дургүй байдаг. Тэнд ажиллаж, амьдрахад илүү дээр байгаагүй хэрэг үү, яагаад хоёрхон жил болоод эргээд ирэв ээ?
-Төгсөх ангид байхад сургуулийн захирал надад ажиллах санал тавьсан. Өнгө будагтай сүлэлдэж өссөн болохоор илүү мэдрэмжтэй, бас суралцах хугацаандаа хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцсон болохоор тийм санал тавьсан байх. Тэндээ хоёр жил ажилласан. Гэхдээ Японд ажиллахын тулд бүхнийг доороос нь эхэлдэг уламжлалтай болохоор хугацаа их хэрэгтэй. Урлан цэвэрлэж, ахмад ажилчиддаа туслан, оюутнууддаа анхаарал тавих гээд ажил ихтэй болохоор уран бүтээлдээ цаг гаргаж чадахгүй байсан гээд олон зүйл нөлөөлсөн. Монголд ажиллах орчин чөлөөтэй, бас цаг хугацааны хувьд тэгэж таарсан. Бас хүн эх орондоо эзэн нь байх ёстой гэдгийг ойлгосон болохоор ийм шийд гаргасан.
-Дуучид од болохыг хүсдэг бол манай зураачид юунд хүрэхийг хүсдэг вэ?
-Дэлхийд танигдсан бүтээл гаргахсан гэж мөрөөддөг. Манайд чадалтай зураачид байдаг ч дарагдаад байх шиг. Дэлхийн чансаатай бүтээлүүд байдаг ч тэр бүхнийгээ ил гаргаж, хүмүүст хүргэхдээ дутагдалтай санагддаг. Тийм болохоор зураачид энэ тал дээр анхаарч, сайн бүтээлээ хүмүүст хүргэхийн төлөө ажиллах хэрэгтэй.
-Харин таны зорилго юу вэ?
-Бодсон зүйл олон байгаа. Ойрын зорилго гэвэл ирэх сарын сүүлээр Сүгиногийн хувцас загварын институт, ДУДС-ийн хамтарсан хувцас дизайн болоод дүрслэх урлагийн “Friendship Fashion&Art” нэртэй мэргэжлийн уран бүтээлчдийн ур чадварыг харуулах зорилготой наадам зохиох гэж байгаа. Японы талаас манай сургуулийн захирал, нэр хүндтэй дизайнер Ниномия Токо өөрийн загварууд болон оюутнуудын бүтээлээрээ, манай талаас дизайнер багш нар болон шилдэг оюутнуудын бүтээл оролцоно. Мөн энэ үеэр үзэсгэлэн гаргахаар ярилцаж байгаа. Одоогоор энэ ажилдаа анхаарлаа хандуулаад байна.
-Энэ салбарын хүмүүсийн хувьд үзүүштэй арга хэмжээ болох нээ?
-Загвар зохион бүтээгчид, зураачдаар хязгаарлагдахгүй. Япон-Монголын харилцааг сонирхдог хүн бүхэнд сонирхолтой байна гэж бодож байгаа.
-Та Японы хэд хэдэн загварын тэмцээнд оролцож, саяхан Австрийн Вена хотноо уран бүтээлээ дэлгээд ирсэн. Харин Монголын загварын шоунуудад оролцож, загвар зохион бүтээгчидтэй хамтран ажилладаг уу?
-Монголын томоохон тэмцээн, уралдаанд орох бодол байгаа ч ирээд удаагүй болохоор амжаагүй байна. Цаашдаа болох байх аа. Би ДУДС-ийн багш нартайгаа хамтран ажилладаг.
-Загварын чиглэлээр багагүй ажил хийжээ. Харин уран зургийн үзэсгэлэн гаргаж байсан уу?
-Гэр бүлийн хамтарсан “Зүүдэн говь” нэртэй үзэсгэлэн Токио хотноо гаргасан. Тэр үзэсгэлэнгээ энд “Vision&Reflection” нэртэй урчуудын эвлэлийн галерейд гаргасан. Удахгүй Венад ажилласан бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй байгаа.
-Гэр бүлийн хамтарсан үзэсгэлэн гэснээс танай хүн бас зураач гэв үү?
-Нөхөр маань банк, санхүүгийн мэргэжилтэй. Гэхдээ урлагт сонирхолтой, мэдрэмжтэй хүн. Багаасаа зураг зурдаг байсан гэсэн. Тэгээд сая Венад анхны зургаа зурсан нь хүмүүст таалагдаж, зарагдсан. Галерейн эзэн ч их магтаж байсан. Цаашдаа яахыг нь би хэлж мэдэхгүй. Бас охин маань зурдаг болоод байгаа.
-Дөнгөж ой өнгөрч байгаа биз дээ?
-Тийм. Аав маань харин 10 сартайдаа бийр барьсан миний амжилтыг эвдэнэ гээд охиныг минь найман сартай байхад нь бийр бариулсан. Одоо миний охин ч зурах дуртай байгаа.
-Өвөө тань гарын уртай түүхч хүн байсан, аав ээж хоёр чинь зураач, өөрөө зураач гэхээр дөрөв дэх үеийн зураач бэлтгэгдэж байна гэсэн үг үү?
-Одоохондоо охинд маань энэ нь таалагдаж байгаа ч цаашдаа яахыг мэдэхгүй. Өөрөө хожим шийдэх биз. Бид нарыг зураач бол гэж шахаж шаардаагүй ч хажууд хүн зурахыг хараад “би бас зурахсан” гэж боддог юм. Тэгээд л уран зургийн гайхамшигт татагдаад зураач болсон гэх үү дээ. Манайхны ажил хамаатан саданд маань нөлөөлөөд тэд зураг зурна гээд урлан дээр ирдэг юм.
-Танай урлан дээр зургийн сургалт явагддаг гэл үү?
-Чөлөөт урлан байгаа юм. Сонирхсон хүнд уран зургийн боловсрол олгох, бусадтай хамтран бүтээл туурвих орчныг бүрдүүлсэн газар байгаа. Аав, ээж хоёрын зургийг үнэлж, хайрладаг солонгос хүн “Enacoree art club” нэртэй урлан байгуулсан нь тэр. Тэндээ гэр бүлээрээ ажилладаг.
http://www.mongolnews.mn/-c Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-11-27 - reklam
mail hayagaar iim reklamuud ireh yum :)
mongold fashion photo hugjih gej l bga yum bna gej
Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-11-26 - Их, дээд сургууль бизнесийн байгууллага мөн үү?
Их, дээд сургууль бол бизнесийн байгууллага мөн. Ингэжхэлбэл ихэнхуншиг-чид дургүйцэж мэдэх авч үнэн хэрэгтээ тийм. Бид талх авахдаа дэлгүүрт 400 төгрөг төлдөг. Түүний л адил. Боловсрол олж ава-хын тулд мөнгөө төлнө. Мөнгө үүсээгүй байхад хүмүүс барааг бараагаар сольдог байсан. Үүнийгээ “таваар солилцох” гэж нэр-лэдэг байлаа. Тухайлбал нэг хуйлаас дурдан хоёр борлонтой тэнцэнэ, нэг шар цайгтаван толгой ёотонгоор солино гэх мэт. Хүмүүсийн хэрэщээ нэмэгдэхийн хэ-рээр таваар солилцох гэх мэт. Хүмүүсийн хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр таваар солилцох нь орчин үед то-хиромжгүй арга болж “Мөнгө” бий болжээ. Үүнийг худалдаа арилжаанд ерөн-хийд нь “бизнес” гэж нэрлэ-дэг. Бизнес үүсэн хөгжих цэвэр, бохир хоёр арга зам бий. 1200-н төгрөгний шар сүүнд ус холиод хэмжээг нь ихэсгэсэн ч чанарыг нь муутган зарах тохиолдол бол бохир бизнес.’ Ийм биз-несбогинохон настай байж “дампуурдаг”. Харин үнэн-дээ тохирсон, тослог, илч-лэг нь заасан хэмжээндээ байвал энэ бол цэвэр бизнес байж цаашид олон хэрэглэг-чидтэй, үйлдвэр нь их ашиг-тай ажиллахболно. Боловсролын байгууллага, ихдээд сургуулиуд ч мөн адил. Тэд оюутнуудаас мөнгө авах нь зүйн хэрэг. Харин авсан мөнгөндөө тохирох хэмжээ-ний боловсролыгөгч чаддаг байх хэрэгтэй. Үгүй бол “Жирмийн сүлжээ”, “Цагаан лавай” зэрэг их, дээд сур-гуулиудын жишгээр “дам-пуурна”. Дампуурахгүй, дээсэн дөрөөн дээр дэнжигнэсээр цеехөн оюутнаа төгсгөлөө гэхэд тэд нь мэргэжлээрээ ажиллах бус “Дээд боловс-ролтой, англи хэлтэй худап-дагч авна” гэсэн зарын дагуу л явцгаах улс. Гэтэл ШУТИС-ийн инженерийн ангийн төлбөр яагаад тийм өндөр байна вэ? Яагаад гэвэл Монголд барилга нэмэгдэхээс л их юм алга. Энд тэндгүй шинэ байшин сүндэрлэсээр л байна. Өөрөөр хэлбэл барилгын инженерүүдиин эрэлт их байна. Тиймээс түүнд тохирсон нийлүүлэлт байх хэрэгтэй, Эрэлт их байхын хэрээр нийлүүлэлт их байх ёстой Бид боловсролыг худалдаж авч болохгүй гэжярьдаг. Гэ-тэл боловсрол гэдэг бас г оюун ухааны бараа таваар Мөнгөө төл, тэгээд ба-раагаа ав. Ийм л зарчи-.1 үйлчилдэг. Америкийн их дээд сургуулиудыг өндөс төлбөртэй байна гэж хэн -гомдоллодоггүй. Учир нь түүндээ тохирсон өндөс түвшинд оюутнаа бэлтгэдэг Төгсөөд гарахад тэдэнд зориулагдсан ажлын байс нь хангалттай цалинта/ хүлээж байдаг. Тиймэзс тэндхийн боловсролын системд манайх шиг уналт доройтлууд өдөр хоногоор таардаггүй. Үүнийг орчин үеийн залуучууд ойлгодог солжээ. Үүний жишээ нь луулиан шуугиантайхан болоод өнгөрсөн МАХН-ын XXV Их хуралд оюутнуудын оруулсан санал нотлоод эпнө,
Тэд ирээдүйн ажлын оайраа баримжаапж их дээд зургуулиуд боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй байна Тиймээс хэтэрхий олон. чанартай, чанаргүй их сургуулиудаа цөөлеххэрэг-тэй байна гэсэн санал тавьжээ. Ах нам ч жижиг сажиг зүйл ярьж галтогоон-доо эргэдэггүй “Эх орны асуудал” ярьдаг заншлаа-раа шууд л өнгөрсөн. Их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдэж байгаагийн хэ-рээр олгож буй боловсролын чанар өндөр байххэрэгтэй. Ингэвэл хүн бүр тэр зүйл рүү тэмүүлэхгүй, тэмүүл-сэн нь чанартай суралцаж жинхэнэ дээд боловсролтой болжтөрөнгарна. Уг нь оюутнууд маань төлбөр нэмэгдэж байна гэж жагсахаас илүү тэр төл-бөртөө таарсан боловсрол олгож чадахгүй байна гэж тэмцвэл ухаантай агаад ирээдүйтэй хэрэг болно.
Ц.АНХЗУЛ
Нийтлэгдсэн хэвлэл: Маш нууц
sonin.mn-c Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-11-24 - УЭДС-ийн UFW07
2007-11-20 - “Євлийн гоёл-2007” vзэсгэлэн
Ж.ХОРЛОО
“Залуу vе ирээдvйн хєгжил тєв”-єєс зохион явуулж буй “Євлийн гоёл-2007” vзэсгэлэн Мэдээллийн технологийн vн¬дэсний паркт єчигдєр нээгдлээ.
Эл vзэсгэлэнд vслэг, сав¬хин болон ноосон сvлжмэл эдлэлээр vйлдвэрлэдэг vндэс¬ний vйлдвэрлэгчид, энэ тєрлийн бvтээгдэхvvн импорт¬логч компаниуд зэрэг 20 гаруй байгууллага, аж ахуйн нэгжvvд оролцож энэ євлийн гоёлыг тодорхойлж байлаа.
Євлийн гоёог vслэл эдлэл¬гvйгээр тєсєєлшгvй билээ. Зєв¬хєн эмэгтэй ч биш эрэг¬тэй євлийн хувцсанд ял¬гаагvй єнгє, чимэг, нэм¬дэг зvйл бол vслэг эдлэл. Мэдээж дулаахан, хєн¬гєхєн бас хээнцэр хараг¬дуулдаг гоёо болоод ч тэр vv, энэ євлийн гоёлд vслэг эдлэл тун чухал vvрэг гvй¬цэт¬гэж байна. Иймээс энэ удаагийн vзэсгэ¬лэнд vслэг эдлэ¬лээр хийсэн гадуур хувцсыг голлон оруул¬сан хэмээн vзэсгэлэнг зохион байгуулагч “Залуу vе ирээдvйн тєв”-ийн менежер єгvvллээ.
“Урлах эрдэм” дээд сургуу¬лийн оюутан, багш нар энэ євлийн гоёлыг єєрсдийн санаа, ураараа чимэглэсэн гадуур хvрэм, тvvнд тохирсон цvнх, гутал гээд хослолуудыг дэлгэсэн бол “Дархан минж”-ийнхэн эрэгтэй, эмэгтэй бvх тєрлийн нэхий дээл, нэхий хантааз, шаахай зэргийг vйлчлvvлэгчиддээ сонирхуулж байлаа. Мєн шинэ бvтээл болох нэхий дотортой ажлын хувцас, нохойн боловсруулсан арьсан эдлэлээр хийсэн бvтээгдэхvvнээ ч дэлгэж. Тvvнчлэн Орос, Италиас Монголд “зочилсон” туулай, булганы арьсаар хийсэн єнгє, загвар нь янз бvрийн шуба ч байна. Yнийн хувьд vзэсгэлэнд зориулж оролцогсод бvтээгдэ¬хvvнээ хямдруулжээ. Тухайл¬бал, туулайн арьсан шуба 210-250, булган шуба 390-490, тарваган шуба 250-280 мянган тєгрєгийн хооронд байна.
Залуу охидод vслэг эдлэлээр хийсэн богинохон хэрнээ бvстэй євлийн хvрэм чамин зохидог. Гэхдээ цагаан, цэнхэр гээд тод єнгєтэй бол бvр ч дэгжин. Ер нь энэ євлийн хувцсанд тод єнгє моод болж байгаа. Харин дунд насны бvсгvйчvvдэд тийм ч урт биш, євдєгнєєс vл ялиг доогуур хэмжээтэй vслэг эдлэл илvv зохино. Єнгєний хувьд хар, бараан саарал, хvрэн зэрэг завсрын єнгє тохиромжтой хэмээн “Натураль” компанийн загвар зохион бvтээгч Н.Алтан¬цэцэг охид, хvvхдvvдэд зєвлєсєн юм.
Мєн тэрбээр vслэг эдлэ¬лээр хийсэн бvтээг¬дэхvvнийг ширэн материалаар хийгдсэн том биш дунд зэргийн хэм¬жээтэй олон биш атлаа донжтой чимэглэлтэй цvнх чимнэ хэмээн єгvvлж байлаа. Харин гутлын хувьд нарийхан єс¬гийтэй, урт тvрийтэй гутал жинхэнэ чимэг болно гэсэн юм.
www.unen.mn Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-11-15 - МАШБYХ намар 2007” vзэсгэлэн яармаг
Намар, євлийн гоёлыг дэлгэлээ
Ж.СYРЭН
Энэ намар, євлийн гадуур хувцсанд ангийн болон тєрєл бvрийн vслэг оруулгатай савхин, илгэн хvрэм, шуба моодонд орж байна.
Єнгєний хувьд єнгєрсєн жил цайвар, тод єнгє зонхилж байсныг санаж буй биз ээ. Харин энэ жилийн хувьд биеийн галбирын гажгийг зассан, хэлбэрийг тодотгож харагдуулах бараан, хар, хар хєх, хар ногоон, хvрэн єнгє давамгайлах нь. Yндэсний ёс заншил, хэв маягийг илvvд vздэг хvмvvст дуулгахад vндэсний хээ хуараар чимэглэсэн гоёлын донжтой хvрэм ч ганган харагдана. Эдгээр гоёлын гадуур хувцсыг сонирхож байвал Мэдээлэл технологийн vндэсний паркийг зориорой.
Монголын арьс, шир vйлдвэрлэгчдийн холбоо болон Худалдаа аж vйлдвэрийн танхимаас зохион байгуулж буй “МАШБYХ намар 2007” vзэсгэлэн яармаг тус паркт єчигдєр нээлтээ хийсэн юм. Yзэсгэлэн яармагт “Дархан нэхий”, “Дархан минж”, “Монгол савхи”, “Урлах эрдэм” зэрэг 26 байгууллага, аж ахуйн нэгж арьс, ширэн бvтээгдэхvvнээ дэлгэжээ. Энд хувцас, цvнх, гутал, бээлий, тvvхий эд материалыг vйлдвэрийн vнээр худалдахын зэрэгцээ дуудлага худалдаа зохион байгуулах, гэнэтийн хямдралт бэлэг зэрэг сонирхолтой арга хэмжээг дєрвєн хоногийн турш явуулна. Тухайлбал, “Дархан нэхий” ХК-ийнхан цорын ганц загварын нэхий дээлийг санал болгож байна. Тус компанийн загвар зохион бvтээгчээс энэ намар, євлийн бvсгvйчvvдийн гоёлын талаар лавлахад,
-Ерєнхийдєє хэлхгэр биш. Биеийн галбир гаргасан загварууд зонхилно. Тэр тусмаа єдєр тутмын загварын хувьд донжийг нь олж урласан илэг, савхи, vслэг арьсан оруулгатай мєн vслэг арьсан захтай загварууд голлоно.
Харин эрчvvдийн хувьд урт, хагас богино хvрэм моодонд орж байгаа аж. Бартаатай захтай, шулуун загварын хагас урт, урт загварын хvрэм ажил хэрэгч эрчvvдийн гоёо байх юм байна. Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-11-15 - Friendship Fashion & Art Festival
2007-11-15 - Э.Баярцэцэг: ”Хvрээ гоёл” цуврал загвараараа Тува Улсад болох олон улсын тэмцээн
П.ДАВАА
“Монгол костюмс” тєвийн “Чинбай” салоны дизайнер Э.Баярцэцэгтэй уулзаж ярилцлаа. Тэрбээр шинэхэн цуврал загвараараа орчин цагийн хvрээ гоёлыг тодорхойлохыг зорьжээ.
-”Хvрээ гоёл” цуврал загварын шоу саяхан болж єндєрлєлєє. Цуврал загвараа гаргахад хэр хугацаа шаардагдсан бэ?
-Нийслэлд єрнєж буй “Хvрээ соёл” аяныг манай тєв дэмжиж, Нийслэлийн захирагчийн албаны Аялал жуулчлалын хэлтэстэй хамтран ажиллаж байна. Аяны хvрээнд хvрээ гоёл, хотын хувцас гэсэн цуврал гаргахаар тєлєвлєн ажиллаж байгаа. Тухайн vед хvрээний гангачуул бусдад vлгэр дууриал болж байсан тухай хvмvvс ам дамжин ярьдаг. Хvрээний донж маяг, элементийг орчин vеийн загварт шингээх зорилгоор шинийг эрэлхийллээ. Хvмvvс европ загварын бэлэн хувцас ихэвчлэн ємсдєг. Тиймээс vндэсний чиг хандлага бvхий товч шилбэ орсон мєн торго оролцуулсан єдєр тутамд ємсєх биед эвтэйхэн, энгийн хэрнээ хийц сайтай загваруудыг зохион бvтээлээ. Монголчууд торгоор хийсэн vндэсний хувцсыг ихэвчлэн гоёл, хурим найр, цэнгvvний vед ємсєхийг чухалчилдаг. Yvнийг єєрчилж торгыг єдєр тутмын хэрэглээ болгох зорилгоор цувралаа бэлэн болгож єнгєрсєн баасан гарагт нийтэд сурталчиллаа.
-Цуврал хэчнээн загвараас бvтсэн бэ?
-Єдєр тутмын эмэгтэй 15, эрэгтэй арван загвараас бvрдсэн. Ер нь эдгээр загварын хувцсыг єдєр тутам, хvлээн авалт, уулзалт vдэшлэг гэхчилэн аль ч vед ємсєх зохимжтой. Дан торгоор биш даавуу, эмжээр, атлас зэрэг тєрєл бvрийн материал ашигласнаараа євєрмєц. Ерєнхий загвар нь vндэсний хэв маяг орсон хэрнээ европ эсгvvртэй. Европ эсгvvр нь биед маш эвтэйхэн, чєлєєтэй, тухайн хvний биеийн галбирыг тодотгож єгдгєєрєє гайхалтай учраас сонгосон. Хvрээний хvмvvс ихэвчлэн дээл хантааз ємсдєг. Эмэгтэйчvvд нь єдєн малгай, эрэгтэйчvvд нь жанжин малгайгаар гоёдог байлаа. Тухайлбал, тvvхэн хvмvvсээс жанжин Д.Сvхбаатар, тvvний гэргий С.Янжмаа нараар тэр vеийн хувцаслалтыг тодорхойлж болох юм. Тухайн vеийн ерєнхий хувцаслалт, аж амьдрал гэх зэргээр судалгаа хийж орчин vетэй хослуулсан. Одоо цагт хотжилт илvv явагдаж байгаагаас шалтгаалж зєвхєн дээл, хантааз бус илvv хєнгєн нимгэн бvх эсгvvр загвар нь хvний хэрэгцээнд зориулагдаж, гоо сайхан, эрvvл ахуй талаасаа ч биед эвтэйхэн байхыг илvv бодолцож энгийн єдєр тутмын хэрнээ хэсэг газарт нь гоёл чимэглэл оруулж єгсєн. Тууз, єргєн эмжээр, товч шилбээр загваруудаа тодотгож єгсєн байгаа. Хотжилт хурдацтай явагдахын хэрээр хувцасны хэлбэр дагаад хєгждєг. Тодруулбал, дээр vед хvрээнд барилга байшин байхгvйгээс ерєнхийдєє хvйтэн байсан тул дулаан явах vvднээс ихэвчлэн дээл, хантааз ємсч зузаалдаг байсан болов уу. Одоо нийслэлд барилга орон сууц, машин тэрэг олширсноос хvмvvс аль болохоор биед эвтэйхэн, хєнгєн, чєлєєтэй хувцас ємсєхийг чухалчилдаг болсон цаг. Цаг агаараас шалтгаалахгvйгээр нимгэн загварыг илvv анхаарах болсон. Мєн ямар орчинд ємсєхєєс шалтгаалаад загвар хийц, материал, єнгє єєрчлєгдєж ирсэн. Энэ удаагийн бvтээлээрээ яагаад vндэсний хэв маяг орсон загварыг єдєр тутамд ємсч болохгvй гэж гэсэн асуултад хариулт єгч, ийм тєрлийн загварыг хvмvvс ялангуяа хvvхэд, залуучууд ємсч хэвшээсэй, єнєє vед vндэсний хувцсаараа бахар¬хах, эрхэмлэх vзлийг тєлєвшvvлэхийг зорьсон.
- “Хvрээ гоёл” цуврал загварт ямар єнгє зонхилж байгаа вэ?
-Ерєнхийдээ давамгайлсан гэх тодотгох єнгє байхгvй л дээ. Торгоны хувьд єргєн сонголттой, тєрєл бvрийн єнгє, хээтэй. Орчин vеийн єнгє, хийцийг бодолцон хийсэн. Гэхдээ тод єнгє илvvтэй гэж хэлж болно.Торго, материалаа дагаад ягаан, шар, улаан, завсрын єнгє ч орсон байгаа.
-Цаашид олон цуврал гаргах нь дамжиггvй. Бvтээлдээ vндэсний хэв маягийг тусгаж явах уу?
- Yндэсний хувцас гэхээр л хvмvvс торгоор хийнэ гэж боддог. Зєвхєн торго бус даавуу, vслэг гэх зэрэг тєрєл бvрийн материал дээр vндэсний загвар, чиг хандлагыг тусгахыг бодно. Ингэж чадсан тохиолдолд иргэд vндэсний хэв шинжтэй хувцсыг єдєр тутам ємсч занших болов уу. Ер нь гадуур хувцас, пальто, цуванд ч vндэсний хэв маяг оруулж болно шvv дээ.
-Гадаадын улс орнуудын хvмvvстэй харьцуулахад манайхан хувцаслалт, гоёл чимэглэлдээ илvv анхаардаг юм шиг санагддаг. Та vvнтэй санал нийлэх vv?
-Тийм, санал нийлнэ. Хувцаслалт, гоо сайхандаа анхаарал тавьж чаддаг улс. Моод Монголоор дуусдаг гэдэг vг улиг болсон. Бид цаг vеэсээ хоцрохгvйгээр цаг ямагт хєл нийлvvлэн урагшилж байна. Учир нь интернэт, телевизийн олон сувгаар гарч буй загварын шоу зэргээс олон улсын загварын урсгалтай танилцах боломж бидэнд аль хэдийнэ бий болчихлоо. Ялангуяа охид, залуус єєрсєддєє их анхаарал тавьдаг болж, хувцас сонголтод “нvдтэй” болжээ. Манай дизайнерууд ч гадныхнаас дутахаар¬гvй болсон нь олон улсын тэмцээн уралдаанд оролцож явахад анзаарагд¬даг. Тэмцээнд уралдаанд байнга л дээгvvр байранд ордог. Харин тех¬нологи, материал сонголтын хувьд дутаг¬дах явдал гарч байгааг vгvйс¬гэхгvй. Манайх чинь дотооддоо материал vйлдвэрлэдэггvйгээс бага зэрэг хоцрох тал бий.
-”Хvрээ гоёл” цуврал загвараа нийтийн хvртээл болгочихлоо. Цаашид ямар загвар зохион бvтээхээр тєлєвлєж байгаа вэ?
-Цагаан сарын баярт зориулж хvрээний хэв маягийн тєрєл бvрийн загварын дээл, хантааз хийхээр тєлєвлєж байгаа. Сар шинийг угтаж манай тєвєєс “Монгол хувцасны гайхамшиг” єдєрлєгийг уламжлал болгон зохион байгуулдаг. Єдєрлєгийн vеэр бєхийн барилдаан зохион бай¬гуулж, бєх vзэхээр ирсэн хvмvvсийг дээл, хантааз, ууж зэрэг vндэснийхээ хувцсыг ємсч ирэхийг уриалдаг. Єнгєрсєн жил хvмvvс эцэг, эхээс євлєж ирсэн эртний загвартай хувцсаараа гоёж ирсэн нь сонирхол татаж байсан.
- Хvмvvс эцэг эхээсээ євлєсєн vндэсний хувцсаар гоёдог гэлээ. Yvнээс санаа авч шинэ загвартаа тусгах шийдэл тєрдєг vv?
-Байлгvй яахав. Єнєє vеийн монгол дээлний эмжээр, товч шилбэ гэхэд л нэг хэвийн загвартай байдаг. Эртний монгол хувцасны хийц, технологи нь єєр єєр байдаг болохоор санаа авч загварынхаа оёдол, эсгvvр, шаглаа зэргийг баяжуулдаг. Ирэх арванхоёрдугаар сард “Театр мода” гэсэн арга хэмжээ болно. Yндэсний хэв маяг шингээж єгсєн хэрнээ авангард чиглэлийн загварын шоу болдгоороо онцлог болдог. Єнгєрсєн жил нэг дизайнерын бvтээлээр болж байсан бол энэ жил хэд хэдэн дизайнерын цуврал загвар оролцох болохоор шинэлэг євєрмєц болох биз ээ. Цаашлаад шинэ жилийн баярын хувцасны шоу гэхчилэн vргэлжилнэ. Мєн гоёлын даашинзанд vндэсний хэв маяг оруулж хийсэн загварыг хvvхнvvд их сонирхож байсан. Торго, гоёлын капрон, атлас, шvр, сувд оруулсан даашинз шинэ жилийн vеэр эрэлт ихтэй байдаг.
-”Монгол костюмс” тєв загварын ертєнцєд тодорхой байр суурийг эзлэх болжээ. “Чимбай” салон vйлчлvvлэгч ихтэй биз дээ?
-Манайхаар vйлчлvvлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Монголд vндэсний хувцасны vvх тvvхийг судалж загвар зохион бvтээдэг газар бараг байхгvй учраас хvмvvс манайд их ханддаг. Лам хувраг, удган бєє ч нар манай тєвд хувцас захиалж хийлгэдэг. Тэд угсаа, удам дамжин хадгалж ирсэн хувцасныхаа хэв маягийг тэр чигээр нь vлдээх сонирхолтой байдаг тул “Чимбай” салонаар ирж vйлчлvvлдэг. Гадаадын иргэнтэй хуримлаж буй эмэгтэйчvvд, гэр бvлээрээ гадаад руу явж байгаа хvмvvс ч ирж vндэснийхээ хувцсыг захиалдаг.
-”Хvрээ гоёл” цуврал загвар хэр эрэлт хэрэгцээтэй байгаа вэ?
-Эхнээсээ загвар бэлэн болж зарим загварын товч нь хадагдаж амжаагvй байхад л худалдаж авах санал ирж байсан. Хvмvvс загварын зураг хараад сайн ойлгодоггvй. Хувцас бэлэн болонгуут ємсч vзээд таалагдаж байвал шууд авъя гэдэг. Ийм тохиол¬дол загварын шоуны ємнє их тохиолд¬дог. Дахиж загвар хийх ажил ундардаг нь энvvхэнд. “Хvрээ гоёл” орчин vеийн цуврал загвараараа Тува Улсад болох улсын тэмцээнд оролцоно.
-”Хvрээ соёл” аяны хvрээнд танай тєвєєс олныг хамарсан ямар ямар арга хэмжээ зохион байгуулж байгаа вэ?
-Оюутан залуусын дунд илтгэлийн уралдаан зохион байгуулж дvгнэсэн. Манай тєв аравдугаар сард хотын хувцаслалт, хvмvvсийн харилцааны соёл гэсэн хоёр асуудал дээр голчлон олон арга хэмжээ зохион байгуулсан. Єнгєрсєн долоо хоногт єнчин хvvхдийн асрах тєвд зочилж, тэнд сурч, амьдарч байгаа хvvхдvvдэд монгол гэр, vндэсний хувцасны талаар тайлбарлаж зохих мэдлэг олгосон.
Гэрэл зургуудыг Н.БЄХДАМБИЙ Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-11-15 - ЗАГВАРЫН ДОЛОО ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
2007.11.13
Энэ долоо хоногийг загварын долоон хоног болгохоор Урлах эрдэм дээд сургуулийн багш, оюутнууд бэлтгээд байна. Жил бүр залуусын хувцаслалтын өнгө төрхийг илэрхийлдэг өдрүүд тохиож, өчигдрөөс эхлэн Чингис зочид буудалд загварын хур буугаад байна. Чөлөөт, өдөр тутмын, гоёлын, хуримын хувцасны, авангард гээд бүх насныханд зориулсан хувцас байгаа учир сонирхсон иргэд өөрт таалагдсан хувцасаа хямд үнээр сонгон авах боломжтой болж байна гэж тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулагчид ярьж байна.
Нийтлэгдсэн хэвлэл: Өглөө орой
www.sonin.mn - c Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
|