2007-08-17 - Монголын дээд боловсрол хаана явна вэ
Профессор гэж өөрийгөө бичээд байгаа хүн нь л ийм төвшингийн судалгаа хийж нийтлэл бичиж байхад хөөрхий оюутануудыг муулахын аргагүй. Мэдээлэлийн эрин зуун энэ тэр гээд байхад тэр ганц хятад сайтаас юм олж уншчихаад тэрийгээ бичих өрөвдмөөр юм. Монголын 200 сургуулиа, гадны их сургуулиудын тоотой харицуулаад байгаа юм уу? Асуудал хөндсөн зөв нийтлэл болхоор нь уншсан чинь хаа хамаагүй худал тоо баримт тавиад урам хугалдаг байна шүү хэхэ. Синга-д 19, Мъянмарт 16, Камерунд 1 энэ тэр гээд л, ядаж 3 сайт орж үзчихээд нийтлэлээ бичмээр юм даа ... Их сургууль, дээд сургууль, коллежээ ялгадаг юм боловуудаа тэгээд бас
Манай 200 их, дээд сургуулийн хэдэн мянган эрдэмтэн багш нар, боловсрол судлаач нарт хандаж захихад Шанхайн Жяо Тун их сургуулийн Дээд боловсролын хvрээлэнгийн (Institute of Higher Education, Shanghai Jiao Tong University) вэб хуудас руу орж, ичиж зоволгvй єєрсдийгєє хайж таньж, тэгээд ухаалаг, бодит дvгнэлтээ хийх єчvvхэн саналыг МУИС-ийн их тогоонд чанагдаж явсан багшийн хувьд хvсье. өөрөө ичээсэй ийм юм бичичхээд
Профессор, Олхонуд Д.Баярхvv гуай
Боловсрол ШУ : » Монголын дээд боловсрол хаана явна вэ
Нийтэлсэн: 2007-08-17 09:41:19 , Мэдээний дугаар: #65281
"Цаг тєр" хэмээх шинэхэн сэтгvvлд (2007 оны зургадугаар cap) мэдээлснээр бол, "Магадлан итгэмжлэгдсэн гэх тодотголтой, ухаан нь тєрийн шалгуур давсан тєрийн мэдлийн 16, тэд нь дотроо МУИС нь 12, МУБИО мєн, 12, ШУТИС 13 гэж салбарлаад, цааш нь шатласан сургалттай єєр найман их сургууль хувийн их сургууль гурав, хувийн дээд сургууль 108, нийт 170 татан буугдсан гэх боловч хэлбэр дvрсээ єєрчилсєн 30 дээд сургууль нийлээд 200 давжээ. Манай улс санаандгvй байж байгаад энэ тєрлийн тоон vзvvлэл тээрээ дэлхийг дэлдийлгэх дээрээ тулжээ. Зєвхєн 2.6 сая хvн амдаа тооцож vзвэл 200 хол давах их, дээд сургуультай, 142.5 мянган оюутантай, 10000, бvр дордоод 1000 хvн ам тутамд ногдох доктор, профессор, академичийн тоогоор дэлхийд аль хэдийнэ xошуучилж яваа.
Олон улсын дараах статистик vзvvлэлтээр бол манай улс их дээд сургуулийн тоогоор Герман, Францтай зэрэгцэж. Азийн бар улсуудыг хол хаясан байх аж. Хувийн их, дээд сургууль, коллежуудын тоо хэмжээ нь дэлхийд байхгvй амжилт тогтоожээ. Нийт хvн амд нь ногдох байдлаар гадаад улс орны их дээд сургуулиудын тоотой харьцуулсан дараах судалгааг харж болно.
Монгол Улс 2.6 сая 200
Манай улс хєгжлийн тєвшингээр жагсаалтын сvvлд буй Африкийн хэдэн улсаас хол тасраагvй байгаа, харин Балбаас дээш жагссан орнуудтай хєгжил, єрсєлдєєн, эдийн засгийн эрх чєлєє гэж ярихад арай ахдана. Саудын Арабаас дээш бичигдсэн улсуудтай бол хєгжлийн зєрvv хэдэн арван жилээр тогтохгvй. Энэ шууд хамаатай, харьцуулсан дvгнэлт хийхэд хэрэгтэй нэг баримт байна. Манай VХЯ, НVБ-ын Аж vйлдвэрийн хєгжлийн байгууллагатай хамтран хийсэн шинэхэн vнэлгээг 2005 оны байдлаар авч vзвэл дэлхийн 155 улсын дотор аж vйлдвэрийн єрсєлдєх чадварын индексээрээ Монгол Улс доод хэсэт буюу 148 дvгээр байр Ботсван, Этиоп, Бурунди Тєв Африкийн Бvгд Найрамдах Улс, Тонга, Коморын арлууд Мали зэрэг хэдхэн улсын ємнє оржээ. Их, дээд сургуулийнхаа тоогоор эдэн дотор бараагvй хол тасарсан Монголыг аж vйлдвэрийн чадавхиар нь 155-ын 148-т аваачиж жагсаасан байна.
Улс |
Хvн амын тоо |
Их, дээд сургуулийн тоо |
Их Британи |
59.4 сая |
89 |
Австрали |
20.1 сая |
37+2+23=62 |
Шинэ Зеланд |
3.9 сая |
7 |
Швейцарь |
7.3 сая |
9 |
Нидерланд |
16.2 сая |
17 |
Швед |
9 сая |
40 |
Израиль |
6.8 сая |
3 |
Сингапур |
4.3 сая |
2+4+13=19 |
Хонконг |
7.4 сая |
з |
Малайз |
24.8 сая |
17 |
Таиланд |
64.3 сая |
16+36+26=78 |
Турк |
68.1 сая |
69 |
ЄАБНУ |
45.3 сая |
16 |
Арабын Нэгдсэн Эмирт |
3.8 сая |
4 |
Саудын Араб |
22.5 сая |
7+21 эр+12эм=40 |
Грек |
10 7 сая |
17 |
Латви |
2.3 сая |
5 |
Литва |
3.6 сая |
6 |
Эстони |
1.4 сая |
3 |
Словак |
5.4 сая |
14 |
Албани |
3.5 сая |
10 |
Болгар |
7.5 сая |
38 |
Македон |
2 сая |
2 |
Румын |
22.3 |
48 |
Хорват |
4.4 сая |
4 |
Египет |
75 сая |
14 |
Тунис |
9.9 сая |
5 |
Бахрейн |
690 мянга |
2 |
Иордан |
5.3 сая |
2 |
Сири |
17.4 сая |
4 |
Балба |
24 сая |
1 |
Шри Ланка |
19 сая |
10 |
Камбож |
13.8 сая |
9+6=15 |
Мъянмар |
52.8 сая |
16 |
Гана |
20.4 |
3 |
Нигери |
135.4 сая |
13 |
Ардчилсан Конго |
53.2 сая |
31 |
Камерун |
16.1 сая |
1 |
Зимбабве |
13.1 сая |
1 |
Кени |
31.9 сая |
4 |
Монгол Улс |
2.6 сая |
200 |
Дээрх хvснэгтээр бол гол асуудал нь дээд боловсрол нь манайх шиг vнэгvйдээгvй Монголын дээд боловсролтонгууд ажилгvйчvvдийн эгнээнд шууд шилждэг. Монголд тєгссєн мэргэжилтнийг (мэргэжилтэн л гэе дээ) ажилд авдаггvй, авлаа ч цааргалдаг, энэ гашуун жишээ нэгийг хэлэх. Сонинуудаар дvvрэн гэх зар тасрахгvй хєвєєд байгаа чинь дээд боловсрол vнэгvйдсэний жишээ биш гэж vv.
Их, дээд сургуулийнхаа тоогоор Британи Канад Австрали, Сингапурыг бараагvй хаяж тасарсан єнєєгийн Монголд эсрэгээр Балба, Камерун шиг ганц их сургуультай байх нь хаашаа юм. Тооны хувьд социализмын vеийн тэр 10 гаран их, дээд сургууль чинь болоод байсан юм биш vv.
Компани, хоршоо байгуулж байгаа аятай их, дээд сургуулийг ийнхvv хэт vржvvлснээр эдvгээ Монголд дээд боловсролын нэр тєр, vнэ цэнэ хог дээр гарлаа. Юун дэлхийн єрсєлдєєн, дэлхийн стандарт. Манай их сургуулийн дипломыг дэлхийд хэн, аана vнэлж байгаа билээ.
Манайдаа дууриах загвар, толь нь болж ирсэн. Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль гэхэд л єрсєлдєх чадвар, эрдмийн тєвшний рейтингийн vзvvлэлтээр дэлхийн их сургуулиуд дотор 76 дугаарт явж байгаа гэх (Тивээр нь ангилж vзвэл Москвагийн их сургууль Европтоо 23-т) мэдээлэл саяхан цацагджээ. Шанхайн Жяо Тун их сургуулийн "Academic Ranking of World Universities-2007, Institute of Higher Education, Shanghai Jiao Tong University, 01.08.07" хэмээх cyдалгааг аваад vз л дээ.
Энэ судалгааг Жяо Тун их сургууль 2003 оноос хийж ирсэн. Тэр лут жагсаалтад манай ганц ч их дээд сургууль багтаагvйг сануулаад, Ломоносовтойгоо л єєрсдийгєє харьцуулаад vз гэж хэлэх гэсэн санаа
Дэлхийн хамгийн шилдэг (сургалт, менежментээрээ) АНУ-ын гурван их сургууль эхлэн жагсчээ. Тэр нь манайхны сайн мэдэх Харвард, Стэнфорд, Калифорни-Беркли залгаад дєрєвдvгээрт Их Британийн Кембриж орж байна.
Энд шалгарч vнэлэгдсэн эхний 100 их, дээд сургуулийн тал нь АНУ-ын их сургуулиуд байна. Чанартай, лут гэдгээрээ тэр 100 дотор хоёрдугаар байрт Их Британи удаалж, гуравдугаар байрт Герман, Япон хоёр, залгаад Австрали, Дани, Израиль, Канад, Нидерланд, Норвег, Финланд, Швейцарь, Шведийн их сургуулиуд зонхилж байна.
Ямар шалгуураар их сургуулиудыг ингэж ялгаварлаад байна вэ. Манайхны нийтээрээ хошуураад чамирхаад байдаг гадаад хэл, хууль, олон улсын харилцаа, аялал жуулчлал, сэтгvvл зvй, урлаг соёл, биеийн тамир, цагдаа гэхчлэн чиглэлvvдийн ганц нь ч (хvмvvнлэгийн гэх нэрээр гадаад хэл, сэтгvvлч, олон улсын харилцаа, аялал жуулчлал, хуулийн мэргэжлийн сургуулиуд хэт олон) дэлхийн шилдэг их сургуулийг шалгаруулах шалгуур нь биш юм гэнээ. Байгалийн ба техникийн ухааны, тухайлбал математик, технологи, компьютерын шинжлэх ухаан, амьдралын ухаан, газар тариалан, анагаах, эм зvй гэж явсаар нийгмийн шинжлэх ухаан бєгсєнд нь авч vздэг салбар гэх аргачлал тэр юм байна.
Байгалийн ба техникийн ухааныг болилоо гэхэд манай их дээд сургуулиуд гадаад хэл, хууль, олон улсын харилцаа, аялал жуулчлал, сэтгvvл зvй, урлаг соёл, биеийн тамир, цагдаагийн салбараараа дэлхийд хаана яваа билээ гэх асуултыг бид єєрсєддєє тавих цаг болсон. Цаашлаад дэлхийн тэргvvлэх их сургууль аль вэ гэдгийн хамгийн гол шалгуур бол тєгсєгчид нь хэн бэ гэх vзvvлэлт байдаг гэнэ. Энэ нь сургалт нь ямар вэ гэдгийн гол шалгуур юм байна. Тєгсєгчдийн тооноос гадна шvv дээ. Нобелийн ба Филдийн шагналыг хэд нь хvртсэн бэ, хаана хэн ямар нэр тєртэй алба хашиж, хэн хэн нь алдаршсан, бас багш нарынх нь хэд нь Нобелийн шагналтан бэ, багш нарын чадварын индекс, судалгааны тєвшин, хэвлэн гаргадаг эрдэм шинжилгээний бvтээл, ном, сэтгvvлийн тоо гэхчлэн шалгуурууд цаашаа хєвєрч єгнє.
Манай 200 их, дээд сургуулийн хэдэн мянган эрдэмтэн багш нар, боловсрол судлаач нарт хандаж захихад Шанхайн Жяо Тун их сургуулийн Дээд боловсролын хvрээлэнгийн (Institute of Higher Education, Shanghai Jiao Tong University) вэб хуудас руу орж, ичиж зоволгvй єєрсдийгєє хайж таньж, тэгээд ухаалаг, бодит дvгнэлтээ хийх єчvvхэн саналыг МУИС-ийн их тогоонд чанагдаж явсан багшийн хувьд хvсье.
Профессор, Олхонуд Д.Баярхvv
Зууны мэдээ 195 (2643)
http://www.olloo.mn/-ээсБичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-08-08 - Зууны хамгийн үнэтэй даашинзнууд
Шинэ зуун, шинэ мянганы эхээр чамин тансаг даашизны жинхэнэ хур бууж байна. Өдгөө 60000, эсвэл 100000 доллараар гоёлын хувцас аваад өмсчих бэл бэнчинтэй хүн 100 хүрэхгүй ч ийм зүйлийг ихээр үйлдвэрлэх болжээ. Энэ удаад бид 21-р зууны хамгийн үнэтэй 10 даашинзыг танилцуулж байна.
1. Нэгдүгээр байрт дизайнер Рене Страус, үнэт эдлэлийн худалдаачин Мартин Катц нарын зохион бүтээсэн хуримын гоёл орж байна. Энэ даашинз 12 сая долларын үнэтэй. Даашинзны хөхний даруулгын хэсгийг алмаазан сондроор чимэглэжээ. Даашинзыг 2006 оны хоёрдугаар сард олонд танилцуулсан ч өдийг хүртэл худалдаж авах бэлтэй хүн олдоогүй л байна. Та нөхөрт гараагүй бол үүнийг авч өмсч болно шүүдээ. Хамгийн гол нь хоолоо сойж болохгүй. Чулуунууд маш хүнд учир хуримын ордонд очих гэж их хүч зарцуулна гэдгийг санах хэрэгтэй.
2. Хоёрдугаар байрт Ирландын дуучин Саманта Мамбагийн үдэшлэгийн гоёл орж байна. Дуучин бүсгүй 2004 оны зургадугаар сарын 28-нд “Хүн аалз-2″ киноны танилцуулгын үеэр аалзны тор хэлбэртэй энэ даашинзаа өмсчээ. Даашинзанд нийт 3000 бриллиант хатгасан бөгөөд есөн сая долларын үнэтэй гэнэ. Үүнийг Их Британийн нэрт дизайнер Скотт Хеншалл урлажээ.
3. Япон стилийн хуримын даашинзыг дизайнер Юми Кацура урлажээ. Энэ даашинзыг 2007 оны эхээр анх үзүүлсэн бөгөөд найман сая долларын үнэтэй. Даашинзыг хамгийн нарийн торго, атласаар хийж, мянган ширхэг сувд, 8.8 каратын ногоон бриллиант, таван каратын ховор алтлаг бриллиантаар чимжээ. /Энэ бас мэдэхгүй юм байна 2007 оны эх гэхээр 2008 оны коллекц болж таарах нь/ орос сайт дээрх зураг нь
4. Бриллиант хатгасан, хар өнгийн үдэшлэгийн даашинзны анхны үнэ 500000 доллар байжээ. Сүүлд нь энэ даашинзыг 1.8 сая доллараар зарсан юм. 2000 онд энэ гоёл бол дизайнерын туршилтын эхлэл байлаа. Урд талдаа, гуя хүртэл задгай хормойтой, загасны сүүл хэлбэртэй гэрэлтдэг банзалтай, 2000 ширхэг бриллиантаар чимсэн торгон корсет бүхий энэ даашинзыг Жодигийн даатгалын нөхцлөөр эртнээс аюулгүй байдлыг нь хангасан газар өмсөх ёстой байв. Даашинзыг тусгай машинаар дэлгүүрт хүргэж байлаа. Модель үүнийг тайлснаас хойш хэдхэн секундын дараа сейфенд хадгалжээ. /Яг ямар даашинз нь огт тодорхойгүй юм хэхэ 2000 оны л эд бололтой./орос сайт дээрх зураг нь
5. Тавдугаар байрт “Anthony La Bate of Francesca Couture'’-ийн 2005 оны үзүүлэн оров. 300000 долларын үнэтэй хуримын даашинзанд 300 карат жинтэй 1100 алмааз, Сваровскийн 3000 талст хатгажээ. Түүнчлэн энэ хувцсыг хийхийн тулд 45 метр торгон органз хэрэглэсэн юм. Энэхүү даашинзыг захиалан хийлгэсэн эрхэм нэрээ нууцлахыг хүсчээ. Тэрээр даашинзыг 23 настай охиндоо зориулж хийлгэсэн гэнэ. Сураг сонсвол захиалагч нь Арабын Эмиратаас гаралтай хүн байсан аж.
6. Саяхан Японы “Гинза Танака” брэнд хамгийн нарийхан, маш зөөлөн, бөх бат алтан утсаар хийсэн үдэшлэгийн урт даашинзыг толилуулжээ. Энэ даашинз 250000 /$243,902/долларын үнэтэй бөгөөд 1.1 килограмм жинтэй. Энэ даашинзыг хэн ч өмсч болно. Түүнд ганц дутагдал байгаа нь угаалгын машинаар угааж болдоггүй юм байна. Энэ swimsuit нь бас алтан утсаар хийсэн эд гэнэ $82,000
7. Парисын моодны долоо хоногийн хүрээнд үзүүлсэн “Christian Dior'’-ын даашинзнууд доод тал нь 200000 долларын үнэтэй. Том ханцуй, үслэг нөмрөг нь эрт дээр үеийн хатан хааны гоёлыг илтгэнэ.
?
8. Тэрбумтны гэргий Меланийн “Christian Dior”-оор хийлгэсэн хуримын гоёлын (Тэд хуримаа 2005 оны хавар хийсэн юм) талаар хэвлэлийнхэн хэдэн cap шуугижээ. Сүйт бүсгүй эхнээсээ л даашинзыг цагаан, алтлаг өнгөтэй, үнэт чимэглэл ихтэй байх ёстой гэж байсан юм. Тэрээр Валентино, Готье, Лагерфельд нартай зөвлөлдөж, даашинзаа байнга хэмжин үзэж, хэдэн долоо хоногийг Парист өнгөрөөсөн гэдэг. Ингээд тэрээр мөнгө, атласан дэлбээгээр чимсэн, 90 метр атлас, 550 цагийн гар хөдөлмөр зарцуулсан гоёмсог даашинзтай болжээ. “Энэ даашинзыг зөвхөн хуриманд л өмсч болох бөгөөд хүмүүсийг жинхэнэ уулга алдуулна даа” хэмээн Трампын ирээдүйн гэргий өгүүлж байсан гэдэг. Модель бүсгүй энэ даашинзыг” моодны үзүүлбэрээр өмсч гарч ирэхдээ үнэт эдлэлээ даалгүй, тайзан дээр ухаан алдан унасан юм. Даашинз 200000 долларын үнэтэй. Гэхдээ ноён Трампын хувьд энэ нь бага мөнгө билээ.
9. Есдүгээр байрт Кристиана Лакруагийн 2005 онд танилцуулсан /Spring 2006 couture/даашинз оржээ. Алтан принттэй, шаргал өнгийн сиймгэр эдээр хийсэн энэ даашинз ердөө л 150000 доллар гэнэ. Энэ даашинзыг сувдаар чимэглэсэн алтан титмээр чимсэн байна.
10. миний харсанаар 127000 үнэтэй 150000 ширхэг Swarovski үнэт чулуугаар чимсэн энэ даашинз орох байх / 2006/09/13 Munich, southern Germany
10. Хамгийн эцэст буюу 10-р байрт дэлхийн хамгийн үнэтэй эмэгтэй Женнифер Лопес (Тэрээр Нью-Йоркийн даатгалын компанинд нэг тэрбум еврогоор биеэ даатгуулжээ) бүжигчин Крис Жаддтай гэрлэх үедээ өмссөн, Валентиногийн 50000 долларын үнэтэй даруухан даашинз орж байна. Тэр үед энэ даашинзны үнэ хүмүүсийг гайхашруулж байсан юм. Цаг мөч өнгөрөх бүр даашинзны үнэ өсч байгааг анзаарч болно. Зузаан түрийвчтэнгүүдийн ч тэмцэл үргэлжилсээр байна.
2007/08/08 Өглөөний сонин
http://www.kleo.ru/club/tusa/al12215.shtml сайтаас авсан мэдээ юм байна Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-08-07 - Үс засалт зан араншин, насны хэмжээг тодорхойлдог
“Smile” салоны захирал, мастер үсчин Ч.Болдхуяг, “Эрдэнэ-Булган” салоны эзэн, мастер гоо засалч В.Эрдэнэбулган нар хамтран “Үс засалтын хэв загвар” нэртэй үзэсгэлэн гаргахаар болжээ. Үс засалт болон нүүр будалтыг урлагийн бүтээл болгон харуулсан мэргэжлийн уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 9-нд нээлтээ хийх бөгөөд Япон улсаас уригдаж ирсэн шүүгчид оролцох ажээ. Ингээд мастер үсчин Ч.Болдхуягтай ярилцлаа.
-Үс засалтын хэв загвараар үзэсгэлэн гаргах болсон чинь ямар учиртай юм бэ?
-Гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг учраас үсчний мэргэжил өндөр ур чадвар шаардсан, хүний өдөр тутмын үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг ажил. Ялангуяа, өнөө үед үс засалт, нүүр будалт урлагийн нэг төрөл болчихсон. Тийм болохоор орчин үеийн охид, залуусын үс засалт болоод нүүр будалтын хэв маяг хэрхэн хурдацтай өөрчлөгдөж байгааг харуулахыг зорьсон. Мөн шинэлэг өнгө төрх эрэлхийлсэн хэрэг. “Занаду” арт галарейд нээлтээ хийх үзэсгэлэнд Зүүн Ази номхон далайн орнуудын үсчин гоо засалчдын Япон улсын удирдах зөвлөлийн гишүүд болон олон улсын.Азийн соёлын сангийн нийгэмлэгийн тэргүүн ирэх юм.
-Манайд үс засалтын шоу болж байснаас биш, үзэсгэлэн гарч байгаагүй. Тэгэхлээр моделиуд оролцохгүй хэрэг үү?
-Тийм. Би хятадаас 50 янзын үсний модель авчирсан. Энэ моделиуд дээр хийсэн үс засалт, нүүр будалтаараа хүний зан төрх, нас, хүйсийг ч тодорхойлох боломжтой. Өдөр тутам, гоёл, уран сэтгэмжийн чөлөөт загварууд болон тэдгээрт тохирсон нүүр будалтыг харуулах юм.
-Нэг үсний модельд хэчнээн зардал гардаг бол?
-20 долларын үнэтэй 50 ширхэг үсний модельд 1000 доллар зарцуулсан. Харин нэг моделийн үсэнд 5-6 мянган төгрөгийн үнэтэй, гурван будаг хэрэглэнэ. Би зөвхөн тайралтаа л гэхэд 20 мянган төгрөгөөр хийдэг. Цайруулах будалт, тайралтыг нэмээд 100 гаруй мянган төгрөгийн зардал гарна. Гэхдээ мөнгөөр үнэлж боломгүй, айхтар зардал бий. Тэр бол цаг хугацаа. Тэгэхлээр өртөг өндөртэй үзэсгэлэн гарах нь ойлгомжтой байгаа биз. Шинэ загвар гаргахын тулд өглөөнөөс үдэш болтол ажиллах хэрэгтэй. Одоогоор ажлын цагаас хойш энэ бүхэнд анхаарлаа хандуулж байгаа.
-Хүний үстэй адилхан байж чадах уу?
-Мэдээж, хүний үснээс ялгарах зүйлгүй. Хэдийгээр 50 хувийн синтетик материалтай ч янз бүрийн тайралт, будаг хийхэд тохиромжтой. Бас хими хэрэглэж ч болно. Гэхдээ ийм үс олдоц муутай байдаг юм билээ.
-Салоныхоо хүрээнд үс худалдаж авдаг уу. Сүүлийн үед үс залгах морд дэлгэрч?
-Уг нь авдаг байсан. Гэтэл үс залгах үйлчилгээ Азид их хөгжсөнөөс болоод хүмүүс үсээ худалдахаа больсон. Бүр 1, 20 см үс 3800 юань хүрсэн гээд бод доо. Тайруулсан үсээ хаях, аль нэгэн газарт худалдахын оронд олон дахин хэрэглэх боломжтой учраас тэр. Үсийг их олон янзаар залгадаг. Зориулалтын цавуу түрхсэн багц үсний үзүүр халаах маягаар залгах үстэйгээ нийлүүлдэг. Бас нэхээс шиг сүлжих юмуу бяцхан хавчаараар тогтоодог үс ч бий. Үс засалтын хэв загвар, хүмүүсийн хүсэл сонирхол өөрчлөгдсөн учраас бидний үйлчилгээ ч гэсэн шинэчлэгдэх ёстой болов уу.
-Өнгөрсөн жил солонгос загвар моодонд орж, залуучууд үсээ гельдэж босгох сонирхолтой болсон. Тэгвэл энэ жил ямар загвар зонхилж байгаа вэ?
-Харин түүнийг чинь л тодорхойлохыг хичээж байна. Сүүлийн гурван жил үзүүрлэж шингэлсэн тайралт моодонд орж байсан бол, одоо арчилгаа бага шаардах үс засалт анхаарал татах болсон. Бас өнгө будгийн зохицол гэж бий. Сүүдэрт өөр харагддаг мөртлөө наранд гарахаараа “асдаг”, тийм л туяарсан өнгө орчин үеийн гоёл.
-Ихэнх үсний газар ижил засалт хийх болж. Ялангуяа, эрэгтэй хүний үс засалт.
-Үйлчлүүлэгч зоригтой байх юм бол гарахгүй загвар гэж байдаггүй. Гагцхүү үсчин хүн түүнийг тааруулж хийх л хэрэгтэй. Хүн бүрийн нүүрний төрх, үс хоорондын орон зай харилцан адилгүй учраас зохицуулах болно. Гэтэл ихэнх хүмүүс дасал болсон загварыг нь өөрчилчихмөөр “Яана аа, арай дэндүү болчихлоо” гэж сэтгэл нь зовдог. Тэгээд үсээ ургахыг хүлээгээд суучихна даа. Хүний үс долоо хоногт 3-4 мм ургадаг байхгүй юу. Яг л сахал шиг.
-Үс засалт үйлчлүүлж байгаа газраасаа хамаарч харилцан адилгүй байх ёстой юу?
-Үгүй л дээ. Хаана үсээ засуулах нь үйлчлүүлэгчийн эрх. Гэхдээ бүх зүйл стандарт байх ёстой. “1000 төгрөгөөр засч байгаа юм чинь эвдээд хаячихсан ч яахав” гэсэн маягаар хайнга хандаж болохгүй. Нэгэн үе том салонууд хувьчлагдсанаас болоод бид подвальд орж байлаа. Түүнийг бодвол, одоо хүмүүсийн амьдрал харьцангуй сайжирч байгаа учраас хэрэгцээ нь нэмэгдсэн. Тийм болохоор тухайн хүний үсэнд зарцуулсан цаг хугацаа, материалын зардлаас шалтгаалаад салоны үнэ өртөг өндөр байж болох юм.
-Үсчин, гоо засалчдын хоёр ч холбоо байгуулагдсан. Та алинд нь хамаарагддаг вэ?
-1996 онд мэргэжил нэгт нөхөдтэйгээ нийлж “Монголын үсчин, гоо засалчдын холбоо” байгуулсан. Холбооны удирдах зөвлөлийн бодлого хариуцсан хүн нь би. Тэгтэл 2004 онд холбооны маань гишүүн М.Довчинсүрэн “Мэргэжлийн үсчин, гоо засалчдын холбоо” байгууллаа. Гэхдээ бидний зорилго нэг учраас өөр хоорондоо тэмцэлдээд байдаггүй юм. Битгий буруугаар ойлгоорой. Тэртээ тэргүй, нэг зүйлд зорьж яваа болохоор бидний хийж чадаагүй ажлыг энэ хүн гүйцээж яваа гэж боддог.
-Тэгвэл олон улсын уралдаан тэмцээнд холбооныхоо гишүүдийг хамруулдаг уу, аль эсвэл…?
-Зохион байгуулж байгаа газар нь л өөр болохоос биш, оролцогчдын хувьд холбоо хамаарахгүй ээ. Бид бүх үсчин, гоо засалчдад урилга явуулдаг. Түүнээс биш, би өнөөдөр “Мэргэжлийн үсчин, гоо засалчдын холбоо”-ны гишүүдэд “Миний үзэсгэлэнг битгий үзээрзй” гэж хэлээгүй. Үзэсгэлэнгийн үеэр үсчин, гоо сайхны салонууд ээлж ээлжээрээ хаалгаа барьж, ирж сонирхоно гэсэн.
-Ингэхэд үсчин мэргэжлийг яагаад сонгох болов?
-Би суугаа ажил хийх юмуу нэг хэвийн амьдралтай байхаас уйддаг хүн. Үргэлж шинэ сонин зүйлтэй учирч, өөрийгөө өөрчилж байхыг хүсдэг сонирхол минь энэ мэргэжлийг сонгоход тусалсан байх. Өдөр бүхэн өөр, өөр хүмүүстэй учирч, тэдэнд тохирох төрөл бүрийн үс засалтыг хийнэ гэдэг сонирхолтой ажил.
-Мэргэжлээрээ ажиллаад хэдэн болж байгаа вэ?
-22 жил болж байна даа.
Р.Мөнгөн
http://www.sonin.mn/-ooc Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-08-03 - Боди арт
ёо ёооо болиёоо арайчдээ ийм нийтлэл бичиж л байдаг нөгөөхийг нь хэвлэж л байдаг таарсан сэтvvлч сонин болдоо, ямарч судалгаа мэдлэг байхгүй зүгээр захы иргэн ирээд санаандаа орсон юмаа ярьж өгсөнийг бичдэг юмуу хаашаа юм. Бүүр ичиж орхилоо. Ядаж байхад сүүлийн бие даалт маань scarification буюу сорвин шивээс байсаныг ч хэлэхүү. Цус нь гожоод тогтохгүй ч гэх шиг ямарч анхан шатны мэдэгдэхүүнгүй, арьс давхаргатай байдаг гэдгийг ядаж мэдчихээд бичмээр юмдаа. "Хамгийн аймшигтай нь элдэв дэгээнд өлгөгдөж, олсоор хүртэл өөрсдийгөө дүүжилж байгаа нь яг л аймшгийн кино мэт" хаанаас юу олоод төгсгөл хийсэн юм болдоо Харамсалтай ~~~
2007.08.2 Өглөөний сонин
Хэт их шивээс хийлгэвэл амьдаараа өмхийрнөХүний биеийн 60-аас илүү хувь шарх сорви, пирсинг болвол биед хор хөнөөлтэй гэж эмч нар үздэг. Гэтэл сүүлийн үед этгээд, эрсдэлтэй боди артыг шүтэгчид дэлхий даяар улам олширсоор, салонууд борооны дараахи мөөг шиг ургасаар.
Хүй нэгдлийн урлаг одоо ч моодны хэвээр
Африкийн зарим омгийнхон биеэ элдэв шарх, сорвиор гоёдог. Тэд бусдаас ялгарахын тулд биеэ зориуд шархлуулж, аймшигт сорвитой болдог. Янз бүрийн ёслол болгонд зориулж, өөр өөр өвөрмөц сорви “урладаг”. Жишээлбэл дайчин эр болохын тулд нэг төрлийн, харин дээш ахиж эрх мэдэлтэй болвол өөр шивээс сорви хийлгэж байлаа.
Орчин үед энэ нь нэг ёсны урлаг болжээ. Моодны бөгөөд эрсдэлтэй урлаг. Ер нь сорвийг маш олон төрлөөр урладаг. Эдгээрээс хамгийн хэцүү бөгөөд аймшигтай нь ухаж хийх. Маш энгийн технологитой. Хүний арьсны дээд хэсгийг зүсч аван, хүссэн дүрс, хэмжээтэй сорвио бүтээдэг. Сорви хийх ажиллагааны үеэр мэдээ алдуулдаг гэж сурталчилдаг ч ямар ч мэдээ алдуулалт хийсэн байлаа, цус урссан ийм мэс ажилбарын дараа морфины үйлчилгээ дуусахаар юу болохыг төөөл дөө. Танд дор хаяж гурван хүндрэл учирна, цус гоожилтыг зогсоох, яаж цусны халдвар авахгүй байх, дотоод эрхтнүүд хавагнахаас сэргийлэх гээд. Энэ бол ёстой жинхэнэ тамлал. Таны нуруу эсвэл мэс хүргэсэн газрууд шарх эдгэртэл нэлээд хэд хоног хавагнаж, хавдана. Хэрэв ямар нэг хүндрэл гарахгүй, антибиотик уух шаардлага гараагүй бол аз дайрсан гэж бод.
Шивээс бол боди артын нэг чиглэл
Одоо түүгээр хэнийг ч гайхуулахгүй. Орчин үеийн шивээсүүд арьсыг цоолсон бус харин усан будгийн зураг мэт харагддаг. Дэлхий даяар шивээсний мастеруудын дунд олон улсын тэмцээн, наадам, уралдаан явагдаж, тэд ур чадвараараа өрсөлддөг. 2007 оны Берлиний “Тату хатан хаан” тэмцээний ялагч бүсгүй. Тэр даашинз өмсөөгүй, шалдан байгаа нь энэ. Хэрэв таны шивээсний хэмжээ биеийн гадаргуугийн 30 хувиас их бол хүний цусны нарийн хялгасан судсууд болон тунгалагийн системийн ажиллагаа гэмтэж, хүн амьдаараа өмхийрнө. Энэ бүхэн мэдээж сайнаар төгсөхгүй. Цусны халдвар, гэдэс нээгдэх зэргээр хүндрэл учирдаг. Шивээсний нэг сайн тал бол аваар осолд өртсөн эсвэл “хийсвэр” хийлгэсний дараа үүссэн шарх сорвийг түүгээр нууж болно. Гэтэл зарим нь арай дэндүү “солиотой” загнадаг, жишээлбэл нүдэндээ шивээс хийлгэдэг. Тэр хүн аз болоход сохроогүй, гэтэл гоё хээ угалз болсонгүй гэж ихэд харамсч байжээ. Хамгийн сүүлийн үеийн моод бол эрсдэлтэй пирсинг. Эдгээр хүмүүсийг толгойдоо юмтай гэдэг нь үнэн бололтой. Харин тэдэнд өөрсдөд нь таалагддаг гэнэ. За яахав, тэдний өөрсдийн мэдэх хэрэг гэж орхимоор. Гэтэл боди артаар гоёгчдын далан хувь нь 18 нас ч хүрээгүй хүмүүс байдаг аж. Өсвөр насны, тэгээд бэлгийн бойжилт дуусаагүй үед ийм хөндлөнгийн “зэрлэг” оролцоо юунд хүргэхийг хэн ч таах аргагүй. Хөвгүүд төдийгүй охид ч олноороо элдэв төрлийн шивээс хийлгэдэг. Хамгийн аймшигтай нь элдэв дэгээнд өлгөгдөж, олсоор хүртэл өөрсдийгөө дүүжилж байгаа нь яг л аймшгийн кино мэт.Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-07-12 - Шоотой материал намрын загварт
2007-07-11 - Улаааааан хивс
2007-07-10 - “Пентатоник” наадам
ЗАЛУУ ОДОД шагналын хур буулгалаа
Ж.СYРЭН
Улаан хивсний ёслолоор гоёсон 10 дахь удаагийн “Пентатоник” наадам єнгєрсєн бямба гарагт Улсын драмын эрдмийн театрт боллоо. Цагаа барьдаггvй урлагийнхан энэ удаагийн наадамд бас л болзооноосоо хоцорч ирлээ.
Гэсэн ч хайртай дуучин нь анх удаагаа болж буй улаан хивсний ёслолд зориулж гоёж ирсэн нь vзэгчдэд тэднийг уучлах шалтаг болж чадсан. Зочдын салхийг наадмын зохион байгуулагчид хvрэлцэн ирж хагалав. Тэдний араас гоёмсог тэрэг хєлєглєсєн рок, поп, хип хопын одууд цуварсаар. Мэдээж эрэгтэй дуучдын ихэнх нь хар єнгєтэй хослолоор гоёжээ. Харин стил, имиждээ хэзээд vнэнч “Татар”-ынхан чєлєєт хувцас сонгожээ. Тэднийг машинаас буухад охид голдуу орилолдон гарын vсэг авахаар хошуурч байв. Тэдний араас “Номин талст”, “Люмино”, “Нюанс”, дуучин Хонгор цувран ирэв.
“Номин талст”-ын фэнvvд дуучнаа харахаас илvvтэйгээр гэргий нарыг нь сонжин шивнэлдэх ажээ. “Хаянаагийн эхнэр улам жин нэмжээ. Болимоор юм. Батсvхийн эхнэр ч давгvй шvv. Yгvй тэр Дээгийгийн Жулияна дандаа л нууцлаг байх гэнэ. Нvдний шилээ аваасай. Yсээ хvртэл нvvр рvvгээ унжуулаад шvv” гэж тун чиг хорхойссон шинжилтvvд энд тэндгvй. Мэдээж энэ бvхэн охидын дунд нууцгайхан єрнєсєн юм.
Дуучин Сэрчмаа хар єнгийн ємд, ханцуйгvй цамцаар гоёсон нь энгийн харагдаж байлаа. Харин зохимжгvй хувцасласан нь дуучин С.Номин, “Камертон” хамтлагийн дуучин С.Ган-Эрдэнэ нар бололтой. Бие барьсан шаргал єнгийн урт цамц С.Номинд тийм ч зохимжтой харагдахгvй байлаа. С.Ган-Эрдэнэ улаан єнгийн хvрэмний дор жинсэн богино ємд ємссєн нь мєн л цагаа олоогvй гангараа байсан юм. Энгийн атлаа этгээд ч юм шиг хувцасладаг ая зохиогч Б.Ангирмаа бас л энэ утгыг илтгэх хар цагааны хослолыг наадмын гоёлоор сонгосон байсан. Харин тvvний охид болох “Киви” хамтлагийнхан “Пентатоник” наадмын улаан хивсний ёслолын жинхэнэ чимэг болсон. Тэдний vсний засалт, гурван єєр єнгийн гоёмсог урт даашинз эрчvvдийн харааг булаах нь байтугай хvvхнvvдийн атаархлыг ч хєдєлгєж чадсан. Хамтдаа зургаа авахуулах, гарын vсэг авах гэсэн гэнэтийн дайралтууд тэднийг хэсэг хугацаанд самгардуулаад авсан юм.
Зєвхєн ємссєн хувцсаар ч биш єєр зvйлээр гоёж болдгийг альтернатив дуучин Отгоо, “ХИТ”-ийн захирал Давааням нар харууллаа. Энгийн богино хар єнгийн даашинз, хар єнгийн ботинкоор ижилссэн альтернатив гvнж маань “Хєдєєнєєс дєнгєж сая орж ирээд гоёх зав байсангvй” хэмээн учирлаж байсан. Гэсэн ч дуучин Отгоо болон тvvний vзэгч хоёуланд нь нэгэн гэнэтийн бэлгийг фэн ах нар нь барьсан юм. Энэ бол дуучныг дагаж долоон мотоцикльтэй рокерууд ирсэн нь нэгэн євєрмєц гоёо болсон. Мєн “ХИТ”-ийн Давааням хэрвээ гэнэтийн дайралтад єртвєл єрсєлдєгчєє нам цохиж болохоор сvртэй бариултай, донжтой таяг барьж “одой” ганган улаан машин хєлєглєсєн нь олны нvдийг эрхгvй татаж байлаа. Бvсгvйчvvд намбалаг зєєлєн, эрчvvд нь албархуу ёслолын байдалтай улаан хивсээр алхаж байсан бол рок попын “отгон банди” єргємжлєлийг єєртєє олгосон BZ man бvжиглэх нь холгvй vсэрч тун чиг цоглог алхсаар гарч ирсэн. Yзэгчид энэ олон одод дундаас хоёр гавъяатаа битvvхэн сураглаж бас нууцгайхан хvлээж байлаа. Гэсэн ч УГЖ Б.Сарантуяа энэ удаа ирсэнгvй. Харин УГЖ Т.Ариунаа хэзээд цоглог тэр л зангаараа хvрч ирлээ. Ємссєн даашинз нь дэгжин гэж жигтэйхэн. “Сингапурын одод хувцасладаг салоноос сонгосон” хэмээн тайлбарласан юм.
Наадам зуны урин дулаан цагт болж байгаа болохоор хvн бvрт таатай сэтгэгдэл тєрvvлж байлаа. Ялангуяа хєгжмийн зохиолч Б.Долгион “Наадам зун болсон нь ямар сайхан юм. Манай хvvхнvvд ямар гоё юм бэ” хэмээн шvvрс алдаж байлаа. Энэ удаагийн наадмын номинац тус бvрийн шагналыг ихэнхдээ залуу уран бvтээлчид авсан. Дуучин ВХ, Quiza, “Киви”, “Lemons” хамтлаг зэрэг. Харин ахмадууд тэдэнд шагналыг гардуулж байлаа. Магадгvй эндээс хууччуул ийм эрт зайгаа тавьж єгч байгаа биш биз гэсэн эргэлзээг ч vзэгчдэд тєрvvлж байв. Тvvнчлэн орчин vед техник технологи єндєр хєгжсєн болохоор техникийн саатал гэгч байхгvй болмоор. Гэсэн ч энэ vзэгдэл “Пентатоник” наадамд оршсоор байсан нь єнєє ч харагдсан юм. Тайз засалтын хувьд ч шинэлэг шийдэл олж харсангvй. Том дэлгэцээс бусад нь Драмын театрын зvйлс бололтой. Энэ удаагийн наадмын улаан хивсний ёслол шинэлэг болохоос бусад нь vзэгчдийн сэтгэлд хvрч чадсангvй. Ийнхvv “Тєсвийн царай харж, тєрєєс бадар гуйгаагvй оюуны хєрєнгє оруулагчид” хэмээх єргємжлєлийг гавъяат жvжигчин Д.Сосорбарамаас хvртсэн Монголын рок поп урлагийн дээд шагнал гардуулах 10 дахь удаагийн” Пентатоник” наадам шєнє хугаслан єндєрлєсєн юм.
“ПЕНТАТОНИК” НААДМЫН ШАГНАЛ ГАРДСАН УРАН БYТЭЭЛ
Шилдэг дебют дуучин -ВХ /Батбаатар/
Шилдэг дебют хамтлаг –”Киви”
Шилдэг хєгжимчин-гитарчин Б.Буян-Єлзий
Шилдэг хєгжмийн найруулга-”Бурхан эх орон” /С.Гантєр/
Шилдэг бичлэг-Pary “Red album” /”Lemons”/
Шилдэг зохиомж –”Давалгаа” /”Алтан ураг”/
Шилдэг дэнс/транс –”Хайр гэж юу юм бэ” /D Z man & Энхзул/
Шилдэг хип хоп дуу-”Хийморийн сан” /”Quiza”/
Шилдэг альтернатив дуу-”Хайртай” “/”Lemons”/
Шилдэг R and B дуу –”МВ” /Д.Болд/
Шилдэг этник дуу-”Хєх Монголын vр сад” /Т.Ариунаа/
Кино жvжгийн шилдэг дуу-”Ийм нэгэн дурлал” /ВХ/
Шилдэг рок дуу –”Нандин шvтээн” /”Никитон” хамтлаг/
Шилдэг поп дуу-”Дурлал шиг асна” /Т.Ариунаа/
Шилдэг цомог-”Нисдэг таваг” /”Нисванис”/
Шилдэг рок тоглолт-”Red Life” /”Lemons”/
Шилдэг поп тоглолт-”Дурлал шиг асна” /Т.Ариунаа/
Рок, поп урлагт vнэтэй хувь нэмэр оруулагч -”Айзам” хамтлаг, С.Ононбат
www.unen.mn Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-07-08 - Yндэсний хувцсаараа гайхуулна
“Гайхамшигт монгол хувцас” олон улсын IV наадам энэ амралтын єдрvvдэд болно. Наадмын талаар “Монгол костюмс” тєвийн ерєнхий захирал Б.Сувдтай ярилцав.
-Наадмын vеэр ямар арга хэмжээ болох вэ?
-Дэлхий дахинаа гайхагдсан монгол хувцасны євєрмєц ур хийц, єнгє донж, єв уламжлалыг сурталчлан таниулах, vндэсний хувцсаа аялал жуулчлалын гол нэрийн брэнд бvтээгдэхvvн болгон тvгээн дэлгэрvvлэх зорилгоор наадмыг дєрєв дэх жилдээ зохион явуулж байна. Энэ удаад Дэлхийн монголчуудын хувцасны холбоо, “Нью жуулчин” групп, Yндэстний хувцас судлалын академитай хамтран “Гайхамшигт монгол хувцас” олон улсын IV наадмыг явуулах гэж байна. Наадмын нээлт энэ сарын 7-нд Сvхбаатарын талбайд болно. Энэ vеэр Yндэсний хувцасны vзvvлбэр, жагсаал болно. Иймээс vзэгчид загвар ємсєгчидтэй дурсгалын зураг татуулж болно. Мєн энэ vеэр сийлбэртэй 21 гэрийн vзэсгэлэн гарна. Харин энэ сарын 8-нд манай тєвийн байранд наадмын шалгаруулалт, загварын тоглолт, 9-нд шагнал гардуулах ёслолын ажиллагаа Улсын драмын эрдмийн театрт болно.
-Хэдэн номинацаар наадмыг шалгаруулах вэ?
-Yндэсний хувцсыг уламжлалт маягаар хийсэн эсэх, авангард, гоёлын, єдєр тутмын гэсэн дєрвєн тєрлєєр шалгаруулна.
-Гадны орнуудаас оролцох уу?
-Дэлхийн монголчуудын хувцасны холбооны удирдах зєвлєлийн гишvvн, Оросын Тєрийн ДУМ-ын гишvvн К.Раушан шvvгчээр оролцоно. Тэрбээр энэхvv наадмыг сонирхож байгаа бєгєєд цаашид єєрийн орондоо сурталчлах ажлаар ирсэн юм. Мєн Євєрмонголоос тєлєєлєгчид оролцоно. Сонирхуулахад, баруун таван аймгийн “Гоёл-2007” наадам саяхан Говь-Алтай аймагт болсон. Энд шалгарсан багууд наадамд оролцоно. Энэхvv наадмын дараагийн арга хэмжээ Євєрмонголын Гэгээн тал гэдэг газар єргєн хvрээнд удахгvй болно.
-Ємнєх наадмуудаас энэ удаагийнх юугаараа онцлог вэ?
-Аялал жуулчлал манай улсын хувьд залуу салбар. Энэ салбарыг хєгжvvлэх, жуулчдыг татах зорилгоор явуулж байгаагаараа онцлог. Мєн vндэсний хувцасны элемент агуулсан орчин vеийн загвартай vндэсний хувцас гаргах, тэр хувцсаа дэлхийн брэнд болгох нь наадмын гол зорилго юм.
Ж.ХОРЛОО
http://www.unen.mn/ Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-06-23 - “Хөх гоёл 2” хувцаслах урлагийг тодотгоно
“NUDE” fashion group 2007 оны 5-р сарын 8-нд “Занаду арт галерей”-н танхимд шинэлэг хийгээд сонирхолтой “Хөх гоёл-2” үзэсгэлэнгээ гаргасан билээ. Эдгээр залуус анх 2005 оноос биеэ даан ажиллаж, ердөө жилийн дараа 2006 онд Эх үрсийн баярын өмнөхөн “Хөх гоёл-1” үзэсгэлэнгээ монголчууддаа толилуулсан юм. Энэхүү үзэсгэлэнг жил бүр зохион байгуулах бөгөөд үүгээрээ өөрсдийн хийж бүтээсэн зүйлсийг олон нийтэд тайлагнах зорилготой юм байна. Ихийг мөрөөддөг, олныг ч амжуулдаг энэ залуус дэлхийд алдартай монгол брэнд өмд гаргахаар зорихын зэрэгцээ дуучин Болд, МУГЖ Ариунаа, дуучин Номин, Амгаа, Боогий, Эби, Паараа, “Гала”, “Камертон”, “Сүнс”, “Нэгэн зүгт”, “Перфект” зэрэг шинэ залуу хамтлаг, Монголын анхны интернет “TV5” телевизийн хөтлөгчдийн хувцасны дизайнераар ажиллажээ. Мөн жүжигчин Өөдөөгийн “Надтай хамт” нэвтрүүлгийн “Fashion” булангаар 6 сарын турш хуучин хувцсыг шинэ загварын болгон өөрчилсөн нь олны анхаарлыг нэлээд татсан билээ. Уншигч та “Nude” группийн залуусын бүтээлүүдийг манай галерейд хэзээ ч ирж сонирхож, худалдан авч болох юм.
Ингээд тус группийн ахлах дизайнер Э.Батбэхтэй ярилцлаа.
-Эрэгтэй хүн дизайнер байхын давуу болон бэрхшээлтэй тал юу вэ?
-Ер нь дэлхийд эрэгтэй дизайнер маш олон байдаг. Тэднээс нэлээд хувь нь амжилттай ажиллаж байгаа. Харин дээхэн үеийн нийтлэг ойлголтоос болоод монгол эрчүүд юм оёх нь ховор тул эрэгтэй дизайнер одоохондоо цөөн байж болох юм. Гэвч сүүлийн жилүүдэд олширч байгаа. Хүндрэлтэй нь захиалагчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байдгаас хэмжээгээ өгөхдөө ичих, хувцсаа тайлахгүй байх тохиолдлууд нэлээд гардаг л даа.
-Шигтгээ нааж бүтээл хийх санаа яаж төрснөө хуваалцах уу?
-Барилгын шилэн хийц шиг шилээр хийдэг хувцасны чимэг байдаг л даа. Үүнийг арай өөр хэлбэрт оруулж үзье гээд уг чимэглэлүүдийг дүрс гарган нааж хийсэн. Манайд хэлхэж хийсэн чимэг элбэг, харин шууд нааж хийсэн бүтээл ховор байх аа.
-Хийхэд хамгийн их чадвар шаардсан бүтээл чинь аль вэ?
-Бид энгийн нэг хувцас захиалгын газар биш учраас загварууд дээрээ маш анхаарч ажиллахыг эрмэлздэг. Бүгдийг нь л мэргэжлийн зүгээс нэлээд бодож боловсруулдаг учраас манайд захиалсан хувцас бүр урлагийн бүтээл болж гардаг. Одоохондоо хүндрэлтэй гэх загварууд гараагүй байгаа.
-Хийсэн хувцсаа амьдлаг болгохын тулд юунд илүү анхаардаг вэ?
-Хувцас хийнэ гэдэг зураг зурахтай яг ижил. Ялгаа нь материал дээр зохиомж, өнгө, загвар, эсгүүр, нугалаа гэх мэт зүйлс ашиглан урладаг. Дизайнерууд үргэлж шинэ загвар, эсгүүр, нугалаа хайж явахаас гадна уг бүтээлээ хүнд хүргэхэд анхаарах хэрэгтэй л дээ. Загварын шоунд гэхэд хаана, ямар тайз, орчинд, ямар өнгө гэрэл, дуу чимээтэй хослуулах зэргийг нарийн бодох хэрэгтэй. Бид 2006 онд дан жинсэн өмдөөр Богдын музейд багахан хэмжээний шоу хүртэл зохион байгуулж байсан.
-Мэргэжлийн хүний зүгээс “Хөх гоёл-1”, “Хөх гоёл-2”-ын ялгаа, онцлогийг дүгнэхгүй юу?
-“Хөх гоёл-1” дээр зөвхөн жинсэн өмдийг олс, гэрийн хана, гэрэлтүүлэгтэй хослуулан инстоляци бүтээл хийсэн бол “Хөх гоёл-2” дээр илүү олон төрлийг хамруулж, жинсэн өмд, гоёлын даашинз, плакат, коллаж зэргийг ашигласан байгаа. “Хөх гоёл-2”-д бэлтгэж судалгааны ажил ч нэлээн хийсэн. Шинэ материал, шинэлэг ажиллагаатай бүтээлүүд түлхүү оруулсан юм. Мөн өнгө, хандлага, уур амьсгалыг орчинтой нь хослуулахыг оролдсоны зэрэгцээ гэрэл гэгээтэй гэдэг үүднээс гоёлын даашинзнууд бүгд гэрэлтүүлэгтэй, харин амьдралын бэрхшээлийг бэлгэдсэн өгсөж, уруудаж буй шатан дээр өмднүүдийг зохиомжлон байрлуулсан. Ер нь бүтээл бүхэн маань цаанаа нэгийг илтгэж байгаа.
-Олон нийтийн хамгийн их таашааж байгаа бүтээл…
-Дээр дурьдсан өмдөөр хийсэн инстоляци, мөн нааж бүтээсэн коллажууд хүмүүст ойлгогдохоор өгүүлэмжтэй, шинэлэг болсон. Өмднүүдийг хатуу хэвэнд оруулан алтлаг, мөнгөлөг боронзоор өнгө оруулсан нь нэг талаас баримал мэт харагдаж, харин коллажууд гэгээлэг, чамин, гялалзаж харагддаг учраас хүмүүст их хүрсэн байж болох юм.
-Манайхны хувцаслах соёлыг мэргэжлийн хүний хувьд дүгнэхгүй юу?
-Манайд нэг хандлага их түгээмэл байна. Идэхээсээ өмнө гоёхыг боддог. Тиймээс ч захиалга маш их ирдэг. Эдгээр захиалгуудыг бид хувь хүний саналын дагуу гэхдээ урлаг руу хандуулж шийдвэрлэж өгдөг л дөө. Харин загвараа шууд тулгаж хэлсэн захиалгыг хийхээс зайлсхийдэг. Сүүлийн жилүүдэд манайхан хувцаслах соёл дээр харьцангуй өргөн мэдлэгтэй болж байгаа нь илт мэдрэгддэг шүү.
-Ойрын төлөвлөгөө?
-Энэ зундаа лэнд-арт, мөн гудамжинд инстоляци хийх бодолтой байгаа. Үүгээрээ хувцсыг гадаад орчинтой нь холбохыг оролдоно. Энэ бол манайдаа шинэлэг зүйл л дээ. Мөн энэ оны 10-р сард монгол зургийг нэлээд олон зүйлтэй хослуулан, зүгээр л нэг монгол зургийн үзэсгэлэн бус аль болох сонирхолтой хэлбэрээр зохион байгуулах бодолтой байгаа.
-Өөрсдийн гараар оёогүй, гадуур байдаг бэлэн хувцас ашиглан бүтээл хийж байсан уу?
-Улаан-Үд хотод орос үндэсний хувцсаар инстоляци хийж байсан. Их сонирхолтой санагдаж байсан шүү. Учир нь бид хэрэглэгдэх бүх зүйлсээ өөрсдөө хийдэг байсан.
-Харахад л шууд монгол гэдэг нь танигдахаар загварууд хэр их хийсэн бэ?
-Энэ тал дээр нэлээд ажилласан, одоо ч хичээн ажиллаж байгаа. Загварууд дээрээ шилбэ, товч зэргийг оруулахаас гадна үндэсний хувцсыг залуучууд маань тэр бүр хэрэглэж чадахгүй байгааг харгалзан жинсээр дээл, хантааз зэргийг өдөр тутмын загварт оруулан шинэлэг, өмсөхөд эвтэйхнээр шийдэхийг хичээж байна. Мөн загварууд дээрээ монгол зураг хэвлэх бодолтой байгаа юм. Залуучууд бидний шинэ загварыг хүлээж авна гэдэгт итгэлтэй байгаа шүү.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!
2007.06.21 Үг
www.sonin.mn Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-06-16 - Шилдэг 50 эрэгтэй загвар өмсөгч (16-20)
16. Oriol
His own story in L'Uomo Vogue by Bruce Weber called Oriol and his friends. Check. High profile fashion campaigns (Polo Ralph Lauren and Ferre). Check. The coveted fragrance campaign (Bulgari). Check. With all that presence, Wilhelmina's Spanish star lands on the top 50 with enticingly more to come.
Photo: Bruce Weber for Polo Ralph Lauren
17. Ryan Snyder
The All-American Mr Snyder has shot Arena Homme Plus, L'uomo Vogue, Dolce & Gabbana shot by Steven Meisel, Michael Kors with supermodel Daria Werbowy and Roberto Cavalli. As the only male in the newest campaigns, what you have is a star.
Photo: Annie Leibovitz for Roberto Cavalli
17. Will Chalker
This young English gentleman remains in the Top 50 consistently working for all the major clients. With editorials and campaigns pouring out and a top runway star, Will is front and center !
Photo: Mert and Marcus for Louis Vuitton
18. Leandro
With Cavalli out and several major campaigns about to drop for this former MOTW, the hunk ideal lives on in this American beauty.
Photo: Mert and Marcus for Roberto Cavalli
19. James Neate
Another former Model of the Week, James grabs the spotlight with his recent sweeps of the shows and editorial season. Look for this Canadian to make his mark in the coming months. SS 07: Helmut Lang campaign (Europe), Kenneth Cole, Replay Jeans
Photo: Serge Le Blon for 10 Men
19. Ambrose
Click's new star smoothly transitions from James Dean smolder to preppy all American energy. This versatility has captivated such clients as Hugo Boss, D&G, Marc Jacobs and star lensmen as Steven Meisel, Mario Testino, Bruce Weber, Solve Sundsbo and many more. Look for this rising star to go the distance. S/S 07 Campaigns: Dior Skin care line, Puma, Giorgio Armani fragrance (Attitude), A/X.
Photo: for A/X
20. Jamie Dornan
Highlighting the current CK jeans with Kate Moss (his 2nd time around), while squiring Keira Knightley around has made the Irish star THE man about town. Add to that his acting turn in Marie Antoinette and his exploits as a singer and what you have is a man made for the spotlight.
Photo: for CK Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
|