Forever Fashion

2007-04-08 - Дизайнер клуб
Ангилал: Монгол

Дизайнер клуб-ын захирал Я.Лхагважав: Туркээс оруулж ирэх 200-300 сая долларын vнэтэй vйлдвэр Монголд асар их хэмжээний хохирол учруулна

“Євлийн гоёл-2005” наадмын тэргvvн шагналыг хvртсэн “Дизайнер клуб”-ын захирал ноён Я.Лхагважавыг “Бизнес ток” буландаа урьж оролцууллаа. Тус клубын загвар зохион бvтээгчдийн зохион бvтээсэн “Халх бvсгvйн хувцас” хэмээх vндэсний vзэмжит хувцас, єдєр тутмын болоод гоёлын, спортын савхин хувцаснууд vзэгчдийн таашаалд нийцсэн тєдийгvй, энгийн сvлжмэл цамц гэж эндvvрэхvйц савхин сvлжмэл коллекци нь олон улсын загварын ертєнцєд ч урьд хожид vзэгдээгvй шинэ бvтээл болсон юм. “Дизайнер клуб” vйл ажиллагаагаа явуулснаар Монголын хамгийн том нь байгаад дампуурсан арьс ширний vйлдвэрийн хэсэг ажилчид ажлын байраар хангагдсан нь энэ аж. -Танд амжилт хvсье. Танай компани анх хэзээ vvсгэн байгуулагдсан бэ? -Анх 2000 онд дєрвєн оёдолчинтой, нийт наймуулаа байгуулагдаж, “Дизайнер Клуб” гэж нэрлэсэн. Тухайн vед хувь хvний захиалга аваад л оёдог, бас материал борлуулдаг байсан. Ер нь vйлчлvvлэгчдийн санаачилгаар манайх байгуулагдсан л даа. Одоо 40-єєд хvний бvрэлдэхvvнтэйгээр зах зээлд тэргvvлэхийн тєлєє vйл ажиллагаагаа явуулж байна. -Та энэ чиглэлийн мэргэжилтэй юу? -Автомашины зохион бvтээх мэргэжилтэй. Гэхдээ дизайн ордог л доо. Машины дизайн загвар зохион бvтээх чиглэлээр бvтэн семестр хичээл орж байсан. 1989 онд Минскд энэ мэргэжлээр тєгссєн. -Автомашины загвар зохион бvтээгч мэргэжил эзэмшсэний хувьд ямар машин сонирхдог вэ? -Хvмvvс автомашиныг техникийн зориулалтаар нь, хэзээ, хаана юунд хэрэглэхээ голчлон харж сонгодог. Хэдийгээр хvмvvсийн зиндаа, хєрєнгє чинээнээс хамааралтай боловч автомашины имиж чухал vvрэгтэй байдаг. Жишээ нь: Том биетэй хvн эксель унаад явснаас 24 маягийн машин авсан нь илvv зохимжтой. Эсвэл эсрэгээр. Албан хаагч хvн спорт тєрлийн машин унавал зохимж муутай. Энэ тєрлийн машин рок дуучин ч юм уу, тамирчин хvнд илvv зохимжтой. Тэгэхлээр автомашинд ч гэсэн имиж гэж байдаг. Тэр хvний ажил vйлсэд ч гэсэн нєлєєлдєг хvчин зvйлийн нэг. Ажил, гэр хоёрын хооронд явдаг хvн танк шиг “LAND”унаад явбал утгагvй. -Ер нь мэргэжлээрээ ажилласан уу? -Мэргэжлээрээ бараг ажиллаагvй, голдуу худалдааны чиглэлээр бизнес хийдэг байлаа. Хятадын барааг Орос руу гаргаж худалдаалдаг байгаад Монголдоо ирж vйлдвэр байгуулсан. Савхин хувцас зардаг байсан болохоор хvний эрэлт хэрэгцээ ямар байна, алдаа оноо, загвар гээд олон зvйлийн мэдлэгтэй болсноос vvдээд энэ санаа тєрсєн хэрэг. Улс болгоны худалдан авагчид єєр єєр. Орост хувцсыг ханцуйгvй ч байсан, арьсандаа дефекттэй, том нvхтэй байсан ч худалдаад авчихдаг. Монголчууд дэлхий дээр хамгийн хэцvv худалдан авагчид. Учир нь, хvн ам цєєн, танин мэдэхvйн чадвар єєр байдгаас тэр байх. Монголд худалдан авагч нар нь мэргэжлийн маш єндєр тvвшинд бэлтгэгдсэн, танин мэдэхvй єндєртэй хvмvvс. Арьсыг маш сайн мэддэг. Yхрийнх ямар вэ, хониных ямар вэ гэдгийг нарийн судалчихсан хvмvvс. Европд бол хийц сайтай л бол юуны арьс вэ, ямар технологиор боловсруулагдсан бэ гэдгийг тэр бvр сонирхдоггvй. Барууны хувцсыг ажиглахад маш их дефект анзаарагддаг. Ялаа идсэн гэмтэл нь арьсан дороо байж байдаг. Тэр бол жирийн vзэгдэл. Монголд тийм байх юм бол жирийн хvн ч авахгvй. Бид бvтээгдэхvvнээ бараг зєвхєн Монголд зориулж хийж байгаа. Олон улсад хvлээн зєвшєєрєгдєх, єрсєлдєх, улсынхаа нэрийг гаргах бvтээгдэхvvн хийхийн тєлєє бид ажилладаг. -Тийм “хэрсvv” худалдан авагчдын таалалд нийцvvлэн оёсон бvтээгдэхvvнvvд дэлхийн аль ч єнцєгт чанараар гологдохгvй гэсэн vг vv? -Чанарын хувьд №1. Гэхдээ харьцангуй ойлголт. Яг Монголд хийж байгаа шиг материалаар Европд хийвэл таарахгvй. Манайхан арай зузааныг сонирхдог бол европууд маш хєнгєн, нимгэн савхин эдлэлийг сонирхдог. Цаг агаар нь дулаан учраас тэр. Европд євєлдєє -2-3 байхад Монголд –20 градус хvртэл хvйтэрдэг болохоор арга ч vгvй биз дээ. Тэгэхээр Барууны хэрэглэгчдэд тохирсон материал шаардлагатай. Ирээдvйд хийхээр тєлєвлєсєн зvйл байгаа л даа. Яг одоогоор тийм материалыг боловсруулдаг газар Монголд байхгvй. Импортолж оруулж ирдэг. Дэлхий дээр цєєн тооны, загвар сайтай хувцас л vнэд хvрч байгаа. Yйлдвэрийн аргаар олноор хийсэн хувцас vнэ багатай. Худалдан авагч нар тэр болгон яг ижил хувцас ємсєх сонирхолгvй болчихсон. Манай Монголын давуу тал бол жижиг дунд vйлдвэрvvд байхад заавал аварга том корпорацитай байх шаардлагагvй юм. Америкт бол тийм боломж маш их байгаа. Нэгдvгээрт, єєрсдєє загвараараа аваад явна, хоёрт, хийж байгаа бvтээгдэхvvний чанараар илvv гарах боломжтой. Бидний хувьд экспортын аугаа зах зээл гэвэл Орос гvрнийг нэрлэнэ. Ганц хvндрэл нь хоёр улсын гаалийн асуудал байна. 70% татвар тавьчихсан байдаг учраас Монголоос бараа очиход худалдан авах боломжгvй. Тэнд Хятад, Туркийн бараа хямдхан худалдаалагддаг. Учир нь тэдгээр улсын бараанууд хэзээ ч Орост хуулийн дагуу орж ирдэггvй. Бvх юм нь каргогоор явдаг. Хvргэлтийн журмаар явагддаг учраас татвар тєлєгдєхгvй. Нэг кг нь хоёроос гурван доллар байдаг тул манайх єрсєлдєх ямар ч боломжгvй юм. Манай бараа таалагдаад манайхаас аваад Орос руугаа гаргадаг хvмvvс байдаг. Их хэмжээгээр гаргах бол Хятадаар дамжуулж гаргадаг. Нэг vгээр хэлбэл Хятадаас авсан барааныхаа гахайн дотор манай барааг хийж Орос руу гаргадаг. Хэрвээ дээгvvр тvвшинд гаалийн асуудлыг зохицуулбал худалдааны маш том боломж манайд нээгдэнэ. Дэлхийн олон улсын худалдааны зарчмыг манайх барьж татваргvй болох бодлогоор ажиллавал асар их боломж бий. Хэдийгээр Оросын одоо байгаа зарчмаар хууль бус явж болох ч надад тийм сонирхол алга. Хуулийн дагуу явбал мэдээж амжилтанд хvрнэ. Одоогоор бид нар хvлээзнэсэн л байдалтай байна. Тэгэхээр Оросын асуудлыг шийдчихвэл цаашид Америк, Европ бол либерал улсууд юм чинь боломжтой болно гэсэн vг. Тэр зvг рvv гарцаа хайх нь ирээдvйн асуудал. Ер нь гадаад зах зээл рvv орохгvй бол зєвхєн дотоодын зах зээлээ харвал ирээдvйгvй л дээ. -Арьсаа гаднаас импортолдог гэлээ. Яг хаанаас авдаг вэ? -Манай улсын арьс боловсруулдаг хамгийн том vйлдвэр маань дампуурчихсан. Жижиг хувийн vйлдвэрvvд л ажиллаж байна. Эдгээрийн олдоц маш муу. Чанарын тvвшин хангадаггvй. Ерєєсєє дундаж ч биш, дунджаас доош хvмvvсийн хэрэгцээг л хангадаг. Дундаж хvмvvс нь заавал импортын барааг сонирхдог. Yйлдвэр байвал болчихно гэж манайхан бодож байгаа ч экологийн талаасаа маш хvнд л дээ. Арьс ширний боловсруулалтаас хєгжингvй орнууд шууд татгалзаад байгаа. Энэ нь буурай орнуудад л явагдаж байгаа. Японд хэзээ ч арьс боловсруулдаггvй. Япон арьс боловсруулах технологио Солонгост гаргачихсан. Арьсны хаягдлыг бvрэн цэвэрлэж хэзээ ч чаддаггvй, маш их хаягдал гардгаас тэр. Орчин vеийн тvвшинд тийм vйлдвэр байгуулах боломжгvй. Маш єндєр vнэтэй. Байгалийг асар их бохирдуулдаг учраас эргээд мєнгєєр тєлєх юм бол олсон орлогоосоо хэдэн зуу дахин илvv зардал гаргадаг. -Шеврет, шевроны vйлдвэрvvд дампуурчихсан байхад бас нэг томоохон хэмжээний арьс ширний vйлдвэр оруулж ирсэн гээд байгаа? -Туркээс 200-300 сая долларын vнэтэй vйлдвэр оруулж ирэх асуудал яригдаж байгаа. Цэвэрлэх байгууламж зэрэгт байгаль орчны хатуу хяналт тавих ёстой. Зээл тєслийн чиглэлээр ийм хэмжээний vйлдвэр оруулж ирэхэд асар их хэмжээний хохирол амсана гэсэн vг. Яагаад гэвэл єнєєдрийн дэлхийн зах зээл дээр хамгийн сvvлийн vеийн цэвэрлэх лаборатори тэрбум долларын єртєгтэй байдаг. Тэгэхлээр энэ мєнгєний 70,80 хувь нь тээврийн зардал, хуучин технологи, мэргэжилтний хєлс байдаг. Манайд гашуун туршлага байна. Yvнтэй ижил тєстэй GM, Италийн тєслєєр санхvvжvvлж дампуурсан булгарын vйлдвэр гэх мэт. Бизнест амдаж, угтаж хєгжие гэсэн ухагдахуун байдаг. Хамгийн сvvлийн vеийн технологи оруулж ирэхгvйгээс хойш зах зээлд єрсєлдєх нь битгий хэл араас нь гvйцэх боломжгvй болно. Тvvний оронд хийсэн улсаас чанартай материалыг нь аваад дэлхийн зах зээлд єрсєлдєхvйц бvтээгдэхvvн хийж чаддаг байх хэрэгтэй. Мєн дэлхийн худалдааны борлуулдаг сvлжээтэй хамтарч ажиллах, эсвэл Монголд худалдааны сvлжээ байгуулж болно. Бид яахав, чанартай юм хийе. Хэн нэг нь цаашаа борлуулаг. Бид голдуу Ємнєд Солонгосоос арьсаа захиалгаар авдаг. Хятадаас орж ирсэн нь харьцангуй єєр тєрлийнх байдаг. Хvмvvс Италийнх сайн гэж ярьдаг. Италид ялгаагvй л чанартай, чанаргvй янз бvрийн vйлдвэр байдаг шvv дээ. Дэлхийн зах зээлийн хамгийн чанартайг нь л авах хэрэгтэй. Хятадад хийж чадаж байвал авах хэрэгтэй. Гэхдээ Хятад ойрын 5-10 жилд дэлхийн тvвшинд хvрэх боломжгvй. Арьс шир боловсруулахад наад зах нь цахилгааны асуудал байна. Тог тасрах л юм бол арьсны чанарт єєрчлєлт орчихдог. Бvтээгдэхvvнээс гадна хамгийн гол асуудал ус, усны зєєлєн чанар гээд зєндєє юм бий. Хоёрт, тvvхий эд. Манайд vхрийн хувьд тєрєлжєєгvй. Зєвхєн тэдэн vхэр єсгєвєл мянгат малчин болно гэдэг системээр явж ирсэн. Гэтэл хєгжингvй орнуудад арьсны, махны чиглэлээр тєрєлжєєд тvvгээрээ ч ашгаа олдог. Арьсыг нь ялаа шумуул идэхгvй, vс нь унахгvй зэрэг нь яг тэр бизнест тохирдог. Бид дэлхийн зах зээлд аль орны арьс хямд байгааг тvvж авдаг. Бидний авч байгаа Ємнєд Солонгосын арьс бол Солонгост vржvvлсэн малынх биш шvv дээ. Австрали, Америк, Бельги юм уу аль хямдхан байгааг нь авдаг. Нэгэнт Америк тvvхий эдийг хамгийн сайн хийж байгаа болохоор Америк арьс авах хэрэгтэй. Америкийнхийг 65 доллараар авдаг. Хятадынхыг 10 доллар байсан ч авахгvй. -Загварын хувьд? -Тэр хамгийн чухал асуудал. Загвар сайн байж бvтээгдэхvvн борлогдоно. Хоёрт, хvний биед тєдийчинээ эвтэйхэн байх шаардлагатай. Єнгє vзэмж, бvх донжийг нь тааруулах хэрэгтэй болно. -Савхин хувцасны ач холбогдлын талаар ярихгvй юу? -Хvний биед хамгийн тохиромжтой хувцас. Хэдийгээр шинжлэх ухаан хєгжсєн ч савхийг дуурайлгаж хийж чадахгvй байгаа. Яагаад гэвэл, савхи єєрєє амьд организмаас гаралтай болохоор дулаан дамжуулалт, дулаан хадгалалттай байдаг. Нейлон, ноолууран, нэхий хувцас бол цахилгаанждаг, ус бороонд нордог. Савхи бол эсрэгээр, усанд норохгvй, дулаахан, эрvvл мэнд талаас чийг даахгvй, биед эвтэйхэн, хєнгєн, бєх бат чанартай. Наад захын жишээ дурдахад гэнэтийн ослын vед хэрвээ савхин хувцастай явсан тохиолдолд гал гарвал биед наалдахгvй, тvлэгдэлт єгєхгvй. Натурал хувцас учраас харин ч хамгаалж єгдєг. Эрvvл мэндийн хувьд савхин хувцас маш давуу талтай. Европчууд савхийг хааяа л ємсдєг. Монголчуудын хувьд хавар, намарт кашемир ємсвєл шороо наалдаад цэвэрлvvлэхэд бєєн зардал гардаг. Савхи ємсвєл шороог нь арчаад л болчихно. Тэр утгаараа монголчуудад маш их зохицсон хувцас л даа. -Монголд савхин хувцасны брэнд vйлдвэрлэх боломж ч бий гэсэн vг vv? -Яг энэ тал дээр манай компани ажиллаж байна. 3 сарын 4-нд шоу хийнэ. Бид Монголчуудын савхин хувцасны брэндийг бий болгоно. Цаашид олон брэнд гарна байх. Эхнийхийг нь одуудтайгаа, шилдэг загвар ємсєгчидтэйгээ хамтран хийнэ. -Хэдэн оноос “Гоёл”-д оролцож эхэлсэн бэ? -Гоёл наадамд 2005 онд анх удаа оролцсон. Манай шинэ загваруудыг маш их сонирхож байгаа. Мотоциклийн хувцас, ангийн хувцас, савхиар сvлжиж хийх гээд л урьд нь хийгдэж байгаагvй загваруудаар орсон. Нэмж хэлэхэд, шоун дээр Монголд байдаг дэлхийн хамгийн том vйлдвэрvvдийн бvх мотоциклууд гарна. Yvнтэй уялдуулаад хамгийн олон мотоциклийн хувцасны загварыг гаргана. 150 шинэ загвар хийж байгаа. Сая Германаас хувцсаа тvрээслvvлж, 6 сард vзэсгэлэнд оролцох санал ирсэн. Одоогоор энэ vзэсгэлэнд яваад байх боломж байхгvй. Ний нуугvй хэлэхэд, зардал их гардаг. “Гоёл”-ын дараа Японд загваруудаа явуулаач гэсэн санал ирсэн. -Савхин сvлжмэл цамц урьд ємнє дэлхийн жишигт хийгдэж байсан эсэхийг мэдэхгvй юм байна. “Євлийн гоёл”-д орж байсан уу? -Би урьд ємнє олж хараагvй, сонсоогvй. Манай компанийн зохион бvтээгч хийсэн л дээ. Тэрнээс оросууд vзмэр болгож тавъя гэж худалдаж авсан. Эмэгтэй дєрєв, эрэгтэй дєрєв найман коллекц хувцас хийсэн. Нэг охинд таараад авах гэхэд нь би болиулж байсан. Яг юунд ємсєх юм гэхэд єдєр тутамд гэсэн. Урлагийн бvтээл учраас тайзан дээр гарах, дисконд орох vедээ ємсч болох юм гэдэг vvднээс хориглосон хэрэг. -Одоо танай худалдааны цэгvvд хаана байрладаг вэ? -3-р хорооллын “Гоёл тєв” дээр нэг цэг, “UB mart”-ын гурван давхарт нэг цэг байрладаг. -Бvрэлдэхvvний хувьд? -Мэдээж санхvvгийн хувьд єргєжин тэлээд бvрэлдэхvvн нэмэгдээд явж л байгаа. Хэр зэрэг гэдгийг хэлэх хэцvv л дээ. -Оёдолчид хэр цалин авах вэ? -Дээр vед Монгол савхи гээд Югославын хєрєнгє оруулалтаар боссон, vнэтэй машинууд суурилуулсан аварга том vйлдвэр байсан. Тэр дампуураад хэдэн хулгана л vлдсэн. Би тэр vйлдвэрээс тоног тєхєєрємж худалдаж авсан. Тэгэхэд тэр асар том vйлдвэрийг юу ч vгvй болгоод, энд тэнд овоолж шидсэн байсан. Хамгийн vнэтэй юм нь тэр vйлдвэрийн ажилчид. Тэр хvмvvсээс одоо манайд ажиллаж байгаа. Тэр vеийн асар том vйлдвэрийн нэгээхэн хэсэг нь ч гэсэн манайд шингэсэнд би бахархаж явдаг. Гал унтраад бєхєхийн даваан дээр жижиг зулууд асч эхэлж байна гэсэн vг. Тодорхой хугацааны дараа тэр vйлдвэрийн хэмжээнд хvрнэ гэж бодож байгаа. Одоогоор чанарын хувьд хvрчихсэн ч, ганцхан массын хувьд болоогvй байна. Нэгэнт зах зээлээ олчихвол толгой євтгєх асуудал биш. Ємнє нь бидэнд удирдлагын болоод боловсон хvчин, маркетинг талаас судлах маш их бэлтгэл ажил бий. -“Дизайнер клуб“ гэж нэрлэсний учир...? -“Дизайнер клуб” гэсний учир нь ирээдvйд гадаадын дизайнеруудын хэмжээнд, тэд нараас илvv гарах зорилготой, Монголын шилдэг дизайнерууд манай компанид цуглараад ажил vйлсээ ярьдаг, шийдлээ олдог, шилмэл дизайнеруудын клуб болох зорилготой юм. -Та хэдэн настай вэ. Ер нь гэр бvлийнхээ талаар товчхон танилцуулахгvй юу? -39 настай. Эхнэр, гурван хvvхэдтэй. Эхнэр Нарантуяа маань Минск хотод Технологийн дээд сургууль тєгссєн технологич хvн. Хоёр охин нэг хvvтэй. Сургууль тєгсєєд л хоёулаа бизнес хєєж эхэлсэн. Монголоос тарваган малгай, шуба аваачаад Орост зарахад нэг дахин нугардаг байлаа. Тийм болохоор тэр vеийн оюутнууд сургуульд сурах сонирхолгvй болчихдогсон. Ирээдvйгээ бодоод л ямар ч байсан тєгсєєд Монголдоо очъё гэж шийдсэн. Монголд ирсэн чинь vйлдвэрvvд дампуурчихсан, нэг сургуульд багшаар ажиллах ч юм уу, ирээдvй бvрхэг болчихсон байсан. Тэгээд л бизнес хийхээс єєр аргагvй болсон. -Нэлээд баян оюутнууд байсан гэсэн vг vv. Суурь хєрєнгє байсан уу? -Тэр vед суурь хєрєнгє гэх юмгvй л дээ. Гэхдээ тєгсєєд ирэхдээ хоёр мотоцикл, мебель ширээ, сандал гээд тухайн vедээ эрэлт хэрэгцээтэй ховор зvйлсийг оруулж ирсэн. Минскт “Ява” мотоцикл угсардаг. Тэр нь 1100 рубль. Монголд аваачихаар 12 мянган тєгрєг хvрдэг гэхээр гурав нугарч байгаа юм. Вьетнамчууд болохоор нэг контейнер торго юм уу, контейнер хайруулын таваг ч юм уу зєєдєг. Цаанаас нь ЭСЯ-наас нь хуваарилдаг байсан байх. Монголчууд болохоор юу дуртайгаа багтахаар нь зєєдєг байсан. Жижиг сажиг ч гэлээ тэр vедээ л том наймаа гэх vv дээ. Арай гэж 100 мянган тєгрєгтэй болтол, 50 мянга болонгуут их бухимдсан. Тэр vеийн 100 мянган тєгрєг залуусын хувьд чамлахаар мєнгє биш. Тэр эрчиндээ бvх мєнгєндєє тарваган шуба аваад Орос руу гаргатал єнєє “сохорсон биш завшив” гэгчээр аймаар их єсдєг байгаа. Хэрвээ тэгэхэд мєнгєний ханш унаагvй бол хэзээ ч бvх мєнгєндєє бараа дарахгvй. Бизнес бол нэг алдвал олж харж л чадвал, алдаанаас илvv ашиг хайдаг. Нэгэнт ашиг олсон бол дахиад явах, эсвэл єєр зvйл рvv шилжих зэргээр бизнес улам єсєєд л явдаг. Яг модны мєчир шиг салаалаад явдаг. Гэхдээ гол юмаа л аваад явах хэрэгтэй, тэгэхгvй бол мєчир нь даахгvй хугарах аюултай. -Шатаж vзсэн vv? -Мэдээж, шатаж vзээгvй хvн гэж байхгvй. Бурхны авралаар тийм том юм тохиолдоогvй. Орос 1990-ээд онд хэцvv байсан. 1992 онд Хятадад хээр явж байтал нvцгэн талд машин эвдэрчихээд долоо хоног цасан шуурганд суусан юм байна. Пиг дvvрэн ачаатай автобустай яваад хєдєє суучихаад долоо хоног хоол ундгvй байсан нь ердєєсєє санаанаас гардаггvй юм. Битvvнд нэгэн Євєрмонгол айлд идсэн гайхалтай сайхан амттай, гурилтай банштай хоол ямар сайхан амттай байсны учрыг долоо хоносны дараа ойлгож билээ. Тухайн vедээ хамгийн харамсалтай нь эх оронд маань цагаан сарын баяр болж байлаа. Шинийн нэгнээс шинийн найман хvртэл долоо хоног унд хоолгvй байсан. Сахал vсэндээ баригдаад хvн танихын аргагvй болсон. Азаар найз нар маань машинтай буцаж ирээгvй бол хэцvv л юм болох байсан байх. Машины гэрэл харангуутаа Робинзон Крузо шиг баярласан гээд л бод доо. Хамгийн аз жаргалтай мєч тэр л байсан. -Одоо хэдий хэрийн хєрєнгєтэй болсон бол? -Миний хувьд хангалттай. Гэхдээ энэ харьцангуй ойлголт. Зарим хvн тэрбумийг их мєнгє гэдэг. Хvн хэдий хэр хэмжээний мєнгийг их гэдэг вэ гэвэл хvн бvр л єєр єєрєєр хариулах нь мэдээж хэрэг. Миний хувьд сэтгэл зvйн хувьд хангалттай хэмжээний мєнгє надад байна. Дуртай ажлаа хийгээд, зах зээлд єєрийн гэсэн байр суурьтай яваа. -Танд баярлалаа.

http://www.mongolmedia.com/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-07 - XIII зууны язгууртны дээл бvтнээрээ олдлоо
Ангилал: Монгол

  

  Холбогдох сайт: Оруулсан єдєр: 2004/12/24  Уншсан тоо: 160  
 
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Хэрлэн Баян-Улаан уулын Бухын хошуу хэмээх газраас эртний нэгэн булш олджээ. eнгeрсeн оны наймдугаар сард Монголын vндэсний тvvхийн музейн эрдэм шинжилгээний ажилтнууд болон археологчид тоногдсон булшны талаар мэдээлэл аваад очиж шинжлэхэд алтадсан бvс, чулуун шигтгээтэй бvсний арал, тeмeр эдлэл, дeрee хутга зэрэг ховор олдвор баснаас нарийн урласан нэгэн aye эрдэмтдийн анхаарлыг ихэд татсан байна. Уг булш XIII-XIV зууны vеийн язгууртны булш болох нь тодорхой. Хоргойгоор битvv ширсэн бэлхvvсээрээ нарийхан, хормой нь хуниастай дэрэвгэр, олон товчтой энэхvv дээл нь одоогийн монгол дээлтэй адилгvй перс номын зураг, хятадын Юань улсын vеийн монголчуудыг дvрсэлсэн зураг дээрх дээлтэй тeстэй гэнэ. Анх удаа бvтнээрээ олдсон маш ховор олдвор чиг одоогоор сэргээн засварлаж буй ажээ. http://mglclub.com/     24-12-2004

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-04 - "Гоёл-2005" наадам болж єнгєрлєє
Ангилал: Монгол

 
Ирж байгаа жилийн хувцас загварын єнгийг илтгэж, загварын ертєнцийнхний хийсэн бvтээснээ тайлагнах єрсєлдєєний гол талбар болсон «Гоёл-2005» наадам єнгєрсєн амралтын єдрvvдэд «Улаанбаатар палас»-ын концертын их танхимд болж, 30 гаруй дизайнер, 100-гаад загвар ємсєгч оролцож, шинэ загварын 500 орчим хувцас олны нvдийг хужирлалаа. Наадмаас шинэ залуу дизайнер, загвар ємсєгчид олноор оролцсон нь загварын ертєнцєд шинэ vе гарч ирснийг илтгэж байна. Мєн Орос, Хятадаас хvндэт зочид ирсэн байсан бєгєєд зарим нь шvvгчдийн бvрэлдэхvvнд багтжээ. Ирэх жилийн гоёлын даашинз торон сиймгэр атлаа гял цал гоёл ихтэй, дэрэвгэр хормойтой чамин хийцтэй байх бол vндэсний хувцсанд эсгийг янз бvрийн хээ угалзаар ширж чимэглэсэн хvрэм, дээлнvvд голлох бололтой байна. Харин єдєр тутмын хувцаснуудад торон болон атласан материалан оруулгатай загвар зонхилох шинжтэй. 17 дахь жилдээ болсон тус наадмын хамгийн том шагнал буюу «Гран-при» цомыг «Цаст Монгол» компанийн дизайнер Цогтгэрэл хvртэж, шилдэг зохион бvтээх товчоогоор «Говь» компани шалгарсан юм. «Гоёл-2005» тусгай байруудад дараах дизайнерууд шалгарлаа. - Уран сэтгэмжийн хувцасны тєрєлд бие даан оролцсон дизайнер Д.Овдогмид - Гоёлын хувцасны тєрєлд бие даан оролцсон дизайнер Л.Цолмонгэрэл /энэ бvсгvйн «Only one» загвар vзэгчдээс єндєр vнэлэлт авсан/ - Єдєр тутмын хувцасны тєрєлд «Очир» компанийн дизайнер Одончимэг - Vндэсний хувцасны тєрєлд «Монголжингоо» зохион бvтээх товчооны дизайнер Ганчимэг /тvvний зохион бvтээсэн эсгийн хvрэмнvvд хурц тод хээ угалзаар чимэглэгдсэн тун дэгжин болсон байв/ Шилдэг дизайнерууд - Уран сэтгэмжийн тєрєлд ШУТИС-ийн Vйлдвэрлэлийн технологийн дээд сургуулийн Ишдорж - Гоёлын хувцасны тєрєлд «Дархан нэхий» компанийн дизайнер Баяртням - Єдєр тутмын хувцасны тєрєлд «Шилмэл загвар» компанийн дизайнер Батжаргал - Vндэсний хувцасны тєрєлд «Дизайнер» клубын загвар зохион бvтээгч Х.Мижиддорж, Н.Зоригт нар тодорлоо. Тvvнчлэн топ моделиор Баярзул, шилдэг загвар ємсєгчєєр Мєнхнаран, єсєх ирээдvйтэй загвар ємсєгчєєр Анхцэцэг, шилдэг фото моделиор Энхзул, шилдэг фото зурагчнаар «Зев» фото агентлагийн зурагчин Гелад нар шалгарсан юм. www.mda.mn сайтаас «Гоёл-2005» наадамд авьяас чадлаа сорьсон зарим дизайнер, загвар ємсєгчдийн тухай мэдээллийг авч болно. Monday, December 13 2004 /Newtimes.mn/ http://mglclub.com/ 

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-03 - Монгол залуугийн бүтээсэн загварын машин Францын ирээдүйг тодорхойлно
Ангилал: Монгол

 
Францад автомашины "Рено", "Пежо", "Ситроен" гэсэн гурван том үйлдвэр бий. Тэдгээрээс "Рено" ньнөгөө хоёрынхоо нийт бүтээгдэхүүнтэй тэнцэх хэмжээний олон машин үйлдвэрлэдэг аварга үйлдвэр. Зуу гаруй жилийн түүхтэй энэ үйлдвэр эдүгээ дэлхийд айргийн тавдд ордог бөгөөд загвар зохион бүтээх төвдөө онцгой анхаарч, билиг авьяастай гадаад, дотоодын мэргэжилтнийг урьж ажиллуулдаг аж. Тэр зуу гаруй зохион бүтээгчийн дотор АНУ, Герман, Япон,Солонгос, Голланд, Австрали зэрэг орны мэргэжилтэн бий. Тэдний дунд ганцхан монгол залуу байдаг нь Тунгаагийн Эрдэнэчулуун. Т.Эрдэнэчулуун нийслэлийн 23, нэгдүгээр дунд сургуулийг төгсөөд, Политехникийн дээд сургуулийн бэлтгэл ангид нэг жил, дараа нь Прага хотод чех хэлний бэлтгэл нэг жил хийгээд 1992-1998 онд Карлын их сургуулийн философийн тэнхмийн урлаг судлалын ангид суралцан урлаг судлаач мэргэжлээр төгсчээ. Дунд сургуульд байхаасаа л машин техникийн сэтгүүл цуглуулж эхэлсэн бөгөөд "Наяад оны үед манай нийслэлд гадаадын хорь орчим загварын машин байсан. Түүний дотор Францын нэг хуучин Пежо байсан"-ыг одоо ч ярьдаг. Тэр анх Германы "Фольксваген", Чехийн "Шкода" зэрэг машины үйлдвэр хамтран зарласан машины загварын уралдаанд оролцжээ. 700 орчим хүн уг уралдаанд хүчээ сорьсноос Африкийн халуун оронд байдаг нэгэн зүйл могойн нэрээр нэрлэсэн "Мамба" нэмээх загвар шагналт байрт орсон нь Т.Эрдэнэчулууных байв. Дэгдэх гэж байгаа дэлэнч шиг хэлбэртэй, хөх өнгийн тэр "Мамба" машин хэдийгээр цаасан дээр үлдсэн ч загвар зохион бүтээгчийн хувьд ирээдүйн зүг эргэлтгүй жолоо залах их замын гараа нь болж өгчээ. Түүнээс хойш хоёр жилийн дараа Чехословакийн машины үйлдвэр мөн л дизайны уралдаан зарлаж. Тэр уралдаанд Т.Эрдэнэчулуун өнгөц харахад өвөрмөц юмгүй мэт санагдах зөөврийн жижиг тэрэгний загвараар оролцжээ. Түүний гол нууц нь эргэдэг хаалганд байсан гэнэ. Их хотын гудамжаар том, бага оврын ачаа зөөх зориулалт бүхий машин тэрэгний хаалга гадагшаа онгойдог учир замд яваа бусад машинд саад болдог. Тэгвэл тэр энэхүү загвараараа ийм машины хаалгыг дотроо эргэдгээр солих цоо шинэ санаа дэвшүүлсэн нь замын хөдөлгөөнд огт саад болохгүй, чөлөөтэй зорчих боломжтой болохыг харуулжээ. Харин сургууль төгсөх жил нь Францын "Рено" үйлдвэр сууриа тавьсны 100 жилийн ойг тэмдэглэх жил боллоо. Энэ үеэр шинэ машины загвар зохион бүтээх олон улсын уралдааныг "Рено" ивээн тэтгэж, Европ даяар зохион байгуулсан байна. Монгол улсын иргэн, Карлын их сургуулийн төгсөх ангийн оюутан Т.Эрдэнэчулуун "Сандал" загвараараа энэ удаа дөрөвдүгээр байр эзлэв. Тэр зуны халуун өдрүүдэд эмэгтэйчүүдийн хөнгөн, салхи татсан шаанайхаас санаа аван "Сандал" гэсэн содон нэртэй машины загвар бүтээжээ. Улмаар сургуулиа төгсмөгц Английн автомашины загвар зохион бүтээх хамгийн алдартай сургуульд орж суралцахаар шийдэж. Харин "Coventry university" сургуулийн дизайны анги жилдээ 20 гаруй мянган ам.долларын төлбөртэй болохоор хоёрдугаар курсээсээ сургалтын зардлаа төлөх бэрхшээлтэй тулгарч, хуучин танил "Рено" үйлдвэрийн удирдлагад хандан захидал бичиж туслахыг хүсчээ. Ийн тус үйлдвэрт хандах болсны учир нь, түрүү жил нь "Рено"-гоос зарласан олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлж, шалгарсан таван хүний төслөөр Парис хотод үзэсгэлэн гаргахад Т.Эрдэнэчулуун урилгаар оролцон тус үйлдвэрийн дарга, ерөнхийлөгч ньүйлдвэртээ ажиллахыг урьсан явдал байжээ. Гэвч тэр суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд "тэгвэл бирдэнтэй харилцаатай байгаарай" гэсэн юмсанж. Түүний захидлын хариу ч удалгүй ирж, "Ноён Эрдэнэчулуун таныг манай үйлдвэрт загвар зохионб үтээгчээр ирж ажиллахыг урьж байна" гэсэн баяртай мэдээ байжээ. Гурван жилийн өмнө "Рено" үйлдвэр мэргэжилтнүүдийнхээ дунд "Ирээдүйн машин" сэдэвт загвар зохион бүтээх уралдаан зарлаж, гурван сарын дараа Францын ирээдүйн машины дөрвөн загвар бэлэн болов. Тэдгээрээс нэгийг шилж сонгохоор үйлдвэрийн удирдлага хуралдахад, Т.Эрдэнэчулууны зураг төсөл шалгарч, "Рено" үйлдвэрийн ирээдүйн шинэ үеийг тодорхойлохоор сонгогдсон байна. Ингээд түүний загвараар ганцхан ширхэг машин үйлдвэрлэн Женев хотноо болсон олон улсын үзэсгэлэнд тавьжээ. Энэ үзэсгэлэн нь өнгөрсөн гуравдугаар сард болсон бөгөөд Ази, Европ, Америкийн олон үйлдвэрийн ганган, хурдан, өвөрмөц хийц бүхий хараа булаам олон арван машины загвар тавьсан байв. Энд Т.Эрдэнэчулууны "Салхи" буюу "Wind" нэртэй, номин цэнхэр өнгөтэй, хоёр хүний суудалтай, харваас салхи татуулан хурдлам авсаархан, дэлхийд цорын ганц ширхэг үйлдвэрлэсэн машинаа өөрөө унаж, салхи татуулан хурдалж яваагаа үзүүлжээ. Англи, Герман, Солонгос, Япон, Бельги, Голландын сэтгүүлчид машиныг нь жолоодож хурдлан шалгасан аж. Ингэж "Салхи" Францын төв телевиз, сэтгүүл, сониныг нэг хэсэг шуугиулаад авал. "Францын ирээдүйн машины шинэ салхийг "Wind" хагаллаа", "Женевийнг автосалоны нэгэн гайхамшиг нь "Wind" байлаа", "Wind" хэмээх шинэ од" гэж бичиж байв. Мөн нэгэн сэтгүүлд "Салхи" үнэхээр сэтгэл татаж, хараа булааж байна. Хаалгыг нь нээгээд чанх дээрээс нь харвал агаарт дүүлж яваа жигүүртэн лугаа адил. Хурдхан үйлдвэрлэж олны хүртээл болгоосой" гэж бичсэнийг үзвэл хүмүүсийг хорхойг үнэхээр хөдөлгөсөн байгаа биз. Ийн Монголын билиг авьяаст залуучууд улсынхаа нэрийг хорвоогийн цээжинд өргөж яваагийн нэгэн жишээ энэ. Францын тэргүүлэх машины үйлдвэрийн загвар зохион бүтээгч ийм хүү төрүүлсэн нь аав, ээжийн бахархал, ийм мэдлэг, мэргэжилтэй шинэ үеийг бий болгосон нь Монгол улсын бахархал билээ. 2004.10.11, Зууны мэдээ

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-02 - “Донж” төвийн тэргүүн Төгөлдөр “Донж” нэртэй сэтгүүл гаргажээ
Ангилал: Монгол

  Холбогдох сайт: Оруулсан єдєр: 2004/12/12  Уншсан тоо: 212  
 
Сэтгүүл нь ч гарсан даруйдаа л дууссан гэнэ.Хүн болгон өөрийнхөө гадаад үзэмжинд сэтгэл хангалуун байж чаддаггүй болохоор этгээд донжтой энэ ноёнтоны зөвлөгөө тун ч үнэ цэнэтэй байдаг.Тийм ч учраас “Донж” сэтгүүл гарсан дороо л дууссан бололтой. Сэтгүүлд “Өөрийгөө өөрчилмөөр байна уу” “Чимэг зүүлт , жижиг эдлэл “”Толинд харж сур” гээд таныг имижээ олоход туслах олон үнэт зөвлөгөө бий. Бусдад донжоо олох замы нь зааж өгдөг энэ ноёнтой өөрөө ч маш донжтой.Өмссөн зүүснээрээ хүмүүст жишээ болж чаддаг . Тиймээс сүүлийн үед зарим уран бүтээлчид Донжийн Төгөлдөрөөр стиль имижээ заалгах хоббитой болоод байгаа.Чих зөөлөн шавь нарынх нь рейтинг нь ч өндөр яваа юм. http://mglclub.com   12-12-2004

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-02 - Ч.Болдхуяг: Эмэгтэй маникануудын зарим нь уйлж байсан
Ангилал: Монгол

 
Зүүн Ази номхон далайн орнуудын үсчин гоо сайханчдын аварга шалгаруулах тэмцээн саяхан Шри-Ланк улсын Колумби хотод болжээ. Уг тэмцээнд Энэтхэг, Шри Ланк, Австрали, Монгол, Япон, Тайланд зэрэг арваад орны 400 гаруй үсчин гоо сайханчид оролцсон байна. Манайхаас "Smile" салоны захирал Ч.Болдхуяг, Дархан-Уул аймгийн ахмад үсчин Б.Уртнасан, МУ-ын мастер үсчин Д.Одонгоо, О.Алтанчимэг, залуу үсчин Б.Уртнасан нар оролцжээ. Энэ талаар "Smile" салоны захирал Ч.Болдхуягтай уулзаж ярилцлаа. -Юуны өмнө хэр амжилттай оролцож ирсэн тухайгаа ярихгүй юу? -Тус тэмцээн найм дахь жилдээ зохиогдлоо. Манайх таван хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцсон. Эмэгтэй урт үсний гоёлын төрөлд Д.Одонгоо алт, ахмад үсчин Б.Уртнасан мөнгөн медаль хүтсэн. Богино үсний тайралт, хатаалтын төрөлд О.Алтанчимэг мөнгө, залуу үсчин Б.Уртнасан тусгай байранд шалгарлаа. -Азийн орны үсчин гоо сайханчид дэлхийн хэмжээнд нэлээд дээгүүр байранд ордог гэсэн. Яг ямар төрлөөр юм бол? -Монголын үсчин гоо сайханчид төдийгүй Азийнхан дэлхийн тэмцээнд урт үсний гоёлын төрөлд ноёлдог. Харин богино үс хатаалтын төрөлд гэвэл Европын орнууд тэргүүлдэг юм. -Тэмцээний үеэр ямар нэгэн бэрхшээл эсвэл сонирхолтой зүйл тохиолдов уу? -Тэмцээнд эхлэхэд 30 минут үлдээд байхад, богино үсний төрөлд оролцох үсний маниканууд үсээ тайруулахгүй татгалзсан. Учир нь тус улсад эмэгтэйчүүд шашны урсгал, зан заншлаа дагаад үс гэзгээ тайрдаггүй юм билээ. Тус улсаас нэгэнт болзолт уралдаан зарлаж, олон орноос үсчин гоо сайханчид очсон болохоор зохион байгуулж буй байгууллагууд тайрахыг зөвшөөрсөн юм. Энэ үеэр урт үстэй эмэгтэй маникануудын зарим нь нөхрийнхөө хамт уйлж байсан нь сонин санагдсан. -Үсний засалтын нэг төрөлд хичнээн хүн оролцов? -Зөвхөн нэг төрөлд 60 гаруй үсчин оролцсон. -Үсчдийн энэ төрлийн тэмцээнд оролцсон зардлыг хаанаас төлдөг вэ? -Ийм томоохон тэмцээнүүдэд оролцоход Үсчдийн холбооноос тусалдаг. Харин замын зардал, хоол хүнс, үсний маниканд төлөх төлбөр гээд бүгдийг нь бид хувиараа төлдөг. -Нэг хүнд хичнээн төгрөг шаардагдах вэ -Дунджаар хоёр сая гаруй төгрөг. -Үсчний ур чадвар болон үсний гоо заслаар аль улс тэргүүлдэг вэ? -Тайваныхан. Тэндхийн үсчин гоо засалчид үсний засалтын ямар ч төрлөөр дэлхийд тэргүүлдэг. -Зүүн Ази номхон далайн үсчин гоо сайханчдын аварга шалгаруулах энэ тэмцээнд Монголд зохиогдох уу? -Уг тэмцээнийг 2006 оны 9-р сард Монгол улсад зохион явуулахаар болсон. -Манайд энэ тэмцээнийг зохион явуулах нөөц бололцоо хэр байгаа бол? -Юутай ч Монгол дахь үсчин гоо засалтай холбоотой бүхий л байгууллагуудтай хамтран зохион байгуулж бүх боломжоо ашигласан. Дашрамд дурдахад, бид тамирчдын адил тив дэлхийд Монголынхоо нэрийг гаргаж эх орныхоо тугийг дэлхийд мандуулдаг. Гэтэл тамирчдыг аливаа тэмцээнд амжилттай эсвэл амжилтгүй оролцоод гадаадаас ирэхэд төрийн түшээд болон холбогдох байгууллагууд хүлээж авдаг. Харин манайх бол биднийг хэзээ ч, ямар ч амжилт үзүүлж ирэхэд ойшоодоггүй нь харамсалтай. Бараг дурсдаг ч үгүй. Ийм дутагдлаас болоод ч тэрүү монголын үсчний түүхэнд "Гавьяат үсчин" хэмээх энэ эрхэм алдрыг хэнэ ч хүртэж байгаагүй. 2004.11.04, Өдрийн сонин

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-02 - Монголын анхны загвар өмсөгч Д.Бямбасүрэн: Ерөнхийлөгч Багабандийг залууд нь винонд гүйлгэдэг байлаа
Ангилал: Монгол

 
-Анх загвар өмсөөд тайзан дээр гарахад хэцүү байв уу, олон төрлийн хувцас өмсдөг байв уу? -Тэр үеийн анхны тайз үзэсгэлэн чимэглэлийн ордонд одоо ч байгаа. Одоогийн тайз засал шиг өндөр довжоотой тайзан дээр дөрвөн улирлын хувцас анх өмссөн. Гоёлын платье, хавар намрын пальто, шуба өмсөж байсан бөгөөд ер нь хэмжээ загвараараа тэргүүлэх зэрэглэлийн хувцаснуудыг 4-5 жил буюу 1965 оноос хойш Үйлдвэрчний эвлэлийн дээд сургуульд хойшооявтлаа өмссөн. Анх гурван эрэгтэй, дөрвөн эмэгтэй нийт долоон л загвар өмсөгчтэй байлаа. Эмэгтэйгээс Чанцал, Баярмаа, Цэнд-Аюуш, Сугармаа эрэгтэйчүүдээс Байгаль, Жамбалдорж гэдэг залуучууд байсан. -Анхны загвар өмсөгчийн маань биеийн харьцаа хэд байв? -Миний өндөр 160, бүсэлхийгээрээ их нарийхан байдаг байсан. Одоогийн загвар өмсөгчдийн 90-60-90 гэсэн харьцаанд дөхөж байсан байх. Үс гэзэгний хувьд урт, хоёр салаа гэзэгтэй байсан бөгөөд загвар өмсөхдөө л задгай тавьж байсан. Дунд нь нэг удаа хагас тайрсан байх даа. Гэхдээ нүүр амаа нэг их буддаггүй байсан. Пудр нэг их тавихгүй багаасаа жаахан тодхон шиг өнгөөр буддаг байлаа. Тухайн үед буд гэж шаардаж байсан. Гэхдээ надад одоо ч будаг их зохидоггүй жаахан л тавьдаг. Уруулын будаггүй байж чаддаггүй нарийхан цагаан царайтай том нүдтэй зарим улсууд харц их ширүүнтэй л гэдэг юм. Өөрийгөө боломжийн хэмжээнд аятайхан авч явахыг хичээдэг байсан. Одоо нас 50 гарч байна. өөртөө анхаарал их тавьж чадвал ямар ч хүн сайхан харагдана. Би нэг их гоёод байдаггүй байсан. -Загвар өмсөгч байсан болохоор эрчүүдийн харцыг булаадаг сайхан бүсгүйчүүдийн нэг байсан байх? -Ер нь аятайхан төрсөн залуу зандан байхад хүнд таалагдаж өөрөө ч гэсэн хүн таалалгүй яахав. Анхны загвар өмссөнөөс хойш сонин сэтгүүл дээр ч нэлээн их гарсан байх хамт сурч байсан хүмүүсээс захидал авч л байсан. Захиа бичсэн хүмүүсийн ганцад нь ч харамсалтай нь хариу бичиж үзээгүй. Өөрийнхөө зурсан зургаар л явж амьдрал ахуйгаа сонгосон. Загвар өмсөгч байсан болоод ч тэр үү олон хүмүүсийн анхаарал татдаг учраас амархан нөхөртэй болж 17-н насандаа хүүхэдтэй болсон. Гэхдээ шууд суугаад амьдаръя гэсэн бодол төрдөггүй байсан. Учир нь ээж аав тэтгэвэрт, амьдрал хэцүү байснаас гадна өөрөө бас сургуульд сурах ажилтай байлаа. Тэр үед чинь төрөөд 45 хоноод л сургуульд орчихдог байсан. Одоогийнх шиг хүүхэд гаргалаа гээд 3 жил болдоггүй байсан. -Таныг "Учиртай гурван толгой"-н анхны Нансалмаа нарын нэг АЖ Хандсүрэн эгчийн дүү гэж сонссон юм байна? -Манай гэр бүлд олны танил дөрвөн ч хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүсийн нэг нь миний авга эгч Хандсүрэн. Хандсүрэн эгч их сайхан бүсгүй байсан бөгөөд миний ээж ч бас сайхан бүсгүй байлаа. Миний ээж уран оёдолчин, хүрээ маягийн өдөн болон шляпан малгай өмсдөг саран болон сувдан зүүлт хэрэглэдэг сайхан торгон монгол дээл өөрөөсөө эмжиж их хийдэг бүсгүй байсан. Тийм болохоор драмын театрын дуучид жүжигчид гэсэн Хандсүрэн эгчийн найзууд ирж дээлээ их хийлгэдэг байсан. Эд мөнх эзэн нь хэврэг гэдэг болохоор ээж минь нас барсан ч одоо оёсон дээл нь надад бий. Миний ээж тэр үедээ хүрээний сайхан хүүхнүүдийн нэг, сайн оёдолчин байсан. Ээжийн минь гарын ур надад ч гэсэн үлдэж би хүн гулйгүй хувцсаа өөрөө зохиогоод оёод өмсчихдөг байсан. -Анхны загвар өмсөгчийн нүдээр одоогийн загвар өмсөгчид ямархуу харагдаж байна? -Аятайхан тод өнгийн хувцас өмсдөг, бие, царай зүс сайхан болж. Нэг анхаарах зүйл бол явдал дээр хэтэрхий жигд хөлөө зөрүүлж тавьсан хэлбэрийг барьсан байна. Зүгээр нэг хэвийн эргэлт хийгээд байдаг бөгөөд хөгжмийнхөө аялгуу хэмд явах нь зөв л дөө гэхдээ анхаарах зүйл их байдаг. Миний бодлоор бол биеэ чөлөөтэй сайхан авч явж хувцасныхаа сайхныг биеийнхээ гоо сайхантай хослуулж үзүүлж чаддаг байх ёстой. Хувцас бурхан бие чөтгөр гэдэг үг байдаг. Хэтэрхий хиймэл будалттай юм шиг санагдсан хүнд өөрийн гэсэн будалттай байх хэрэгтэй. Үс гэзгийн хувьд өөрийн хэлбэр галбирт зохицуулдаг нь ямаршуу үед байдаг юм бол гэж бодогдох үе гарна. Одоогийн загвар өмсөгчдөөс Болормаа, Шүрэнцэцэг хоёр арай гайгүй зохиомжийг нь тааруулаад өөрийнхөө өмсөж байгаа хувцсаа өмсдөг болж. Гэхдээ хүнд зохих хувцас ч байна зохихгүй хувцас ч байна. Нэг шүүмжлэлтэй хандах юм бол хэтэрхий их зохиомж орсон загвартай хувцас өмсөх юм. Нэг талаараа хүн болгон тэр загварын хувцсыг чинь өмсөөд гудамжинд явахгүй. Солонгос, Япон, Хятад, Европ, азийн орнуудын бараа таваар их элбэг болсон учраас тухайн орны загвартай хувцас гудамжинд өмсдөг болсон байна. -Монголын анхны загвар өмсөгч загвар зохион бүтээгч бүсгүй маань ямархуу бүсгүй байв? -Загвар зохион бүтээх талаасаа би хэмжээ аваад үлгэр тавилгүйгээр хувцас хийдэг онцлогтой байсан бөгөөд өөрөө материалаа аваад хувцсаа хийгээд өмсчихдөг байсан. Тэр үедээ солонгын өнгөтэй ногоон өнгийн материалаар платье хийж өмсдөг тэр нь наранд солонгорч харагддаг, бороо орохоор ногоон платьен дээрээ цув өмсөөд ногоон өнгийн зоонток барьчихдаг нь хүмүүст их содон харагддаг байсан юм билээ. Хавар намарт улаан пальто өмсөөд, улаан ноосон ороолт мөрөн дээрээ хаячихдаг нэг л их улаан хүн явдаг байсан юм шиг байгаа юм. Тэр үед хүмүүс тод өнгийн хувцас өмсдөггүй байсан болохоор зарим улсууд чи тэр хувцастайгаа явж байхад гоё харагддаг байж билээ хэлдэг юм. Одоо яагаад хэлээд байна гэвэл тэр үед мисс их шалгаруулдаггүй байж хэрэв шалгаруулдаг байсан бол чи ч гарцаагүй түрүүлэх байсан гэж хэлдэг юм. Булган хувцас хүмүүс огт хэрэглэдэггүй байхад хүрээтэй булган малгай өмсдөг байлаа. -Их л содон бүсгүй байсан болохоор эрчүүд харц шидэж хайр зарлах нь элбэг байсан бахй? -Манайхан заримдаа нөхрөөс маань Бямбаа гуай их сайхан хүүхэн байж билээ тийм биз дээ. Доржпүрэв ахаа гээд асуухаар тийм л болоод би суусан байхгүй гэж хэлдэг. Тийм болохоор таалагддаг л байсан байх. Би энэ чинь эр хүн гэж нэг их сүйд болдоггүй байсан. Гэхдээ намайг явж байхад таван хүн зөрсөн бол гурав нь эргэж хардаг байсан. Чи гүй ээ мөн сайхан хүүхэн байж билээ даанч намайг тоодоггүй байж билээ гэж хэлэх хүмүүс олон. Би тэгэхээр нь хэлдэг байхгүй юу, тоох гэж яах юм болж байна хүн болгонтой сайн байна уу гэж мэндлээд харсан хүн болгонтой толгой дохиод байх хэрэг үү энэ чинь их хэцүү та нар өөрсдөө л дуугарах хэрэнгтэй гэж хэлдэг байсан. Ер нь эрчүүд надаас их айдаг байсан юм шиг билээ. -Сайхан хүүхэн болохоор халдаж зүрхэлдэггүй байсан гэж үү? -Сайхан хүүхэнд шууд халдаж чаддаггүй, тоогдохгүй байх гэж айдаг юм билээ. Бүүр сүүлд чи миний нүдэнд тусдаг л байсан. Мэндлээд мэндлээд яахав дээ сайн л бол харц тулгараад өнгөрнө гэж ярих хэлэх юм байсан ч чаддаггүй байсан гэж одоо л хэлж байгаа юм чинь. Тэгээд бодохоор эрэгтэй хүн бас халширч л явдаг байсан байгаа юм. -Гунхсан нэгэн нь намайг тоохгүй, гутлаа чирснийг нь би тоохгүй гэж эрчүүд боддог гэж хэлэх гээд байнаа даа? -Санал нийлнэ, яг л тэгж боддог байсан юм шиг байгаа юм. -Надаас чамд навчнаас цэцгэнд гэсэн үгтэй захиаг таны үеийн залуус их бичдэг байсан байх, захиа бол их авдаг уу? -Нэг их олон захиа авдаг байсан гэхэд хаашаа юм гэхдээ хоосон байдаггүй л байсан. Чамтай танилцвал ямар вэ өөрөө юу гэж бодож байна гэсэн захиа авч байсан. Тэрэн дотор өөрөө хэрвээ намайг таньдаг бол өөртэй чинь танилцахыг хүсэж байна өөрөө захиа бичнэ үү гэсэн үгтэй захиаг 7-р ангийн хүү өгсөн. Өөрөө намайг мэдэг бол гэхээр би өөрөө захиа өгсөн хүнээ мэдэлгүй яахав дээ. Авчраад өгч буй болохоор ойлгомжтой. Тухайн үедээ тэр хүүхэд таалагдаагүй юмуу яасан юм бас л нөгөө дуугүй хариу бичдэггүй чигээрээ өнгөрчихсөн. Гэхдээ одорхой бичихээс нөгөө хүүхэд маань эмээж л байсан байгаа юм. Гэтэл одоогийн хүүхдүүд их нүүрэмгий болж, хамт суугаад энэ надад захиа өгсөн гэж ярьдаг шиг байгаа юм. Бидний үед чинь гэртээ очоод нууж уншдаг байлаа ш дээ. -Та түрүүн эрэгтэй хүүхдүүдийг нэг их тоодоггүй гээд байсан, яагаад тоодоггүй байсан юм, хөвгүүд өөрийг тань хэр их шоглодог байв уу? -Намайг огт шоглодоггүй байсан. Би ихэвчлэн эрэгтэй хүүхэдтэй тоглодог байлаа. Ямар сайндаа 5-р ангиа төгсөөд зусланд амарч байхдаа ажилчны районы иргэдийн хурлын тэргүүлэгч хийж байгаа том биедээ Сувдаа гэдэг эрэгтэй хүүхэдтэй гахай тоглодог байсан. Сувдаа маань манай пионерын бүлгийн ахлах удирдагч байсан бөгөөд эрэгтэй хүүхдүүд нь их сайхан ааштай олон зангүй амар байдаг байсан. Гэтэл одоогийн залуучууд их уйтгартай яагаа ч үгүй байж биеэ их тоосон, таахалзсан архи ууж тамхи татдаг ёс суртахууны доголдол гаргадаг болж. Наад зах нь хөгшин хүн гудамжинд явж байхад 5-6 ангийн бололтой хүүхдүүд дайраад унагах шахах нь энүүхэнд Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа бид нарын үеийнх их даруу, одоо охидууд хөвгүүдтэй хамт тоглобол яадаг юм бүү мэд. -Загвар зохион бүтээгчид олонтой байв уу, бэлтгэл хийхдээ хувцас сонголтоо хийдэг байв уу? -14-15-тай охидууд байсан болохоор одоог бодоход их бүрэг ичимхий хүнээс айдаг эмээдэг ёс суртахууны хувьд ч гэсэн сайн. Цагтаа эрт цуглардаг байнга бэлтгэл хийдэг байсан. Тэр үед хоршооллын дэргэд эсгүүр загварын ордон байсан. Шинэ жил, баяр ёслолоор загвар их үзүүлдэг байсан. Одооных шиг микро автобусаар авч яваад, хувцас дараалуулж авч өгдөг байсан. Оёдлын үйлдвэрийн дэргэд сүлжмэлийн үйлдвэр гэж байсан. Тэнд спортын хувцас, малгай, өмд, цамц хийнэ. Их л аятайхан өвлийн хувцсандаа бол шуба, үнэгэн малгай гэх мэт олон төрлийн хувцас өмсөж гутлын үйлдвэрт очиж хөлний хэмжээгээ өгөөд гутал захиалдаг байсан. Саяхан нас барсан даа. Гавьяа-Оролцоо гэж анхны загвар зохион бүтээгч инженер хэмжээ авдаг байсан. Үйлдвэрийн хөгжил тэр үед одоогийнхоос харин ч дээр байсан. 2000 ажиллагсадтай хоёр ээлжээр ажилладаг одоо бол хувийн байгууллагад шилжсэн ийм байх шив дээ. -Эрчүүд маань эмэгтэйчүүдээ гологдоодгадаад хүмүүстэй их суух болсон нь юутай холбоотой юм бол? -Охидууд боловсон зан суртахуунтай, өөрөө өөрийгөө хүндэтгүүлэх болж. Эрчүүд маань тэр талаараа дутагдалтай өөрөө өөрийгөө эмэгтэй хүнд илэрхийлэх чадвараар дутмаг болохоор харьцаа сайтай эмэгтэй хүнийг хүндэлж чаддаг хүнд бүсгүйчүүд маань татагдаад байна. Манай эрчүүд дотор бүсгүйчүүдээ машин автобуснаас тосоод авдаг хүн ховор түлхээд гаргах нь халаг байгаа нь их хэцүү харагддаг. Аль ч орчинд хоёр л хүйс хоёр л хүн амьдарч байгаа. Энэ ажил сургууль нас зөрүү байсан ч эмэгтэй хүнийг хүндэтгэх ёыг дагаж байх хэрэгтэй. Гэр бүлийн орчин хэцүүгээс нийгмийн зан суртахуун алдагдаж байна. Бие биенийхээ үгийг дагаж зөвшилцөх хэрэгтэй. Дурлал гэж яриад бичээд дуулаад байдаг тэгсэн мөртлөө дурлал хайр хоёроо ялгахгүй шахам байна. Эр эм хоёр л нэгэндээ дурлахаас эцэг охин хоёр дурлалцахгүй тэгэх юм бол зөрчил үүснэ. эр эм хоёрын ёсонд дурлаж хайрлалцан хамт суудаг ёстой. Гэтэл одоо бол уулзсан болгондоо хайр дурлал зарладаг болж. Хүүхдийн хүмүүжилд Араншин нэвтрүүлэг их чухал. Эр хүний тэвчээртэй чанар амьдралд ихийг туулж өнгөрүүлнэ дээ. Тиймээс эрчүүд нь сайн бол айл гэр амар амгалан байна гэж залуучуудад хэлэх байна. -Хойно сурч байхад чинь гадаад хүмүүс сууя гэж хэлдэг байв уу? -Хойно сурч байхад эрчүүд хаялга хаядаг л байсан. Үр хүүхэдтэй байсан болохоор нэг их тоодоггүй хоолоо хамт хуваагаад иддэг байсан. Харин ээж маань намайг төгсөөд ирсний дараа хүн чинь их муухай юм хоёр охиноо төгсөөд ирэхээр нь Ленинград, москва тахилаа өргөхөө больчихлоо чамайг арай гайгүй зүс царайтай болохоор гадаад хүнтэй суучих вий гэж айдаг байлаа гэж хэлж байсан. Миний ээж хүртэл хардаж байсан байгаа юм. Тэр үед Оросод сургахаар жилд таван хүн л явуулдаг байсан бөгөөд нэг л эмэгтэй, 20 хүрч байсан охин явсан нь би байсан. Бусад нь бүгд хөгшин 40 гарсан хүмүүс явдаг байлаа. Харин нэг сонирхолтой нь тэр үед манай оюутны байранд ерөнхийлөгч Багабанди дарга байдаг байсан юм билээ. Бид нэг үеийн оюутнууд байсан гэсэн үг. Шинэ жилийг оюутнууд нийлээд их сайхан тэмдэглэдэг байсан бөгөөд намайг нэлээн сайн зохион байгуулдаг гээд оюутнууд надад их сайн ямар нэг юм зохиогдоход би зохион байгуулдаг байлаа. Нэг шинэ жилээр бусад сургуулийн хүүхдүүд манай сургуулийнхантай хамтарч тэмдэглэхээр болоход бас л би зохион байгуулсан. Гэтэл тэр үдэшлэгт Гантөмөр нэг хүү дагуулж ирсэн нь Багабанди ерөнхийлөгч байсан байж. Би тэр үед Багабандийг танихгүй ш дээ. Туранхай бор банди ирэхээр нь Багабанди чи явж вино авчир гээд гүйлгэж байсан байгаа юм. Одоо бол том дарга болж дээ 2004.10.11, Мянганы зууч

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-02 - Матрикс шоу болно
Ангилал: Монгол

 
Манай рок попынхон, урлаг, улс төрийнхний үйлчлүүлдэг, оддын салон ч гэгддэг Матрикс салон удахгүй та бүхэнд үс, хувцасны загвар, шивээс персинг хослуулсан гайхамшигтай шоуг толилуулах гэж байна. Энэ шоу олон онцлогтой болох гэнээ. Үс сайхан бол зүс сайхан гэсэн үг байдаг. Үнэхээр ч хүний хараа булаан сайхан үсээ янзлуулсан байхад хүн бүр л “Чи хаана ингэж гоё болоо вэ” гэж дуу алддаг. Тэгвэл бүсгүйчүүдийн хамгийн сайн нөхөр Матрикс салоныхан үйл ажиллагаагаа өргөтгөх, олон нийтэд үйлчлэх үүднээс жил бүр Матрикс нэртэй нижгэр шоуг зохион байгуулдаг. Ихэвчлэн рок поп, кино одод Матрикс салоноор үйлчлүүлдэг болохоор зарим хүмүүс зөвхөн оддын л салон юм байна гэж ойлгох нь цөөнгүй байдаг. Харин тэд энэ ойлголтыг үгүйсгэж үсээ засуулахыг шинэ имиж бүрдүүлэхийг хүссэн хүн бүхэнд манай хаалга нээлттэй гэж ярьцгаадаг. Тийм ч учраас энэ сарын 22-ны 20 цагт UB Паласын laserland-нд нэгэн үдшийг залуустай хамт өнгөрүүлэхээр шийдсэн байна. Энэ жилийн Матрикс салоны шоу урьд жилийнхийг бодвол илүү өргөн цар хүрээтэй мөн Монгол үндэсний уламжлалт стилийг түлхүү оруулсан гэдгээ хэлсэн. Таны хайртай хамтлаг дуучид зөвхөн энэ үдэш л Матрикс салоны урласан хувцас өмсөж, түүндээ тохирсон үс засалт хийлгэх юм байна. Сонирхолтой нь энэ үдэш рок поп хамтлаг, дуучдын биен дээр шивээс хийж, бүр пивоор үс угаах юм гэсэн шүү. 3 цаг гаруй үргэлжлэх энэ шоун дээрээс залуус та бүхэн 2004 оны намрын үс засалт, хувцасны загварыг харж болно. Билетийн үнэ 4 мянган төгрөг. Тэдэнтэй АПУ, Неондокарашин, Бэйчишинь компани хамтран ажиллаж байгаа юм байна. 2004.09.20 Бэлтгэсэн сурвалжлагч Д.Болормаа /tv5.mn/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-02 - "Урлах эрдэм" ДС-ийн захирал Г.Тунгалаг: Энэ намар биеийн галбирыг тодотгосон сонгодог стилийн хувцаснууд моод болж байна
Ангилал: Монгол

 
Монголын загварын ертөнцийг шинэлэг загваруудаар байлдан дагуулж байдаг "Урлах эрдэм" дээд сургуулийн оюутнуудын бүтээлийг гадныхан шагшин магтдаг. Өнгөрсөн зун "Summer show хэмээх загварын долоо хоногийг "Чингис" зочид буудалд амжилттай зохион байгуулсан тус сургуулийн захирал Г.Тунгалагтай уулзлаа. -Таныг философийн мэргэжилтэй гэж сонссон юм байна. Харин яагаад загварын ертөнцөд нэвтрэх болсныг чинь сонирхож болох уу? -Загварын ертөнц гэдэг миний асар их сонирхол. Ямар ч хүнд үндсэн мэргэжлээс нь гадна сонирхдог зүйл байгаад тэр нь яваандаа амьдралынх нь утга учир болон хувирах тохиолдол бий. Угаасаа моод, стиль, имиж гэдэг бол хүний гадаад төрх, хувцаслалт төдий ойлголт биш юм. Тухайн хүний сэтгэлгээ, дотоод ертөнц, гоо сайхны мэдрэмж гээд олон зүйл үүнд хамааралтай. Би энэ талаар нэлээд сайн судалж биеэ бэлдэж байж тодорхой зорилготойгоор энэ салбарт орж ирсэн. Нөгөө талаар, нийгэм хөгжихөд үндэсний үйлдвэрлэлийг зайлшгүй хөгжүүлэх хэрэгтэй,гэтэл боловсон хүчнийг бэлдэх асуудлыг шийдэхгүй бол болохгүй шүү дээ. Ингээд 1993 онд монголын анхны дизайн үйлдвэрлэлийн дээд сургууль болох Урлах Эрдмийг байгуулсан юм. Өнөөдөр 12 жилийн дараа УЭДС дизайны олон чиглэлээр сургалт явуулдаг салбаруудтай, загвар зохион бүтээх товчоотой жилдээ 900 гаруй шинэ загвар үйлдвэрлэдэг, хавар намрын коллекцуудаа толилуулдаг, 3000 гаруй нэгж загварын фондтой дизайн үйлдвэрлэлийн томоохон байгууллага болон хөгжөөд байна. -Таны охин Энхчимэг ч Монголын өмнөө барьдаг шилдэг дизайнеруудын нэг. Охины чинь хүсэл сонирхолд таны нөлөө их байсан байх, тийм үү? -Би хүү, охинтой. Тэднийгээ хамгийн сайн сургуульд сургаж, өндөр боловсрол эзэмшүүлэн, өв тэгш хүмүүс болгох гэж хичээж, гоо сайхны мэдрэмж, дотоод ертөнц, авьяасыг нээхэд бүхий л талаас туслах үүргээ биелүүлсэн. Хүүхдүүдээ бага балчираас нь л уран зураг, театр, сонгодог урлагийг шимтэн сонирхдог болгосон нь тэдний хүмүүжилд онцгой нөлөө үзүүлсэн гэж боддог. Охиноо дизайн урлагийн хүн болгох тийш хөтөлсөн, өөрт нь ч их авьяас байсан, мөн уйгагүй тэвчээртэй хөдөлмөрлөсөн. Тэгээд УЭДС-ийг төгсөөд, Англид мэргэжил дээшлүүлсэн, Японд хувцас загварын уралдаанд түрүүлсэн, Монголын хамгийн том бие даасан коллекцуудын үзүүлбэрийг хийж байсан гээд тоочвол их юм бий. Монголын дизайнеруудаас анх удаа Fashion TV-д бүтээлээ бичүүлсэн. Энэ бол маш том амжилт. Би хүү, охин хоёртойгоо ярилцах, санал солилцох бүртээ өөрийнхөө хөдөлмөрийн үр шимийг мэдэрч сэтгэл сэргэдэг. -Ингэхэд монголын хувцас загварын түвшин Азид ч юмуу, ер нь хаахнуур явна вэ? -Загварын ертөнц нэг л байдаг. Түүний хөгжлийн чиг хандлагыг Парисын гэх мэт том том загварын орднууд тодорхойлдог юм. Бид дэлхийн загварын ертөнцийн нэг хэсэг учраас уран бүтээлээ тэр чиг хандлагын дагуу хийх ёстой. Гэхдээ дизайнерууд өөр өөрийнхөөрөө өвөрмөцөөр илэрхийлдэг гэж хэлж болох юм. Манай загварын товчоо зөвхөн өнгөрсөн жилд л гэхэд 900 гаруй шинэ загвар туршсан. 2003 оны 11-р сард монголд анх удаа Улаанбаатарын загварын 7 хоног зохиож, мөн энэ сарын 6-р сард Summer show хийлээ. Үүгээрээ олон түмэнд загвараа үзүүлэхийн сацуу орчин үеийн хувцасны загвар гэж юу хэлээд байгааг харуулсан гэж бодож байна. Дизайнеруудын өөрийн бүтээсэн нэгэн стиль, утга санаагаар холбогдсон дахин давтагдашгүй загваруудаас бүрдсэн шинэ коллекцийн үзүүлбэрийг 7 хоногийн хугацаанд тодорхой зохион байгуулалттай ээлж дараалан үзүүлэхийг Fashion week гэдэг болохоос дэлгүүрүүдийн гаднаас худалдахаар оруулж ирсэн массаар үйлдвэрлэгдсэн барааг сурталчлахыг хэлдэггүй юм. Fashion week зохиож байна гэдэг бол дэлхийн соёлт ертөнцтэй нэг агаараар амьсгалж байна гэсэн үг. -Дизайнер, загвар өмсөгчийн ажил салшгүй холбоотой байдаг. Харин хөлс хүчээ шавхаж байж урласан загварыг нь манай моделиуд амилуулахдаа хэр вэ? -Манайд загвар өмсөгчид олноор бэлтгэгдэж байна. Тэдэнд өмнө нь загвар өмсөж байсан хүмүүс багшилж байгаа нь дэлхийн хэмжээнд шинэлэг гэх юмуу даа. Учир нь моделиудыг дизайнерууд л бэлтгэх ёстой, тэгж ч ирсэн. Харин өнөөгийн байдлаар монголдоо Болороогийн Монгол модель агентлаг хамгийн мэргэжлийн гэж болох моделиудтай, тийм учраас бид бүх үзүүлбэрүүдээ тэдэнтэй хамтарч хийдэг. -Хувцас загварын мэргэжлийн хүнтэй ярилцаж байгаагийнх энэ намрын загвар ямар байхыг асуулгүй өнгөрч болохгүй нь? -Өнгөрсөн зун аль болох хурц тод өнгөтэй спорт стилийн загварууд болон биеийн ихэнх хэсгийг ил гаргаж, гоо сайхныг магтан дуулсан загварууд зонхилж байсан. Харин намар болоод ирэнгүүт өнгөнүүд арай бүдгэрэхийн зэрэгцээ хар, улаан, улаан сонгодог өнгө, цахилгаанжсан мэт гэгдэх хөх өнгө моодонд хэвээр байна. Материалын хувьд ноосон ба хагас ноосон даавуунууд зонхилно. Загварын хувьд 60-аад оны жижгэвтэр пальто моод хэвээр. Аль болох биеийн галбирыг тодотгосон цэмцгэр, сонгодог стилийн хувцаснууд моод болж байгаа. Дээр нь маш гоё нэхээстэй ороолт, цамц, малгай ч энэ намрын гоёлыг тодорхойлно. Бид энэ намар, ирэх өвлийн загварын хандлагыг хэрхэн илэрхийлж байгаагаа 10-р сард УЭДС-иас 2 дахь удаагаа зохиох Улаанбаатарын загварын 7 хоногоор үзүүлэх болно. -Гутлыг ч бас орхигдуулж болохгүй байх, тийм үү? -Мэдээж. Энэ намрын гутлын загвар нь өндөр нарийхан өсгийтэй, сонгодог, хэт урт биш, шөвгөр хошуутай байна. Мөн хөлийн хуруу тойрсон дугуй хоншоортой гутал моодонд ихээр орж ирсэн байгаа. -Манайхан ихэнхдээ хар, бараан өнгийн хувцас өмсдөг. Хэдий хар өнгө сонгодог өнгө гэдэг ч манайхны царайны өнгөнд зохицолдоо нь хэр байдаг юм бол? -Үнэн л дээ. Гэхдээ хар өнгийн буруу гэж юу байх вэ. Тухайн хүн тэр бараан царайгаа засах, гоо сайхандаа анхаарах хэрэгтэй болов уу. Хар өнгө нь бүх өнгийг өөртөө шингээсэн хамгийн тансаг өнгө юм. Хар өнгийн хувцастай та баяр ёслолд ч явж болно, уй гашуугаа ч илэрхийлж болно, өдөр тутмын ажилдаа ч хар өнгийн хувцсаар гоёж болно, тиймээс хүн бүр дуртай байх нь аргагүй шүү дээ. -Ингэхэд таны өдөр тутмын болоод гоёлын хувцасны тоо чамгүй их гарах байх. Барагцаалбал? -Хувцасны тоо нь чухал биш. Би хар өнгийг голчилж, классик хааяа романтик стилээр хувцаслах дуртай. Харин цүнх, төрөл бүрийн алчуур ороолт эмэгтэй хүнд олон байх ёстой гэж үздэг. 2004.09.11, Хүмүүсийн амьдрал http://mglclub.com/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-02 - «Хаврын гоёл»-д оролцохоор Улаан-Yдээс зочид иржээ
Ангилал: Монгол

 
Дизайн урлагийн чиглэлээр сургалт явуулдаг мэргэжлийн сургуулийн оюутнуудын дунд уламжлал болгон зохиодог «Хаврын гоёл» наадмыг Монголын дизайнеруудын холбооноос зургаа дахь жилдээ зохион байгуулж буй бєгєєд дєрвєн єдєр vргэлжилж, бямба гаригт шилдгvvдээ тодруулах юм. Уг наадамд 11 сургуулийн 20-иод оюутан бvтээлээ «сойх» тєдийгvй Улаан-Yдийн их сургуулиас ч дизайнер, загвар ємсєгчид иржээ. Анх удаа гадаадын зочид оролцож буй нь энэ удаагийн наадмын онцлог агаад цаашдаа ч гадныхныг урих бодолтой байгаа талаар Монголын дизайнеруудын холбооны захирал Д.Байгаль ярив. «Хаврын гоёл»-д хvч ухаанаа уралдуулж буй залуу дизайнеруудын хувцсыг «амилуулахаар» 60-аад загвар ємсєгч бэлтгэлээ базааж байна. Наадмын зохион байгуулалт болоод шалгаруулах тєрлийн хувьд ємнєх жилvvдийнхээс єєрчлєгдєєгvй аж. Тухайлбал, авангард, єдєр тутмын, vндэсний, гоёлын гэсэн дєрвєн vндсэн тєрєлд тэргvvн, тусгай байрын шагнал олгож, шилдэг загвар зохион бvтээгчид Гранпри шагнал гардуулна. Yvнээс гадна интерьер, vйлдвэрлэлийн дизайны зэрэг бусад тєрлєєр ч шилдгvvдийг тодруулах юм. Шилдэг сургууль, шилдэг загвар зохион бvтээгч оюутнуудыг «гаргаж ирдгээрээ» энэ наадам ижил тєрлийн бусад уралдаануудаас ялгаатай билээ. Тvvнчлэн дизайны бус єєр мэргэжлээр суралцаж байгаа загвар зохион бvтээх сонирхолтой оюутнууд ч «Хаврын гоёл»-д бие даан оролцож болох ажээ. Одоогоор хоёр оюутан хувиараа оролцохоор мэдvvлгээ ирvvлээд байна. /MN Today/   13-05-2004   http://mglclub.com

Бичсэн: designer

[Шууд холбоос]

Миний тухай
Everything is fashion
Сүүлийн бичлэгүүд
. монголын дизайнер олон улст
. Үзэгчдийг гонсойлгосон "Хаврын гоёл" наадам
. “ХЭН СЭТГЭЖ БАЙНА, ТҮҮНД ЗОРИУЛАВ” гэдэг уриа их таалагдсан
. Хаврын гоёл - Дизайн сургалт 2010
. “Versace” группын ерөнхийлөгч Санто Версаче Монголын загварын ертөнцийг шимтэн үзлээ
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Хуудас: 11 » Нийт: 18
Өмнөх | Дараагийн