Forever Fashion

2007-03-15 - Өвөр Монголд
Ангилал: Мэдээлэл

Уран оёдолчны ул мөр


Хятадын Олон Улсын Радио

     Олныхоо дунд уран гараараа монгол хувцасаа оёж, үнэн хайраараа монгол амьдралаа босгогч гэж нэрдэгдсэн Цэцгээ бол Ордос хотын "Цэцэг нэрэмжит" монгол хувцас заслын хувцаат компанин эзэн юм. Тэрээр жилд 100 гаруй зах хувцас оёж борлуулан, гурвахан ажилтан ажилчинтай жижхэн оёдлын газартай байснаа өргөжөөд өнөө сард 500 зах хувцас оёж борлуулах чадалтай болсон бөгөөд сая гаруй юаний хөрөнгө мөнгөтэй оёдлын том компанитай болсон байна. Цэцгээ Ордос хотын Отогийн өмөнд хошууны Хүрээ гачаанд нутагтай малчин хүний хойчис билээ, тэр хархан багасаа оёж шидэх ажилд дуртай хүүхэд байжээ, аав ээж нь Цэцгээгийн иймэрхүү авьяасыг үзээд сэтгэл баясан, охиноо соёл боловсролтой, нийгэм нийтэд тустай хүн болгон хүмүүжүүлэхийн төлөө соёл сургуулийн мөр хөөлгөж билээ. Сургуулиа төгссөний дараа Цэцгээ оёдлын газараа байгуулан юм. Түүний оёдлын газрын хамгийн нэг товойм онцлог хэвэл монгол үндэстний уламжлалт хувцасны соёлыг шинэ цаг үеийн хувцас засалтай урганигаар уялдуулан хөгжүүлж, шинийг үүдэх дээр их хүч хөдөлмөр зарцуулсан байгаа юм, энэ нь өргөн олон хэрэглэгчдийн дур сонирхорлыг ихээр татсан байна. Түүний оёсон хувцас хунар нь амьдралын энгийн хувцсаасаа хурим найрын хувцас, дуучин бүжигчин, жүжигчдийн хувцасыг оёж, нутгийнхаа зах дэлгүүрд маш хөгжөөнтэй болсон бөгөөд Бээжин, Тяньжинь, Хөхнуур, Ниншаа зэрэг газруудаар борлуулагдаж байгаа төдийгүй Монгол, Япон зэрэг орнуудаар ч өргөн их зах зээлтэй болсон байна. 2003 онд түүний оёсон монгол хувцас нь Хятадын монгол үндэстний анхны хувцасны үзүүлэгт шилдэг шагнал хүртэж, 2004 оны Хятадын монгол үндэстний хувцасны 2-р үзүүлэгт хоёрдугаар зэргийн шагнал хүртсэн байна. Үндэстнийхээ хувцасны үйлсийг цаашид хөгжүүлэхийн төлөө 2004 онд тэрээр Ордос хотын үндэстний хувцасны ахны соёлын өдрүүдийг зохион явуулсан бөгөөд хөдөө тосгоны илүүдэл хөдөлмөр хүч болон оёж шидэхдээ авьяастай хүмүүсийг компанидаа ажлуулсан байна. Компаниа өөдтэй өнгөтэй эрхэлэхийн тулд өөрөө ч Бээжинд хүрч, тамжаа боловсролд оролцон удирдан хамааралт дээшлүүлж байна. Цаг үеийн хөгжил, нийгмийн дэвшлийг дагалдаад хүмүүсийн хувцасны тухай хүсэл шаардалга ч явах тусмаа өндөр болж байна. Иймэрхүү байдалд Цэцгээ ч зурж төлөвлөх, оёж шидэх ажилдаа байнга өөрчлөлт хийж, хэрэглэгчдийн дур сонирхолд нийцүүлэн, монгол хувцас оёохоос гадна, бусад үндэстний хувцас заслын төрөл зүй, хэв загвар, урлах арга замыг эрэн сүвигчилж, өөрийнхөө үйлсийн зам мөрийг нэн өргөтгөж явна гэдэгт итгээд ариун цагаан хөдөлмөр, оюун ухаанаараа босгосон үйлс нь өлзий хийморьтой сайн сайхан байхын ерөөлийг дэвшүүлье!  http://mongol.cri.cn/21/2006/01/16/43@57615.htm

Торгууд ардын хувцас заслын их мастер


Хятадын Олон Улсын Радио

     Өндөр настан Бадамсоо бол Торгууд ардын хувцас заслын их мастер юм. Түүнийг их мастер гэж нэрлэх нь огт илүүдэхгүй юм, түүний гэрт байгаа Торгууд ястаны төрөл бүрийн хувцас заслыг бүгдийг Бадамсоо настан нэг нэг зүүгээр урлан оёсон байгаа юм. Бадамсоо настаныд ороход хувцас заслын үзэсгэлэнд орсон шиг санагдуулна. Энэ гэр бүлийн үзэсгэлэнд эрэгтэй эмэгтэйн хувцас хунар, настай хүний, залуу хүний, хүүхдийн хувцас гээд олон байгаа бөгөөд хэв загварын хувьд үндэстний уламжлалт хувцас, орчин үеийн шинэ загварын ч байгаа юм байна. Зөвхөн малгай гэхэд л хорь гаруй ширхэг, хатаны малгай, бүсгүйн малгай, охидын малгай, шинэ бэрийн малгай зэрэг бий. Бадамсоо настаны урлан хийсэн эдгээр хувцас заслын зураг хэ нь гоё, өнгө бодог нь зохицож, баян тансаг сэтгэгдэл төрүүлнэ. Түүний арван хуруунд ямар нэгэн увдистай юм шиг, энгийн торго дурдан, утас зүү түүний гарт оронгуут тостой гараар маш гоё сайхан хувцас болж, энгийн нэг зураг хэ нь хүртэл түүний гараар дамжингуут амьлаад ирэх шиг болдог байна. Би бол Ганьсү мужийн Монгол үндэстэн, миний ээж язгууртан угсаатай, холын нутаг Шиньжянд мордох үед ээж минь надад гүнжийн өмсдөг тэрлэг оёж өмсүүлсэн юм нэж настан ярьж байлаа. Төрөлхийн оёж шидэхэд дур сонирхолтой байсаны улмаар тэрээр Шиньжянд очсоны дараа сяний хувцасны үйлвдэрт оёдолчин болсон байна. Тэнд ажилласан арваад жилийн дотор тэрээр айл сахаалтдаа 500 гаруй тэрлэг оёж өгсөн бөгөөд сяний уран сайханы чуулгын тоглолтын хувцас заслыг бүгдийг Бадамсоо оёсон байлаа. Бадамсоо настан 40 жил Монгол хувцас засал оёж явахдаа Монголын уламжлалт хувцас заслын талаар маш гүн ойлголттой болсон байна. Тэрээр өөрөө торгууд хувцас заслаар гоёж байсан бөгөөд ийм хувцас заслын ёслолыг ч үзэж харж байсан болохоор энэ бүгд нь түүний сэтгэл зүрхэнд гүн хаданшиж, хувцас заслын соёл болон бүрэлдсэн байна. Түүний дотор мөн үндэстний үзэл санаа, уламжлалт ёс заншил тусгагдаж байгаа юм. Түүний урлан бүтээсэн хувцас заслаас мөн Монгол үндэстний зан араншийг олж харж болох юм. Тэрээр хэлэхдээ, Монгол үндэстний Торгууд ястаны эмэгтэйчүүдийн хувцас засалд маш олон ёс журам байдаг, охин хүн заавал бүс бүсэлдэг, толгойн алчуур болон бүсээ заавал баруун талдаа зангидах хэрэгтэй, тэрлэгийн баруун хормойд хатгамал хатгаж болохгүй, бүснийхээ баруун гар талд зүү утас, сам шүүрийн хавтгаан зүүж, үсээ ганцаар гүрэх хэрэгтэй байдаг. Харьд мордох үе бүсээ тайлж, бүсгүй хүн болно. Толгойн алчуураа ардаа бооно. Гэрлэсэн бүсгүй хүн цагаан өнгийн давхар заам зүүдэг бөгөөд дээр нь сувд шүр шигтгэж оёно. Өвөг дээдсээс уламжлан ирсэн Торгууд хувцас засал маань орхигдож магад гээд хүү бэрьдээ өвлөн сургаж байна гэж Бадамсоо настан ярьж байлаа. Настаны сэтгэлд энэ уламжлалт эрдэм нь хэчнээ хүнд байгаа нь ойлгомжтой байна.
http://mongol.cri.cn/21/2006/01/30/41@58238.htm

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-12 - Хурц, тод өнгө зонхилсон "Гоёл-2006"
Ангилал: Монгол

 
2005.12.19, 12:25 pm Зууны мэдээ -Д.Пүрэвсүрэн Топ модель цол хүртлээ- Ирэх жилийн загварын өнгийг тодорхойлох "Гоёл-2006" наадам Соёлын төв өргөөнд энэ сарын 15-17-нд боллоо. Энэ жилийн "Гоёл" наадамд урьд жилүүдийнхээс олон гадаадын загвар зохион бүтээгч оролцсон нь наадмын нэгэн онцлог байв. Харин тэдний дундаас ОХУ-ын Санкт-Петербургийн Лариса Татьяанка, Павел Татьянка нарын өдөр тутмын чөлөөт загвар олны сонирхлыг татна билээ. Мөн Монголын нэхмэлийн хүрээлэнгийн загвар зохион бүтээгч Английн иргэн Аланы эрэгтэй хувцасны "Солонго" загвар үзэгчдээс өндөр үнэлгээ авав. Тэрээр хавар, намрын гадуур хувцас, хүрмийг тод өнгийн хоолойтой цамцтай хослуулж өгсөн нь дэгжин бөгөөд эрхэмсэг болж чаджээ. ОХУ-ын Эрхүү мужийн загвар зохион бүтээгч Л.Дагданова "Гоёл" наадамд дөрөв дэх жилдээ өдөр тутмын болон гоёлын загвараар урилгаар оролцов. Тэр загвар өмсөгчидтэйгөө ирсэн байлаа. Өнгөрсөн жил Дагданова олны сонирхлыг татсан томоохон иж бүрдлээр оролцож байсан бол энэ жилийнхэд тийм ч сайн бэлдэж ирсэнгүй хэмээн үзэгчид ярьж байлаа. Харин зохион байгуулагчдын ярьж байсан Малайз, Хятадын загвар зохион бүтээгчид, загвар өмсөгчид энэ удаа оролцонгүй. Бүсгүй таны ирэх жилийн гоёл... Энэ жилийн наадмаар 70 гаруй иж бүрдлийн 500-600 хувцсыг танилцууллаа. Эхний хоёр өдрийн шалгаруулалтаас ихэнх нь хасагдаж, гурав дахь өдөр шилэгдмэл 20 гаруй иж бүрдэл шалгарч үлдсэн юм. Шилэгдмэл гэж хэлж болох загваруудаас ирэх жилийн загварын чиг хандлага, өнгийг тодорхойлжээ. Ирэх жил олон өнгө хосолсон, тод өнгийн хувцас моод болох ажээ. Шалгарч үлдсэн загваруудын ихэнх нь өнгөний нарийн оруулгатай болсон нь загварыг чамин харагдуулж байв. Мөн өдөр тутмын бидний өмсч заншсан хар саарал, хөх өнгийн хувцасан дээр тод өнгийн чамин хээн нэхмэл оруулж өгчээ. Дэлхийд алдартай загвар зохион бүтээгчид ч гэсэн хувь хүнийг тодотгож өгсөн хурц тод өнгийн хувцас давамгайлж буйг жилийн өмнөөс л илэрхийлж эхэлсэн билээ. Манайхан ч гэсэн энэ жишгийг дагажээ гэхэд хилсдэхгүй болов уу. Наадмын үеэр "Говь" хувьцаат компанийн загвар зохион бүтээгчдийн бүтээсэн нарийн нэхээс бүхий өдөр тутам болон ажил хэрэгч бүсгүйчүүдэд зориулсан, гоёлын загварууд наадмыг сонирхогчдын хорхойг хүргэж орхино билээ. Наадмын үөэр зөвхөн хувцас бус, эмэггэйчүүдийн нүүр будалт, үс засалтыг ч танилцуулсан, Ирэх жил бүсгүйчүүд буржгар буюу том химитэй үстэй байх аж. Харин тайзны ард ажилласан үсчид загвар өмсөгчдийн үс засалтад нэлээд хайнга хандсан нь хэний ч нүдэнд ил байв. 50 гаруй загвар өмсөгчийн нүүр будалт, үсний засалт бүгд л нэг хэвийнх байсан нь үзэгчдийг бухимдуулж байв. Танхим доторхи үзэгчдийг их бухимдуулсан бас нэг зүйл бол энэ жил гутал болон гоёлын шаахайн загвар сүүлийн өдөр нэг ч үзэгдээгүйд байлаа. Мөн загвар өмсөгчид 10 гаруй загвар өмссөн хэрнээ нэг л гоёлын гуталтай гарч ирж байсныг гярхай үзэгчид олоод харчихсан байв. Гоёлын даашинзны хувьд гэвэл дэрвэгэр хормойтой том том цэцгэн хээтэй, цээж хэсгээрээ бариу загвар моод болох нь. Мөн гурвалжин захтай буюу цээж ил гарсан торон матөриалтай загвар зонхилж байв. Д.Пүрэвсүрэн энэ наадамд их бэлтгэж оролцсон Таван шалгаруулалтаар шигшигдсэн эмэгтэй 50, эрэгтэй 12 загвар өмсөгч "Гоёл-2006"-д оролцлоо. Гэхдээ топ моделийн цолын төлөө хэдхэн загвар өмсөгч өрсөлдөх нь анхнаасаа л тодорхой байсан. Тэд бол мэргэжлийн загвар өмсөгчдийн улсын уралдааны тэргүүн байрын шагналт Г.Уранцэцэг, "Гоёл-2004" наадмын фото модель Д.Пүрэвсүрэн, загвар өмсөгч Т.Дэлгэрмаа нар байв. Тэд загвараа хэрхэн амилуулж, тайзан дээр яаж алхах, хөгжмийн хэмнэлээ мэдрэх тал дээр бусдаасаа илүү нь харагдсан. Г.Уранцэцэг, Д.Пүрэвсүрэн нарын хувьд туршлагатай загвар өмсөгчид гэдгээ энэ наадмаар харуулсан бол Т.Дэлгэрмаа өсөх ирээдүйтэй загвар өмсөгч болохоо гайхуулсан. Тэднийг тайзан дээр гарч ирэх бүрт үзэгчид халуун алга ташилтаар хүлээн авч байв. Энэ утгаараа ч загвар өмсөгч Д.Пүрэвсүрэн "Гоёл-2006" наадмын топ модөль цолыг хүртсэн билээ. Түүнийг топ модель цол хүртэхэд хүн бүр л "аргагүй дээ, бусдаасаа илүү байсан" хэмээн ярьж байсан юм. Харин наадмын дараа сэтгэгдлийг нь сонсоход, "Би энэ наадамд удаан бэлтгэсэн. Хөлс хүчээ ч их шавхлаа. Toп цол хүртсэндээ баяртай байна" гэж ярьсан юм. Шилдгүүд нэг иж бүрдлээр гангарав Монгол Улсад топ тодотголтой Одгэрэл, Цолмон, Болормаа, Туяацэцэг, Баярзул, Ундраа нарын зургаан загвар өмсөгч бий. Тэд ойрын хэдэн жил загварын тайзан дээр хамтран гараагүй. Харин энэ жилийн " Гоёл"-ын тайзан дээр топууд нэгдэн гарч загвар зохион бүтээгч Батжаргалын гоёлын иж бүрдлийг үзүүлсэн нь нэгэн сюрприз болсон. Ойрд тайзан дээр үзэгдээгүй Цолмон, Одгэрэл нарыг гарч ирэхэд үээгчид баяртай байсныг хэлэх нь зүйтэй байх. Тэд ч загвар хэрхэн үзүүлдгийг хойч үеийнхэндээ харуулах шиг болсон доо. Тэдэнтэй хамт гарч ирсэн Г.Уранцэцэг, Д.Пүрэвсүрэн нар ч дутахгүй гэдгээ үзүүлсэн юм. Топуудын үзүүлбэрээр "Гоёл" наадам өндөрлөж шагналын хур буусан. Энэ жилийн "Гоёл"-оос харахад манай загвар зохион бүтээгчид дэлхий нийтээс хол хоцорчихоогүй нь харагдлаа. Моод Монголоор гэдэг үг хэдийнэ хуучирчээ. Харш шагнал нь арай дэндчих шиг болсон. Оролцсон эагвар зохион бүтээгчид бүгд шагналтай буцсан шүү. Загвар зохион бүтээгчдийн дунд нэр хүндтэйд тооцогддог ОХУ-ын имиж-мейкөрын шагналыг "Эрдэнэт"-ийн Ундраа, хувиараа оролцсон Цолмонгэрэл, "Монголжингоо" дээд сургуулийн Лхамаа нар хүртсэн юм. "Гоёл-2006" наадмын шагналтнууд Загвар зохион бүтээгчид Батжаргал (Гоёлын) Баяртням (Дархан нэхий) Мижиддорж (уран сэтгэмж) /шилдэг дизайнер/ Оюунцэцэг (Монгол савхи) Отгонзаяа (Монголжингоо) /шилдэг зохион бүтээх товчоо/ Гэрэлчулуун /Гран при/ Загвар өмсөгчид Ганга-Мөрөн (фото модель) Тунгалаг (дэд байр) Уранбилэг (дэд байр) Сэлэнгэ (шилдэг загвар өмсөгч эмэгтэй) Хэрлэн (шилдэг. загвар өмсөгч эрэгтэй Д.Пүрэвсүрэн (топ модель) Л.Оюу

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-10 - Гялбаа сэтгvvлийн нэг жилийн ой
Ангилал: Монгол

Огноо: 2004-12-29 15:52:16 Гялбаа сэтгvvлийн 1 жилийн ойн баярт зориулж “ Z” Photo Agency Наран трейд компаны Yves Saint Laurent, L’oreal, Pupa, Сарнай тєвийн Etude Nadri, Японы Elsereine косметик, Таван Богд компаны Чёрный Жемчук косметикийн брэндvvдтэй хамтран гадаадын брэндийн монгол дvр тєрхийг тодрууллаа. Гоёлын болон vндэсний хувцас, єдєр тутмын, усны хувцастай гэсэн дєрвєн тєрлєєр зураг авалтууд явагдсан. “ Z” Photo Agency-ийн зvгээс бvх зураг авалтуудыг хийж фото зураг болон фото моделиудын шалгуурыг дээшлvvлэх бусдад мэдvvлэх зорилго тавьж ажиллаа. Эдгээр брэндийн монгол дvр тєрх болсон загвар ємсєгчид ч мєн монголдоо фото модель чиглэлээр тэргvvлэх байранд явж байна гэдэг нь тодорхой. Моделиуд брэндийн онцог, шинж чанар ялгаануудыг гаргаснаар єєрсдийн ур чадварыг илэрхийлсэн юм.


Elsereine / “Монгол модель” агентлагийн загвар ємсєгч Батцэцэг / Япондоо 24 жил vйл ажиллагаагаа явуулж байгаа ба дан ганц гоо сайхны бvтээгдэхvvн vйлдвэрлээд зогсохгvй олон улсын сайн дурын хvмvvнлэгийн vйл ажиллагааг дэмжин ажилладаг. Elsereine компаны гол онцлог бол эх дэлхий, байгал орчин, эрvvл гоо сайхныг нэгэг зэрэг бодолцож бvтээгдэхvvн нь цэвэр байгалын гаралтай байдаг учраас эрэгтэй эмэгтэй аль ч насны хvмvvст тохирдог, мєн ихэнх бvтээгдэхvvн нь арьсны чийгшилийг сайтар хадгалдаг vйлчилгээтэй тул манай монголчуудын арьсанд таарх тохирох онцлогтой юм. Улс даяар хэдэн арван мянган эмэгтэйчvvд байгалын гаралтай нэрийн дор зарагддаг гоо сайхны бvтээгдэхvvн хэрэглэж, орой болгон тэрхvv будгаа угааж арилгаж байдаг. Ингээд тэрхvv угаадас нь хиймийн найрлагатай учраас элдэв бактери савханцар тvvнийг идэж устгаж чаддаггvй. Харин Elsereine байгалын гаралтай эргээд байгалдаа уусч шингэж чаддаг бvтээгдэхvvнийг vйлдвэрлэдэг байна.
Yves Saint Laurent / Топ модель Болормаа / Yves Saint Laurent брэнд vvссэн цагаас эхлэн єнєєг хvртэл эмэгтэй хvнийг магтан дуулсаар ирсэн. Энэ брэндийн хувьд эмэгтэй хvний эзлэх байр суурь бол єндєрлєг дээр, харин дэлхий ертєнц тvvний хєл доор байх юм. Энэхvv брэндийн эмэгтэй бол бусдын толгойг эргvvлэх тун их авьяастай нэгэн байх юм. Тэрбээр чухам юуг хvсч байгаагаа маш сайн мэднэ. Энэ тухай ноён Yves Saint Laurent “бусдын хайрыг татахын тулд єєрийгєє бага зэрэг хайрлахад л хангалттай” гэж хэлсэн байдаг.
L’oreal / Дизайнеруудын Холбооны загвар ємсєгч Дэлгэрмаа / L’oreal брэнд нь дэлхийн номер 1 косметикт тооцогддог. “Єндєр технологи, Єндєр vр дvн” гэсэн уриатай байдаг. Хэдий єндєр шаардлага тавьдагч хэрэглэгч эмэгтэйчvvд бол бvх давхаргад хамрагдах ёстой гэж vздэг учир vнийн хувьд боломжийн байдаг тул дэлхий даяар энэ брэндийг хэрэглэж тvvний алдар хvнд оршин тогтносоор байна.
Pupa / “Монгол модель” агентлагийн загвар ємсєгч Энхсvрэн / Pupa брэнд бол залуу насны єнгє. Эмэгтэй хvн бvр хvссэн єнгєєрєє єєрийгєє гоёхыг санал болгож єнгєний гайхамшигийг харуулж чадсан брэнд. “Ер бусын vзэсгэлэн гоо” гэсэн уриагаар алдар хvндэд хvрчээ.
Etude / Монголын мисс, Дизайнеруудын Холбооны загвар ємсєгч Содтуяа / Etude брэнд 1995 онд “Чанар, Боломжийн vнэ, Євєрмєц дизайн, Чєлєєт єнгє” гэсэн дєрвєн vзvvлэлийг хослуулан Солонгосын зах зээлд охидуудад зориулсан “Залуу насны ” чєлєєтэй, тод єнгийг санал болгож “Girls be pretty” уриан дор шинээр тєржээ. Etude гэдэг нь сурах, мэргэжих гэсэн утгатай франц vг ба энэ брэнд нь залуу, сэргэлэн, цовоо охидын дvр тєрийг илэрхийлнэ.
Nadri / Дизайнеруудын Холбооны загвар ємсєгч, Гоёл 2005 наадмын Фото Модель єргємжлєлт Энхзул / Энэ косметик нь Солонгост єєрийн байр сууриа эзлээд 1979 оноос тэргvvлэх компаниудын нэг болсон байна. Innocence, UV Two Way Cake гэсэн хоёр тєрлийн пудр нь дєрвєн жил дараалан “Хамгийн эрэлт хэрэгцээтэй бvтээгдэхvvн”-ээр шалгарсан жишээтэй. Nadri косметикс нь мєн єєрийн “ Revlon Technical Studio” мэргэжлийн институддээ нvvр будалтын техник арга зvй, vс засалтын мэргэжилтнvvдийг бэлтгэн сургадаг.
Чёрный Жемчук / “Монгол модель” агентлагийн загвар ємсєгч Уранбилэг / Калина концерны “Черный Жемчук” брэнд нь єдєр тутмын арьс арчилгааны гоо сайхны бvтээгдэхvvн юм. Арьсны vндсэн цэвэрлэгээ, гvн цэвэрлэгээ, vндсэн арчилгаа, нэмэлт арчилгаа, биеийн арчилгаа гэсэн vндсэн 5 хэсэгтэй байдаг. Эдгээр нь хоорондоо хавсарч зохицдог бєгєєд арьсны онцлогоос хамааран дотроо олон тєрєл байдаг.

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-09 - Эсгий “амилуулсан” шоу
Ангилал: Монгол

  Холбогдох сайт: Оруулсан єдєр: 2006/04/14  Уншсан тоо: 372  
 
-Англи улсын иргэн Алан Флакс, Хөдөлмөр сангийн багш загвар зохион бүтээгч Б.Гэрэлчулууны 30 гаруй бүтээлийг сонирхуулсан юм- Монголын уран зургийн галерейд “Ноос Алтай -2006″ үзэсгэлэн нээлтээ хийж дотор, гадны олон зочны нүдийг хужирлав. Хөдөөгийн бүсгүйчүүд хонь, ямааныхаа ноос, ноолуурыг боловсруулан ороолт, цамц, хүүхдийн бойтог, томчуудын шаахай, гээд л хүний өмсдөг бүхнийг урлачихаж. Түүгээр ч үл барам таван ханатай гэрийн ком ширдэг ч хийжээ. Аймаг аймгаас уригдан ирсэн үйлчин бүсгүйчүүдийг Швейцарийн Хөгжил хамтын ажиллагааны агентлаг, “Хөдөлмөр сан” ТББ-ийнхан дэмжин үйл хийх ухаанд сургасан гэнэ. Үзэсгэлэнд орны бүтээлэг, түлхүүрийн оосор, бэлэг дурсгалын бүтээл, ээтэн хоншоортой эрэгтэй, эмэгтэй гутал гээд 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн тавигдсан байсан юм. Уртаараа 2.20 м, өргөн нь 60 см хэмжээтэй хүзүүний ороолт бүсгүйчүүдийг ёстой уулга алдуулах аж. Хөнгөн хэрнээ дулаахан чанарыг тэд барьж үзээд мэдчихсэн тул гар татсангүй. Нэг ороолт 10000 төгрөгийн үнэтэй байсан ч эзэн нь төвөггүйхэн хоёрыг худалдаж 20 мянган төгрөг халааслав. Эмэгтэйчүүдийн нэг хэсэг ийн хэтэвчээ тэмтэрч байх зуур Баянхонгор аймгаас ирсэн үйлчин эмээ нар бүтээгдэхүүнээ сурталчлахыг ч ёстой үзүүлж байна аа. “Таван ханатай гэрийн ком ширдэг зээгтэй, зээггүй гээд л… Бага насны хүүхдийн бойтог ёстой эрийж байлаа. Үнэ нь 3000 төгрөг аж. Үзэсгэлэнг гадаадынхан нэлээд сонирхож байсан бөгөөд тэд шаахайг илүү таашаана. Цагаан, бор өнгийн эсгийг хольж, эс бөгөөс дан ганц цагаан эсгийгээр хийсэн шаахай эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр төрлийнх. Хоншоор нь ээтгэр, дугуй гэх мэт олон янз. Хөдөөгийн хүүхнүүд реклам, наймаа хоёрыг хослуулан чөлөөгүй байх зуур галерейн гурван давхарт хонины ноос, ямааны ноолуураар хийсэн шилдэг хувцасны үзүүлбэрийг загвар өмсөгчид сонирхуулж байсан юм. Англи улсын иргэн загвар зохион бүтээгч Алан Флакс, Хөдөлмөр сангийн багш, загвар зохион бүтээгч Б.Гэрэлчулуун нарын хавар, намрын гоёл үзэгчдийг бишрүүлэв. Гэхдээ Алан Флаксын загвар бүр ч онцгой аж. Бор ноосон өнгийн даашинзны хормойг цэцгээр гоёж, навчин хээгээр чимэглэсэн цагаан хүрэмтэй хослуулсан нь ёстой донжтой нийцжээ. Эл хувцсыг өмссөн бүсгүйн малгай бас л эсгий. Шаахай ч мөн адил. Энэ бүгдийг дан ганц гар оёдлоор хийсэн тул оёдлын машины мөр ч гараагүй юм байна. Үүнээс гадна цагаан, саарал, ягаан өнгийн хүрмийг залуус сонирхуулсан. Хүрмийг хонины ноосоор хийсэн бөгөөд өвдгөө хүрсэн урттай аж. Ягаан өнгийн хүрмээр дан ганц бүсгүйчүүд гоёх албагүйг эрчүүд энэ үеэр харууллаа. Үзэсгэлэн маргааш өндөрлөнө. Г.Чимэг 2006-04-14    http://mglclub.com/ 

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-09 - Ovdogoo
Ангилал: Бүлэггүй

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-09 - Ovdogoo
Ангилал: Бүлэггүй

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-08 - Монгол костюм музей
Ангилал: Монгол

Мягмар, 8–р сарын 23  2005 Монголын ард тvмний соёлын vнэт єв болох vндэсний хувцасны гайхамшгийг хойч vедээ танин мэдvvлэх, бvрэн судлах,гадны жуулчин гийчдэд сурталчлах зорилгоор'' Монгол костюм'' нэртэй музей байгуулагджээ. Музейн талаар тайлбарлагч Баярзултай ярилцаж тодрууллаа. Тус музейн талаар... -Манай музей энэ оны 7-р сарын 22-ний єдєр албан ёсныхоо нээлтийг хийсэн. Яг одоогийн байдлаар манай музей тохижилтынхоо ажил дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.Уран бvтээлчид маань байгуулагдснаасаа хойш 400 гаруй нэр тєрлийн Монгол vндэсний хувцасыг хийн дэлгэн тавьсан байгаа. Одоохондоо нийт 50 гаран vзмэрийг дэлгэн тавиад байна. Цаашлах тусам илvv олон vзмэрvvд бий болох юм. Yзмэртээ тавьж байгаа хувцаснууд бvгд тvvхэн хувцаснууд байгаа. Хувцаснуудынхаа талаар, яаж сонгож мєн олж тавьдаг вэ? -“Монгол костюмс” музейн бvтээл нь тvvхэн судалгаа болон эрдэм шинжилгээний ажлууд дээр тулгуурлаж хийгдсэн учраас монгол vндэсний хувцасны давтагдашгvй гайхамшгийг орчин vеийн хувцсанд уран сэтгэмжээр тусгаж єгснєєрєє онцлогтой. Манайх хувцаснуудаа судладаг. Хэдий vед хэрэглэгдэж байсан хувцас тавих гэж байгаагаасаа хамааран судалгаа бvр харилцан хугацааны хувьд єєр єєр. Зарим vед нэг хувцасыг хийхэд хэдэн сар, цаашлаад жил, жил гаран ч болж байсан. Одоо л гэхэд музей байгаа 12, 13, 14-р зууны vед амьдарч байсан хатадын хувцасыг хийхэд тэдгээр олон хувцастай холбогдох угсаатны зvй, хувцасны материал, чимэг зvvлт, хувцас хэрэглэл гээд бvгдийг судлах хэрэгтэй болсон. Тэгээд зvгээр нэг тухайн vед ємсєж хэрэглэж байсан хувцастай тєстэйг бус яг ижилхэн хувцас оёдог шиг оёчихгvй тухай vед яаж хувцасыг хийж байв, ямар ямар оёдолуудыг хийж байв, хаана хаана нь зээгт наамал байдаг байв, хаана нь шvр сувд, алт vнэт хэрэглэлийг зvvж байв гэдгийг нь хvртэл судлаад яг хэв маяг, ордны дэг жаягийг харуулан нарийн судласны vндсэн бий болгон байгаа. Энэ бvгдийн дараа тухайн хувцасны зураг схез, эсгvvр оёдол гээд бvх дамжлагыг дамжисны дараа сая нэг хувцас бэлэн болдог. Танайх мvзейгээ амьд музей гэсэн байсан. Энэ талаар... -“Монгол костюмс” музейн бvтээл нь тvvхэн судалгаа болон эрдэм шинжилгээний ажлууд дээр тулгуурлаж хийгдсэн гэж дээр ярьсан. Бид бусад музейн vзмэрvvд шиг хувцаснуудаа шилэн хоргонд хийхийг илvvд vзээгvй. Харин ч эсрэгээрээ энд орж ирж vзэж байгаа хvмvvс маань vзмэрvvдийг маань барьж vзээд ямар материалаар хийснийг нь, мєн зєвхєн нэг талаас нь бус араас нь урдаас нь хажуугаас ньгээд тойрч vзэх боломжтой байгаа. Бас нэг онцлог нь гэвэл, музейн vзмэрvvдтэйгээ зохицуулан арын фононд нь тухайн хувцасныхаа тvvхэнд холбогдолтой зургуудыг тавьж єгсєн байгаа. Энэ нь музейгээ хоёр хуваасан байгаа. Хаад хатадын, vндэстэн ястан гэж хуваасан. Хаад хатадынхаа хэсэг маань 12, 13, 14-р зууны vеийн хувцаснууд байгаа. Vvний арын фон нь тухайн vеийн хаад хатдын єргєє, дэг жаягийг харуулсан зургуудыг тавьсан бол vндэстэн ястаны хэсэг маань 18-р зуун байгаа энэ зуунд монголчууд манжийн дарлалд орчихоод байсан мєн шарын шашин орж ирж байсан vе болохоор арын зурагнууд нь уй гашуу, сvсэг бишрэлтэй холбоотой зургуудаар чимсэн байгаа. Энэ мэтчилэн манай музейн бvх зvйлvvд хоорондоо уялдаа холбоотой байгаа. Музейн онцлогуудын талаар яривал. Манайд оцлогтой олон зvйлvvд байгаа эдгээр жишээлбэл, маниканууд байгаа. Эдгээрийг гадаадаас бус манайх монголдоо захиалж хийлгэж байгаа. Энэ маань ямар учиртай юм бэ гэвэл, гадаадаас орж ирж байгаа маникануудын нvvр царай нь гадаад байдаг. Харин манай маниканууд яг ємсгєсєн хувцасандаа таарсан монгол дvр тєрхтэй байгаа vvгээрээ нилээд онцлог. Орж ирсэн хvмvvс маань хvртэл хувцасыг нь vзээд зогсохгvй ямар vндэстэн ястан ямархуу царай тєрхтэй байдгийг харах боломжтой. Мєн манай vзмэрт багтаж байгаа 18, 19-р зууны модон гэр байгаа. Сархинаган тоонотой баруун болон зvvн аймгуудаар тухайн vедээ их хэрэглэж байсан гэр байгаа. Бvх эдлэл хэрэглэл тэр vеээс уламжлагдан ирсэн яг тэр хэвээрээ байгаа. Сархинаган гэр маань єєрєє тооногvй шvvхэр шиг эвхэгддэг гэр байгаа. Энэ гэрт модон дэр, эвхэгддэг ширээ, модон сав суулга, эхнэр хувцас, ор тавилга, тулга нь хvртэл 18, 19-р зуунаас євлєгдєж ирсэн яг тэр хэвээрээ байгаагаараа онцлог. Танай музейн хэтийн тєлєв, цаашдын чиг хандлага... - Музейн vзмэрvvд цаашид байнга баяжиж байх бєгєєд жуучлдад зориулж vндэсний хувцасны гайхамшгийг “Fashion show” хэлбэрээр сурталчлаа. Манайх байнгын тогтмол vйл ажиллагааг явуулахаас гадна долоо хоногт vндэсний хувцасны загварын шоуг байнга явуулахаар тєлєвлєєд байгаа. Шоугаа vндэсний телевизтэй хамтран орон даяар цацах бодолтой байгаа. Ер нь бол манай музейн загвар vзvvлдэг тусгай тайзнаа хэд хэдэн удаа иймэрхvv загварыг шоуг зохиочихоод байгаа. Vvнийгээ л байнга тогтмол явуулах юм. Мєн интернет дэлгvvрийг ажиллуулах зорилтыг тавиад байгаа. Манай дэлгvvрээр орж vзээд єєрийннєє сонирхож байгаа материал, єнгє дизайнтай vндэснийхээ болон гадаадынг хvн бол хvссэн хувцасаа сонгож авах боломжтой болох тийм vvд хаалгыг нээхээр тєлєллєчихєєд байгаа. Цаашдаа аялал жуулчлал, соёлын салбарын vйлчилгээний vндэсний шинэ брэндийг бий болгохыг зорьж байгаа. Yзмэрvvдээс олон улсын болон монголдоо зохиогдсон уралдаан тэмцээнд оролцож байсан гэсэн энэ талаар... -Монгол костюмс компанийн уран бvтээлчид анх байгуулагдснаасаа хойш 400 гаруй нэр тєрлийн Монгол vндэсний хувцасыг хийн дэлгэн тависан байдаг. Тухайлбал, vзэмчин, казах, захчин, , торгууд,хотон , урианхай, дєрвєд, баяд, халх эхнэр, ноёд лам гээд олон vндэстэн ястны хувцаснас гадна Чингисийн хатадын хувцсыг урласан байна. Эдгээр уран бvтээлээс vзэмчин эмэгтэйн толгойн хэрэглэл нь єнгєрсєн гуравдугаар сард ОХУ-ын буриадын Улаан-Vд хотноо болсон дэлхийн Монгол туургатны олон улсын фестивалиас гранпри, Чингисийн хатад загварууд нь тэргvvн шагнал авсан. Мєн саяхан болж єнгєрсєн “ Бахархалт vндэсний хувцас – наадмаас Монголын олон ястан, эзэнт гvрний бахархал уран бvтээлvvд нь тэргvvн байрын шагнал хvртсэн. Танайх музейн vзмэрээс гадна ямар vйл ажиллагаа явуулах гэж байна вэ? Yvнээс гадна бэлэг дурсгалын зvйл худалдаалах, vндэсний хувцастай гэрэл зураг авах зэрэг vйлчилгээг vзvvлэж эхлээд байгаа. Цаашлаад олон олон шинэлэг vйл ажилгааг нэвтрvvлэхээр тєлєвлєєд байгаа. Мєн шинэ залуу дизайнеруудтай хамтран ажиллахад хэзээд бэлэн байх болно. Б.Сувд /Olloo.mn/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-07 - Д.Овдогмид: Эсгийгээр хувцас оёход загвар нь сайхан гардаг
Ангилал: Монгол

 

OvdogooOvdogoo

Хувцас загварынг чиглэлээр уран бүтээл туурвидаг дизайнеруудтай хамтран ажиллаж, тэдэнд урам зориг өгдөг газар бол “Монгол костюмс” юм. Тус байгууллагатай хамтран загварын шоу зохион байгуулах гэж байгаа залуу уран бүтээлч Д.Овдогмидтэй ярилцлаа. -Удахгүй болох гэж байгаа шоуныхаа талаар сонирхуулна уу? -Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан “Монгол костюмс”-тай хамтран хувцас загварын шоу зохион байгуулах гэж байна. Энэхүү шоу зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдсан бэлэг байх болно. -Ямар уран бүтээлчид оролцох вэ? -”Монгол костюмс”-ын загвар зохион бүтээгчид болон би өөрөө зохион бүтээсэн хувцас загвараараа оролцоно. -Ямар загварын хувцас зонхилох бол? -Өмнө нь “Монгол костюмс”-ын загвар зохион бүтээгч байлаа. Одоо тусдаа гарч.бие дааж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Тэгэхээр миний загвар болох эсгий урлал, гоёлын даашинз, оюутан ахуйдаа хийж байсан загваруудаараа оролцох гэж байна. Нийтдээ 40 гаруй загварын хувцас орох болов уу. -Оролцох саналыг хэнтавьсан бэ? -Саналыг “Монгол костюмс”-ын удирдлагууд тавьсан. Яагаад заавал намайг сонгосон юм бэ гэхээр, миний загварууд ихэвчлэн эмэгтэйчүүдийн хувцас байдаг. Тэгэхээр эмэгтэйчүүдийн баярт зориулан тэндэнд бэлэг барих зорилготой оруулсан байх. -Шоу хэзээ болох вэ? -Өнөөдөр “Монгол костюмс”-ын төв байранд 13.00,15.00,17.00,19.00, 21.00 цагаас болно. Дандаа сондгой тоотой цагт шоу эхэлнэ. -Хэдэн загвар өмсөгч оролцох вэ? -”Чинбаа модел” агентлагийн загвар өмсөгчид оролцож, эсгий хувцаснуудыг ёстой амллуулна. -Энэ удаагийн шоу юугаараа онцлог вэ? -Мэдээж бусад шоунаас онцлох зүйл байгаа. Өмнө нь эсгийгээр хийсэн хувцасыг зөвхөн тайзан дээр л байсан бол энэ удаа өмсдөг хүнд ойртуулж, өдөр тутмын хэрэглээ болгохыг зорьсон. Загвар зохион бүтээгч гэдэг бол хийж бүтээсэн загваруудаа үзэгчдэд хүргэж, тэднээс урам зориг авдаг. Хувцас гэдгийг зөвхөн хэрэглээ гэж ойлгож болохгүй. Тэр чинь урлагийн бүтээл шүү дээ. Хамтран хийж байгаа шоунд нэлээд хэдэн гэнэтийн бэлэг байгаа. -Өөрийн чинь загварууд, бусад дизайнеруудын загвараас юугаараа ялгаатай вэ? -Хүн болгон анхаарч, хэн нэгнээс илүү гоёыг хийх юм сан гэж бодож байгаа. Миний хувьд дан ганц эсгийгээр хувцас хийх биш, түүн дээрээ зарим шинэлэг зүйлс нэмж оруулсан. -Мэргэжлээ хаана эзэмшсэн бэ? -Монгол зургийн зураач мэргэжлээр СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийг төгссөн. Төгсөөд эхнийхээ коллекцийг эсгийгээр хийсэн. Тэр цагаас загвар зохион бүтээгч болсон гэх үү дээ. Түүнээс хойш тасралтгүй энэ мэргэжлээрээ уран бүтээлээ туурвиж явна. Өөрийнхөө хийсэн загваруудаас cop болсон коллекци бүтээлүүдээ нэгтгэн “Монгол костюмс” компани дээр “Хувьсал” нэртэй үзэсгэлэн гаргаад байгаа. -Яагаад “Хувьсал” гэж нэрлэх болов? -Дараагийн коллекци үргэлжлэх явцдаа яаж хувьсан өөрчлөгдөж вэ, гэдгийг харуулахыг зорьсон. Энэ удаагийн шоу хүртэл хувьсан өөрчлөгдөх маягаар хийгдэх болно. -Заавал эсгийгээр хувцас хийх болсны учир? -Эсгий үндэсний материал. Малын гаралтай түүхий эд боловсруулаад хувцасаа хийгээд өмсчихдөг улс. Бэлэн зүйл хэрэглэж байхаар өөрсдөө хийж, хийсэн зүйлийнхээ чанарыг мэдрэх хэрэгтэй. Эсгийгээр юм оёход загвар сайхан гардаг. -Материалуудаа хаанаас авдаг вэ? -Гар аргаар боловсруулж хийдэг. Ноос элбэг болохоор олдоцтой. -Эсгий урлал Монголд хэр хөгжиж байгаа бол? - Гар урлал, тэр тусмаа эсгийгээр хийсэн хувцас хэрэглэл нэлээд хөгжиж байгаа. Монголчууд үндэснийхээ урлалыг сонирхох нь бага л даа. Гадаадын жуулчид маш их сонирхон худалдаж айдаг. -Гадаадад үзэсгэлэнгээ гаргаж байсан уу? -Америк, Японд жижиг дэлгүүр ажиллуулж байна. -Эрэгтэй хүний хувьд загвар зохион бүтээгч байх хэцүү юү. Тэр тусмаа эмэгтэйчүүдийн хувцас хийхэд ямар вэ? -Эмэгтэйчүүдийн хувцас маш баялаг элементүүдийг нь өөрчилсөн ч болдог. Эрэгтэйчүүдийн хувцас хийхэд энгийн байдаг. Миний хувьд аль болох загвартай,хувьсан өөрчлөгддөг хувцас хийх дуртай. -Загвар зохион бүтээгчийн онцлог юу вэ? -Бусдын мэдэрч чадаагүй, дэлгэн үзүүлдэг байх ёстой. Гэхдээ миний хувьд өөрийнхөөрөө байх сайхан. Зургийн талын мэдлэг сайтай, эсгүүр технологи, хувцасны талын ойлголттой байх ёстой. Аливаа зүйлийг хүн гараараа хийж байж л хүнд хэцүүг нь мэдэрдэг. -Таны хамгийн хайртай загвар юу вэ? -Хийсэн хувцаснууддаа хайртай. Хувцасаа эсгэхээсээ өмнө их боддог. Ямар хувцас хийх вэ, яаж хийвэл гоё загвар гарч ирэх бол гээд л. Санаадгүй байхдаа хийсэн загварууддаа дуртай шүү. -Урин дулаан улирал айлчлан ирж байна. Таны бодлоор энэ хаврын хувцас, загварын чиг хандлага ямар байх вэ? -Манайханд нэг буруу ойлголт байдаг. Дулаан явж л байвал гоё сайхан нь хамаагүй гэж. Миний хувьд буруу ойлголт. Хүйтэн, дулаан аль ч улиралд өөртөө тохирсон загварын хувцас өмсөх хэрэгтэй. Ажиглаад байхад өвөл хүмүүс туйлын хувцаслалт өмсөөд бүрсийгээд эхэлдэг. Харин хавар болмогц эрч хүч нэмэгдүүлсэн тод өнгийг сонгодог. Ер нь дэлхийн хувцас загварын чиг хандлагыг дууриах нь чухал биш. Амьдралынхаа хэв маягтай зохицолдуулан хувцаславал аятайхан харагдана. Сүүлийн үеийн хувцасны өнгө, загварт бараан өнгө дамгайлаад байгаа. Тэр тусмаа атлаасан даавууг завсарын өнгөтэй хоршуулан хийсэн хувцас зонхилох төлөвтэй. А.Лхагва 2007.03.7 "Нийгмийн толь"

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-05 - Этгээд хүмүүс
Ангилал: Этгээд

Өнөөдөр уг нь “Shop research”  хийх санаатай жаахан дэлгүүр хэссэн юм тэгсэн юун юм судлах мантай бөөн бөөн хүмүүсийн давалгаанд түрэгдэн урссаар байгаад дэлгүүрээс гарчихдаг байгаа бүх газар адилхан бөөн хүмүүс худалдан авхийн дон туссан мэт дайралдан булаалдан байх юм тэгээд бодож байлаа миний Монгол хэзээ нэг ийм их худалдан авах чадвартай хүмүүстэй болох болдоо гэж.

За энэ ч яахав үндсэн сэдэвдээ ороё. Би чөлөөт цагаараа хүмүүсийг ажиглах тун их сонирхолтой зүгээр л харах, яаж будаж, юу өмссөн зохиж уу үгүй юу яаж харагдахийг хүссэн юм бол яагаад ийм хувцасласан юм бол гээд л… жишээ нь энд хүйтэн болохгүй үргэлж халуунаараа байдаг гэтэл олон охидууд өвлийн үстэй гутал, хавар намрийн түрийтэй гутал зузаан ноосон цамц гээд л халуунд тээр болхоор юмс өмссөөд явах нь элбэг хэрэв хэн нэгэн Монголд зун үстэй гутал өмсөөд явбал бид яаж хүлээж авдаг билээ ?  Этгээд , гажиг, за тэгээд зарим нь галзуу тэнэг гэх мэтээр хэлж хардаг.

Монголд яагаад энгэж хүлээж авдаг юм бол? Загвар хөгжөөгүйгээс үү? хуучин сэтгэлгээтэйгээс үү? бүгд төсөөтөй хувцаслах сонирхолтой юм уу? Юм үзэж хараагүйгээс үү? Залуус нь зориггүйгээс үү? за тэгээд олон асуулт гарж ирнэ дээ.

Загварын тархалт  үндсэн 3 хэсэгт хуваадаг.

1. Уламжилалт буюу дээрээс доош

2. Нийтийн тархалт буюу хөндлөн

3. Урвуу буюу доороос дээш 

Энэ тархалтыг энгийнээр тайлбарлавал

1. Уламжилалт буюу дээрээс доош- одууд дээдчүүл эхлэж өмсөж хэргэлэх дараа нийтээрээ өмсөж эхлэх

2. Нийтийн тархалт буюу хөндлөн - олонх өмсөж эхлэх түүнээс санаа авж нийтээрээ хэрэглэх

3. Урвуу буюу доороос дээш -этгээд хувцаслалттай хүмүүс эхэлж өмсөх  дараа нь нийтээрээ өмсөж эхлэх

/этгээд хувцаслалт гэдгийг  streetwear-тай адил утгаар ойлгоорой шууд үгчилхээр утгын хувьд жаахан эвгүй болчих гээд Гудамжний хувцас гэхээр нийтээр гадуур өмсдөг зүйл эсвэл бүүр тэнэмэл хүмүүс санаанд ороод :) /

үргэлжилнээ гэж дараaгийн удаа гүйцээнээ

[Шууд холбоос]

2007-03-05 - УЭДС-ийн захирал Г.Тунгалаг: Шинэ жилийн vдэш ногоон, улаан, хар, хєх болон алтлаг гадаргуутай А хэлбэрийн даашинзаар гоёорой
Ангилал: Монгол

Саяхан Чингис зочид буудалд Монголын загварын ертєнцєд цоо шинэ vзэгдэл болоод байгаа “ULAANBAATAR FASHION WEEK” буюу “Улаанбаатарын загварын 7 хоног”-ийг хоёр дахь жилдээ амжилттай зохион явуулсан Шилдэг загвар зохион бvтээх товчооны 2 удаагийн єргємжлєлт Урлах Эрдмийн дээд сургуулийн GT Загварын товчоон дээр очиж захирал Г.Тунгалагтай уулзлаа. Бидний ярианы гол сэдэв орчин vеийн загварын чиг хандлага, удахгvй болох гэж буй шинэ оны баярын гоёл байсан юм. -Танайх олон улсын жишгээр”Загварын 7 хоног”-ийг зохиогоод хоёр жил боллоо. Энэ жилийн загварын 7 хоногийг сонирхохоор улс тєр, соёлын зvтгэлтнvvдээс гадна гадаадынхан маш олноор ирсэн байсан. “Урлах эрдэм”-ийнхэн рок, попынхны єнгє тєрх болсон Сараа, Сэрчмаа, Отгоо, Дээгий, “3 охин” зэрэг хамтлаг, дуучдыг их гоё хувцасласан байсан? -Хувцасны загварын vйлдвэрлэлийг урлаг гэхийн сацуу бизнес гэж хэлж болно. Єндєр зэрэглэлийн хийцтэй загваруудыг аваад ємсчих бэл бэнчинтэй, бас шууд таарчихаар бие галбиртай хvн хэдийгээр манайд ховор ч загварын хандлагыг мэдрэх, Энхчимэг, Баярмаа, Нямцэцэг, Отгонжаргал, Энхжаргал гээд манай шилдэг дизайнеруудын шинэ бvтээлийг vзэхээр нэр хvндтэй хvмvvс, урлаг, соёлын бvхий л одод хvрэлцэн ирсэн. Яг л барууны загварын шоуны адил тэд эхний эгнээний суудлуудыг урьдчилж захиалсан байсан. Урлагийнхан тайзны хувцас олох гэж дэлгvvр хэсдэгээ больж, зєвхєн єєрт нь зориулсан дизайнерын сайн бvтээлийг ємсдєг дэлхийн жишгийг дагадаг болжээ. Энэ жилийн “Улаанбаатарын загварын 7 хоног”-оор єдєр бvр 80-100 шинэ загвар бvхий коллекци, vзvvлбэрvvдийг толилуулахдаа манай шилдэг дизайнерууд дахин давтагдашгvй хийц бvхий vдшийн гоёлын платье урлахад онцгойлон анхаарсан. Энэ он, энэ улирлын загварын ханд-лага, єнгє, материалын онцлог шинж чанар, чимэглэлийг нарийн тусгаж єгсєн. Ер нь “Урлах Эрдэм”-ийн дизайне-руудын гоёлын платье алдартай шvv дээ. Єнєєдєртєє монголд ийм тvвшний бvтээл хийх дизайнер єєр хаа ч байхгvй. Одоо бид захиалагчдынхаа шинэ жилийн гоёлын платье, гутал, аксессуар чимэглэлvvдийг урлах гээд єдєр шєнєгvй сууж байна. Саяхан театр, драмынхны шилдгийг шалгаруулах “Гэгээн муза” ёслолд оролцох оддын хувцсыг гараа гарган хийснийг та нар анзаарсан байх. -Шинэ жилийн баяраараа охид бvсгvйчvvд маань яаж хувцаславал зохимжтой вэ? -Нэгэнт тогтсон ёс уламжлал гэж байдаг. Шинэ оноо угтах баяр ёслолд эмэгтэйчvvд ихэвчлэн vдшийн гоёлын платье ємсдєг, vvгээрээ єєрийн гоо сайхан, таашаал мэдрэмж болон бусдаас ялгарах давуу талаа харуулахыг эрмэлздэг. Баруунд бол ямар дизайнерын ямар бvтээл ємсєж вэ гэдгээр нь дvгнэдэг уламжлалтай. Энэ улиралд моод болоод байгаа хэлбэр загвар, єнгє, материал цєм шинэ жилийн vдшийн гоёлд туссан байгаа. Жишээ нь, энэ улиралд ид моодонд ороод байгаа номин ногоон єнгє, бас улаан, хєх, хар єнгийн болон алтлаг, мєнгєлєг гялгар гадаргуутай /бархат, атлас, торго/ материалаар хийсэн “А” хэлбэрийн платье, юбка, жинхэнэ ба хиймэл vслэг жижигхэн нємрєг, чимэглэлийн бантик уяа, сонгодог стилийн шєвгєр хошуутай эсвэл дугуй хоншоортой туфль, євдєгний доогуур эсвэл бvр євдєг дээгvvр татсан урт тvрий бvхий гутал, гялгар тунгалаг чулуутай ээмэг зvvлт зэргээс энэ шинэ жилийн гоёл бvрдэж байна. Vvнийг бид “Улаанбаатарын загварын 7 хоног”-оор vзvvлсэн загваруу-даараа тодорхой харуулсан. -Vс засалт, нvvр будалтыг ч бас орхигдуулж болохгvй байх… -Vсээ бага зэргийн начёс хийгээд цэмцийтэл шуух хэрэгтэй. Эсвэл буржийлган эмх замбараатай унжуулсан ч болно. Хєгшин залуугvй урагш нь хэдэн vс унжуулаад бусдыг нь шууд дээрээ овоолж гялгар саа цацаад ёлкны мод шиг болчихдог нягтлан бодогч маягийн засалт vеэ єнгєрєєсєн. Харин нvvрээ будахдаа уруул, нvд хоёрын аль нэгийг тод, нєгєєг бvдэгхэн будахыг орчин vеийн загварын болон гоо сайхны хєгжлийн хандлагыг тогтмол судалж байдаг дизайнерууд маань зєвлєж байна. -Баярлалаа. Танд болон танай хамт олонд ирж буй шинэ оны мэнд дэвшvvлж, уран бvтээлийн улам их амжилт хvсэн ерєєе! http://www.mongolmedia.com/ 2004-12-25

Мэдээллийг бичсэн: Б.Энхцэцэг

Бичсэн: designer

[Шууд холбоос]

Миний тухай
Everything is fashion
Сүүлийн бичлэгүүд
. монголын дизайнер олон улст
. Үзэгчдийг гонсойлгосон "Хаврын гоёл" наадам
. “ХЭН СЭТГЭЖ БАЙНА, ТҮҮНД ЗОРИУЛАВ” гэдэг уриа их таалагдсан
. Хаврын гоёл - Дизайн сургалт 2010
. “Versace” группын ерөнхийлөгч Санто Версаче Монголын загварын ертөнцийг шимтэн үзлээ
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Хуудас: 23 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн