Forever Fashion

2007-12-14 - УЭДС-ийн UFW07
Ангилал: Монгол

WWW.SUUDER.COM-ooc

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-12-13 - “HAIR STYLE-2008”
Ангилал: Монгол

Э.ХАРЦАГА (2007-12-03) Мэргэжлийн үсчин, гоо сайханчдын холбоо, “Матрикс” салонтой хамтран “Чингис” зочид буудалд өнгөрөгч баасан гаригт “HAIR STYLE-2008” шоу үзүүлбэр зохион байгууллаа. Шилдэг 12 салон оролцсон энэ удаагийн шоуны үс засалтын гол онцлог нь геометрийн дүрсийг санагдуулам хааш яайш юм шиг тайралт, гоёл, хуримын загвар голлож байв. Үс засалтын шинэ техник, шинэ урсгалыг гаргахыг оролцогчид чармайжээ. Шоуг “Билэг” их дэлгүүр ивээн тэтгэж моделиуд болон бүжигчдийн хувцсыг гаргасан байна. Хувцас загварын шоунд нэг хүн олон загвар үзүүлж болдог. Харин үс засахад ийм боломж байдаггүй. Нэг удаа л тайзан дээр гарна. 100 орчим модель оролцож, 100 төрхийг харууллаа. Зөвхөн үс засалтын хэв маягийг харуулаад зогссонгүй, нүүр будалт, боди арт, хувцас загварын үзүүлбэр үзүүллээ. Мэргэжлийн үсчид тайзан дээрх үс засах үзүүлбэрээ тавхан хоромд багтаасан бол “Цэрэнханд” салоны мастер үсчин Цэрэнханд морин хуур тоглож байгаа гурван залуугийн үсийг ганцхан аялгуу тоглох хугацаанд засаж амжсан нь Манай үсчдийн чадварыг харуулав. Энэ үеэр Монголын үсчин, гоо сайханчдын холбооны тэргүүн Ж.Довчинсүрэн “Олон улсын уралдаанд манайхан багаараа гурав, хуримын үс засалтын төрөлд наймдугаар байрт оржээ. Мөн 170 орноос шилдэг 40 шүүгч шалгаруулахад манай улс багтжээ” гэсэн шинэ мэдээг дуулгалаа. http://www.mongolnews.mn/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-12-12 - "Гоёл” наадам
Ангилал: Монгол

Анх 1988 онд гараагаа эхэлсэн Гоёл” наадам энэ онд 20 жилийн ойтойгоо золгож байгаа билээ. Тиймээс Гоёл” наадмын 20 жилийн ойг зохион байгуулагчид нь тун ч нүсэр тэмдэглэхээр бэлтгэжээ. Энэ сарын 13-15-ны єдрvvдэд болох “Гоёл-2008” наадмын загварын тайзнаа  50 дизайнер ур ухаанаа уралдуулах юм байна. Түүнчлэн мэргэжлийн агентлагуудаас шалгаруулсан 15 эрэгтэй загвар өмсөгч, 55 эмэгтэй загвар өмсөгч оролцох аж. Мөн ОХУ-аас арван загвар өмсөгч дизайнеруудын хамт ирэх юм байна. Шоуны ерөнхий найруулгыг “Неrо” энтертайнмент хийж байгаа бөгөөд номинацийн хувьд оёмол, нэхмэл, савхин хувцас, жижиг эдлэл, гутал зэрэг номинациуд нэмэгджээ. Гурван өдөр зохиогдох наадмын эхний хоёр өдрийн тасалбарын үнэ 8000 байх бол шалгаруулалтын эцсийн өдрийн тасалбарын үнэ 15000 байх гэнэ. “Гоёл” наадмын дараа үзэсгэлэн худалдаа болох уу гэсэн сэтгүүлчийн асуултад Шилмэл загварын ордны ерөнхий захирал хатаггай Ч.Оюунцэцэг “Бид хоёр ч удаа дуудлага худалдаа зохион байгуулсан боловч амжилт олоогүй. Харин хүссэн хүмүүс өөрсдөө тухайн байгууллагатай нь холбоо бариад хувцсаа худалдаад авчихдаг юм билээ. Ер нь бол “Гоёл” наадамд орсон хувцас загварууд арав хоногтоо багтаад зарагдаад дуусчихдаг юм” хэмээн хариуллаа. Манай улсын загварын ертөнцөд топ гэх тодотголтой найман загвар өмсөгч байдаг. Эдгээр загвар өмсөгчид бараг бүгдээрээ “Гоёл” наадамд оролцох юм байна. Харин загвар өмсөгч С.Оюунтуяа Германаас ирж чадахгүй гэсэн бол “Урлах эрдэм ” дээд сургуулийнхан ч энэ удаа тус наадамд оролцохгүй гэдгээ мэдэгджээ. 2007.12.12 Монголын мэдээ www.sonin.mn-c

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-12-11 - "Урлах эрдэм" UFW07
Ангилал: Монгол

WWW.SUUDER.COM -OOC

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-12-10 - Хэнд ч, хаана ч байхгvй зангиа
Ангилал: Монгол

Aжил хэрэгч, жентельмен эрийг зангиагаар нь тодорхойлдог. Тиймдээ ч эр хvн бvр гоёмсог зангианы дэргэдvvр зvгээр єнгєрдєггvй билээ. Дизайнер Ч.Усанболор “Tie collection 2007” зангианы vзэсгэлэнгээ “Занаду арт” галерейд нээжээ. Тэрбээр монгол дээл оёх технологи болох гар аргын урлалыг ашиглан зангиануудаа урласан бєгєєд vндэсний хээ, дvрсийг євєрмєцєєр ашиглан єєр хаана ч, хэнд ч байхгvй цор ганц хийцийн зангиануудаа дэлгэжээ.Зангианууд єнгєний єргєн сонголттойгоос гадна дийлэнх нь торгон. Гэхдээ ноолуур, савхиар бvтээсэн євєрмєц зангиа ч байна. Ч.Усанболор гоёлын зангиануудаа чулуу, шvрээр чимэглэсэн нь содон харагдаж байв. Гоёлын, єдєр тутмын, энгийн гэх мэт хvний хэрэгцээ бvрт тохирохуйц олон тєрлийн зангианаас Та сонголтоо хийж болох нь ээ. Тvvнээс гадна тун удахгvй шинэ жил болох гэж байгаа болохоор бусдын анхаарлыг татаж чадахуйц содон гоёмсог зангиаг Та эндээс л олж болохоор. Мєн хайртай залуу, халамжит ханьдаа санаа тавьдаг бvсгvйчvvд хайртдаа зориулах шинэ жилийн бэлгээ сонгож амжаагvй бол “Занаду арт”-аар ороод гараарай. Yзэсгэлэн энэ сарын 9 хvртэл vргэлжилнэ. Ц.МЄНХЖАРГАЛ  www.unen.mn -c

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-12-01 - Гарчиггүй бичлэг
Ангилал: Бүлэггүй

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-11-29 - УЭДС-ийн UFW07
Ангилал: Монгол

WWW.SUUDER.COM -ooc Хувцасны дизайнер Н.НЯМЦЭЦЭГ, Д.ОТГОНЖАРГАЛ нарын “Диваажингийн Цэцэгс” загварyyд Photo Sharing and Video Hosting at Photobucket

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-11-28 - “Hair Style 2008” наадaм
Ангилал: Монгол

Гарчиггүй бичлэг Дэлхийн vс засалтын чиг хандлагыг илэрхийлсэн наадам удахгvй болох гэж байна. “Hair Style 2008” эл наадмыг Монголын мэргэжлийн vсчин, гоо засалчдын холбооноос зохион явуулах гэж байгаа аж. Наадмын талаар тус холбооны тэргvvн Ж.Товчинсvрэнтэй ярилцсан юм. -Наадам хэзээ болох вэ? -Дэлхийн vс засалт, нvvр будалтын загвар, чиг хандлагыг монголчууддаа мэдрvvлэх зорилгоор энэхvv наадмыг зохион явуулах гэж байна. Наадам ирэх сарын 30-нд “Чингис”-т болно. Энэ арга хэмжээнд “Матрикс”, “Every good”, “Цэрэнханд”, “Одноо”, “Sky” зэрэг манай улсын шилдэг салоны vсчид оролцох юм. Энэ vеэр vзэгчид vс засалтын дэл¬хийн чиг хандлагатай танил¬цахаас гадна шинэ жилийн гоёлын vс засал¬таа ч сонгох боломжтой. Мєн боди арт, хувцасны шоу vзvvлбэр, “Ники¬тон”, “Хар сарнай” хамтлагийн уран бvтээлээс сонирхох болно. -Дэлхийн vс засалтын чиг хандлагатай танилцана гэлээ. Ямар чиг хандлагатай байна вэ? -Солонгос хэв загварын vс засалтаар манайхан vсээ засуулдаг. Ихэвчлэн шаталсан хэлбэртэй тайралт байсан. Ийм тайралт тав, зургаан жил ноёрхлоо. Хvмvvс ч энэ хэв загвараас гарч чадахгvй байна. Магадгvй энэ нь vсчингvvдтэй хол¬боо¬той байх. Ямар загварын vс за¬салт моод болж байгааг тэд єнєєдєр мэдэхгvй байна. Иймээс манай холбоо энэ талаар таниулъя, хэв заг¬варыг нь єєрчлєх зорилгоор энэхvv наадмыг зохиож байна. Дэлхийн хандлага дээрх хэлбэрийн тайрал¬таас хэдийнэ татгалзсан шvv дээ. Тэгш болон геометрийн дvрстэй тайралт голлох болсон. Тодруулбал, дугуй, хазгай, ардаа тэгш хэмтэй зэрэг тайралт юм. Энэ нь залуу охид, дунд эргэм насныхан гээд бvх хvмvvст тохирно. Дэгжин, ихэмсэг бас хээнцэр ч харагдуулдаг юм. Энэ хэлбэрийн тайралтыг АНУ-ын “Vidal” салоны vсчид анх гаргасан юм билээ. Одоо энэ засалт зонхилж байгаа. -Наадам хэдэн номинациар болох вэ? -Нэгдvгээрт, эрэгтэй, эмэгтэй тайралт номинациас орчин vеийн этгээд тайралт, єнгє будгийн шийд¬лийг сонирхож болно. Хоёрдугаарт, гоёл хvндэтгэлийн vсний засалтаас шинэ жилийн гоёлоо бэлтгэж болохыг зєвлєе. Энэ засалтын vзvvлбэрийг топ модель, олны танил загвар ємсєгчид vзvvлнэ. Гуравдугаарт, уран сэтгэмж харуулсан загвар, дєрєвдvгээрт, хуримын засалт гэсэн номинацтай. -Бvсгvйчvvдийн шинэ жилийн гоёл гэхээр vсээ овоолсон засалт голлодог. Энэ байдал єєрчлєгдєх vv? -Yнэхээр шинэ жилийн гоёо гэхээр орой дээрээ vсээ овоол¬сон загвар ноёлдог шvv дээ. Ихэнх бvсгvйчvvд vvнээс зал¬хах болсон. Зарим нь энэ байд¬лыг эвдэж, єєрчлєхийн тулд vсээ задгай тавих нь ч бий. Иймээс энэ бvхнийг єєрчилсєн, євєрмєц хэв маягтай гоёл гаргах зорилготой байгаа. Ер нь vс гэдэг урлаг болохыг хvмvvст мэдрvvлнэ. Тэгээд ч тухайн хvний дvр тєрхийг хувцас, нvvр будалт, vс тодорхойлдог шvv дээ. “Yс сайхан бол зvс сайхан” гэдэг ч vvний жишээ. Ийм болохоор олон улсын хэмжээнд мєр зэрэгцэн явахын тєлєє л манай vсчид ажиллах ёстой. -Тив, дэлхийн тэмцээнд шvvгчээр оролцох эрх Танд єгсєн гэсэн. Энэ талаар тодруулахгvй юу? -Дэлхийн мэргэжлийн vсчин, гоо засалчдын холбооноос 150 орноос 40 мэргэжлийн шvvгчийг шалгаруулсан юм. Yvнд манай улс багтаж чадсанд баяртай байна. Мэдээж энэ нь манай улсын vсчин, гоо засалчдын чадвар олон улсын тавцанд хvртэл хєгжсєний илэрхийлэл. Шvvгчийн эрх єгєхєд 100 асуулт тест хэлбэрээр тавьсан. Тухайлбал, vсний загвар vзvvлээд тvvнд оноо єгєх ёстой. Хэрвээ 30 оноо єгєх мэргэжлийн vсний тайралттай загварт 20 оноо єгвєл, та мэргэжлийн биш байна гээд хасах жишээтэй. Шалгуур єндєртэй юм билээ. -Удахгvй мэргэжлийн vсчин, гоо засалчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно гэж байсан. Та шvvгчээр оролцох уу? -АНУ-ын Чикаго хотноо ирэх оны эхээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд оролцох vсчин, гоо засалчдаа мєн энэхvv наадмын vеэр шалга¬руулна. Хэрвээ дэлхийн аварга шалгаруулах тэм¬цээнд тухайн улсаас гурван хvн оролцвол тэмцээн шvvх эрх олгодог юм билээ. Ер нь манайхан дэлхийн болон азийн аваргад амжилттай оролцож ирсэн. Єнгєрсєн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд наймдугаар байр эзэлсэн бол азийн аваргаас хоёр мєнгє, хvрэл зэрэг багагvй амжилтыг vзvvлсэн билээ. -Боди арт vзvvлбэр болно гэсэн. Тодруулахгvй юу? -Хvмvvс боди арт гэхээр шивээстэй холбож ойлгодог. Мэргэжлийн бус хvмvvс ч шивээс ихээр хийх болсон. Гэтэл vvнийг доод тал нь зураачийн мэргэжилтэй хvн хийх ёстой. Иймээс боди арт гэж чухам юуг хэлдэг юм бэ гэдгийг л энд vзvvлнэ. www.unen.mn

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-11-28 - Б.Сарнай: Би 10 сартайдаа бийр барьсан
Ангилал: Монгол

Японд суралцаж байх хугацаандаа загварын хэд хэдэн уралдаанд орж, удаа дараа тэргүүн байр эзлЯпонд суралцаж байх хугацаандаа загварын хэд хэдэн уралдаанд орж, удаа дараа тэргүүн байр эзлэж байсан, эх орондоо бүтээлээ удахгүй толилуулах гэж буй загвар зохион бүтээгч, зураач Б.Сарнайтай уншигч таныг уулзуулья. -Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач? -Аав минь төрийн шагналт зураач До. Болд, харин ээж Дүрслэх урлагийн дээд сургуулийн /ДУДС/ багш профессор, зураач Я.Оюунчимэг гэхээр хүмүүс илүү таних байх. Би уран зургийн ертөнц дунд өссөн. Аав намайг 10 сартай байхад л бийр бариулж, цаас сараачуулсан гэдэг. Багаасаа зураг сонирхдог байсан ч зураач болно гэж төлөвлөөгүй юм. Аав, ээжийг дагаж бүжгэн жүжиг үзсээр байгаад бүр “дурлаад” балетчин болох хүсэл өвөрлөн уран гимнастикаар хичээллэдэг байлаа. Харин аав “Миний охин зураач болсон нь дээр” гэж хэлэхэд би дургүйцсэн юм. Удалгүй аав Франц руу ажлаар явж, тэр хойгуур нь аавыгаа санасандаа ч тэр үү зурж үзмээр санагдаад ДУДС-ийн багш Лхагвасүрэнгийн урланд очиж дадлага хийж, баахан магтуулаад түүндээ урамшин санаа шулуудсан даа. Дунд сургуулиа төгсөөд ДУДС-д чимэглэх уран зургийн ангид Нарангэрэл багшийн урланд суралцсан. Энэ үед хувцас загвар огт сонирхож байгаагүй. Харин ээж минь “загвар зохион бүтээгч эмэгтэй хүнд сайхан мэргэжил шүү” гэж хэлдэг байсан. ДУДС-ийг төгсөж байхад Японд суралцах боломж гарч, загварын зохион бүтээгч болсон. Одоо зургаа зурж, түүнээсээ сэдэвлэн хувцасныхаа загварыг гаргадаг. Миний загварууд уран зурагтай ойрхон байгааг анзаарсан биз дээ. -Харин тийм. Авангард талруугаа гэмээр ч юм уу? -Өдөр тутмын өмсгөл гэхээсээ илүү өндөр моод талдаа ажиллахыг боддог. -Өндөр моод гэж юу вэ? -Давтагдашгүй, цор ганц, гар ажиллагаа ихтэй загварууд байдаг. Жишээлбэл Жон Галлиано, Александр Макүин, Рей Кавакубо гээд Парисын haute couture загвар зохион бүтээгчдийн загваруудыг нэрлэж болно. -Сүгиногийн хувцас загварын институтээ төгсөөд сургуульдаа багшилж байсан. Гадаадад гарсан хүмүүс эргэж ирэх дургүй байдаг. Тэнд ажиллаж, амьдрахад илүү дээр байгаагүй хэрэг үү, яагаад хоёрхон жил болоод эргээд ирэв ээ? -Төгсөх ангид байхад сургуулийн захирал надад ажиллах санал тавьсан. Өнгө будагтай сүлэлдэж өссөн болохоор илүү мэдрэмжтэй, бас суралцах хугацаандаа хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцсон болохоор тийм санал тавьсан байх. Тэндээ хоёр жил ажилласан. Гэхдээ Японд ажиллахын тулд бүхнийг доороос нь эхэлдэг уламжлалтай болохоор хугацаа их хэрэгтэй. Урлан цэвэрлэж, ахмад ажилчиддаа туслан, оюутнууддаа анхаарал тавих гээд ажил ихтэй болохоор уран бүтээлдээ цаг гаргаж чадахгүй байсан гээд олон зүйл нөлөөлсөн. Монголд ажиллах орчин чөлөөтэй, бас цаг хугацааны хувьд тэгэж таарсан. Бас хүн эх орондоо эзэн нь байх ёстой гэдгийг ойлгосон болохоор ийм шийд гаргасан. -Дуучид од болохыг хүсдэг бол манай зураачид юунд хүрэхийг хүсдэг вэ? -Дэлхийд танигдсан бүтээл гаргахсан гэж мөрөөддөг. Манайд чадалтай зураачид байдаг ч дарагдаад байх шиг. Дэлхийн чансаатай бүтээлүүд байдаг ч тэр бүхнийгээ ил гаргаж, хүмүүст хүргэхдээ дутагдалтай санагддаг. Тийм болохоор зураачид энэ тал дээр анхаарч, сайн бүтээлээ хүмүүст хүргэхийн төлөө ажиллах хэрэгтэй. -Харин таны зорилго юу вэ? -Бодсон зүйл олон байгаа. Ойрын зорилго гэвэл ирэх сарын сүүлээр Сүгиногийн хувцас загварын институт, ДУДС-ийн хамтарсан хувцас дизайн болоод дүрслэх урлагийн “Friendship Fashion&Art” нэртэй мэргэжлийн уран бүтээлчдийн ур чадварыг харуулах зорилготой наадам зохиох гэж байгаа. Японы талаас манай сургуулийн захирал, нэр хүндтэй дизайнер Ниномия Токо өөрийн загварууд болон оюутнуудын бүтээлээрээ, манай талаас дизайнер багш нар болон шилдэг оюутнуудын бүтээл оролцоно. Мөн энэ үеэр үзэсгэлэн гаргахаар ярилцаж байгаа. Одоогоор энэ ажилдаа анхаарлаа хандуулаад байна. -Энэ салбарын хүмүүсийн хувьд үзүүштэй арга хэмжээ болох нээ? -Загвар зохион бүтээгчид, зураачдаар хязгаарлагдахгүй. Япон-Монголын харилцааг сонирхдог хүн бүхэнд сонирхолтой байна гэж бодож байгаа. -Та Японы хэд хэдэн загварын тэмцээнд оролцож, саяхан Австрийн Вена хотноо уран бүтээлээ дэлгээд ирсэн. Харин Монголын загварын шоунуудад оролцож, загвар зохион бүтээгчидтэй хамтран ажилладаг уу? -Монголын томоохон тэмцээн, уралдаанд орох бодол байгаа ч ирээд удаагүй болохоор амжаагүй байна. Цаашдаа болох байх аа. Би ДУДС-ийн багш нартайгаа хамтран ажилладаг. -Загварын чиглэлээр багагүй ажил хийжээ. Харин уран зургийн үзэсгэлэн гаргаж байсан уу? -Гэр бүлийн хамтарсан “Зүүдэн говь” нэртэй үзэсгэлэн Токио хотноо гаргасан. Тэр үзэсгэлэнгээ энд “Vision&Reflection” нэртэй урчуудын эвлэлийн галерейд гаргасан. Удахгүй Венад ажилласан бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй байгаа. -Гэр бүлийн хамтарсан үзэсгэлэн гэснээс танай хүн бас зураач гэв үү? -Нөхөр маань банк, санхүүгийн мэргэжилтэй. Гэхдээ урлагт сонирхолтой, мэдрэмжтэй хүн. Багаасаа зураг зурдаг байсан гэсэн. Тэгээд сая Венад анхны зургаа зурсан нь хүмүүст таалагдаж, зарагдсан. Галерейн эзэн ч их магтаж байсан. Цаашдаа яахыг нь би хэлж мэдэхгүй. Бас охин маань зурдаг болоод байгаа. -Дөнгөж ой өнгөрч байгаа биз дээ? -Тийм. Аав маань харин 10 сартайдаа бийр барьсан миний амжилтыг эвдэнэ гээд охиныг минь найман сартай байхад нь бийр бариулсан. Одоо миний охин ч зурах дуртай байгаа. -Өвөө тань гарын уртай түүхч хүн байсан, аав ээж хоёр чинь зураач, өөрөө зураач гэхээр дөрөв дэх үеийн зураач бэлтгэгдэж байна гэсэн үг үү? -Одоохондоо охинд маань энэ нь таалагдаж байгаа ч цаашдаа яахыг мэдэхгүй. Өөрөө хожим шийдэх биз. Бид нарыг зураач бол гэж шахаж шаардаагүй ч хажууд хүн зурахыг хараад “би бас зурахсан” гэж боддог юм. Тэгээд л уран зургийн гайхамшигт татагдаад зураач болсон гэх үү дээ. Манайхны ажил хамаатан саданд маань нөлөөлөөд тэд зураг зурна гээд урлан дээр ирдэг юм. -Танай урлан дээр зургийн сургалт явагддаг гэл үү? -Чөлөөт урлан байгаа юм. Сонирхсон хүнд уран зургийн боловсрол олгох, бусадтай хамтран бүтээл туурвих орчныг бүрдүүлсэн газар байгаа. Аав, ээж хоёрын зургийг үнэлж, хайрладаг солонгос хүн “Enacoree art club” нэртэй урлан байгуулсан нь тэр. Тэндээ гэр бүлээрээ ажилладаг. http://www.mongolnews.mn/-c

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-11-27 - reklam
Ангилал: Монгол

mail hayagaar iim reklamuud ireh yum :) mongold fashion photo hugjih gej l bga yum bna gej

Shirt Winter collection belgee zadallaa. Italy Turkiin shilmel zagvariin eregtei emegtei nehii deelnii urgutgusun uzesgelen hudaldaa 2007.11.25 nii Nyam garagt 14 tsagaas Juulchnii gudamjnaa Street show&sale jinhene gaihamshigtai show arga hemjeegeer ehleh bolno. Irsen hun bur byarlana. Torgon nehiig uvuljin namiruulj gangar.

Утас: 99189787, 99098899 Хаяг: Урт цагаан худалдааны төвийн 3 р корпус Shirt winter collection brand shop
Gutliin songolt, chanariig mongold anh taniulj, Italias gesen todotgoltoigoor vil ajillagaagaa ehelj baisan GRAZIA Brand Shop onoodor gutal todiigvi huwtsasiig ner toriin ilerhiilel gj vzdeg hvn bvhend zoriulan oruulj irj bna. Ooriigoo hvndelj, vnelj chaddag hvn bvhend UB palace iin derged bairlah shine haygiig ni duulgahad taatai baina.

Бичсэн: designer

[Шууд холбоос]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Хуудас: 7 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн