Forever Fashion

2008-08-30 - Ноолуур амилсан үдэш
Ангилал: Бүлэггүй

http://www.yes.mn/data/file/YES_WEBZINE/902318341_e9aa4690_govi20080307.gif Энэ жилийн хавар, намрын ноолууран хувцасны хэв загварыг тодорхойлох шинэ бүтээгдэхүүн танилцуулах “Gobi magic-2008” шоуны үеэр авсан фото зургуудыг таны өмнө дэлгэж байна. “Говь” компанийн үйл ажиллагааг дэмждэг 200 хүн урилгаар сонирхсон энэ “аминчхан” арга хэмжээ “Улаанбаатар зочид” буудалд болсон юм. “Говь”-ийн загвар зохион бүтээгчдийн ур ухаан шингэсэн 120 гаруй загварыг топ модель Урнаа тэргүүтэй “Шилмэл загвар”-ын 30 гаруй залуу загвар өмсөгч тайзнаа үзүүлэв. “Non stop” буюу зогсолтгүй үргэлжлэх шоуны өмнө хөлийн танхимын дэлгэцнээ ямааны ноолуур хэрхэн дэгжин бүсгүйн тансаг гоёл болон хувирдагийг сонирхуулж байсан. Хар хөшгөөр доторлон, шөнийн оддыг санагдуулам гэрлээр чимсэн тайзнаа загвар зохион бүтээгчдийн ур ухаанаар ноолуур ямар хувцас болсныг үзэх аж. Үггүй жүжгээр үзүүлбэр эхэлж торго, хоргой, үслэг эдлэлээр чимсэн чамин загварууд “Gobi magic-2008” шоуны салхийг хагалсан. Дараагийн үзүүлбэр сонгодог загварууд. Шотланд маягийн сонгодог шоон хээтэй хүрэм, ногоон, бор өнгийн эрхэмсэг атлаа дур булаам төрхийг илэрхийлэх даашинз, хослолоор гоёсон хүүхнүүд тайзан дээр эгнэв. Араас нь гоёлын, өдөр тутмын, чөлөөт, спортын загварууд, ноолууран даавуу, драпан хослол пальто, шотланд загварын нэхмэл ороолтууд солонгын өнгөөр эрээлжилсэн. Хоёр цагийн турш зогсолтгүй үргэлжилсэн шоуны үдшийн даашинзны загварууд зочдын сонирхлыг хамгийн их татлаа. Шүр, чулуун шигтгээгээр гоёж, өнгө өнгөөр барлаж хээлсэн ноолууран даашинзууд үнэхээр дэгжин харагдаж байв. Тайз, орчин, загвар, гэрэлтүүлэг зэрэг нь зохицсон уг шоуны зохиомж, найруулгыг “Mongol Mix Project”-ын залуус хийсэн аж. Yзэгчдийн алга ташилтаар мялаасан сүүлчийн үзүүлбэр бол монгол хатдын ноолуураар урласан гоёл байсан. “Gobi” хэмээх дөрвөн үсгээр хээлэн эмжсэн цагаан ноолууран дээл, уужийг үзэгчдэд сонирхууллаа. Араас нь торго мэт хээлсэн ноолууран дээлтэй, дөрвөн хүчтэний дүрсийг эгээ л амьд мэт буулгасан нөмрөг бүхий дөрвөн бүсгүй гарч ирсэн юм. Энэ шоуг үзсэн хүн бүрийн сэтгэлд дэлхийн тавцанд Монголын нэрийг тахлах үндэсний брэндтэй болжээ гэсэн бодол төрсөн байх. Дашрамд хэлэхэд, “Gobi magic-2008” шоу үзүүлбэрийг жилд хоёр удаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. www.yes.mn

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2008-08-19 - Уулзсангүй удлаа гэж.....
Ангилал: Уриалга

За сайн байцгаануу эрхэм блогчид минь, уулзсангүй их удах шив. 12 сард төгсөх гээд бөөн ажил болж нэг юм төгсөөд Монголдоо очисон биш интернэт гэдэг юманд ойртохооргүй завгүй болдог байна шүү хэхэ, гэртээ интэрнэт тавиулна гэж гүйсээр байгаад амжилгүй буцаад ирвээ гэж. 7н сар гэртээ сайхан л амарлаа ажиллаа найз нөхөдтөйгөө уулзаж, Хаврын гоёлд ороод л юм юм хийх шив. Хамтарсан загварын шову хийх гэж үзсэн зоос нь дутаад даанч чадсангүй дараа энэ тухай нэг нийтлэл бичнээ. Эзгүй байсан 7н сарын хугацаанд дэлхий.нэт маань зөндөө том болж нийлээд олон хүн блогоор минь зочилж сэтгэгдэл үлдээж бүгдэд нь талархлаа, та нартай хамтарж ажллахад үргэлж нээлттэй. Одоо ажилийнхаа заваар блогоо үргэлжилүүлнээ Монголын загварын ертөнц 7 сар бужигнасан байгаа гэж хэхэ.

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2008-06-21 - МООДОНД ГАРДАГ 13 АЛДАА
Ангилал: Мэдлэг

Эмэгтэйчүүд моод хөөж өөрийн дүр төрхөө алдах нь олонтаа. Ийм хүмүүсийг “моодны бай” ч гэдэг байна. Мэдээж элдэв хочтой болохыг хэн ч хүсдэггүй. Тийм болохоор охид бүсгүйчүүдээ бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулахыг хүсье.
Эмэгтэйчүүдийн дунд хамгийн их ажиглагддаг хувцаслалтын 13 алдаанаас хэрхэн сэргийлэх вэ?
1. Охидын дунд тод л бол гоё гэдэг ойлголт байдаг нь анзаарагддаг. Гэтэл тийм биш аж. Арьсны тань өнгөтэй үл нийцэх өнгийн хувцас бүү өмсч байгаарай. Та өөрт тохирохгүй өнгийн хувцас өмссөнөөр цонхигор, эсвэл наснаасаа хөгшин харагдаж болзошгүй. Харин зөв сонгосон өнгө гоо сайхныг тодруулж, нүүр царайг тань илүү эрүүл, өнгөлөг харагдуулна. 2. Эрс тэс өнгийн материалаар хийгдсэн хувцас бүү өмс. Тухайлбал өвөл өмсөх дулаан хувцасны материал илүү нягт, бүдүүн утсаар хийгдсэн, хүнд байдаг бол зун өмсөх хувцасных байгалийн утсаар хийгдсэн, давхар биш, хөнгөн нимгэн байдаг. Эдгээр материалууд хоорондоо зохицох нь ховор. Тиймээс таагүй байдалд орохгүйн тулд аль нэгийг нь сонгох хэрэгтэй. З. Хэт бариу хувцас бүү өмс. Энэ нь хөхний даруулга, дотуур хувцасны шугамыг нэвт харагдуулдаг. Өөрт яг таарах дотуур хувцас сонгохыг хичээгээрэй. 4. Өдөр тутмын хувцсандаа хэт дасч болохгүй. Гоёл чимэглэлд хэт дурлах хэрэггүй. Ер нь гоёл чимэглэлийн гол зориулалт нь өмссөн хувцсанд тань амь оруулж, стиль, имижийг тань тодруулж өгөх  юм. Моодны цүнх, гутал, зүүлт нь хувцастай  зохицоогүй бол  шууд хэлэхэд охидын ярьдгаар тэнэг харагдана. 5. Гялалзаж гялтганасан зүйлд нэг их дурлах хэрэггүй. Ялангуяа эдгээр гялтганасан зүйл нь бусдын анхаарлыг хандуулахыг  хүсэхгүй байгаа хэсэгт байвал битгий хэрэглэ. Тухайлбал зүүлт, сондортой цамц бусдын анхаарлыг цээж рүү тань татдаг. Тиймээс та том хөхтэй бол ийм хувцас өмсөх бүр хэрэггүй. 6. Багадсан хувцас бүү худалдан ав. Та турахгүйгээс хойш богинохон ханцуйтай, товчлогддоггүй куртка, пиджак авах хэрэггүй. 7. Хоорондоо зохицохгүй  хувцас бүү өмс. Зарагдаад ганц үлдсэн зүйл худалдан авах нь төсөв, хэмнэлтийн үүднээс үзэхэд таатай зүйл ч хувцас сонгохдоо тоомсоргүй хандсанаар та өөрийнхөө стилийг гутаах болно. 8. Нэг материалаар хийгдсэн хувцас авах гэж хүчлэх хэрэггүй. Хэрвээ та хөлөөс толгойгоо хүртэл нэг л хэвийн хувцасласан бол дэгжин харагдахгүй л болов уу. 9. Та имижээ эрс өөрчлөхөөр шийдсэн бол биед таарсан, дуртай хувцсаа өмсөхөөс татгалзах хэрэггүй. 10. Гоо сайхны бараа хэт их хэрэглэхээс зайлсхий. Будаг энгэсэг  хэтрүүлснээр таны үрчлээ, нүүрний өө сэв улам тодрох болно. Өдөр тутмын хөнгөн нүүр будалт, үдшийн хурц будалт хоёрт зааг ялгаа бий. 11. Хумсан дээрх үлдэгдэл лакаа арилгахаа мартаж болохгүй. Лак нь хумсыг арчилгаатай, цэвэр харагдуулахын тулд  бүтээсэн зүйл. Хэрвээ та хумсны арчилгаандаа анхаарахгүй бол ариун цэврийн энгийн дүрмийг баримталдаггүй хүн мэт харагдана шүү. 12. Үс засалтдаа анхаар. Үс  таны нас, нийгмийн байр суурь,  боловсрол зэргийг илтгэнэ. Тиймээс үснийхээ хэв маягыг байнга сольж байхыг эрмэлзээрэй. 13. Хувцсандаа  тохирохгүй  гутал бүү өмс. Гутал таны стилийн илэрхийлэл. Дотуур хувцас биеийн чимэг Хөхний даруулга Дотуур хувцас сонгоход учир бий. Тухайлбал, хөхний даруулга дээр аваад үзье л дээ. Аяга нь ойрхон даруулга хөхийг том харагдуулдаг.  Хөх тань хоорондоо хол зайтай бол бас ойртуулж өгдөг сайн талтай. Дотор нь бэхэлсэн, эсвэл халаасалчихдаг өргөвчтэй хөхөвч ийнхүү харагдуулахад онцгой үүрэг гүйцэтгэнэ. Харин том хөхтэй эмэгтэйчүүдийн  хувьд даруулга сонгохдоо юуны түрүүнд аяганы хэмжээг онцгойлон үзэх шаардлагатай. Европ стандартаар аяга нь A,B,C,D гэсэн хэмжээстэй байдаг. Хамгийн том нь D гэсэн үг. Том хөхтэй бүсгүйчүүдийн хувьд анхаарах бас нэг зүйл бол хатуулгатай, өргөвч бүхий даруулгаас татгалзах хэрэгтэй. Улам л том харагдуулахын нэмэр. Хажуудаа хатуулгатай даруулга суганы хэсгийн сул арьсыг барьж тогтоодог сайн талтай. Зарим бүсгүйчүүд даруулга сонгохдоо тойргийн хэмжээг ойшоодоггүй. Хэт томдуулсан бол аяга нь хөхөнд сайн сууж өгдөггүй. Бас араас нь харахад тойрог нь далан дээр нь ирсэн харагддаг. Зүй нь тойргийн доод хэсэг хөхний тойргийн доод хэсэгтэй нэг түвшинд байх учиртай. Дотоож Дотоож хамгийн их анхаарал тавих зүйлийн нэг. Өмсөх гэж буй хувцсандаа дотоожоо тохируулах хэрэгтэй. Тухайлбал, нам суудалтай өмд, эсвэл ташаанд тогтсон банзалтай  бол өндөр суудалтай дотоож яав ч зохицохгүй. Ер нь суудал өндөртэй, ташааны хэсэг нь өргөн дотоож харвинтай бүсгүйчүүдэд илүү тохирдог юм. Хэрвээ өгзөг, гуя чанга биш бол өгзөг өргөгчтэй, өмд  шиг загвартай дотоож сонгож авах нь зүйтэй. Харин гэрэлтсэн нимгэн даашинзны цаана нарийн нимгэн дотоож их аятайхан харагддаг юм. Гэвч энэ нь зөвхөн гоолиг хүүхнүүдэд хамаатай. Загвар зохион бүтээгчид гадна хувцсаа тодотгон чимэх дотуур хувцас сонгохыг зөвлөж байна. Энгэр ил цамцны цаанаас хатгамалтай эсвэл шигтгээтэй хөхний даруулга цухуйж харагдах нь ямар ч эрчүүдийн харцыг булаана. Үүнтэй адил, богино суудалтай өмдний цаанаас нимгэн оосортой гоёмсог  стринг буюу гоёлын “татуурга” харагдвал бүр ч дэгжин. А.ОЮУН-ЭРДЭНЭ (2008-06-20) www.mongolnews.mn

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2008-03-21 - “Үнсгэлжин”-гээс дэлхийн топ модель төрсөн
Ангилал: Монгол

“Үнсгэлжин”, “Style”, “Crazy jeans” зэрэг уралдааныг санаачлан зохион байгуулагч нь Соёлын тэргүүний ажилтан, тэргүүний арга зүйч багш Н.Нармандах. Тэрбээр Монголын хүүхдийн ордны загвар зохион бүтээгч, загвар өмсөгчийн дугуйлагийн багшаар тасралтгүй 24 дэх жилдээ ажиллаж буй. Мөн “Үнсгэлжин охин төв” төрийн бус байгууллага байгуулан үйл ажиллагааг нь явуулдаг. Н.Нармандах эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан сурагчдын дунд “Style-5” уралдаанаа зохион байгуулахаар завгүй ажиллаж явна. Ингээд түүнтэй уулзаж тус уралдааны талаар болон хийж бүтээж буй ажлынх нь талаар ярилцсан юм. -Танай “Үнсгэлжин охин төв”-өөс “Style-5” шилдэг загвар өмсөгч шалгаруулах уралдааныг зохион байгуулах гэж байна. Энэ уралдааныхаа талаар тодруулахгүй юу? -Манай “Үнсгэлжин охин төв” байгуулагдаад дөрвөн жил болж буй ашгийн бус байгууллага юм. Өнгөрсөн хугацаанд хүүхдүүдийн дунд шилдэг загвар зохион бүтээгч, загвар өмсөгчдийг шалгаруулах “Crazy jeans”, “Style” зэрэг тэмцээнийг зохион байгуулж үүгээрээ авьяастай хүүхдүүдийг тодруулан авьяас чадварыг нь хөгжүүлэх, энэ чиглэлийнх нь сургуульд сургах тал дээр анхаарч ажиллаж байна. Энэ талын гүүр нь болсоор яваа гэхэд болно. Энэ удаа манай төвөөс зохион байгуулдаг “Style” загвар өмсөгч шалгаруулдаг уралдаан тав дахь удаагаа зохиогдох гэж байна. Энэ удаагийнхаа уралдааныг 10-14, 15-17 насны гэсэн хоёр ангиллаар явуулахаар төлөвлөөд байгаа. Уралдааны маань гол зорилго нь хүүхдүүдийг багаас нь зөв алхаа гишгээтэй болгох, олон нийтийн дунд биеэ зөв авч явах, боловсон хувцаслах соёлд сургах. Мөн багаасаа энэхүү мэргэжлийн амт шимтийг мэдэрч, багаасаа бэлтгэгдэх сайн талтай. -Таныг “Үнсгэлжин” уралдааны санаачлагч гэдэг юм билээ, тус уралдааныг анх хэдэн онд зохион байгуулж байв? -”Үнсгэлжин” уралдааныг одоогоос 14 жилийн өмнө санаачилж, зохион байгуулж байсан. Ирэх жил 15 жилийнх нь ой болно. Бид энэ ойгоо их өргөн хүрээнд өвөрмөц зохион байгуулж өнгөрүүлэхээр ажиллаж байна. -”Үнсгэлжин” тэмцээнийг анх юунаас үүдэж санаачлав? -Би өөрөө загвар зохион бүтээгч, загвар өмсөгчийг бэлтгэдэг багш учраас л тэр байх. Ер нь хүүхдүүдээс маш сайн сэтгэмж, сонин содон бүтээл төрдөг юм. Тийм учраас тэдний дунд энэ чиглэлийн уралдаан тэмцээнийг зохион байгуулбал зүгээр юм гэх бодол төрдөг байсан. Тэгээд л анх зохион байгуулаад үзсэн дээ. Түүнээс хойш тасралтгүй 14 жил явагдаж байна. Бүр 21 аймгийн авьяаслаг хүүхдүүд оролцох болсон. Миний хувьд маш урамтай байгаа. Дэлхийн топ модель Ч.Содтуяа, Г.Гантогоо зэрэг чадварлаг загвар өмсөгчид анх энэ л тэмцээнээс гараагаа эхэлсэн. -Тэгвэл “Үнсгэлжин охин төв” төрийн бус байгууллагыг яагаад байгуулах болов? -Нэгдүгээрт хүн өөрийн гэсэн хийж бүтээсэн зүйлтэй байх хэрэгтэй. Хоёрдугаарт хэн ч үр хүүхдүүддээ өвлүүлэх өв хөрөнгөтэй байдаг шүү дээ. Энэ утгаараа тус төвийг байгуулсан гэж ойлгож болно. Тиймдээ ч би ганц охиноо өөрийнхөө мэргэжлийг өвлүүлэхээр Соёл урлагийн их сургуулийн хувцас дизайны ангид сургаж байгаа. Тэгэхээр “Үнсгэлжин охин төв”-ийн ирээдүйн үйл ажиллагааг охин маань үргэлжлүүлнэ гэсэн үг шүү дээ. Ер нь хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага ховор юм шиг санагддаг. Манай төвийн хамгийн гол онцлог нь ашгийн бус байгууллага гэдэгт л байгаа юм. Асар их авьяас чадвартай хэрнээ сургалтын төлбөрөө төлж чадахгүй амьдралын түвшин доогуур айлын хүүхдүүд байдаг. Ийм хүүхдүүдийг дэмжиж ажилладаг. Сая л гэхэд амжиргааны түвшин доогуур орлоготой өрхийн хүүхдийг дэмжих төвд хандан “Үнсгэлжин-2000” уралдаанд тэргүүн байр эзэлсэн С.Туул гэдэг охиныг их сургуулийн сургалтын төлбөрийг чөлөөлсөн байх жишээтэй. Энэ мэт олон ажлыг хийж байна. -”Үнсгэлжин охин төв”-өөс зохион байгуулж буй үйл ажиллагаануудынхаа зардлыг яаж зохицуулдаг вэ? -Аливаа үйл ажиллагаанаасаа олсон орлогоороо хүүхдүүдээ урамшуулж, заал болон зар сурталчилгаа зэрэг бусад санхүүгийн асуудлыг зохицуулдаг. Эхэндээ энэ асуудал жаахан хэцүү байсан л даа. Гэсэн хэдий ч давах ёстой, хийх ёстой гэж мэрийгээд л болгож эхэлсэн. Хүүхдийн төлөө хийж буй зүйл аяндаа болдог юм билээ. Одоо манай төвөөс зохион байгуулж буй алив тэмцээнүүдийг хүсэн хүлээдэг хүүхдүүд жил ирэх тусам олширсоор байна. -Хүүхдүүдийн дунд уралдаан тэмцээн зохион байгуулахад хүндрэлтэй зүйл гардаг л байх? -Тэгэлгүй яахав. Манайханд ялж, ялагдаж сураагүй нэг муу зан ажиглагдаад байдаг юм. Ялангуяа эцэг эхчүүд голдуу иймэрхүү асуудал үүсгэдэг. Өөрийнх нь хүүхэд байр эзлээгүй бол сонин хэвлэлүүдэд миний эсрэг ташаа мэдээлэл өгөх асуудал гарч байсан удаатай. Тийм болохоор би цаашид зохион байгуулах тэмцээнүүдээ үзэгчдээр шүүлгэж, ардчилсан байдлаар шалгаруулах төлөвлөгөөтэй байгаа. Д.МЭНДБАЯР http://ubtimes.mn/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-12-21 - Н.Гаравсүрэн: Би өөрөөрөө бахархдаг
Ангилал: Models

2007 оны 12 сарын 17 Т.Нипонь  Энэ жилийн “Гоёл” наадмаас шилдэг загвар өмсөгчийн шагнал хүртсэн загвар өмсөгч Н.Гаравсүрэнтэй ярилцлаа. Тэрээр өнгөрсөн хавар их сургуулиа төгссөн бөгөөд нэгэн банкинд хуулийн хэлтсийн бичиг хэрэг эрхэлсэн ажилтнаар ажилладаг юм байна. -Юуны өмнө баяр хүргэе? -Баярлалаа. -“Гоёл” наадмын талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач? -“Гоёл” наадмын 20 жилийн ойн босгон дээр нэр хүндтэй, том шагнал авсандаа баяртай байгаа. -Та олны нүдэнд өртөлгүй байж байгаад гэнэт энэ том шагналын эзэн боллоо. Арай Ц.Мянганбаяртай холбоотой юм биш байгаа гээд л гадуур баахан шуугиж байна? -Манай дизайнеруудын холбооны ТУЗ-ийн захирал Ц.Мянганбаяр ахтай холбоотой загвар өмсөгчид бүгд л шагнал авч байсан болохоор ийм бодол төрсөн байх л даа. Манайхан чинь гайгүйхэн яваа нэгнийгээ худалдаж мөнгө олчих гээд байдаг болчихож. Энэ удаа би ч бас өртөж байх шиг байна. Гэхдээ би түүнтэй ямар ч холбоогүй гэдгээ хэлмээр байна. -Та хэдэн жил загвар өмсч байгаа вэ? -Би дизайнеруудын холбооны гэрээт загвар өмсөгчийн нэг нь. Найман жил загвар өмсч байгаа. -Энэ шагналыг Г.Оюунгэрэлийг эсвэл Д.Батцэцэгийг авна гэж бодож байсан хүн цөөнгүй байх шиг байна. -Би өөрийгөө загвар өмсөгчийнхөө хувьд шагнал хүртсэн гэж бодож байна. Гэхдээ хүмүүс загвар өмсөгч, мисс гэдэг хоёр зүйлийг ялгаж салгахгүй байх шиг байна. Загвар өмсөгч дизайнерийн бүтээлийг, үзэгчдэд харуулдаг байхад мисс гэдэг хүн чинь хувь хүн талаасаа өрсөлддөг. Шүүгчид ийм шийдвэр гаргасан шүү дээ. Би өөрөө болох гэж зүтгээд, гуйгаад энэ шагналыг авсан гэж бодохгүй байна. Энэ бол шүүгчдийн л шалгаруулалт. Тийм болохоор өөр асууж лавлах зүйл байвал Монголын дизайнеруудын холбоонд хандсан нь дээр байх. -Мисс биш болохоор бусдын нүдэнд өртдөггүй байх гэж үү? -Би дуудсан газар болгонд очиж зураг авхуулаад байдаггүй. Угаасаа дизайнеруудын холбоотой гэрээтэй ажилладаг учраас дур мэдэн өөр зүйл хийдэггүй. Харин тайзан дээр загвар өмсөх үүргээ бол сайн мэднэ. Би энэ наадамд оролцохын тулд маш их хөдөлмөрлөсөн. -Загвар өмсөгч хүний хөдөлмөр гэдгийг хүмүүс ойлгодоггүй байж болох юм. Таны бодлоор тэр хөдөлмөр юунаас эхэлдэг вэ? -Биеийн хөдөлмөр, оюуны хөдөлмөр гээд олон зүйл орно л доо. Наад зах нь тайзны алхааг гудамжинд явж байгаагаасаа ялгаж харуулах хэрэгтэй. Дээр нь галбираа хадгалахын тулд хоолоо сайн тохируулах гээд ер нь ямар ч ажил, мэргэжлийн хувьд өөр өөрийн онцлогтой хөдөлмөр, сэтгэл, зүтгэл шаардагддаг шүү дээ. -Оюуны хөдөлмөр гэдэгт нь юу багтах вэ? -Мэдээж мэдлэг боловсролоо дээшлүүлэхээс эхлээд нийгэмтэйгээ харьцаж чаддаг байх гээд л олон зүйл байна. -Одоо чинь аятайхан биетэй болгон нь л загвар өмсөгч болдог болчихсон юм биш үү? Топ модел Э.Одгэрэлийг нийгэмтэй харьцдагийг нь сайн мэдэхгүй юм байна. Гэхдээ л их мундаг загвар өмсөгч шүү дээ? -Загвар өмсөгчдийг янз бүрээр л хэлдэг. Гэхдээ харж байхад загвар өмсөгчид маань мэдлэг боловсролоо дээшлүүлэх гэж хангалттай мэрийдэг юм шиг санагддаг. Хүмүүсийн боддог шиг толгой хоосон хүмүүс гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. -Өөрийнхөө тухай жаахан дэлгэрэнгүй тодорхойлолт хэлж болох уу? -Хүнийг танихын тулд хамт олон, найз нөхдөөс нь асуу гэдэг шүү дээ. Өөрийгөө тийм, ийм гэх жаахан эвгүй юм /инээв/. -Тэгвэл таны өөрийгөө үнэлэх үнэлэмж? -Би өөрөөрөө бахархдаг. Өөртөө сэтгэл хангалуун байдаг. Энэ мэдээж миний гэр бүл болон, ээжийн маань надад олгосон хүмүүжлээс эхэлнэ гэж хэлмээр байна. -Одоо таныг олон хүн мэддэг боллоо. Миний бодлоор тэдний ихэнх нь эрчүүд байх. Тэдний өмнөөс асуухад найз залуу бий юу? -Байгаа. Гэхдээ тэр хүнийг жаахан нууцалчихъя.

www.news.mn

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-12-21 - Топ модель Э.Одгэрэл: Мэргэжлийнхээ шаардлагын дагуу ажилладгаас өөрөөр бусдаас илүү гарах юм надад байхгүй
Ангилал: Монгол

 

Бардам харц, дэгжин алхаатай топ молель Э.Одгэрэл "Гоёл 2008" наадмын тайзнаа нисч байгаа мэт гарч ирэхэд үзэгчид алга ташилтаар хүлээж авлаа. Намирсан үс нь хийсч, энгэр задгай цээжээрээ итгэл дүүрэн түрэн алхах тэрээр загварын тайзыг ганцаар эзэгнэж, өөр хэн ч үл үзэгдэнэ. Түүнийг би энэ удаа загварын "акул" гэж нэрлэмээр санагдлаа.

-"Гоёл" наадмын эхний өдрийн шоу тоглолт амжилттай болов уу. Та өнөөдөр /өчигдөр/ ямар загварын компаниудын хувцсыг өмсөв өө? -Ямар болсныг үзэгчид маань шүүх байх. Өнөөдөр би "Шилмэл загвар" компани, "Торго" компани болоод мэдээж өөрийнхөө нүүр царай болсон "Гоёо" компанийн хувцсыг өмсөж үзүүлсэн.

-Ердөө гуравхан компанийн загварыг өмсөж сонирхуулсан юм уу. Уг нь загварын компаниуд бүгд л топ моделиудаараа хувцсаа өмсүүлэх дуртай байдаг юм билээ? -Харин тэгдэг юм аа. Энд тэндээс энийг өмсөөч, тэрийгээ ч өмсөөч гэж дуудаад аягүй хэцүү байдаг. Гэсэн ч анхнаасаа найруулагчтайгаа тэр, тэр компанийн хувцсыг тэгж өмсөнө гээд тохирчихсон байдаг болохоор өөр өөрсдийнхөө гараан дээр тохирсон хувцсаа өмсөөд гардаг. Ямар сайндаа дизайнеруудаасаа зугтаагаад энэ өрөөнд бид хэд хувцсаа сольж байна.

 

-Өнөөдөр та нэг ээлжийн сандаал, туфла цүнхэлж ирсэн байна. Гэхдээ туфль, сандаалаа их хайрласан байдалтай цүнхэнд хийж байгаа нь сонин санагдлаа. Нүүр будагч нар л ийм цүнхэд будаг шунхаа хийчихсэн явж байгаа харагддаг. Мэдээж таарч тохирсон, хөлд дадашсан туфль гэдэг загвар өмсөгчдийн гол хэрэглүүр байх? -Тийм ээ, тийм. Ямар хувцас өмсөхөөсөө шалтгаалаад туфль, сандаалаа тохируулаад өмсдөг. Зарим дизайнерууд хувцсандаа тохирсон туфль, гутлыг бэлдсэн байдаг. Гэхдээ ихэнхи дизайнерууд туфла, сандаалыг нь орхичихдог. Тэгэхээр яалт ч үгүй өөрсдийнхөө туфла, сандаалыг өмсөж таардаг.

-Харин танд туфлинууд төрөл бүрээрээ байдаг байх. Тэр дундаас тайзан дээр өмсөхөд эвтэйхэн нь хэд байдаг бол? -Мэдэхгүй ээ. Хэд хэдэн туфла байдаг. Яг тэр, энэ гэж хэлж мэдэхгүй байна.

-Тэгэхээр энэ удаагийн "Гоёл" наадам 20 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлогтой. Гэхдээ найман топ модель маань наймуулаа оролцож амжаагүй юм аа даа? -Ер нь бол бүгдээрээ шахуу байгаа. Д.Болормаа, Баярзул хоёр л байхгүй байна. Гэхдээ Болормаа маргааш хүрээд ирнэ. Тэгэхээр бүгдээрээ байгаа гэж болно. Ер нь бол долоо, наймуулаа зэрэг цугларахад хэцүү байдаг.

 

-Тэгэхээр "Гоёл" наадам зохион байгуулагдсанаас хойш таны хувьд хэд дэх удаа оролцож байна вэ? -Би яг тоолж үзээгүй юм байна. Би чинь 1986 оноос хойш бараг тасралтгүй загвар өмсөж байна. Гэсэн ч хэдэн удаа оролцсоноо тоолж үзсэнгүй.

-Он удаан жил загвар өмсжээ. Үнэхээр ч та загварын тайзыг эзэгнэдэг юм билээ. Хүмүүс таныг гарч ирэх тоолонд алга ташин хүлээж авч байсан? -Алга ташиж байна уу/ инээв.сурв/. Хүмүүсийн алга ташиж байгааг мэдэрдэг л дээ. Би өөрөө энэ ажлыг мэргэжил гэж боддог. Аливаа мэргэжилд ямар нэгэн шаардлага тавьдаг шиг яг л тэр шаардлагын дагуу өөрийгөө авч явдаг гэж боддог. Түүнээс биш бусдаас илүү гараад байгаа юм надад байхгүй. Энэ бол угаасаа миний мэргэжлийн шаардлага.

-Гэхдээ бусад загвар өмсөгчдөөс илүү хүлээн зөвшөөрөгдсөн учраас үзэгчид таныг гарч ирэх тоолонд алга ташин хүлээж авсан байлгүй дээ? -Хэн ажилдаа хэрхэн хандаж байна гэдэг нь зэрийтэлд мэдрэгддэг байх л даа. Миний хувьд олон жил загварын тайзнаа гарсан болохоор тайз, хувцас гээд бүх л зүйлийг мэдэрдэг болсон. Нэг ёсондоо ажилдаа дадлагашиж, туршлагажсан гэх үү дээ. Ямартаа ч намайг тэгж хүлээж авч байгаа нь мэдрэгдсэн бол баярлалаа гэж хэлмээр байна.

 

-Та олон жилийн турш Монголынхоо брэнд болсон загваруудыг хамгийн түрүүнд өмсөж ирсэн. Тэгэхээр Монголын брэндүүдийн чанарыг их сайн мэдэж байгаа байх. Алийг нь өмсөх дуртай вэ? -Ер нь жил жилийн "Гоёл"-д шилмэл загварын хувцсыг өмсчихдөг. Бас ноолууран бүтээгдэхүүнийг жилийн жилд өмсдөг. Нөгөөтэйгүүр хамгийн их зохион байгуулалт сайтай болохоор нь "Урлах эрдэм" дээд сургуулийн хувцсыг өмсөх дуртай. Хэн хэн хэзээ өмсөж, хэзээ хаана гарах вэ гэдэг нь тодорхой байдаг юм. “Торго" салон бас их ойлгомжтой байдаг. Тэднийх энэ жил анх удаа "Гоёл" наадамд орж байна. Тэгээд мэдээж Гоёо брэндийг өмсдөг. Энэ жилээс Соёлмаа эгч маань Гоёо брэндийн дизайнераар ажиллаж байгаа. Ер нь бол олон жилийн турш "Гоёл" наадамд ороод сурчихсан дизайнерууд ямар загвар өмсөгчдөө юугаа өмсүүлэх вэ гэдгээ мэддэг болчихдог учраас бидэнд амар байдаг.

Амьдрал дээр ч гэсэн би эдгээр брэндүүдийн хувцсыг өмсөх дуртай. -Соёлмаа эгч "Гоёо" компанийн дизайнераар ажиллах болжээ. Харин та Соёлмаа эгчийн олон ч хувцсыг өмсөж ирсэн байх. Ер нь манай дизайнеруудаас хэнийх нь загвар танд таалагддаг вэ? -1986 онд анх загвар өмсөгч болсноосоо хойш Соёлоо эгчийн хувцсыг өмсөж ирсэн. Харин тухайн дизайнерын хувцсанд үнэлэлт дүгнэлт өгөх хүн нь би биш л дээ. Би зөвхөн тэдний хувцсыг мэргэжлийн төвшинд хүмүүст хүргэх ёстой. Дизайнер юу хүсэж байна, тэр хэмжээнд нь гаргах ёстой. Харин сайн дизайнерууд манайд олон байдаг. Хамгийн гол нь материалын зөв сонголт, биенд суусан суулт зэрэг нь сайн байхаас гадна маш нямбай хийцтэй, гүйцэтгэл сайтай хувцсыг би өмсөх дуртай. Тухайлбал хэн ч харсан хаана нь ч утсаар тогтоогоогүй хувцсыг өмсөхөд урамтай байдаг. Энэ нь гүйцэтгэл сайн байгаагийн шинж. Мэдээж ийм хувцсыг өмсөөд тайзан дээр гарахад хаанаас нь ч юу нь ч сугараад гараад ирэх вий гэж санаа зовохгүйгээр сэтгэл амар өмсдөг. Би хамгийн гол нь энийг л хардаг.

 

-Таныг Монголын нэртэй загвар өмсөгчдийн нэг гэдгийг бид мэднэ. Харин сүүлийн үед гарч ирж байгаа залуу загвар өмсөгчдийнхөө талаар ямар бодолтой явдаг вэ? -Зөндөө олон хүүхдүүд загвар өмсдөг болжээ. Чухамдаа загвар өмсөгчийн ажлыг эдгээр хүүхдүүд юу гэж үнэлж, дүгнэдгийг би хэлж мэдэхгүй. Зарим нь зүгээр л завтай цагтаа загвар өмсдөг байж магадгүй. Гэтэл зарим нь хэн нэгний нүдэнд өртөх гэж загвар өмсдөг байж болно. Нөгөө хэсэг нь зүгээр л хэн нэг найз охиноо дагаад загварын ертөнц рүү ордог байж болох юм. Миний хувьд хөндлөнгөөс харахад загвар өмсөгчийн ажлыг мэргэжил хэмжээнд үнэлж, хариуцлагатай ажил хэмээн хандаж байгаа хүүхдүүд ганц нэг ажиглагддаг.

-Охидууд янз бүрийн сонирхлоор загварын ертөнцөд хөл тавьдаг тухай та ярилаа. Харин та өөрөө ямар сонирхлоор загвар өмсөж эхэлж байв аа? -Намайг загвар өмсөж эхлэх үед хүмүүст загварын талаар ойлголт муухан байсан. Тиймээс би анх загвар өмсөгч гэж хэн байдаг, юу байдаг юм гэсэн ойлголтгүй л орж байлаа. Зүгээр л энэ ажил нь өөрөө надад их таалагддаг байсан. Ингэж ажилласаар байгаад өдөр ирэх тусам ажиллаж байгаа орчин, хүмүүсийнх нь байгаа байдал зэргээс мэдрэмж авч өнөөдрийг хүртэл мэргэжлийн төвшинд ажиллаж ирсэн.

-Загварынханд эрэмбэ, дараа гэж байдаг тухай яригддаг? -Энэ бол бичигдээгүй хууль юм шиг байна лээ. Манай охидууд томчуудаа хүндлэх, эрэмбэтэй байх тал дээр нэлээн хүмүүжилтэй санагддаг. Сайн багш нар нь хэлж өгдөг байлгүй дээ.

-Зарим топ моделиуд загварын агентлагтай болсон. Гэтэл та энэ талаар огт ам ангайхгүй юм? -Би энэ талаар огт бодож байгаагүй. Монголд зөндөө олон загварын агентлагууд хичээллэж байна. Тэд тодорхой хэмжээгээр нэрээ гаргаж, өөрийн гэсэн школтой болжээ. Үүнийг би Монголын нөхцөлд хангалттай гэж боддог.

-Танд хамгийн сүүлийн асуултаа тавъя. Энэ асуулт жаахан хувийн тал руугаа ч байж магадгүй. Таныг үргэлж янз бүрээр хэлж, яриад байхаар хэцүү санагддаг уу? -Үгүй ээ. Надад ерөөсөө хэцүү санагддаггүй. Намайг муу хэллээ гээд би ямар хазгар, доголон болчих биш. Юм боддоггүй ээ.

С.Бэлэгмаа

www.gogo.mn 

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-12-21 - 'Гоёл-2008'' наадам 20 нас хvрлээ
Ангилал: Монгол

Огноо: 2007-12-17 12:11:00 Бємбєрийн хэмнэл дор “Гоёл 2008” эхэллээ. Ногоон толгойтой, бас хачин этгээд дvртэй гурван бємбєрчний тоглолтыг богинохон хар даашинзаар ижилссэн загвар ємсєгч охид тvрлээ. Тэдний араас vндэсний хєгжмийн “Алтан ураг” хамтлаг, DJ нартай хорших нь бvр ч амттай. Монголчуудын ирэх жилийн гоёлыг тодорхойлох тус наадам энэ онд 20 настайгаа золгож буй. Бvсгvйгээр бол нас бие гvйцэж, гоо vзэмж нь бvрдсэн vе. Энэ утгаар ємнєхєєс єєр, нэлээд чансаатай наадам байх болов уу. Ємнє цав цагаан тайз цэлийнэ. Загвар зохион бvтээгчдийн бvтэн жилийн хєдєлмєрийг vзэгчид бид эндээс олж харах нь ээ. Амжилт хvсье. Наадмыг Монгол телевизийн нэвтрvvлэгч Чимгээ, жvжигчин Гантулгын хамт нээлээ. Хєтлєгч бvсгvй ягаан єнгийн, торгомсог даашинз ємсєн нь тайзан дээрээс тун гайхалтай харагдана. Суудлаа эзлэхээс нь ємнє vзэгчдэд тараасан “Бизнес леди” /”Бизнесмен”/ сэтгvvл дээр тvvнийг “Гоёл” наадмыг хамгийн олон удаа хєтєлсєн гэж байсансан. Энэ удаа 20 гаруй байгууллагын 70 гаруй дизайнер ур ухаанаа уралдуулах аж. Харин тэдний бvтээлийг 100 гаруй загвар ємсєгч сонирхуулна. “Шилмэл загвар” компанийн дизайнер Баярзул єдєр тутмын хувцасны загваруудаараа эхний гарааг эхлvvлэв. Араас нь загвар зохион бvтээгч Уянгын гоёлын болон vндэсний хувцас хєвєрлєє. Охидын vсийг “WELLA” компанийхан гоёх vvрэг хvлээжээ. Мєн моделиудын чихэнд “Сваровский” гялалзана. “Гоёо” компанийн ноолууран хувцасны загваруудыг танилцуулах ээлж ирэв. “Дєчин насанд амьдрал эхэлнэ” загварыг дизайнер Соёлмаа санал болгож буй аж. Намбалаг бvсгvйчvvд энгийн хэрнээ эрхэмсэг харагдана. Энэ бvхний дараа “Ноосон зангилаа” компанийн “Цахирмаа” загварыг толилуулав. Хонины нарийн ноосыг хєвєн даавуутай хоршуулсан нь тун дажгvй шийдэл санагдана. Харин ийм хувцсыг ємсєхєд биед хэр эвтэй байдаг бол. Жил бvр уламжлал болсон энэ наадамд Оросын дизайнерууд бvтээлvvдээ танилцуулдаг нь ёс. Харин энэ удаа Буриадын загвар зохион бvтээгч Лариса Дагданова гоолиг бvсгvйчvvдээ дагуулаад ирж. Орос vндэсний хувцасны элементvvдийг тусгасан тvvний даашинзуудын хийц манайхнаас арай л ондоо. Єнгє, материалын сонголт нь ч нийтлэг бус. Харин загвар ємсєгч охидынх нь галбир гоё ч ємссєн хувцсаа vзэгчдэд хvргэх чадвараараа манай загвар ємсєгчдийг арай л гvйцэхгvй байна уу даа. Эв хавгvй том том гишгэж, юм л бол дороо эргэх дуртай юм, тэд. Удаахь нь “Classic feeding” хэмээх гоёлын хувцасны загвар байлаа. Ноолуурыг єєр материалтай эвийг нь олон авцалдуулсан нь энэ коллекцын онцлог болж. Харин морин спортынхны ємсгєлєєс санаа авсан жокей стилийн загварууд vзэгчдийн анхаарлыг илvvтэй татсан болов уу, нижигнэсэн алга ташилт илгээнэ лээ. Эрмэг байрын энэ загваруудыг торгон оруулга зєєллєжээ. Наадам “пауз” авав. Сvvдэртсэн тайзан дундаас гэнэт цагаан хунгууд хєвєн гарч ирэх нь тэр. Мэргэжлийн гэж хэлмээргvй тарган, туранхай тэр хунгууд жигд бус хэмнэлээр бvжнэ. Нуурандаа бушуухан шумбаасай. Загвар ємсєгч охид тайзан дээр vсний засалт, нvvрний будалтаараа ижилсэх учиртай. Энэ дvрмийг топууд зєрчжээ. Тэд єєр єєрсдийнхээ имижийг гаргахыг илvvд vзсэн нь илт. Ийнхvv жигдэлдэг нь уг нь vзэгчдийн анхаарлыг загвар ємсєгчдєд бус тэдний vзvvлж буй ємсгєлд нь хандуулах гэснийх. Гэвч загварын ертєнцєд дєнгєж хєл тавьж охидын зарим нь хувцсаа vзvvлэхээс илvv хувийн тоглолт хийх нь цєєнгvй харагдана. Дараагийн vзvvлбэр авангард загварууд байлаа. Наймаалж, далайн морь зэрэг усны амьтадтай тєстэй хvvхнvvд тайзан дээр эгнэв. Удалгvй Монгол, Солонгосын техникийн коллежийн загвар зохион бvтээгч Мижиддоржийн vндэсний хувцасны загварууд vргэлжлэв. Тvvний дээлvvдийг судалгаа сайтай гэж магтмаар боловч vе vе хангvг vнэр ханхлах аж. Загвар ємсєгчдийн хувьд урт дээл ємсєж, тайзан дээр байрлуулсан шатны учрыг олж алхана гэдэг амаргvй байдаг бололтой. Гэвч тайзан дээр тvргэн тvргэн алхлан, тийм ч хол бус зай туулах нь vзэгчдэд заримдаа тухайн загварын нарийн ширийнийг ажих зав зай єгєхгvй бололтой юм. Энэ хэрээр загвар ємсєгчдийн хєдєлмєр талаар єнгєрч мэднэ. Загвар зохион бvтээгч Саранцэцэгийн гоёлын даашинзуудын хэлбэр хийцээс гадна єнгє, материалын сонголт гээд санаа авах зvйл олон аж. Мєн “Торго” салоны загвар зохион бvтээгч Болдын монгол vндэсний хувцасны загварууд нvд хужирлаж байсан. Монгол дээлний деталиудыг европ маягийн даашинз дээр эвийг нь олж буулгасан єдєр тутмын загварууд нь “Хар сувд”, харин vндэсний хувцасны коллекц нь “Донж” нэртэй аж. Тус салонынхон “Гоёл” наадамд анх удаа оролцож буй. “Монголжингоо” дээд сургуулийн “Монголжингоо” загварууд ч бас тэднийхээс хол дутахгvй. Ялангуяа, дээлэн дээр хээг зээглэж, хатгасан нь гэрлийн тусгалд солонгорон харагдах аж. Yзэгчдийн алга ташилтаар мялаасан єєр нэг загвар бол “Уран шандас” компанийн “Дєрвєн улирал” байсан. Ноосон даавуун дээр ноосон утсан хатгамал тун аятайхан хоршжээ. Нисэгчийн малгай, цэргийн дvрэмт хувцсан дээр цэцэг, бас vхэр, анаашны хєгжилтэй дvр мэлтийж байвал танд ямар санагдаж байна. Эсрэг, тэсрэгийн хуулийг эндээс олж харна. “Эвсэг”, “Yслэг эдлэл”, “Алтай кашмир”… Энэ жагсаалт ингэсхийгээд єндєрлєв. “Киви”-гийн охид, “Камертон”-чууд, мєн дуучин Маралжингоо “Гоёл” наадмын дууг дуулаад тайзан дээр гараад ирэхийг бодвол тоглолт дуусч байгаа бололтой. Хорин нас хvрсэн “бvсгvй”-н баяр баясгаланг эндээс олж харсангvй. Єнгєрсєн хугацаанд тєрсєн топуудыг нэг дор цуглахыг харна гэж санасан юмсан. Тэдний зарим алга. Загвар зохион бvтээгчдийн нvд гялбам загваруудыг олж vзнэ гэж бодсон юмсан. Сэтгэл хєдєлсєнгvй. Тєрсєн єдрийн баяр гунигтай байлаа. Тєрсєн єдрийн баяр єнєєдєр єндєрлєнє. Б.Хонгормаа www.olloo.mn

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-12-21 - Гоёл 2008
Ангилал: Монгол

http://pambaga.net/-c

Памбага.Нэт сурвалжилга хэсгээс бэлтгэсэн "Гоёл" 2008 наадмын талаар товч бєгєєд тодорхой мэдээллэхэд... Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл-2008” наадам 3 єдєр vргэлжилж 15ны єдєр єндєрлєв. “Гоёл” наадамд 20-иод үйлдвэр, компанийн 70 гаруй загвар зохион бүтээгч оролцсож, тэдний бүтээсэн загварыг 100 гаруй загвар өмсөгч “Гоёл”-ын тайзнаа өмсөж, сонирхуулав.

Энэ удаагийн наадмын шилдэгvvдээр:

Загвар зохион бүтээгч,

гранпри: Н.Соёлмаа “Гоёо” компанийн загвар зохион бүтээгч, “40 насанд амьдрал эхэлдэг” коллекциороо

Yндэсний хувцасны шилдэг загвар зохион бүтээгч: Н.Энхтуяа “Гоёл-2001” наадмын шилдэг загвар зохион бүтээгч.

Єдөр тутмын хувцасны шилдэг зохион бүтээгч : Болд “Торго” салон,

Савхин, үслэг эдлэлийн шилдэг зохион бүтээгч: Мөнхсайхан нар шилдгээр тус тус шалгарав.

Шилдэг загвар өмсөгчидөөр:

“Гоёл-2008”-ын өсөх ирээдүйтэй загвар өмсөгч: Н.Пүрэвдулам

Фото модель: Ж.Баярмаа

дэд байрын загвар өмсөгч: Д.Батцэцэг

Оны шилдэг эрэгтэй загвар өмсөгч: Баяржаргал

Эмэгтэй шилдэг загвар өмсөгчөөр: Н.Гаравсүрэн

Топ моделиор загвар өмсөгч: Алимаа нар тус тус шалгарав.

Энэ жил "Гоёл" наадам 20 жилийнхээ ойтой золгож байгаа юм. Нийт зохион байгуулагч, оролцогч, дэмжигч нартаа Монголын загварын ертєнцєд хувь нэмрээ оруулж байдагт талархалаа илэрхийлэе.

 

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-12-21 - "Гоёл-2008" наадам болж єнгєрлєє
Ангилал: Бичлэг

[kml_flashembed movie="http://hk.youtube.com/v/G048GlC6H88" width="425" height="350" wmode="transparent" /]

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-12-17 - “ГОЁЛ-2008″ НААДМЫГ 6 ТОП МОДЕЛЬ ЧИМЛЭЭ
Ангилал: Монгол

Жил жилийн “мода”-ыг тодорхойлж, загварынхныг доргиодог “Гоёл 2008″ хувцас загварын наадам сайхан бүхнийг нэгэн тайзнаа цогцлоохоор сүр дуулиантай эхэллээ. Наадам эхлэх хугацаа хэдийнэ өнгөрсөнд бага зэрэг бухимдсан үзэгчдийн сэтгэлийг хөгөлж, олон бөмбөрийн цоглог чимээ тэднийг суудлаас нь өндөлзүүлэн, наадам эхлэх дохиог өгсөн юм. МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Чимгээ болон үзэгчдэдээ Монгол Чань Ву гэгддэг жүжигчин Гантулга нар “Гоёл” наадмыг хөтөлдөг жам ёсоороо энэ жилийн наадмыг ч хөтөлсөн. Тайз заслын хувьд тун чиг тааруухан харагдаж байсан ч шилдэг дизайнеруудын бутээсэн гоёлоор гангарсан шинэ хуучин загвар өмсөгч бүсгүйчууд тайзнаа алхаж эхэлмэгц дутуу нь гүйцэж, дундуур нь нөхөгдсөн. Хорь дахь удаагийн “Гоёл” наадмыг ” Алтан ураг” хамтлагийнхан яруу тансаг хөгжмөөрөө улам ч сүржин болгож байлаа. Харин “Гоёл 2008″ наадамд найман топ модель наймуулаа оролцоно гэж байсан ч эхний өдрийн байдлаар топ модель Д.Болормаа өвчтэй гэсэн шалтгаанаар ирээгүй бол топ модель Н.Баярзул үрийн зулай үнэрлээд удаагүй учраас оролцож чадсангүй. Тиймээс Э.Одгэрэл тэргүүтэй зургаан топ модель “Гоёл” наадмыг чимсэн гэж болно. ПҮҮЖЭЭ НОГООН ЛИНЗ ЗҮҮЖ, ХҮЙСЭНДЭЭ ҮНЭТ ЭДЛЭЛ ШИГТГЭСНЭЭР БАС Л БУСДААС ОНЦГОЙРОВ “Хувьсал” продакшны жүжигчин, топ модель Д.Пүрэвсүрэн хамгийн сүүлд “Миний хайрыг хүлээ” нэртэй жүжгийн гол дүрийг бүтээсэн билээ. Энэ жүжгийнхээ дараа “Хувьсал”-ынхан түр хугацаагаар завсарлага авч, мэргэжил боловсролдоо анхаарал тавихаар өөр өөрийн эрдмийн зам мөрийг хөөцгөөсөн гэхэд болно.Тиймээс ч Пүүжээ Сингапур луу явж хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэхээр суралцаж байгаад хэдхэн хоногийн өмнө эх орондоо эргэн ирээд байгаа юм. Мэдээж түүний ирсэн гол зорилго нь “Гоёл” наадамд оролцох явдал. Гэхдээ тэр өнгөрсөн жилийнхээ имиджийг тэгтэл нь өөрчлөөгүй байлаа. Монголын Наоми Кембил болж, жигд борлуулсан зүс царай, бие бялдараараа өнгөрсөн жилийн “Гоёл” наадамд сюрприз болсон тэрээр энэ жил тас хараар нүдээ будан, ногоон линз зүүж, хүйсэндээ үнэт эдлэл шиптэсэн нь бас л бусдаас онцгойруулж орхисон. Чухамдаа үеийнхээ загвар өмсөгчдөөс ур чадвар, алхаа гишгээ, биеэ авч яваа байдал, бардам дүр төрхөөрөө аргагүй ялгарч байсан Пүүжээ магадгүй Э.Одгэрэлийн орыг залгасан загварын брэнд болох болов уу гэсэн бодол үзэгчдэд төрсөн биз ээ. Тэр тун содон, гайхалтай байсан. ТОП МОДЕЛЬ Э.ОДГЭРЭЛ БУСДААС ТАСАРХАЙ ГЭДГЭЭ БАТАЛЛАА 20 дахь удаа зохиогдож буй “Гоёл” наадмын салхийг хагалж гоёлын даашинз өмссөн топ моделиуд тайзан дээр гарч ирсэн юм. Хар, цагаан, шар, ногоон, улаан, ягаан гээд өнгө өнгийн хөх, цээж гарсан гоёлын даашинзтай топ моделиуд бардам харц, итгэлтэй алхаа гишгээгээр үзэгчдийг өөрийн эрхгүй байлдан дагуулж байлаа. Тэр дундаа энгэр цээж, гуя шилбэ нь гарсан тас хар өнгийн даашинзтай топ модель Э.Одгэрэлийг гарч ирэхэд үзэгчид алга ташин, баяртайгаар хүлээн авч байсан. Хэдийгээр жил жилийн гоёл наадмын дараа топ модель Э.Одгэрэлийг залуу загвар емсөгчиддөө байр сууриа тавьж өгөхийг хүсдэггүй, 40 хүрсэн ч тайзнаасаа буух дургүй байна гэхчилэнгээр элдэв янзаар хэлдэг ч түүнийг байхгүй бол “Гоёл” наадам үнэхээр юу ч биш юм гэдэг нь харагдсан. Учир нь залуу охидоосоо дутахааргүй зүс царай, бие бялдартай Э.Одгэрэл “Гоёл” наадмын тайзыг жинхэнэ загварын акул мэт эзэгнэж байгааг харахад өөрийн эрхгүй бахархах сэтгэгдэл төрж байсан. Загвар өмсөгчийн ажлыг мэргэжил болгон эзэмшсэн тэрээр аргагүй туршлагатай, чадварлаг загвар өмсөгч юм гэдгийг бид нэгэнт хүлээн зөвшеөрөхөөс өөр аргагүйд хүрчээ. ЗАЛУУ ЗАГВАР ӨМСӨГЧИД ТУРШЛАГАГҮЙТЭВ Анхны юм бүхэнд алдаа оноотой байдаг болохоор шинэ залуу загвар өмсөгчид багагүй сандарцгааж байгаа харагдсан. Тайзан дээрээ алхаж чадахгүй шахам байж загвар өмсөөд “Гоёл”-д орж байгаа нэгэн байхад хэтэрхий их биеэ барьснаасаа болоод хөл, гар нь салганан зогсох зарим залуу загвар өмсөгчид хувцсаа ч үзүүлж чадахгүй байдалтай харагдсан. Уртадсан даашинзныхаа хормойнд бүдэрчих гээд явж чадахгүйгээсээ болоод емссен хувцасаа гутааж байсан залуу загвар өмсөгчид туршлагагүй, бас чадваргүй гэсэн үнэлгээг үзэгчдээс хүртэж байсан. Түүнээс гадна ОХУ-аас арав гаруй загвар өмсөгчид ирж оролцсон нь манайхнаас арай л өөр уур амьсгалыг тайзан дээр бүрдүүлж байлаа. “ДЭЛХИЙН МИСС”-ИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦООД ИРСЭН Г.ОЮУНГЭРЭЛ ТОПУУДААС ДУТАХААРГҮЙ БАЙЛАА Монгол бүсгүйчүүдийн гоо сайхныг дэлхий дахинд таниулаад ирсэн мисс Г.Оюунгэрэл “Гоёл” наадмын үеэр топ моделиудаас дутахааргүй харагдаж байлаа. Жил жилийн “Гоёл” наадмыг найман топ моделиуд маань эхлүүлж, хаадаг бол Г.Оюунгэрэл топуудтай зэрэгцэн “Гоёл” наадмын тайзан дээр итгэл дүүрэн алхаж байсан. Загвар өмсөхийн зэрэгцээ “Сайхан бүсгүй”-н тэмцээнүүдэд оролцож, өөрийнхөө гоо сайхныг бүрэн утгаар нь таниулахыг хүссэн тэрээр “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцох үеэрээ толгой дээрээ аяга тавин Үндэснийхээ “Үелзүүр” бүжгийг гаргууд сайн бүжиглэж, шаггүй авъяастай гэдгээ харуулсан. Тэгээд ч олон орны бүсгйүчүүдээс 20 дугаар байранд орж, Монгол гэдэг нэрийг дэлхийн тавцанд гаргасан тэрээр загварын ертөнц өөрийн гэсэн өнгө төрхийг нэгэнт олж чаджээ. ГОЁО БРЭНД ДИЗАЙНЕР СОЁЛМААГИЙН БҮТЭЭЛҮҮДЭЭР ЗИНДААРХАВ “Дэлхийг Монгол ноолуураар гоёно” гэсэн уриатайгаар ажил үйлсээ явуулдаг Гоёо брэнд энэ удаа загвар зохион бүтээгч Соёлмаагийн загваруудаар зиндаархсан гэж болно. Сүүлийн хэдхэн жилийн дотор эрч хүчтэй гарч ирсэн Гоёо брэнд шулуун шударга зантай нэрт дизайнер Соёлмааг хэрхэн урвуулж чадсан нь тодорхой бус ч ямартаа ч түүний бүтээлүүдээр энэ удаа олны анхаарлыг татаж орхисон. “Дөчин насанд амьдрал эхэлдэг” нэртэй загваруудаараа оролцсон Соёлмаа Гоёо брэндийн дизайнер болж, дэлхийг Монгол ноолуураар гоёхоор ийнхүү давшилж эхэлжээ. Түүний гараа дөнгөж эхэлж байгаа гэдэгт итгэлтэй байна. ЭРЭГТЭЙ ЗАГВАР ӨМСӨГЧИД “АРАЙ Ч ДЭЭ” Эрэгтэй хүн загвар өмсөнө гэдэг ойлголт саяхныг хүртэл манайхны сэтгэлд нэг л хоногшиж өгөхгүй байсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд эрэгтэй загвар өмсөгчдийн тоо илт давуу нэмэгдсэн. Гэхдээ эмэгтэйчүүдийнхээ тоог яаж гуйцэхэв. Тиймээс ч цөөн тооны эрэгтэй загвар өмсөгчид этгээд дүр төрх, имидж сайтай л байвал дор нь нэрд гарч, энд тэндэхийн плакантны нүүр царай болдог. Харамсалтай нь манай эрэгтэй загвар өмсөгчид өндөр л бол загвар өмсөгч болчихдог гэсэн хомсхон ойлголттой явдаг бололтой. Бас эмэггэй загвар өмсөгчидтэйгээ адил тураах жортой хоол, янз бүрийн дэглэм барьдаг юм биш байгаа гэсэн инээдтэй бодол төрж байсан. Учир нь манай эрэгтэй загвар өмсөгчид дэндүү туранхай, бүр хүүхнүүдээсээ ялгагдахааргүй бие хаатай ажээ. Хэдийгээр эмэгтэй загвар өмсөгчид өндөр, туранхай байх ёстой ч эрэгтэй загвар өмсөгчид хувцас тогтоох хэмжээний бие бялдрын хөгжил сайтай байвал хэний ч сэтгэлд аятайхан санагдах нь ойлгомжтой. Харин манай эрчүүд “арай ч дээ” гэмээр туранхай, бүр хэрзгэр болохоор тэгтлээ од болж, онцгойрч харагддаггүй бололтой. ДУУЧИН Д.БОЛД АМЬДРАЛДАА ЮМ ЮМ Л ҮЗЭЖ ЯВНА Загварынхнаас гадна урлагийнхан ч энэ орой Гоёл 2008″-д мориллоо. Уран хөдөлгөөнт балетаар хэсэг амьсгалсаны дараа дуучин Д.Болд гэнэт гарч ирэн үзэгчдийг гайшруулав. Харин наадам дуусах үед “Монгол Гоёо” дуу эгшиглэж эхэлсэн. Гэтэл дуучид нь тайзнаа уван цуван гарч ирсэн боловч дуучин Болд, Маралжингоо, Ганаа нараас гадна охидын Киви хамтлагийнхан ирсэн байлаа. Уг нь энэ дууны клипэн дээр өөр олон дуучид оролцдог ч тэд энэ удаа понаграмм тавиад, халтуурдаж байгаа нь андашгүй харагдсан. Мэдээж энэ байдлаасаа ичсэн дуучин Д.Болд ч тайзны ар луу орох үедээ “Хүн амьдралдаа юм юм л үзэх юм даа” гэж байгаа нь сонсогдсон. Тэгэхээр Болд амьдралдаа юм юм л үзэж яваа бололтой. Нийтлэгдсэн хэвлэл: Өглөөний сонин www.sonin.mn-c 

Бичсэн: designer

[Шууд холбоос]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Хуудас: 6 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн