Forever Fashion

2007-11-26 - Их, дээд сургууль бизнесийн байгууллага мөн үү?
Ангилал: Монгол

Их, дээд сургууль бол бизнесийн байгууллага мөн. Ингэжхэлбэл ихэнхуншиг-чид дургүйцэж мэдэх авч үнэн хэрэгтээ тийм. Бид талх авахдаа дэлгүүрт 400 төгрөг төлдөг. Түүний л адил. Боловсрол олж ава-хын тулд мөнгөө төлнө. Мөнгө үүсээгүй байхад хүмүүс барааг бараагаар сольдог байсан. Үүнийгээ “таваар солилцох” гэж нэр-лэдэг байлаа. Тухайлбал нэг хуйлаас дурдан хоёр борлонтой тэнцэнэ, нэг шар цайгтаван толгой ёотонгоор солино гэх мэт. Хүмүүсийн хэрэщээ нэмэгдэхийн хэ-рээр таваар солилцох гэх мэт. Хүмүүсийн хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр таваар солилцох нь орчин үед то-хиромжгүй арга болж “Мөнгө” бий болжээ. Үүнийг худалдаа арилжаанд ерөн-хийд нь “бизнес” гэж нэрлэ-дэг. Бизнес үүсэн хөгжих цэвэр, бохир хоёр арга зам бий. 1200-н төгрөгний шар сүүнд ус холиод хэмжээг нь ихэсгэсэн ч чанарыг нь муутган зарах тохиолдол бол бохир бизнес.’ Ийм биз-несбогинохон настай байж “дампуурдаг”. Харин үнэн-дээ тохирсон, тослог, илч-лэг нь заасан хэмжээндээ байвал энэ бол цэвэр бизнес байж цаашид олон хэрэглэг-чидтэй, үйлдвэр нь их ашиг-тай ажиллахболно. Боловсролын байгууллага, ихдээд сургуулиуд ч мөн адил. Тэд оюутнуудаас мөнгө авах нь зүйн хэрэг. Харин авсан мөнгөндөө тохирох хэмжээ-ний боловсролыгөгч чаддаг байх хэрэгтэй. Үгүй бол “Жирмийн сүлжээ”, “Цагаан лавай” зэрэг их, дээд сур-гуулиудын жишгээр “дам-пуурна”. Дампуурахгүй, дээсэн дөрөөн дээр дэнжигнэсээр цеехөн оюутнаа төгсгөлөө гэхэд тэд нь мэргэжлээрээ ажиллах бус “Дээд боловс-ролтой, англи хэлтэй худап-дагч авна” гэсэн зарын дагуу л явцгаах улс. Гэтэл ШУТИС-ийн инженерийн ангийн төлбөр яагаад тийм өндөр байна вэ? Яагаад гэвэл Монголд барилга нэмэгдэхээс л их юм алга. Энд тэндгүй шинэ байшин сүндэрлэсээр л байна. Өөрөөр хэлбэл барилгын инженерүүдиин эрэлт их байна. Тиймээс түүнд тохирсон нийлүүлэлт байх хэрэгтэй, Эрэлт их байхын хэрээр нийлүүлэлт их байх ёстой Бид боловсролыг худалдаж авч болохгүй гэжярьдаг. Гэ-тэл боловсрол гэдэг бас г оюун ухааны бараа таваар Мөнгөө төл, тэгээд ба-раагаа ав. Ийм л зарчи-.1 үйлчилдэг. Америкийн их дээд сургуулиудыг өндөс төлбөртэй байна гэж хэн -гомдоллодоггүй. Учир нь түүндээ тохирсон өндөс түвшинд оюутнаа бэлтгэдэг Төгсөөд гарахад тэдэнд зориулагдсан ажлын байс нь хангалттай цалинта/ хүлээж байдаг. Тиймэзс тэндхийн боловсролын системд манайх шиг уналт доройтлууд өдөр хоногоор таардаггүй. Үүнийг орчин үеийн залуучууд ойлгодог солжээ. Үүний жишээ нь луулиан шуугиантайхан болоод өнгөрсөн МАХН-ын XXV Их хуралд оюутнуудын оруулсан санал нотлоод эпнө, Тэд ирээдүйн ажлын оайраа баримжаапж их дээд зургуулиуд боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй байна Тиймээс хэтэрхий олон. чанартай, чанаргүй их сургуулиудаа цөөлеххэрэг-тэй байна гэсэн санал тавьжээ. Ах нам ч жижиг сажиг зүйл ярьж галтогоон-доо эргэдэггүй “Эх орны асуудал” ярьдаг заншлаа-раа шууд л өнгөрсөн. Их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдэж байгаагийн хэ-рээр олгож буй боловсролын чанар өндөр байххэрэгтэй. Ингэвэл хүн бүр тэр зүйл рүү тэмүүлэхгүй, тэмүүл-сэн нь чанартай суралцаж жинхэнэ дээд боловсролтой болжтөрөнгарна. Уг нь оюутнууд маань төлбөр нэмэгдэж байна гэж жагсахаас илүү тэр төл-бөртөө таарсан боловсрол олгож чадахгүй байна гэж тэмцвэл ухаантай агаад ирээдүйтэй хэрэг болно. Ц.АНХЗУЛ Нийтлэгдсэн хэвлэл: Маш нууц sonin.mn-c

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-11-24 - УЭДС-ийн UFW07
Ангилал: Монгол

WWW.SUUDER.COM -ooc Урлах Эрдмийн загварын долоо хоногоос WWW.SUUDER.COM сурвалжилга хийж, сайхан юмоо юм хөгжинө гэж урд нь бол болж гэнэ гэж мэдээ л халит харагдадаг байсан бол одоо сайн хүмүүсийн буянаар үзсэнээс дутуугүй л болж байна. Maxdream-ä tnx Жил бүр Урлах Эрдмийн Дээд Сургуулиас зохион байгуулдаг Улаанбаатарын загварын 7 хоног Чингисхаан Зочид Буудалд 2007 оны 11-р сарын 12 - 18 ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. 3агварын долоо хоногын хоёр дахь өдөр “Аксессуарын дизайнер Б.Эрдэнэчимэг, О.Бямбажав / 2007-2008 оны намар, өвлийн коллекци”

 

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-11-20 - “Євлийн гоёл-2007” vзэсгэлэн
Ангилал: Монгол

Ж.ХОРЛОО “Залуу vе ирээдvйн хєгжил тєв”-єєс зохион явуулж буй “Євлийн гоёл-2007” vзэсгэлэн Мэдээллийн технологийн vн¬дэсний паркт єчигдєр нээгдлээ. Эл vзэсгэлэнд vслэг, сав¬хин болон ноосон сvлжмэл эдлэлээр vйлдвэрлэдэг vндэс¬ний vйлдвэрлэгчид, энэ тєрлийн бvтээгдэхvvн импорт¬логч компаниуд зэрэг 20 гаруй байгууллага, аж ахуйн нэгжvvд оролцож энэ євлийн гоёлыг тодорхойлж байлаа. Євлийн гоёог vслэл эдлэл¬гvйгээр тєсєєлшгvй билээ. Зєв¬хєн эмэгтэй ч биш эрэг¬тэй євлийн хувцсанд ял¬гаагvй єнгє, чимэг, нэм¬дэг зvйл бол vслэг эдлэл. Мэдээж дулаахан, хєн¬гєхєн бас хээнцэр хараг¬дуулдаг гоёо болоод ч тэр vv, энэ євлийн гоёлд vслэг эдлэл тун чухал vvрэг гvй¬цэт¬гэж байна. Иймээс энэ удаагийн vзэсгэ¬лэнд vслэг эдлэ¬лээр хийсэн гадуур хувцсыг голлон оруул¬сан хэмээн vзэсгэлэнг зохион байгуулагч “Залуу vе ирээдvйн тєв”-ийн менежер єгvvллээ. “Урлах эрдэм” дээд сургуу¬лийн оюутан, багш нар энэ євлийн гоёлыг єєрсдийн санаа, ураараа чимэглэсэн гадуур хvрэм, тvvнд тохирсон цvнх, гутал гээд хослолуудыг дэлгэсэн бол “Дархан минж”-ийнхэн эрэгтэй, эмэгтэй бvх тєрлийн нэхий дээл, нэхий хантааз, шаахай зэргийг vйлчлvvлэгчиддээ сонирхуулж байлаа. Мєн шинэ бvтээл болох нэхий дотортой ажлын хувцас, нохойн боловсруулсан арьсан эдлэлээр хийсэн бvтээгдэхvvнээ ч дэлгэж. Тvvнчлэн Орос, Италиас Монголд “зочилсон” туулай, булганы арьсаар хийсэн єнгє, загвар нь янз бvрийн шуба ч байна. Yнийн хувьд vзэсгэлэнд зориулж оролцогсод бvтээгдэ¬хvvнээ хямдруулжээ. Тухайл¬бал, туулайн арьсан шуба 210-250, булган шуба 390-490, тарваган шуба 250-280 мянган тєгрєгийн хооронд байна. Залуу охидод vслэг эдлэлээр хийсэн богинохон хэрнээ бvстэй євлийн хvрэм чамин зохидог. Гэхдээ цагаан, цэнхэр гээд тод єнгєтэй бол бvр ч дэгжин. Ер нь энэ євлийн хувцсанд тод єнгє моод болж байгаа. Харин дунд насны бvсгvйчvvдэд тийм ч урт биш, євдєгнєєс vл ялиг доогуур хэмжээтэй vслэг эдлэл илvv зохино. Єнгєний хувьд хар, бараан саарал, хvрэн зэрэг завсрын єнгє тохиромжтой хэмээн “Натураль” компанийн загвар зохион бvтээгч Н.Алтан¬цэцэг охид, хvvхдvvдэд зєвлєсєн юм. Мєн тэрбээр vслэг эдлэ¬лээр хийсэн бvтээг¬дэхvvнийг ширэн материалаар хийгдсэн том биш дунд зэргийн хэм¬жээтэй олон биш атлаа донжтой чимэглэлтэй цvнх чимнэ хэмээн єгvvлж байлаа. Харин гутлын хувьд нарийхан єс¬гийтэй, урт тvрийтэй гутал жинхэнэ чимэг болно гэсэн юм. www.unen.mn 

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-11-15 - МАШБYХ намар 2007” vзэсгэлэн яармаг
Ангилал: Монгол

Намар, євлийн гоёлыг дэлгэлээ Ж.СYРЭН Энэ намар, євлийн гадуур хувцсанд ангийн болон тєрєл бvрийн vслэг оруулгатай савхин, илгэн хvрэм, шуба моодонд орж байна. Єнгєний хувьд єнгєрсєн жил цайвар, тод єнгє зонхилж байсныг санаж буй биз ээ. Харин энэ жилийн хувьд биеийн галбирын гажгийг зассан, хэлбэрийг тодотгож харагдуулах бараан, хар, хар хєх, хар ногоон, хvрэн єнгє давамгайлах нь. Yндэсний ёс заншил, хэв маягийг илvvд vздэг хvмvvст дуулгахад vндэсний хээ хуараар чимэглэсэн гоёлын донжтой хvрэм ч ганган харагдана. Эдгээр гоёлын гадуур хувцсыг сонирхож байвал Мэдээлэл технологийн vндэсний паркийг зориорой. Монголын арьс, шир vйлдвэрлэгчдийн холбоо болон Худалдаа аж vйлдвэрийн танхимаас зохион байгуулж буй “МАШБYХ намар 2007” vзэсгэлэн яармаг тус паркт єчигдєр нээлтээ хийсэн юм. Yзэсгэлэн яармагт “Дархан нэхий”, “Дархан минж”, “Монгол савхи”, “Урлах эрдэм” зэрэг 26 байгууллага, аж ахуйн нэгж арьс, ширэн бvтээгдэхvvнээ дэлгэжээ. Энд хувцас, цvнх, гутал, бээлий, тvvхий эд материалыг vйлдвэрийн vнээр худалдахын зэрэгцээ дуудлага худалдаа зохион байгуулах, гэнэтийн хямдралт бэлэг зэрэг сонирхолтой арга хэмжээг дєрвєн хоногийн турш явуулна. Тухайлбал, “Дархан нэхий” ХК-ийнхан цорын ганц загварын нэхий дээлийг санал болгож байна. Тус компанийн загвар зохион бvтээгчээс энэ намар, євлийн бvсгvйчvvдийн гоёлын талаар лавлахад, -Ерєнхийдєє хэлхгэр биш. Биеийн галбир гаргасан загварууд зонхилно. Тэр тусмаа єдєр тутмын загварын хувьд донжийг нь олж урласан илэг, савхи, vслэг арьсан оруулгатай мєн vслэг арьсан захтай загварууд голлоно. Харин эрчvvдийн хувьд урт, хагас богино хvрэм моодонд орж байгаа аж. Бартаатай захтай, шулуун загварын хагас урт, урт загварын хvрэм ажил хэрэгч эрчvvдийн гоёо байх юм байна.

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-11-15 - Friendship Fashion & Art Festival
Ангилал: Монгол

WWW.SUUDER.COM - ooc :)

Япон Монгол улсын хооронд диполмат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Mirai Couture Friendship Fashion & Art Festival -иас Сүүдэр.ком сурвалжлага хийлээ. Уг шоу нь 2007 оны 9 сарын 23 нд 16:00 цагт эхлэж 2 цаг орчим үргэлжилсэн. www.suuder.com-c

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-11-15 - Э.Баярцэцэг: ”Хvрээ гоёл” цуврал загвараараа Тува Улсад болох олон улсын тэмцээн
Ангилал: Монгол

П.ДАВАА “Монгол костюмс” тєвийн “Чинбай” салоны дизайнер Э.Баярцэцэгтэй уулзаж ярилцлаа. Тэрбээр шинэхэн цуврал загвараараа орчин цагийн хvрээ гоёлыг тодорхойлохыг зорьжээ. -”Хvрээ гоёл” цуврал загварын шоу саяхан болж єндєрлєлєє. Цуврал загвараа гаргахад хэр хугацаа шаардагдсан бэ? -Нийслэлд єрнєж буй “Хvрээ соёл” аяныг манай тєв дэмжиж, Нийслэлийн захирагчийн албаны Аялал жуулчлалын хэлтэстэй хамтран ажиллаж байна. Аяны хvрээнд хvрээ гоёл, хотын хувцас гэсэн цуврал гаргахаар тєлєвлєн ажиллаж байгаа. Тухайн vед хvрээний гангачуул бусдад vлгэр дууриал болж байсан тухай хvмvvс ам дамжин ярьдаг. Хvрээний донж маяг, элементийг орчин vеийн загварт шингээх зорилгоор шинийг эрэлхийллээ. Хvмvvс европ загварын бэлэн хувцас ихэвчлэн ємсдєг. Тиймээс vндэсний чиг хандлага бvхий товч шилбэ орсон мєн торго оролцуулсан єдєр тутамд ємсєх биед эвтэйхэн, энгийн хэрнээ хийц сайтай загваруудыг зохион бvтээлээ. Монголчууд торгоор хийсэн vндэсний хувцсыг ихэвчлэн гоёл, хурим найр, цэнгvvний vед ємсєхийг чухалчилдаг. Yvнийг єєрчилж торгыг єдєр тутмын хэрэглээ болгох зорилгоор цувралаа бэлэн болгож єнгєрсєн баасан гарагт нийтэд сурталчиллаа. -Цуврал хэчнээн загвараас бvтсэн бэ? -Єдєр тутмын эмэгтэй 15, эрэгтэй арван загвараас бvрдсэн. Ер нь эдгээр загварын хувцсыг єдєр тутам, хvлээн авалт, уулзалт vдэшлэг гэхчилэн аль ч vед ємсєх зохимжтой. Дан торгоор биш даавуу, эмжээр, атлас зэрэг тєрєл бvрийн материал ашигласнаараа євєрмєц. Ерєнхий загвар нь vндэсний хэв маяг орсон хэрнээ европ эсгvvртэй. Европ эсгvvр нь биед маш эвтэйхэн, чєлєєтэй, тухайн хvний биеийн галбирыг тодотгож єгдгєєрєє гайхалтай учраас сонгосон. Хvрээний хvмvvс ихэвчлэн дээл хантааз ємсдєг. Эмэгтэйчvvд нь єдєн малгай, эрэгтэйчvvд нь жанжин малгайгаар гоёдог байлаа. Тухайлбал, тvvхэн хvмvvсээс жанжин Д.Сvхбаатар, тvvний гэргий С.Янжмаа нараар тэр vеийн хувцаслалтыг тодорхойлж болох юм. Тухайн vеийн ерєнхий хувцаслалт, аж амьдрал гэх зэргээр судалгаа хийж орчин vетэй хослуулсан. Одоо цагт хотжилт илvv явагдаж байгаагаас шалтгаалж зєвхєн дээл, хантааз бус илvv хєнгєн нимгэн бvх эсгvvр загвар нь хvний хэрэгцээнд зориулагдаж, гоо сайхан, эрvvл ахуй талаасаа ч биед эвтэйхэн байхыг илvv бодолцож энгийн єдєр тутмын хэрнээ хэсэг газарт нь гоёл чимэглэл оруулж єгсєн. Тууз, єргєн эмжээр, товч шилбээр загваруудаа тодотгож єгсєн байгаа. Хотжилт хурдацтай явагдахын хэрээр хувцасны хэлбэр дагаад хєгждєг. Тодруулбал, дээр vед хvрээнд барилга байшин байхгvйгээс ерєнхийдєє хvйтэн байсан тул дулаан явах vvднээс ихэвчлэн дээл, хантааз ємсч зузаалдаг байсан болов уу. Одоо нийслэлд барилга орон сууц, машин тэрэг олширсноос хvмvvс аль болохоор биед эвтэйхэн, хєнгєн, чєлєєтэй хувцас ємсєхийг чухалчилдаг болсон цаг. Цаг агаараас шалтгаалахгvйгээр нимгэн загварыг илvv анхаарах болсон. Мєн ямар орчинд ємсєхєєс шалтгаалаад загвар хийц, материал, єнгє єєрчлєгдєж ирсэн. Энэ удаагийн бvтээлээрээ яагаад vндэсний хэв маяг орсон загварыг єдєр тутамд ємсч болохгvй гэж гэсэн асуултад хариулт єгч, ийм тєрлийн загварыг хvмvvс ялангуяа хvvхэд, залуучууд ємсч хэвшээсэй, єнєє vед vндэсний хувцсаараа бахар¬хах, эрхэмлэх vзлийг тєлєвшvvлэхийг зорьсон. - “Хvрээ гоёл” цуврал загварт ямар єнгє зонхилж байгаа вэ? -Ерєнхийдээ давамгайлсан гэх тодотгох єнгє байхгvй л дээ. Торгоны хувьд єргєн сонголттой, тєрєл бvрийн єнгє, хээтэй. Орчин vеийн єнгє, хийцийг бодолцон хийсэн. Гэхдээ тод єнгє илvvтэй гэж хэлж болно.Торго, материалаа дагаад ягаан, шар, улаан, завсрын єнгє ч орсон байгаа. -Цаашид олон цуврал гаргах нь дамжиггvй. Бvтээлдээ vндэсний хэв маягийг тусгаж явах уу? - Yндэсний хувцас гэхээр л хvмvvс торгоор хийнэ гэж боддог. Зєвхєн торго бус даавуу, vслэг гэх зэрэг тєрєл бvрийн материал дээр vндэсний загвар, чиг хандлагыг тусгахыг бодно. Ингэж чадсан тохиолдолд иргэд vндэсний хэв шинжтэй хувцсыг єдєр тутам ємсч занших болов уу. Ер нь гадуур хувцас, пальто, цуванд ч vндэсний хэв маяг оруулж болно шvv дээ. -Гадаадын улс орнуудын хvмvvстэй харьцуулахад манайхан хувцаслалт, гоёл чимэглэлдээ илvv анхаардаг юм шиг санагддаг. Та vvнтэй санал нийлэх vv? -Тийм, санал нийлнэ. Хувцаслалт, гоо сайхандаа анхаарал тавьж чаддаг улс. Моод Монголоор дуусдаг гэдэг vг улиг болсон. Бид цаг vеэсээ хоцрохгvйгээр цаг ямагт хєл нийлvvлэн урагшилж байна. Учир нь интернэт, телевизийн олон сувгаар гарч буй загварын шоу зэргээс олон улсын загварын урсгалтай танилцах боломж бидэнд аль хэдийнэ бий болчихлоо. Ялангуяа охид, залуус єєрсєддєє их анхаарал тавьдаг болж, хувцас сонголтод “нvдтэй” болжээ. Манай дизайнерууд ч гадныхнаас дутахаар¬гvй болсон нь олон улсын тэмцээн уралдаанд оролцож явахад анзаарагд¬даг. Тэмцээнд уралдаанд байнга л дээгvvр байранд ордог. Харин тех¬нологи, материал сонголтын хувьд дутаг¬дах явдал гарч байгааг vгvйс¬гэхгvй. Манайх чинь дотооддоо материал vйлдвэрлэдэггvйгээс бага зэрэг хоцрох тал бий. -”Хvрээ гоёл” цуврал загвараа нийтийн хvртээл болгочихлоо. Цаашид ямар загвар зохион бvтээхээр тєлєвлєж байгаа вэ? -Цагаан сарын баярт зориулж хvрээний хэв маягийн тєрєл бvрийн загварын дээл, хантааз хийхээр тєлєвлєж байгаа. Сар шинийг угтаж манай тєвєєс “Монгол хувцасны гайхамшиг” єдєрлєгийг уламжлал болгон зохион байгуулдаг. Єдєрлєгийн vеэр бєхийн барилдаан зохион бай¬гуулж, бєх vзэхээр ирсэн хvмvvсийг дээл, хантааз, ууж зэрэг vндэснийхээ хувцсыг ємсч ирэхийг уриалдаг. Єнгєрсєн жил хvмvvс эцэг, эхээс євлєж ирсэн эртний загвартай хувцсаараа гоёж ирсэн нь сонирхол татаж байсан. - Хvмvvс эцэг эхээсээ євлєсєн vндэсний хувцсаар гоёдог гэлээ. Yvнээс санаа авч шинэ загвартаа тусгах шийдэл тєрдєг vv? -Байлгvй яахав. Єнєє vеийн монгол дээлний эмжээр, товч шилбэ гэхэд л нэг хэвийн загвартай байдаг. Эртний монгол хувцасны хийц, технологи нь єєр єєр байдаг болохоор санаа авч загварынхаа оёдол, эсгvvр, шаглаа зэргийг баяжуулдаг. Ирэх арванхоёрдугаар сард “Театр мода” гэсэн арга хэмжээ болно. Yндэсний хэв маяг шингээж єгсєн хэрнээ авангард чиглэлийн загварын шоу болдгоороо онцлог болдог. Єнгєрсєн жил нэг дизайнерын бvтээлээр болж байсан бол энэ жил хэд хэдэн дизайнерын цуврал загвар оролцох болохоор шинэлэг євєрмєц болох биз ээ. Цаашлаад шинэ жилийн баярын хувцасны шоу гэхчилэн vргэлжилнэ. Мєн гоёлын даашинзанд vндэсний хэв маяг оруулж хийсэн загварыг хvvхнvvд их сонирхож байсан. Торго, гоёлын капрон, атлас, шvр, сувд оруулсан даашинз шинэ жилийн vеэр эрэлт ихтэй байдаг. -”Монгол костюмс” тєв загварын ертєнцєд тодорхой байр суурийг эзлэх болжээ. “Чимбай” салон vйлчлvvлэгч ихтэй биз дээ? -Манайхаар vйлчлvvлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Монголд vндэсний хувцасны vvх тvvхийг судалж загвар зохион бvтээдэг газар бараг байхгvй учраас хvмvvс манайд их ханддаг. Лам хувраг, удган бєє ч нар манай тєвд хувцас захиалж хийлгэдэг. Тэд угсаа, удам дамжин хадгалж ирсэн хувцасныхаа хэв маягийг тэр чигээр нь vлдээх сонирхолтой байдаг тул “Чимбай” салонаар ирж vйлчлvvлдэг. Гадаадын иргэнтэй хуримлаж буй эмэгтэйчvvд, гэр бvлээрээ гадаад руу явж байгаа хvмvvс ч ирж vндэснийхээ хувцсыг захиалдаг. -”Хvрээ гоёл” цуврал загвар хэр эрэлт хэрэгцээтэй байгаа вэ? -Эхнээсээ загвар бэлэн болж зарим загварын товч нь хадагдаж амжаагvй байхад л худалдаж авах санал ирж байсан. Хvмvvс загварын зураг хараад сайн ойлгодоггvй. Хувцас бэлэн болонгуут ємсч vзээд таалагдаж байвал шууд авъя гэдэг. Ийм тохиол¬дол загварын шоуны ємнє их тохиолд¬дог. Дахиж загвар хийх ажил ундардаг нь энvvхэнд. “Хvрээ гоёл” орчин vеийн цуврал загвараараа Тува Улсад болох улсын тэмцээнд оролцоно. -”Хvрээ соёл” аяны хvрээнд танай тєвєєс олныг хамарсан ямар ямар арга хэмжээ зохион байгуулж байгаа вэ? -Оюутан залуусын дунд илтгэлийн уралдаан зохион байгуулж дvгнэсэн. Манай тєв аравдугаар сард хотын хувцаслалт, хvмvvсийн харилцааны соёл гэсэн хоёр асуудал дээр голчлон олон арга хэмжээ зохион байгуулсан. Єнгєрсєн долоо хоногт єнчин хvvхдийн асрах тєвд зочилж, тэнд сурч, амьдарч байгаа хvvхдvvдэд монгол гэр, vндэсний хувцасны талаар тайлбарлаж зохих мэдлэг олгосон. Гэрэл зургуудыг Н.БЄХДАМБИЙ

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-11-15 - ЗАГВАРЫН ДОЛОО ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
Ангилал: Монгол

2007.11.13 Энэ долоо хоногийг загварын долоон хоног болгохоор Урлах эрдэм дээд сургуулийн багш, оюутнууд бэлтгээд байна. Жил бүр залуусын хувцаслалтын өнгө төрхийг илэрхийлдэг өдрүүд тохиож, өчигдрөөс эхлэн Чингис зочид буудалд загварын хур буугаад байна. Чөлөөт, өдөр тутмын, гоёлын, хуримын хувцасны, авангард гээд бүх насныханд зориулсан хувцас байгаа учир сонирхсон иргэд өөрт таалагдсан хувцасаа хямд үнээр сонгон авах боломжтой болж байна гэж тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулагчид ярьж байна.

Нийтлэгдсэн хэвлэл: Өглөө орой

www.sonin.mn - c

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-09-10 - “Говь” компанийн гүйцэтгэх захирал Реймонд Ийглсон: Бүтээгдэхүүний хийц, загварыг нь голсондоо бус мөнгөний эргэлтээ хурдасгах гэсэндээ л барааныхаа үнийг хямдрууллаа
Ангилал: Монгол

“Говь” компанийн шинэ удирдлага ажлаа аваад гурван долоо хоног бопж байна. Тэдний ажил “Говь “-ийн хямдралтай хамт эхэлсэн ч гэж хэлж болно. “Говь” гурван гүйцэтгэх захиралтай. Тэд аливаа шийдвэрийг хамтарч гаргадаг бөгөөд бүгд тэгш эрхтэй гэж дуулдсан. Юутай ч “Бизнесийн мэдээ” сониныхоо “Хоймор” буланд тэднийг залахаар очсон юм. Тэд дургүйцсэнгүй. Харин ч уриалгахан хүлээж авлаа. Тэдний оронд манай компанийн захирлууд байсан бол “асууптаа эхлээд факсаар явуул, тэгж байж ярилцлага өгөх эсэхээ шийднэ” гэх байсан байх даа. Ер нь 90 хувь нь тэгнэ шүү. Намайг “Говь ” компанийн гадаа ирэхэд олон машин багширч, их л хөл хөдөлгөөнтзй байлаа. Өмнөх өдөр нь өдөр тутмын сонин дээр нийтлэгдсэн ноолуур бэлтгэн нийлүүлэгчид юм болов уу гэж ажиглавал биш бололтой. Тэд хямдралтай үнээр бараа худалдан авахаар ирсэн нь илт байв. Компанийн захирлуудын байрлах гурван давхарт гарлаа. 10 минут хүлээхийг хүсч төдөлгүй өрөөнд орохыг урьсан юм. Өрөөнд ороход хөшгөө татаж битүүлсэн байснаа нээж, гэрэл оруулав. “Харанхуй орчинд ажил хийгээд сурчихсан юм” хэмээн тайлбарлаж байсан санагдана. Түүний нэрийг Реймонд Ийглсон гэдэг. Би энд чадварлаг дизайнеруудынхаа хүчээр Шотланд, Итали шиг чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулах болно -Ярилцлагаа хувьчлалын зар, бодит байдал хоёр хэр нийцэж байв. Ер нь хувьчлаж авсан үеийн “Говь” компанийн талаар эхэлвэл ямар вэ? -Үнэнийг хэлэхэд анх өгсөн мэдээлэл, бодит байдал хоёр нийцээгүй. Энэ нь “Говь”-ийн хувьчлал бүтэн жил үргэлжилсэнтэй холбоотой байх. Ингэж удаашраагүй бол байдал арай дээр байх байсан. -Арай дээр гэж. Компанийн байдал өнөөдөр яг ямар байна вэ? -Сайжирч байна. Бид хувьчилж аваад гурван долоо хоног хэртэй л болж байна. Компанийн санхүүгийн байдалтай танилцлаа. Бизнесийн зорилтоо тодорхойллоо. Үүнд өнөөдөр ямар байгаа, бид ямар байлгахыг хүсч буй тэр бүгдийг тусгасан гэх үү дээ. -” Говь”-ийг хувьчилж авахын тулд хэр судлав. Бүтээгдэхүүний дизайн, техник, технологийн хувьд ямар санагдсан бэ. Юутай ч гадуур “Товь” бүрэн шинэчлэгдэх гэж байна. Шинэ захирлууд бүтээгдэхүүний хийц, загварыг нь голсон гэнэ. Тиймээс үнийг нь 10-50хувь хямдруулсан гэнэ” гээд л ярьж байна..? -Голсон зүйл байхгүй. Харин ч илүү чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаанд гаргая гэсэн бодол байна. Биднийг ажил хүлээн авахад агуулахад их хэмжээний бүтээгдэхүүн хураалттай байсан. Бид эдгээр барааг борлуулж, мөнгөний эргэлтээ хурдасгах гэсэндээ л үнийг хямдруулсан юм. Харин бүтээгдэхуүнийг чанарын хувьд гэвэл би 10 магадгүй 12 жилийн өмнөх “Говь”-ийн бүтээгдэхүүнийг мэднэ. Гайхамшигтай сайн байсан. -Байсан гэдэг нь. Одоо муудсан гэсэн үг үү? -Муудсан. Үүнийг борлуулж буй гадаад зах зээл дээрх харилцагчид, худалдан авдаг хэрэглэгчид хэлж байна. Монголчууд ч мэдэж байгаа байх. Учир нь монголчуудын ноолуурын мэдлэг өндөр шүү дээ. Үүнийг засч залруулахад тийм ч хүндрэлтэй биш. -Нууц биш бол..? - Машин тоног төхөөрөмжийн арчилгаа, ажлын туршлага, менежмент дутаж байна. Ноолууран утсыг европын стандартад нийцсэн будгаар будах, дээр нь ажлын сахилга бат сайн бол дээрх дутагдлыг арилгах амархан. Манай дэлгүүрийн худалдагчид маш сайн ажилладаг. Монголын загвар зохион бүтээгчид чадвар сайтай. Тэдний чадварыг ашиглаж, тэдэнд дизайны тал дээр нээлттэй, чөлөөтэй ажиллах боломжийг бүрэн олгож түүгээр нь хангах хэрэгтэй. Тэгж байж загвар сайтай, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадна. Бид цаашид зах зээлээ дагаж хөдлөхөөс, бүтээгдэхүүнийг дагаж хөдлөхгүй. -Компани санхүүгийн хүндрэлд ороогүй биз. Өмнө нь худалдан авсан түүхий эдийнхээ үнийг өгч чадахгүй байна гэсэн мэдээлэл зарим сонинд нийтлэгдсэн..? -Санхүүгийн хүндрэлд ороогүй. Ноолуурын үнийн тухайд төлөвлөгөөнөөс гадуур их хэмжээний ноолуур худалдан авсан юм билээ. Тэглээ гээд бид өмнөх удирдлагыг буруутгах зүйл алга. Үүнийг их замын дундах жижиг гүвээ гэж ойлгох хэрэгтэй. -Удирдлага, менежмент нь өөрчлөгдөхөөр бүтэц, зохион байгуулалт ихээр хийдэг. Нэг ёсондоо цомхотгол гэсэн үг. Таны хувьд тийм бодол байна уу? -Цомхотгол хийх нь бүү хэл манай ажилчид захиалга ихтэй байгаа гэсээр ажилдаа яарч ирдэг шүү дээ. Бизнесийн жинхэнэ тулаан Монголд бус харин Хятад, Бангладеш, Шотланд, Европын улс оронд өрнөдөг -Танайтай ижил төстэй үйлдвэрлэл эрхэлдэг олон компани манайд бий. Тэр утгаараа сайн ажилтнуудад их цалин мөнгө амлан, урвуулан авдаг. Ер нь “Говь” ажилтнуудаа сайн бэлтгэдэг гэж “Гоёо” компанийнхан ярихыг сонссон юм байна. .? -Манай өрсөлдөгчид тэгж ярьж байгаа бол баяртай байна. Бид сүлжмэлчин бэлтгэдэгсургуультай. Түүгээрээ ч бахархдаг. Урьд нь “Говь”-иос сайн ажилтныг нь урвуулан авахад амархан байсан байх, одоо тийм зүйл гарахгүй. -”Гоёо” компани бэлтгэн нийлүүлэгчидтэйгээ уулзаж, сургалт явуулдаг юм билээ. Танай компанийн хувьд..? -Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийн хувьд энэ нь хийх ёстой чухал ажлын нэг. Учир нь уулзаж ярилцах нь хэн хэндээ ашигтай. Манай гүйцэтгэх захирал Ронни Лэмб олон жилийн өмнө “Гоёо” компанийн захирлаар ажиллаж байхдаа дээрх ажлыг хийж эхэлсэн. Тэгэхээр энэ нь бидний хувьд шинэлэг ажил биш. Бусад үйлдвэрүүд ч гэсэн үүнийг ажил хэрэг болгоосой. Ер нь бизнесийн жинхэнэ өрсөлдөөн, тулаан Монголд бус харин Хятад, Бангладеш, Шотланд, Европын улс оронд өрнөдөг. Тэгэхээр бид хөмөрсөн тогоон доторхийг бус гаднахыг харж, сэтгэдэг байх хэрэгтэй. -Малчид ноолуураа ченжүүдэд илүү худалддаг. Зарим нь нууцаар хил давуулан наймаалах нь ч бий. Таны бодлоор Хятад руу чиглэсэн ноолуурын энэ урсгалыг яавал болих бол..? - Малчид чухам яагаад ноолуураа урагшаа гаргаад байгааг судлах хэрэгтэй. Үүнд Монголын дэд бүтэц ч нөлөөлж байж мэдэх юм. Малчдад хятад руу ноолуураа аваачиж борлуулах нь өөрт нь зардал багатай, ашигтай байж болно шүү дээ. Валютын ханшийн өөрчлөлт мөн үүнд нөлөөлж байж болох юм. Дэлхийн худалдааны байгууллага чөлөөт зах зээлийг дэмжих зарчмыг баримталдаг болохоор ноолуур зах зээл тогтворжиход нөлөөлөх байх. Монголын Засгийн газар боловсруулаагүй ноолуур экспортлохыг хориглож байна гэдэг нь миний бодлоор шархан дээрээ лент наахаас хэтрэхгүй хэрэг. Ноолуурын чанар сүүлийн үед муудаж байна. Үүнийг сайжруулах тал дээр төр, засаг бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах хэрэгтэй байна. -Танай менежментийн багийг Ази, Европын ноолууран бүтээгдэхүүний зах зээлд асар их туршлага хуримтлуулсан гэж дуулсан юм байна. Ноолуурын дэлхийн зах зээлийн чиг хандлага ойрын жилүүдэд хэр өөрчлөгдөх бол. Хятад чанаргүй бүтээгдэхүүнээ Монголын нэрээр дэлхийн зах зээл дээр худалдаалж байна гэж дуулдсан. Энэ үнэн болов уу? -Хятадууд гадаадын зах зээл дээр Монголын ноолууран бүтээгдэхүүний нэр хүндийг унагаж байна гэж би хувьдаа бодохгүй байна. Тэд энэ үйлдлээрээ өөрсдийнхөө л нэр хүндийг унагаж байгаа. Ганц ноолууран бүтээгдэхүүн ч биш Хятадын аль ч үйлдвэр “Монгол, АНУ, Японд үйлдвэрлэв” шошготой бүтээгдэхүүнийг гаргадаг. Хүмүүс ийм бүтээгдэхүүний чанар ямар байдгийг мэднэ. Миний мэдэж байгаагаар саяхан Европт нийлүүлсэн хүүхдийн тоглоомыг чанар, стандартын шаардлага хангаагүйгээс устгасан, Японд нийлүүлсэн ноолууран цамцнаас нь сарлагийн хөөвөр, хялгас гарсан гэж байсан. Бид чанартай бүтээгдэхүүн нийлүүлж чадвал дэлхийн зах зээл дээр орон зай бий. Европын үйлдвэрлэгчид “Говь”-с хамаагүй өндөр үнээр бүтээгдэхүүнээ борлуулдаг - Ноолууран бүтээгдэхүүний үнийн хувьд..? -Европын үйлдвэрлэгчид “Говь”-ийн бүтээгдэхүүнээс хамаагүй өндөр үнээр бүтээгдэхүүнээ борлуулдаг. Энэ нь тухайн орны хэрэглээний өртөгтэй шууд холбоотой. Би энд нэг жишээ хэлье л дээ. Энд ил зогсоолд машинаа нэг хонуулахад 800 төгрөг төлдөг. Харин Лондонд нэг шөнө хонуулахад 92.000 төгрөг төлнө. Монголд нэг аяга кофе 1.000 төгрөг байдаг бол тэнд 8.500-10.000 төгрөгийн үнэтэй. Тэгэхээр ноолууран бүтээгдэхүүний үнэ ямар байх нь ойлгомжтой. Энэ бүгдийг хооронд нь харьцуулж бодох шаардлагагүй. Бид энд чадварлаг дизайнеруудынхаа хүчээр Шотланд, Итали шиг чанартай, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж борлуулах болно. -Дотоодын зах зээл дээр борлуулах бүтээгдэхүүний үнэ хэдий хэмжээгээр өөрчлөгдөх бол..? - Монголын зах зээл социализмын үеийнх биш шүү дээ. Гадаад дотоодын аль ч зах зээл дээр борлуулах үнийг хэрэглэгчид өөрсдөө л тогтооно. Жишээ нь бүтээгдэхүүнээ хэт өндөр үнэлчихвэл борлогдохгүй, хэт хямд бол өртгөө нөхөж чадахгүйд хүрнэ. Тиймээс тухайн бүтээгдэхүүнийг хамгийн ихдээ хэдэн төгрөгөөр борлуулж болох, түүнийг нь  хэрэглэгчдийн хэдэн хувь нь худалдан авч чадахаар байна гэдгийг тооцох л чухал. Ингэж байж зах зээлийн бодит үнийг тогтоож чадна. -Бүтээгдэхүүнийхээ хэдэн хувийг гадаадад борлуулах гэж байна? -Монголд “40 мянган айлын орон сууцны хөтөлбөр” хэрэгжиж эхлээд байна. Хүмүүсийн худалдан авах чадвар ч нэмэгдэж байх шиг байна. Монголын ноолууран бүтээгдэхүүний зах зээлийн багтаамж нь жилд 25 сая ам.доллартай тэнцдэг гэж дуулсан. Харин гадаадын зах зээлд борлуулах бүтээгдэхүүний хувьд хязгааргүй гэж ойлгох хэрэгтэй. Монголд манай нэрийн барааны олон дэлгүүр байдаг учраас бид ноолуурыг худалдаанд хангалттай нийлүүлнэ. -Өнөөдрийн байдлаар бүтээгдэхүүнээ аль улсад борлуулж байгаа билээ? -ОХУ, Англи, Франц зэрэг улсад нийлүүлж байна. Энэ нь экспортын хамгийн том зах зээл. Өнгөрсөн 30 жилийн туршид бараагаа экспортолж байсан тэр л улс руу бүтээгдэхүүнээ экспортлох бодолтой байна. Үүнд, АНУ, Канад, Япон, Өмнөд Америк, Итали, Солонгос, Австрали, Сингапур гэх зэрэг. Би малчдад хайртай. Учир нь би ч гэсэн хөдөөнийх -Нэн тэргүүнд хийж эхлэх ажлынхаа жагсаалтыг гаргасан биз дээ..? -Олон улсын зах зээлийн худалдааны сүлжээтэй холбоо барина. Энэ сүлжээнд орохын тулд бүтээгдэхүүн маань олон улсын чанарын шаардлагыг хангасан байх учиртай. Үүний тулд дизайнеруудаа нэн тэргүүнд мэдээллээр хангах тэдний чадварыг нь нээж өгч, хөгжүүлэх, ашиглах хэрэгтэй байна. Энэ бүгдийг хийж эхлэхээр борлуулалт нэмэгдэх нь гарцаагүй. Ашиг, орлого ч нэмэгдэнэ. Түүнтэйгээ уялдуулан ажилчдынхаа цалинг нэмэгдүүлж, нийгмийн асуудалд нь анхаарал тавьж ажиллана. Манай хөрөнгө оруулагчид ч ногдол ашгаа авч эхэлнэ. -Манай сонинг хөдөө орон нутгийнхан илүү захиалдаг. Тэд таны ярилцлага болон ноолуурын зах зээлийн талаархи сонирхолтой мэдээллийг тань уншина гэдэгт итгэлтэй байна. Хэрэв танай компани өндөр үнээр ноолуур худалдан авахаар шийдвэл энэ тухай мэдээллийг малчиддаа хүргэхэд бид ямагт бэлэн шүү..? -Баярлалаа. Дуртайяа мэдээллээ өгөх болно. Монгол ямааны ноолуураар хийсэн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр хэрхэн байлдан дагуулахыг Монголын малчдад харуулмаар байна. Би хөдөөгийн малчдад хайртай. Учир нь би ч гэсэн хөдөөнийх. Бид ийнхүү ярилцав. Биднийг өндөрлөхөд тус компанийн хоёр, гурав дахь гүйцэтгэх захирлууд орж ирж, дараагийнхаа уулзалтад орохоор зэхэж эхэлсэн юм. Г. Энхтуяа 2007.09.10 :: Бизнесийн мэдээ http://www.sonin.mn/-c

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-08-21 - Д.Овдогмид: Өөртөө л таалагдах хэрэгтэй
Ангилал: Бүлэггүй

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-08-18 - ОО-ын цаасан хуримын даашинз
Ангилал: Гадаад

Блог хэсэж явсан ийм юм байх юм шагнал нь нь их биш ч хөөрхөн л уралдаан байна. Монголд хийвэл хийчнээн хүн оролцох бол. Түрүүлж 500$ авсан даашинз

Stephanie Stutzenberger

2006 toilet paper wedding dress contest winner toilet papaer wedding dress winner 2-р байр 200 $ Hanah Kim 2nd place toilet paper wedding dress winner toilet papaer wedding gown
Тусгай байр 50$ 3 хүн
honorable mention honorable mention Honorable Mention
зарим бүтээлээс нь :)

Бичсэн: designer

[Шууд холбоос]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Хуудас: 8 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн