Forever Fashion

2008-11-21 - Yнсгэлжин
Ангилал: Монгол

Yнсгэлжин Загвар зохион бvтээгч, загвар ємсєгч хvvхдvvдийн уралдаан

Монголын хvvхдийн ордноос жил бvр уламжлал болгон явуулдаг тэмцээний нэг нь хувцасны єсвєрийн шилдэг загвар зохион бvтээгч, єсвєрийн шилдэг загвар ємсєгч шалгаруулах “Yнсгэлжин”улсын тэмцээн юм. Ерєнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагддаг энэхvv тэмцээн нь - Загвар ємсєгч - Загвар зохион бvтээгч гэсэн 2 тєрлєєр зохион байгуулагддаг. Загвар зохион бvтээгчдийн тэмцээн Загвар зохион бvтээгч шалгаруулах тэмцээнд VII-X ангийн сурагчид оролцох ба гоёлын хувцас, уран сэтгэмжийн хувцас гэсэн 2 тєрлєєр иж бvрэн хослолоор хувцас хийж оролцоно. Хєдєє орон нутгаас загвар зохион бvтээх уралдаанаас шалгарсан зєвхєн 10-р ангийн нэг хvvхдийг улсын уралдаанд оролцуулна. Загвар зохион бvтээх уралдаанд оролцогчдоос тєрєл тус бvр дээр эхний 3 байр шалгаруулж 10 хvртэлх хvvхдийг тусгай шагналаар шагнана. Тэргvvн байр эзэлсэн 10-р ангийн хvvхдийг их дээд сургуулийн загвар зохион бvтээгчийн ангид элсэлтийн шалгалтгvй орж суралцах урилгаар шагнана. Загвар ємсєгчдийн уралдаан Уг уралдаанд оролцох хvvхдvvдийг зєвхєн УБ хотоос шалгаруулж авна. Уралдаанд амжилттйа оролцсон хvvхдvvдээс эхний 3 хvvхдийг байр эзлvvлж шагнахаас гадна идэвхтэй оролцсон 10 хvvхдийг тусгай шагналаар шагнаж урамшуулна. 1995 оноос хойш “Yнсгэлжин” тэмцээнд хот, орон нутгийн 8000 орчим  охид хєвгvvд хамрагдан оролцсоноос СУИС, ТИС, УБИС, ДУДэС зэрэг их дээд сургуулийн хувцас загвар зохион бvтээх ангид олон арван хvvхдvvд элсэн орж амжилттай суралцан тєгсєєд мэргэжлээрээ ажиллаж байна.

http://www.pmis.gov.mn/child/-c

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2008-11-20 - Cурагч Э.Жавзандуламын бүтээсэн "хээнцэр охид" загвар алтан медаль авлаа.
Ангилал: Монгол

Нэтээр хэсэж байгаад Үнсгэлжинтэй хобоотой мэдээлэл олох гэж үзсэн чинь оронд нь Хэрлэн IV сургуулийн сайт олоод хөөрxөн санагдаад нийтэлчихлээ. Сурагч Э. Жавзандуламд амжилт хүсье хичээгээрэй. Аймгийн "Үнсгэлжин 2008" тэмцээнд сурагч Э.Жавзандуламын бүтээсэн "хээнцэр охид" загвар алтан медаль авлаа. http://www.blog.mn/miniiblog/kherlen4/files/Image/Gallary/buteel55mjpg.jpg http://www.blog.mn/miniiblog/kherlen4/files/Image/Gallary/buteel11mjpg.jpg http://www.blog.mn/miniiblog/kherlen4/files/Image/Gallary/buteel2mjpg.jpg http://www.blog.mn/miniiblog/kherlen4/files/Image/Gallary/buteel999mjpg.jpg http://www.blog.mn/miniiblog/kherlen4/files/Image/Gallary/buteel44mjpg.jpg http://www.blog.mn/miniiblog/kherlen4/files/Image/Gallary/2007monmjpg.jpg http://kherlen4.blog.mn/-c

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2008-11-19 - Н.Соёлмаа АНУ-д лекц уншина
Ангилал: Монгол

Загвар зохион бүтээгч Н.Соёлмаа энэ сарын 23-ны өдөр Вашингтон хотноо лекц унших гэнэ. Лекцийн сэдэв нь АНУ-ын нийслэлийн "River Place N Building 1121" байрны уулзалтын танхимд ноолуурын эдлэлийн сонголт хийгээд хэрхэн яаж арчлах талаар байх бөгөөд тэрээр "…Хоргой торгоноос сонин…" хэмээн нэрлэсэн байна. Гол нь энэхүү лекц болоод чөлөөт уулзалт нь "Гоёо" компанийн Америк дахь сурталчилгааны эхлэл бөгөөд энэ үеэр загварын шоу зохиогдох аж. http://www.news.mn/-c

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2008-11-18 - “ИМИЖ” буюу дүр төрх
Ангилал: Монгол

“ИМИЖ” хувцас гоо сайхны цогц болох нь Ямар нэгэн орчуулга шааардагдахгүйгээр хүн бүр энэ үгийг тодорхой хэмжээнд ойлгодог болсон байна. Түүгээр ч барахгүй олны нүдэнд ил байх урлаг, спорт, улс төрчдийн тухай тэр тийм энэ ийм имижтэй гэх мэтээр ам уралдан ярьж сонин хэвлэлээр ч шуугих болжээ. Имижийн тухай асуудал бол өнөө цагт зөвхөн улс төр , урлаг спортынхоны хүрээнд ч биш бүхий л хүмүүсийн дунд ихээхэн яригдаж, сонирхолтой ч маргаантай ч асуудал байсаар байна. Өнөөдөр загвар зохион бүтээгч хүн маань хувцасны загварын зохиож эсгэж оёохоос гадна ямар арга хэмжээнд, ямар зорилготой , ямар хүмүүстэй, биеийн галбир нүүр царай тэр ч бүү хэл өглөө, өдөр орой хэдэн цагт гэх мэт хувь хүний иж бүрдэлийг бодож боловсруулж нэг есондоо Имижмейкер байхыг зайлшгүй шаарддаг. Бидний зохиосон загварыг тухайн хүн өмсөөд хувцасныхаа иж бүрдлийг хэр зэрэг бүрдүүлсэн, хүний хувийн гоо сайхан, үнэртэн тэр ч бүү хэл эвгүй хөдөлгөөн хийх хөдлөх инээх гэх мэтээс шалтгаалж хүнтэй уулзах ярих төдий л өөрийнхөө болон бидний хөдөлмөрийг баллаж үгүй хийж байдаг. “Имиж” гэдэг нь шинж төрх нэр хүнд гэсэн утгатай англи үг юм. Тиймээс хүний гадаад дүр төрх болон дотоод сэтгэл зүйн өвөрмөц шинж онцлог байдлын илэрхийлэл болдог. Нөгөө талаар имижийн сэтгэгдэл төрүүлж чадах дүр төрх гэж ойлгож болох. Өөөрөөөр хэлбэл бусад хүмүүс хэн нэгнийг харьцуулах юмуу бодож төсөөлөхөд чи буюу та таны дүр төрх бууж байх естой . Сэтгэгдэл төрүүлж чадахуйц дүр төрх нь стериотип /хэв маягуудаас тогтдог. Стереотипүүд нь аль болох хүчтэй олон байх тусам имиджийн сэтгэгдэл төрүүлэх хүчийг нэмэгдүүлдэг. Бусадтай уулзаад ердөө л эхний 4 секундэд имиджийн эхний сэтгэгдэл төрдөг болохыг судлаачид нотолжээ. Гэтэл энэ хугацаанд хоёр зөвхөн гар барилцах, мэндээ мэдэлцэх төдий л өнгөрнө. Тэгэхээр хүний нэр, яриа, хувцаслалт зэрэг нь эзнээ юунаас ч өмнө илэрхийлчихдэг гэсэн үг юм. Имиджийн тухай асуудал бол өнөө цагт улс төр, урлаг соёлынхоны хүрээнд ч биш бүхий л хүмүүсийн дунд ихээхэн яригдаж, сонирхолтой маргаантай асуудлын нэг байсаар байна.
Бичсэн : Х.Мижиддорж http://www.degjin.mn/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2008-11-18 - Имиджийн тухай ойлголт
Ангилал: Монгол

Имиджийг бүрдүүлж буй орчинд хүний гэр орон, ажлын байр, нийгэмтэйгээ харьцах өөрийн хүрээ, бидний гадаад дүр төрх орно. Ер нь имидж гэдэг нь улс төрчид болоод рок попын одод л хамаатай ойлголт биш. Нийгэмд тодорхой байр суурь эзлэх, сайхан амьдрахыг хүсдэг жирийн нэг иргэнээс улс төр, эдийн засаг, бизнесийн салбар бүхэл бүтэн улс ч хамаардаг өргөн ойлголттой. Зөвхөн үс засалт, хувцаслалтаар зогсохгүй өөрийгөө илэрхийлэх чадвар, хүний дотоод болон гадаад байдал бусдад төрүүлсэн сэтгэгдлийн нийлбэр нь имидж юм. Нөгөө талаар имидж нь тухайн хүнд хүмүүсээс өгч буй үнэлэлт дүгнэлт, түүнийг бүрдүүлж буй орчин, тэр ч байтугай өөрийн ширээний орчим унаа машин, өөрийн эдлэл, нийгэмд харьцах өөрийн хүрээ зэрэг онцгой чухал зүйлс юм. Имиджийг зөв бүрдүүлж чадвал хувь хүний зүс царай, биеийн өндөр галбир, зан төлөв, ёс суртахуун ч түүнд тус болж үр дүн амжилтанд хүрдэгийг сэтгэл судлаачид тодорхойлжээ. Хүмүүсийн харьцаанд 55%-нь зүс царай, биеэ авч явах байдал, 38% -нь харилцааны соёл, 7%-нь ярьж буй үгийн сонголтонд ноогддог гэж харилцааны хүчин зүйлсийн хувийг гаргажээ Имиджийг хэрхэн бүрдүүлэх Бүх амжилтын цаана зориуд бий болгосон имидж буюу дүр төрх нуугдах агаад үүнийг мэдэлгүйгээр хэн ч санасандаа хүрч чадахгүй. Өөрөөр хэлбэл хэний ч гэсэн амжилтанд хүрэх цорын ганц зам бол хүчтэй нөлөө үзүүлж чадах имиджийг бүтээх явдал юм. Имидж нь тодорхой дүр бүтээх жижиг хэв маягуудаас тогтдог. Жишээ нь: Чарль Чаплины амьдарч байх үед түүнтэй адил бүр түүнээс ч илүү авъяас гайхамшигтай дүр төрхийнхөө хүчинд Чаплин өнөөг хүртэл бидэнд өөрийн тухай сэтгэгдлийг тод томруунаар үлдээж чаджээ. Бөмбөгөр бүрх малгай, дөрвөлжин сахал, гунигтай харц, томдсон өмд, багадаж тоодойсон хүрэм, эв хавгүй том гутал, галууны алхаа маяг энэ бүгд түүнд давтагдашгүй хирнээ хэн ч харсан танигдахаар мартагдашгүй имиджийг бий болгосон. Мерилин Монро, Мадонна, Майкл Жексон, Адольф Гитлер эдгээр хүмүүс нь тэр чигээрээ идэвхтэй хэв маягуудын цуглуулга байж чадсан учраас имидж нь бусдад гайхамшигтай шахалт үзүүлж нүд ирмэхийн төдий л амжилт олж чадсан юм. Бидний тухай төсөөллийг эргэн тойронд хүргэж байдаг дүр төрхөд маань үсний өнгө, дууны өнгө, харц, хувцас, хэл ярианаас эхлээд бидний ажил мэргэжил, найз нөхөд, алхаа гишгээ хүртэл ордог. Мөн тухайн хувь хүнд л байдаг хэзээ ч давтагдашгүй онцлог чанар нь имиджийг бүрдүүлэхэд зайлшгүй оролцдог. Жишээ нь: Та бусдад анзаарагдам гоёмсог гартай бол энэ таны нэг хэв маяг болно. Та хэрвээ өөрийн имиджид сэтгэл хангалуун байдаг бол өөрийгөө илүү хүндэтгэж бусдаас ч хүсч байгаа хүндэтгэлээ олж авч чаддаг. Энэ бүх хэв маягуудаас өөрийн гэсэн онцлог дүр төрхийг бий болгосноор бидний амьдрал амжилтын зам шулуун дардан байх уу, эсвэл гэрэл гэгээтэй байх уу гэдэг нь тодорхой болно. Ер нь амжилтанд хүрэхийн хүссэн хэн бүхний үсний засалт, хөдөлгөөн донж маяг, татдаг тамхи, хэлдэг үгнээс авахуулаад хувцаслах стиль, дуртай ундаа хүртэл өөрийн чинь дүр төрхийг илэрхийлэхэд түлхэц өгч чадах зэвсэг байх ёстой. Дур хүслээрээ юу ч бүү сонго. Ямар нэг зүйлийг илэрхийлж, зохицуулахын тулд л сонго. Тэгсэн цагт ямагт амжилтанд хүрэх болно. Имидж, улс төрийн имидж, имиджмейкер гээд энэ мэтээр имиджийн тухай таны бүрдүүлэх дүр төрх, бусдад төрүүлэхийг хүссэн тэр сэтгэгдлийг эерэг сайхан болгож, таньд туслан та имиджээ төвөггүйхэн бүрдүүлж чаддаг болох гээд тоочоод байвал бидний энэ цаг хомсхон юм. Эцэст нь дүгнэж хэлэхэд имидж бол ямарваа хүний төрх байдал, харилцааны соёл, хүний дотоод ертөнц, боловсрол, хувцас, гоо сайхны иж бүрдэл, цогц юм. Өөрөөр хэлбэл имидж нь тухайн хүн өөрийн талаар бусдад төрүүлэх сэтгэгдэл, үлдээх мэдээллийн өвөрмөц хэлбэр мөн. Х.Мижиддорж www.degjin.mn/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2008-11-15 - “Тансаг” Шоуны тасалбар 50-100 ам.доллар
Ангилал: Монгол

“Vidal” салоны мастер үсчин Д.Одонгоо байгууллагынхаа 10 жилийн ойг угтаж гоёлын үсний засалтаар “Шилмэл загвар” төвтэй хамтран шоу үзүүлбэрээ “Тансаг” нэртэйгээр Чингис зочид буудалд энэ сарын 14-нд толилуулна. Шоуд зориулж урласан даашинз өмнө нь гарч байгаагүй загвартай байх аж. Тэр үдэш гангарсан үе үеийн загвар өмсөгч бүсгүйчүүд дэлхийн гоёлын үсний засалтын хэлбэр, нүүр будалтыг жинхэнэ утгаар нь харуулах гэнэ. Энэ шоу үс техниктэй урлаг, авьяас, мэдрэмж, ур чадвар  шаарддаг мэргэжил гэдгийг харуулахаараа онцлог. Суудлаасаа хамаараад тасалбар нь 50, 60, 70, 100 долларын үнэтэй. Хамгийн үнэтэйд тооцогдож байгаа тасалбар түүний өнгөрсөн 10 жилийн ажлын үр дүн, онцлогийг харуулсан гэрэл зурагтай хэвлэгджээ. Г.Батцэцэг (2008-11-12) http://www.mongolnews.mn/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2008-10-31 - Ноолууран бүтээгдэхүүнийг интерьер дизайнтай хослуулна
Ангилал: Монгол

Монгол ноолуураар дэлхийг гоёно гэсэн том зорилтот, эрхэмсэг уриаг дэвшүүлж гарч ирсэн “Гоёо” компани хэрэглэгчдэдээ, монголчууддаа бас нэгэн шинэлэг өвөрмөц шийдлээр бэлэг барихаар зэхэж байна. Загварын шоу гэдэг бол ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон компаниудын хувьд үнэ цэнэтэй зүйл. “Гоёо” ХХК энэ сарын эхээр загварын шоу хийхээр бэлтгэж байна. Эднийх ноолууран бүтээгдэхүүний загварын шоунд цоо шинэ өнгө төрх, шийдэл бүхий тэсрэлт хийх нь. “Чингис” зочид буудалд болох “Гоёо”-гийн шоунаас үзэгч Та цоо шинийг үзэж, мэдрэх бололтой. Нэг үгээр, ноолууран бүтээгдэхүүний өнгө загварын хандлагыг зүгээр нэг сонирхуулаад өнгөрдөг хэвшмэл, уламжлалт байдлыг эвдэхийг хичээгээд, “Гоёо”-гийнхон тун завгүй байгаа гэнэ. Загварын шоуны олон өнгийн гэрэл төдийхөн тайз засалт ноолууран бүтээгдэхүүнийг байгалийн цэвэр гэсэн  давуу чанарыг бүрэн  харуулж чаддаггүй байна. Тиймээс “Гоёо” компанийнхан  ноолууран бүтээгдэхүүний өнгө, загварт шинэчлэл хийсэн шигээ загварын шоунд шинэ өнгө, шинэ шийдлийг авчрах нь. Ингэхийн тулд толин загварын тайзыг сонгожээ. Толь ойлттойгоос гадна  ямар ч өөгүй байдаг учраас хувцас хүний нүдэнд илүү тод харагдаж өгдөг байна. Нэг үгээр хэлбэл, натураль бүтээгдэхүүнийг интерер дизайнтай холбож өнгө будгийн шийдлийг илүү үзүүлэхийг зорьсон гэсэн үг. Загварын шоунд толин тайз ашиглахын давуу чанарын талаар “Гоёо” компанийн мэргэжилтэн өгүүлэхдээ “Толин тайзны хувьд бүтээгдэхүүний өнгөний  ойлт бусад тайзнаас хэд дахин илүү байдаг. Зарим загварын тайзыг дахин  ашиглах боломжгүй байдаг бол толин  тайзыг ямар ч шоу үзүүлэнд хэрэглэх бүрэн боломжтой. Толин тайзыг угсардаг бөгөөд авч явахад хялбар. Мөн сонгосон байрлалдаа засч болдгоороо давуу талтай” хэмээн онцолсон. Түүнчлэн мэргэжилтнүүд толин тайзыг өндөг шиг өөгүй гэж туйлшраагүй. Бас сул талыг нь ч хэлсэн. Өөрийн бүтээлийг ямар фон дээр гаргаж олон нийтэд үзүүлэх нь тухайн дизайнерийн сонирхлоос шалтгаалдаг. Зарим дизайнерууд загварын тайз толин байх боломжгүй. Загвар өмсөгчид голдуу төмөр өндөр өсгийтэй гутал өмсдөг учир халитарч хөл, гараа гэмтээх явдал их байдаг гэдэг. Энэ нь ташаа ойлголт юм. Толин гэхээр толь шиг гөлгөр байна гэсэн үг биш юм. Толин тайзыг зориулалтын халитардаггүй, гэрлийн сайн ойлттой тусгай материалаар хийдэг. Иймээс ямар нэг байдлаар халитарч хөл, гараа гэмтээх сөрөг үр дагавар байхгүй” гэв. “Гоёо” ХХК нь  уламжлал болсон fashion show-нд толин тайзыг  анх удаа ашиглах гэж байна. Энэ нь монголдоо анхдагч юм. Энэхүү загварын шоунаас дэлхийн хувцасны чиг хандлагыг, тайз чимэглэлийн орчин үеийн шийдлийг дэлхийн жишигтэй харьцуулан харах бүрэн боломтой юм. Гүйцэтгэгч байгууллагаар нь тайз засал чимэглэлийг олон жилийн туршлагатай “Гэрэгэ” ХХК ажиллаж байна. Түүнчлэн дээрх толин загварын тайзыг хийхтэй холбоотойгоор мэргэжлийн гадаад инженерүүдтэй ч багагүй зөвлөлдсөн аж. Ийнхүү Монголын ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зах зээлд өнгө, загварын эргэлт хийж чадсан Гоёо ХХК-ийн шинэлэг сэтгэлгээтэй хамт олон тансаг бүтээгдэхүүнээ интерэр дизайнтай холбох аж. Хувцас загварын шоуг шимтэн үзэх та өмнө нь Монголд огт байгаагүй толин тайзны гайхамшгийг бишрэн суух болов уу. Т.Гантулга: Тайз яг ийм тийм болно гэж хэлмээргүй байна “Гоёо” компанийн загварын шоуны тайзыг хийж буй “Гэрэгэ” дизайны студийн захирал Т.Гантулгаас ажлын гүйцэтгэлийн  байдал, загвар дизайны талаар лавлалаа. -Танайх “Гоёо” компанийн захиал­гаар  өмнө нь Монголын загварын шоунд байгаагүй цоо шинэ тайз хийж байгаа юм байна шүү дээ. Гүйцэтгэл нь өнөөдрийн байдлаар хэдэн хувьтай явна? -Гайгүй явцтай байгаа. Урьдчилж тодорхой яримааргүй байна. -Шилэн тайзны загвар дизайн ямар байх бол. Ер нь Монголын  гоёлын шоуны тайз ямархуу онцлогтой байдаг вэ. Танай студи энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж, туршлагажсан учраас асууж байна л даа? -Томоохон гоёлын шоуны тайз бол нэг хүн, нэг байгууллагын биш, хувцас загвар, дизайны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон компани, хувь хүний бүтээлийг нэг дор үзүүлдэг учраас нэлээд ерөнхий өнгө төрхтэй хийгддэг. Өөрөөр хэлбэл, тэнд загвар зохион бүтээгч, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн өөр өөрийн өнгө загвар яваа гэсэн үг. Харин тодорхой нэг компанийн загварын шоуны хувьд өөр л дөө. Тухайлбал, “Гоёо” удахгүй болох загварын шоундаа Монголд өмнө нь байгаагүй шилэн тайзыг ашиглах гэж байна. Тус компанийн хувьд бол өнгөөр маш сайн тоглож чаддаг онцлогтой шүү дээ. Тэрхүү онцлогийг нь тайз засалд нь гаргаж өгөхөөр ажиллаж байна. Ноолууран бүтээгдэхүүний зөөлөн хэрнээ өнгөлөг байдлыг тайзны ялгаралд гаргана гэдэг бол амаргүй. И.ЖАРГАЛ (2008-10-03) www.mongolnews.mn

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2008-10-31 - Улсын аваргад “Vidal” салон тэргүүлжээ
Ангилал: Монгол

Энэ жил арван нас хүрч байгаа “Vidal” үсчин, гоо сайхны салон “Монголын үсчин, гоо засалч, хумс, дизайн урлалын XIX их наадамд арван медал авч тэргүүллээ. Тус салоны захирал Д.Одонгоо “Бид 13 хүний бүрэлдэхүүнтэй баг болж оролцсон. Манай үсчид дэлхийн үс засалтын техник, өнгө уусалтыг бүрэн харуулж чадлаа. Үүнд л бидний амжилт бий” гэв.  Хоёр жилд нэг  удаа зохиогддог улсын тэмцээн нь анх удаа их наадам нэрийн дор өнгөрөгч  баасан гаригт Улсын циркт болсон юм. Тус наадам нь 2010 оны дэлхийн үсчин, гоо засалчдын тэмцээний бэлтгэл болж байгаа аж. Нийт есөн аймгийн 121 үсчин, гоо сайханч 27 медалийн төлөө өрсөлдсөн юм. Ингэхдээ мастер үсчдийн үзүүлбэр, залуу үсчин, гоо сайханчдыг дэмжих зорилгоор 25 наснаас дээш болон доош гэсэн ангиллаар болжээ. А.АМАРТҮВШИН www.mongolnews.mn

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2008-10-31 - UBS-ийн стилист, имижмэйкир Г.Ганчимэг:Єндєг шиг єєгvй хvн гэж байхгvй
Ангилал: Монгол

-Мэдээллийн орон зайд телевизийн олон суваг хvчтэй єрсєлдєн гарч ирж байгаа єнєє vед UBS-ийнхэн олон талаараа ялгарч чаддаг. Онцлох нэг шалтгаан нь мэргэжлийн нvvр будагч буюу имижмэйкиртэй ганц телевиз нь танайх юм байна. Єдєр бvр нэвтрvvлэгч, сурвалжлагч, уран бvтээлчдийн нvvр будалтыг хийж, нэвтрvvлэгт оролцох урлагийн одууд, нэр хvндтэй зочдыг эфирт бэлтгэж хувийн гоо сайхныг сахиулах гэдэг бахархалтай тєдийгvй ховор ажлуудын нэгт багтана байх? -Yсчин, гоо сайханч болохыг мєрєєддєг байсан. Алхам алхмаар мєрєєдлєє биелvvлж, босго єндєртэй телевизийн гэр бvлд багтсандаа баярлаж явдгийн зэрэгцээ бахархдаг. Монголын vсчин гоо сайхны академийн Сургалтын тєвд мастер vсчин Цогзолмаа багшийн удирдлаган дор ажиллаж байхад телевизэд ажиллах санал ирсэн. Ийм боломж ирнэ гэж бодож байгаагvй. Итгэл хvлээлгэн намайг хvлээн авсан хамт олныхоо итгэлийг дааж мэргэжлээрээ сайн ажиллахыг хичээж, улам ихийг мэдэж, сурч явна. -Тухайн хvний vс засалт, ємссєн хувцас, цаг vеийн онцлогт тохируулан телевизийн дэлгэцээр гоё сайхан харагдахаар будах нь гоёлын болон єдєр тутмын будалтаас єєр байдаг уу. Єдєрт хэчнээн хvний нvvр будалт хийдэг вэ? -Телевизийн нэвтрvvлэгч, сурвалжлагчдаас гадна нэвтрvvлэгт оролцох янз бvрийн зочидтой єдєр болгон нvvр тулан ажилладаг. Хvн болгон єєр єєрийн онцлогтой. Єєгvй єндєг шиг хvн гэж байхгvй. Онигор нvдтэй бол том харагдахаар, тарганыг туранхай, хєгшинг залуухан харагдуулах, нvvрний элдэв сорвийг далдлах, гэрэл сvvдрийн тусгал зэрэг олон талыг бодолцон даруухан энгийн харагдахаар будалтаа хийдэг. Єдєр тутмын будалтаас арай єєр тод буддаг. Манай телевиз єєрийн гэсэн олон нэвтрvvлгvvдтэй. Нэвтрvvлэг бvр єєр єєрсдийн хєтлєгчтэй. Долоо хоногийн хєтєлбєр бvр єєрийн єнгє аясыг илтгэх дахин давтагдашгvй мэдээллvvдийг агуулдаг. Тэр болгонд зохицуулан єдєрт дор хаяж 5-6 хvний нvvр будалт хийдэг. Зочид ихтэй єдєр тэр тоолонд эфирийн нvvр будалт хийнэ. Харин шинэ жил, баяр ёслолын арга хэмжээнд зориулсан нэвтрvvлгийн хєтлєгч, лекторт тухайн баярын уур амьсгалыг илтгэсэн гоёлын будалтыг хийдэг. -Ихэвчлэн єглєє, vдшийн цагаар зочид оролцсон шууд нэвтрvvлгийг телевизийнхэн цацдаг. Энэ vед зочдынхоо нvvр будалт,vс засалтыг хариуцах болохоор цаг наргvй ажилладаг сэтгvvлчид шиг нэвтрvvлэг эхлэхэд бэлэн байж байдаг уу? -Тэгэлгvй яахав. Манай телевизийн унаа єглєєний 05 цагаас эхлээд л хотыг бvхэлд нь тойрч ажилчдаа гэр гэрээс нь авна. Ажилдаа гарахын ємнє гоо сайхандаа анхаарч ядаж л 30 минутын ємнє босох болдог. Хотынхон тэр аяараа нойрондоо автан унтаж байхад бид босч байдаг улс. Єглєєний ажил ингэж эхэлдэг. Ихэнх байгууллагын ажил 18-19 цаг гээд тардаг бол бидний ажил шєнийн нэвтрvvлгийн онцлогоос хамаарч гэрийнхнээ унтаж байхад л харина даа. Манай шєнє дундын шууд нэвтрvvлэгт рок попынхон уригддаг. Урлагийнхан илvv олны танил гэдэг утгаараа гоо сайхнаа чухалчилдаг. Зочдынхоо эфирт гарахын ємнє vс самналт, нvvр будалтыг хийж дуусгасны дараа л єдрийн ажил сая нэг дуусч гэртээ харина. Ихэнхдээ манай урлагийнхан хувийн стилисттэй байдаг. Тиймээс тухайн нэвтрvvлгийг бэлтгэж байгаа сурвалжлагчид нуур будалтаа телевиз дээр орой нь хийлгэх эсэхийг урьдчилаад асуучихдаг тул бас ч vргэлж оройтохгvй. -Гоо сайхны бvтээгдэхvvнээ заавал алдартай брэнд гэж чухалчилж vздэг vv. Хангалт хэр байдаг вэ? -Телевизийн ажил цаг хугацаатай уралдаж, яарч байдаг онцлог мэргэжил. Мэдээний нэвтрvvлэгчдийн хувьд эфирт оролцохоос 30 минутын ємнє нvvр будалтаа хийж, биеэ бэлтгэдэг. Харин зочдын хувьд замын тvгжрэл, хувийн зохион байгуулалт зэрэг олон хvчин зvйлээс шалтгаалж нэвтрvvлгийн цагтай уралдаад л ороод ирдэг.Yзэгчдээ хvндэтгэх, зочдоо гоё сайхан харагдуулах vvрэгтэй бид таван минут дутуу байсан ч заавал будалт хийнэ. Тиймээс нvvрэнд амархан шингэдэг сайн бvтээгдэхvvн зайлшгvй хэрэгтэй. “Байгаль” гоо сайхны салоны оруулж ирдэг Испанийн “АINHOA” фирмийн гоо сайхны бvтээгдэхvvнийг хэрэглэдэг. -Мэргэжилтэй чинь холбоотой нэг асуулт тавья. Мэргэжлийн хvний нvдээр харахад телевизийн нэвтрvvлэгчдээс хэн нь эфирт тохируулсан гоё сайхан будалт хийсэн байдаг вэ? -Мэргэжлийн євчин ч гэж хэлж болох байх. Телевизvvдийн нэвтрvvлгийг vзэхээс ємнє хєтлєгч, нэвтрvvлэгчдийн нvvрний будалтыг мэргэжлийн vvднээс олон талаас нь сонждог. Нэгд зохисон байна уу, ямар будалт тухайн хvний юуг нь тодруулж єгч вэ, ямар маяг оруулсан бол ємссєн хувцастай нь илvv зохицох байж гэхчилэн санаа авах олон зvйлийг олж харахаас гадна шvvмжтэй талыг нь ч хайна. Нэвтрvvлэгчдээс “MN”-ийн Чимгээ эгчийн будалт их таалагддаг. Манай урьдаа барьдаг нэвтрvvлэгчид єєрсдєє будалтаа хийдэг гэсэн. Олон улсад телевизийн лектор, хєтлєгч бvр мэргэжлийн єндєр зэрэглэлтэй имижмэйкиртэй байдаг гэж сонссон. Мєн манай телевизийн Оюунцэцэг эгчийн лекторын ур чадвар, дуу оруулалт, биеэ авч явах байдал таалагддаг. -Сургуулиа энэ жил дvvргэсэн гэхэд их туршлагатай харагдаж байна. Энэ их туршлагыг хаана хуримтлуулж эзэмшсэн бэ? -Оюутан байхдаа хичээлийн бус цагаар vсчин хийдэг байсан. Уралдаан тэмцээнд оролцож ур чадвараа сорихыг хичээдэг. Эхний байр эзэлдэггvй ч гэлээ уралдаан бvрээс улам сайн ажиллах эрч хvч, шинэ шинэ санаа, дадлага хуримтлагдсаар байдаг. Оюутан байхдаа 2003 онд улсын аварга шалгаруулах “Алтан хайч” тэмцээнд оролцож гуравдугаар байр эзэлж байсан. Мєн энэ жил Чингэлтэй дvvргийн vсчний аварга шалгаруулах тэмцээнээс гуравт орсон. Ирэх есдvгээр сард Улаанбаатар хотын аварга шалгаруулах vсчин-гоо сайхны тэмцээнд оролцохоор одооноос бэлтгэж байна. Yндсэн ажлынхаа хажуугаар Цогзолмаа багшийн академид мэргэжлээрээ онолын багш хийдэг. Энэ бvхэн мэргэжлийг єндєр тєвшинд сайн гvйцэтгэхэд байнга бэлтгэл болж єгдєг. UBS телевизийн арын албанд ямагт байж телевизийнхээ нvvр царай нь болсон нэвтрvvлэгч, сурвалжлагч, зочдынхоо гоо сайхныг тольдон улам бvр гоё харагдуулж vзэгч олонд танилцуулж єгдєг нvvр хувиргагч ажилтай Г.Ганчимэг бvсгvй хvvхэд насны мєрєєдлийнхєє эхний алхамд хvрсэн гэхэд болно. Тэрбээр 23 настай ч ажлын их арвин туршлагатай юм билээ. Тvvний гоо сайхны иж бvрдэлтэй цvнх нь гэхэд л арван кг-ын жин дарах гэнэ. Єсч яваа мэргэжилдээ чадварлаг, ямагт сэтгэлээсээ ханддаг “vгvй”, “дараа” гэж хэлж чаддаггvй тvvнийг энэ тэнд урих тохиолдол их гардаг аж. Тэр тохиолдолд цааргалалгvй олон хvмvvсийн стиль, имижийг тодорхойлж, гоо сайхан ертєнцийг аварна гэдэг хосгvй зvйрлэлийг амьдралд vзvvлсээр яваа Ганаадаа амжилт хvсье. Ж.МЯГМАРСYРЭН www.unen.mn

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2008-10-21 - WINDOW.MN
Ангилал: Загвар

Window.mn дээр Гоёл 2008, наадамын нэлээд дажгүй зурагнууд байна ороод сонирхоорой.

Бичсэн: designer

[Шууд холбоос]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Хуудас: 4 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн